Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.04.16

“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэгт урьж байна

ЮНЕСКО,  2012 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг  “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдвийн дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа  уриаллаа.  

Хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нэгдэл нь уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин хэвлэлийн эрх чөлөөг урьд өмнө байгаагүй шинэ түвшинд хүрэх замыг нээж байна. Ингэснээр иргэний нийгэм, залуучууд, хүй олонд нийгэм, улс төрийн асар их өөрчлөлт хийх боломж олгох болно.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, түүнийг хэрхэн бэхжүүлэх, шинэ орчинд хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхээ олон нийтээрээ хэлэлцэх зорилгоор “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ гэж ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД-ийг хэлнэ” онлайн хэлэлцүүлэг зохион байгуулж эхэллээ.

Хэлэлцүүлгийг “Хэвлэлийн эрх чөлөө нийгмийг өөрчлөх хүчтэй”, “Чанартай мэдээлэл олж авахад учирч буй бэрхшээл хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж буй нь”, “Шинэ орчин дахь хэвлэл мэдээлэлд тулгарч буй бэрхшээлүүд” гэсэн гурван сэдвийн явуулна.

Ардчиллыг гүнзгийрүүлэхэд хэвлэлийн эрх чөлөөг яаж ашиглах вэ, интернэтийн орчинд бүрэлдсэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ололт амжилтуудыг  хэрхэн дэмжин, хамгаалах вэ, ардчилсан сонгуулийг амжилттай явуулахад цахим мэдээллийн хэрэгслийг хэрхэн үр ашигтай ашиглаж болох вэ, мэргэжлийн уламжлалт сэтгүүл зүй ба иргэний сэтгүүл зүй улам ойртож байна уу? интернэт ашиглан цацаж байгаа гүтгэлэг, доромжлолын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ? сэтгүүлчдэд учирч буй дарамт, шахалт, бусад аюул заналаас сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ зэрэг олон чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх боломжтой юм.

Онлайн хэлэлцүүлгийн үр дүнг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-ны өдөр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулах “ШИНЭ ДУУ ХООЛОЙ: Хэвлэлийн эрх чөлөө нийгмийн өөрчлөлтөнд хувь нэмэр оруулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр танилцуулах аж.

 Хэрэв та хэлэлцүүлэгт оролцож үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл http://www.globeinter.org.mn/media-freedom хандаарай.

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:163694 
 Энэ сард:12808 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.