Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.08.21

Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум баримт цуглуулах судалгаа хийнэ

Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум /FORUM-ASIA/-ын төлөөлөгчид Монгол дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдлын талаар баримт цуглуулах судалгаа /International Fact - Finding Mission/ хийнэ.

Азийн Форум “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, ялангуяа хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь аливаа ардчилсан нийгэмд чухал байр суурь эзэлдэг. Хүн амын гуравны нэг нь малчид болох Монгол улсад мэдээллийн хүртээмж хангалттай бус учраас хараат бус сэтгүүлчдийн үүрэг асар их юм. Хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах хууль тогтоомж дутмагаас үзэл бодлоо илэрхийлэх эрхийн зөрчлүүд тасрахгүй байна...” хэмээн Монгол улсын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдлыг дүгнэсэн байна.

Азийн Форумын гүйцэтгэх захирал Яап Сви Сенг, БНСУ-ын Хонгик Их сургуулийн Хуулийн тэнхимийн профессор Хекьюнг Чо нар энэ сарын 28-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд  Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Орхон аймагт ажиллана.

Тэд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний зөрчлийн хохирогчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, ХЭҮК-ынхонтой  уулзан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдлын талаар баримт цуглуулж баримтжуулах бөгөөд  ололт амжилтууд нь монголын ардчилалд хэрхэн нөлөөлсөн талаар үнэлгээ, хараат бус дүгнэлт гаргана.  

Уг дүгнэлтэд үндэслэн цаашид авах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай илтгэгчид илтгэл хүргүүлж Монголын Засгийн газарт зөвлөмж өгөх юм. 

Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум /FORUM-ASIA/ нь 1991 онд  байгуулагдсан, НҮБ-д зөвлөх эрхтэй бүсийн хүний эрхийн байгууллага юм.  Бангкок хотод төвтэй  Азийн Форум нь 47 гишүүн байгууллагатай бөгөөд “Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрхийн хөгжил төв нь тус байгууллагын гишүүн юм.

Дэлгэрэнгүйг  http://www.forum-asia.org/ 


 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173161 
 Энэ сард:14180 
 Өнөөдөр:18 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.