Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.04.29

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих олон улсын механизмууд

НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч болон Америкийн муж улсуудын байгууллага (OAS)-ын үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч нарын

ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

Эдгээр асуудлыг “XIX зүйл” Чөлөөт илэрхийллийн төлөө дэлхийн кампаний ивээл дор  Лондон хотноо хэлэлцэн;

1999 оны 11-р сарын 26, 2000 оны 11-р сарын 30, 2001 оны 11-р сарын 20, 2002 оны 12-р сарын 10, 2003 оны 12-р сарын 18 болон 2004 оны 12-р сарын 6-ны өдөр тус тус баталсан Хамтарсан Тунхаглалаа санан баталгаажуулж;

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний гол цөм болсон мэдээллийн болон үзэл бодлын чөлөөт урсгалыг амьдралд хэвшүүлэх агуу хэрэгсэл болох интернетийн ач холбогдол асар хурдтай нэмэгдэж буйг хүлээн зөвшөөрч;

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх олон улсын баталгаануудыг интернетэд чанд хэрэглэх шаардлагыг онцлон тэмдэглэж;

Цахим засаглалын талаар өрнөж буй хэлэлцүүлэг, мэтгэлцээн ба  интернетэнд  төр засгийн оролцоо  өсөн нэмэгдэж буйг ухамсарлан;

Зарим нэг улс орны засгийн газар терроризмтой тэмцэх шаардлагыг үндэслэл болгон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарласан хууль баталж буйг буруушаан;

Улс орны үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах шаардлагаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарладаг хэм хэмжээ аажмаар өөрчлөгдөж буйд санаа  зовниж;

Дэлхийн бүс нутаг бүрт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих мэргэшсэн механизмуудын хэрэгцээг цохон тэмдэглэж,

Африкийн Хүний эрх, ард түмнүүдийн эрхийн комиссын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгчийн томилгоог сайшаан;

2005 оны 12-р сарын 21-ний өдөр дараах Тунхаглалыг БАТЛАВ:

Интернет
• Интернет үйлчилгээний нийлүүлэлт, цахим хуудас, блог буюу мэдээлэл түгээлтийн онлайн систем, түүнчлэн интернэт өргөн нэвтрүүлэг ажиллуулахын тулд бүртгүүлэх, төрийн аливаа байгууллагаас зөвшөөрөл авах ёсгүй. Энэ нь зөвхөн техникийн зориулалтаар домэйн нэрийн эрхийн бүртгэл, эсвэл арилжааны аливаа хэлбэрт хамааралтай ерөнхий хэрэглээний дүрэм журамд хамаарахгүй.

• Хэвлэмэл болон өргөн нэвтрүүлгийн хэрэгсэлд засгийн газар, улс төр, арилжааны нөлөөнөөс хамгаалагдах эрх чөлөө нь дэлхий нийтэд нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн адил олон улсын болон үндэсний хэмжээнд интернетийг дээрх нөлөөллөөс хараат бус байгууллагууд хянах ёстой.  Интернетийн домэйн нэрийг зохицуулах дотоодын дүрэм журам  агуулга хянах хэрэгсэл хэзээ ч болох ёсгүй.   

• Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүлээн зөвшөөрснөөр интернетэд холбогдох боломжийг, түүний дотор улсын мэдлийн сүлжээгээр дамжин холбогдох боломжийг, хангах зориулалтад зохих хөрөнгө нөөц  гаргах үүргийг нийт улс орон хүлээнэ. Бүх нийтийн хүртээмжийг хөхиүлэн дэмжих хангалттай боломж бүрдүүлэх үүрэг хүлээлгэдэг. Ядуу буурай улс орнуудад тэдгээрийн үүргээ гүйцэтгэхэд нь олон улсын хамтын нийгэмлэг тусламжийн хөтөлбөрүүдийн хүрээнд энэхүү чиглэлд тэргүүн ач холбогдол өгөх ёстой.

• Засгийн газар буюу аливаа арилжааны үйлчилгээ үзүүлэгчийн тогтоосон, эцсийн хэрэглэгч хянах боломжгүй шүүлтийн системүүд нь цензурын өмнөх хэлбэр бөгөөд үүнийг зөвтгөх үндэслэлгүй. Эцсийн хэрэглэгчдэд зориулагдсан шүүлтийн системийн бүтээгдэхүүн нь ажиллах заавар, хэт шүүлтээс үүдэлтэй оюун санааны урхийн талаар тодорхой мэдээлэл олгосон нөхцөлд түгээгдэнэ.

• Интернетэд байрлуулсан аливаа мэдээллийн зохиогч, эсвэл өөрийн болгон тавьсан хүн буюу тэрхүү мэдээллийг Интернетээс авах тухай  шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан этгээдээс бусад аливаа этгээд интернэт дэх мэдээллийн агуулгын талаар хариуцлага хүлээх ёсгүй. Интернетийн контентэд хамаарах хууль тогтоомж нь зөвхөн албан ёсоор тогтоогдсон зохиогч, буюу утга агуулга нь тусгайлан хамаарах улс орны хүрээгээр хязгаарлагдах бөгөөд мэдээллийг аливаа оронд татан авсан гэдгээр нь хуулийн хариуцлагад татаж болохгүй. 

• Интернетээр түгээж буй аль  эсвэл хүлээн авч буй  мэдээллийн  хязгаарлалтыг  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаатай нарийн уялдаа холбоотой,  интернетийн онцлогийг харгалзан тогтоох ёстой.

• Интернет хайлт, чат, хэвлэн нийтлэл болон бусад үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд өөрсдийн үйлчлүүлэгчдийн интернетийг гадны нөлөөгүй ашиглах эрхийг нь хүндэтгэх талаар баталгаа гаргах ёстой. Зарим улс оронд үйл ажиллагаа явуулахтай холбоотой бэрхшээл учрах үед, эдгээр байгууллагуудыг бусад оролцогчдын дэмжлэгтэйгээр энд бичигдсэн зарчмуудын эсрэг интернэтийн хэрэглээг хянах, эсвэл хязгаарлах албан ёсны оролдлогуудыг эсэргүүцэх үйл хэрэгт хамтран ажиллахыг сайшаана.

Терроризмын эсрэг авах арга хэмжээнүүд

• Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх бөгөөд энэ эрхийг терроризмтой холбон хязгаарлах нь тодорхой террорист санаархал, ялангуяа хүний эрхийг зөрчих явдал үүсэхэд түлхэц болж болзошгүй. 

• Терроризмыг өдөөн турхирах, эсвэл терроризмын үйл ажиллагааг хориглох үйл ажиллагаа нь хууль ёсны боловч  улс орнууд үзэл бодол илэрхийлэхийг хязгаарлахдаа  “терроризмыг магтан дуулсан”, “өргөмжилсөн” гэх мэт тодорхой бус үг хэллэг хэрэглэх ёсгүй. Өдөөн турхирах гэдгийг терроризмд шууд уриалан дуудах, санаатайгаар дэмжих буюу энэхүү уриа нь террорист үйл ажиллагаанд хүргэх магадлалыг бодитоор  нэмэгдүүлэх  гэсэн утгаар ойлгох ёстой. 

Эмбей Лигабо
НҮБ-ын Үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч

Миклос Харазти
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага
(OSCE)-ын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөөлөгч

Эдуардо Бертони
Америкийн муж улсуудын байгууллага (OAS)-ын
үзэл бодлын эрх чөлөөний тусгай илтгэгч  


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1290 
 Нийт хандалт:116129 
 Энэ сард:9558 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.