Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он

Хэвлэл мэдээлэл, коррупци

МЧАСЭ-ийн Ерєнхийлєгч, Коррупцитай тэмцэх Тєрийн бус байгууллагын Зєвлєхvvдийн танхимын гишvvн Ц.Дашдондов

Коррупци гэж ярих нь хvсмээр зvйл биш. Гэвч хvсэхгvй гээд дуугvй сууж болохгvй нь. Учир нь Монголд коррупци ахархан хугацаанд асар хурдан vржин тєлжиж, газар авч байна.

Коррупцийн тухай асуудал олон талтай агаад тэрхvv талын тоо нь байнга нэмэгдэж байна. Энд би “Хэвлэл мэдээлэл, коррупци” гэсэн сэдвээр ярих болж байна. Тэгэхдээ мэдээж хэвлэл мэдээлэл бол коррупци гэх гээгvй. Тэр хоёр ойлголтыг хооронд нь холбож ойртуулах гээгvй. Тэгж ч болохгvй. Авилга /коррупци/, хэвлэл мэдээлэл хоёр айлсаж зэрэгцэх ёсгvй. Могой, зараа хоёрыг нэг байранд байлгаж болохгvй биз дээ. Яг л тэрvvн шиг юм байгаа юм. Нэг нь байвал нєгєє нь байхгvй л байх учиртай.

Хаана чєлєєт хэвлэл мэдээллийн хєгжил сул дорой байна, тэнд коррупци цэцэглэж, газар авч байна. Хаана коррупци их байна, тэнд хэвлэлийн эрх чєлєє, чєлєєт хэвлэл хєгжих бололцоо боогдож хумигдана. Нvvрлэх аюул нь ч асар их байх болно. Yvнийг vнэмшилтэй болгохын тулд нэг зvйл нэмж хэлье. Манай гаригийн сэтгvvлчдийн хамгийн том хамтын нийгэмлэг болох Брюсселд тєвтэй Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны баримт бичигт: “Хэрвээ сэтгvvлчид коррупци, ядуурал, айдас, болгоомжлолын нєхцєлд байгаа бол тэнд хэвлэлийн эрх чєлєє гэж байхгvй” (There can be no press freedom if journalists exist in conditions of corruption, poverty or fear) гэж заасан байх юм.

Монголд коррупци байна уу гэвэл байна. Байх байхдаа бvр тєрийн дээд єндєрлєг УИХ-ын гишvvдээс нэр холбогдчихоод байна. Коррупци ингэж єндєр авч байгаа нь манайд хэвлэлийн эрх чєлєє цаашид байх эсэхийг ч их эргэлзээтэй болгож байна. Улмаар энэ нь тєрт ёсны нэр хvндэд сэв суулгаж ардчилалын ололтыг бусниулж мэдэхээр байна. Чєлєєт хэвлэлд бичигчдсэнчлэнгээр манай парламентийн зарим ашигт vйлчилсэн нь vнэн л бол хvнд шийтгэл хvлээдэггvй юмаа гэхэд ядаж ёс суртахууны хариуцлага хvлээх учиртай. Тєсєрхєн “Дээдсийн хvрээлэн” сонинд нэгэн ахмад туршлагатай ємгєєлєгч ярилцлага єгєхдєє: “Казиногийн хэргийг ємгєєлєгчидтэй vнэхээр санал нийлээгvй. Манай ємгєєлєгч нар мєрдєн байцаах, прокурор нар луу асуултыг чиглvvлсэн байдлаар явсан. Хэрвээ мєрдєн байцаагч нар гомдол гаргах юм бол ємгєєлєгч нь буруудах ёстой” гэсэн байх юм. Казинотой холбогдох хэрэг, явдлыг эрэн сурвалжилж бичсэн сэтгvvлчид энэ бvхнийг хэр зэрэг харгалзан бодолцож, хэр зэрэг жин бантай сэтгэж, сэргэлэн ажиллаж чадсан юм бол доо?

Монголд коррупци ихээхэн єндєр авч, гол тєлєв эрх мэдэлтэй, бэл бэнчинтэй хvмvvс холбогдож байгаа нь тvvнтэй хийх тэмцлийг ихээхэн хvндрvvлж, бэрхшээлтэй болгож байна. Єєртєє хайргvй хvн гэж байдаггvй болохоор “би хээл хахууль авсан” гэж хэлэх хvн ч байхгvй байна. Коррупци єєрєє ер бусын гэмээр онцгой vйлдэл учраас vvнтэй тэмцэх арга, хэлбэр ч гэсэн мєн л ялгаагvй ер бусын шинжтэй байх шаардлагатай. Єєрєєр хэлбэл, коррупцитай ердийн аргаар тэмцээд тєдий л амжилт олохгvй. Сэтгvvлчид коррупцитай ердийн аргаар тэмцээд тєдий л амжилт олохгvй. Сэтгvvлчид коррупцитай тэмцэнэ гэхэд яаж тэмцэх вэ? Энд ердийн сэтгvvл зvйн тvвшинд ажиллаад олигтой амжилт олохгvй. Харин “Investigative journalism” буюу “Эрэн сурвалжлах сэтгvvл зvй”-д ихээхэн ач холбогдол єгч, найдлага тавихаас єєр аргагvй. Гэхдээ эрэн сурвалжилна гэдэг нь хvний ул шагайна, єє хайна гэсэн vг огт биш. Эрэн сурвалжлах сэтгvvл зvй нь ердийн сэтгvvл зvйгээс ямар ялгаатай вэ гэхээр, асуудлын гvнд орж, аливаад олон талаас нь хандаж, нарийн ширийн нягталж, хєдєлбєргvй баримтад, гарцаагvйгээр нь нотлох нь эрэн сурвалжлах сэтгvvл зvйн мєрдєх нэг гол зарчим. Учир битvvлэг явдлын учигны vзvvр, уяаны гогцооноос нэгэнт л гогдоод авсан бол тvvнээ алдчихгvй улам, улам лавшруулсаар эцсийг нь vзэх гэж эцэж цуцашгvй хєєцєлдєж, хэдэн сар жилээр ч хамаагvй уйгагvй тэмцэж ажиллах нь “Investigative reporter” буюу “Эрэн сурвалжлагч”-ийн энгийн сэтгvvлчээс ялгарах онцлог нь юм.

Далд бугшмал vйлдлийг ил гаргаж, нийтийн нvдний ємнє дэлгэж тавих гэхээрээ коррупци мэтийн ээдрээг vйлдлийн эзэн холбогдогчийн эхнэр юм уу нєхєр эсвэл эцэг эх, ах дvv, хамаатан садан, найз нєхдєєр нь хvмvvсийн толгой эргvvлсэн элдэв юм яриулж, нийтэлснийгээ эрэн сурвалжилж байна гэвэл их єрєєсгєл. Яагаад гэвэл, єєрийн талын хvнээ муулаад сууж байдаг тийм усан тэнэг хvн ховор биз ээ. Коррупци гэдэг онцгой шинжтэй, осолтой, хэцvv сэдэв учраас тvvний тухай муу бичиж болохгvй. Энд гарсан бага алдаа ч их vнэ цэнэтэй хор уршиг хойноосоо дагуулах учраас хєнгєн гоомой хандаж бvvр ч таарахгvй. Мэргэжлийн маш єндєо тvвшинд, этика, ёс зvйгээ нарийн чанд сахиж ажиллах шаардлага ердийнхєєс огт ондоо єндєр тvвшинд тавигдана. Коррупцийг илчлэх хэцvv. Хэцvv нь юундаа байна вэ гэхээр авилга авсан, єгсєн хоёрын аль аль нь нууц, далд vйлдэгддэг. Илрvvлж бичихдээ эндэж алдах л юм бол эзэн холбогдогч нь дорхноо дvрвэж далд ороод, арга тактикаа амархан єєрчлєнє.

Коррупцитай тэмцэхэд сэтгvvлчид бид юу хийж чадах, бас юу хийж чадахгvй, яаж ажиллаж болох хийгээд яаж ажиллаж болохгvйг маш сайн мэддэг байх хэрэгтэй юм. Авилга буюу коррупцийн тухай бичиж, мэдээлэхдээ сураг, таамгаар баримт, нотолгоо муутай, аз туршсан байдлаар ажиллах осолтой. Авилга буюу коррупцийн эзэн холбогдогчийг илчилж нийтэд мэдээлэх нь сэтгvvлчид, ялангуяа эрэн сурвалжлах сэтгvvлчдийн гvйцэтгэвэл зохих vvрэг. Энд “public watch-dog” буюу олон нийтийн соргог мэдрэмж, сонор чих болсон сэтгvvлчид, чєлєєт хэвлэлийн учир холбогдол vнэхээр их vгvйлэгдэж таарна. Илчилж мэдээлэх, эзэн холбогдогчийг тодруулах, коррупцитай тэмцэхийн чухлыг олон нийтэд ойлгуулж, коррупцийг vл тэвчих vзэл, хандлагыг тєлєвшvvлэхэд хэвлэл мэдээлэл, ялангуяа бие даасан, хараат бус, чєлєєт хэвлэл мэдээллийн хэрэгсэл vлэмж vvрэгтэй. Тэгэхдээ яллагчийн vvрэг гvйцэтгэх ёсгvй. Хуулийн ємнє хэн гэм буруутайг нь тогтоох гээд байх ч явдалгvй. Тухайн vйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг ч тодорхойлох гэх хэрэггvй. Яагаад гэхээр сэтгvvлч бол яллагч биш. Коррупцитай тэмцэхэд сэтгvvлчид юу хийж чадах, юу хийж чадахгvй, яаж ажиллаж болох, яаж ажиллаж болохгvйг тухайд товчхондоо иймэрхvv.

Коррупци хаана их бугшиж байгаа, хэн их холбогдож байгаагаас шалтгаалж тvvний хор холбогдол, уршигт vр дагавар янз янз. Хэрвээ тєрийн тvшээд, єндєр дээд зэрэглэлийн албан тушаалтан коррупцид холбогдвол vvнээс vvсэх уршигт vр дагавар, нийгэм, хvн ардад учрах хохирол хичнээн ноцтой болох нь хэн бvхэнд илэрхий. Тэрнээс биш тэр ч коррупци, энэ ч коррупци гэх маягаар аар саар зvйлээр хєєцєлдєж, асуудлыг хэт жижигрvvлж, хавтгайруулж эзэнгvйдvvлэх нь ноцтой vйлдлээс нийтийн анхаарлыг холдуулж, зальтай этгээдvvдэд завших боломж олгохоос єєр єєдтэй зvйл авчрахгvй болох нь ардчилал, шударга ёс хєгжсєн оронд аль хэдийнээ ажиглагдаж мэдрэгдсэн зvйл байх юм. Дэлхийн сэтгvvл зvйн практикаас vзэхэд илчилж, бичиж мэдээлэхдээ онилж, чиглэх объектоо зєв баримжаалж байх хэрэгтэй юм байна. Тэр ч коррупцид холбогдолтой, энэ ч авилгад автагдсан гэх зэргээр зальхай этгээдvvдийн завхуул vгэнд автагдаж, замаасаа хазайж будилмааргvй юм байна. Орчин цагийн ойлголтоор коррупци гэгдэхээр тэрхvv аюулт vзэгдэл тєгрєг, мєнгє байлаа гэхэд тэр нь сая саяар, тэр ч бvv хэл тэрбумаар тоологдохоос бус эгнээ нэг “мянга юм уу “зуу”” гэж яригдах зvйл огт биш байх нь ээ. Энийг хэн хийж чадах вэ гэвэл ихээхэн эрх мэдэлтнvvд эсвэл асар айхтар арга заль, бэл бэнчинтэнгvvд хийж чадна. Иймээс ч коррупцитай хийх тэмцэл бэрхшээлтэй бєгєєд олон тохиолдолд боломжгvй болж тєгсдєг тал ч байна.

Монголд ноцтой коррупци чухам хаана байна, хэн холбогдож байна гэвэл мєн л голдуу эрх мэдэлтнvvдийн дотор, банк, санхvv, зээлийн хvрээнд илvvтэй газар авч, гаарч байгаа нь нууц биш юм. Тэрнээс биш тэр коррупци гэдэг чинь энгийн иргэдийн дунд юм уу эсвэл эгэл малчны хотод байдаг зvйл биш байх нь ээ. Байлаа ч гэсэн тэр нь нийгэмд хохирол учруулж чадахгvй. Ийм болохоор хэвлэл мэдээллийнхэн бид коррупцитай цаашид тэмцэхдээ ихээхэн учир ялгавартай хандаж, ухаалаг ажиллах шаардлагатай болж байна. Тvvгээр зогсохгvй маш олон буруу ойлголт, тєєрєлдvvлж дэг эвдсэн дэмий vг, далд явууллагыг даван туулах хэрэгтэй болж байна.

Тєрийн албан хаагчдын цалин бага байгаа нь коррупцид холбогдох ганц гол шалтгаан гэх нь холгvй ярих явдал байна. Цалин бага байх нь бусдын нєлєєнд автаж, коррупцид єртєх магадлалыг ихэсгэдэг нь vнэний хувьтай боловч тэр нь тєрийн тvшээд коррупцид орооцолдох цорын ганц шалтгаан болж чадахгvй. Хvнээс юм авах сонирхолгvй болтол нь цалинжуулна гэдэг бол бараг боломжгvй зvйл. Цалин нэмэх замаар коррупциийг vгvй болгоно гэвэл vлгэр. Сард сая тєгрєгний цалинтай байсан ч хvнээс авах хvсэл, сонирхол байхгvй болчихгvй. Монголын хамгийн ядуу, хамгийн цалин багатай нь хээл хахууль, коррупцид холбогдож байна гэвэл энvvн шиг худал юм байхгvй. Харьцангуй єндєр цалинтай, эрх мэдэлтэй хvн коррупцид холбогдсоор байгааг бид юу гэж ойлгох вэ? Тєрийн зарим єндєр албан тушаалтан тангарагаасаа няцаж, ёс зvйгээ зєрчиж байгаатай холбож vзэх ёстой. Орлогын мэдvvлгээ цагт нь єгєхгvй, єгсєн ч худлаа єгдєг хувийн vлгэр дууриалгvй, vнэнч бус хvн УИХ-ын гишvvдийн дотор ч байна.

Америк зэрэг оронд ямар байна вэ? Тєрийн єндєр албан тушаалтан жил бvрийн 5-р сарын 15-нд орлогын мэдvvлэг єгєх ёстой гээд ёс зvйн кодекс, дvрэмд нь заачихсан бол тэрнийг яс баримталж байна. Yнэнч шударга байхыг vгийн тєдийд бус vйл ажлаар хэрэгжvvлж чаддаг улс сайхан юм аа.

Ахар богино хугацаанд гайхмаар хурдан бэхжиж, маш сэжигтэйгээр баяжиж байгаа нь анхаарал татахгvй байхын аргагvй болсон хvн УИХ-д байна. Тэд далд бизнес, далд эдийн засаг нууцаар эрхэлж, хээл хахууль, коррупцитай нэр холбогдож, хэвлэл мэдээллийнхний хараанд єртєж байна. Тийнхvv єртєж байгаадаа дургvйцэж биднийг “онцоллоо” хэмээн эсэргvvцэх гэж оролдож байна. Онцлолгvй яах вэ дээ. Нэгэнт олны их итгэл хvлээж сонгогдсон бол яалт ч vгvй. Хараа, хяналтад дургvйцэх байсан юм бол яах гэж сонгогдоно вэ? Ямар тэднийг дургvй байхад нь, “намайг битгий сонгоорой” гээд байхад нь “таныг заавал сонгоно” гээд албаар сонгочихоогvй. єєрсдєє л “ингэнэ”, “тэгнэ” гэсэн элдэв амлалт єгч, эмгэд євгєдєд гурил будаа тарааж, гуйж гувшиж байж гарч ирсэн биш бил vv. Yй олны итгэл хvлээж сонгогдсон, vнэнч ажиллана гэж тангараг єргєсєн тєрийн том эрх мэдэлтнийг энгийн иргэдээс эрс ялгаатай авч vзэж, ёс зvйн єндєр шаардлага тавьж, хазгай гишгэхийг нь андахгvй байхыг хичээдэг нь хэвлэлийнхний хувьд зєв юм. Тэгж баймааж нь “public watch-dog” буюу олон нийтийн сонор чих, соргог манаа байж чадна. Yvнийг би хараат бус, бие даасан, чєлєєт хэвлэл мэдээллийнхэнд хамааруулж хэлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг тууштай либеральчлаагvй, тэдгээрийг тєр засгийн хяналтаас чєлєєлж, биеийг нь даалгаагvй байсан цагт коррупцитай хийх тэмцэл амжилт олно гэсэн баталгаа байхгvй.

Дэлхий дээр хамгийн зусарч телевиз хаан байна гэвэл Монголд байна. Манай тєв телевизээр орой бvхэн 5-10 сайд, дарга тогтмол гарч байна. Тєв телевизээр гардаг сайд, дарга нарыг харахад “Энэ телевиз чинь бидний юм. Тэгэхээр намагй хэн хэлэхэв” гэсэн байдалтай маадгар байхыг нь яана. Ганцхан телевиз ч биш. Ємнє нь тєр засгийн мэдэлд байсан, єдгєє чєлєєлєгдсєн нэртэй боловч, нэдэр дээрээ бахь байдгаараа, дарга нарт долигонож, тэдэнд vнэнчээр vйлчилсэн хэвээр, удирдлагын ул долоогч, тийм зусарч телевизтэй, ийм бялдууч хэвлэлтэй улс оронд коррупци цэцэглэн дэлгэрэхгvй яах вэ. Телевиз яахаараа дарга, сайд нартай эзтэй сvжрээд байна гэвэл тєр зєсгийн мэдлийнх учраас тэр. Даргыг нь дээрээс шууд томилдог болохоор тэр.

Yvн дээр нэмж хэлvvштэй нэг зvйл гэвэл сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжид нэвтрэх боломж хаалттай, олсон эх сурвалжийн нууцыг хадгалж, хэлэхгvй байхыг баталгаажуулсан хууль эрхийн акт алга байна. Ардчилал хєгжсєн, хvний эрхийг хvндэтгэдэг, хэвлэлийн эрх чєлєєг дээдэлдэг, олон эшт vзлийг эрхэмлэдэг Америк зэрэг орны жишгээр FOA (Freedom of information act), Бамбай хууль (Shield Law) мэтийг гаргаж, тэдгээрт уншигч, vзэгч, сонсогч тvмний хvvсэн мэдээллийн эх сурвалжид нэвтэрч, хэрэгцээт мэдээ, тоо баримтыг сэтгvvлчид олж авах гэхэд нь аль нэг албан тушаалын зєвтгєх vндэслэлгvйгээр татгалзах буюу хориг саад тавих ёсгvйг хуульчлан зааж єгєх хэрэгтэй байна. Yvний тулд заавал тусгай хууль байх албагvй. Тvрvvн нь Э.Бат-Yvл нарын санаачилса Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд зарим нэг нэмэлт заалт оруулах замаар ч шийдэж болно.

Чєлєєт хэвлэл мэдээлэл хєгжих хууль эрх зvйн таатай орчин бvрдээгvй цагт коррупци, хээл хахууль, албан тушаалтны гэмт хэрэг гэх зэрэг аюулт vзэгдэлтэй амжилттай тэмцэх боломжгvй. Би энд коррупци, хээл хахууль хоёрын хамтруулаад хэлчихлээ. Дашрамд єгvvлэхэд хээл хахууль бол коррупци биш харин коррупци бол хээл хахууль мєн гэж vздэг тал бий. Ямартаа ч болов олон тvмний идэвхтэй оролцоо, тэдний зvгээс vзvvлэх хvчтэй дэмжлэггvйгээр сэтгvvлчид дангаараа коррупци, хээл хахуультай тэмцээд олигтой vр дvнд хvрэхгvй. Коррупци гэхэд л єєрєє их євєрмєц шинжтэй, онцгой хvнд сэдэв учраас тvvний тухай муу бичиж болохгvй. Муу бичих юм уу хариуцлагатай, хайш яайш хандвал дараа нь засч, залруулах аргагvй уршигт vр дагавар vvсгэж мэдэхээр байна. Yvнийг сvvлийн vеийн жишээ баримт нотолж байна.

Казиногийн гэсэн тодотголтой хээл хахууль, коррупцийн хэргийг илчилж, таслан шийдвэрлэх явцад нийтийн нvдний ємнє зєвхєн хуульчид, ємгєєлєгчид хэн болохоо харуулж, хvнд шалгалт єгєєд зогсоогvй, сэтгvvлчид бас шалгалт єгсєн. Тэр шалгалтад сэтгvvлчид ямар дvн авсан бэ гэвэл “сайн”, “муу”, “дунд” гэх зэрэг байж болох бараг бvх дvнг тавиулсан. Коррупцийг яаж илрvvлдэг, хэрхэн тогтоодог, юу гэж бичдэг, яаж мэдээлдэг талаар суурь ойлголт, vндсэн мэдлэггvйгээс сэтгvvлччид чиг баримжаа муутай, хамаа хандаж хадуурсан. Аль нэг зальхай этгээдийн арга явуулгад автаж, улс тєрийн панз vсэргэгчийн олз болж ийш тийш их савласан. Казиногийн тухай сэтгvvлчдийн нэг хэсэг нь нэг юм хэлж байхад нєгєє хэсэг нь огт ондоо зvйл ярьж байсан. Yvнээс болоод улс тєр, иргэний зориг гаргаж ажилласан vед сэтгvvлчдийн эв санааны нэгдэл их vгvйлэгдэж, дутагдаж байв. Нэг юмны тухай єєр єєр бичиж мэдээлээд байхаар хvн ард ихээхэн тєєрєлдєж жинхэнэ vнэн хаана байгаа, юунд байгааг мэдэх боломжгvй болоход хvрч байв. Асуудлыг ингэтлээ их будлиулсан тал бий. Тэгэхдээ сэтгvvлчид дандаа л алдаад байгаагvй. Оносон тохиолдол олон. Казино гэдэг чухам юу болох, коррупци гэдэг ямар хор хохиролтой болох тухай олон нийтэд ойлголт єгч, нvдийг нь нээхийг хэн хийсэн бэ гэвэл хэвлэл мэдээллийнхэн хийсэн. Чєлєєт сэтгvvлч, чєлєєт хэвлэл гэж байгаагvй бол єргєн олон нийт казино, коррупци, хээл хахуулийн талаар єнєєдрийнх шиг ийм их баялаг дэлгэр мэдээлэлтэй байж чадахгvй байх байсан. Чингэхдээ бид ололтоо ярихдаа орхисноо vгvйлэхгvй, амжилтаа дурдахдаа алдсанаа хэлэхгvйи байж болохгvй. Казино, тvvнтэй холбогдох хэрэг бол хуульчдын хувьд тєдийгvй сэтгvvлчдийн хувьд ч урьд ємнє тєдий л олон тохиолдож байгаагvй цоо шинэ тулгар сэдэв байсан. Казиногийн хэрэг, коррупцийн талаар яаж бичиж, мэдээлэх ёстойгоос яаж мэдээлэв, юун дээр нь алдаж, юун дээр онов гэдэг талаар эцсийн дvгнэлтийг энд би хийх гээд хэрэггvй. Yvнийг судлаач, шинжээч, шvvмжлэгчид хийх нь илvv зохимжтой. Yvнээс vvдэн єгvvлэхэд манайд сэтгvvл зvйн судлал-шvvмжийг цаашид сайтар хєгжvvлэх шаардлагатай байна.

Монголын сэтгvvл зvйн ертєнцєд феномен гэмээр сонин vзэгдэл, содон vйл явдал, онцгой тохиолдол гарах тоолонд тvvнд тухай бvр нь vнэлэлт єгч, vvний юу нь болж, юу нь болохгvй байгаад дvн шинжилгээ хийж, дор дор нь хэлж байх нь манай сэтгvvл зvй эрvvл саруул гольдролоор эрчимтэй хєгжихєд тvлхэц болно. Сэтгvvлчид єєр хоорондоо vг хэлээ ололцохгvй, нэгнийхээ бичсэнийг нєгєє нь vгvйсгэж, эв тvнжингvй байх нь улс тєрийн ашиг хонжоо хайж, нэр алдар олох гэсэн овжин этгээдvvдийн олз болж ашиглагдах боллоо. Тэр нь юугаар илэрч байна гэвэл нэг vе чєлєєт хэвлэлтэй хонь чоно болж, зарга зальхай болж байсан зарим нэг зальхай этгээд гэв гэнэт зvсээ хувиргаж, чєлєєт сэтгvvлчдэд хайр зарлаж, хэвлэлийн эрх чєлєє гэж юу байдгийг хэлж чадахгvй мєртлєє зєвхєн бусдын амаар будаа идэж, мэдээллийн эх сурвалжид нэвтрэх, мэдээлэл олж авах тухай хууль хvртэл санаачлах ухааны юм ярьж байгааг бид юу гэж ойлгох ёстой вэ! Улс тєрийн панз vсэргэгчийн увайгvй зан, шижээргvй авир гэхээс єєрєє ойлгох хэрэггvй болов уу. Хэзээ тэр этгээд хэвлэл мэдээллийнхэнд хайртай болчихвоо гэж бодохоор сэтгэлд нэг л бууж єгєхгvй байгаа юм.

Манай сэтгvvлчид шаардлагатай vе, эгзэгтэй цаг мєчид нэгдэж, нягтарч чадахгvй, энэ талаар ер туршлагагvй, огт суралцаагvй байгаа нь казиногийн хэрэг явдлын єрнєлт, уг хэргийн шvvн таслах vйл явцын vеэр ажиглагдлаа. Бусад улс оронд бол тийм байдаггvй. Нєхцєл байдал бишдэж хvндрэх тусам, асуудал хурцдах тусам, дайралт, дарамт шахалт ихсэх тусам сэтгvvлчид улам нягтарч, улам эв нэгдэлтэй болж нvvрлэж болзошгvй ямарваа аюул, гэнэтийн дайралтын єєдєєс хамтдаа сєрєн зогсож тэмцэхэд сайтар бэлтгэгдсэн байдаг. Ингэсэн тохиолдолд сэтгvvлч ганцаардаж, хар хvчний ємнє хvчин мєхєсдєх нь бага байдаг. Юуны тєлєє, хэний эрх ашгийг хамгаалж байгаагаа сайтар мэдэж, ухаарсан сэтгvvлчид коррупци, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, аюулт мафийн эсрэг ёстой хатан зориг гарган тэмцэхдээ амь насаа алдахаас ч айдаггvй. Амь эрсдлээ ч гэсэн ард нь vлдсэн vзэг нэгт нєхєд нь vйлсийг нь vргэлжлvvлдэг. Ийм жишээ олныг дурдаж болно. АНУ-ын нэгэн хотод маш том мафийн vйлдлийг илчилж, дэлгэн тавьсан сэтгvvлчийн амь насыг бvрэлгэсэн явдал гарсан. Тэгэхэд тvvнд дургvйцсэн сэтгvvлчид хvчээ нэгтгэж, зоригоо чангалан тэмцэж, мєнєєх мафийн бvлгийг дахин сэхэхгvй болтол нь бут авсан байх юм.

Америкийн сэтгvvл зvйн тvvхэнд тэмдэглэж vлдсэн нэгэн баримтыг тэр хэвээр нь сийрvvлье. “Investigative journalists expose wrongdoing. Phoenix, 1976 – A ware of invesgative reporting exposes unsound dams, unsafe cars, corrupt cops and corruptible politicians. In Phoenix, a team of journalists avenges the car-bomb murder of “ARIZONA REPUBLIC” reporter Don Bolles by finishing his probe of political corruption and organized crime. The crusade invigorates investigative reporters and editors, a national group that eventually numbers 3,000 members. …Journalists often see themselves as watchdogs.” Сэтгvvлчид иймэрхvv эв санааны нэгдэлтэй байвал хэр баргийн юманд дийлдэхгvй. Эв нэгдэлгvйгээсээ болж ямар ч хохирол амсаж мэднэ. Хэрэгтэй цагт эвлэлдэн нэгдэж чадахгvй, хатуу бэрхийг туулахдаа хамтарч мэдэхгvй, нягтарч сураагvй, зєвхєн л нэг амь амиа хоохойлж, мєр мєрєє хєєх нь бидний сонгох зам биш. Хєгжсєний юм уу хvчтэйн шинж ч биш. Харин сул доройн шинж.

Сэтгvvлчдийн хэн нь хэнтэйгээ муудалцаж, эвдрэлцэх нь гэдгийг ашиглах гэж анаад сууж байдаг хvн байна. Тэр чухам хэн бэ гэдгийг шаардлага гарвал хэлэх болно. Сэтгvvлчдийн дотроос аль гуйвамтгай, аль аймхай хулчгарыг нь тvvж авч, талдаа татаж ашиглах гэсэн атгаг санаа агуулж явдаг зарим нэг завхуул этгээд сонгууль дєхсєнєєс болоод ч тэр vv сvvлийн vед сvрхий идэвхжих хандлагатай байна. Тэр ч байтугай нэг “улс тєрч” ухаантай єчvvхэн амьтан бусдаас хариугаа авч, єшєє хорслоо тайлах гэхээрээ чєлєєт хэвлэлийг ашиглахыг завдаж буй тийм хачин юм ч саяхнаас анзаарагдах боллоо. Одоогийн ороо бусгаа байдлыг далимдуулж оноо авч, од шvvрэхийг горьлогч завхуул этгээдийг зоргоор нь тавьбал яаж ч баллаж мэдэхээр байна. Тийм болохоор сэтгvvлчдэд улс тєрийн єндєр сонор сэрэмж, эв санааны бат нэгдэл хэзээ хэзээнээс илvv их эрхэм чухал болж байна. Коррупци, хээл хахууль гэх мэт нийгмийн сєрєг vзэгдэлтэй тэмцэнэ гэхээрээ бид дээр єгvvлсэнчлэн эерэг, сєрєг их олон олон хvчин зvйлийг хамтад нь харгалзан бодолцож, болж л єгвєл єєгvй сэтгэж, хийгvй гишгэж явмаар байна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1275 
 Нийт хандалт:111107 
 Энэ сард:9174 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.