Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он

Уиллем Корталс Алтес Хуульч, ОХУ-ын Воронеж хотын "Хэвлэл мэдээллийг хамгаалах тєв"-д
гvйцэтгэх захирал

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ-ШYYХ

Сэтгvvлч бичсэн нийтлэлдээ:
1. Хэн нэгэн хvний нэр тєрийг гутааж, гомдоосон vг хэрэглэсэн байвал
2. Хэн нэгний тухай худал мэдээлэл бичсэн байвал (vнэн биш баримт хэрэглэсэн)
3. Yнэн мэдээллийг бичсэнээрээ хэн нэгний хувийн нууцыг задруулсан байвал /хичнээн vнэн байсан ч олон нийт хэн нэгний талаар заавал бvх зvйлийг мэдэж байх албагvй/ эдгээрийн дагуу шvvхэд нэхэмжлэл ирж болно.

Шvvх vvнийг цэгнэж vзэхдээ:
1. Хэн нэхэмжлэл гаргаж байна вэ гэдгийг маш сайн анхаарах хэрэгтэй. Yvнд:
- Гомдол гаргаж байгаа хvн нь єєрєє амьд байж нэр тєрєє сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах ёстой. Харин хэн нэгэн нас барсан хvний ємнєєс гомдол гаргаж болохгvй.
- Нэхэмжлэл гаргагч нь жирийн иргэн байх ёстой. Хуулийн этгээд байх ёсгvй.
2. Ямар хvн нэхэмжлэл гаргаж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Yvнд:
- Жирийн иргэн байж болно.
- Олны танил, нэртэй хvмvvс байж болно. Yvнд улс тєрчид, нэртэй одод, дуучид, жvжигчид, нийгэмд эзэлж байгаа байр суурь, хэргэм зэрэг, албан тушаалаасаа болоод олны нvдэнд байнга єртєж байдаг хvмvvс ордог. Жишээлбэл, манай улсын хувьд хааны гэр бvлийн гишvvд байна. Тэднийг хvмvvс сонгодоггvй, тэд ч єєрсдийн хvслээр хааны гэр бvлийн гишvvн болоогvй. Зvгээр л тэгээд тєрчихсєн. Гэвч олон нийт тэдний тухай нийтлэл гарахад маш их сонирхон уншдаг. Тийм учраас эдгээр хvмvvс нь хvссэн хvсээгvй олон нийтийн ємнє ил байдаг. Гэхдээ тэднийг єєрсдийн хvслээр олон нийтийн ємнє гарч ирсэн хvмvvсээс ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Жишээлбэл, улс тєрчид, киноны нэртэй жvжигчид зэрэг нь єєрсдийн сонголтоор гарч ирсэн хvмvvс юм.

Тэгвэл яагаад жирийн иргэн, олны танил алдартай хvн хоёрыг ялгаатай авч vзэх шаардлагатай байдаг вэ? Манайд “Єндєр мод салхинд илvv єртдєг” гэдэг vг байдаг. Єєрєєр хэлбэл, хvн хэдий чинээ нэр алдартай байна, тєдий чинээ олны хараанд єртємтгий байна. Энэ нь нийгэмд єндєр байр суурь эзэлж байгаа хvмvvс жирийн иргэдийг бодвол илvv хариуцлага хvлээж, янз бvрийн мэдээллийг хvлээж авахад илvv бэлэн байх ёстой гэсэн vг юм. Энэ бол Европын орнууд болон Европын хvний эрхийн шvvхийн баримталдаг гол зарчмуудын нэг. Нэгэнт олон нийтийн ємнє ил гарч ирсэн хvмvvс єєрсдийнх талаар бичсэн зvйлийг хvлээн авах чадвартай, шvvмжлэлд тэвчээртэй ханддаг байх ёстой. Энэ бол маш чухал зvйл юм. Европд олонд нэртэй, єндєр албан тушаалд байгаа хvмvvс шvvхэд маш бага нэхэмжлэл гаргадаг. Учир нь тэд нєхцєл байдлаа сайн ойлгосон байдаг. Жишээ болгож нэг тохиолдлыг ярья. Yvнийг Лингинсийн хэрэг гэж нэрлэдэг. Австрийн сэтгvvлч Лингинс улсынхаа Канцлерийг хоёр ч удаа шvvмжилж бичжээ. Яагаад гэвэл тэр Канцлер нь дэлхийн 2-р дайны vед Германы талд байсан нэгэн улс тєрчийг дэмжсэн байжээ. Гэтэл Австрийн шvvх сэтгvvлчийг буруутгаж, “хэдийгээр энэ нийтлэлд худал мэдээлэл байхгvй ч, бас vнэн гэдэг нь нотлогдоогvй” гэж хэлсэн. Ингээд Австрийн хуулиар сэтгvvлч бичсэн зvйлийнхээ vнэн зєвийг заавал нотлох шаардлагатай байдаг учраас шvvх Лингинсийг буруутай гэсэн шийдвэр гаргасан. Гэвч энэ хэрэг Европын хvний эрхийн шvvх дээр ирээд эсрэгээр шийдэгдсэн. Европын шvvх: “Хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь олон нийтэд улс тєрийн удирдагчдын талаарх єєрийн гэсэн vзэл бодлыг бий болгох боломжийг олгодог. Улс тєрийн маргаан бол ардчилсан нийгэмд маш чухал зvйл юм. Улс тєрч хvний хувьд жирийн иргэдийг бодвол шvvмжлэлд єртєх хvрээ нь маш єргєн байдаг. Тийм учраас тэд шvvмжлэлд тэвчээртай байх ёстой” гэж vзээд, дээрх сэтгvvлчийг зєвтгєсєн байна.

3. Нийтлэлд бичсэн мэдээлэл бодит vнэнд нийцэхгvй байвал:
- Сэтгvvлчээс vvнийг бичиж байхдаа vнэн, худлыг нь мэдэж байсан эсэхийг шvvх асууж тодруулах ёстой. Хэрэв худлаа гэдгийг нь мэдсээр байж нийтлvvлсэн бол сэтгvvлчид илvv хариуцлага тооцно. Хэрэв мэдээгvй байсан бол бичсэн мэдээллээ батлахын тулд юу хийсэн, ямар хvчин зvтгэл гаргасан, давхар хянаж vзсэн vv, нийтлэлд гарч байгаа болон бусад хvмvvсээс мэдээллийнхээ талаар дахин лавлаж асуусан уу, хэрэв асуугаад vнэн гэдэг хариулт авсан бол яг хэнээс асуусан бэ гэдгийг сэтгvvлчээс тодруулна.

4. Нийтлэлд байгаа мэдээлэл нь vнэн зєв байвал:
- Энэ мэдээллийг олон нийт заавал мэдэх шаардлагатай байсан уу гэдгийг сэтгvvлчээс асууна. Энд жирийн иргэд болон олны танил, алдар цуутай хvмvvсийн ялгаа дахин гарч ирнэ. Олон нийт нэр алдартай хvмvvсийн талаар бvх зvйлийг заавал мэдэж байх албагvй. Ялангуяа ажил хэрэг, албан тушаалтай нь холбоотой зvйлээс бусдыг мэдэх шаардлагагvй. Энэ талаарх нийгмийн сэтгэхvй ч жил ирэх тусам єєрчлєгдсєєр байна. 40 жилийн ємнє манай улсад эхнэрээсээ салсан улс тєрч огцрох шаардлагатай байдаг байсан бол одоо тийм биш болсон.

5. Тухайн нийтлэлд байгаа мэдээлэл нь нийгэмд хэр ач холбогдолтой болохыг шvvх анхаарч vзэх ёстой.
6. Ямар тєрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухайн мэдээлэл цацагдсан бэ гэдгийг харж vзнэ.
- Хэрэв нэр хvндтэй, сайн сонин байвал сэтгvvлчийг нь арай єндєр тvвшинд авч vзэх бєгєєд харин шар сонины сэтгvvлчийг єєр тvвшинд авч vзнэ. Хэрвээ сэтгvvлч нийтлэлээ сонины ямар нэгэн буланд зориулж єєрийнхєє vзэл бодлоор бичсэн байвал мєн доогуур тvвшинд, арай зєєлєн хэмжvvрээр авч vздэг.
Хэрэв шvvхээс бичсэн нийтлэлийнх нь тєлєє сэтгvvлчийг буруутгасан шийдвэр гарвал бас зарим зvйлийг анхаарч vзэх ёстой. Yvнд:

- Хэрэв сэтгvvлч сонин дээрээ залруулга, уучлалт гаргасан байвал хохирлын хэмжээг дахин хянаж vзэж болно.
- Тухайн нийтлэл гарсан сонин олон нийтэд хэр их хэмжээгээр тараагдсан бэ гэдгийг харгалзан vзнэ.
- Гомдол гаргагчийн нэхэмжилж байгаа мєнгє нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хэрхэн нєлєєлж болох вэ гэдгийг шvvх мєн анхаарч vзэх ёстой. Сэтгvvлчид оногдуулсан торгууль нь тvvний ажиллаж байгаа олон нийтийн байгууллагын оршин тогтнох чадварыг унагаах хэмжээнд байж болохгvй.

Голландад нэр тєр гутаасан асуудалтай холбогдсон хэргvvд ихэвчлэн иргэний журмаар шийдэгддэг. Энд эрvvгийн хэрэг vvсгээд, эрvvгийн журмаар шийдвэрлэх нь ховор байдаг. Аливаа нийтлэлээр хэн нэгний нэр тєрийг гутаасан гэсэн зарга vvсэх юм бол зєвхєн нийтэлсэн хvнд л арга хэмжээ авна. Гэхдээ шvvхээс мєнгєн торгууль ногдуулдаг. Жишээлбэл, хэдэн жилийн ємнє манай улсад нилээд шуугиан тарьсан нэгэн хэрэг гарсан. Сэтгvvлч нийтлэлдээ бусдыг гэмт хэргийн шинжтэйгээр гvтгэсэн байсан ба шvvхээс тvvнд маш єндєр хэмжээний торгууль буюу 100 мянган ам. долларын торгууль оногдуулсан. Учир нь сэтгvvлч нийтлэлдээ нэгэн хотын дарга хvнийг авлигын хэрэгт орооцолдсон гэж ойлгогдохоор (гэхдээ шууд бусаар) бичсэн байсан. Энд хамгийн сонирхолтой нь, хохирогч хэвлэл мэдээллийн талаар ямар ч туршлагагvй ємгєєлєгч авсан байсан бєгєєд тэр ємгєєлєгч нь ямар нэгэн аргаар уг хэргийг эрvvгийн журмаар шийдвэрлvvлэх талаар прокурорыг итгvvлж чадсан. Ер нь бол иймэрхvv хэргvvд ихэвчлэн иргэний шугамаар шийдэгддэг. Голландын иргэний хуулиар шvvх нь нэхэмжлэгчид учруулсан хохирлоо тєлж барагдуулахыг сэтгvvлчээс шаарддаг. Зарим улсад иймэрхvv тохиолдолд сэтгvvлчдэд єєр нэмэлт торгууль оногдуулдаг. Харин Голландад тийм биш.

Зарим шар сонин ямар нэгэн байдлаар гvтгэсэн шинжтэй нийтлэл биччихвэл илvv их ашиг олно гэж боддог. Зарим тохиолдолд бvр тийм зvйл бичсэнийхээ тєлєє торгууль хvлээнэ гэдгээ ч мэдэж байдаг. Тийм учраас сониноо зараад олох ашиг, дараа нь шvvхэд тєлєх зардлаа тооцоод vзчихсэн тохиолдол ч гардаг. Ийм нєхцєлд мэдээж энэ нь шvvгчийн л шийдвэрлэх асуудал юм. Шvvгч тэдний хийсэн энэ тооцоог олж мэдээд, дахин ийм явдал гаргуулахгvй байх хэмжээнд торгууль оногдуулах хэрэгтэй. Ийм нєхцєлд нэр тєрєє сэргээлгэх гэж байгаа хvн нь хангалттай их мєнгє нэхэмжлэх хэмжээний хvн байх хэрэгтэй. Зарим тохиолдолд тухайн хvний нэр тєрєє гутаалгаснаас болж амссан хохирол нь шvvхэд дуудагдсанаас хойш гарсан хохирлоос нь бага болчихдог. Єєрєєр хэлбэл, шvvхэд дуудагдсанаас хойш, ємгєєлєгч хєлслєх, унаа тэрэг хєлслєх гэх мэтээр гарах зардал нь зєвхєн сонины нийтлэлээс болж учирсан хохирлын хэмжээнээс илvv болж, шvvхэд хандсанаар бvр их нэмэгддэг. Ийм нєхцєлд хохирлын хэмжээг урьдчилан сонинтойгоо тохирох хэрэгтэй болно. Yvнийг шvvхээс гадуур шийднэ.

Хэвлэл мэдээллийн талаарх бусад хязгаарлалт - улсын нууц, хувийн нууц гэх мэт

Европын шvvх нь улс орны дээд шатны шvvхvvд Европын хvний эрхийн конвенцийн 10-р зvйлийг зєрчиж буй эсэхийг шалгадаг. Тэд ямар нэгэн торгууль, шийтгэл оногдуулдаггvй, харин дvгнэлт, зєвлємж гаргадаг. Ер нь Европт сэтгvvлч хvнийг шоронд суулгах нь хvлээж авч болшгvй зvйл гэж vздэг.

Хувийн нууцтай холбоотой нэг жишээ хэлье. Хэдэн жилийн ємнє Голландад хил дамжсан нэгэн хэрэг гарсан байна. Энэ нь хэн нэг хvн Голландын алдартай бизнесмэнийг хулгайлаад, амь насыг нь хєнєєж, хуруугий нь гэр бvлд нь явуулсан хэрэг байжээ. Гэвч дараа нь цагдаагийн байгууллага тэр алуурчныг олж, ял тулгасан бєгєєд мєрдєн байцаалт явуулж байхдаа бизнесмэнийг хулгайлсан газар очсон байна. Тэр нь хохирогчийн гэрийн цэцэрлэг дотор байсан бєгєєд сэтгvvлчид мєн тэнд очиж сурвалжлага аваад, сонинд мэдээ гаргажээ. Гэхдээ гэмт хэрэгтний нvдийг нь хараар тагласан байв. Ингээд хэрэгтэн шийтгэгдэж шоронд орсон боловч тэр хэргийн талаар мэдээлэл гарсаар л байлаа. Харин сэтгvvлчид сvvлдээ нєгєє хvний зургийг гаргахдаа нvдийг нь таглалгvй гаргадаг болсон байна. Энэ vед гэмт хэрэгтэн юу ч хийж чадахгvй байсан бєгєєд тэгээд ч шоронд орчихсон учир vvнийг тоолгvй орхижээ. Гэтэл хэдэн жилийн дараа тvvний зураг гэрэл зургийн уралдаанд шалгарч, сэтгvvлч нь шагнал авч, олон нийтийн ємнє дахиад л ямар ч халхавчгvй гарч ирсэн байна. Тэгэхээр нь нєгєє шоронд байгаа гэмт хэрэгтэн зарга vvсгэж, учирсан хохирлоо тєлvvлэхээр шvvхэд ханджээ. Учир нь тэр єєрийнхєє хувийн нууцыг зєрчигдсєн гэж vзсэн. Гэтэл шvvх хариуд нь: “Yгvй ээ, та урьд нь хийсэн гэмт хэргээрээ олонд алдартай болсон. Тэгээд ч хэдэн жилийн ємнє нь энэ зураг ямар ч халхавчгvй гарч байхад та юу ч хэлэлгvй, дуугvй єнгєрч байсан” гэж хэлээд “энэ бол гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хvн биш, олон нийтэд нэгэнт тодорхой болсон, ял эдэлж байгаа хvн учраас тvvнд ямар ч хохирол байхгvй” гэж vзсэн байна. Энэ жишээнээс та бvхэн хувийн нууцтай холбоотой асуудлыг шvvх шийдэхдээ тал бvрийн тэнцвэрт байдлыг хэрхэн барьж байгааг харж болно.

"ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ, ШYYХ ЭРХ МЭДЭЛ”

Хуульч, ємгєєлєгчдєд зориулсан сургалт (1999 оны 12-р сарын 6-10)

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:204757 
 Энэ сард:18820 
 Өнөөдөр:40 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.