Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он

ТЄСЄЛ

 МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Yндсэн хуульд заасан иргэдийн мэдээлэл хайх, хvлээн авах, тvгээх эрхийг хэрэгжvvлэх эрх зvйн vндсийг тодорхойлж, иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл олж авах зорилгоор нийтийн байгууллага (цаашид “байгууллага” гэх), албан тушаалтанд хандаж хvсэлт гаргах, тvvнийг байгууллага, албан тушаалтнаас хянан vзэж хариу єгєхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж
2.1. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ
3.1. Энэ хууль нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тєрийн, байгууллагын, хувь хvний нууцад хамааруулсан мэдээллийг хамгаалах, ашиглах, хадгалах журамд хамаарахгvй.
3.2. Хууль тогтоомжид тусгайлан заасан асуудлаар байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг холбогдох хуульд заасан журмаар шийдвэрлэнэ.

4 дvгээр зvйл. Хуулийн нэр томъёо
4.1. Энэ хуульд дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1. "нийтийн байгууллага" гэж Монгол Улсын Их Хурал, тvvнд ажлаа тайлагнадаг байгууллага, Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргаа, єєрєє удирдах байгууллага, Yндсэн хуулийн цэц, шvvх, прокурорын байгууллага, тєрийн ємчийн хуулийн этгээд, улсын тєсєвт байгууллага, нийтийн ажил vйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагыг;
4.1.2. "мэдээлэл" гэж хэлбэр, хугацаа, эх сурвалж, бэлтгэсэн байгууллага, системчлэгдсэн эсэхээс vл хамааран дамжуулж болох бvх зvйлийг;

5 дугаар зvйл. Мэдээлэл нээлттэй байх зарчим
5.1. Монгол Улсад дор дурдсанаас бусад мэдээлэл нээлттэй байна.
5.1.1. мэдээллийг нууцлах болсон vндэслэлийг хуулиар тусгайлан тогтоосон бол
5.1.2. мэдээллийг ил болгосноор энэ хуулийн 5.1-д заасан мэдээллийг нууцлах болсон vндэслэлд бодитой хор хохирол учруулахаар бол
5.2. Олон нийтийн ашиг сонирхол илт хvндєгдєж байгаа бол энэ хуулийн 5.1-д заасан хязгаарлалт хамаарахгvй .

6 дугаар зvйл. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл олж авах эрх, мэдээллийн эрх чєлєє
6.1. Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл олж авах эрхтэй.
6.2. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгvй хvн Монгол Улсын иргэний адил байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрх эдэлнэ.
6.3. Иргэн, хуулийн этгээд мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэхдээ эрх тэгш байж, мэдээлэл авах болсон шаардлага, vндэслэлээ тайлбарлахгvй байх эрхтэй.
6.4. Иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхийг хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хязгаарлахыг хориглоно.

7 дугаар зvйл. Байгууллага, албан тушаалтнаас мэдээллийн эрх чєлєєг хангах зарчим
7.1. Байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгэдийн мэдээлэл олж авах эрх, мэдээллийн эрх чєлєєг хангах зорилгоор дараахь зарчмыг баримтлана:
7.1.1. хууль тогтоомжийн дагуу тєр, байгууллага, хувь хvний нууцад хамааруулснаас бусад мэдээлэл олон нийтэд нээлттэй байх;
7.1.2. байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл хайх, олж авахад дєхємтэй байх;
7.1.3. мэдээллийг хуулиар тогтоосон хугацаанд єгч байх;
7.1.4. мэдээлэл олж авах эрхийг хvндэтгэн хангах;
7.1.5. мэдээлэл єгєхдєє гуравдагч этгээдийн ашиг сонирхолд хохирол учруулахгvй байх;

8 дугаар зvйл. Yйлчилгээний хураамж
8.1. Байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авсан иргэн, хуулийн этгээд vйлчилгээний хураамж тєлнє.
8.2.Нийтийн ашиг сонирхлыг хєндсєн болон хувийн чанартай асуудлаар єгсєн мэдээллийг тогтоосон журмын дагуу хураамжаас чєлєєлнє.
8.3.Тєрийн байгууллагаас єєрийн vйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээлэхтэй холбоотой мэдээлэлд хураамж авахгvй.
8.4.Yйлчилгээний хураамжийн хэмжээ, тvvнээс чєлєєлєх, хєнгєлєлт vзvvлэх журмыг энэ хуульд нийцvvлэн Засгийн газар тогтооно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС МЭДЭЭЛЭЛ ХАЙХ, ОЛЖ АВАХ, ТYГЭЭХ ЭРХЭЭ ХЭРЭГЖYYЛЭХ

9 дугаар зvйл. Мэдээлэл олж авах арга зам
9.1. Иргэн, хуулийн этгээд мэдээлэл олж авах арга замаа єєрєє чєлєєтэй сонгох эрхтэй.
9.2. Иргэн, хуулийн этгээд нь дараахь хэлбэрээр байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл олж авах эрхтэй:
9.2.1. Мэдээлэл агуулсан бvх тєрлийн баримт бичигтэй танилцах;
9.2.2. холбогдох баримт бичгийн хуулбарыг авах;
9.2.3. сонирхож буй мэдээллийн агуулгын талаар амаар болон бичгээр тайлбар авах;
9.2.4. тухайн мэдээлэл нийтлэгдсэн албан ёсны эх сурвалжийн талаар хvсэлт тавьж хангуулах;
9.2.5. Хуулиар хориглоогvй бусад арга хэлбэрээр мэдээлэл хайх, олж авах;

10 дvгээр зvйл. Хvсэлт гаргах
10.1. Хvсэлтийг тvvнд дурьдсан асуудалд хариу єгєх эрх бvхий байгууллага, албан тушаалтанд гаргана.
10.2. Байгууллага, албан тушаалтан нь иргэдийн тавьсан хvсэлтийг заавал хvлээн авч,энэ хуульд заасан журмын дагуу хянан vзэж хариу єгнє.

11 дугаар зvйл. Хvсэлт гаргах хэлбэр
11.1. Хvсэлтийг монгол хэлээр бичгээр, эсхvл амаар биечлэн гаргана.
11.2. Монгол хэл мэдэхгvй хvн эх хэлээрээ хvсэлт гаргаж болох бєгєєд хvсэлтээ монгол хэлнээ орчуулж, зохих журмаар баталгаажуулсан байна.
11.3 Хvсэлт гаргагч этгээд хараагvй , хэлгvй, дvлий зэрэг шалтгааны улмаас харилцаж чадахгvй бол хэлмэрчээр дамжуулан хvсэлтээ гаргах бєгєєд уг хvсэлтийг холбогдох ажилтан тэмдэглэн авч тvvний нэг хувийг хvсэлт гаргагчид єгнє.
11.4. Амаар биечлэн тавьсан хvсэлтийг хvлээн авч байгаа ажилтан тэмдэглэн авч , хvсэлт тавьж байгаа хvний гарын vсгийг зуруулна.

12 дvгээр зvйл. Хvсэлтэд тавих шаардлага
12.1. Бичгээр тавьсан хvсэлтэд иргэн, хуулийн этгээд ямар мэдээлэл авах гэж байгаа тухай, оршин суугаа (байгаа) хаяг, нэр, шуудангийн хаяг, утасны дугаараа бичиж гарын vсгээ зурсан байна.
12.2. Хvсэлтийг иргэд бичгээр хамтран гаргасан бол тvvнд бvгд гарын vсэг зурах буюу тэдгээрийн тєлєєлєгч гарын vсэг зурж, тєлєєлєх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.
12.3. Хvсэлтэд энэ зvйлд зааснаас бусад зvйл шаардахыг хориглоно.

13 дугаар зvйл. Хvсэлтийг хvлээн авах, бvртгэх
13.1. Байгууллага бvр хvсэлт тавих иргэнийг хvлээн авч уулзах байрыг тогтоож нийтэд мэдэгдэнэ.
13.2. Уулзах байранд ирж амаар биечлэн тавьсан хvсэлтийг тvvнийг хvлээн авах vvрэг бvхий ажилтан тэмдэглэн авч, тусгай бvртгэлд бvртгэнэ.
13.3. Бичгээр тавьсан хvсэлтийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хvлээн авч, зохих журмын дагуу бvртгэнэ. Бvртгэлд хvсэлтийг хvлээн авсан он, сар, єдєр, цаг, минутаар тэмдэглэнэ.
13.4. Энэ хуулийн 13.2., 13.3.-д зааснаар бvртгэсэн хvсэлтийг тvvнийг шийдвэрлэх албан тушаалтанд єдєрт нь багтаан шилжvvлнэ.
13.5. Хvссэн мэдээлэл нь тухайн байгууллагад байхгvй, энэ асуудлаар єєр байгууллага илvv єргєн хvрээтэй мэдээлэл єгєх боломжтой бол хvсэлтийг харъяалах байгууллагад нь 3 хоногийн дотор шилжvvлэх бєгєєд энэ тухай хvсэлт гаргагчид мэдэгдэнэ.

14 дугаар зvйл. Хvсэлтийг хянан vзэх
14.1. Хvсэлтийг хvлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан vзнэ:
14.1.1. хvсэлт нь тухайн байгууллагад байгаа эсэхийг тогтооно;
14.1.2. тухайн байгууллагад байхгvй хvсэлтийг харъяалах байгууллагад нь 3 хоногийн дотор шилжvvлнэ;
14.1.3. хvсэлт тавьсан иргэн, хуулийн этгээдээс тодруулах боломжтой зvйлийг лавлаж болно;
14.2. Тодорхой нэр, хаяггvй хvсэлтийг хянан vзэхгvй бєгєєд тусгай бvртгэлд бvртгэж хадгална.

15 дvгээр зvйл. Хvсэлтэд хариу єгєх
15.1. Хvсэлтэд дурьдсан асуудалд шууд хариу єгєх боломжтой бол зохих хариуг єгнє.
15.2. Хvсэлтийг шийдвэрлэсэн тухай хариуг бичгээр, эсхvл биечлэн амаар буюу утсаар зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.
15.3. Хариуг амаар буюу утсаар мэдэгдсэн бол энэ тухай бvртгэлд тэмдэглэнэ.

16 дугаар зvйл. Хvсэлтэд хариу єгєх хугацаа
16.1. Хvсэлтийг хvлээн авсан єдрєєс хойш 14 хоногт багтаан хариу єгнє.
16.2. Хvний амь нас, эрvvл мэндийг хамгаалах vндэслэл байвал хариуг 48 цагийн дотор єгнє.
16.3. Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 16.1.–д заасан хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 10 хvртэлх хоногоор сунгаж болно.
16.4. Хугацаа сунгасан тухай хvсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

ГУРАВДУГААР БYЛЭГ

БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ЭРХ, YYРЭГ, YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

17 дугаар зvйл. Хvсэлтийн талаар байгууллага, албан тушаалтны хvлээх vvрэг
17.1 Байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийг мэдээллээр хангах зорилгоор дараахь vvрэг хvлээнэ:
17.1.1 иргэд, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэх нєхцєлийг бvрэн хангах;
17.1.2. тухайн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээллийн талаар тавьсан хvсэлтийг заавал хvлээн авах;
17.1.3. мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар явуулсан ажлын тайланг жил бvр Хvний эрхийн vндэсний комисст гаргах.
17.1.4. иргэн, хуулийн этгээдээс тавьсан хvсэлтэд хуулиар тогтоосон хугацаанд хариу єгєх;
17.1.5. мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж зєрчсєн тохиолдолд хариуцлага хvлээх;
17.2.Байгууллага дангаараа буюу Хvний эрхийн vндэсний комисстой хамтран иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэх, мэдээллийн эрх чєлєєг хангах асуудлаар єєрийн ажилтнуудад зориулан сургалт зохион байгуулан явуулж байна.
17.3.Байгууллага бvр албан бичиг, аливаа мэдээллийг хадгалах, дамжуулах журмын тухай зааврыг баталж мєрдvvлнэ.
17.4.Тухайн байгууллага, албан тушаалтан єєрт байгаа мэдээллийг авах талаар гаргасан хvсэлтийг vндэслэлгvйгээр єєр байгууллагад шилжvvлж болохгvй.
17.5.Байгууллага, албан тушаалтнаас тухайн байгууллагад байгаа мэдээллийг санаатай устгах . иргэн, хуулийн этгээдээс мэдээлэл хайх, олж авах, тvгээх эрхээ хэрэгжvvлэхэд ямар нэгэн хэлбэрээр саад учруулахыг хориглоно.

18 дугаар зvйл . Мэдээлэл хариуцсан ажилтан
18.1. Байгууллага бvр мэдээлэл хариуцсан ажилтантай байна.
18.2. Мэдээлэл хариуцсан ажилтан нь иргэн, хуулийн этгээдээс тавьсан хvсэлтийг хянан шийдвэрлэх ажлыг хариуцан зохион байгуулна.

19 дугаар зvйл. Хэвлэн нийтлэх vvрэг
19.1 Тєрийн байгууллага дор дурьдсан шийдвэр, мэдээллийг хэвлэн нийтэлж байх vvрэг хvлээнэ:
19.1.1. УИХ –д єргєн мэдvvлсэн хуулийн тєсєл болон УИХ-аар батлагдсан хууль, УИХ-ын бусад шийдвэр;
19.1.2. ЗГ, тєрийн захиргааны тєв болон нутгийн захиргааны байгууллага, ЗГ-ын агентлагын шийдвэр;
19.1.3.УИХ, ЗГ-ын хуралдааны дэг, МУ-ын сайдын зєвлєлийн ажиллах журам;
19.1.4.УИХ, ЗГ-ын хуралдааны тэмдэглэлийг ашиглах журам;
19.1.5.Тєрийн байгууллагын дvрэм, бvтэц, тєсєв, орон тоо, цалингийн сан;
19.1.6.Тєрийн байгууллагад мєрдєж байгаа иргэдийн єргєдєл, гомдлыг хvлээн авч, шийдвэрлэх журам;
19.1.7. Тухайн байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, хэлбэр;
19.2. Энэ хуулийн 19.1.2. ,19.1.5., 19.1.6.-д заасан vvрэг тєрийн бус байгууллага, єєрєє удирдах байгууллага, нийтийн ажил vйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагад нэгэн адил хамаарна.

20 дvгээр зvйл. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн талаар Хvний эрхийн vндэсний комиссын эдлэх бvрэн эрх
20.1. Хvний эрхийн vндэсний комисс нь Хvний эрхийн vндэсний комиссын тухай хуульд зааснаас гадна дор дурьдсан бvрэн эрхтэй.
20.1.1. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
20.1.2. Байгууллага, албан тушаалтнаас мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар явуулсан ажлын тайланг жил бvр гаргуулан авах;
20.1.3. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн биелэлтийг тєрийн болон тєрийн бус байгууллага, єєрєє удирдах байгууллага, нийтийн ажил vйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагад шалгаж танилцах, тэдгээрийн удирдах албан тушаалтны илтгэл, сонсголыг хуралдаанаар хэлэлцэж vvрэг чиглэл єгєх;
20.1.4. Мэдээллийн эрх чєлєєний асуудлаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах;
20.1.5. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийг хэрэгжvvлэх талаар байгууллага, албан тушаалтанд зєвлєх;
20.1.6. Хvний эрхийн vндэсний комиссийн албан даалгавар, зєвлємжийг биелvvлээгvй, хугацаа хожимдуулсан албан тушаалтны асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж хариу авах;
20.1.7. Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн биелэлтийг жил бvр нэгтгэж, дvгнэлт гаргах;
20.1.8. Иргэн хуулийн этгээдээс ирvvлсэн гомдлыг хянан vзэж шийдвэрлэх.

21 дугаар зvйл. Байгууллагын тайлан
21.1. Байгууллагаас гарах тайлан дараахь мэдээллийг агуулсан байна:
21.1.1. мэдээлэл авах талаар иргэн, хуулийн этгээдээс ирvvлсэн нийт хvсэлт тэдгээрт хэсэгчилсэн болон бvрэн байдлаар єгсєн хариу, бусад байгууллагад шилжvvлсэн хvсэлтийн тоо;
21.1.2. мэдээлэл авах хvсэлтийг хэсэгчлэн буюу бvрэн байдлаар шилжvvлэхдээ энэ хуулийн ямар зvйл, заалтыг vндэслэл болгосон;
21.1.3. тухайн байгууллагын єгсєн мэдээллийн талаар иргэн хуулийн этгээдээс дээд шатны байгууллага, албан тушаалтан буюу Хvний эрхийн vндэсний комисст гаргасан гомдлын тоо;
21.1.4. тайлангийн хугацаанд vйлчилгээ vзvvлсний тєлєє авсан хураамжийн хэмжээ
21.1.5. энэ хуулийн 17.2., 19 дугаар зvйлд заасны дагуу явуулсан vйл ажиллагаа;

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТИЙГ ХАНГАХ

22 дvгээр зvйл. Хvсэлтийг хянан шийдвэрлэж буй vйл ажиллагаанд хяналт тавих
22.1. Байгууллага, албан тушаалтанд хандаж тавьсан хvсэлтийг хvлээн авч шийдвэрлэх vйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж байх эсэхэд тухайн байгууллагын эрх бvхий албан тушаалтан, Хvний эрхийн vндэсний комисс тус тус хяналт тавина.

23 дугаар зvйл. Гомдол гаргах
23.1. Иргэн, хуулийн этгээд байгууллага, албан тушаалтны vйл ажиллагааны талаар гомдол гаргах эрхтэй.
23.2. Иргэн, хуулийн этгээд нь тавьсан хvсэлтийг байгууллага, албан тушаалтан буруу шийдвэрлэсэн буюу шийдвэрлэж єгєєгvй гэж vзвэл тухайн байгууллага, албан тушаалтны шууд харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд буюу Хvний эрхийн vндэсний комисст гомдол гаргах эрхтэй.
23.3. Энэ хуулийн 23.2.-т заасан байгууллага, албан тушаалтан иргэдийн гаргасан гомдлыг Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хvлээн авч 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу єгнє.
23.4. Хvний эрхийн vндэсний комисст гаргасан гомдлыг Монгол Улсын Хvний эрхийн vндэсний комиссын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
23.5. Иргэн, хуулийн этгээд дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг vндэслэлгvй гэж vзвэл шvvхэд гомдол гаргах эрхтэй.

24 дугаар зvйл . Мэдээлэл єгсєн иргэнийг хамгаалах
24.1. Тєрийн эрх бvхий байгууллага нь гэмт хэрэг vйлдсэн буюу vйлдэхээр бэлтгэж байгаа тухай, авилгал, vндэсний аюулгvй байдал, байгаль орчин, хvмvvсийн эрvvл мэндэд учирч болзошгvй аюул, хор хєнєєлийн тухай vндэслэлтэй мэдээлэл єгсєн иргэний аюулгvй байдлыг хангах арга хэмжээ авна.

25 дvгээр зvйл. Мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомж зєрчигчид хvлээлгэх хариуцлага
25.1. Энэ хуулийн 17.1.2., 17.1.4., 17.4., 17.5.-д заасныг зєрчсєн гэм буруутай албан тушаалтанд эрх бvхий албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу сахилгын хариуцлага хvлээлгэнэ.
25.2. Энэ хуулийн 16.1.-д заасныг зєрчсєн албан тушаалтныг шvvгч 50 000–60000 тєгрєгєєр торгох захиргааны шийтгэл ногдуулна.

26 дугаар зvйл. Хохирол нєхєн тєлєх
26.1. Байгууллага, албан тушаалтны буруутай vйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг уг байгууллага, албан тушаалтан иргэний хууль тогтоомжид заасны дагуу бvрэн хэмжээгээр нєхєн тєлнє.

27 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох
27.1. Энэ хуулийг 2003 оны … дvгээр сарын … -ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

Гарын vсэг

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156152 
 Энэ сард:12670 
 Өнөөдөр:70 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.