Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.05.02

Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2011 оны тайлан хэвлэгдлээ

Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилгожил Монголын хэвлэлийн эрх чөлөөний тайлан бэлтгэдэг юм.

2011 онд УИХ-аас “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль батлан гаргасан нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн хамгийн чухал алхам болсон юм. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард баталсан “Тоон контентын үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл, шаардлага”, “Телевиз, радиогийн үйлчилгээ эрхлэх ерөнхий нөхцөл, шаардлага” гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн нь хэвлэл мэдээллийн эрх зүйн салбарт гарсан томоохон өөрчлөлт байв.

Мөн Монгол Улсын Засгийн газар 2011 оны 3 дугаар сард НҮБ-ын Хүний эрхийн хороонд “Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт”-ын хэрэгжилтийн талаарх ээлжит 5 дахь илтгэлээ тавьж хэлэлцүүлсэн билээ. Уг Пактын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан 19 дүгээр зүйлийг хэрхэн хэрэгжүүлж байгаад НҮБ-ын Хүний эрхийн хорооны гишүүд үнэлэлт дүгнэлт өгч, нэр төр гутаахтай холбоотой Эрүүгийн хуулийн зүйл заалтыг халах, сэтгүүлчдийн эсрэг хэргийг мөрдөж, шалгах талаар зөвлөмж гаргасан нь онцгой ач холбогдолтой юм.

2011 оны 9 дүгээр сард Азийн хүний эрх, хөгжлийн форум (FORUM-ASIA) байгууллагын төлөөлөгчид Монгол улсад ажиллаж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар баримт цуглуулах судалгаа хийсэн нь өнгөрсөн жилийн тэмдэглүүштэй арга хэмжээний нэг байв. Судалгааны баг тайландаа: “Уулзаж ярилцсан сэтгүүлчид нь төрийн албан хаагчид, улс төрчид, бизнесменүүд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дарамт шахалт үзүүлэн, сүрдүүлж, тэдний эсрэг хэрэг үүсгэдэг, бие эрхтэнд нь халддаг тухай ярилаа. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд редакцийн цензур, сэтгүүлчдэд өөрийн цензур бий болоход хүргэж байна. Ийм тохиолдол гарахад хууль сахиулах байгууллагууд арга хэмжээ авдаггүй, ихэнх хэргүүд үнэн зөвөөр шийдэгдэхгүй, буруутан гэм зэмгүй өнгөрч байгаад судалгааны
багийнхан түгшиж байна” гэжээ.

2011 онд манай байгууллагын бүртгэснээр сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх оролдлого хийх, дарамт шахалт үзүүлэх, сэтгүүлчдийг айлгах, утсаар заналхийлэх, айлгах, мэдээлэл олж авах, түгээхэд нь саад хийх, нууц эх сурвалжаа илчлэхийг албадах, улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, бизнес, шашны байгууллагууд Иргэний болон Эрүүгийн хуулийн зүйл заалтыг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн дуу хоолойг боомилох зорилгоор ашиглах зэрэг зөрчил гарсан байна.

2012 оны “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэж буй энэ цаг мөчид бид өнгөрсөн жил “Улаанбаатар таймс” сонины эрхлэгч Д.Чулуунбаатарыг цагдан хорьсон нь дэлхий нийтэд хэвлэлийн эрх чөлөөний индекс буурахад нөлөөлсөн, улс төрийн зорилго бүхий, ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл байсныг цохон тэмдэглэж байна.

2011 онд “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) олон улсын байгууллагын үнэлж буйгаар Монгол Улс 100 дугаар байранд жагсаж, хэвлэлийн эрх чөлөөний “мэдэгдэхүйц асуудал”-тай орны тоонд багтсан хэвээр байна. Мөн “Фрийдом хаус“ (Freedom House) байгууллагын индексээр Монгол Улс хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон хэвээр байна.

Тайлангийн эхний бүлэгт бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрх зүйн хүрээ, тухайлбал баталгаа, хязгаарлалтын талаар танилцуулж, хоёр дахь бүлэгт 2012 онд хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр онцлох мэдээллийг багтаасан болно.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж уншина уу.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151472 
 Энэ сард:11731 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.