Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.07.02

“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн уран бүтээлчдийн эрхэнд халдсан явдалд харамсаж байна

“Глоб Интернэшнл” ТББ Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн сэтгүүлч, зураглаачдыг заналхийлэн доромжилж, бие эрхтэнд нь бүдүүлгээр халдаж танхайрсан явдалд харамсаж байна.

2012 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цаг орчмын үед буюу УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдсаны дараа “Скай” телевизийн хөрөнгө оруулагч болох “Хөвсгөл Ньюс” компаний гүйцэтгэх захирал Б.Ганзориг хэсэг хүмүүсийн хамтаар тус телевизийн 4 сэтгүүлч, 4 зураглаачдыг нэг талыг барьсан мэдээлэл явуулсан, хөрөнгө оруулагчдынхаа талд үйлчилсэнгүй хэмээн зодож гэмтээсэн байна.

“Глоб Интернэшнл” ТББ нь Б.Ганзоригийн танхай балмад үйлдлийг эрс буруушааж, хүний халдашгүй, чөлөөтэй байх үндсэн эрхийг нь бүдүүлгээр зөрчөөд зогсохгүй хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, олон түмний бодит мэдээллээр хангагдах эрх болон редакцийн хараат бус байдалд халдсан гэмт хэрэг хэмээн үзэж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллага нь олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг эдлүүлэх үүрэг хүлээж байдаг бөгөөд сэтгүүлч нь олон нийтийн өмнөөс нийгэмд шаардлагатай, олон нийтийн хүсэн хүлээж, шаардаж байгаа үнэн мэдээллийг цуглуулах, боловсруулах, түгээх  онцгой  үүрэгтэй байдаг билээ.

“Глоб Интернэшнл” ТББ нь уран бүтээлчдийн эрхэнд ноцтой халдсан уг үйлдлийг хууль, хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, эрх зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцно хэмээн итгэж байна.

“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм. 

”Глоб Интернэшнл” ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 5-р орц, 59 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 324764
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globe@globeinter.org.mn,
Цахим хуудас: www.globeinter.org.mn


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1313 
 Нийт хандалт:137442 
 Энэ сард:10542 
 Өнөөдөр:52 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.