Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он

Лавлах материал, зєвлємж, гарын авлага

Тєр улсын ёс зvйн систем

Коррупци хаана бугладаг вэ?
Коррупци хээл хахууль хэмээх ойлголт нь “албан тушаалаа хувийн эрх ашигт урвуулан ашиглах” гэдэг утгаар тодорхойлогддог. Vvнийг мєн “хуруу дvрэхгvй байх” гэсэн зарчимд нийцэхгvй байгаа хэрэг гэж хэлж болох юм. Энэ нь хувийн хэвшлийнхэн, тєр засгийн байгууллагын албан тушаалаа хувийн эрх ашигт урвуулан ашиглах” гэдэг утгаар тодорхойлдог, албан хаагчид эдийн засгийн чухал ач холбогдол бvхий шийдвэр гаргахад хувийн болоод гэр бvлийн харилцаа нєлєєлєх ёсгvй гэсэн утгатай бєгєєд ямар ч албан байгууллагын vр дvнтэй vйл ажиллагааны vндэс суурь гэж тооцогддог.

Тєр засгийн vvрэг хариуцлагын тухайд бvрэн гvйцэд боловсорсон онол хараахан гараагvй байгаа хэдий ч нийгмийн баялгийг бvтээх явцад тєр засгийн тvшмэд (улс тєрчдийн адил иргэний салбарт ажиллагсад хамаарагдана) дундын байр сууринаас vнэнч шударга байх ёстой гэсэн зарчмыг гол vндэслэл болгож байна.

Тэд энэ тухай яг “vнэндээ“ юу мэддэг вэ? “Нийгмийн баялгийг бvтээх явц”, ”Хээл хахууль,коррупци “ гэж чухам юуг хэлж байгаа юм бол? Тэдэнд энэ vзэгдэлтэй тэмцэх хvсэл байна уу, vгvй юу? Иймэрхvv асуултууд байнга тавигддаг.

Коррупцитай тэмцэх зорилготой олон улсын байгууллагуудаас жил бvр олон нийтийн дунд янз бvрийн хэлбэрийн судалгаа явуулдаг. Коррупци, хээл хахууль гэж чухам юу вэ? гэдэгт судалгаанд оролцогсод гайхалтай олон янзаар хариулдаг байна. Нэг хvний коррупци гэж vзэж байгаа зvйлийг нєгєє нь коррупци биш гэж няцаах нь олонтаа ажээ. Ийнхvv нэгдмэл ойлголтонд хvрч чадахгvй байгаа нь коррупци, хээл хахуультай тэмцэхэд хvндрэл учруулж байна.

Коррупцитай тэмцэх хvсэл сонирхол нь олон хvчин зvйлээс хамаардаг байна. Харин доор дурдсан хvчин зvйлvvд нь коррупци, хээл хахуулийн эсрэг тэмцлийг бууруулдаг гэж vзэж болно.

Vvнд:
. Нєхцєл байдал нь vйлдлийг зєвтгєдєг гэдэгт итгэх
.Тэртэй тэргvй ямар ч арга хэмжээ авахгvйгээс хойш коррупци хээл хахуулийн тухай илтгэх нэмэргvй гэх бодол
. Vйлдэл коррупцийн шингvй гэдэгт итгэх
. Хувийн болон мэргэжлийн єширхєл, хонзогнолоос айх
. Харьцангуй доогуур албан тушаалтай байх
. Хахуульдагч, дарга хоёрын хоорондын харилцааг ойлгосон албан тушаалтны ухаарал
. Хахууль авсныг батлах баримт хангалтгvй хэмээн тvгших

Иймээс коррупцийн эсрэг аливаа нухацтай хэргийн гол сэжvvр нь энгийн албан хаагчдын хувийн сонирхол юм гэдэг нь тодорхой билээ.Энэ сонирхол нь биеэ зєв авч явах тухай ойлголт, коррупцийн хор уршгийг гvнзгий ухамсарласан байдал дээр vндэслэгддэг болохыг Австрали улсын коррупцитай тэмцэх хараат бус хорооноос явуулсан судалгаа харуулсан байна.

Трансперанси Интернэйшнл байгууллагын vндэсний салбаруудын явуулсан єєр нэгэн судалгаанаас vзвэл хєгжингvй орон байна уу, буурай хєгжилтэй орон байна уу гэдгээс vл шалтгаалан тєр засгийн салбарт коррупцийн хэлбэр ижил хэв шинжтэй бєгєєд нєлєєлєх салбар нь ч адилхан байдгийг тогтоосон байна.

Коррупцид єртємтгий улсын харъяа эмзэг салбарт:
.Улсын худалдаа
. Газар шинэчлэн хуваарилалт
.Татвар хураах
. Удирдах албан тушаалтан томилох
. Орон нутгийн удирдлага зэрэг салбарууд хамаарагддаг байна.

Коррупцийн арга нь мєн адил шинжтэй ажээ.
.Дотны нєхєрлєл, танил тал, гэр бvл, хамаатан садны харилцаа холбоо
.Улс тєрийн кампанит ажлыг дэмжих замаар илрэх коррупци
. Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн тєлєє (мєн зєвлєгєє єгсний тєлєє) хахууль авах
.Бvх тєрлийн луйвар

Тєр засгийн албад (тvvн дотроо ард тvмнээс сонгогдсон улс тєрчдийн адил томоохон албан тушаалд томилогдсон эрх мэдэлтнvvд ч хамаарагдана) дараах хэлбэрийн коррупцид єртдєг байна.

Vvнд:
.Сайдууд єєрийн эрх мэдлээ худалддаг.
.Засгийн газрын гэрээ хэлэлцээрийг батлуулсныхаа тєлєє тодорхой хэмжээний хувьтай дvйцэх мєнгийг гадаадын банкинд гуйвуулдаг.
.Албан тушаалтнуудад засгийн газрын захиалагчдын зvгээс хэмээс хэтэрсэн “найрсаг хандах “ буюу тиймэрхvv маягаар vйлчилгээ vзvvлдэг. Жишээлбэл, хvvхдийг нь гадаадын их дээд сургуульд сургах тэтгэлэг єгєх гэх мэт.
.Албан тушаалтнууд засгийн газрын гэрээ хэлэлцээрийг єєрсдєє болон “Зуучлагч пvvс” хэмээх зориуд зохион байгуулсан нэрээр эсвэл ил тодоор буюу “зєвлєгч” –ийн маягаар хvлээн авдаг.
.Албан тушаалтнууд зам хоногийн хєлсєє єєрсдєє єндрєєр тогтоон байн байн зориудаар гадаад орнуудад томилолтоор зорчдог.
.Улс тєрийн намууд засгийн газрын гэрээг батлуулсныхаа шанд татварын бизнесийн (ялангуяа гадаадын) талаарх одоогийн болон ирээдvй эрх мэдлээ ашигладаг.(Vvнийгээ эмнэлэг болон сайн санааны байгууллагуудад єгч буй тэтгэлгийн байдлаар баримт бичигт тусгадаг)
.Татварын байгууллагын албан хаагчид татвар тєлєгчид болон импортын бараа оруулагчдыг хахууль єгєхгvй бол их хэмжээний татвар тогтооно хэмээн сvрдvvлэх vзэгдэл байдаг. Хахууль тєлєгдсєний дараа барааны єртєг ихэд багасч эсвэл тэдний гаалийн бvртгэлгvй импортын барааг зєвшєєрдєг байна.
.Хууль сахиулах байгууллагын ажилтнууд хувьдаа ашиглах зорилгоор замын хєдєлгєєний дvрэм зєрчсєний тєлєє торгууль тавина хэмээн мєнгє нэхдэг. Энэ нь хохирогчийн шаардлагаар шvvхээс тогтоосон тєлбєрийн хэмжээнээс бага байдаг.
.Тєр засгийн vйлчилгээний салбарт ажиллагсад (тухайлбал, жолооны vнэмлэх, иргэний паспорт, худалдааны эрх олгогчид гэх мэт) бичиг баримтыг яаралтай, аливаа сааталгvй гаргаж єгєх нэрээр vйлчилгээний нэмэлт тєлбєр шаарддаг.
. дарга нар єєрсдийн доод тушаалынхаа албан хаагчаас цалин хєлсийг нь нэмэгдvvлэх, тушаал дэвшvvлэх нэрээр тодорхой хэмжээний єргєл шаарддаг.

Ийм учраас коррупци, хээл хахууль болон тvvний хэлбэр тєрлvvдийн vvсэн гарч байгаа нь аль ч улс оронд тийм онцгой vзэгдэл гэж тооцогддоггvй байна.

Худалдааны эрх мэдлээ “худалдан наймаалдаг” олон хvнд сурталтнууд (11) бvхий Хятадын коррупци нь vнэн хэрэгтээ улс тєрийн намууд нь тєр засгийн хэмжээний тєслvvдээс ихээхэн олз олдог Европын (Италид гэхэд коррупци, хээл хахуулийн эсрэг “Цэвэр гар” ажиллагааг явуулсны дараа зам барилгын ажлын зардал 20%-иар багасчээ) хээл хахуулиас огтхон ч ялгагддаггvй юм. Швейцарийн банкуудад улс тєрийн намуудыг хууль бусаар санхvvжvvлэхээр тогтсон томоохон албан тушаалтуудыг худалдан авах сангууд ч зохион байгуулагдсан байжээ. Энэ арга нь хувийн халаас руу “урсан ордог” гэсэн сэжиг таавар бий. Улс тєрийн намуудад байлдааны хэрэгсэл нийлvvлсний нь авилгыг єгдєг бєгєєд пvvс, байгуулагууд тєр засагт багагvй хор хохирол учруулдаг ажлыг хууль бус, залхьхайгаар авах гэж удирдлагыг нь (ялангуяа гадаадын ) хооллож ундлан, зугаацуулж байдаг.

Их Британид эрх мэдлээ хэтрvvлэн ашиглаад шуугиад Парламентын гишvvд хамрагдсан бєгєєд vvний уршгаар Засгийн газрын гишvvд, сайдуудын ”vнэн ярьж байгаа “ эсэхэд итгэх олон нийтийн итгэл 11% хvртэл буурсан байна. (Тухайн vед эмч, багш нар 84% телевизийн хєтлєгчид 72% -ийг эзлэж байжээ.) Хэвлэлийнхний батлаж байгаагаар тvvнээс хойш явуулсан олон нийтийн санал асуулгаас харахад Их Британи улсад олон нийтийн дундах эмх замбараагvй, увайгvй явдал мэдэгдэхvйц єссєн ажээ.(13)
Их Британийн улс тєрчид гэмт хэрэг vйлдэхээсээ илvv буруу ташаа ойлголтоосоо болж олон нийтийн нvдэн дээр тvлэгдэж байдаг. Юу боловч Бельги, Итали, Австри , франц, Испанийг оруулаад Европ тивийн хєрснєє мєрдєн байцаалт болон шvvх ажилагаа идвэхтэй явагдаж байгаа бєгєєд АНУ-д хэд хэдэн улс тєрч мєрдєгдєж байна. Австралид сайдуудыг шоронд хорох ялаар шийтгэсэн бєгєєд (тэдний нэгийг нь мансууруулах бодис наймаалагчдыг хугацаанаас нь ємнє суллахаар худалдагдсан гэж яллажээ.) Шинэ Зеландид Ерєнхий хєндлєнгийн хянагчийг(Аудитор) Засгийн мєнгийг хувьдаа ашигласан гэж буруутгасан байна.

Эхний сургамж бол ойлгомжтой: Тун цєєхєн хvн хээл хахуулийн эсрэг зогсож чаддаг. Тэр ч байтугай коррупци, хээл хахуульд бараг автаагvй Засгийн газартай гэгдэх Сингапурт єчvvхэн бага хэмжээгээр ч гэсэн хээл хахууль байгаа гэдэг нь маргаантай асуудлуудын нэг байдаг. Vvнээс хоёрдугаар сургамж урган гарна: Хээл хахууль гэдэг бол ямар ч шударга засгийн газрыг оролдож чаддаг учир тvvнээс ямагт болгоомжилж байх хэрэгтэй юм.

Хахууль авсны vр дагавар

Их Британийн Батлан Хамгаалах Яамны тvшмэл Гордон Фоксли 2.25 сая америк доллараас багагvй хэмжээний хахууль авсан хэргээр 4 жил шоронд хоригдох ял авчээ. Трансперанси Интернэйшнлийн Их Британийн салбараас явуулсан судалгаанаас харвал тэдний учруулсан санхvvгийн хохирол 200 сая орчим ам.доллар орчим болсон аж. Энэ тоонд Их Британийн vйлдвэрийн газруудад ажлын байргvй болсны улмаас захилга авч чадаагvйгээс vvдсэн алдагдал, хувьчлагдсан газруудын єртгийг буурахад хvргэсэн ашгийн алдагдал, мэргэжлийн чадвар буурсан, хэмжээнээс хэтрvvлсэн зардал, vнэ мєн ч бараа худалдан авсан (ядахдаа тэр нь энгийн болон дайны хэрэгцээнд єчvvхэн ч ашиггvй, онцын хэрэггvй тэслэгч байжээ) зэрэг бvгд багтсан байна.

Коррупцийн хэлбэрvvд

Коррупци, хээл хахуульд єртєж болзошгvй эмзэг нєхцєл байдлыг тодорхойлоход бvгд санал нэгддэг. Коррупцийн vvсэн гарч буй vндсээс нь эхлэн тэмцэх нь хамгийн vр дvнтэй арга юм. Бусдад хахууль єгч болзошгvй хvмvvс нь, бусдын нєлєєгєєр коррупцид татагдагсдыг юу хєшvvрэгдэж буйг ойлгох шаардлагатай юм. Тэдний дараах дєрвєн vндсэн хэлбэрт хувааж болох юм.

Нэгдvгээрт, а/ ховорт тооцогдох баялаг оруулсны нь тєлєє, б/ зардал багасгасны тєлєє хахууль єгнє.

Хоёрдугаарт, тєдийлєн ховорт тооцогдохгvй ч улсын байгууллагын зарим албан тушаалтны гарт орших хэрэгцээт баялагаа авахын тулд эсвэл их зардал гаргахгvйн тулд хахууль єгнє.

Гуравдугаарт,нийгмийн аль нэг баялгийг олж авахдаа биш харин тvvнийг олж авахтай холбоотой vйлчилгээний тєлєє эсвэл зардал хэмнэхийн тулд хахууль єгч болно. Жишээ нь, яаралтай, нууц мэдээлэл єгсєн, авсны тєлєє гэх мэт.

Дєрєвдvгээрт, а/ бусдыг тухайн баялагт хvргэхгvй байх, б/ бусдаас нэмэлт зардал гаргуулахын тєлєє єгч бас хахуульдаж болзошгvй.

Нэгдvгээр ангилалд хэн нэгнээс гарч буй алдагдал нь єєр нэгний тусны тулд хийгдэж буй:

-экспорт,импортын vйл ажиллагааны зєвшєєрєл
-зээллэгийн гэрээ
-Засгийн газрын гэрээг хvлээн авах уу, Засгын газрын зvгээс онцгой эрх vзvvлсний тєлєє
-нефть болон бусад ашигт малтмалыг боловсруулах гэрээний тєлєє
-газар дахин хуваарилалт
-хувьчилагдсан пvvс компанийг худалдан авах явцад
-vйлдвэрлэл, vйлчилгээний газрын тоо хязгаарлагдмал vед тийм тєрлийн худалдааны эрх авахад
-Засгийн газрын хяналтанд байдаг ховор сангуудад орлого оруулсны тєлєє
-нийгмийн тусад оруулж буй баялгийн тєлєє, жишээлбэл, орон сууц, тэтгэмж, цагдаагийн газрын ажил хэргийн хvч нэмэгдvvлсэн хамгаалалт гэх мэт хvнд суртлын бvх тєрлийн шийдвэрvvд хамаарагдана. Дээрх бvх тохиолдолд хахууль єгєгчдийн дунд улс тєрчид болон хvнд сурталтнууд заль мэхээр зориуд зохион байгуулсан албан тушаал, зай завсар заавал байдаг. Хэрвээ vйлчилж буй хvрээнийхний бvрэн эрх дархад нь Засгийн газрын хєтєлбєр боловсруулах ажиллагаа багтаж байвал тэд єєрийн эрх ашгийн тєлєє зориудын хомсдол бий болгох юм уу, баялгийг хэтрvvлэн ашиглаж (энэ нь “баялгийг сунгах” гэж нэршсэн vзэгдэл юм (15)) чаддаг.

Хоёрдугаар ангиллын жишээг харвал:
- татварыг багасгах юм уу эсвэл тогтоосон хугацаанаас хожимдуулсан тохиолдолд илvv єсгєж авах
- гаалийн татвар болон хууль дvрмийг хvчингvй болгосны тєлєє
- vнийн хяналтаас гаргасны тєлєє
- худалдааны эрх болон ”мэргэжил дээшлvvлэх” зєвшєєрєл зэрэгт
- нийгмийн нээлттэй vйлчилгээний тєлєє (эрх авах мэтийн)
- тєрийн албанд ажилд орох
- хуулийн шийдвэр биелvvлэхээс зайлсхийх (голдуу албан тушаалын гэмт хэрэг болон хохирогчгvй гэмт хэрэг дээр илэрнэ.)
- барилга байгууламжийн тєслийн нутаг дэвсгэрийг захирах эрх
- хvрээлэн байгаа орчин болон техникийн аюулгvй ажилгаанд тавигдах шаардлагыг бууруулсны тєлєє гэх мэт. Хvнд сурталын эрх мэдэл нь ямагт хээл хахуульд хєтлєн авчирдаг. Цагдаагийхан дээрэмчдэд vйлдвэрийн эздийг айлган сvрдvvлсний нь тєлєє авилга єгєх боловч тэр худалдаачдаасаа тэдний аюулгvй байдлыг хамгаалсныхаа тєлєє эргvvлээд авилга авах жишээтэй (16). Єєрєєр хэлбэл улс тєрчид зарлагыг нэмэгдvvлэх заалт бvхий хуулийг дэмжиж буйгаараа далимдуулах юм уу хувийн бэлэгний оронд мэргэжлийн онцгой эрхээр хангахаар амлах гэдэг нь адилхан юм.

Гуравдугаар ангилал нь эхний хоёртой холбоотой бєгєєд гол учир нь гэрээ хэлэлцээрийн євєрмєц онцлогийн тухай мэдээлэл, тvргэвчилсэн vйлчилгээ, бичиг хэргийн сунжирсан ажлыг хураангуйлах, цагдаагийн гэнэтийн шалган байцаалтыг тохиромжтой vед мэдээлэх, тодорхойгvй байдлыг багасгах (17),эсвэл татварыг бууруулахыг зєвшєєрсєн хєндлєнгийн хяналтын тааламжтай дvгнэлт гаргаж єгєх зэрэг тусгай тус дэм єгснєєс илvv бусад ашигтай vйлчилгээ vзvvлэхэд оршдог байна. Хvнд сурталтнууд иймэрхvv тєрлийн хахууль авах нєхцєл байдлын дандаа vvсгэж байдаг. Эрх тушаалтнууд ажил хэргийг хянан vзэхээ удаашруулж, захиалга єгєх хатуу ширvvн болзол нєхцлvvдийг зохион байгуулж чаддаг.

Дєрєвдvгээр ангилалд нэгдvгээрийн адил ялагч, ялагдагч гэж бий. Жишээ болгож хууль бус худалдаа наймаа эрхлэгч нь vvрийн єрсєлдєгчдєд цохилт єгєхийн тулд хууль сахиулагчдад мєнгє тєлєх, харин хуулиар зєвшєєрєгдсєн наймаа худалдаа эрхлэгч нь єрсєлдєгчдєдєє асар их хязгаарлалт оногдуулах арга замыг эрэлхийлэх, эсвэл чадварлаг єрсєлдєгчдєє эрх єгvvлэхгvй байх талаар эрх мэдэлтнvvдэд тулгахыг оролддог зэрэг тохиолдлыг дурдаж болох юм. Шууд ялагдсан хохирогчид бvхий нэг, дєрєвдvгээр ангилал нь хээл хахуулийн хэмжээ, урьдчилгааг тогтоодог хvчирхэг хахууль єгєгчдєєс бvрдсэн байгууллагыг vvсгэх боломжийг урьдаас шийдвэрлэчихсэн байдаг. Хэрвээ чадварлаг єглєг єгєгчид цєєтэй бол хvчирхэг хахуульчид зах зээлээ зvгээр л хуваан аваад, хээл хахуульд хандах гарцаагvй байдлаас зайлсхийхээр (хахууль єгєхгvйн тулд) тєрийн тvшээдийн эсрэг нэгдсэн фронтыг зохион байгуулж чаддаг. Энэ бvхэн нь хээл хахуулийг устгах явдал яагаад асуудлыг шийдэж чадахгvй байгааг тайлбарлаж буй хэрэг юм. Vйлдвэрлэлийн онц эрхтэй байхыг хєхиvлэн дэмжих байр суурь нь хээл хахуулийг багасгах боловч нийгэмд бага тустай байдаг. Тєрийн тvшээдийн халаасанд юvлэгдэж байсан зарим орлого нь онцгой эрхт пvvсийн халаас руу урсан орно гэсэн vг. Тvvнээс гадна, хэрэв энэ нь ашгаа нутагтаа гаргаж буй гадаадын пvvс юм уу олон улсын концерн бол нийт баялийг ихэнх хувь нь хилийн чанад руу гарч одно гэсэн vг юм. Дээрх жишээнvvд нь гол асуудал нь зєвхєн тийм тєрлийн коррупци, хээл хахуульд биш басхvv авилгалыг бий болгож буй онцгой эрх бvхий нэгдлvvдэд байдаг гэдгийг харуулж байгаа юм.

Коррупци ба зах зээлийн vр ашиггvй байдал

Зарим нэг ажиглагчид, авилга нь Засгийн газрын хєтєлбєр доторх зах зээлийн хvчин чадлын ажиллагааг илтгэдэг бєгєєд vvнээс vзвэл иймэрхvv тєрлийн шан харамж зах зээлийн vр ашигтай байдлыг ихэд нэмэгдvvлдэг учир тэдэнд хvлцэнгvй хандах хэрэгтэй байдаг гэж батладаг. Хэдийгээр иймэрхvv тохиолдлууд vнэхээр байр суурь эзэлдэг байж болох боловч ийм зєєлєн дvгнэлтэнд нэлээд итгэлгvй хандаж байх нь зvйтэй.

Засгийн газрын хєтєлбєрvvд эрх тушаалтнуудыг хамгийн єндєр vнэ амласан худалдан авагчидад ховор баялгийг єгсєн vед л сvйрэлийг тэвчин єнгєрєєж чаддаг. Жишээлбэл, засгийн орон сууцыг худалдан авах чадвартай хvмvvст биш ядуу єрхvvдэд єгєх зэрэг тохиолдлыг нэрлэж болох юм. Мєн шан харамж авахыг хvссэн алсын хараа нь эрх тушаалтныг зохиомол хомсдол бий болгох юм уу хvнд суртлын саад тотгор гарах vндэс болдог. Тvvнээс гадна, нэг пvvсийн цэцэглэн хєгжихєд зориулж єєр нэгийг нь хохироож байгаа газарт тухайн худалдаа наймаанд хамгийн єндєр vнэ єгч оролцож байгаа тэр нь оролцогц зах зээлийн хамгийн vр ашигтай пvvс компани байж чадахгvйгээр vл барам, харин ч єрсєлдєгчдєє унагаах єєрийн онцгой эрхт vйл ажиллагаараа хамгийн их ашиг олсон газар байх олонтаа байдаг

Коррупцийн хуулийн эсрэг vйл ажиллагаа нь авлагын vр дvнг хязгаарлахуйц зарим зардал гаргахад хvргэдэг. Нэгдvгээрт, авилга єгєгчид нь єєрсдийн vйл ажиллагааг далд явуулахыг эрмэлздэг учир зах зээлийн хэвийн ажиллагааны тухай мэдээлэл бусдад хvрдэггvй. Иймээс зах зээлийн хууль бус мєн чанар нь vнийн тогтворгvй байдал гэсэн vг юм. Хэрвээ авилгын хэмжээ нь /гэрээний 10% буюу жолооны эрх авахад 100 доллар гэх мэт/ урьдчилан тогтсон бєгєєд шаардлагатай хvрээнийхэнд тодорхой байх юм бол тухайн цаг vеийн зах зээлийн нєхцєл байдалтай уялдан тогтмол ч байж болох юм. Коррупцийн зах зээл нь ердийн хувийн зах зээлийг бодвол уламжлал тогтсон хэм хэмжээнээс харьцангуй их хамааралтай байдаг. Авлигын хэмжээг багасгахын тулд коррупци хээл хахуульд идэгдсэн Засгийн газрыг бvрэн унагаах мэтийн томоохон донсолгоо хэрэгтэй юм. Хоёрдугаарт, илрэх аюулыг багасгах нэг арга бол дотно танил нєхєд, итгэлтэй хvмvvс юмуу нутаг нэгтнvvдтэйгээ харьцах явдал . Энэ нь зах зээлд хахууль єгєгч ба авагчдыг багасгадаг. Гуравдугаарт , хэрвээ хэн нэг хvн хээл хахуулийн баримтанд оролцохоос татгалзвал коррупци, хээл хахуулиас олох ашиг тийм ч єргєн тvгээгдэж чадахгvй . Vнэнч хvмvvс коррупци , хээл хахуулийг зах зээлд орохоос ердєє л шууд татгалзаж чаддаг. Дєрєвдvгээрт, авилга нь нэгэнт хууль бус зvйл учир єглєгє єгєгч ба тєрийн тvшээдийн хоорондох хэлэлцээр нь хуулийн дэмжлэг авч чадахгvй. Ийм маягаар оролцогч аль талийн хэлэлцээрийн хэмжээ болон хэлбэрийг багасгах vvргээ биелvvлэхгvй байж болох аюул нь тиймэрхvv гэрээ хэлэлцээрийг зєвхєн сайн таних хvмvvсийн хооронд хийхээр болгодог. Тиймээс гол дvрэм болгож коррупци нь баялгийг vр дvнтэй хуваадаг гэдэг ойлголтыг хэрэгсэхгvй болгох хэрэгтэй юм.

Ардчилал ба зах зээлийн эдийн засагт шилжих нь

Хээл хахууль нь Засгийн газар дотроо аливаа онцгой эрхийн эх булагтай, олон жижиг албан тушаалаас бvрддэг хатуу тогтолцоон дунд цэцэглэн хєгждєг. Олонх vнэ нь зах зээлийн vнээс хямд байдаг тєлєвлєгєєт эдийн засаг нь алив хамгаалалтай бараа vйлчилгээг авсныхаа шанг тєлєхєд тvлхэц тєрvvлдэг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцооны vед хуулиар зєвшєєрєгдєх худалдаа арилжаа нь ийм тогтолцоонд хууль бус шан харамжинд тооцогддог. Хамгийн єндєр авилга амласан худалдан авагчдад бараа vйлчилгээ нэмэгдэх нь тєрийн тvшээдэд улам олон жижиг асуудлыг зохион байгуулахад тvлхэц болж болзошгvй байдаг. Жишээлбэл, эрх тушаалтнууд єєрсдийн ажиллагааг явуулах явцдаа чирэгдэл гарах юмуу vйлчилэгчдээ яршиг тєвєг удах нєхцєл байдлыг зориуд vvсгэж болно. Гол асуудал нь зєвхєн зах зээлийн тvвшингээс доогуурх, хяналттай vнэнд биш бас илvv хvчтэй єрсєлдєгч гарч ирэх аюул нvvрлэдэггvй эрх тушаалтнуудын онцгой эрх дарханд байгаа юм.

Хуучин Холбоот Орос улсын бvх л салбарын эдийн засгийн байдал нь эрх тушаалтнуудыг байр сууриа єєрийн ашиг тусад хэрэглэх харин vйлчлvvлэгч, худалдан авагчдыг хахууль тєлєхєд тvлхэж байсан юм. Тухайн тогтолцооны бvтцийн хатуу чанд байдал нь шударга хуулийн тогтолцоогоор хамгаалагдаж чадаагvй учраас коррупци бол ердийн vзэгдэл байлаа. Харин ч эсрэгээр, дээд засаглал гэдэг нь эзэлж буй байр сууриа баттай болгохын тулд дvрэм журмыг єєрчлєх єєрийн зарчмыг атгасан дээд дарга нар байсан юм. Захирагсдад нь дарга нарынхаа шаардлагын эсрэг “хуулинд” хандах боломжгvй байсан. Тогтолцоонд нь зєвхєн хатуу ширvvн биш бас дур зоргоороо байсан хэрэг. Хэрэгцээ болон оновчгvй байдал нь хvн бvхнийг хууль зєрчигч болгон хувиргаж байжээ. Хээл хахуульд олон нийт єргєн хамрагдах болсон нь яваандаа нийгмийн удирдлагын арга болон хувирсан байна. Хээл хахуулийн тухай хэрэг зарга нь “Тэрс vзэлтнvvдийг” хашраах арга болж байснаас тєр засгийн хvнд суртлыг арилгах арга болж байснаас тєр засгийн хvнд суртлыг арилгах арга болж огт чадаагvй билээ.

Энэхvv ажиглалтууд нь ноёрхогч тєр ба тєвлєрсєн тєлєвлєгєєт эдийн засгийн уналт нь коррупци, хээл хахуулийн явцын хvрээг чєлєєтэй єрсєлдєх чадвартай зах зээлийн хvчнvvдийн дэвшлийн хэр хэмжээгээр багасгадаг гэсэн дvгнэлтэнд хvргэж болох юм. Иймэрхvv туурвилд зохицон хууль бус шан харамж нь зах зээлийн хуулир зєвшєєрєгдсєн vнэ болон хувирч, онцгой эрхийн тєлбєрийн хэмжээ унана. Гэвч ийм явдал болохгvй. Учир нь коррупци,хээл хахууль ба хууль бус байдал нь Орос болон Зvvн Европын шинээр хєгжиж буй зах зээлийн тогтолцоо хийгээд Латин Америкийн орнуудын шинэ тулгар ардчилалд айдас тєрєхvйц их байр суурийг эзлэж байна.

Америкийн 20-иод оны vеийн “хулгайн хаадын” тvvх, “Ковбойчуудын хєрєнгєт нийгэм” гэдэг нь ердєє л хєрєнгєт нийгмийн илvv тогтвортой шатанд хvрэх шилжилтийн шат байсан юм гэдэг баримтанд хvргэдэг. Гэтэл гол аюул нь хээл хахууль, коррупци бол тэрхvv шилжилтийн vеийг ч устгаж чадахуйц асар єргєн тархаж чадна гэдэгт байгаа юм. Тэр ч байтугай, зарим нєхцєл байдалд коррупци, хээл хахууль нь эдийн засгийн єсєлттэй нийцмээр боловч энэ нь тэрхvv єсєлтєнд тус дєхєм болж байгаа хэрэг биш бєгєєд улс тєр нийгмийн сєрєг vр дагаварт хvрэхгvй гэсэн vг огтхон ч биш.

Шилжилтийн vед vнийг зах зээлийн тvвшинд хvргэж чадвал бараа vйлчилгээг нийлvvлсний тєлєє хахууль єгєх шаардлага устана. Гэвч хэрвээ тєрийн хяналтын “халаасыг”онгойлгочихвол тэр нь мєн л шан харамжийг хадгалах газар болон хувирна. Хувчилалын vйл явч нь хэдийгээр авилгыг мэдэгдэхvйц багасгах боловч эдийн засагт тєрийн оролцоог бууруулснаар хєрєнгє оруулагч бvр бvхий л аргаар ашигтай байр суурь эзлэхийг оролдох учраас эхэн vедээ хээл хахуульд єртсєн vйл ажиллагааг явуулж болох юм.

Тиймээс коррупци, хээл хахуулийн vvсэх эхний эх булаг бол тогтолцооны хатуу ширvvн байдал биш харин тvvнийг хvрээлэн байгаа тодорхойгvй байдлууд юм.Шилжилтийн vед зєвхєн хууль ёс биш тєр,засаг захиргааны байгуулгын хэврэгшил, сул дорой хєгжлийн vр дvн болж байдаг “эрх мэдлийн” хvч дутагдаж байдаг.

Шилжилтийн vеийн байгуулалтанд ажиллаж буй хvмvvс тодорхой байдлыг эрж хайн, тvvндээ эрх тушаалтнуудад авилга єгєх замаа хvрэх гэж оролддог. Хамгийн муу нь иргэд болон худалдаачид хууль ёсны эдийн засгаас тусгаар байж, тєрийн болон єрсєлдєгчдийнхєє зvгээс аюулгvй байдлаа хангахын тулд зохион байгуулалттай гэмт хэрэгт найддаг явдал юм. Ийм тохиолдолд хээл хахууль нь тєрийн тvшээдийг бvх зvйлийг нvдээ анин єнгєрєєхийг тулган шаардах зэвсэг болдог. Тєр зєвхєн сул дорой биш бас ашиггvй болон хувирдаг. Энэхvv эндvv ташаа бvлгийнхний эцсийн vр дvн нь зах зээлийн эдийн засаг хумигдаж тєлєвлєгєєт эдийн засагт эргэн шилжих нийгмийн шахалт болж болох юм.

Хэрвээ тогтворгvй байдал нь єнгєрсєн vед коррупци, хээл хахуулийн багасгаж байсан бол тогтворгvй байдал нь єнєє vед хээл хахуулийн хєєрєгдєж байна. Одоо яах вэ? Шилжилтийн vеийн нийгэмд явагдаж байгаа тєрийн байгуулал дахь мэдэгдэхvйц єєрчлєлтvvдийг тооцохоо больё гэхэд хамгийн гол саад тотгор болох тєрийн эрх мэдлийн хэмжээг vл баримтлах явдал vлдэж байгаа шvv дээ. Шилжилтийн vед яваа улс орнууд авилгад тvлхэц vзvvлж буй зvйлvvдийг багасгах замаар эдийн засгаа саармагжуулж, тэтгэмж, худалдааны хязгаарлалт болон тєр засгийн худалдааны онцгой эрхийн тогтолцоо зэргийг устгах хэрэгтэй.

Гэвч шилжилтийн маягийн улс орнууд зарим салбар хяналт зохицуулалтаас чєлєєлєгдєж байгаа учир бусад салбараа зохицуулах хэрэгтэй болдог. Санхvv, vнэт цаасны хяналтыг тогтоох зорилготой байгаль орчныг хамгаалах, эрvvл мэндийн, ажилчид, хэрэглэгчдийн аюулгvй байдлын тухай шинэ хуулиуд гаргах шаардлагатай. Мєн зах зээлийн эдийн засгийн нєхцєлд амьдарч чадахгvй бага орлоготой хvн амын тэтгэмжийн хєтєлбєрийг ч шинээр боловсруулах хэрэгтэй болно. Гагцхvv ийм хєтєлбєрийг боловсруулахдаа хээл хахуульд тvлхэц болох хvчин зvйлvvд аль болох бага байхыг анхаарах шаардлагатай юм. Байгаль орчныг хамгаалах ажиллагааг худалдаа наймааны зєвшєєрєл олголтоор зохицуулж, нийгмийн тусламж дэмжлэгийн асуудлыг бэлэн мєнгєний шууд тєлбєр, vнэт цаасны тогтолцооны аргаар шийдвэрлэж болох юм. Гэвч эдгээр хєтєлбєр ч бас л хээл хахууль нээлттэй байж магадгvй. Зах зээлийн бvдvvвчийг хялбаршуулснаар бvх асуудлыг шийдэж чадахгvй, шийдвэр бол зєвхєн бvтэцийн тєдийгvй ёс суртахууны шинэчлэл байх ёстой юм.

Хээл хахуультай тэмцэх тєр нийгмийн vйл ажиллагааны тогтолцоо

Хvнд суртал, хээл хахуулийг устгах явцад засгийн газрын илэн далангуй хандаж буй эсэх нь ганцхан хээл хахуулийн эсрэг авч буй арга хэмжээний хэлбэржилтээс хамаардаггvй. Vvнд итгэх итгэл нь юун тvрvvн эдгээр арга хэмжээний хэрэгжилт хийгээд тєрийн тvшээдийн зан байдалд vзvvлж буй нєлєєлєл нийгмийн єргєн олны давхаргаас хамаардаг.

Доктор Жон Куа,АСЕАН –ын гишvvн орнуудын хээл
хахууль: тэдний хээл хахуулийн эсрэг бодлогын
харьцуулсан дvн шинжилгээ

Хэрвээ ёс зvйн зан байдлын тогтолцооны vндсэн санаанууд болон онолын нєхцєл байдлууд нь тодорхой ойлголт шаардаж байвал тvvнээс урган гаргах шийдвэрvvд нь ч бас туршилга, бодит байдал дээр тулгуурлах ёстой. Тvvнээс гадна тэрхvv шийдвэрvvд нь vндсэн тогтолцооны бусад хэсгvvдтэй нягт уялдаатай байх ёстой бєгєєд vvнээс vvдэн гарцаагvй зєв хандлагыг хэрэглэх зайлшгvй байдал нь урган гарна.

Жинхэнэ гарын авлагын (Трансперенси Интернейшнлээс гаргасан гарын авлагын эхийг хэлж байна.) 2-р хэсэгт зєвхєн хээл хахуулийн байдал, хууль сахиулагч байгууллагуудын vйл ажиллагааны тухай биш илvv шинэчлэлт хийх хэрэгтэй тухай єгvvлж байгаа юм. Номын 2-р хэсэг нь тєрийн тvшээдийг хамгаалах болон шинэчилэлийн vйл явцад нийгмийг бvхэлд нь, нэн ялангуяа хувийн хэвшлийнхнийг татан оролуулах явдал дээр тулгуулан гол тvшиг болж єгєх юм. Энэ номын зохиогчид урьдчилан сэргийлэх явдал нь албадлагаас илvv vр дvнтэй гэж vзэж байгаа юм. Єєрєєр хэлбэл, євчнєєс урьдчилан сэргийлэх нь эмчилгээ хийснээс илvv, хvчээр тулгасан зєвшилцлєєс хамтын ажилгааны аргаар хvрсэн зєвшилцил нь хавьгvй илvv энгийн бєгєєд vр ашигтай байдаг гэсэн vг л дээ. Гар бичмэлийн ихэнх хувь нь бодит амьдралын шалгуурыг давж, амжилттай, vр ашигтай байдлаар баталж чадсан зан байдлын ёс зvйн тогтолцооны тухай єгvvлсэн байгаа юм.

5-16 –р бvлэгт коррупцид тvлхэц болдог хvчин зvйлvvдийг багасгах зорилгоор Засгийн газрыг дахин эмхлэх, бvтэцийн шинэчлэлт хийх замаар шийдэж болох зохион байгуулалт болон арга хэлбэрийн жишээнvvдийг vзvvлсэн байгаа.

Ийм байдлаар дараах зvйлvvдийг илvv тодорхой авч vзэж болох юм.
.ардчиллын ил тод байдал тvvн дотроо, парламентын болон сонгуулийн vйл ажилгааны тайланг гарахад тусалж дэмжих тогтолцоонууд
.засгийн газар ба олон нийтийн байгуулгуудын хоорондын бvтээлч хамтын нєхєрлєлийг бий болгох
. тєрийн албанд ажиллагсад албан тушаалаа хортойгоор ашиглахын эсрэг vйл ажиллагаа ба засаг захиргааны шинэчлэлт
.засаг захиргааны эрх зvй нь тєр засгийн шийдвэр гаргаж буй эрх тушаалтнууд хийгээд зан байдлын ёс зvйн бvхий л тогтолцооны хувьд ердийн зvйл болох нь
.тєрийн тvшээдийг хээл хахуулийн тухай аливаа баримт материалаар болон бvтэц болон арга хэлбэрvvд тавих хараат бус хяналтыг хангахуйц тогтолцоог бий болгох
.шvvхийн хараат бус байдал болон хээл хахуультай тэмцэх хуулийн арга хэмжээ, шийдвэрvvд
.нээлттэй, ил тод, єрсєлдєх чадвартай тєрийн хангамжийн тогтолцоо
.хувийн хэвшлийнхний єєрийгєє зохицуулах,хээл хахуулийн эсрэг чиглэсэн хуулийн сvрдvvдгийн хэм хэмжээ
.нийгмийн хууль эрхийн vvрэг, ухамсрыг дээшлvvлж нийгмийн хамгаалагчийн vvргийг гvйцэтгэхэд бэлхэн байдаг сонор сэрэмжтэй хэвлэл мэдээлэл
.хээл хахуулийн эсрэг хараат бус байгууллагууд ба хээл хахуультай тэмцэхэд бусад олон улстай хамтран ажиллах

Ингээд эцэст нь тэмдэглэхэд коррупцитай тэмцэх ямар ч vйл ажиллагааны гол зорилт нь бодит дэвшилтэнд хvрэх явдал юм. Тоо бvртгэл нь дангаараа аливаа дэвшлийн найдвартай vзvvлэлт болж чаддаггvй. Vvнийг хэмжих хамгийн сайн хэлбэр бол хvмvvсийн санаа бодол. Энгийн хvн єєрийнхєє харьяалагддаг нийгмийн бvлгийг тун сайн мэддэг бєгєєд тvvн дотроо юу болж байгаа тухай цэгцтэй тодорхой ойлголттой байдаг. Хээл хахууль ялангуяа бага хэлбэрийнх нь хvмvvсийн єдєр тутмын амьдралд шууд нєлєєлж байдаг. Нийгмийн гишvvд энэ тухайд тодорхой ойлголттой байдаг бєгєєд ялангуяа тэдний vйлчилгээ vзvvлсэндээ авах эрхтэй коррупцийн нєлєєний тухай сайн мэддэг.єнєєдрийн хувьд хамгийн сайн зvйл бол зvгээр л хvмvvсээс санал асуух явдал байж ч магадгvй юм. Хэрвээ vvнийг тогтмол, мэргэжлийн тvвшинд хийж чадвал коррупци, хээл хахуулийн бvхий л хэлбэрийг устгах тэмцлийн явцыг хянаж чадна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116302 
 Энэ сард:9731 
 Өнөөдөр:107 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.