Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний байдлын талаархи олон улсын хэм хэмжээ, ерєнхий зарчим ба хэвлэл мэдээллийн зохицуулалтын тєрлvvд
Уиллем Корталс Алтес (Нидерландын Вант Улсын Амстердам хотын шvvгч, доктор)
Дэлхий дээр хэвлэл мэдээллийн зохицуулалтын олон янзын тєрєл байдаг. Юуг яаж зохицуулж байгаа нь тухайн орны тvvх, соёл, зан заншил, нийгмийн орчин зэргээс их шалтгаалдаг. Жишээлбэл, АНУ-ын хэвлэл мэдээллийн зохицуулалтын тухай яръя. АНУ-ын Vндсэн хуулинд хэвлэл мэдээлэлтэй холбогдож орсон нэгэн єєрчлєлт байдаг. Энэ єєрчлєлтийг 1791 онд хийсэн бєгєєд vvнд «АНУ-ын Конгресс нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгvй» гэж зааж єгсєн. Энэ заалт дахин хэзээ ч єєрчлєгдєєгvй. Гэвч энэ нь АНУ-д хэвлэл мэдээллийн эрх чєлєєг зохицуулах єєр ямар нэгэн хууль байхгvй гэсэн vг биш юм. 1934 онд батлагдсан Холбооны зохицуулалтын тухай хууль гээд маш дэлгэрэнгvй хууль байдаг. Энэ хуулиар радио, телевиз болон бусад бvх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зєвшєєрєл, лиценз олгох асуудлыг зохицуулдаг. Хэрэв энэ хуулийн агуулгын талаар <мєар нэгэн маргаан гарах юм бол шvvгчид Vндсэн хуулинд оруулсан тvрvvчийн єєрчлєлтийг эргэн харж, тvvнийг удирдамжаа болгон асуудлыг шийддэг. Тэд ямар нэгэн хуулийг батлах vедээ энэ хууль vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг боогдуулж байна уу, vгvй юу гэдгийг байнга анхаарч, хянадаг. Энэ систем нь АНУ-д 200 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Харин Европын хувьд єєрчлєлт дунд явж ирсэн. Vvнтэй холбогдож хэвлэл мэдээллийн талаарх хууль тогтоомжууд нь ч байнга єєрчлєгдєж ирсэн.
Хэвлэл мэдээлэл гэж юуг хэлдэг юм бэ? Энэ бол нэг хvнээс олон нийт рvv хандсан холбоо харилцаа. Тvvнээс биш, нэг хvнээс нєгєє хvн рvv хандсан хандлага биш юм. Энэ сургалтаар бид тэрхvv нэг хvнээс олон нийт рvv хандаж байгаа холбоо харилцааг зохицуулдаг хууль тогтоомжуудын талаар ярилцана. Хэвлэл мэдээллийн тухай хууль тогтоомж яагаад заавал байх хэрэгтэй вэ? Vvний гол зорилго нь хvн болгонд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг олгох явдал юм. Vvнтэй холбогдуулж хэн нэгэн хvн vзэл бодлоо илэрхийлж байх vедээ бусад хvмvvст хор хохирол учруулахгvй байх ёстой тэр эрхийн талаар бид ярилцах болно.
Нийгмийн хэсэг бvрт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломжийг олгох талаар хууль тогтоомжууд байх шаардлагатай. Жишээ нь, хувь хvний зvгээс мєн хувийн компаниудын зvгээс єєрсдийнхєє хvрээнд тусгай дvрэм, журмыг гаргаж болно. Мєн нийгэмд олон ургальч vзлийг дэлгэрvvлэх талаар Засгийн газраа шахсан хууль тогтоомжийг гаргаж болно. Тvvнчлэн хэвлэл мэдээллийн салбар дахь мэргэжлийн хvмvvсийн онцгой эрхийн тухай хууль байж болно. Эдгээрээс єєр хууль тогтоомж болгон гаргах боломжтой ямар хязгаарлалтууд байж болох вэ? Vндэсний аюулгvй байдлыг хамгаалах, шударга ёсыг хэрэгжvvлэх, vндэстний цєєнх, хувь хvний нууц, худалдааны нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхахаас сэргийлэх болон сонгууль гэх мэт онцгой нєхцєл байдлын vеийн хязгаарлалтууд байж болно.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхvvжилтийн мєнгє хаанаас орж ирдэг вэ? Татвараас уу, радио, телевизийн тєлбєр хураамжаас уу, эсвэл зар сурталчилгаанаас уу? Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл татвараас чєлєєлєгдсєн байдаг. Эсвэл vvгээрээ ашиг олдог юм бол уу? Энэ талаар ярихдаа хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн хооронд санхvvжилтийн янз бvрийн ялгаа, зєрєє байна уу гэдгийг авч vзэх хэрэгтэй. Жишээлбэл, хvмvvс татвар тєлдєг байлаа гэж бодъё. Гэтэл Засгийн газар ийнхvv татвар авч байгаа мєртлєє энэ мєнгийг тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зєвхєн єєрийнхєє байр суурийг илэрхийлэхийн тулд хэрэглэх нь зєв vv, буруу юу? Энэ бол маш чухал асуулт юм.
Би зохицуулалт хийж болох олон зvйлийг дурьдлаа. Гэхдээ би эдгээрийг заавал зохицуулагдах ёстой гэж хэлээгvй. Ер нь аливаа зохицуулалтыг хийхдээ дараах хэдэн асуултыг єєртєє тавьж байх хэрэгтэй. Vvнд: 1. Энд vнэхээр зохицуулалт хэрэгтэй юу 2. Энэ зохицуулалтыг заавал Засгийн газраар биш, зах зээлд єєрєєр нь хийлгэж болох уу 3. Єєрийн зохицуулалтаар энэ асуудлыг шийдвэрлэж болох уу 4. Дээрх хувилбаруудыг нийлvvлсэн байдлаар энэ зохицуулалтыг хийж болох уу
Хэрвээ хууль тогтоомж хэрэгтэй байвал тvvнийг ямар тvвшинд хэрэглэх вэ? Vндэсний хэмжээнд хэрэглэх хууль тогтоомжийн 3 тvвшин байна. Vvнд: - Vндсэн хууль - Парламентаар баталсан vндэсний хууль тогтоомж - Захиргааны дvрэм, журам vvн дээр нэмээд тухайн хуультай холбогдуулж гаргасан шvvхийн тайлбар, дагаж мєрдєх журам зэрэг байж болно. Ямар зарчим дээр vндэслэн хууль тогтоомжийг гаргах гэж байна вэ гэдгээс шалтгаалж эдгээр тvвшин єєр єєр байна.
Олон улсын зохицуулалтын тухай 1945 он хvртэл олон улсын зохицуулалт гэж байсангvй. Энэ vе хvртэл зєвхєн телекоммуникацийн зохицуулалт л байсан. Гэхдээ энэ нь бvр 1865 оноос эхэлсэн бєгєєд зєвхєн нэг хvнээс нєгєє хvнтэй харилцах харилцаа холбоог зохицуулдаг байсан. 1945 оноос хойш буюу Дэлхийн 2-р дайны дараагаас улс тєрийн байдал нэлээд єєрчлєгдєж, олон оронд хvмvvс иргэний эрх чєлєєг хvсэх болсон. Vvн дээр vндэслээд НVБ-ын Хvний эрхийн тvгээмэл тунхаглал, Иргэний ба улс тєрийн эрхийн тухай Олон улсын пакт, Европын хvний эрхийн конвенци зэрэг баримт бичиг гарсан байна. Тvvний дараа олон улсын хэмжээнд баримтлах зарчмууд шинээр нэмэгдэж батлагдсан. Эдгээр бvх баримт бичигт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний тухай заалтууд орсон байдаг. Vvнээс жишээ болгож Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлийг авч vзье. Яагаад гэвэл Европт хvний эрхтэй холбоотой асуудлуудад энэхvv 10-р зvйлийг ихээхэн хэрэглэдэг юм.
Европын шvvхийн заалтуудын хэм хэмжээ ба шалгуурууд Европын хvний эрхийн конвенци нь 1950 онд батлагдан гарсан. Энэ vед баруун Европын улс орнуудын нєхцєл байдлаас vvдэн хvний эрхийн талаарх гэрээ, пакт зайлшгvй шаардлагатай болсон байсан ба тvvнийгээ амьдралд хэрэгжvvлэх арга зам нь мєн чухал байв.
Европын орнуудад хvний эрхийн асуудлаар шvvхэд хандах систем нь дараахь зарчмаар явагддаг. Хэрвээ хэн нэгэн хvнд хvний эрхийн асуудалтай холбоотой ямар нэгэн гомдол хэн нэгэн хvнд байвал эхлээд єєрийн орны шvvхэд хандана. Европын улс орны шvvхvvд нь Европын хvний эрхийн конвенцийн заалтуудыг дагаж мєрддєг. Гэхдээ тухайн хvн єєрийн улсын дээд шvvхийн шийдвэрийг хvлээн зєвшєєрєхгvй бол Европын хvний эрхийн шvvхэд хандаж болно. Энэ шvvх нь єєрийн бvх гишvvн орны шvvгчдээс бvрддэг бєгєєд Европын хvний эрхийн конвенцийн зарчмуудыг удирдлага болгодог.
Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлд: 1. Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэхvv эрх нь засаг захиргааны болон олон нийтийн хєндлєнгийн оролцоогvйгээр vзэл бодлоо хадгалах, мэдээллийг хvлээж авах, тvгээх эрх чєлєєг єєртєє агуулах бєгєєд vvнд хил хязгаар vл хамаарна. Энэ зvйлээр радио, телевиз, киноны компаниудыг зєвшєєрєл, лиценз авахыг тєрєєс шаардахыг vгvйсгэхгvй.
2. Энэхvv зvйлийн 1-р хэсэгт заасан эрхийг эдлэхэд онцгой vvрэг, хариуцлага хvлээнэ. Тэр нь ардчилсан нийгэмд зєвхєн шаардлагатай бол хуулиар тогтоосон хязгаарлалттай байх ба тэдгээрт: бусдын эрх чєлєє, алдар хvндийш хvндэтгэх, vндэсний аюулгvй байдал, олон нийтийн ашиг сонирхол, эрvvл мэндийг хамгаалах зэрэг орно гэсэн 2 заалт байдаг.
Энэхvv зvйлийн 2-р заалтын сvvлчийн єгvvлбэр нь Европт маш чухал зvйл юм. Яагаад гэвэл Европын шvvх «улс орон бvр єєрийн гэсэн євєрмєц ёс заншил, тvvх, соёл, улс тєрийн онцлогтой байдаг тул энэхvv заалтыг єєр єєрсдийн євєрмєц онцлогт тохируулан хэрэглэх боломжтой» гэж vздэг. Европын улсууд нь хэдийгээр хоорондоо ойролцоо оршдог ч зан заншил, тvvх, соёл, євєрмєц уламжлалаараа маш их ялгаатай. Жишээлбэл, Ирландчууд католик шашинтай учир тэдний хувьд Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлийн зарим заалт нь зохистой, зарим нь боломжгvй зvйл. Иймд тэд єєрийн орны онцлогт тохируулан хязгаарлалтуудыг хийдэг ба баримталдаг.
Зохицуулалт, єєрийн зохицуулалт, тэдгээрийн хоорондын хил заагийг тогтоох нь Сонин хэвлэл, радио, телевиз, бусад бvх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл, нийтлэл, нэвтрvvлэгтэй холбоотой хууль тогтоомж, дvрэм журмыг хэвлэл мэдээллийн зохицуулалт гэж хэлж болно. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн тухай Парламентаас баталж гаргасан хууль, Засгийн газар бусад захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гаргасан шийдвэр, тогтоомж, дvрэм журмууд энд орно.
Vvнтэй холбогдуулан єєрийн зохицуулалтын тухай ярья. Єєрийн зохицуулалт гэдэг бол хэвлэл мэдээлэлтэй холбоотой бие даасан, хараат бус байгууллагуудын vйл ажиллагааныхаа хvрээнд баталж гаргасан ёс зvйн зарчим, ємгєєлєгчдийн ёс зvйн дvрэм гэх мэт. Эдгээр дvрэм, зарчмууд нь заавал байх шаардлагатай юу гэвэл шаардлагатай. Эдгээр дvрмийн шаардлагыг хангаагvй хvмvvс, жишээлбэл, сэтгvvлч, ємгєєлєгч байх эрхгvй юм. Гэхдээ энэ дvрэм нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлаж байна гэсэн vг биш.
Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйл нь хvн бvрт хамаатай, тvvнд заагдсан эрхийг хvн болгон эдлэх ёстой боловч яг амьдрал дээр зарим онцгой тохиолдлууд байдаг. Жишээ нь, сэтгvvлчдийн дунд єєрсдийнх нь гаргаж ирсэн єєрийн зохицуулалт байдаг. Энэ нь Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталж гаргасан сэтгvvлчдийн ёс зvйн тунхаглал бєгєєд vvнд заагдсан зарчмууд нь сэтгvvлчдийн (мэргэжлийн) дагаж мєрдєх журам нь болдог |