Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.12

Олон нийтийн радио, телевиз бvтэцгvй, тамгагvй байна

Олон нийтийн радио, телевиз /ОНРТ/-ийн Yндэсний зөвлөл ерөнхий захирлыг томилох 15 тоот тогтоол гаргасан билээ. Харин Yндэсний зөвлөлийн нэр бvхий дөрвөн гишvvн энэхvv тогтоолыг хууль зөрчсөн хэмээн vзэж Нийслэлийн захиргааны хэргийн шvvхэд өгчээ. Гэвч тус шvvхээс манай харъяаллынх биш хэмээн буцаасан аж.
ОНРТ зохион байгуулагдсанаар МYРТ-ийн хэрэг эрхлэх газарт татан буугдах учиртай байв. Харамсалтай нь одоо болтол ОНРТ-ийн Yндэсний зөвлөл ерөнхий захирлаа томилж чадаагvй байна. ОНРТ-ийн хуульд ерөнхий захирлыг томилохдоо ЦЕГ-аас тухайн нэр дэвшигчийг ял шийтгэлгvй, өр төлбөргvй гэсэн тодорхойлолт авахыг шаардсан байдаг. Yндэсний зөвлөлөөс захирлаар томилогдсон гэх С.Мягмар нь 125 сая төгроөгийн зээлтэй. Тvvнийхээ 45 саяыг нь төлөөгvй гэсэн цагдаагийн газрын албан бичиг Yндэсний зөвлөлд ирсэн гэнэ. Энэ нь тvvний томилгоо хууль бус гэдгийг харуулж байх шиг. Гэтэл ОНРТ-ийн ерөнхий захирал томилогдож ажлын алба нь зохион байгуулагдаагvй энэ мөчид МYРТ-ийн ХЭГ-ыг татан буулгажээ. Нэгэнт МYРТ-ийн ХЭГ татан буугдсан бол Yндэсний телевиз, Монголын радио мөн л татан буугдсан болж таарна. Эдvгээ Yндэсний телевиз, радио урсгалаараа vйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ бvтэц нь бvрэлдээгvй, тvvнийгээ дагаад тамга тэмдгээ ч хийлгээгvй байгаа аж. Ийм нөхцөлд Yндэсний телевиз, радио vйл ажиллагаагаа явуулах боломжгvй болсон юм биш vv.

Эх сурвалж: Өдрийн сонин 2005.12.12

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189057 
 Энэ сард:12999 
 Өнөөдөр:36 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.