“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллага Кибер орчин дахь цензурын эсрэг дэлхийн өдөр - 3-р сарын 12-нд “Интернэтийн дайсан” тайлан гаргаснаа олон нийтэд танилцууллаа.
2012 онд Бахрейн, Белорусь улс “Интернетийн дайсан” орны тоонд шинээр нэмэгдэж орсон бол Бирм, Хятад, Куба, Иран, БНАСАУ, Саудын Араб, Сири, Туркменистан, Узбекистан, Вьетнам улс мөн жагсаалтанд багтжээ.

“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага эдгээр орон интернетийн орчинд хяналт, хязгаар тавьдаг, интернэтээр үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггүй, хэрэглэгчдийн эрх ашгийг боогдуулдаг, олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс, блогчдыг баривчилсан зэрэг нь “интернетийн дайсан” орнуудын жагсаалтанд орох болсон гэж онцолж тэмдэглэсэн байна.
Тайланд хамрагдсан улс орнуудыг
 |
интернэтийн дайсан |
 |
хяналтанд байдаг орнууд гэж ангилж үзсэн байна. |
Дэлгэрэнгүй тайланг: http://en.rsf.org/beset-by-online-surveillance-and-13-03-2012,42061.html