Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Төсөл болон хөтөлбөрүүд » Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь » Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1995 оны 4 дvгээр сарын 18-ны єдєр
Улаанбаатар хот

ТЄРИЙН НУУЦЫН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг vндэслэл

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь тєрийн нууцыг тогтоох, хамгаалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Тєрийн нууцын тухай хууль тогтоомж
Тєрийн нууцын тухай хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

З дугаар зvйл. Тєрийн нууцын тухай ойлголт

1. "Тєрийн нууц" гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тєрийн нууцад хамааруулсан, тус улсын гадаад бодлого, эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологи, батлан хамгаалах, тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажилтай холбоотой бєгєєд задруулбал vндэсний аюулгvй байдалд хор хохирол учруулахуйц мэдээллийг томъёолол, дvрс зураг, дохио тэмдэг, техник-технологийн шийдэл болон vйл ажиллагааны хэлбэрээр єєртєє агуулж байгаа мэдээ, баримт бичиг, эд зvйл, объект, vйл ажиллагааг хэлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27, 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар тус тус єєрчлєлт орсон/

2. Yндэсний аюулгvй байдлыг хангах vvднээс зарим барилга, байгууламж /цаашид "объект" гэх/, тєрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж байгаа тодорхой vйл ажиллагааг тєрийн нууцад хамааруулж болно.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

4 дvгээр зvйл. Тєрийн нууцыг тогтоох зарчим
Тєрийн нууцыг тогтоохдоо хууль тогтоомжид нийцсэн, цаг vеэ олсон байх зарчим баримтална.

5 дугаар зvйл. Тєрийн нууцад хамааруулах зvйлийн хvрээ

1. Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын хvрээнд:

1/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг;

2/ Монгол Улсын гадаад бодлого, байр суурьтай холбоотой онц чухал мэдээлэл, тvvнчлэн Монгол Улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн тєсєл.

2. Батлан хамгаалах хvрээнд:

1/ батлан хамгаалах бодлого, vзэл баримтлал, цэргийн номлол, тэдгээртэй холбогдох баримт бичгийн нууцалбал зохих хэсэг;

2/ стратеги, оперативын тєлєвлєгєє, тvvний биелэлтийн мэдээ, цэргийн стратеги, оператив, дайчилгааны дэлгэн байгуулалт, операци, байлдааныг бэлтгэх, хэрэгжvvлэх байлдааны удирдлагын баримт бичиг, зэвсэгт тэмцэл явуулах арга, байлдааны болон дайчилгааны бэлэн байдал, дайчилгааны нєєц, тvvний ашиглалтын тухай мэдээлэл;

3/ цэргийн зэвсэг техникийг шинээр бий болгох, худалдан авах, боловсронгуй болгоход чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион бvтээх ажил, энэ зорилгоор хэрэгжvvлж байгаа хєтєлбєр, тэдгээрийн биелэлт, vр дvн;

4/ нууц зэвсэг, тvvнчлэн техник хэрэгслийн нэр, тєрєл, техникийн єгєгдэхvvн, байлдаанд ашиглах боломж;

5/ улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бvхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр объектын зураг тєсєл, дагалдах баримт бичиг, зардлын тєсєв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл;

6/ зэвсэгт хvчин, бусад цэргийн анги, салбарын зориулалт, зэвсэг, техникийн хангалт. нууцалсан болон тусгай томилгоот байрлал, жинхэнэ нэр, зэвсэглэл, бие бvрэлдэхvvний тоо;

7/ Монгол Улсын яам, тусгай газар, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгавар, жилийн тооцоот хэрэгцээний захиалга, тєлєвлєгєє;

8/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон

9/ улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрvvлэх албаны зохион байгуулалт, арга ажиллагаа, тэдгээрт холбогдох мэдээлэл;

10/ иргэний хамгаалалтын нийтийн дайчилгааны арга хэмжээг хэрэгжvvлэх болон онцгой нєхцєл байдлын vед хvн амын аюулгvй байдлыг хангах тєлєвлєгєє, хангалтын объектуудын байрлал, зориулалт, энэ vед дэд бvтцийг ашиглахтай холбогдсон мэдээлэл, биет зvйл.
/Энэ заалтыг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар нэмсэн/

З. Эдийн засаг, шинжлэх ухаан, техник-технологийн хvрээнд:

1/ Yндэсний аюулгvй байдал, эдийн засаг, батлан хамгаалахад онцгой ач холбогдол бvхий эрдэм шинжилгээ, судалгааны бvтээл, туршилт, нээлт, зураг тєсєл, vндэсний болон дэвшилтэт технологи;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ цэргийн зориулалттай бvтээгдэхvvн vйлдвэрлэх болон дайчилгааны хvчин чадал, улсын материаллаг нєєцийн бодит хэмжээ, байрлал;

3/ батлан хамгаалах болон эдийн засгийн аюулгvй байдлыг хангахад ач холбогдол бvхий стратегийн тvvхий эд, материалын нєєц, олборлолт, нийлvvлэлтийн хэмжээ;

4/ тєрийн нууцыг хамгаалах арга хэрэгсэл, энэ талаар авч хэрэгжvvлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн тухай мэдээлэл.

4. Тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажлын хvрээнд:

1/ тагнуул, сєрєх тагнуулын vйл ажиллагаа, гvйцэтгэх ажлын арга хэлбэр, хvч хэрэгсэл, мэдээллийн эх сурвалж, орон тоо, зохион байгуулалт, баримт бичиг, архив, мэдээллийн сан, санхvvжилтийн тухай мэдээлэл;

2/ тєрийн холбооны нууцлал бvхий систем, тvvнд холбогдох баримт бичиг, тєрийн шифр, тvvнийг ашиглах арга, ажиллагаа.

3/ цагдаа, тагнуул, хорих байгууллагын галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, нєєц, нийтийн эмх замбараагvй байдлын vед тагнуул, цагдаагийн байгууллага, дотоодын цэргийн ажиллах тєлєвлєгєє, улсын онц чухал объектын хамгаалалтын хvч хэрэгслийн тухай мэдээлэл, дайны болон дайн бvхий байдлын vед хорих байгууллагын ажиллах тєлєвлєгєє, тvvнд холбогдох бусад баримт бичиг;

4/ Монгол Улсын vндэсний аюулгvй байдлыг хангах зорилгоор тєрийн эрх бvхий байгууллагаас хэрэгжvvлж буй vйл ажиллагаа.

5. Цаазаар авах ялыг гvйцэтгэх журам, энэ зvйлийн 2 дахь хэсгийн "4, 5", З дахь хэсгийн "2, 3", 4 дэх хэсгийн "1"-тэй холбоотойгоор тєрийн нууцад хамааруулах шаардлагатай объектууд.

6 дугаар зvйл. Тєрийн нууцын жагсаалт

1.Энэ хуулийн 5 дугаар зvйлд заасан хvрээнд тєрийн нууцад хамааруулах зvйлсийн жагсаалтыг хуулиар батална.
/Энэ хэсгийг 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

2. Хууль гаргахгvйгээр аливаа мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад хамааруулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Тєрийн нууцыг тогтоох, нууцлах

7 дугаар зvйл. Тєрийн нууцыг тогтоох
Тєрийн нууцыг тогтоох vйл ажиллагаа нь мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцын жагсаалтад хамааруулах шийдвэр гаргах, боловсруулах, нууцлах ажиллагаанаас тус тус бvрдэнэ.

8 дугаар зvйл. Тєрийн нууцыг боловсруулах

1. Байгууллага, албан тушаалтан нь тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг боловсруулах, биет зvйлийг хийх, vйлдвэрлэх, обьект барьж байгуулах, тодорхой vйл ажиллагааг хэрэгжvvлэх /цаашид "тєрийн нууцыг боловсруулах" гэх/-дээ энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтална:

2. Байгууллага, албан тушаалтнаас тєрийн нууцыг боловсруулахад єгч буй санал, дvгнэлт нь тухайн зvйлийг тєрийн нууцад хамааруулахад хvргэж буй мэдээллийг агуулсан байвал тэдгээрийг нууцын зэрэглэлтэйд адилтган тооцож хамгаалалтад авна.

З. Тєрийн нууцад хамаарах зvйлийн тухай асуудлыг энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмыг баримтлан хаалттай хэлэлцэнэ.

9 дvгээр зvйл. Тєрийн нууцад хамааруулах шийдвэр гаргах

1. Мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцын жагсаалтад хамааруулах саналыг байгууллага, албан тушаалтан, иргэдээс Тагнуулын тєв газарт гаргана.

2. Тагнуулын тєв газар тухайн саналыг судлан боловсруулж Засгийн газарт 2 долоо хоногийн дотор оруулна.

З. Засгийн газар тєрийн нууцад хамааруулах тухай асуудлыг нарийвчлан судалж, Yндэсний аюулгvй байдлын зєвлєлд танилцуулан 30 хоногийн дотор Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.

4. Тєрийн нууцын жагсаалтад мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хамааруулах тухай шийдвэр гаргахдаа нууцын зэрэглэлээс нь хамааран тэдгээрийн жинхэнэ нэрийг тєлєєлvvлсэн нэр, шифр, дугаар хэрэглэж болно.

10 дугаар зvйл. Тєрийн нууцыг нууцлах

1. Мэдээ, баримт бичиг, биет зvйлийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг тєрийн нууцад хамааруулах тухай хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжvvлнэ.

2. Мэдээ, баримт бичгийг нууцлахдаа тєрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдэг дарж, тєлєєлvvлсэн нэр, шифр, дугаарыг тавина.

З. Биет зvйлийг нууцлахдаа нууцын тэмдэг, тєлєєлvvлсэн нэр, шифр, дугаарыг тухайн зvйлийн сав, баглаа боодол, дагалдах баримт бичигт дарж тэмдэглэнэ.

4. Обьект, тодорхой vйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Монгол Улсын Ерєнхийлєгчийн баталсан журмын дагуу хэрэгжvvлнэ.

11 дvгээр зvйл. Тєрийн нууцын зэрэглэл

1. Тєрийн нууцыг задруулснаас Монгол Улсын ашиг сонирхол, аюулгvй байдалд учирч болох хор уршгийн хэмжээнээс хамааран тєрийн нууцын зэрэглэлийг тогтооно.

2. Тєрийн нууц нь дараахь зэрэглэлтэй байна:

1/ онц чухал-маш нууц;
2/ маш нууц;
З/ нууц.

З. Мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад хамааруулахаар Тагнуулын тєв газарт санал оруулсан єдрєєс эхлэн шаардлагатай бол тэдгээрийг "онц чухал-маш нууц" зэрэглэлтэйд тооцож хамгаалалтад авна.

4. Тєрийн нууцын зэрэглэлийг тодорхойлсон тэмдгийг тєрийн нууцад vл хамаарах мэдээ, баримт бичиг, бусад зvйлд хэрэглэхийг хориглоно.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Тєрийн нууцыг хамгаалах, хариуцах

12 дугаар зvйл. Тєрийн нууцыг хамгаалах

1. Тєрийн нууц нь тєрийн хамгаалалтад байна.

2. "Тєрийн нууцыг хамгаалах" гэж тєрийн бvх шатны байгууллага, албан тушаалтнаас тєрийн нууцыг задруулахгvй байх зорилгоор єєрийн бvрэн эрхийн хэмжээнд авч хэрэгжvvлж буй арга хэмжээ, арга хэрэгслийн цогцолборыг ойлгоно.

З. "Тєрийн нууцыг хариуцах" гэж эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас тєрийн нууцыг хамгаалах, хадгалах, ашиглах vйл ажиллагааг хамааруулан ойлгоно.

4. Тєрийн нууцыг хариуцдаг, эсхvл тєрийн нууцтай албан vvргийн дагуу танилцсан албан тушаалтан, иргэн тєрийн нууцыг задруулах, хувийн зорилгоор ашиглахыг хориглоно.

5. Тєрийн нууцыг олж авах зорилгоор хайх, бусдад тараахыг хориглоно.

1З дугаар зvйл. Тєрийн нууцыг хамгаалах талаар

Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Засгийн газрын бvрэн эрх

1. Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Засгийн газар тєрийн нууцыг хамгаалах талаар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ Улсын Их Хурал:

а/ тєрийн нууцыг хамгаалах vйл ажиллагааны эрх зvйн vндсийг тогтоох;

б/ Yндэсний аюулгvй байдлын зєвлєл, Засгийн газрын саналыг vндэслэн тєрийн нууцын зэрэглэлийг баталж, тєрийн нууцын хугацааг тогтоох, сунгах болон тєрийн нууцыг ил болгох асуудлыг шийдвэрлэх;

в/ нууцын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих.

2/ Монгол Улсын Ерєнхийлєгч нь Yндэсний аюулгvй байдлын зєвлєлийн тэргvvний хувьд:

а/ тєрийн нууцын хамгаалалтын талаар Засгийн газрын мэдээллийг сонсох, чиглэл єгєх, тєрийн нууцыг хамгаалах талаар холбогдох байгууллага, албан тушаалтны vйл ажиллагаатай танилцах;

б/ тєрийн нууцыг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, обьект, тодорхой vйл ажиллагааг халхлах, тєрийн нууцтай танилцах, тєрийн нууцыг шилжvvлэх, татан авах, хаалттай хуралдаан хийх журмыг батлах.

З/ Монгол Улсын Засгийн газар:

а/ тєрийн нууцыг хамгаалах ажлыг чиглvvлэн удирдаж, тєрийн нууцын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

б/ тєрийн нууцын хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, шалгах.

2. Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Засгийн газар нь тєрийн нууцыг хамгаалах талаар хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрхийг хэрэгжvvлнэ.

14 дvгээр зvйл. Тєрийн нууцыг хариуцаж буй байгууллагын бvрэн эрх

1. Тєрийн нууцыг хариуцаж байгаа тєрийн бvх шатны байгууллага дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ салбарынхаа хэмжээнд хадгалагдаж байгаа болон бусад байгууллагын хариуцаж буй єєрийн салбарт хамаарах тєрийн нууцын ашиглалт, хамгаалалтад хяналт тавих;

2/ мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад хамааруулах, зэрэглэл тогтоолгох, тvvнчлэн тєрийн нууцыг ил болгох асуудлаар Тагнуулын тєв газарт саналаа оруулах;

З/ тєрийн нууцыг шилжvvлэх, татан авах тухай саналаа Тагнуулын тєв газарт оруулах;

4/ тєрийн нууцыг тухайн байгууллага хариуцаж буй эсэх талаар хєндлєнгийн этгээдэд тайлбар єгєхєєс татгалзах;

5/ эрх хэмжээнийхээ хvрээнд тєрийн нууцыг хамгаалахтай холбогдсон бусад бvрэн эрхийг хэрэгжvvлэх.

2. Нутгийн єєрєє удирдах байгууллага, бvх шатны Засаг дарга нь тєрийн нууцыг хамгаалах ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжvvлж, шаардлагатай тохиолдолд асуудлыг зохих журмаар холбогдох байгууллагад тавьж шийдвэрлvvлнэ.

З. Байгууллага нь єєрт хадгалагдаж байгаа тєрийн нууцыг хариуцаж, тvvнийг хамгаалах арга хэмжээг хууль тогтоомж, Монгол Улсын Ерєнхийлєгчийн баталсан журамд нийцvvлэн зохион байгуулна.

15 дугаар зvйл. Тагнуулын тєв газрын бvрэн эрх

1. Тагнуулын тєв газар нь тєрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг улсын хэмжээнд зохицуулах, мэргэжил, арга зvйн удирдлагаар хангах vvргийг хvлээж, дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/ тєрийн нууц задрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
2/ тєрийн нууцыг хариуцаж байгаа байгууллага, албан тушаалтан тєрийн нууцыг хэрхэн ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, шалгах;

З/ тєрийн нууцыг хамгаалах тухай хууль тогтоомж, Ерєнхийлєгч, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжvvлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, тєрийн нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах ажлыг боловсронгуй болгох саналаа Засгийн газарт оруулах;

4/ мэдээ, баримт бичиг, биет зvйлийг тєрийн нууцад хамааруулах, тєрийн нууцыг татан авах, шилжvvлэх, ил болгох, нууцын зэрэглэлийг тогтоох, тєрийн нууцын хугацааг сунгах асуудлаар саналаа боловсруулж Засгийн газарт оруулах;

5/ тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичгийг дамжуулах тєрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны сvлжээгээр vйлчлэх;

6/ тєрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, биет зvйлийг vгvй болгосон, тєрийн нууцыг задруулсан тохиолдолд хэрэг бvртгэлт, мєрдєн байцаалт явуулах;

7/ хууль тогтоомжоор олгогдсон бусад бvрэн эрх.

2. Тєрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дvрмийг Засгийн газар батална.

16 дугаар зvйл. Тєрийн нууцыг хариуцуулах

1. Тєрийн нууцыг хариуцах нууцын ажилтныг уул ажилд авахын ємнє тагнуулын байгууллага шалгаж зєвшєєрєл олгоно.

2. Тагнуулын байгууллагын зєвшєєрєлгvйгээр тєрийн нууцыг хариуцуулахыг хориглоно.

17 дугаар зvйл. Нууцын ажилтны эрх зvйн байдлын зарим онцлог

Нууцын ажилтан нь дараахь эрх зvйн байдлын онцлогтой байна:

1/ гадаадад хувийн хэргээр зорчих тохиолдолд зохих байгууллагын зєвшєєрєл авах;

2/ гадаадын иргэн, байгууллагатай албан бус харилцаа тогтоосон бол энэ тухай байгууллагадаа мэдэгдэх;

З/ хариуцаж байгаа тєрийн нууцын зэрэглэл, ажилласан хугацаанаас хамааран тухайн байгууллагад тогтоосон журмын дагуу цалингийн нэмэгдэл авах.

18 дугаар зvйл. Тєрийн нууцыг хариуцуулахыг зогсоох

1. Нууцын ажилтан хvлээсэн vvргээ зєрчсєн тохиолдолд захиргааны шийдвэрээр тєрийн нууц хариуцуулахыг зогсоож, холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.

2. Тєрийн нууц хариуцуулахыг зогсоосон нь тєрийн нууцыг задруулахгvй байх талаар уул этгээдийн урьд хvлээсэн vvргээс чєлєєлєх vндэслэл болохгvй.

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ

Тєрийн нууцтай танилцах, тvvнийг шилжvvлэх, татан авах

19 дvгээр зvйл. Тєрийн нууцтай танилцах эрх бvхий албан тушаалтан

1. Монгол Улсын Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, Ерєнхий сайд нь танилцуулахыг хуулиар хориглосноос бусад тєрийн нууцтай зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.

2. Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишvvн, тэдгээртэй адилтгах бусад албан тушаалтан нь албан vvргийн шаардлагаар танилцвал зохих тєрийн нууцтай энэ хуулийн 1З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-ын "б"-д заасан журмын дагуу танилцана.

З. Тєрийн нууцтай холбогдсон асуудлыг хянан шалгах зорилгоор Улсын Их Хурлаас байгуулсан комиссын гишvvн, эсхvл мєнхvv зорилгоор Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгогдсон хvн тухайн шалгах асуудлын хvрээнд хамаарах тєрийн нууцтай зэрэглэл харгалзахгvйгээр танилцана.

Харин гvйцэтгэх ажлын мэдээллийн эх сурвалж болон гvйцэтгэх ажлын нэгдсэн тоо бvртгэлд холбогдох мэдээ, баримт бичигтэй зєвхєн шалгаж байгаа асуудлын хvрээнд Улсын Их Хурлын зєвшєєрснєєр Улсын Их Хурлын Тусгай хяналтын дэд хорооны дарга, гишvvнээс бусад хvн танилцахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2004 оны 1 дvгээр сарын 2-ны єдрийн хуулиар нэмэлт орсон/

4. Тєрийн нууцыг хариуцаж байгаа тєрийн тєв, орон нутгийн болон бусад байгууллагын тєрийн нууцтай танилцах эрх бvхий албан тушаалтны жагсаалтыг тагнуулын байгууллагын саналыг vндэслэн тухайн байгууллагын дарга батална.

20 дугаар зvйл. Тєрийн нууцыг шилжvvлэх, татан авах

1. Тєрийн нууцыг дараахь vндэслэлээр шилжvvлж болно:

1/ Yндэсний аюулгvй байдлыг хангахтай холбогдуулан тєрийн нууцыг бусад байгууллагатай хамтран ашиглаж тодорхой зорилго биелvvлэх;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2/ энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан vндэслэлээр.

2. Тєрийн нууцыг дараахь тохиолдолд тєрийн тєв байгууллага нь татан авна:

1/ тєрийн нууцыг хамгаалах vvргээ зохих ёсоор биелvvлээгvйгээс тєрийн нууц задрах бодит нєхцєл байдал бий болсон;

2/ тухайн байгууллага татан буугдсан буюу єєрчлєн байгуулагдсаны улмаас тєрийн нууцыг хариуцах vvрэггvй болсон;

З/ нєхцєл байдал єєрчлєгдсєний улмаас тєрийн нууцыг тухайн байгууллага єєрийн хvчээр хамгаалах боломжгvй болсон.

ТАВДУГААР БYЛЭГ

Бусад зvйл

21 дvгээр зvйл. Тєрийн нууцыг ил болгох

1. "Тєрийн нууцыг ил болгох" гэж тєрийн нууцыг Улсын Их Хурлын шийдвэрээр тєрийн хамгаалалтаас гаргахыг хэлнэ.

2. Тєрийн нууцыг дараахь vндэслэлээр ил болгоно:

1/ нєхцєл байдал єєрчлєгдсєний улмаас нууцлах шаардлагагvй болсон;
2/ нууцлах хугацаа дуусгавар болсон;
З/ хуульд заасан бусад vндэслэл.

З. Тєрийн нууцыг ил болгох асуудлыг Yндэсний аюулгvй байдлын зєвлєлийн саналыг vндэслэн Засгийн газар Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.

4. Yндэсний аюулгvй байдлын эрх ашгийн vvднээс тєрийн нууцыг яаралтай ил болгох шаардлага гарсан онцгой тохиолдолд Тагнуулын тєв газрын даргын саналыг vндэслэн Монгол Улсын Ерєнхийлєгч уул асуудлыг шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

22 дугаар зvйл. Тєрийн бус байгууллага, хувь хvний нууцыг тєрийн нууцад хамааруулах

Yндэсний аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор шаардлагатай тохиолдолд тєрийн бус байгууллага, хувь хvний нууцыг энэ хуульд заасан журмын дагуу тєрийн нууцад хамааруулж болно. Ийнхvv хамааруулснаас учирч болох эд хєрєнгийн хохирлыг ємчлєгчтэй байгуулсан гэрээг vндэслэн тєрєєс нєхєн олгоно.
/Энэ зvйлд 2001 оны 12 дугаар сарын 27-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/

2З дугаар зvйл. Тєрийн нууц хамгаалах vйл ажиллагааг санхvvжvvлэх

Тєрийн нууц хамгаалах vйл ажиллагааг улсын тєсвєєс санхvvжvvлнэ.

24 дvгээр зvйл. Хууль зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

Энэ хуулийн дор дурдсан зvйл, заалтыг зєрчсєн этгээдэд шvvгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

1/ 6 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн заалтыг зєрчсєн бол 500-2500 тєгрєгєєр торгох;

2/ 9 дvгээр зvйл, 10 дугаар зvйлийн 2, З, 11 дvгээр зvйлийн З, 4 дэх хэсгийн заалтыг зєрчсєн бол 1000-5000 тєгрєгєєр торгох;

З/ 10 дугаар зvйлийн 1, 16 дугаар зvйлийн 2 дахь хэсэг, 17 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтыг зєрчсєн бол 5000-10000 тєгрєгєєр торгох.

4/ тєрийн нууцыг хувийн зорилгоор ашигласан бол 20000-50000 тєгрєгєєр торгох.

25 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151553 
 Энэ сард:11812 
 Өнөөдөр:86 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.