Британийн Элчин Сайдын яамны санхүүжилтээр АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь" төслийн хүрээнд эмэгтэй нэр дэвшигчдийн талаар 5 сонин, 5 цахим хуудсанд гарсан нийтлэл, мэдээ, мэдээллийн чанар, хэмжээ, агуулгад мониторинг хийж эхэллээ.
Мониторингийн зорилт:
1. Эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх нийтлэл, мэдээ, мэдээлэлд зориулсан зай талбайг хэмжих
2. Нэр дэвшигч, шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаар мэдээллийн агуулгад чанарын үнэлгээ хийх
3. Эмэгтэй нэр дэвшигчийн талаарх нийтлэл, мэдээ мэдээлэл төлбөртэй нийтлэгдсэн эсэх
4. Шийдвэр гаргах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн талаар төсөөллийг тодорхойлох
Мониторингийн хугацаа:
- УИХ-ын 2008 оны сонгуулийн сурталчилгаа хамгийн их идэвхжсэн үе - 2008 оны 6 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүд
- Эмэгтэйчүүдийн квот, Жендерийн тухай хууль идэвхтэй хэлэлцэгдсэн үе - 2011 оны 6 дугаар сарын 13-наас 19-ний өдрүүд
- Сонгуулийн тухай хууль хэлэлцэгдэж буй үе буюу 2011 оны 10 дугаар сарын 12-ноос 25-ны өдрүүд
Мониторингийн хамрах хүрээ:
Хэвлэлийн хүрээлэнгийн 2010 оны судалгаанд үндэслэн хамгийн олон уншигчтай “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонин
- olloo.mn, news.mn, orloo.mn, zaluu.com, factnews.mn цахим хуудсууд
- google.mn хайлтын системээс түлхүүр үг ашиглан илэрсэн 2008 оны эхний 50 мэдээллийн эх сурвалжийг тодорхойлон агуулгын дүн шинжилгээ хийнэ.