Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
2011.05.12  Монгол улс хэвлэлийн хагас чөлөөтэй орны тоонд багтсан хэвээр байна

“Freedom House” олон улсын байгууллага  2011 оны 5-р сарын 2-нд Дэлхийн улс орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний байдлын 2010 оны тайланг танилцуулжээ.

“Freedom House” 2010 онд 196 улс орны хэвлэлийн эрх чөлөөний болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлын судалгаанд  үндэслэн улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг  ЧӨЛӨӨТЭЙ, ХАГАС ЧӨЛӨӨТЭЙ, ЧӨЛӨӨТЭЙ БУС гэж ангилсан байна. Үүнд  68 орон буюу 35%  нь чөлөөтэй, 65 буюу 33% нь хагас чөлөөтэй, 63 буюу 32% нь  чөлөөтэй бус  ангилалд оржээ.

[1528 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.05.09  “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байна

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны 5-р сарын 9-ний өдрийн 11.00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Хэвлэлийн бага хурал хийж   “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Д.Чулуунбаатарыг  батлан даалтанд яаралтай гаргахыг шаардаж байгаагаа мэдэгдлээ.

[1363 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.05.03  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Сэтгүүлчдэд ЭРХ ЧӨЛӨӨ!  сэдвийн хүрээнд тэмдэглэн 2011 оны 05-р сарын 02-ны өдрийн 11.00-13.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд арга хэмжээ зохион байгууллаа.

[1703 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.05.03  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр: “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл”

ЮНЕСКО,  2011 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “21-р зууны хэвлэл мэдээлэл: Шинэ хил хязгаар, Шинэ саад бэрхшээл” сэдвийн дор тэмдэглэхийг уриалж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн, НҮБ-ын хүний эрхийн комиссар Нави Пиллей, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова нар  дэлхийн улс орнуудад хандан ХАМТАРСАН ИЛГЭЭЛТ гаргажээ.

[1432 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.05.02  “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний 2010 оны шагнал гардууллаа

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага  2009 оноос эхлэн олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлэн  сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтан, байгууллагад олгож байх “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал бий болгосон юм.

[2226 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.03.25  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөн

“Глоб Интернэшнл” ТББ, Хүний эрх хөгжил төв хамтран Швейцарийн Женев хотод төвтэй “Иргэний болон улс төрийн эрхийн төв”-ийн дэмжлэгтэй  “Монгол Улсад Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын (ICCPR) хэрэгжилт” сургалт-зөвлөгөөнийг  2011 оны 2-р сарын 16-ны өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 

[1516 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.03.12  Шинэ ном: “Мэдлэгийг мөнгө болгоё”, “Хэвлэл улс төрөөр гачигдах уу?”

Сэтгүүлч Б.Галааридын “Мэдлэгийг мөнгө болгоё”, “Хэвлэл улс төрөөр гачигдах уу?” хоёр эмхтгэл хэвлэгджээ.

[1673 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.02.01  ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ирээдүйг хэлэлцэв

ЮНЕСКО, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын хоёрдугаар бага хурлыг 2011 оны 1-р сарын 26-27-ны өдрүүдэд Парис хотноо  зохион байгуулсан байна.  Интернетээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдал, дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн байдлыг судлахад анхаарлаа хандуулсан энэ хуралд 150 гаруй хүн биечлэн оролцож, 255 гаруй хүн webcast-аар шууд холбогдон оролцжээ.  

[1522 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.01.30  “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл өргөн барьжээ

Монгол улсын Засгийн газар  “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай” хуулийн төсөл  боловсруулан 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлэхээр  өргөн барьжээ.

[1841 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2011.01.05  Сэтгүүлчдэд ялгавартай хандаж байгаад харамсаж байна

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага, Монгол Улсын  Их хурлын 2010 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан “УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”-ийн  “УИХ-ын үйл ажиллагааг мэдээлэх журам”-д  оруулсан нэмэлт, өөрчлөлт нь сэтгүүлчдэд ялгавартай хандсан, хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон шийдвэр болсныг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

[1707 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 541  |  Хуудас: 15/55 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1260 
 Нийт хандалт:97497 
 Энэ сард:10840 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.