Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
2010.01.06  “Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг бэлтгэх нь” сургалт - зөвлөгөөн

Хүний эрх хөгжлийн төлөөх Азийн Форум (ФОРУМ-АЗИ),  Хүний эрх хөгжил төв, “Глоб Интернэшнл”  ТББ хамтран  2010 оны 1-р сарын 10-12-ны  өдрүүдэд   “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт төрийн бус байгууллагуудыг  бэлтгэх нь” сургалт - зөвлөгөөн зохион байгуулна.

[1839 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2010.01.04  “Завхан” сонинд холбогдох нэр төр сэргээх хэргийг хэрэгсэхгүй болголоо

“Завхан” сонинтой холбогдох нэр төр сэргээлгэж, эдийн бус гэм хорыг арилгуулахаар 9 сая төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэг  жилийн дараа  “Завхан” сонины ялалтаар өндөрлөв. 

[1766 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.12.20  “Хэвлэлийн Эрх Чөлөөний Тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх  “Иргэний Танхим”-аас “Хэвлэлийн Эрх Чөлөөний Тухай” хуулийн төслийн “Нээлттэй хэлэлцүүлэг” зарлажээ.

[1992 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.12.09  “БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, СОЛИЛЦОХ, ТҮГЭЭХ НЬ” Үндэсний семинар

“Глоб Интернэшнл” ТББ-аас Интерньюс-Европ байгууллагатай хамтран “Бизнесийн мэдээлэл” төслийн хүрээнд  2009 оны 12-р сарын 9-10-нд “БИЗНЕСИЙН МЭДЭЭЛЭЛ ҮЙЛДВЭРЛЭХ, СОЛИЛЦОХ, ТҮГЭЭХ НЬ”  үндэсний семинар зохион байгуулж  байна.

[1898 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.11.15  Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр хийсэн телевизийн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ

Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг таван телевизийн сонгуулийн сурталчилгаанд хийсэн мониторингийн дэлгэрэнгүй тайлан хэвлэгдлээ. 

Мониторингийг Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар  байгуулагдсан  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн сүлжээ”-ний  хүрээнд  “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага хийсэн юм.

[1939 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.11.12  “ИРГЭНИЙ, УЛС ТӨРИЙН ЭРХ” зөвлөлдөх салбар хуралдаан боллоо

“ИРГЭНИЙ, УЛС ТӨРИЙН ЭРХ” зөвлөлдөх салбар хуралдаан 2009 оны 11-р сарын 09-ний өдөр ОУ-ын Хүүхдийн Найрамдал төвийн сургалтын танхим болж төрийн бус байгууллагын нийт 112 төлөөлөгч оролцлоо.  ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хурлыг нээж “хуралдаанаас хүлээгдэж буй гол үр дүн бол ТББ-ууд хэлэлцэж буй асуудлын дагуу өөр өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд ямар ямар ажлуудыг хийж гүйцэтгэх нөөц боломж байгаа талаар нэгдсэн санал гаргаж ирэх явдал юм”  гэдгийг чухалчилсан юм.

[1690 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.11.02  “Иргэний, улс төрийн эрх” зөвлөлдөх салбар хуралдаанд оролцохыг урьж байна.

Иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх зөвлөлдөх салбар хуралдаан  2009 оны 11-р сарын 9-ний  өдрийн 09.00 – 16.00 цагт  Найрамдал зусланд болно. Салбар хуралдаанаар 2009 оны 12-р сарын 10-ны өдөр зохион байгуулах иргэний нийгмийн чуулга уулзалтад танилцуулах иргэний, улс төрийн эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хамтран  тодорхойлж, цаашид шийдвэрлэхэд  төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ.

[1799 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.10.27  “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдал ” илтгэл тавилаа

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  ээлжит хуралдаанд   Хорооны гишүүн  “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өнөөгийн байдал” илтгэл тавилаа.

[2213 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.10.22  Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт

  Телевизийн нэвтрүүлгийн санаа хөгжүүлэх уулзалт  2009 оны 10 сарын 20-нд  Марко Поло зочид буудлын уулзалтын танхимд боллоо.  “Глоб Интернэшнл” ТББ-ын Бизнес мэдээллийн агентлаг МҮОНРТ-тэй хамтран бизнесийн мэдээллээр дамжуулан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, хувь нэмэр оруулах зорилгоор “Танд боломж олгоё” /ажлын нэр/ телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байна.

[1903 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2009.10.16  Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хороо нь Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим ажлыг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэхээр төлөвлөсөн.

[1931 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 541  |  Хуудас: 20/55 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1260 
 Нийт хандалт:97497 
 Энэ сард:10840 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.