Мэдээллийн эрх чєлєє ба нууцлал, Олон улсын бага хурал 2004 он
Мэдээлэл олж авах эрх, нууцлалын тvвшин
Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НYБ-аас эрхэмлэдэг хvний хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн
НYБ-ын Ерєнхий Ассемблейн Анхдугаар чуулга уулзалтын 59-р тогтоол
Монгол Улс хаалттай системээс нээлттэй нийгэмд шилжих явцад тулгарч буй олон асуудлын нэг нь иргэдийн мэдээлэл олж авах эрх юм. Урьд ємнє иргэд нь тєрдєє vйлчилдэг захиргаадалтын нийгэмд аж тєрж байсан олон нийтийн хувьд энэ бол шинэ соёл юм. Мэдээллийг чєлєєтэй хvртэх, хязгаарлалтай хvртэх гэсэн ардчиллын ерєнхий хоёр зарчмын vvднээс vзэхэд єнєєдєр иргэд аль нэг байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах боломжгvй байна. Харин хязгаарлалттай хvртэх зарчим хамгийн энгийн мэдээлэл олж авах тєдийд л vйлчилж байгаа юм.
Анх манай байгууллага 2001 оноос мэдээллийн эрх чєлєєний тухай ярьж эхлэхэд яриа хэлэлцvvлэг бvр хэвлэлийн эрх чєлєє, шар хэвлэл, нэр гvтгэлгийн асуудал уруу гулсан ордог байв. Энэ хугацаанд улс тєрч, албан тушаалтан, олон нийтийн ойлголт, сэтгэлгээнд тодорхой хэмжээний єєрчлєлт гарсан боловч ардчилал, ил тод, нээлттэй байдлыг хєхиvлэн бэхжvvлэхэд хамгийн чухал vvрэг гvйцэтгэдэг энэхvv эрхийг зєвхєн сэтгvvлч, хэвлэл мэдээлэлтэй хамаатай ойлгодог тєєрєгдєл хэвээр байна.
Єнгєрсєн онд бид 18 наснаас дээш 100 хvнийг хамарсан судалгаа хийсэн юм. "Та хvссэн мэдээллээ олж авсан уу?" гэсэн асуултад 81.3% нь " Yгvй" гэж хариулсан бєгєєд тэдний 31.8% -д " тухайн мэдээлэл тєрийн, эсвэл байгууллагын нууц" гэсэн шалтгаанаар мэдээлэл єгєєгvй байна. Тэдний 15.1% -д албан тушаалтан зєвшєєрєєгvй, 18.2%-д " хvссэн мэдээлэл нь байхгvй"-н улмаас, 19.7%-д нь аливаа тайлбаргvйгээр мэдээлэл єгєхєєс татгалзсан байна.
2001 онд манай хуульчид тухайн vед vйлчилж байсан 232 хуульд дvн шинжилгээ хийсэн юм. Yvнээс харахад 91 хууль иргэдийн vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєг хязгаарласан заалт агуулсан байв. Тvvнээс хойш ийм хуулийн тоо бас нэмэгдэж байгаа. Саяхны жишээ дурьдахад, 2003 онд батлагдсан СЄХ-ийн тухай хуульд " хяналтын зєвлєл СЄХ-ийн санхvvгийн тайлантай танилцаад нууцыг хадгална" (11.4) гэсэн заалт орсон байна.
Монгол улс НYБ-ын гишvvн бєгєєд " Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал", " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт "-д нэгдэн орсон юм. Ингэснээрээ vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна. Монгол улс єєрийн нэгдэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, хэлэлцээр, баримт бичгийн заалтыг шуударгаар сахин биелvvлэх, дотоодын хууль мэт дагаж мєрдєхийг Yндсэн Хуулийнхаа 10-р зvйлээр баталгажуулсан юм. Мєн Yндсэн Хуульд " иргэд тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн байдаг. Харин мэдээлэл олж авахыг зохицуулсан тусгай хууль байхгvй. Єнгєрсєн жил манай байгууллагаас " Мэдээллийн эрх чєлєєний тухай" хуулийн тєсєл, vзэл баримтлал боловсруулсан бєгєєд ХЗДХЯ дээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа.
Монгол Улсад нууцыг 4 тvвшинд хамгаалсан байна. 1. Тєрийн нууцын тухай хууль 1995 онд батлагдаж, 2003, 2004 онд нэмэлт єєрчлєлт оруулсан. Тєрийн нууцын жагсаалтын тухай хууль vйлчилж байгаа бєгєєд vvнд нийт 58 зvйлийг нууцлан хамгаалахаар баталжээ. Yvнээс 11 зvйлийг байнга, 51 зvйлийг 10 тvvнээс дээш жилээр нууцлахаар заасан бєгєєд нууцлалын дээд хэмжээ нь 60 жил байна.. Ганцхан жишээ дурьдахад тєрийн нууцын жагсаалтын 16-рт "…радио долгионы давтамжийн хуваарилалт, тэдгээрт холбогдох баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагаа"-г 60 жилээр нууцлахаар заасан байна. Энэ мэт хэтэрхий ерєнхий зvйл олон байгааг иргэдийн мэдэх эрхийн эрх ашгийн vvднээс судлах зайлшгvй шаардлагатай юм. Тєрийн нууцын тухай хуулиар бол " хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад (6.2) хамааруулахыг хориглодог.
2. Хувь хvний нууцыг Хувь хvний нууцын тухай хуулиар (1995 )" хамгаалдаг. Энэ хуулийн 2, 3-р зvйлд тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууц гэнэ" гээд нууцын тєрлийг захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн гэж тодорхойлжээ.
Авилгын эсрэг хуулиар албан тушаалтан хєрєнгє орлогынхоо тухай жил бvр тайлагнах ёстой боловч " Хєрєнгє, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна " (11.1) гэсэн тул зєвхєн єєрийнх нь зєвшєєрлєєр ил болгох юм.
Хувийн нууцыг хамгаалах эрхийг vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєтэй сєргvvлэн тавихдаа олон нийтийн эрх ашиг, эрх чєлєє, хяналтын vvргийг нь харгалзан тэнцвэржvvлэх хэрэгтэй юм. Ардчилсан орны улс тєр, олон нийтийн зvтгэлтнvvд єєрийнх нь хувийн нууцад жирийн хvмvvсийнхээс илvv халдана, албан тушаал нь єндєр, чухал байхын хэрээр шvvмжлэл, мэдээлэлд илvv ихээр єртєнє гэдгээ хvлээн зєвшєєрдєг байна.
3. Байгууллагын нууцын тухай хуульд " тухайн байгууллага єєрєє нууцын жагсаалтаа баталж мєрдєнє" гэсэн нь хамгийн энгийн мэдээллийг ч нууцад хамруулах боломжийг нээжээ. Єнгєрсєн жил манайхаас тєр, засгийн 42 байгууллагын 62.2%-ийг хамруулсан судалгаа хийсэн юм. Yvнээс харахад олон нийтэд vйлчилдэг 32 байгууллага нууцын жагсаалтаа, 33 байгууллага нууцын журмаа баталсан бєгєєд 26 байгууллага дээр энэ хёр баримт бичиг нь єєрєє нууцад хамрагддаг ажээ. Мєн судалгаанд хамрагдсан 47 байгууллага зорилго, зорилтоо (29) "vйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах", "олон нийтийг мэдээллээр хангах" (23) гэж тодорхойлсон байна.
4. Эрvvгийн хууль, Геодези, зураг зvйн тухай хууль зэрэг салбарын шинжтэй олон хууль тогтоомжид бас хязгаарлалтууд орсон нь нууцлалын хvрээг бvр єргєжvvлж багаа билээ. Хvний эрхийн тухай Олон Улсын Пактуудад заасан шалгуураар зарим зvйлийг нууцлахыг зєвшєєрдєг боловч тэдгээрийн хvрээг хэтэрхий єргєсгєх, бvдvvвчлэх нь албан ёсны бvх мэдээллийг нууц гэж vзэхэд хvргэдэг. Энэ нь эргээд эрх зvйн сєрєг vр дагавартай байх нь мэдээж юм. Мэдээллийг ардчиллын амин хvчил тєрєгч гэдэг бєгєєд тєр, засгийн байгууллагад хадгалагдаж буй мэдээлэл бол ард тvмний ємч юм.
Энэ нь " Хvмvvнлиг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хєгжvvлэх"-ийг эрхэм зорилгоо болгон хvний эрх, эрх чєлєє, шударга ёсыг эрхэмлэн дээдлэхээр тунхагласан манай Yндсэн Хуулийн vзэл баримтлалтай яв цав нийцэж байгаа билээ. Тєр, засгийн мэдээлэл, баримт бичгvvд олон нийтэд нээлттэй байх зарчим нь чухам бидний зорьж буй нийгмийн амин сvнс билээ.
Манай улсад хэрэгжиж буй "Хvний аюулгvй байдлыг хангах зохистой засаглал", "Авилгатай тэмцэх vндэсний хєтєлбєр", " Хvний эрхийн vндэсний хєтєлбєр" зэрэгт Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг батлахаар заасан нь сайн бєгєєд найдвар тєрvvлж байгаа ч саатаж байгаа нь vйл явцыг нь тvргэтгэх шаардлагатай.
Мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн vзэл баримтлал, зарчмууд бусад хууль тогтоомжоос давуу эрхтэй байх тухай олон улсын хэм хэмжээ манай улсад соёл болон хэвштэл бас нэлээд хугацаа єнгєрэх биз. Энэ чиглэлээр олон нийтийн аян зохион байгуулах, шийдвэр гаргагчдад улс тєрийн хvсэл эрмэлзэл бий болгоход чиглэгдсэн vйл ажиллагаанд олон улсын донорууд цаашид ч туслана гэдэг итгэж байна.
Бэлтгэсэн Х.Наранжаргал |