Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.07.07

Бэсрэг киноны үдэш

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Гёте институт, Блэк Бокс театр хамтран 2011 оны 7-р сарын 8-ны 20.30 цагт Монголд анх удаа “Бэсрэг киноны үдэш” арга хэмжээ зохион байгуулах гэж байна. 

Монголд бэсрэг кино хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг хөхиүлэн дэмжиж, тэдний бэсрэг уран бүтээлийг Монголд амьдарч буй гадаадын иргэд, монголчуудад танилцуулан урам зориг өгөх, мэдээлэл солилцох зорилт бүхий энэхүү арга хэмжээ нь “Бэсрэг кино: Боломж, амжилт” сэдэв дор болох бөгөөд бид олсон амжилтаа дурдаж, ирээдүйн боломжоо хэлэлцэн санал солилцох юм.

“Бэсрэг киноны үдэш” нь  ХБНГУ-ын Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийн  профессор, тэнд суралцаж төгссөн авъяаслаг монгол найруулагчдын багш Мартин Таугаас мэргэжлийн үг сонсох, Германы бэсрэг киноны түүхэн уламжлал, хөгжлийн тухай мэдээлэлтэй болох, мөн найруулагч Оливер Хаффнерийн “Сүү долоох” нэртэй өвөрмөц сайхан герман кино үзэх боломж олгож байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Монголчуудын их баяр наадмын өмнө болж буйгаараа онцлог энэ арга хэмжээний үеэр өнгөрсөн жилээс өнөө хүртэлх хугацаанд  монголын бэсрэг киноны түүхэнд болсон хоёр чухал үйл явдал буюу  “48 цаг- Улаанбаатар 2010” бэсрэг киноны наадам, ЮНИТЕЛ-ын бэсрэг кино дэмжсэн төслийн хүрээнд бүтээсэн шилдэг 9 бэсрэг киног үзүүлнэ. 

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага энэ арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулах төлөвлгөөтэй байна. Бид монгол кино, монгол киночдыг дэлхийн тавцанд гарахад нь туслах зорилго бүхий урт хугацааны хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилийн 9-р сард анх удаа “48 цаг- Улаанбаатар 2010” кино наадмыг зохион байгуулсан юм.  Энэ наадмын ялагч залуу найруулагч Ч.Хоролдоржийн “Зүүд” кино АНУ-ын Майамид болсон “48 цаг” бэсрэг киноны олон улсын наадмын шилдэг 16-д шалгарч, Каннн олон кино наадмын “Бэсрэг кинон-ы буланд (Short film corner)  үзүүлэхээр сонгогдсон билээ.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага нь 1999 онд байгуулагдсан, мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээн дэлгэрүүлж, монголын ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих хэтийн зорилготой.  Бид Эмэгтэй киночдын олон улсын форум, “Шекспирийн монгол нөхөд” хүүхдийн урлагийн наадам, “Тусгал” хараа, хяналтгүй хүүхдүүдэд зориулсан сайн дурын театр, телевизийн театрыг дэмжих “Телетеатр-30” жүжгийн зохиолчдод зориулсан сургалт зэрэг соёл урлагийн төсөл хэрэгжүүлж, арга хэмжээ зохион байгуулсан билээ.

Хөтөлбөр

20.30  Нээлт:
               • Б.Галаарид, “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга 
               • Эрхэмсэг ноён Пиус Фишер, Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд
               • Мартин Тау, ХБНГУ-ын Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийн профессор
20.45   Монголын бэсрэг киноны үзлэг:  “48 цаг –Улаанбаатар”  бэсрэг киноны наадмын шилдгүүд  
             •  Найруулагч  Ч.Хоролдорж  ICity студи 
             • “Зүүд”, “ 48 цаг –Улаанбаатар”  бэсрэг киноны наадмын шилдэг кино,  шилдэг найруулга, шилдэг хөгжим/чимээ
21.00   Б.Наранзун, Соёл, Урлагийн газрын дарга
21.05  “48 цаг –Улаанбаатар”  бэсрэг киноны наадмын шилдгүүд 
              •  “Бурхантай наймаалцсан нь”  OK студи Үзэгчдийн шилдэг кино
              • "Гитлерийн мөрөөдөл биелсэн нь ",  Lab Rats, шилдэг зохиол  
              • "Цэцэг", Aurora Entertainment, Шилдэг зураг авалт  
21.30   Мартин Тау, ХБНГУ-ын Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийн профессор
             • “Сүү долоох”, Германы бэсрэг кино, Найруулагч Оливэр Хаффнер
21.40  Ч.Батжаргал,  Нийслэлийн соёл, урлагийн газрын зөвлөх
              • "Үүр цайхын өмнө",  Дадал студи , шилдэг жүжиглэлт
              • "Хүсэл",  777 студи, шилдэг эвлүүлэг 
              • "Хамтрагч",  Cinemon,  өгөгдлийг шилдэг ашигласан 
22.00   UNITEL  группын  “The Call” богино хэмжээний кино төсөл
22.05  UNTIEL  “The Call” богино хэмжээний кино төслийн  кино
              • Юуны төлөө, Найруулагч С.Баттулга
              • Дежа Вү, Найруулагч Д.Мягмар 
22.30 Хаалт:
             • Мартин Тау, ХБНГУ-ын Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийн профессор
             • Х.Наранжаргал, “Глоб Интернэшнл” ТББ


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195811 
 Энэ сард:16968 
 Өнөөдөр:52 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.