Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.13

Хоёр бvтцийн хоорон дахь радио, телевиз

Олон нийтийн радио, телевиз /ОНРТ/ ерєнхий захиралгvй єдий
хvрлээ. Удирдах дээд байгууллага болох Vндэсний зєвлєлийн хурлаас уг албанд
“Боролдой” студийн С.Мягмарыг томилох санаатай бvр тогтоол гаргуулж чадсан боловч
гишvvн Р.Бурмаа, Ж.Занаа, Н.Золжаргал, М.Буянбадрах нар ирц бvрдээгvй байхад
санал хураалт болсон гэдэг vндэслэлээр дарга Н.Содномдоржийгоо шvvхэд єгсєн
билээ. ОНРТ-ийн ерєнхий захирлаар аль нэг улс тєрийн намын гишvvн биш, Цагдаагийн
ерєнхий газраас ямар нэг ял шийтгэл, єр тєлбєргvй гэсэн тодорхойлолттой хvнийг
томилох учиртай. Гэтэл ОНРТ-ийн Vндэсний зєвлєлийн томилсон гэх С.Мягмарыг их
хэмжээний зээлтэй, зээлээ тєлєєгvй гэсэн мэдээлэл цацагдлаа. Vvний мєрєєр ороход
тэрбээр ямар ч зээлгvй, харин урьд нь МVТВ-д хvvхдийн нэвтрvvлгийн редакцийг
хариуцан ажиллаж байхдаа 125 сая тєгрєгийн тоног тєхєєрємж дутааж тvvнд нь цагдаагийн
байгууллага эрvv vvсгэн шалгаж байжээ.

Ийнхvv шалгасны эцэст тvvнд улсыг єргvй болгох vvднээс дээрх хэмжээний тєлбєр
ногдуулжээ. Гэвч тэрбээр єнєєдрийг хvртэл энэхvv тєлбєрєєс 45 саяыг нь тєлєєгvй
тухай цагдаагийн тодорхойлолт Vндэсний зєвлєлд иржээ.

Монголын радио, телевизэд сэтгvлч, оператор, найруулагч, инженер-техникийн мэргэжилтэй
маш олон хvн бий. Тэр дундаа ОНРТ-д халаагаа єгєх МVРТВ-д ийм мэргэжилтэн мянгаар
тоологдоно. Гэтэл тэднээс цагдаагийн байгууллагад, эдийн засгийн гэмт хэрэгт
холбогдон шалгагдсан єртэй С.Мягмарыг Vндэсний зєвлєл заавал ерєнхий захирлаар
томилох гэж зvтгэх нь ямар учиртай гээч. Тэр хvн нь Хvнс, хєдєє аж ахуйн сайд
Д.Тэрбишдагвын эхнэрийнх нь тєрсєн ах аж. Д.Тэрбишдагвыг МАХН дахь Ерєнхийлєгч
Н.Энхбаярын фракцынх гэж ярьдаг. Н.Энхбаярын фракцын мэдэлд бурхны гэгддэг ТВ-9
телевиз, тvvн дээр Д.Тэрбишдагва,Т.Бадамжунай нарын хєрєнгєєр босч буй “Єнєєдрийн
Монгол” сонин зэрэг маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Хэрэв С.Мягмар
ОНРТ-ийн захирлаар томилогдвол тэдний гарт Монголын хамгийн том телевиз, радио
орно гэсэн vг. Энэ бvхнээс Н.Энхбаярын фракцын мэдэл дэх хэвлэл мэдээллийн хэмжээ
хэрээс хэтэрлээ гэж МАХН-ынхан шуугиж байна. Тэгээд ч тэр vv ерєнхий захирлыг
томилсон тогтоолыг эсэргvvцсэн дєрвєн гишvvн дээр нь Дамдинсvрэн нэмэгдэх бололтой.

Эх сурвалж:
Єдрийн сонин 2005.12.13



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:145801 
 Энэ сард:12833 
 Өнөөдөр:81 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.