Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2012.08.22

Сэтгүүлч Ж.Минжинд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан болсон байна

“Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэгийн нэхэмжлэлтэй  ТВ-8 телевизийн сэтгүүлч Ж.Минжинд  холбогдох иргэний хэргийн  шүүх хуралдаан  2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Шүүхийн хуралдааны танхимд болжээ. Шүүх  хуралдааныг  шүүгч Т.Ариунтуяа даргалж,  шүүгч Д. Даваасүрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй хийсэн байна. Хуралд хариуцагчийн талаас ТВ8 телевизийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ы.Жарденбек, сэтгүүлч Ж.Минжин нар оролцжээ.

Шүүх хуралдаан нэхэмжлэгч нар “Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар” нийгэмлэг, итгэгчид хариуцагч Ж.Минжинд холбогдох нэхэмжлэл болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн хохиролд 30 сая төгрөг, эдийн хохиролд 172,000 төгрөг (хуульчийн зөвлөгөө болон унааны зардал) гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч ТВ-8 телевиз Бурханы сүмийн талаар цацагдсан мэдээлэлд залруулга хийх үүрэг хүлээснээр талууд харилцан тохиролцож эвлэрсэнээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 

 


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:177582 
 Энэ сард:13697 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.