Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.09.02

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчид, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хуулийн шинэчлэл шаардлагатай байна

Хүний эрх, хөгжлийн төлөө Азийн Форум /FORUM-ASIA/-ын  хүний эрхийн шинжээчид  8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд  Монгол улс дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдалд баримт цуглуулах судалгаа /International Fact - Finding Mission/ хийсэн юм.

Судалгааны багт ажилласан  FORUM-ASIA байгууллагын гүйцэтгэх захирал Яп Свисен, БНСУ-ын Хунгик Их сургуулийн хуулийн тэнхимийн профессор Хи Кьюн Чо нар 2011 оны 09-р сарын 2-ны 13.00 цагт Монгол ньюс" компаны байранд хэвлэлийн бага хурал хийж судалгааны талаар танилцууллаа. Судалгааны үр дүнд үндэслэн цаашид авах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тусгай илтгэгчид илтгэл хүргүүлнэ.

 

Хэвлэлийн мэдээ
2011 оны 9-р сарын 2

Олон улсын баримт цуглуулах судалгаа:
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчид, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад
хуулийн шинэчлэл шаардлагатай байна

Азийн хүний эрх, хөгжлийн форум (FORUM-ASIA)-ын хүний эрхийн шинжээчид 2011 оны 8-р сарын 28-наас 9-р сарын 2-ны өдрүүдэд Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдалд дүгнэлт хийх зорилгоор олон улсын баримт цуглуулах судалгаа хийлээ.

FORUM-ASIA байгууллагын гүйцэтгэх захирал Яп Свисен, БНСУ-ын Хунгик Их сургуулийн хуулийн тэнхимийн профессор Хи Кьюн Чо нар ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн асуудал хариуцсан туслах Ж.Баярцэцэг болон орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж "Өдрийн сонин", "Зууны мэдээ", ТВ 9 телевиз, Дархан Уул, Орхон, Булган аймгуудын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зочилж сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулав.

Баримт цуглуулах судалгааны багийнхан Монголд 1990 оноос ардчилал, хүний эрхийг хангах, хамгаалах талаар ахиц дэвшилд хүрсэнийг онцлоод 2011 оны 6-р сард "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" шинээр батлагдсаныг эерэг алхам хэмээн сайшааж байна. Гэсэн ч Засгийн газарт хандаж тавих олон асуудал байгааг онцолж байна.

Сэтгүүлчдийн эсрэг гүтгэлэг, доромжлолтой холбоотой эрүүгийн хэрэг өсөх хандлагатай бөгөөд төрийн албан тушаалтнууд сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэж байгаад гүнээ түгшиж байна. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөнд асар их сөрөг нөлөө үзүүлдэг юм.

Ардчилсан нийгэмд төрийн албан тушаалтнууд нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг  шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг тул хэвлэл мэдээллийн эсрэг хэрэг үүсгэх ёсгүй бөгөөд эвлэрэх, залруулга нийтлэх, олон нийтийн өмнө уучлал хүсэх, хариу бичих болон иргэний хэргээр шийдвэрлэх зэрэг олон арга байдаг. Хэн ч баримт дэлгэх, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хоригдох буюу их хэмжээний торгууль төлөх ёсгүй. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн "хоточ нохой" бөгөөд хэвлэлийн эрх чөлөө бол эрүүл саруул ардчилсан нийгмийн тулгын чулуу тул гүтгэлэг, доромжлолын заалтыг олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцүүлэн эрүүгийн хуулиас хасах шаардлагатай байна.

Монголын хуулиар сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй зөвхөн Олон нийтийн радио телевизийн хуулийн заалтаар зохиуцуулж байгаа нь сэтгүүлчдийн багахан хэсэг болох энэ салбарт ажиллагсдад л хамаарч байна. Уулзаж ярилцсан ихэнх сэтгүүлч шүүх, цагдаагаас эх сурвалжаа илчлэх албадлагад өртдөг талаар ярьж байна. Шүүх, цагдаагийн байгууллага нийтлэлд дурьдагдсан хүмүүсийг шалгаж нийтлэлийн үнэн мөнийг олохын оронд бичсэн сэтгүүлчийг шалгадаг нь түгшээж байна.

Төрөөс мэдээллийн агуулгад хяналт тавихгүй гэсэн заалт бүхий 1998 онд батлагдсан "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай" хууль байсаар атал, нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг цагдан хянах явдал түгээмэл байгааг тэмдэглэж байна. Төрийн албан хаагчид, улс төрчид, бизнесменүүдээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үзүүлэх дарамт шахалт, сүрдүүлэг, тэдний эсрэг үүсгэсэн хэрэг, бие эрхтэнд нь халдах зэрэг үзэгдэл түгээмэл байгааг сэтгүүлчид ярьж байна. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд редакцийн цензур, сэтгүүлчдэд өөрийн цензур бий болоход хүргэж байна.

Төрийн байгууллага, албан тушаалтнуудаас мэдээлэл авах нь ихэнх сэтгүүлчдэд хүндрэлтэй хэвээр байна. Сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзахдаа тэд төрийн нууц гэсэн үгээр халхавч хийдэг.

Монгол улсад хэвлэл мэдээллийн өмчлөл ил тод бус байна. Хэвлэл мэдээлэл улс төрд чухал үүрэгтэй ба сонгуулийн үеэр энэ үүрэг нэмэгддэг. Ихэнх улс төрчид шууд болон шууд бусаар ямар нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшдэг болохыг судалгааны багийнханд мэдээлэв. Байдал ийм байхад, олон нийт бодит үнэн ба улс төрийн ухуулга хоёрыг ялгаж салгахад төвөгтэй бөгөөд хараат бус хэвлэл мэдээллийн нийгмийн "хоточ нохой" байх үүргийг сулруулахад хүргэнэ.

Монгол улсын харьцангүй цөөн 3 сая гаруй хүн амд 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл үзэл бодол илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг хэрэгжүүлэх үйлсэд зүтгэж байна. Жишээлбэл, 80,000 гаруй хүн амтай Эрдэнэт хотод 8 телевиз, 5 радио, 3 сонин үйл ажиллагаа явуулж байна. Жижиг зах зээл дэх ширүүн өрсөлдөөн нь хэвлэл мэдээлэл өмчлөгчид, сэтгүүлчдийн орлогыг бууруулдаг. Зарим сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд орлогын бусад эх үүсвэр хайхаас өөр аргагүйд хүрдэг. Тэд төлбөртэй материал нийтэлдэг нь нууц биш юм.

Монголын засгийн газар шинэ залуу ардчиллаа бэхжүүлэхийн тулд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамгаалсан хуулийн шинэчлэл хийх шаардлагатай байгаа тул Олон улсын баримт цуглуулах судалгааны багийнхан Монголын Засгийн газарт хандаж дараах зөвлөмжийг гаргаж байна.
Үүнд:

1. Эрүүгийн хуулиас Гүтгэлэг, доромжлолтой холбоотой 110, 111 дүгээр заалтуудыг хасах 
2. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах  хууль эрх зүйн орчин бүрдүүлэх
3. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх зүйн орчин бий болгох
4. Сэтгүүлчдэд хууль эрх зүйн талаар дэмжлэг үзүүлэх боломжийг сайжруулах
5. Хэвлэл мэдээллийн өмчлөлийг олон нийтэд ил тод болгох
6. Төлбөртэй мэдээлэл, нийтлэлийн ил тод байдлыг хангах
7. ХМХ-ийн эрүүл өрсөлдөөн бий болгохын тулд радио, телевизийн тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн орчинг сайжруулах, үүний
    зэрэгцээ хараат бус хэвлэл, мэдээлллийн тогтвортой үйл ажиллагаа, мэргэжлийн түвшин нь зах зээлээс хамааран саад
    учруулахгүй байхад анхаарах
8. Төрийн нууцын хуулийг нарийн, тодорхой болгох. 
9. Төрийн албан хаагчдын талаар олон нийтийн гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх эрх бүхий Төрийн албаны Омбудсмен
     байгуулах 
10. Хэвлэл мэдээлэлтэй холбоотой  олон нийтийн санал гомдлыг хүлээн авах хараат бус Хэвлэлийн Консул бий болгох, хэвлэл
       мэдээллийн ажилтнуудыг ёс зүйн дүрмийг сахиулж, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх
11. "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийг олон нийтэд өргөнөөр таниулах, төрийн албан хаагчид,
       ялангуяа орон нутгийн удирдлагуудад сургалт явуулах
12. Төрийн албан хаагчдад ардчилал, хүний эрх, хэвлэл мэдээллийн үүргийн талаар боловсрол олгох сургалт явуулах.
13. Сэтгүүл зүйн коллеж, их, дээд сургуулиудыг чанартай, мэргэжлийн сургалтаар хангах,

Судалгааны багийнхан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний комисс, орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн бус байгууллагуудад мэдээллээ хуваалцаж, бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэнд талархаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбогдоно уу.
1.  Mr. Yap Swee Seng, +66 81 8689178 (Bangkok), email: yap@forum-asia.org
2.  Prof Hee-Kyoung Cho, email: hkc30@gmx.com


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173056 
 Энэ сард:14075 
 Өнөөдөр:78 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.