Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2004.11.08

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг” нээлттэй хэлэлцvvлэг болж єндєрлєлєє

Нээлттэй Форумын хурлын танхимд 2004 оны 10-р сарын 6-ны єдєр “Олон нийтийн єргєн нэвтрvvлэг” нээллтэй хэлэлцvvлэг боллоо. Тус хэлэлцvvлэгийг “Глоб Интернэшнл” ТББ, Хэвлэлийн хvрээлэн, Нээлттэй Форум хамтран зохион байгуулав. Хэлэлцvvлэгт олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагууд, МVРТ-ийн тєлєєлєгчид оролцсон.
Монголын олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хуулийн тєсєлд зєвлємж боловсруулан баталсан. Мєн дээрхи сэдвээр санал бодлоо солилцож, УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Р.Гончигдорж нар оролцогчдын сонирхсон асуултад хариу єгсєн.

2004 оны УИХ-ын намрын чуулганаар Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хуулийн тєслийг авч хэлэлцэх гэж байгаа билээ. МVРТ нь сvvлийн жилvvдэд Засгийн газрын шууд хяналтын доор vйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2004 оны УИХ-ын ээлжит сонгуулиас хойш МVРТ-ийн статусын талаархи асуудал нэлээд хєндєгдєж, энэ талаар мэргэжлийн болоод улс тєр, олон нийтийн анхаарлыг татаж байгаа билээ. Шинэ парламент гарч ирснээр МVРТ-ийн менежментийн бvтцэд єєрчлєлт орж эхэлсэн. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь олон нийтийн нийгмийн болоод бусад чиглэлээр мэдээлэл авах эрхийн салшгvй гол хэсэг тєдийгvй, Ардчилалын vндсэн зарчмуудын нэг болох хэвлэлийн эрх чєлєєг баталгаажуулж єгдєг. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн 4-р зvйлд “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тєрийн эрх мэдэлд байхыг хориглоно” гэсэн байдгаас єєрєєр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хууль одоогоор манайд байхгvй байна. 1998 оны парламентад МVРТ-ийн статусыг олон нийтийх болгох шийдвэр гаргасан. Гэвч УИХ-аас олон нийтийн хэвлэл мэдээллийн хуулийг хараахан баталж гаргахгvй байсаар л байна. Энэ талаар 1991 оноос хойш хэд хэдэн хуулийн тєсєл боловсруулагдаж, УИХ-д єргєн барьсан хэдий ч єнєєг хvртэл амжилтанд хvрсэнгvй. Тухайлбал, 1991 онд тухайн vеийн МVРТ-ийн дарга асан З.Алтай, 1994 онд мэргэжлийн 9 хvний бvрэлдэхvvнтэй ажлын хэсгийн боловсруулсан “Монгол телевизийн бvтцийн єєрчлєлт” хєтєлбєр нь маш их эсэргvvцэлтэй тулгарч байсан. Энэ ажлын хэсгийг Х.Наранжаргал ахалж байв. Мєн онд АНУ-ын мэргэжилтэн М.Роберт “Хараат бус чєлєєт Радио телевизийн хууль” хувилбарыг мєн санал болгож байсан. 1995 онд Монгол улсын анхны ерєнхийлєгч П.Очирбат мєн олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хуулийн тєсєл єргєн барьсаныг УИХ дэмжээгvй. vvнээс хойш хуулт боловсруулагчид хийгээд мэргэжлийн ажлын хэсгvvдээс 4 хуулийг єргєн барьсан боловч бас л дэмжигдэлгvй єнгєрсєн.
Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн сvvлчийн тєслийг УИХ дахь улс тєрийн 2 хvчин болох МАХН, “Эх орон-Ардчилал” эвсэл боловсруулж, УИХ-ын дарга Н.Энхбаяр хуулийн тєсєл дээр ажиллах ажлын хэсгийг томилох тухай тогтоол гаргасан. Одоо УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх л vлдээд байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171378 
 Энэ сард:15759 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.