Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2011.11.14

Франц-Германы 4-р кино наадам болно

       

2011 оны 11-р сарын 16-аас 19-ны өдрүүдэд Франц-Германы 4-р кино наадмыг Монгол-Францын төв, Гёте Институт хамтран Герман, Францын элчин сайдын яамдын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Энэ наадмыг санхүүжүүлэгч “Франц-Германы соёлын сан” нь  жил бүр ХБНГУ, Франц улсын гуравдагч оронд хамтран зохион байгуулж буй соёлын арга хэмжээнүүдийг санхүүжүүлдэг юм. Энэ жилийн кино наадмын онцлог нь нээлт болон хаалтаа монголын кино урлагийг дэмжих үүднээс монгол киногоор хийж байна. Кино наадмын үеэр 2 франц, 2 герман кино нь монгол хадмал орчуулгатайгаар үзэгчдийн хүртээл болно.

Кино наадмыг нээж “Эзэн богдын хоёр загал” киног анх удаа монголд гаргахаас гадна уг киноны найруулагч Д.Бямбасүрэн, гол дүр болох дуучин Ч.Урнаа нар ХБНГУ-с уригдан ирж оролцоно. Хаалтын ажиллагааны үеэр үндэсний болон олон улсын хэмжээнд тэргүүн байранд шалгарсан монголын богино хэмжээний кинонуудыг үзүүлнэ. Кино наадмын хүрээнд Монголын урлагийн зөвлөл, “Глоб интернэшнл” ТББ-тай хамтран монголын кино зураглаачдад зориулж германы Потсдам хотын Бабелсбергийн kино телевизийн дээд сургуулийн профессор Д.Ариунсайхан 3 хоногийн мэргэжил дээшлүүлэх хичээлийг Монгол-Францын төвд 11-р сарын 14-16-ны хооронд  заах болно.

ХӨТӨЛБӨР

• Тэнгис кино театр:
11-р сарын 16,  лхагва гараг:

18.30. Найруулагч Даваагийн Бямбасүрэнгийн “Эзэн богдын эр хоёр загал” Киноны нээлт. / Найруулагч “Ингэн тэмээний нулимс” киногоороо Оскарт нэр дэвшиж байсан. Мөн “Шар нохойн там” киног найруулсан.

• BLACKBOX театр:
11-р сарын 17,  пүрэв гараг:
18.00:
“Шөнө дунд ширэнгэн ойд”, Ханс-Кристиан Шмид /Герман, 1995,  90 мин/
Бавар мужийн хөдөөгийн нэгэн хотхонд амьдардаг 17 настай Анна охин аавтайгаа маргалдсаны улмаас гэрээ орхиж, Мюнхен хотод зураг авалтанд шалгаруулах элсэлтэнд оролцхоор замын унаанд суун одно. Түүний араас эцэг эх нь хотод ирээд эрэл сурал болон мунгинаж явах хооронд Анна харин анх удаагаа эсрэг хүйсийн хүмүүстэй тааламжгүй учралтай золгоно. Маргааш өглөө нь Аннаг гэртээ буцаж ирэхэд бүгдээрээ нэгэн зүйлийг ухаарч авцгаана. Насанд хүрэхэд учирдаг саад бэрхшээлийн тухай өгүүлсэн инээдмийн кино болно.

20.00: « Надад хайртай нь намайг дага», Бэнуа Коэн, /Франц, 2005, 100 мин/
35 настай, Максим Марешал бол гялалзаж яваа эмч бөгөөд өмгөөлөгч эхнэр, түүнийг шүтэн бишрэгч найзууд болон түүнд сэтгэл хангалуун амьдрах гэр бүлээрээ хүрээлүүлсэн залуу юм. Нэгэн өдөр Шинэ хэмээх, электрошок дуучинтай тааралдсанаар түүний дотор нуугдаж байсан болгон сэрэн гарч амьдралаа орвонгоор нь эргүүлэн эргэн тойрныхноо гайхашруулна. Макс ажлаа орхиж, рок хамтлаг байгуулж залуу насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр сэтгэл шулуудна. Ийнхүү мөрөөдлөө биелүүлэхийн тулд эргэн тойрныхноо сонголтоо  дагахыг тулгав.

11-р сарын 18, баасан гараг:
18.00:
“Гаджо Дило” Тони Гатлиф (Франц, 1998, 100 мин; Мартини сангийн гранпри шагналт)
Аавыгаа өөд болсоны дараа, Стефан зөвхөн кассетан дээр Нора Лука гэж бичсэн дуучныг хайхаар Румынд ирнэ. Энэ кассетыг түүний эцэг нь өөд болохоосоо хэдэн өдрийн өмнө байнга сонсож байжээ. Ийнхүү тэрээр нэгэн цыганчуудын тосгонд ирсэн бөгөөд улмаар Изодортой учирч тэдний соёл, гэр бүлийн амьдрал танилцахын хирээр  хайр сэтгэлийн холбоотой болно. 

20.00: “Мөнх бус амьдрал” Дорис Дөри (Герман 2008, 127 мин)
60 гаран настай Труди ба Руди Ангермайэр Бавар мужийн нэгэн жижиг тосгонд амьдардаг. Эхнэр нь  Рудиг эмчлэгдэшгүй аюултай өвчин туссаныг мэдээд нөхрөө Берлин рүү хүүхдүүд дээрээ хамтдаа айлчилж очихыг ятгадаг. Тэрхүү  гэнэтийн айлчлал нь нөхөрт нь болон хүүхдүүдэд нь ч тааламжтай байсангүй. Тэд Балтын тэнгис рүү аялалаа үргэлжлүүлэх бөгөөд тэнд Труди зуурдаар нас бардаг. Ганцаардан үлдсэн Руди эхнэр нь хамтын амьдралынхаа төлөө өөрийн хүсэл сонирхолоосоо татгалзаж байсныг ухаарч, өнгөрсөн ч гэсэн түүнийхээ Япон оронд очиж Фужи уулыг үзэх чин сэтгэлийн хүслийг нь биелүүлэхээр шийддэг.

11-р сарын 19, бямба гараг : Хаалтын ажиллагаа
18.00: Монголын орчин үеийн кино урлагийн шинэ авъяастнууд оролцоно
Шалгарсан кинонууд:
                           1) Хүсэл Шунал, Ц.Бямба - 2010
                           2) Тайгын дуучин, З.Батбилэг-2011
                           3) Олгой, хэнгэрэг, төвөнх, Ш.Ихбаяр, 2011 оны 48 цаг наадмын ялагч 
                           4) Намираа, Ц.Мөнх-Оргил-Ataman films-2011
                           5) ‘’Юуны төлөө”, С.Баттулга, Юнителийн богино хэмжээний киноны төсөл - 2011 уралдааны ялагч

20.00: «artfilm.com» сайтын албан ёсны нээлт,  дэлхийн кино урлагт зориулсан анхны монгол хэл дээрх цахим хуудас, “Алтан хальс” кино сонирхогч залуучуудын холбоо.

                Түншүүд:
  


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173455 
 Энэ сард:14474 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.