Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
2010.09.01  “Нийгмийн толь” сонины нууцын зэрэглэлтэй компьютерийг хураан авсныг эсэргүүцэж байна.

Шуурхай мэдээ: Монгол Улс
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
Огноо: 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр

2010 оны 8 сарын 27-ны орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ажилтнууд “Нийгмийн толь” сонины толгой компьютерийг хураан авлаа. Тухайн байгууллагын бүх нууцтай холбоотой баримт материал, нууц эх сурвалжийн жагсаалт агуулсан уг компьютерийн оронд адил чанарын, ижил үнэтэй өөр компьютер өгье гэсэн боловч хүлээн авсангүй. Сонины ажилтнууд үүнийг хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдал хэмээн үзэж байна.

[1888 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.08.30  “48 цаг” кино наадам нь Монголд анх удаа зохиогдох гэж байна.

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын дэргэдэх “Глоб Арт төв” 2010 оны 09-р сард “48 цаг кино наадам”-ыг   Монголд анх удаа хамтран зохион байгуулна.

2009 онд Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин, Португалын Лисбон, Монгол Улсын Улаанбаатар хот “48 Цаг Кино Наадам”-д оролцох албан ѐсны эрхээ авсан юм.

[1837 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.08.20  Авлигыг хязгаарлахын тулд орон нутгийн засаг захиргааны ил тод байдлыг сайжруулахад тусална

        "Глоб Интернэшнл" ТББ 2010 оны 08-р сарын 15-наас АНУ-ын “Ил тод байдлын төлөөх түншлэлийн сан”-гийн дэмжлэгтэйгээр “Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь” 12 сарын хугацаатай төсөл хэрэгжүүлж эхэллээ.
         Төсөлд Хэнтий, Өвөрхангай аймгийн хоёр сумын хоёр багийн оршин суугчдыг хамруулах бөгөөд төслийн хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэхийг зорьж ажиллана.

[2016 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.07.15  "Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь" шинэ төсөл эхэллээ

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас АНУ-ын Азийн сангийн тусламжтайгаар “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх“ төслийг 2010 оны 7-р сараас хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь Монголын ардчиллыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулах чадавхи бүхий эрх зүйн дэмжлэгтэй хэвлэл мэдээллийг хөхиүлэн дэмжснээр хариуцлагатай, сайн засаглалын хөгжлийг дэмжих зорилготой.

[1920 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.07.01  Хэвлэл мэдээллийн шударга ёс

Ардчилсан нийгэмд ард түмэн мэдэх эрхтэй. Үүнийг бид мэдээллийн эрх чөлөө гэж нэрлэдэг. Мэдээллийн эрх чөлөө нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдэх эрх нь төр засгийн аливаа ардчилсан тогтолцооны амин чухал зорилго болох хариуцлагатай байх чадвартай салшгүй холбоотой. Мэдээллийн урсгал чөлөөтэй байвал илүү үр дүн бүхий  засаглал бий болж, олон нийтийн эрх мэдлийг хянах боломж нь сайжирна. 

[1797 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.06.25  Монголын Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайлан хэвлэгдлээ.

“Глоб Интернэшнл” ТББ Хэвлэлийн эрх чөлөөний 2009 оны тайланг бэлтгэн хэвлүүллээ. Энэ тайлан нь Монголын сэтгүүлчид мэргэжлийн эрхээ хэрхэн эдэлж буй, тэдний олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа шударгаар биелүүлэх боломж нь аль хэр байгааг баримтад тулгуурлан монголын  хэвлэлийн эрх чөлөөний өнөөгийн дүр төрхийг харуулах зорилготой юм.  

[2164 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.06.10  ӨӨРӨӨ ШУУРХАЙ МЭДЭЭЛЭХ мониторингийн систем нэвтрүүлнэ

Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, халдлагын тохиолдлуудад  мониторинг хийснээр сэтгүүлчдийн эрх, ХМХ-ийн хараат бус байдлыг хамгаалах замаар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад  хувь нэмрээ оруулах зорилгоор "Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл  хэрэгжүүлж эхэллээ.

[1747 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.05.25  Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх санал

Нээлттэй Нийгэм Форумын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд өгөх саналыг “Хууль ба Ардчиллын төв” олон улсын хүний эрхийн ТББ-ын гүйцэтгэх захирал Тоби Мендел боловсруулсан байна.

[1762 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.05.21  Х.НАРАНЖАРГАЛ: “ӨДРИЙН СОНИН”-Ы НИЙТЛЭЛ ЭРЭН СУРВАЛЖЛАХ СЭТГҮҮЛ ЗҮЙД ТЭСРЭЛТ БОЛЛОО

Төрийн түшээгээр залрахын тулд хэрхэн мөнгө олдог (Өөрсдөө бол мөнгө босгох гэж нэрлэдэг юм билээ) болон тэрхүү хууль бусаар “босгосон” олон сая долларын тухай мэдсэн хэрнээ хууль хяналтынхан мэдээгүй дүр эсгэдэг, эсвэл тэдний өмнөөс “жижиг жараахай”-нуудад хэрэг тохсон болоод өнгөрдөг гэхчлэн ерөнхийдөө манай нийгмийн өнөөгийн дүр зургийг бодит байдлаар нь харуулсан нийтлэл манай сонины өмнөх дугааруудад гарав.

[1775 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.05.15  Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга

Хэвлэл Мэдээллийг Өмгөөлөх Санаачилга нь төрийн бус байгууллага бөгөөд дэлхийн бүхий л бүс нутагт өөрсдийн үг хэлэх эрх чөлөөг хамгаалахаар хичээж байгаа сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилчдад хууль зүйн тусламж дэмжлэг үзүүлдэг.

[2049 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 554  |  Хуудас: 19/56 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1279 
 Нийт хандалт:113296 
 Энэ сард:10355 
 Өнөөдөр:58 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.