Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
2014.09.05  Жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

Зам, тээврийн сайд А.Гансүхийн гомдлын дагуу жиргээч Ц.Батад эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 100 хоногийн хугацаанд баривчлах ялаар шийтгэснийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна.
[1195 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.08.28  ХХЗХ-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь цензур тогтоож буйг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

ХХЗХ-ны 2014 оны 8 дугаар сарын 12-ны шинэчилсэн “Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” журмын төсөл нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг нухчин дарах, нэрээ нууцлах эрхэнд халдах, хувийн мэдээлэл дэлгэхийг шаардах, улмаар тухайн мэдээллээр нь дамжуулан мөрдөж мөшгих, айлган сүрдүүлэх дарамт учруулах, төрийн байгууллага, өндөр албан тушаалтанд үйлчлэхүйц агуулга, зорилго агуулсан байна.
[1216 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.08.27  Монгол Улсад нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчийг Эрүүгийн хуулиар шийтгэсэн нь хүлцэшгүй зүйл боллоо хэмээн ЕАБХАБ-ын Төлөөлөгч мэдэгдэв

Вена, 2014 оны 8 дугаар сарын 26 – Монгол Улсын шүүх нийтийн сүлжээгээр улс төрийн өндөр албан тушаалтны нэр төрд халдсан гэх үндэслэлээр твиттерчид ял ноогдуулсанд түгшиж буйгаа ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович мэдэгдэв.

[1244 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.07.21  ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Монголд мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлэв

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын хэвлэлийн эрх чөлөөний төлөөлөгч Дуня Миятович Монголын Amjilt.com мэдээллийн вэб сайтыг хаасанд түгшиж буйгаа илэрхийлж хэвлэлийн мэдээ гаргасан байна.  
[1309 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.07.07  ХХЗХ мэдээллийн вэб сайтын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр хаасан үйлдлийг Глоб Интернэшнл Төв эсэргүүцэж байна

2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Amjilt.com вэб сайтын сэтгүүлч гэрэл зураг бүхий баримтан дээр тулгуурлан “Ерөнхий сайдын “Хаан жимс” амралтын газар Туул гол руу бохироо асгаж байна” гарчигтай нийтлэл бичжээ. Тус нийтлэл гарсны маргааш буюу 7 дугаар сарын 4-ний өдөр ХХЗХ-ны холбогдох албан тушаалтан тус сайтын удирдлага руу утасдаж “Хаан жимс” амралтын газрын гомдлын дагуу ярьж байна” гээд нийтлэлээ устгахыг шаардаж “Гүтгэлгийн мэдээ байна. Залруулга гарга. Тэгэхгүй бол танай сайтыг цагийн дараа хаана” хэмээн сүрдүүлжээ. Сайтын удирдлагын зүгээс ямар үндэслэлээр ийм шаардлага тавьж байгааг лавлахад тодорхой хариулт өгөөгүй байна. Энэ ярианаас хойш 3 цагийн дараа тус сайтыг ХХЗХ-ны хар жагсаалтад оруулан, хаажээ.

[1219 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.05.01  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн  14.00-17.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болов. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгууллаа. 

[1360 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.05.01  “Монгол коммент” нэвтрүүлэгт “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгов

Глоб Интернэшнл төв дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ТВ 9 телевизийн   “Монгол коммент”  нэвтрүүлэгт  “Үнэний төлөө”  хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгохоор шийдвэрлэв. Шагналыг 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр “Монгол коммент”  нэвтрүүлгийн редактор М.Батбилэгт гардууллаа.

[1393 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.05.01  Монгол Улсын Засгийн газарт Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах зөвлөмж гардуулав

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн өмнө Монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулах талаар боловсруулсан зөвлөмжийг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очирт дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагын үеэр гардуулав.

[1319 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.04.30  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугуй ширээний ярилцлага 2014 оны 5-р сарын 01-ний өдрийн  14.00-17.0 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болно. Ярилцлагыг ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна.

[1246 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй
2014.04.30  “Freedom House”-ын Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан

  “Freedom House” олон улсын байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан, газрын зураг бэлтгэн гаргажээ.  2013 оны турш хийсэн 196 улсын  хэвлэлийн эрх чөлөөний түвшинг чөлөөтэй, хагас чөлөөтэй, чөлөөтэй бус гэж ангилсан байна.

[1332 Үзсэн] ДэлгэрэнгүйДэлгэрэнгүй

 Нийт бичлэг: 565  |  Хуудас: 10/57 « Өмнөх  1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57   Дараах »  Сүүлийн  
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1307 
 Нийт хандалт:130600 
 Энэ сард:13076 
 Өнөөдөр:28 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.