Хэрэгжүүлж буй төслүүд:
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь”
“Орон нутгийн ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь”
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь”
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг"
Дууссан төслүүд:
“Бизнесийн мэдээлэл” төсөл
Нэр төр сэргээх хэрэг ба цензур Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/ Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
"Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага нь 1999 оны 3-р сард Улаанбаатар хотноо байгуулагдсан, нийгэмд vйлчилдэг, гишvvнчлэлгvй, ашгийн төлөө бус байгууллага юм.
"Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvнээр сэтгvvлч Х.Наранжаргал, удирдах зөвлөлийн гишvvдээр сэтгvvлч Х.Цэвлээ, До.Чулуунбаатар, Б.Галаарид, орчуулагч Д.Аюуш зэрэг хэвлэл мэдээлэл, хууль эрх зvйн салбарт нэр хvндтэй хvмvvс сонгогдон ажилладаг.
Эрхэм зорилго Мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих,
Алс хэтийн хараа Ардчилсан соёл төлөвшсөн нийгэм, мэдээлэлтэй, чадавхитай иргэд
Уриа: Мэдлэг бол Хүч
Үнэт зүйлс: • Хараат бус • Шударга ёс • Ардчилсан • Ялгаварлан гадуурхалтаас ангид • Авлигагүй
Стратегийн үзэл баримтлал
Мэдээлэл бол мэдлэгийн үндэс юм. Мэдээлэл, мэдлэгтэй иргэд хүчирхэг байж, төрийн хэрэгт шууд оролцож, нийгмийн хөгжил дэвшлийг залах чадавхитай болно. Ингэвэл Монгол Улсын Үндсэн Хуулиар баталгаажуулсан ардчилсан, иргэний нийгмийг цогцлуулан бүтээж чадна. Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, иргэдэд үйлчилдэг эрүүл саруул нийгэм оршин тогтнохын нэг үндэс юм.
Стратегийн үндсэн зорилго
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын стратегийн үндсэн зорилго нь уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээлэл, харилцааны шинэ технологи зэрэг мэдээлэл түгээх боломжийн бүх аргаар иргэдийг мэдээлэлтэй болоход туслахад оршино.
Зорилтот бүлэг Олон нийт, хэвлэл мэдээлэл
Үйл ажиллагааны хэлбэр: • Эрх зүйн шинэтгэл • Судалгаа, дүн шинжилгээ хийх • Хэвлэл мэдээллийн аян зохион явуулах • Сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулах • Мониторинг хийх • Бусад үр нөлөөтэй арга хэлбэр
Стратегийн зорилт, үндсэн хөтөлбөр:
1. Хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь 2. Засаглал, ил тод байдлыг хөхиүлэн дэмжих нь 3. Олон нийтийг чадавхжуулах нь
|