Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.05

2005 он гарсаар Филиппинд 10 сэтгvvлч амь насаа алдаад байна.

Олон улсын сэтгvvлчдийн холбоо 2005 оныг ”хэвлэл мэдээллийн эрх чєлєє зєрчигдсєн, сэтгэл эмзэглvvлсэн жил боллоо” гэж дvгнэж байгаа юм. Єнгєрсєн долоо хоногт Филиппинд дахин нэг сэтгvvлч амиа алдсанаар амь vрэгдсэн сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн ажилтан, сурвалжлагчийн тоо 100 давах боллоо.
2005 оны 12-р сарын 1-ний єдєр Талисай хотын Вантау Валита сонин болон Дюдд радиогийн сурвалжлагч Жорж Венажаныг vл таних этгээд буудаж амь насыг нь хороожээ. Ийнхvv сvvлийн хоёр долоо хоногийн турш Филиппинд гурван сэтгvvлч амь насаа алдаад байна.
Олон улсын сэтгvvлчдийн холбооны Ерєнхийлєгч Христофор Варрен “ сэтгvvлчийн амь насыг хороосон явдал Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд учирсан хvнд гарз хохирол тєдийгvй дэлхий дахинд хэвлэллийн эрх чєлєє зєрчигдєж, сэтгvvлч, хэвлэл мэдээлийн байгууллагын ажилтнуудын эсрэг хvчирхийлэл газар авч улмаар 2005 оныг сэтгэл эмзэглvvлсэн жил болгоход нєлєєлж байна” гэж мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногт Австралийн Сидней хотноо хуралдсан Олон улсын сэтгvvлчдийн холбооны Гvйцэтгэх хорооны хурлын vеэр єнгєрсєн жилтэй харьцуулахад 2005 онд амь насаа алдсан сэтгvvлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтны тоо 104 болж буурсан ч сэтгvvлчийн эрхийн зєрчлийн асуудал анхаарал татсан хэвээр байна гэж дvгнэсэн байна.
Олон улсын сэтгvvлчдийн холбооны Гvйцэтгэх хороо мєн сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтны амь насыг хороосон хэргийн буруутай эзнийг шvvхэд шилжvvлж байхыг улс орны засгийн газруудад уриалан НYБ-ийн ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанд єнгєрсєн сард хvргvvлсэн тогтоолын тєслийг баталсан байна.
Ажил vvргээ гvйцэтгэж явсан гэм зэмгvй сэтгvvлч амь насаа алдсан тоо энэ он гарсаар 10 хvрээд байгаа Филиппин улсад 1986 оноос хойш 76 сэтгvvлч амиа алдсан ба Глория Арроуо 2001 оны 1- сард Ерєнхийлєгчєєр сонгогдсоноос хойш амиа алдсан сэтгvvлчийн тоо 36 хvрээд байгаа юм.
Эдгээр хэргийн ихэнхэд нь гэм буруутай этгээдийг эрэн сурвалжлаагvй бєгєєд харин сэтгvvлч Венажаныг амиа алдахаас ердєє хоёрхон хоногийн ємнє Себу хотын дvvргийн шvvх 2002 оны 5-р сарын 13-нд орон нутгийн радио телевизийн сэтгvvлч Эдгар Дамалерогийн амийг хєнєєсєн явдалд цагдаагийн ажилтан Гуйлермо Вапилиег бруутай болохыг тогтоогоод байжээ.
“Филиппиний сэтгvvлчид ажил vvргээ гvйцэтгэхэд маш аюултай нєхцєл vvсээд байна” гэж Варрен мэдэгдээд “ Сэтгvvлчийн амийг хєнєєсєн хэрэг бvрийг эрэн сурвалжилж гэм буруутай этгээдийг шvvхийн ємнє аваачих хэрэгтэй” гэж хэлсэн юм.
Олон улсын сэтгvvлчдийн холбоо салбар байгууллагатайгаа идэвхтэй ажиллаж байгаа бєгєєд мєн Филиппиний Сэтгvvлчдийн Yндэсний Холбоо сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын амь насыг хамгаалахаар ажиллаж байна.
“Ерєнхийлєгч Глория Арроуогийн засаг захиргаа хvчирхийллийг дарах талаар нэн даруй, шийдвэртэй арга авах ёстой гэж “ Варрен мэдэгдсэн юм.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг Олон улсын сэтгvvлчдийн холбооны Ази Номхон далайн салбарын 61 2 93 33 0919 утаснаас авч болно.

Олон улсын сэтгvvлчдийн холбоо дэлхийн 110 гаруй орны 500000 гаруй сэтгvvлчдийг тєлєєлєн ажилладаг.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:195813 
 Энэ сард:16970 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.