Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он

МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ ХVНИЙ
VНДСЭН ЭРХ БОЛОХ НЬ

Доктор Д.Зvмбэрэллхам

Хvн єєрийнхєє амьдран буй нийгмийг нийтэд ашигтайгаар зохируулан удирдах арга хэлбэрийг эрэлхийлж, хэрэглэж ирсний хамгийн сонгодог хувилбар нь ардчилал гэдгийг хvн тєрєлхтєн хvлээн зєвшєєрєєд байгаа билээ. Ардчиллын мєн чанар нь нийгмийн гишvvд дундаасаа сонгосон хэсгээр єєрсдийгєє тєлєєлvvлэн тєр бариулаад, тэдний vйл ажиллагаанд ямагт идэвхитэй оролцох, хяналт тавих, хариуцлага тооцох єргєн боломжтой байх явдлаар тодорхойлогдоно.
Ийм боломжоор хангагдах хамгийн чухал нєхцєл нь хvний мэдээллийн эрх, эрх чєлєє юм. Мэдээллийн эрх гэдэгт vндсэндээ мэдээлэл хvртэх, олж авах, тvгээх эрх багтах бєгєєд vvнийг хvн бvр эдлэх ёстой. Хvн ийм эрхгvйгээр орчин нєхцєлдєє зєв vнэлэмж єгєх, нийгмийн амьдралд зохих ёсоор идэвхитэй оролцох ба нийгмийн гишvvнийнхээ vнэ цэнийг мэдэрч амьдрах ямар ч боломж байдаггvй болохоор тухайн эрх нь хvний vндсэн эрхvvдийн тоонд зvй ёсоор багтдаг юм. Vvнийг баталгаажуулж 1949 онд НVБ-ын Ерєнхий Ассемблей хамгийн анхныхаа чуулганаас 59/1/ дvгээр Тогтоолыг гаргаж тvvнд "Мэдээллийн эрх чєлєє нь хvний vндсэн эрх мєн" хэмээн тодорхойлсон билээ.
Мэдээлэл хvртэх эрхэд тєрийн болон бусад байгууллага, албан тушаалтан, хувь хvмvvсээс тєрєл бvрийн хэлбэрээр тvгээж байгаа мэдээллийг хvлээж авах боломжтой байх явдал юуны ємнє хамаарна. Тухайлбал мэдээлэл тvгээж байгаа субъект нь тухайн мэдээллийг зєвхєн тєвлєрсєн газрын эрvvл саруул хvмvvсээр хязгаарлахгvй, хараагvй, дvлий гэх зэрэг эрхтний согогтой эсвэл мэдээллийн тєвєєс орон зайн хувьд алслагдсан хvмvvст хэрхэн хvргэхийг онцолж тооцсон байх учиртай. Эрхтний согог, эсвэл хєдєє орон нутагт амьдардаг байдлаасаа болоод зарим иргэд мэдээлэлгvй vлдэж байгаа бол хvн амын тэр хэсэг мэдээлэл хvртэх эрхээ єєрсдєєсєє vл хамаарах шалтгаанаар эдэлж чадахгvй байна гэсэн vг.
Мэдээлэл хvртэх эрхтэй холбоотой бас нэг чухал зvйл бол нэг мэдээллийг олон сувгаар, олон хувилбараар хvртэж, тэдгээрийг харьцуулан vнэлж, дvгнэх боломжтой байх явдал юм. Тухайлбал, зєвхєн тєрийн мэдлийн мэдээллийн хэрэгслээс єєр сувгаар мэдээлэл хvртэх боломж нь хязгаарлагдсан бол тухайн эрх хангагдаж байна гэж vзэхэд учир дутагдалтай. Иймээс ардчилсан нийгэмд зайлшгvй байвал зохих vнэт зvйлсийн тоонд мэдээллийн олон хувилбартай, єргєн хvртээмжтэй байх асуудал зvй ёсоор багтдаг байна.
Мэдээлэл олж авах эрх нь зєвхєн хэвлэл мэдээллийнхэнд хамаатай бус нийгмийн гишvvн болгонд хамаатай гэдгийг юуны ємнє тэмдэглэх нь зvйтэй. Хvн тvгээгдэж байгаа мэдээллийг хvлээж авч хvртэхээс гадна тухайн хvртсэн мэдээллийнхээ vнэн зєвийг магадлах, шинээр мэдээлэл олж авахад чиглэгдсэн эрэн сурвалжлах идэвхитэй vйлдэл хийх эрхтэй байх ёстой. Vvнд тєрийн, тєрийн мэдлийн байгууллага, тєрийн оролцоотой аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны тухай мэдээлэл нэн тэргvvнд хамаарна. Ийнхvv мэдээлэл олж авахын зорилго нь тєрийн vйл ажиллагаа, нийгмийн амьдралын талаар єєрийн гэсэн vнэлэмжтэй болоход оршино.
Мэдээлэл тvгээх эрх нь єєрийн хvртэж хvлээж авсан мэдээллээ дахин боловсруулж, эсхvл олж авсан мэдээллээ тєрийн анхааралд хvргэх болон нийгмийн бусад гишvvдэд хvртээхээр хэвлэл, мэдээллийн болон бусад бvх бололцоог ашиглан цацах чєлєєт боломжтой байх явдал юм. Ингэхдээ цацаж байгаа мэдээллээ vзэл санаа, агуулгын хувьд хянуулах явдлаас ангид байх ёстой. Хэрэв мэдээллийг тvгээх боломж нь байвч тvvнийгээ vзэл суртлын хяналтанд хийдэг бол мэдээлэл тvгээх эрх нь тvvнийг хэрэгжvvлэх эрх чєлєєгєєр хангагдаж чадахгvй байгаа хэрэг мєн.
Vvнийг НVБ-аас баталсан Хvний эрхийн бvх нийтийн Тунхаглал, Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын хэм хэмжээгээр баталгаажуулсныг дэлхийн дийлэнх орнууд хvлээн зєвшєєрєєд байгаа билээ. Хvний эрхийн бvх нийтийн тунхаглалын 19 дvгээр зvйлд "Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана" гэж заасан бол Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын мєн 19 дvгээр зvйлд "Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана" хэмээн илvv тодорхой зааж тусгасан байна.
Манай улсын хувьд дээрх Пактад нэгдэн орсон, мєн 1990-ээд оноос коммунист vзэл суртлаас татгалзан ардчилсан хєгжлийн замыг сонгосны аль аль нь эх оронд маань мэдээллийн эрх, эрх чєлєєг хvн бодитой эдлэх ёстойг хvлээн зєвшєєрсний илэрхийлэл болсон юм. Vvнийгээ баталгаажуулж 1992 онд баталсан Монгол Улсын Vндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 16-д "итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх" эрхтэй гэдгийг хуульчлан баталгаажуулсан юм. Мєн 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль баталж "тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тавихгvй" /3.1/ гэдгийг тvvнд тусгасан билээ.
Хэдийгээр ийнхvv мэдээллийн эрх, эрх чєлєєний талаар баримтлах эрх зvйн vндэс тавигдсан боловч манай улсад иргэдэд энэ эрхийг нь сурталчлах, тэдэнд эрхээ бvрэн агуулгаар нь эдлvvлэхvйц тогтолцоо, зохицуулалтыг хууль тогтоомжоор бvрдvvлэх явдал учир дутагдалтай байгааг хэлэх хэрэгтэй. Єнєєдєр Монголд нэр тєрийн тєлєє, тvvний эсрэг хоёр хvчин гарч ирээд "дайтаж" байгаа дvр зураг ажиглагдаж байгаа явдал юм. Мэдээлэл олж авч чадахгvй байгаадаа гомдоллосон хvмvvсийн бухимдал, ташаа мэдээллээс болж нэр тєр, алдар хvндээрээ хохирсон тухай хэрvvл заргаар хэвлэл, мэдээллийн хэрэгслvvдийн нилээдгvй орон зай дvvрч байгаа нь vvний нэгээхэн баримт юм. Єєрєєр хэлбэл энд мэдээллийн зохистой тогтолцоо vгvйлэгдэж байна.
Хvнийг нийгмийн "амьтан" биш байлгахад хамгийн хvчтэй нєлєє vзvvлдэг хvчин зvйл мэдээллийн эрх билээ. Энэхvv эрхийг хэрэгжvvлэх эрх чєлєєг баталгаатай эдлvvлж байгаа эсэхээс нийгмийн ёс суртахуун, тєрийн зохицуулалтын шударга чанар, улс орны хєгжил цэцэглэлт ихээхэн хамаардаг гэдгийг судлаачид тэмдэглэсэн байдаг. Авилгалгvй сайн засаглал, тєрийн vйл ажиллагааны ил тод байдал, тvvний хариуцлага хvлээх чадварын тухай асуудлыг мэдээллийн эрхийн асуудлаас ангид vзэх аргагvй юм. Мэдээлэл нь зєвхєн хvмvvст тєдийгvй шилдэг сайн засаглалын амьсгалдаг хvчилтєрєгч нь болдог байна.
Энэхvv хvчилтєрєгчийг цэвэр байлгах, нийгмийг тvvгээр хангалттай амьсгалуулж байхын тулд дээр дурдсан талцсан "дайныг" зогсоож, тvvний оронд мэдээллийн зєв тогтолцоо бvрдvvлэх асуудал тулгамдаж байна. Vvнийг хууль тогтоомжийн зохицуулалтыг тєгєлдєржvvлэх, шинээр зохицуулга хийх, мэдээллийн эрхийг олон нийтэд болон тєрийн албан тушаалтнуудад сурталчлах, тєрийн болон тєрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны оновчтой хэлбэрийг хамтран тодорхойлох зэрэг цогц арга хэмжээ авснаар шийдвэрлэх боломжтой гэж vзэж байна.
Тухайлбал,
? Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг єнгєрсєн хугацааны практикт тулгуурлан хянаж сайжруулах ба олон улсын жишигт нийцсэн мэдээллийн эрх чєлєєний хуулийг шинээр боловсруулан баталж, тvvнд мэдээллийг хvртэх, олж авах, тvгээх эрх, эрх чєлєєг амьдралд хэрэгжvvлэх журмыг тодорхой, дэлгэрэнгvй тусгах,
? тєрийн нууцын тухай, хувь хvний нууцын тухай болон мэдээллийн эрх, эрх чєлєєний талаар зохицуулга хийсэн бусад хуулиудыг энэ талаар гаргасан олон улсын стандартыг баримтлан хянаж тэдгээрт нийцсэн єєрчлєлт оруулах, давхардал, илvvдэл хоригийг арилгах,
? тєр, олон нийтийн байгууллагууд мэдээллийн эрхийг сурталчлах талаар хамтран ажиллах бодит боломж, хувилбарыг тусгасан хєтєлбєр гаргаж хэрэгжvvлэх нь зvйтэй.
АНУ, Канад, Швед, Шинэ Зеланд, Ємнєд Африк, Финлянд, Их Британи зэрэг ардчилал хєгжсєн орнуудад мэдээллийн эрх чєлєєг vндэснийхээ хуулиар баталгаажуулдаг жишиг хандлагыг социализмын дараах шилжилтийн vед байгаа орнууд, тухайлбал, Унгар, Болгар, Орос, Чех, Албани, Эстони, Польш, Украйн, Латви, Молдав, тэрч бvv хэл хэвлэл мэдээллийн эрх чєлєє хязгаарлагдмал орнуудын жагсаалтад орсон Кыргыз, Узбекэд хvртэл баримталж, мэдээллийн эрх чєлєєг хангах тухай хуультай болоод байгаа байдалд бид дvгнэлт хийж, цаг алдалгvй мєн тийм хуультай болохыг ардчиллын эрх ашиг шаардаж байна.
Дээр дурдсан арга хэмжээг авахдаа тєрийн албан хаагчийг олон нийтийн зvгээс гаргасан шvvмжлэлт мэдээлэлд хvлээцтэй байх, мэдээллийн эрхээ эдэлж байгаа хvн тvvнийгээ урвуулан ашиглахгvй байх нєхцлийг бvрдvvлэхэд гол анхаарал хандуулах ёстой. Нэгэнт єєрєє олон нийтийн хяналт, анхаарлын тєвд байхаа хvлээн зєвшєєрч, тэдний итгэлийг хvлээн тєр барилцаж байгаа албан тушаалтан аливаа шvvмжлэлт мэдээлэлд хvлээцтэй, тэсвэртэй хандаж, мэдээллийн зорилго, ач холбогдлыг нийтлэг ашиг сонирхлын vvднээс авч vзэж байж тvvнийгээ нэр тєр, алдар хvндийн хэмжvvртэй жиших ёс зvйтэй байх асуудал чухал байгаа юм. Нєгєє талаас тєрийн зvгээс мэдээлэл тvгээх, єгєхєд чиглэгдсэн зохион байгуулалтын чирэгдэлгvй тогтолцоо бvрдvvлэх нь сайн засаглалын гол шинжvvдийн нэг гэдгийг анхаарах учиртай.
"Дарга, ялаа хоёрыг сонингоор цохиж алдаг" хэмээн манай ард тvмний дунд хэлэгддэг нь нэг талаас хэвлэл, мэдээлэл хэр хvчтэй хэрэгсэл болохыг илтгэсэн, нєгєє талаар тэрхvv хvчтэй хэрэгслийг зєв ашиглахын чухлыг сануулсан vг болов уу. Олон нийт болон хэвлэл мэдээллийнхний тухайд хязгааргvй эрх чєлєє гэж байдаггvй, аливаа эрх, эрх чєлєє нь бусад хvний эрх, эрх чєлєє, ашиг сонирхлоор хязгаарлагдаж байдаг гэдгийг ямагт анхаарч єєрийн эрхээ урвуулан нийгэм, хvмvvсийн ашиг сонирхлын тусын тулд биш, зєвхєн явцуу эрх ашгийн vvднээс улс, эх орон, байгууллага, хувь хvний эрх ашигт илтэд харшилсан vйл ажиллагаа явуулахгvй байх ёс зvйг баримталж хэвших хэрэгтэй юм. Энэ талаар ёс зvйн нэгдсэн стандарт vгvйлэгдэж байна. Мєн хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэргэшлийн тvвшингийн талаар ч энд дурдахгvй єнгєрч болохгvй.
Ялангуяа мэдээллийнхээ эрхийг эдэлж байгаа хvн бусдын нэр тєр, алдар хvндийг мэдээллийнхээ ач холбогдол, нийгэм хvмvvст ашигтай байх vнэ цэнэтэй ямагт жишиж байж тухайн мэдээллийг тvгээх эсэх талаар зєв шийдэлд хvрч чаддаг мэргэшлийн ур чадвартай байх асуудал маш чухал юм. Vvнд 2002 онд баталсан Эрvvгийн шинэ хуулийн 139 дvгээр зvйлд "Єєрийн болон бусдын ашиг сонирхлыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн"-ийг гэмт хэрэг гэж тооцсон нь сэтгvvлчдийн хууль ёсны vйл ажиллагааны баталгааг хангахад дэм єгєх магадлалтай.
Мэдээллийн эрх, эрх чєлєєнд хуулиар зарим хязгаарлалт хийж байгаа нь тухайн эрхийн эсрэг мэт єнгєндєє vзэгдэвч тvvнийг ухаалаг хийх нь тухайн эрхийг эдлэх орон зай, хил хязгаарыг чєлєєлж єгєх цорын ганц арга гэдгийг хvлээн зєвшєєрєхгvй байх аргагvй юм. Мэдээллийн эрхийг эдлэхэд ямар нэг хэмжээнд хязгаар тавьдаггvй нэг ч орон дэлхийд байхгvй гэдэгтэй маргах хvн гарахгvй биз. Харин энэ хязгаарлалтыг хийсэн хэр хэмжээгээр нь тухайн орны ардчилсан мєн, бишийг тодорхойлж болдог гэдгийг тєр анхаарч vvнийг тэрхvv хязгаарлалтынхаа vндсэн баримтлал болгох учиртай. Єєрєєр хэлбэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар хэтэрсэн хязгаарлалтыг хориглох асуудлыг оновчтой шийдвэрлэх нь гол зорилт байх болно.
Хуулиас гадна тvvнийг хэрэглэж эцсийн шийдвэр гаргадаг шvvх мєн мэдээллийн эрхийн стандарт, агуулгын vvднээс асуудалд ханддаг байх хэрэгтэй. Мэдээллийн vйл ажиллагааныхаа тєлєє буруутгагдсан хvнийг шийтгэх бол ногдуулах хариуцлага нь тvvнийг цээрлvvлэн айлгах зорилготой байхаас илvv, ухамсарлуулан єєрийн нь vйлээр бусдад учирсан хохирол, гэм хорыг нь арилгуулахад тvлхvv чиглvvлэх явдлыг олон улсын хэмжээнд стандарт болгон мєрдєх боллоо. Учир нь энэ тєрлийн эрх зvйн зєрчилд хvлээлгэх хариуцлага чангадсанаас мэдээллийн эрхээ эдлэх явдалд хvмvvс болгоомжтой хандаж эхлэх, улмаар энэ эрх хязгаарлагдах, тэгснээрээ тєр, иргэний аль аль нь мэдээлэлгvйдэж, ардчилсан ёс завхрах явдлын эх суурь тавигддаг гэдгийг энэ чиглэлээр мэргэшсэн шинжээчид онцлон тэмдэглэсэн байдагтай холбоотой.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189091 
 Энэ сард:13033 
 Өнөөдөр:26 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.