Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.06.16

Төрийн байгууллагуудын мэдээлэл ил тод, нээлттэй болно

УИХ-ын хоёр бүрэн эрхийн хугацаа дамжиж таван жил хүлээлгэсэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн /зургадугаар сарын 16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.

Энэ оны нэгдүгээр сарын 21-ний өдөр Засгийн газраас өргөн барьсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл болон Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, Ц.Мөнх-Оргил, С.Оюун нарын 2007 онд өргөн мэдүүлсэн “Мэдээлэл авах эрх чөлөөний тухай” хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу ижил төстэй хоёр хуулийнх нь хувьд нэгтгэсэн хувилбараар хэлэлцсэнээр ийнхүү баталсан юм.

Хууль батлан гаргасантай холбогдуулан УИХ-ын гишүүн Су.Батболд, Э.Бат-Үүл нарын хууль санаачлагчдаас Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлыг нээж Су.Батболд гишүүн хэлсэн үгэндээ:
- Монголын ардчиллын хөгжилд ихээхэн хувь нэмэр болохуйц, ардчиллын түүхэнд нэгэн шинэ хуудас нээхүйц хуулийг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа. Зургаан бүлэг, 26 зүйл бүхий энэ хууль батлагдсанаар төрийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй байлгахыг үүрэг болгож, иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах, төрийн байгууллагаас хүссэн мэдээллээ тодорхой хугацаанд гаргуулах боломж бүрдэж байгаа юм. Таван жилийн өмнө нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд иргэд төрийн байгууллагаас хэрхэн мэдээлэл авах талаар түлхүү тусгасан бол Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөлд төрийн байгууллагууд мэдээллээ ил тод байлгахтай холбоотой заалт түлхүү орсон байсан. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, бүх шатны шүүх, прокурорын байгууллага зэрэг төрийн захиргааны институцүүдээс аваад засаг захиргааны анхан шатны нэгж болох баг хүртэлх улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх байгууллага энэ хуулийн хүрээнд хамрагдана.

Хуулиар төрийн байгууллагууд үндсэндээ дөрвөн төрлийн үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод байлгах үүрэг хүлээж буйг дурдвал:
                1. Үйл ажиллагааны ил тод байдал,
                2. Хүний нөөцийн бодлогын ил тод байдал,
                3. Төсөв, санхүүгийн ил тод байдал,
                4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаа буюу тендерийн ил тод байдлыг хангах шаардлагатай болж байна.

Хууль батлагдахад төрийн нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцтай холбоотой хуулиуд нэлээд бэрхшээл учруулж байсан. Харин энэ хуульд байгууллагын нууцын асуудал хамрагдаж, төр болон хувь хүний нууцтай холбоотой асуудал хэвээр үлдэж байгаа гэлээ.

Су. Батболд гишүүний мэдээллийг баяжуулж С.Бат-Үүл гишүүн ярихдаа:
- Энэ хуулийг “цаг үеэ олж гарсан хууль” гэж тодорхойлмоор байна. Ялангуяа төрийн үйл ажиллагаа, түүний дотор төрийн оролцоотой бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг ил тод болгох үүрэг хүлээлгэж байгаагаараа чухал хууль юм. Жишээ нь, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, стратегийн зарим орд газар үйл ажиллагаагаа төрийн өмчийн оролцоотойгоор явуулж байгаа. Монголын төр өөрөө хамгийн том худалдан авагч, хамгийн том компани болсон тул үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх ёстой гэж тэмдэглэсэн юм.

С.Отгонцэцэг
Эх сурвалж: http://open.parliament.mn/index.php?option=com_content&view=article&id=3723%3A2011-06-16-17-02-01&catid=627%3A2010-04-07-03-06-05&Itemid=79

 


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.