Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
2008.07.01  “Бизнесийн мэдээлэл” төсөл эхэллээ

            “Глоб Интернэшнл” ТББ-аас Францад төвтэй Интерньюс-Европ байгууллагатай хамтран “Бизнесийн мэдээлэл” төсөл 2008 оны 04-р сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах болно.  Төсөл нь Монгол улсын хөдөө орон нутгийн нүүдэлчин ард түмний амьжиргаатай холбоотой бизнес мэдээллийн урсгалыг хөгжүүлэх үндсэн зорилготой бөгөөд төслийн төгсгөлд хөдөө орон нутгийн бизнесийн мэдээллийн агентлаг байгуулагдах юм.

[1832 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.25  Хэвлэл мэдээлэл дэх материалын Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хянах, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг сургах сургалт боллоо

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл,  Филантропи хөгжлийн төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгуулсан. “Глоб Интернэшнл” ТББ Нээлттэй нийгэм форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хянаж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгуулийн үеэр тэнцвэртэй ажиллаж чадаж байгаа эсэх, далд сурталчилгаа хэр явуулж байна, сонгуулийн хуулийн хэрэгжилт ямаршүү байгааг хянах зорилгоор 1 сарын хугацаанд Үндэсний 6 телевиз, өдөр тутмын 3 сонин үндэсний хэмжээний 7 хоног тутмын 2 сонинг мониторинг хийхээр болсон.  Хэвлэл мэдээлэл дэх сонгуулийн тэнцтэртэй байдлын мониторингийг 5-р сарын 19-нөөс хийж эхэлсэн бол .хуулийн хэрэгжилт, далд сурталчилгааны мониторинг хийх мониторчдыг бэлтгэх сургалт 5-р сарын 23, 24 –ний өдрүүдэд болов.
[1648 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.14  “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” ТББ-уудын нэгдсэн сүлжээ байгуулагдлаа

Нээлттэй нийгэм форум, Сонгогчдын боловсрол төв, Глоб Интернэшнл,  Филантропи хөгжлийн төв, Хүний эрх хөгжил төв, Мидас төрийн бус байгууллагууд нэгдэн 2008 оны УИХ-ын сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт оролцоог хангах зорилготой “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ байгууллаа. Сүлжээнд оролцогч байгууллагууд 2008 оны 5-р сарын 14-ны өдөр 11 цагаас Нээлттэй нийгэм форумын байранд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
[1713 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.12  Сэтгүүл зүйн сургалт явуулах, сонгуулийн сэтгүүл зүйн чанарыг сайжруулах замаар сонгогчдын мэдлэгийг дээшлүүлэх нь төслийг хэрэгжүүлэх гэж байна.

2008 оны УИХ-ын сонгуульд хэвлэл мэдээлэл чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэвлэл мэдээлэл сонгуулийн үеэр үзэл бодлын индэр, мэтгэлцээний талбар болж, нэр дэвшигч, улс төрийн намуудын байр суурийг олон нийтэд ойлгуулж, зөв сонголт хийхэд тусалдаг. Харамсалтай нь, “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын судалгаа, 2004 оны УИХ, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дүнгээс харахад монголын хэвлэл мэдээлэл энэ үүргээ зохих ёсоор биелүүлж чадахгүй байгаа юм. Иймд манай байгууллага сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, хэвлэл мэдээлэлд мониторинг хийх төслийг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгээр хийх гэж байна.
[1649 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.10  Мемо98 байгууллагын мэргэжилтэн Иван Годарскийн хэвлэл мэдээллийн тэнцвэрт байдлын мониторинг хийх мониторчдыг бэлтгэв

Хэвлэл мэдээллийн мониторингоор туршлагажасан Мемо 98 байгууллагын мэргэжилтэн Иван Годарский Нээлттэй нийгэм форумын урилгаар 2008 оны 5-р сарын 7-11 ны өдрүүдэд сургалт зохион байгуулав.
[1944 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.04  2008 оны УИХ-ын сонгуулийн өмнөх тогтмол хэвлэлийн мониторингийн тайлан

“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2008-03-14 ний өдрөөс 2008-04-04-ний өдрийг хүртэлх гурван долоо хоногийн хугацаанд өдөр тутмын 12 сонинд хийсэн сонгуулийн өмнөх мониторингийн тайланг танилцуулж байна. Энэ мониторинг нь хэвлэл мэдээллийн сонгуулийн сурталчилгааны дүр төрхийг тодорхойлох зорилготой, анх удаа албан ёсны сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийснээрээ онцлогтой мониторинг юм.

[1887 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.05.04  “Глоб Интернэшнл” ТББ сэтгүүлчдэд эрх чөлөө олгохыг УИХ-ын эрхэм гишүүдэд уриалав.

: Дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3нд “Глоб Интернэшнл” ТББ УИХ-ын гишүүдэд хандаж уриалга гаргав.
[1890 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.03.31  Ардчилсан сонгууль-Иргэний нийгмийн хяналт олон улсын бага хурал болов

.....Монгол Улсын сонгуулийн хууль нь- Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ихээр  зөрчиж байгаа том заалт юм. Улс төр, санхvv, эрх зvйн таагvй орчинд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн өндөр тvвшинд ажиллаж, сонгогчдод vйлчилнэ гэдэг хэцvv.Гэхдээ бvх шатны сонгуулийн vеэр тогтмол хийх мониторинг, тvvний vр дvн, зөвлөмж цаашид Монголын хэвлэл мэдээлэл сонгуулийн vеэр сонгогчдод мэдээлэл тvгээх, сонгуулийн бvхий л vйл явцад хяналт тавих vvргээ жинхэнэ утгаар биелvvлэх орчинг таатай болгоход чухал хувь нэмэр оруулна. Энэ нь зөвхөн сонгууль төдийгvй хэвлэл мэдээллийн хэрэгслийн ардчиллыг гvнзгийрvvлэх, нийгмийн хөгжлийн төлөө гvйцэтгэх vvргийг дээшлvvлэхэд онцгой чухал гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал Ардчилсан сонгууль – Иргэний нийгмийн хяналт олон улсын бага хуралд тависан илтгэлдээ дурьдав.

[1724 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.03.21  Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан 2007 хэвлэгдэж гарлаа

 

Нээлттэй Нийгэм Форум, Лондон дахь Нээлттэй Нийгэм хvрээлэнгийн хэвлэл мэдээллийн бvсийн хөтөлбөрийн санхvvжилтээр хэрэгжvvлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хvрээнд “Глоб Интенэшнл” ТББ 2 дахь удаагаа энэхvv тайланг бэлтгэн гаргалаа. 

[1858 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2008.03.17  “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, 2008-2011 оны стратеги төлөвлөгөө батлагдав

Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих, Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээх эрхэм зорилготой “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зөвлөл  2008 оны 3-р сарын 16-ны өдөр өөрийн байранд хуралдав.

[1890 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 541  |  Хуудас: 27/55 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1260 
 Нийт хандалт:97497 
 Энэ сард:10840 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.