Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он

"Олон нийтийн мэдээлэл олж авах эрх"
сэдэвт судалгааны тайлан

Оршил

Хvн нь хєгжиж байж нийгэм хєгждєг. Хvнийг хєгжvvлдэг зvйл бол мэдээлэл юм. Мэдээлэл хvртэх эрх нь ардчиллын амин чухал vнэт зvйл. Мэдээлэл хvртэх эрхгvйгээр тєрийн эзэн болсон иргэд нь тєрийн vйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тvvнд хяналт тавих боломжгvй юм. Энэхvv эрхийг 1946 оны НVБ-ын Ерєнхий Ассемблейн анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоолын 1-д "Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд . . . НVБ-аас тунхагласан бусад бvх тєрлийн эрх, эрх чєлєєг хэмжих vндсэн хэмжvvр мєн" хэмээн заасан нь ч ямархуу чухал эрх болохыг нотолж байна.

Манай улс НVБ-аас 1948 онд тунхаглан зарласан "Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал"-ын vзэл санааг хvлээн зєвшєєрдєг, Мєн "Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт"-ад /1966 он/ 1974 онд нэгдэн орсон байгаа. Vvгээрээ Монгол улс дээрх чухал баримт бичгийн хvний эрх, мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн.

Энэхvv Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын 19-р зvйлд:
"Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана" гэж заасан байдаг.

Иргэний болон Улс Тєрийн Эрхийн тухай олон улсын Пактын 19 -р зvйлд vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvйгээр илэрхийлэх эрхийг тунхаглан:
"Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаар vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны, мєн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана гээд энэхvv эрхийг эдлэхэд:
а. Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх
б. Vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах зайлшгvй шаардлагатай уялдан гагцхvv хуулиар тогтоосон хязгаарлалт байхаар тунхагласан юм. Єєрєєр хэлбэл энэ хязгаарлалтыг маш явцуу хvрээнд хийхийг чухалчлан заасан байдаг.

Мєн Хvний эрх, vндсэн эрх чєлєєг хамгаалах Европын конвенцийн 10-р зvйлд зааснаар Хvн бvр єєрийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэхvv эрх нь єєрийн vзэл бодолтой байж, мэдээлэл чєлєєтэй хайх, тvгээх эрхийг агуулна гэж агуулга нь єргєжсєн.

Vндсэн хуулийн 16-р зvйлийн 17 дахь хэсэгт "Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрх эрхтэй гэж заасан байгаа нь мэдээлэл зєвхєн хайх, хvлээн авах эрхийг баталгаажуулсан бєгєєд олж авах, тvгээх эрхийг vг vсэгчлэн зааж баталгаажуулаагvй юм.

Монгол улс Vндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 2-т "Монгол улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ", мєн зvйлийн 3-т "Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ" гэж заасан. Энэ заалтын дагуу одоогоор манай улсын аль ч хуулиар баталгаажаагvй байгаа мэдээлэл олж авах, хvртэх эрхийг хуульчлан баталгаажуулах эрх зvйн vндэс суурь нь дээр дурдсан олон улсын баримт бичгvvдэд болон Монгол Улсын Vндсэн хуулийн vзэл баримтлалд байна гэж vзэх vндэстэй юм.

Мэдээллийн эрх чєлєє, иргэдийн мэдээлэл олж авах эрх нь Засгийн газраас хэрэгжvvлж байгаа хэд хэдэн хєтєлбєртэй нягт уялдаатай юм. Мэдээллийг шилдэг сайн засаглалын чухал бvрэлдэхvvн гэж vздэгээс "Монгол Улсын Засгийн газрын Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал" хєтєлбєрийг хэрэгжvvлэх vйл ажиллагааны тєлєвлєгєєний 11.3.2-д Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн талаар судалгаа хийж, санал боловсруулах заалт оруулсан. Мєн "Авилгатай тэмцэх Засгийн газрын хєтєлбєр"-ийн нэг чухал бvрэлдэхvvн нь Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах, тєрийн байгууллагын мэдээллийг ил тод болгоход мэдээлэлтэй иргэдийн хяналт чухал vvрэгтэй юм.

Нэг: Судалгааны зорилго, хугацаа:

1.1. Иргэд тєрийн байгууллага, албан хаагчаас "мэдээлэл олж авах эрх" болон "олон нийтийн мэдэх эрх"-ийн тухай ойлголт, уг эрхийн тєлєв байдлыг тодорхойлоход энэхvv судалгааны эрхэм зорилго оршино.
1.2. Бичиг баримт, судалгааны асуулгууд болон бусад мэдээллийг нэгтгэн судалгааны дvгнэлт хийх нэгдсэн тайлан бичих зорилготой.

Судалгааны баг:
- 2002 оны 12 сарын 13-наас 2003 оны 1 сарын 10 хvртэл хугацаанд судалгааны асуудлыг боловсруулан иргэдийн дунд тараав.
- 2003 оны 1 сарын 23-наас 2 сарын 16 хvртэл хоног хvртэл хугацаанд асуулгыг тарааж,
- 2003 оны 2 сарын 20-ноос 4 сарын 18 хvртэл хугацаанд энэхvv судалгааны тайланг боловсруулсан болно.

Хоёр: Судалгааны объект, хvрээ, судалгааны арга

Судалгааны объект нь иргэдийн тєрийн байгууллагаас аливаа мэдээлэл олж авахтай холбогдсон харилцаа юм. Судалгааг нийслэлийн хэмжээнд янз бvрийн боловсролтой, 18-дээш насны нийт 100 иргэний дунд явууллаа.

Судалгаанд асуулга, нэгтгэн дvгнэх, задлан шинжлэх, харьцуулан дvгнэх аргуудыг ашигласан болно.
Манай энэхvv судалгааны ажлын vр дvн нь дараах байх болно.

1. Иргэдийн мэдээлэл олж авах эрхийн талаарх ойлголт, хэрэгцээ, эх сурвалж

Монгол Улсын Vндсэн хуулийн 3 дугаар зvйлд "Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ" гэж заасны дагуу иргэд нь тєрийн эзэн учир та мэдэх эрхтэй. Мэдээлэлтэй иргэд засаглалыг хvчирхэгжvvлдэг.

"Та ямар эх сурвалжаас мэдээлэл олж авдаг вэ? " гэсэн асуултад нийт судалгаанд оролцогсдын 26.6% нь телевиз, 21.6% нь сонин хэвлэл, 9.3% нь радио гэж тус тус хариулснаас vзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гол мэдээллээ авдаг болох нь харагдаж байна. Ийм учраас энэ мэдээллийн эрх чєлєє, мэдэх эрхийг єнєєдрийн тvвшинд зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тvгээж байгаа нэг талыг баримталсан /жишээ нь: хэвлэлийн ажиглалт сэтгvvлийн эрхлэгч Д.Цэрэнжавийн зєвхєн газар хувьчлалын асуудлаар ажиллуулсан нээлттэй микрофон нэврvvлэгт хийсэн судалгаагаар 80:0 гэсэн харьцаа бvхий нэг талын мэдээлэл явсан / мэдээллээр хангаж байгаа нь харагдаж байна.

Иргэдийн мэдээлэл олж авдаг эх сурвалжийг харьцуулан vзвэл:

Мэдээлэл олж авах эх сурвалж
/тоо, хувь/

1. Телевиз
82
26.6%
2.Радио
28
9.3%
3.Сонин хэвлэл
65
21.6%
4.Найз нєхєд, уулзсан хїмїїсээс
44
14.6%
5.Интернэт
30
9.97%
6.Зар сурталчилгаа
20
6.64%
7.Тєрийн байгууллагаас
13
4.3%
8."Тєрийн мэдээлэл" сэтгїїл
10
3.32%
9.Тєрийн байгууллагын хэвлэлийн тєлєєлєгчєєс
5
1.67%
10.Бусад /багшаас/
6
1.99%

Ардчилсан нийгмийн гол шинж нь иргэд нь тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрхтэй, нээлттэй ил тод засаг тєртэй байх явдал бєгєєд иргэд нь энэ эрхээ бvрэн мэддэг байна. Судалгаанд оролцогсдын дунд "Ардчилсан нийгэмд иргэд мэдээлэлтэй байх эрхтэй юу? " гэж асуухад тэдний 98 нь хариулт єгсєн бєгєєд 81 нь буюу 88% нь тийм гэсэн бол vлдсэн 17 иргэний 9 нь буюу 9.2% тийм эрх байхгvй, 8 иргэн буюу судалгаанд оролцогсдын 8.2% энэ тухай огт мэдэхгvй гэсэн хариулт єгснєєс vзэхэд тэдэнд зайлшгvй байх ёстой эрх болох нь харагдаж байгаа нь ардчилсан улс орны иргэд аль ч тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрхтэй байх ёстой, тvvнийг эрх зvйн хувьд баталгаажуулсан хуультай байх хэрэгтэй юм гэдгийг нотолж байна. Энэ ч vvднээс НVБ-аас vvнийг хvний vндсэн эрх, бусад эрхийн хэмжvvр гэж тунхаглажээ.

Мэдээлэлтэй байх нь олон нийт тєрийн байгууллагыг хянахад, мєн нєгєє талаар тєрийн байгууллагыг хянах, шvvмжлэх боломжтой болно, тєрийн байгууллага олон нийтийн татварын мєнгєєр vйл ажиллагаа явуулдаг учраас гэсэн хариултыг иргэдийн дундах судалгаанд оролцогсдын 58.6% /нарийвчилсан судалгааны дvнг хvснэгтээр харуулав/ нь єгсєн байна.

Мэдээлэлтэй байх нь танд ямар хэрэгтэй вэ?
тоо
хувь
1 Тєрийн байгууллага олон нийтийн татварын мєнгєєр vйл ажиллагаа явуулдаг учраас гэж
25
15.4%
2 Иргэд сонгодог учраас
17
10.49%
3 Тєрєєєс явуулж байгаа vйл ажиллагааг дэмжихэд хэрэгтэй
22
13.58%
4 Олон нийт тєрийн байгууллагыг хянах ёстой учраас
42
25.92%
5 Бид тєрдєє vйлчилдэг
8
4.94%
6 Авилгалаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой
12
7.4%
7 Тєрийн байгууллагыг хянах, шvvмжлэх боломж бий болно
28
17.28%
8- Тєрийн байгууллагад ажилд ороход хэрэгтэй
8
4.94%

Єнєєдєр иргэд єєрєє "тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх" болон "олон нийтийн мэдэх эрх"-ийг сайн мэднэ гэж судалгаанд оролцогсдын зєвхєн 20%, дунд зэрэг гэж 67%, мэдэхгvй 11% байгаа нь энэ эрхээ эдэлж, єєрийнхєє амьдралын єдєр тутмын хэрэгцээнд ашиглах нь байтугай энэ тухай мэдлэг хомс болох нь тодорхой байна. Энэ эрх нь ардчилсан нийгмийн иргэдийн гол эрх болох мэдэх эрхээ мэддэг болгохын тулд зохих эрх зvйн орчин нєхцєлийг бvрдvvлэх хэрэгтэй байна.

Олон нийт, иргэд "тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх" болон "олон нийтийн мэдэх эрх"-ийн талаар хэр зэрэг ойлголттой байдгийг тандахад хангалттай-9%, дунд зэрэг-37%, хангалтгvй-52% нь хариулснаас vзэхэд энэ vндэс язгуур эрхээ мэддэггvй иргэд маань хvний эрхийг эдэлж чадаж байна, ардчилсан нийгэмд амьдарч байна гэхэд маш эргэлзээтэй болж байгаа юм.

Єєрийн болон олон нийтийн энэхvv мэдэх эрхийн талаарх ойлголт, мэдлэг дутмаг гэж vзэж байгаа шалтгааныг тэд:

Мэдэх эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг
тоо
хувь
1 Энэ эрх хэрэгжих эрх зvйн механизм байхгvй
23
17.16%
2 Энэ талаар сургалт, мэдээлэл, сурталчилгаа явуулдаггvй
59
44.02%
3 Ийм эрх байдаг тухай хэн ч мэдэхгvй
15
11.19%
4 Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар мэдээлдэггvй
27
20.15%
5 Тєрийн байгууллагын хэвийн vйл ажиллагаанд саад болох учир энэ эрх хэрэггvй
5
3.73%
6 Энэ эрх огт шаардлагагvй гэж vздэг гэж
1
7 Хvнд суртал ихтэй учраас халширдаг
2
1.49%
8 Мэдээлэл ирдэггvй
1
9 Мэдээллийн эрх чєлєє хараат
1
10 Тєр мэдээлэл нь ил байхыг хvсдэггvй
3
2.24%
11 Тєрийн байгууллагын хэвийн бус vйл ажиллагааны саад байдаг
1

-тай холбон тайлбарласан бєгєєд цаашид энэ талаарх зєв зvйтэй алхам хийхийн тулд дээрх дутагдал, доголдлыг ямар нэг хэмжээгээр арилгах тал дээр илvv тvлхvv анхаарах нь зvйтэй боловуу. Монгол улсад иргэний мэдээлэл олж авах эрх, олон нийтийн мэдэх эрхийн талаар мэдээлэл, сурталчилгаа явагдаж байгаа тvвшинг: хангалттай-1%, дунд зэрэг-39%, хангалтгvй-59% гэж vнэлсэн байна.
Манай байгууллагаас энэхvv тєслийн хvрээнд сонины нийтлэлvvд гаргаж, "Саятан болохыг хvсвэл" ТВ-ийн хєгжєєнт цэнгээнт нэвтрvvлэг болон бусад байдлаар ухуулга сурталчилгаа, мэдээлэл єгсєн. Энэ ч vvднээсээ иргэд маань бидний єгсєн мэдээллийн эхний хэсгийг хvлээн авсан эсэхийг тодруулах зорилгоор "Тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх" болон "олон нийтийн мэдэх эрх"-ийн талаарх мэдээлэл, сурталчилгааг ямар эх сурвалжаар дамжуулан авч байсан бэ? гэсэн асуултыг тавьсан юм. Тэдний хариулт нь:

Мэдэх эрхийн талаарх мэдээлэл сурталчилгааг авсан эх сурвалж
тоо
хувь
1 Интернэт
16
7.84%
2 Телевизийн нэвтрvvлэг
48
23.52%
3 Радиогийн нэвтрvvлэг
16
7.84%
4 Сонины товч мэдээ
20
9.8%
5 Хєгжєєнт, цэнгээнт "Саятан" нэвтрvvлэг
8
3.92%
6 Телевизийн "ММ" агентлагын мэдээ
20
9.8%
7 Сонины нийтлэл
30
14.7%
8 Зар сурталчилгаа
2
0.98%
9 Хvний эрхийн талаарх ном, сурах бичиг
43
21.07%
10 Хариулаагvй
1
0.49%

Эндээс харахад мэдээллийн эх сурвалж нь телевиз болох байдлаараа давамгайлдаг юм байна. Иргэд хvний эрхийн талаарх ном, сурах бичгийг уншиж судлаж, єєрийн мэдлэгээ дээшлvvлдэг байна.

2. Иргэд тєрийн байгууллагад мэдээлэл авахаар хандаж байгаа талаар

Иргэдийн тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх амьдрал дээр хэр зэрэг хэрэгжиж байгаа тухайд "хангалттай сайн" гэж хариулсан хvн байхгvй байгаа нь энэ эрхийг хэрэгжvvлэхийн тулд зохих хууль эрх зvйн орчинг бvрдvvлэх шаардлагатай болохыг харуулж байна. Энэ эрхийн хэрэгжилтийг судалгаанд оролцогсдын дєнгєж 4% "хангалттай" гэсэн бол 28% нь "дунд зэрэг", 52% нь "тааруу", 16% нь "огт хэрэгжихгvй байгаа" гэж vздэг байна. Эдгээр хариулсан байдлаас манай иргэдийн тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх хэрэгжихгvй байгаа нь харагдаж байна.
Харин бодит байдал дээрээ нийт судалгаанд оролцогсдын 69 хувь нь тєрийн ямар нэг байгууллагаас мэдээлэл олж авах хvсэлтийг огт гаргаж байгаагvй болох нь тодорхой байна. Иргэдээс мэдээлэл авахаар ханддаггvй шалтгаан нь ерєєсєє тєрийн байгууллагынхан єгєхгvй, танил тал байхгvй л боло болохгvй, хvнд суртал нь тэсвэр алдуулдаг гэсэн байна. Хvсэлт тавьж хандаж байсан гэх 31 хvний 85 удаагийн хvсэлт гаргаж хандсан байгууллагын харьцааг /давхардсан тоогоор/ vзвэл шvvх цагдаагийн байгууллагад 19 /6.74%/, яамдад 29 /10.3%/, ИТХ, Тамгын газруудад 8 /2.8%/, Засгийн газар, ЗДТГ, агентлагуудад 25 /8.86%/, Прокурорын байгууллагад 3 /1.06%/, ХЭVК 2 /0.7%/, тєрийн ємчийн байгууллагуудад 2 /0.7%/ байна. /Хавсралтаас №1/

Иргэдийн тєрийн байгууллагаас олж авахаар хvсэлт тавьсан мэдээлэл нь:

Хvсэлт гаргасан мэдээлэл
1 ЦЕГ-аас 2001 онд гарсан г/х-ийн тоо, аймаг, нийслэл нэгтгэсэн тоо
2 Дvvргийн ЗДТГ-аас орон байртай байх эрхийн талаар тоон мэдээлэл, газрыг хууль бусаар эзэмшиж байгаа иргэдийн тоон мэдээлэл
3 ХЗДХЯ-наас 1999 онд монгол дахь шашны байгууллагын тоо баримт
4 Тоо баримт, судалгааны харьцуулсан дvн
5 Засгийн газрын хєтєлбєрийн хэрэгжилт
6 Орон гэргvй иргэдийн талаарх тоо баримт
7 Статистик мэдээ, судалгаа, vзлэгийн дvн, тайлан мэдээ
8 Орон байрны эрхийн асуудал
9 Эрvvлжvvлэх байрны талаар
10 Тухайн байгууллагад хууль хэрхэн хэрэгжсэн байна мэдэх гэж
11 Ажилдаа холбогдох мэдээлэл
12 Тодотгосон тєсєв
13 Бvтцийн єєрчлєлтийн талаар
14 Vл хєдлєх хєрєнгийн бvртгэл
15 Эрдмийн бvтээлийн ажилтай холбоотой мэдээлэл
16 ОУ-ын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл
17 Тєрийн байгууллагуудын чиг vvргийн биелэлтийн талаарх мэдээлэл
18 Хууль тогтоомжийн талаар
19 Татвартай холбоотой /хувь хэмжээ, хєнгєлєлт, чєлєєлєлт/ асуудлаар
20 Байгууллагаас гаргасан захиргааны актын талаар
21 Сахилга хариуцлагын талаар
22 Олон нийтэд хамаатай аливаа шийдвэр

Дээрх хvсэлт гаргаж байсан иргэдээс "Хvссэн мэдээллээ тєрийн байгууллагаас авч чадсан уу? " гэсэн асуултад нийт судалгаанд оролцогсдын 75 нь хариулсан бєгєєд чадсан гэж тэдний дєнгєж 9 нь буюу 12%, зарим vед гэж 5 нь 6.7% хариулсан бол vлдсэн 61 нь буюу 81.3% нь авч чадаагvй гэжээ.

Авч чадаагvй vндэслэлээ тэд тайлбарлахдаа:

Татгалзсан vндэслэл
тоо
хувь
1 Удирдлага нь зєвшєєрєєгvй
10
15.15%
2 Тєрийн нууц гэж хэлсэн
5
7.6%
3 Байгууллагын нууц гэж хэлсэн
5
7.6%
4 Мэдээлэл байхгvй гэсэн
12
18.19%
5 Албан хэргийн бичиг баримтыг жирийн иргэнд єгєхгvй гэсэн
11
16.6%
6 Мэдээлэл хариуцсан албан хаагч ямар ч шалтгаангvйгээр мэдээлэл єгєхєєс татгалзсан
13
19.7%
7 Мэдээллийг ашиглах зорилгоо хэлсэн чинь єгєєгvй
7
10.6%
8 Зав байхгvй гэдэг vндэслэлээр
1
1.5%
9 Дутуу дулимаг хариулт єгсєн
1
1.5%
10 Мєнгє тєл, vнэ тєлбєртэй гэсэн
1
1.5%


Иргэдийн тєрийн байгууллагаас мэдээлэл олж авах эрх хэрэгжихгvй байгаа шалтгааныг судалгаанд оролцогчид дvгнэхдээ:
1. 42 нь буюу 25% нь тєрийн байгууллага, албан хаагчид мэдээлэл єгєх дvргvй байдаг
2. 36 буюу 21.43% нь эрх зvйн орчин бvрдээгvй байгаатай холбоотой
3. 29 буюу 17.26% нь иргэд ийм эрх байдаг тухай мэддэггvй
4. 1 буюу 0.59% нь энэхvv эрх нь шаардлагагvй тул хэрэгжих vндэсгvй
5. 10 буюу 5.95% нь хэрэгжих баталгаа бvрдсэн байлаа ч иргэд эрхээ эдэлж мэддэггvй
6. 49 буюу 29.17% нь энэ эрхийн талаар сургалт, мэдээлэл, сурталчилгаа байдаггvй
7. 1 буюу 0.59% нь єгєхийг хvсдэггvй гэжээ.

Иргэн хvн тєрийн байгууллагаас ямар мэдээлэл олж авах, тєрийн байгууллагын тухай ямар мэдээллийг "мэдэх эрх"-тэй вэ? гэсэн асуултад:

"Мэдэх эрх"-тэй мэдээлэл
тоо
хувь
1 Байгууллагын ажлын vр дvнгийн тухай
32
11.4%
2 Байгууллагын орон тоо, бvтэц, зохион байгуулалт
23
8.16%
3 Удирдлагын vйл ажиллагаа, цалин, хангамж
16
5.7%
4 Тушаал, шийдвэр, гэрээ, ирсэн, явуулсан албан бичиг хэрэг зэрэг баримт бичиг
14
4.96%
5 Байгууллагын тєсєв, зардал, тайлан тооцоо
20
7%
6 Байгууллагын нууц, тєрийн нууц
3
1.06%
7 Байгууллагын стартеги тєлєвлєгєє
19
6.7%
8 Дотоод баримт бичгvvд
2
0.7%
9 Байгууллагын сурталчилгаа
17
6%
10 Олон нийтэд хамаатай аливаа бодлого, шийдвэрийн агуулга, тэдгээрийг гаргах болсон шалтгаан, vндэс болгосон материал
62
22%
11 Байгууллагад хадгалагдаж буй мэдээллийн тєрєл, зvйл, хэлбэр
14
4.96%
12 Гадаад томилолтын зардал
5
1.78%
13 Хvлээн авалт, дайллага, цайллагын тєсєв, зардал
7
2.5%
14 Албан хаагчдын анкет, хувийн хэрэг
6
2.1%
15 Байгууллагын vйл ажиллагаатай холбоотой бус єєрт хэрэгцээтэй мэдээллийг
40
14.2%
16 Олон нийтэд vйлчилгээтэй холбоотой мэдээлэл
1
0.35%
17 Хуулиар нууцалснаас бусад бvх мэдээллийг
1
0.35%

гэж хариулжээ. Энэ дvнгээс харахад олон нийтэд хамаатай аливаа бодлого, шийдвэрийн агуулга, тэдгээрийг гаргах болсон шалтгаан, vндэс болгосон материалууд, байгууллагын vйл ажиллагаатай холбоотой бус єєрт хэрэгцээтэй мэдээлэл, байгууллагын ажлын vр дvнгийн тухай иргэдийн зvгээс мэдэхийг илvv их хvсдэг байна.

Та иргэний мэдээлэл олж авах эрх, олон нийтийн мэдэх эрхийг амьдралд бодитойгоор хэрэгжvvлэхийн тулд цаашид юу хийх шаардлагатай гэж боддог вэ?

Цаашид авах шаардлагатай арга хэмжээ
тоо
хувь
1 Тєрийн байгууллагууд, албан хаагч нарт уг эрхийн талаар сургалт явуулах
51
21.9%
2 Тєрийн байгууллагад мэдээлэл єгдєг албан хаагчийг ажиллуулах
29
12.4%
3 Эрх зvйн орчинг бvрдvvлэх
50
21.5%
4 Олон нийтэд хандсан энэ эрхийн талаар сургалт, мэдээлэл, сурталчилгаа явуулах
56
24%
5 Ерєнхий сайд энэ талаар засгийн газрын тогтоол гаргах хэрэгтэй
12
5.15%
6 Яамдаас эхлээд мэдээллээ чєлєєтэй болгох хэрэгтэй
31
13.3%
7 Цензургvй мэдээллийг тvгээх
1
0.4%
8 Vндэсний Радио, телевизийг Засгийн газрын мэдлээс гаргах
1
0.4%
9 Телевиз, радиогоор сурталчлах
1
0.4%
10 Хєдєєгийн засаг захиргаанаас
1
0.4%

3. Судалгааны дvнгээс нэгтгэн дvгнэвэл:

1. Иргэд тєрийг хянахад л мэдээлэл хэрэгтэй гэсэн vзэл давамгайлдаг
2. Мэдээлэл олж авах Vндсэн хуулийн эрхээ иргэд сайн мэддэггvй
3. Иргэдийн зvгээс мэдээлэл хайхдаа олдохгvй, єгєхгvй гэсэн vvднээс ханддаг учраас эрх бvхий байгууллагад ханддаггvй.
4. Иргэд мэдээлэл олж авахаар зохих байгууллагад хандахад тэдний зvгээс ямар нэг шалтгаан дурдан єгдєггvй, эсхvл хvнд сурталтай ханддаг байна
5. Мєн Иргэдийн тєрийн байгууллагаас авахаар хvссэн мэдээлэл нь маш явцуу байгаа нь харагдаж байна. Єєрєєр хэлбэл тєрийн байгууллагууд нь ч нууцад хамаарахаас бусад мэдээллээ нээлттэй байлгадаггvй, иргэд нь ч нууц биш бол аль ч мэдээллийг хvртэж болох эрхээ ухамсарлаагvй байгаа юм.
Дээрх судалгааны дvнгvvдээс Иргэдийн мэдээлэл олж авах, хайх, хvлээн авах, тvгээх эрхийг баталгаажуулсан Мэдээллийн эрх чєлєєний хууль зайлшгvй хэрэгцээтэй болох нь нотлогдож байна.

Хавсралт №1

Байгууллага
тоо
хувь
Шvvх, цагдаагийн байгууллага УДШ
2
2.3%
Нийслэл, дvvргийн шvvхvvд
9
10.4%
Цагдаагийн Ерєнхий газар
5
5.7%
Эрvvгийн цагдаагийн газар
1
1.15%
Дvvргийн Цагдаагийн газрууд
2
2.3%
Яамд Яамд
7
8%
Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам
2
2.3%
Эрvvл мэнд, нийгмийн хамгааллын яам
2
2.3%
Нийгэм Хамгаалал Хєдєлмєрийн яам
3
3.5%
Дэд бvтцийн яам
1
1.15%
Байгаль Орчны яам
1
1.15%
Хууль зvй Дотоод Хэргийн яам
8
9.2%
Батлан хамгаалах яам
1
1.15%
Гадаад хэргийн яам
1
1.15%
Vйлдвэр худалдааны яам
1
1.15%
Санхvv эдийн засгийн яам
2
2.3%
Прокурорын байгууллага УЕП
1
1.15%
Нийслэл, дvvргийн прокурорын газрууд
2
2.3%
УИХ, Тамгын газрууд УИХ
3
3.5%
УИХ-ын Тамгын Газар
1
1.15%
Ерєнхийлєгчийн Тамгын Газар
2
2.3%
ИТХ
2
2.3%
Засгийн газар, ЗДТГ, агентлагууд Засгийн газрын хэрэг эрхлэх газар
1
1.15%
Орон нутгийн засаг захиргаа
4
4.6%
ЗДТГ
5
5.7%
Агентлаг
2
2.3%
Гаалийн ерєнхий газар, Гаалийн албад
1
1.15%
Татварын ерєнхий газар, Татварын албад
1
1.15%
Vл хєдлєх хєрєнгийн бvртгэлийн газар
1
1.15%
Vндэсний архивын газар
1
1.15%
Тагнуулын ерєнхий газар
2
2.3%
Vндэсний статистикийн тєв газар, дvvргийн статистикийн алба
2
2.3%
Тєрийн ємчийн хороо
1
1.15%
Иргэний Бvртгэл Мэдээллийн Улсын Тєв
1
1.15%
Гадаад худалдаа хєрєнгє оруулалтын газар
1
1.15%
Эрvvл мэндийн хяналтын алба
1
1.15%
Тєрийн ємчийн байгууллагууд
2
2.3%
ХЭVК
2
2.3%

 

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159903 
 Энэ сард:14934 
 Өнөөдөр:88 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.