Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.02

Коммюнике IFEX-ийн 2005.12.01-ний дугаарыг танилцуулж байна.

Yг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх дэлхий нийтийн сvлжээнээс долоо хоног тутам англи, франц, орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2005.12.01-ний дугаарыг танилцуулж байна.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг IFEX: http://www.ifex.org/en -ийг авна уу.

Yг хэлэх эрх чөлөө анхаарлын төвд
1.Тунис: Интернетийг хөгжvvлэх зорилготой зохиогдсон Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын vеэр vг хэлэх эрх чөлөөнд халдсан явдалд шалгалт хийхийг олон нийтийн байгуулагууд НYБ-д хандан уриалав.

Бvс нутгийн мэдээ
2. Их Британи: “ Арабын Аль- Жазира” телевизийн цаашдын vйл ажиллагааны талаар Буш, Блэйр нар юу ярьсан талаар ХМХ-vvдэд мэдэгдэхгvй байхаар шийджээ.
3. Индонези: Цунами хар салхины дараа Ачех мужид ХМХ дахин ажиллаж эхэллээ.

Ашигтай мэдээлэл бvхий цахим хуудасны хаяг
4. IFES /////
Шагнал ба тэтгэлэг
5. Дэлхийн хэвлэлийн институтийн 2006 оны тэтгэлэг

Yг хэлэх эрх чөлөө анхаарлын төвд
1.Тунис: Интернетийг хөгжvvлэх зорилготой зохиогдсон Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтын vеэр vг хэлэх эрх чөлөөнд халдсан явдалд шалгалт хийхийг олон нийтийн байгуулагууд НYБ-д хандан уриалав.
Тунист хуралдсан Мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын vеэр хvний эрх зөрчигдөж, vг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулсан явдлыг нарийвчлан шалгахыг хvссэн хvсэлт захиаг 140 гаруй олон нийтийн байгууллагууд тvvн дотор IFEX-ийн гишvvн 13 байгууллага бичиж НYБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд илгээсэн байна.
Дээд хэмжээний уулзалтад бэлтгэх vеэр хурлын төлөөлөгчид, Тунисын болон олон улсын сэтгvvлчдийн эрхэнд удаа дараа халдаж, тус оронд нэвтрэх виз олгохоос татгалзаж, зарим цахим хуудаст нэвтрэхийг хориглож, хурлын баримт бичиг, хэлэх vгэнд цагдан хориг тавьж, хурлыг тасалдуулахыг оролдож байсан гэж дээрх байгуулагууд захиандаа онцлон дурджээ. Тунисын эрх баригчид дээрх уулзалтанд олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг оролцуулахгvйг бvхий л талаар чармайж байсан нь олон нийтийн байгууллагыг дэмжин оролцуулах гэсэн НYБ-ийн vйл ажиллагаатай зөрчилдөж байгаа юм.
“ Тунист болсон хэрэг явдал бидэнд томоохон сургамж болж байгаа учраас Тунист болсон явдлын амьд гэрч бид хvний эрх, vг хэлэх эрх чөлөө зөрчигдсөн энэхvv тохиолдлыг нарийвчлан шалгахыг Танд хандан уриалж байна “гэж уг захианд онцлон дурдсан байна.
НYБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Коф Аннанд хандсан энэхvv захидплын эх хувийг дараах хаягнаас vзэж болно.
http://www.citizens-summit.org/Letter-SecGen-241105.shtml

Дээрх хэрэг явдлын талаар тодорхой мэдээллийг дараах хаягнаас vзнэ vvв
Тунис дахь нөхцөл байдалд мониторинг хийсэн ажлын хэсэг
http:/campaigns.ifex.org/tmg
Тунист vг хэлэх эрх чөлөө зөрчигдсөн талаархи тайлан
http:www.wan-press.org/IMG/docTMG_Sept_2005_-_final-en.doc
Тунисийн олон нийт Интернетийн эрхийн төлөө
http://news.bbc.co.uk/1/hi/technology/4456332.stm
Дээд хэмжээний уулзалтын дараах нөхцөл байдал
http://rconversation.blogs.com/rconversation/2005/11tunisia_wsis_af.html

Бvс нутгийн мэдээ
2. Их Британи: “ Арабын Аль- Жазира” телевизийн цаашдын vйл ажиллагааны талаар Буш, Блэйр нар юу ярьсан талаар ХМХ-vvдэд мэдэгдэхгvй байхаар шийджээ.
3. Индонези: Цунами хар салхины дараа Ачех мужид ХМХ дахин ажиллаж эхэллээ.


2. Их Британи: “ Арабын Аль- Жазира” телевизийн цаашдын vйл ажиллагааны талаар Буш, Блэйр нар юу ярьсан талаар ХМХ-vvдэд мэдэгдэхгvй байхаар шийджээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Катарын “ Аль Жазира” телевизийн төв байрыг бөмбөгдөх төлөвлөгөөтэй байсан тухай мэдээлэл задарсан нь олон нийтийн дунд шуугиан дэгдээж ХМХ-ийн мөрдөн мөшгиж болзошгvй байгаа нь IFEX-ийн гишvvдийн санааг зовоож эхлээд байна.
Их Британийн ерөнхий прокурор Лорд Голдсмит 2004 оны 4-р сард Британийн ерөнхий сайд Тони Блэйр болон ерөнхийлөгч Буш нарын хооронд болсон ярианы бичлэг хадгалагдаж байж магадгvй гэсэн мэдээлийн дагуу бичлэгийн агуулгыг сонинд нийтэлбэл “ Төрийн нууцыг задруулахгvй байх тухай “ хуулиар хатуу арга хэмжээ авах болно гэдгийг ХМХ-vvдэд хандан анхааруулсан гэж 19- зvйл байгууллга мэдэгджээ.
Уг бичлэгийн талаархи анхны мэдээлэл 2005 оны 11-р сарын 22-ны “ Дэйли Миррор” сонинд гарсан бөгөөд уг нийтлэлд Бушийн тавьсан санал бvхий мэдээллийн эх сурвалж бодитой эсэх талаар маргаан vvссэн юм. Тус сонин энэ талаархи мэдээллийг дахин нийтлэхгvй байхыг зөвшөөрчээ. Парламентын гишvvн Тони Кларкийн удирдлага дор ажиллаж байсан судлаачид болох Дэвид Кеогх, Лео О’ Коннор нар “Төрийн нууцын хуулийн “ дагуу нууц задруулсан хэргээр буруутан болсон байна.
Төр захиргааны байгууллага болон тvvний ажилтнууд “ ажил vvргийн дагуу мэдсэн нууц мэдээллээ хамгаалах vvрэгтэй “ болохоос мэдээллийг хууль бус залилан мэхлэх аргаар олж аваагvй тохиолдолд сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд улсын нууц задруулсан хэрэгт шийтгэгдэх ёсгvй гэж 19-р зvйл байгуулага vзэж байгаа юм. “ Аль Жазира “ телевизийн төв байрыг бөмбөгдөхөөр төлөвлөсөн нь цэргийн гэмт хэрэгт тооцогдох учраас олон нийтэд уг мэдээллийг хvргэх ёстой гэж тус байгууллга vзэж байна. “ Цэргийн гэмт хэргээр зогсохгvй олон тvмэнд дайны vйл явцын талаар бодит мэдээлэл хvргэхийг хориглох гэсэн гэмт оролдлого” гэжээ.
Хил хязгааргvй сурвалжлагчид болон Сэтгvvлчдийг хамгаалах хороо болсон явдлын талаар Буш, Блэйр нар vнэнийг өгvvлэх ёстой гэж vзэж байна.
Бушийн засаг захиргаа Ирак болон Афганистаны дайны талаархи мэдээ сурвалжлагатай холбоотойгоор “Аль Жазира” телевизийг нэг бус удаа хурцаар шvvмжилж байсан ч тус телевизийн төв байрыг бөмбөгдөх төлөвлөгөө байгаагvй гэж засаг захиргааны төлөөлөгчид мэдэгдсэн тухай Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах хороо мэдээлжээ. Бушийн засаг захиргааны дээд тушаалын тvшмэдvvд тvvн дотроо Баталан хамгаалахын сайд Дональд Рамсфельд “ Аль Жазира” телевизийн нэвтрvvлгийг “ “америкийн эсрэг суртал ухуулга хийдэг “хэд хэдэн удаа гэж шvvмжилж байсан юм.
Америкчуудын буудсан пуужин 2003 оны 4- сард Багдад дахь “ Аль Жазира” телевизийн салбарыг онож улмаар сэтгvvлч Тарек Айуюб амь vрэгдсэн билээ. Америкийн цэргийнхэн хариу гал нээсэн гэж мэдэгдэж байсан ч “Аль Жазира” телевизийн төлөөлөгч энэхvv мэдэгдлийг vгvйсгэсэн юм. Мөн 2001 оны 11- сард Кабул хотноо байрлах тус телевизийн салбарыг америкийн цэргийн онгоц бөмбөгдсөн бөгөөд цэргийнхэн ямарваа нэгэн нотолгоо гаргаж өгөөгvй мөртөө “ уг газар нь “ Аль Кайда бvлгийнхний орогнодог байр бөгөөд тэнд “Аль Жазира” телевизийн салбар байсныг мэдээгvй” гэсэн тайлбар өгчээ.
Энэ тухай дэлгэрэнгvй мэдээллийг
-ARTICLE 19: http:// www.article.19.org/pdfs/press/uk-osa-and-gag.pdf
-RSF: http://www.rsf.org/article.php3?id_article=15682
-CPJ:http://www.cpj.org/news/2005/USA23nov05na.html
http:// media.guardian.co.uk/iraqandthemedia/story/0,12823,1653286,00.html
http://dontbomb.blogspot.com/
Media Channel:http:/mediachannel.org/blog/node/2054 хаягнаас авч болно.
3.Индонези: Цунами хар салхины дараа Ачех мужид ХМХ дахин ажиллаж эхэллээ.
2004 оны 12-р сард болсон цунами хар салхины vеэр дайны хөлд нэрвэгдээд байсан Ачех мужид байрладаг ХМХ-vvд бvрмөсөн сvйрсэн билээ.
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тус мужийн 1000 гаруй сэтгvvлчдээс 100 гаруй нь амь vрэгдэж, орон гэргvй болсон 70 гаруй сэтгvvлч мужиас шилжин суурьшсан юм. Гамшигт явдлаас хойш жил гаруй дараа Ачех муж дахин хэвлэл мэдээлийн хэрэгсэлтэй болж, vйл явдлыг олон тvмэнд шуурхай мэдээлж эхэлсэн тухай Сэтгvvлчдийн хамгаалах хорооны тайланд дурджээ.
Тус хорооны “ Хэцvv даалгавар” нэртэй сэтгvvлийн сvvлийн дугаарт цунамийн улмаас сvйрсэн 45 радио станц тус мужид дахин vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тухай сэтгvvлч Шон Криспин мэдээлсэн байна. / ТВиЭрАй-Ачех нэртэй орон нутгийн Телевизийн станцын нэвтрvvлэг сэргэж, цунамийн vеэр 200 гаруй ажилтных нь 54 нь амь vрэгдэж, сонины байр, техник хэрэгсэл нь бvхэлдээ сvйрсэн орон нутгийн сонины ээлжит дугаарууд номын дэлгvvрийн лангуун дээр зарагдах болсон тухай тэрээр мэдээлжээ. Цунамийн дараа сэтгvvлчид илvv чөлөөтэй орчинд ажиллах болов. Индонезийн эрх баригчид Ачех мужийн сэтгvvлчдэд тавих хяналтаа сулруулснаар орон нутгийн болон гадаадын сэтгvvлчид цунамид сvйрсэн хаалттай бvсэд чөлөөтэй нэвтрэх болжээ. Ачех мужийн сэргээн босголтын талаар илvv ихийг мэдэхийг хvссэн хvмvvсийн сонирхол ч vvнд нөлөөлсөн нь мэдээж. 2005 оны 8-р сард Индонезийн засгийн газар болон Ачех мужийн тусгаар тогтнолын хөдөлгөөн энхийн гэрээнд гарын vсэг зурснаар арван гурван жил vргэлжилсэн иргэний дайн төгсгөл болсон юм.
Энэ талаар илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл дараах хаягаар орно уу,

-CPJ:http://www.cpj.org./attacks04/asia04/Indonesia.html
-http://www.cpj.org/Breifings/2003/aceh_03aceh_03.html
-JFJ:http://www.ifj.org./default.asp?Index=2907&Language=EN
- Серамби :http://www.ifex.org/en/content/view/full/63715/
-IJNet:http//www.ijnet.org/FE_Article/newsarticle.asp?UILang=1&Cld=263795&CldLang=1
-Radio68H Ачех мужийн цунамид өртөгсдөд тусламж http://tinyurl.com/bqwjt

4.IFES

IFES нь ашгийн бус vйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага бөгөөд ардчилсан нийгэм байгуулахыг зорьдог. Ардчилсан засаглал тогтоод буй орнуудад сонгууль явуулах, иргэний нийгэм байгуулах, хvний эрх хамгаалах, хууль эрх зvй, засаг захиргааны чиглэлийн шинэчлэл хийхэд техникийн туслалцаа vзvvлдэг юм.

Илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл дараах хаягаар хандана уу.
http://www.ifes.org



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195813 
 Энэ сард:16970 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.