Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.03.10

“Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-ын чуулганы 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  баталсан “Хүн худалдаалахтай тэмцэх тухай”  хууль батлагдсан  өдрөөс даган мөрдөж эхэллээ.

Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах энэ хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн байгууллагад дараах үүргийг ногдуулж хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байна. Үүнд:

8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг

8.1. Хэвлэл, мэдээллийн байгууллага дор дурдсан зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглоно:

8.1.1. хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл;
8.1.2. гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах тухай зар сурталчилгаа;
8.1.3. хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа.

17 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

17.1.2. энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 5000000 төгрөгөөр торгох;

“Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хуулийг бүрэн эхээр нь  http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=81635 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167779 
 Энэ сард:12343 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.