Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.12.15

Коммюнике IFEX-ийн 2005.12.09-ний дугаарыг танилцуулж байна


Коммюнике IFEX-ийн 2005.12.09-ний дугаарыг танилцуулж байна.


V г хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах салбарт ажилладаг 64
байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх дэлхий нийтийн сvлжээнээс
долоо хоног тутам англи,франц,орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике
IFEX-ийн
2005.12.09-ний дугаарыг танилцуулж байна.

Сонгуулийн vеэр олон сэтгvvлчдэд халджээ

Египетийн эрх баригчид парламентын сонгуулийг сурвалжилж байсан сэтгvvлчдэд
халдсанд сэтгэл зовниж байгаагаа Сэтгvvлчдийг хамгаалахын тєлєє “Хил
хязгааргvй сурвалжлагчид”/RSF/
байгууллага, Сэтгvvлчдийг
хамгаалах хороо /CPJ/
илэрхийлэв. 2005 оны 11 дvгээр сарын найманд эхэлсэн
гурван vе шаттай сонгуулийн эхний vед л гэхэд сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаанд
саад хийж, баривчилсан гэх олон тохиолдлыг бvртгэжээ.

Эрх баригч-Vндэсний ардчилсан нам санал єгч байгаа иргэд болон сэтгvvлчдийг
мєрдєж мєшгих, зодохыг ажилтнууддаа тушаасан гэж Сэтгvvлчдийг хамгаалах хороо
тэмдэглэсэн байна. Сонгуульд бие даасан нэр дэвшигчээр єрсєлдєж байгаа “Лалын
ахан дvvс” хэмээх хориотой хєдєлгєєний гишvvд парламентад суудалтай болсны дараа
сэтгvvлчдийг мєрдєж, мєшгих нь улам ихэсчээ. Санал хураах байрны ойролцоо цагдаагийн
ажилтнууд эсэргvvцлийн цуглааныг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн
сумтай буу ашиглаж байсан тул сэтvvлчид тэнд нэвтэрч чадаагvй байна. Энэ vйл
явдлыг сурвалжиж байсан сэтгvvлчдэд хvчний байгууллагын ажилтнууд халджээ. Тэд
сэтгvvлчдийн хальс, хэрэгслийг хураан авч, хэсэг хугацаанд саатуулжээ.

Улсыг аюулаас хамгаалах албаны ажилтнууд сєрєг хvчний долоо хоног тутмын “Аль-Карама”
сонины сэтгvvлч Фстаа Али Храизыг Шубра аль-Кхейм хотын санал хураах байрны
нэгээс хулгайлсан байна. Тvvнийг хулгайлсан хvмvvс гар утас, камер, алтан зvvлт
зэргийг булаан аваад, хvчирхийлнэ хэмээн заналхийлжээ. Храизийг ухаан алдтал
нь зодож Каир хотын нэг гvvрний дор хаясан байжээ. Сэтгvvлч эмэгтэйн хавирга
хугарч, баруун гар нь хvнд гэмтэснээс гадна нуруу нь хєх няц болсон гэнэ.

Иргэний эрх чєлєє, улс тєрийн эрхийг сахин хамгаалах vvднээс vзвэл Египет нь
“чєлєєт бус улс орон” юм гэж “Фридом
хауз” байгууллага
2005 оны “Дэлхийн эрх чєлєє” тайландаа тэмдэглэсэн байна.


Тус улсад байдаг телевизийн бvх єргєн нэвтрvvлгийг тєр эзэмшиж, хиймэл дагуулын
єргєн нэвтрvvлэг бvхий хувийн хэд хэдэн станцыг тєр,засгийн байгууллагатай ойрын
холбоотой хvмvvс хянадаг байна. Сvvлийн жилvvдэд хувийн хэд хэдэн радио станц
байгуулагдсан ч хєтєлбєр нь хєгжєєнт цэнгээнт нэвтрvvлгээр хязгаарлагддаг аж.
Єдєр тутмын нєлєє бvхий гурван сонин тєрийн хяналтанд байдаг бєгєєд эрхлэгчдийг
ерєнхийлєгч томилдог байна.

ДОХ-той тэмцэгч идэвхтнvvдийг илvv найдвартай хамгаалах шаардлагатай

Дэлхийн хэмжээнд ДОХ євчин тархаж байгаа асуудлыг олон нийтэд мэдээлж
буй дэлхийн улс орны идэвхтнvvдийг мєрдєн мєшгиж байгаа тул тэдэнд олон улсын
хамтын нийгэмлэгийн дэмжлэг их шаардлагатай байна гэж “Хьюман Райтс Вотч” байгууллага
мэдээлжээ.

ДОХ євчинтэй тэмцэгч идэвхтнvvдийг айлган сvрдvvлж, ДОХ євчний талаар олон нийтэд
мэдээлснийх нь тєлєє тэднийг шоронд хорих зэргээр мєрдєн мєшгиж байгаа тухай
IFEX-ийн гишvvн тус байгууллага ДОХ євчинтэй тэмцэх єдєр буюу 2005 оны 12 дугаар
сарын нэгэнд хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Тєрийн бус байгууллага болон ДОХ євчинтэй тэмцэгч идвэхтнvvдийг мєрдєн мєшгиж
байгаа олон тохиолдлыг гэрчлэх баримт “Хьюман Райтс Вотч” байгууллагад байна.

Жишээ нь Хятадад л гэхэд 1990-ээд онд цус бэлтгэх улс даяр єрнvvлсэн аяны vеэр
ядуу зvдvv сая орчим хvн ДОХ-ын вирусээр халдварласан хэрэгт тєр буруутай болохыг
олон нийтэд мэдээлэхийг оролдсон Ван Йанхаи тэргvvтэй идэвхтнvvдийг шоронд хорьсон
байна. Угандын засаг захиргаа “гэрлэх” хvртлээ бэлгийн харилцаанд орохоос татгалзах
тєр засгийн хєтєлбєрийг эсэргvvцсэн идэвхтнvvдийг айлган сvрдvvлжээ. Тєрєєс
хэрэгжvvлж буй ДОХ-ын эмчилгээний хєтєлбєр ахиц муутай байгааг эсэргvvцэн, эмнэлгийн
vйлчилгээг шуурхай болгох аян явуулсан багийн гишvvдийн єєдєєс ЄАБНУ-ын засаг
захиргаа нулимс асгаруулагч хий ашиглаж, резинэн сумаар харважээ.

“Иргэдийн идэвхийг дарснаар ДОХ євчин тархах нєхцлийг бvрдvvлнэ. Шахалт, хавчлага
ноёлж байгаа газар ДОХ євчин газар авдаг” гэж “Хьюман Райтс Вотч” байгууллага
vзэж байна.

Нэмэлт мэдээлэл авхыг хvсвэл: http://www.hrw.org/campaigns/wad/

UNAIDS

Дох євчинтэй тэмцэх олон
улсын єдєр


Эмнэлгийн vйлчилгээг эрчимжvvлэх
аян


“AJI”- “дугтуйтай сэтгvvл зvй” хєгжиж байгаад тvгшиж
байна

Сэтгvvлчдийг хатуу ширvvнээр мєрдєж мєшгих, нэр тєр гутаасан асуудлаар
эрvvгийн хэрэг vvсгэн шалгахыг шаардсан шvvхийн нэхэмжлэл зэрэг нь сєрєг хvчний
ОНМХ-ийн амыг барихад чиглэсэн бєгєєд Индонезийн vг хэлэх эрх чєлєєнд заналхийлж
байна гэж Хараат бус сэтгvvлчдийн холбооны /AJI/ шинэ ерєнхийлєгч vзэж байна.


Хараат бус сэтгvvлчдийн холбооны /AJI/ хоёр жилд нэг удаа болдог хурлын vеэр
тус байгууллагын тэргvvн Херу Хендратмоко тєлєєлєгчдєд хандан хэлэхдээ “Ирэх
онд vйл ажиллагаагаа хариуцлагатай сэтгvvл зvй, хэвлэн нийтлэх эрх чєлєєг урагшлуулахад
эн тvрvvнд чиглvvлнэ “ гэж мэдэгдэв.

Индонезид “дутгтуйтай сэтгvvл зvй” хєгжиж буйд тvгшиж байгаагаа бvгд хурлын
тєгсгєлд тус холбоо илэрхийлжээ. Бизнес эрхлэгчид болон албан тушаалтнуудад
“сайрхан магтсан” мэдээ нийтлэл бичсэнийхээ тєлєє сэтгvvлчид хахууль авч байгаа
тохиолдол их гарч байна. Тус улсад ил тод, сайн засаглалын зарчмыг хэрэгжvvлэхэд
энэ байдал саад болж байна гэж тус байгууллага бас мэдэгдэв.


Нэмэлт мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: http://www.ajiindonesia.org

Нэр тєр гутаахтай холбоотой
эрvvгийн хуулийн заалтууд




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167744 
 Энэ сард:12308 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.