Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он

Монгол улсын хууль тогтоомжид хийсэн судалгааны тайлан

Oршил

Монгол улс ардчилсан хєгжлийн замыг сонгон авч, зах зээлд шилжиж эхэлснээр нийгэм бvхэлдээ шинэчлэгдэж байгаа билээ. 1992 онд батлагдсан Yндсэн хуулиндаа хvний эрхийг хуульчилж дээдэлсэн, хэвлэл мэдээллийн чєлєєт байдлыг хvлээн зєвшєєрснєєр хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тогтолцоо бий болж, чєлєєт хэвлэлийн нийгэмд гvйцэтгэх vvрэг шинэчлэгдсэн нь Монгол дахь ардчиллын томоохон ололт мєн билээ.

Гэсэн хэдий ч ардчилах vйл явцын эхний жилvvдэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн статус, vйл ажиллагааг зохицуулах хууль тогтоомж гараагvй хугацаа алдсан нь чєлєєт хэвлэл жинхэнэ утгаар хєгжих орчинг бvрдvvлэхэд сєргєєр нєлєєлєв.

1998 онд Хэвлэлийн эрх чєлєєний хууль батлагдаж, цагдан хяналтыг (цензур) хориглож, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг тєр ємчлєх эрхийг хязгаарласан нь чухал алхам болсон юм. Гэвч энэ хуулийг засаг тєрийн байгууллага ёсчлон биелvvлэхгvй байгаагаас Монголын радио, телевиз урьдын адил Засгийн газраас шууд санхvvжин тvvнд vйлчилсээр байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд vйлчлэх статустайгаар Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын мэдэлд очсон гэх боловч хэрэг дээрээ тєрийн удирдлага, хяналтыг эрхэлдэг засаг даргынхаа хараа хяналт дор ажилласан хуучин уламжлал єєрчлєгдєєгvй байна.
Хэвлэл мэдээлэл улам хєгжиж, иргэний нийгэм, олон нийтийг мэдээллээр хангаж, тєр, засгийн vйл ажиллагаанд хяналт тавих vvргээ жинхэнэ ёсоор биелvvлэх гол нєхцєл болсон эрх зvйн механизм, эдийн засгийн орчин хангалттай бус байгаа юм.

Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулиар Yндсэн хуулийн vндэслэлийг тодруулан баталгаажуулсан хэдий ч тvvнээс ємнє батлагдсан зарим хуулийн заалт Yндсэн хуулийн заалтад тєдийлєн нийцэхгvй байгаа юм. Иргэдийн мэдээлэлд нэвтрэх, олж авах эрх нь амьдрал дээр туйлын тодорхойгvй, захиргааны vзэмжээр шийдвэрлэх хэмжээнд байна. Мєн сэтгvvлчийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрхийг хуулиар баталгаажуулаагvй, тєрийн албан хаагчид хуульд нууцлаагvй мэдээллийг " гаргах " эрхгvй байгаа зэрэг нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєг бодитой бус байдалд хvргэж байна. Мєн Хэвлэлийн эрх чєлєєний хуулиас хойш гарсан зарим хууль, зарим заалт нь гол гол хуулиараа баталгаажуулсан эрхийг хязгаарлаж, ємнєхєєсєє ухарсан мэт зєрчилтэй байгаа юм.
Иймд ардчилсан, олон ургальч хэвлэл мэдээллийг хєгжvvлж, тvvний хvлээсэн vvрэг, хариуцлагаа зохих ёсоор биелvvлэх боломжийг хангахын тулд чухал ач холбогдол бvхий зарим алхмыг нэн даруй хийх шаардлагатай хэвээр байна.

" Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллага нь Будапешт дахь Олон улсын " Нээлттэй нийгэм" хvрээлэнгийн Хэвлэл мэдээллийн хєтєлбєрийн санхvvжилтээр 2000 оны 12-р сараас "Хэвлэлийн хууль эрх зvйн шинэтгэл" тєсєл хэрэгжvvлж эхэлсэн бєгєєд vvний хvрээнд Монгол улсын гавъяат хуульч Б.Чимидээр ахлуулсан хуульчдын баг Монгол улсад vйлчилж буй хууль тогтоомжид судалгаа хийсэн юм. Энэ удаагийн судалгаанд гол тєлєв vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн байгууллагын ашиг сонирхолтой шууд холбоотой заалтуудыг тvvвэрлэн нягтлан vзсэн бєгєєд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдийн засгийн орчинтой холбоотой хуулиудын судалгааг энэ онд vргэлжлvvлэн хийх юм.

Судалгаа хийсэн 230 гаруй хуулийн 91-д нь хэвлэл мэдээлэлтэй шууд холбоотой заалтууд оржээ. Эдгээрээс 51 хуулийн зарим заалтад Yндсэн хуулиар тунхагласан " vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хvлээн авах, хэвлэн нийтлэх эрх чєлєєг хангах" эрхийг хангах баталгаа, механизмыг сайжруулахад чиглэсэн илvv хязгаарлалтыг халахуйц єєрчлєлт оруулах шаардлагатай гэж vзсэн юм. Харин энэ талаар онолын судалгаа боловсруулалт шаардлагатай байна.

Хуульчдын баг хууль, тогтоомжийн судалгаа хийхдээ vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэлийн эрх чєлєєний талаарх олон улсын хэм хэмжээ, жишгийг vндэслэсэн болно. Мєн 1995-1996 онд Монголын чєлєєт ардчилсан сэтгvvлчдийн эвлэлээс Олон улсын сэтгvvлчдийн холбоотой хамтран хэрэгжvvлсэн " Ардчиллын тєлєєх хэвлэл мэдээлэл", " Сонгууль сурвалжлах нь" тєслийн хvрээнд бэлтгэсэн материал, олон улсын шинжээч Хелен Дарбиширегийн 1996 онд бэлтгэсэн " Монгол дахь хэвлэлийн эрх чєлєє" тайлан, 1999 онд " Глоб Интернейшнл" тєрийн бус байгууллагаас Монголын Ємгєєлєгчдийн Холбоотой хамтран хуульчдад зориулан зохион байгуулсан " Хэвлэл мэдээлэл, шvvх эрх мэдэл " сургалтын материалыг єргєнєєр ашигласан болно.

Нэг. Yзэл бодлєє чєлєєтэй илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєє

Мэдээллийн эрх чєлєє гэдэгт бид хоорондоо нь нягт холбоотой бvлэг(хэсэг) эрх, эрх чєлєєг хамруулан ойлгодог. Манай улсын Yндсэн хуулийн "Хvний эрх, эрх чєлєє" гэсэн 2-р бvлгийн 16-р зvйлийн 16-д: " Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй" гэж, мєн 16-р зvйлийн 17-д иргэд:
" Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэж тус тус заажээ.

УИХ 1998 онд Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль, 2000 онд Хvний эрхийн vндэсний комиссийн тухай хууль гаргасан нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хангах хууль зvйн баталгааг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм. Хvний эрхийн vндэсний комиссийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Комиссыг " Монгол улсын Yндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хvний эрх, эрх чєлєєний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хvний эрхийг сахин хамгаалах, хєхиvлэн дэмжих байгууллага " гэж тодорхойлоод 9-р зvйлийн 1-д хvн єєрийнх нь эрх, эрх чєлєє зєрчигдсєн гэж vзвэл Комисст гомдол гаргах эрхийг баталгаажуулсан нь нааштай алхам юм.

Монгол улс Yндсэн хуулийнхаа 10-р зvйлийн 2-т " Монгол улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ" , мєн зvйлийн 3-т " Монгол улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ" гэсэн нь одоогоор Монголын хуульд ороогvй байгаа хэвлэл мэдээллийн эрх чєлєєний талаарх Монгол улсын олон улсын гэрээний заалтууд манай хуулийн хийдлийг нєхєх боломж юм. Иймээс ч Yндсэн хуулийн 16-р зvйлийн 14-т иргэд " Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах" эрхтэй гэжээ.

Манай улс " Хvний эрхийн тvгээмэл тунхаглал"-ын vзэл санааг хvлээн зєвшєєрдєг бєгєєд , 1974 онд " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пакт", мєн " Хvний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын Пакт"-д нэгдэн орсон юм. Yvгээрээ Монгол улс дээрх чухал баримт бичгийн хvний эрх, мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой заалтуудыг дагаж мєрдєнє гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна.
Хvний эрхийг олон улсын эрх зvйн хэм хэмжээнд "тvгээмэл"-ээр тусгасан байдаг. " Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын " 19-р зvйлд: " Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана " гэсэн байдаг.

" Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 -р зvйлд vзэл бодлоо хєндлєнгийн оролцоогvйгээр илэрхийлэх эрхийг дараахь байдлаар тунхагласан байдаг. Тухайлбал:
1. Хvн бvр єєрийн санал бодлыг чєлєєтэй баримтлах эрхтэй.
2. Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаар vл харгалзан амаар,бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны , тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана.
3. Энхvv зvйлийн 2-т дурьдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлалгыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалттай холбоотой бєгєєд тэдгээр нь:
а. Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх
б. Yндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байна.
Манай Yндсэн хуулинд иргэдийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 19-р зvйлд заасанчлан " хэвлэл мэдээллээр болон хил хязгаар vл хамааран хангах тухай хамгийн чухал заалт орхигдсон боловч Yндсэн хуулийн дээр дурьдсан 10- зvйлийн 2,3 болон 16-р зvйлийн 14-єєр нєхєгдєх боломжтой. Харин иргэдийн мэдээлэл хайх эрхийг хангах механизм vгvйлэгдсээр байгаа бєгєєд мэдээлэлд нэвтрэх эрх баталгаажаагvй байна.

" Иргэний болон улс тєрийн эрхийн тухай" олон улсын Пактын дагуу Хvний эрхийн хорооны хvлээх vvрэгт хязгаарлалтыг гагцхvv 3-р зvйлийн "а", "б"-д заасан зорилгоор тогтоож болох бєгєєд " зайлшгvй хуульчилсан байх шаардлагатай" гэжээ. Манай улс Yндсэн хуулийнхаа 16-гийн 16-д " Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага,хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална " гэж хуульчилсан нь дээрх шаардлагад нийцнэ. Гэвч хуулиар юуг нууц гэж тогтоох нь анхаарал татаж байгаа юм.
Дээр дурьдсанчлан, манай улс нэгэнт гарын vсэг зурж, нэгдэн орсон эдгээр олон улсын баримт бичгийн заалтуудыг мєрдєх ёстой бєгєєд иргэдийнхээ суурь эрхийн талаар гагцхvv нарийн чанд, зайлшгvй л хязгаарлалт тавьж болох юм.
Монгол улсын зарим хуульд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєгєє эдлэхдээ єєрийн эрхэлж буй албан тушаалттай уялдан " хvндэтгэлтэй хандах " тухай заажээ. Эдгээрт цагдаагийн албан хаагч, шvvгч, прокурор, Хvний эрхийн комиссын гишvvн хамрагдаж байна. Мєн албан тушаалтны, тухайлбал Засгийн газрын гишvvдийн vзэл бодлоо илэрхийлэх, vг хэлэх эрх чєлєєг " Засгийн газрын хуулийн 24-р зvйлийн 4-д " Ерєнхий сайдтай зєвшилцєнє " гэсэн байна. Мєн Тєрийн ажилтны ёс зvйн кодод " тєрийн албан хаагч удирдах даргынхаа зєвшєєрєлгvйгээр мэдээлэл єгч болохгvй" тухай заажээ.

Иргэдийн жагсаал цуглаан хийхдээ сонгох газар бас хязгаарлалттай байна. Энэ талаар Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7-р зvйлд " радио, телевизийн нэвтрvvлэг явуулдаг байгууллага…"-д гэж тодотгон улс тєр, нийгэм, эдийн засаг, хvний эрх, эрх чєлєєтэй холбогдсон асуудлаар жагсаал цуглаан хийхийг хориглосон байна.
Монгол улсын Yндсэн хууль 10-р зvйлийнхээ 4-д " Монгол улс vндсэн хуулиндаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй " гэсэн заалт нь олон улсын хэм хэмжээний хvрээнд хvлээсэн vvргийг хязгаарласан байна гэж vзэж байна.

а. Хэвлэл мэдээллийн эрх чєлєє

1998 онд манай улсад анхны хэвлэлийн хууль " Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль" нэртэй батлагдсан юм. Энэ хууль нь " Yндсэн хуульд заасан хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулах" зорилготой юм. Хуулийн 2- р зvйлд " Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно", 3-р зvйл цагдан хяналтыг (цензур) хориглож, ийм тєрлийн байгууллагыг тєрєєс санхvvжvvлэхгvй гэсэн байна. Мєн 4 дvгээр зvйлд " Тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно " гэжээ.
Хэвлэлийн хуулиар цагдан хяналтыг хориглосон хэдий ч Онц байдлын тухай хуулийн " Онцгой арга хэмжээ " гэсэн 16-р зvйлд " онц байдал зарласан " нєхцєлд олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоох, эсхvл онц байдлыг цуцлах хvртэл vйл ажиллагааг зогсоох " гэсэн заалт хэвээр байна.

Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлэх тухай УИХ-ын тогтоолд Засгийн газрын мэдлийн мэдээллийн агентлаг, радио, телевизийг олон нийтийн болох буюу vндэсний хэлбэрээр зохион байгуулж, засаг, тєрийн мэдлийн сонин хэвлэлийг татан буулгахаар заасан билээ. Манай улсын нэлээд хууль тогтоомжийн цєєнгvй актад урьд нь тусгагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємчлєл, хэвлэлл мэдээллийн байгууллагад ноогдуулсан vvрэг, эрхийг хязгаарласан зэрэг найруулгын мэт боловч зохицуулалтын ач холбогдолтой заалтуудыг хvчингvй болгох, Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуульд нийцvvлэн єєрчлєх шаардлагатай нь судалгаагаар тогтоогдсон юм.

б. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн ємчлєл, статус

УИХ-ын тогтоолын дагуу тєрийн ємчлєлд байсан " Ардын эрх", " Засгийн газрын мэдээ" сонин хувьчлагдсан бєгєєд нийслэл, аймгуудын Засаг даргын хяналтад байсан, сонин, радио, телевизийг нэгтгэсэн хэвлэлийн албад нь Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын мэдэлд шилжсэн боловч хуучин журмаар тєсвєєр санхvvжиж байна. Харин vндэсний хэмжээнд мэдээлэл тvгээдэг МОНЦАМЭ агентлаг, vндэсний хэмжээний єргєн нэвтрvvлэг эрхэлдэг МРТХЭГ нь Засгийн газрын агентлагийн статустай хэвээр, тєрийн тєвлєрсєн тєсвєєс шууд санхvvждэг, удирдлагыг нь Засгийн газраас томилдог, Засгийн газрын даалгаврыг гvйцэтгэдэг хуучин механизм хэвээр байна. Засгийн газрын тухай хуулийн " Засгийн газрын бvрэлдэхvvн" гэсэн 20-р зvйлд Ерєнхий сайд болон сайд нарын эрхлэх ажлын хvрээнд " vндэсний радио, телевизийн асуудал " гэж хамааруулжээ.

Энэ бvхэн нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємчлєлийн тухай бусад хуулийн заалтуудыг Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуульд нийцvvлэн єєрчлєєгvй байгаатай холбоотой юм.
Нийслэлийн эрх зvйн байдлын тухай хуулийн 2-р зvйл, Хот тосгоны эрх зvйн байдлын тухай хуулийн 34-р зvйлд " хот єєрийн сонин, сэтгvvл, радио, телевизтэй байж болно" гэж заасан бєгєєд , Хот тосгоны эрх зvйн байдлын тухай хуулийн 22-р зvйлийн 5-р хэсэгт " Хот, тосгон єєрийн мэдлийн сонин, сэтгvvл, радио, телевизийн байгууллагын vйл ажиллагааг чиглvvлнэ " гэсэн байна.

в. Хуулиар хэвлэл мэдээллийн байгууллaгад vvрэг, хариуцлага ноогдуулсан нь

Засгийн газрын мэдлийн єдєр дутмын сонин, радио, телевизийг " тєрийн тєв хэвлэл " гэж нэрлэж байсан хуучин нэр томъёо зарим хуульд хадгалагдаж vлджээ. Тvvнийг дагаад хэвлэл мэдээллээр мэдээлэх, сурталчлах тухай vvрэг ноогдуулсан заалтууд нэлээд хуульд оржээ. Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай, Ерєнхийлєгчийн сонгуулын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Монгол улсын Ерєнхийлєгчийн тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Аудитын тухай, Улс тєрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нєхєн олговор олгох тухай, Дархлалын олдмол хомсдол євчнєєс сэргийлэх тухай, Архивын тухай, Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай, Тахир дутуу хvний нийгмийн хамгаалалтын тухай, Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай зэрэг хуульд бий.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvлээх vvрэг " гэсэн 11-р зvйлийн 1,2,3-д " Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн тухай мэдээлэл хийхдээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тvvний шалтгаан нєхцєл, хор холбогдлыг олон тvмэнд таниулах, сэрэмжлvvлэхийг гол зорилго болгоно", " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тvvнийг таслан зогсоохтой холбогдсон хойшлуулшгvй мэдээллийг эрх бvхий байгууллагын хvсэлтээр яаралтай нийтэлж нэвтрvvлнэ" гэж заажээ.
Монгол улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн 26-р зvйлд нийтэд тvгээх яаралтай мэдээллийг хvн амд хvргэх шаардлага гарсан тохиолдолд " тєрийн ємчийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг vнэ тєлбєргvй ашиглана. Харин бусад тєрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашигласан бол холбогдох хєлс буюу гарсан шууд зардлыг тєлнє" гэж заасан байна.
Архидан согтуурахын эсрэг хуулийн 9.1-д " архидан согтуурахтай тэмцэх, тvvний хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар" хэвлэл мэдээллийн байгууллага бvх тєрлийн сурталчилгаа явуулахыг vvрэг болгожээ. Мєн 10-р зvйлийн 2 дахь хэсэгт " стандартын шаардлага хангаагvй согтууруулах ундааны хор хєнєєлийн талаарх мэдээллийг бvх тєрлийн хэвлэл мэдээллийн байгууллага саадгvй хvлээн авч, нийтэд тvгээх vvрэгтэй " болохыг заажээ.

Нэгэнт ийнхvv vvрэг ноогдуулсан тул хууль зvйн vр дагавартай байх нь мэдээж. Yvрэг зєрчсєн тохиолдолд хариуцлага хvлээх тухай Захиргааны хариуцлагын тухай хуульд тодорхой заасан байна. Тухайлбал, 302, 303-р зvйлд цагдаагийн эрх бvхий ажилтан, оргосон хоригдлыг мєрдєн хєєх, баривчлах vед мэдээллийн хэрэгслээ ашиглуулахаас хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр татгалзсан бол 500-50000 тєгрєг, садар самууныг сурталчилсан бол 100 000 тєгрєг хvртэл торгох шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна.
Архивын тухай хуулийн " Архивын баримтын ашиглалт" гэсэн 25 дугааp зvйлийн 9-д " Тєpийн архивын баримтыг хувь хvн, байгууллага хэвлэн нийтлэх тохиолдолд архивт хадгалагдаж байгаа эх хувьтай нь тулгаж хянасан, энэ талаар тєрийн архиваас зохих зєвшєєрєл авсан байна" Тєрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21-р зvйлд " радио єргєн нэвтрvvлгийн vндэсний нэвтрvvлэг эхлэх, тєгсєхєд, бvх ард тvмний баяр ёслолд зориулсан телевизийн хєтєлбєрийн анхны єдрийн нэвтрvvлэг эхлэхэд тєрийн дуулал эгшиглvvлнэ “гэжээ .

г. Єргєн нэвтрvvлэг

Єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж єнєє хэр гараагvй байна. Энэ талаар 1991 онд Монгол улсын Ерєнхийлєгч асан П. Очирбатын санаачилсан " Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чєлєєт байдлын тухай" хуулийн тєслєєс хойш хэд хэдэн хувилбар боловсруулсан боловч нэг нь ч УИХ-аар хэлэлцэгдээгvй юм. Харин радио, телевизийн долгион, суваг зохицуулахтай холбоотой Долгионы тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль батлагджээ. Эдгээр хуульд зааснаар Дэд бvтцийн яамны харъяа байгууллага долгион, суваг зохицуулах зєвшєєрєл олгох эрхтэй байна.

Олон улсын жишгээр бол радио, телевизийн нэвтрvvлэг дамжуулах техникийн хангамж нь Засгийн газрын vvрэг бєгєєд ингэхдээ нэвтрvvлгийн агуулгад хязгаар, хяналт тавьдаггvй. Европын Хvний Эрхийн Шvvх " радио, телевизийн тухайд тєр засаг бол олон ургальч vзлийн зарчмуудыг хэрэгжvvлэгчийн vvрэг гvйцэтгэнэ" гэж заасан байдаг бєгєєд " энэ нь ялангуяа хєтєлбєр нь єргєн хvрээтэй тархаж, дуу дvрс ашигладаг хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд хvчин тєгєлдєр болно" гэсэн байдаг.
Манай улсын хувьд, радио, телевизийн бие даасан, хараат бус байдал аливаа хуулиар баталгаажаагvй тул одоогоор олон нийтийн гэгдэж буй аль ч хэвлэл мэдээллийн байгууллагад засгийн эрх барьж буй улс тєрийн хvчний бvрэн хараа хяналтад хэвээр байгаа юм.

Єнєєдєр Монгол улсад гадаадтай хамтарсан, хувийн зэрэг бусад хэлбэрийн 20 шахам телевиз, богино долгионы радио, кабелийн телевиз vйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийг зохицуулах хууль тогтоомж ч бас нэн шаардлагатай байгаа юм.

Одоогийн байдлаар Монголын vндэсний радио, телевизийн тухай хуулийн тєслийн бас нэг хувилбар гарсан болоод байна. Энэ бол нэг субъектын ач холбогдолтой тєсєл юм. Энэ тєсєлд Монголын vндэсний радио, телевизийг Засгийн газар бvх хувьцааг нь эзэмшдэг хаалттай, хязгаарлагдмал компани болгон єєрчлєн байгуулах, удирдлага, программын бодлогын хувьд бие даасан байхаар тусгажээ.

Гэтэл манай нєхцєлд гагцхvv нэг байгууллагын бус харин бvх хэлбэрийн єргєн нэвтрvvлгийн хэрэгслийг зохицуулж болохуйц Єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн тухай хууль хэрэгтэй байж болох юм. Энэ явцдаа нийслэл, аймгийн орон нутгийн хэмжээнд нэвтрvvлэг эрхэлдэг радио, телевизийн ємчлєл, статус, санхvvжилтийг нэг мєр шийдэх боломжтой гэж vзэж байна.

д. Бvртгэл

Засгийн газрын тухай хуулийн 20-р зvйлийн 5 дахь хэсгийн 3-т Хууль зvй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хvрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг бvртгэх ажлыг хамааруулжээ.
Yvний дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийг Хууль зvй, дотоод хэргийн яаманд бvртгэж байна. 2000 оны байдлаар улсын бvртгэлтэй 997 сонин, 208 сэтгvvл, 105 мэдээллийн хэрэгсэл байгаа боловч 150 сонин, 50 сэтгvvл, 70 мэдээллийн хэрэгсэл тогтмол vйл ажиллагаа явуулдаг юм байна.

Хоёр. Мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрх, хязгаарлалтууд

Ємнє дурьдсанчлан Монгол улсад иргэдийн мэдээлэл хайх, тvгээх эрх Yндсэн хуулиар баталгаажсан ч тvvнд нэвтрэн олж авах эрх єнєє хэр хязгаарлагдмал хэвээр байгаа юм.
Ардчилсан нийгэмд мэдээллийг чєлєєтэй хvртэх, хязгаарлалтай хvртэх гэсэн ерєнхий хоёр зарчим
байдаг. Єнєєдєр манайд сэтгvvлч тєдийгvй жирийн иргэн тєрийн болон аль нэг байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах боломжгvй байна. Харин хязгаарлалттай хvртэх зарчим хамгийн энгийн мэдээлэл олж авах тєдийд л vйлчилж байгаа юм.
Олон улсын жишгээр бол vзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хязгаарлахдаа доорхи шалгуурыг авч vздэг.
· Хязгаарлалтыг зєвхєн хуулиар хийх
· Улсын ашиг сонирхолд чиглэгдэх /vндэсний аюулгvй байдал гэх мэт/
· Ардчилсан нийгмийн зайлшгvй хэрэгцээ

Мэдээлэл олж авах эрхийн хязгаарлалтын нэг хэсэг нь тєрийн, хувь хvний, байгууллагын нууцыг хамгаалах тухай хуулиудын заалт юм.

а. Тєрийн нууц

Манай улс 1995 онд баталсан Тєрийн нууцын тухай хуулиар зарим тодорхой хязгаарлалт тогтоосон байна. Уг хуулийн 5 дугаар зvйлд " улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал, эдийн засгийн аюулгvй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зvйлийн нууцалбал зохих хэсэг" ," гадаад бодлого, байр суурьтай холбоотой тvvнчлэн Монгол улсаас гадаад орнуудтай байгуулсан нууцалбал зохих гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн тєсєл"-ийг тєрийн нууцад хамааруулахаар тодорхойлжээ. Тvvний дотор батлан хамгаалах хvрээнд 9, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологийн хvрээнд 4, тагнуул, сєрєх тагнуул, гvйцэтгэх ажлын хvрээнд 5 зvйлийг тєрийн нууцад хамааруулсан байна. Тєрийн нууцын жагсаалтын тухай хуулиар 73 зvйлийг нууцлан хамгаалахаар баталжээ.
Тєрийн нууцыг хамгаалах тухай хуулийн 3-р бvлгийн 2-р зvйлийн 5-р хэсэгт " Тєрийн нууцыг олж авах зорилгоор хайх, бусдад тараахыг хориглоно" гэсэн байна.

УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд " хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулж болно. Улсын нууцын жагсаалтад хамаарах асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ " гэж заасан байна. Тvvнчлэн єндєр албан тушаалтнуудын харилцаа холбоо болон захидал харилцааных нь нууцыг хамгаалах тухай тусгай заалтууд Ерєнхийлєгчийн тухай, УИХ-ын гишvvний эрх зvйн байдлын тухай, Засгийн газрын тухай, Хvний эрхийн Yндэсний Комиссын тухай хуульд тусгагдсан байна. Харин энэ мэт хязгаарлалтад чухам юуг нууцлах тодорхойгvй байгаа нь дур зоргийн хэрэг болж болзошгvй байдаг.

" Албан vvргийн хувьд тєрийн нууцыг мэдэх ёсгvй этгээд эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр тєрийн нууцыг олж авах зорилгоор хайсан, бусдад задруулсан бол гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ " гэж Эрvvгийн хуулийн 71 дvгээр зvйлийн 2-т заасан нь хэвлэл мэдээллийнхэнд юуны ємнє хамаарна.

Судалгаанаас vзэхэд, тєрийн нууцын жагсаалт хэтэрхий єргєн хvрээтэй, бас нэлээд тойм тєдий байгаа нь эргэлзээ тєрvvлэхэд хvргэж байна. Ийнхvv хязгаарлалт тавихдаа нууцын мєн чанар, энэ нь нууцалбал зохих шалгуурт нийцэж буй эсэхийг хянаж vзээгvй байна. Мєн тєрийн нууцын жагсаалтыг гаргахдаа vзэл бодлын болон мэдээллийн эрх чєлєєний суурь ач холбогдлыг бататгаагvй бєгєєд нууцын зэрэглэлд хамрагдсан зvйлийн алинд нь ч олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг харгалзаагvй байна гэх vндэслэл байна. Жишээлбэл: Тєрийн нууцын тухай хуулийн 5-р зvйлийн 2 дахь хэсэгт " Монгол улс болон гадаадын бусад орны хоорондох нууц гэрээ, хэлэлцээр, тэдгээрийн тєслvvд " нууц байхаар заасан тул энэ нь "нууц" гэсэн тэмдэг тавьсан vеэс л нууцын зэрэглэлд хамрагдах бичиг баримт болно. Гэтэл Засгийн газар, гадаад орнуудтай ард олноос нууцлах ямар гэрээ, хэлэлцээр хийсэн болох нь хаана ч тодорхойгvй, зохисгvй билээ.

"19-р зvйл" байгууллагаас явуулсан Европын болон ардчилсан бусад 12 орны хэвлэлийн хуулийг харьцуулсан судалгаанд хамрагдсан орнуудааас Англи, Франц хоёроос бусад нь олон нийтийн эрх ашигт нийцэж байвал тєрийн нууцыг нийтийн хvртээл болгож болох юм гэж vзжээ.

1995 оны 10-р сард дэлхийн тэргvvлэх хуульчдын хэсэг " 19-р зvйл " байгууллагатай хамтран олон улсын тvвшинд vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєг дэмжиж хамгаалах чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус бус байгууллагуудтай хамтран Yндэсний аюулгvй байдал, vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэлд нэвтрэх талаарх " Жоханнесбургийн зарчмуудыг " мєрдєхийг уриалсан билээ. Эдгээр зарчимд " Тодорхой мэдээллийг тєрийн нууцад хамааруулахаар санал болгохдоо мэдээллийн эрх чєлєє, олон нийтийн ашиг сонирхол, тэдний мэдээлэлд нэвтрэх эрхийг харгалзан vзэх нь дээд зэргийн ач холбогдолтой. Мэдээллийг нууцлах шийдвэр бvхнийг хараат бус байгууллагаар хянан хэлэлцvvлж, дvгнэлт нь шvvхээр хянагдаж байх ёстой" гэж дурьдсан байдаг. Мєн тєрийн нууцыг задалсны тєлєє буюу тvгээн тараасны тєлєє аливаа шийтгэл ноогдуулсан тохиолдолд тэрхvv нууцын зэрэглэлтэй материалыг олон нийтийн ашиг сонирхлын vvднээс нийтэлсэн бол энэ зарчмаа хамгаалахыг зєвшєєрєх ёстой" болохыг тусгажээ.

б. Хувийн нууц

Манай улс иргэдийнхээ хvний эрхийг баталгаажуулахтай холбогдуулан хувь хvний нууцыг 1995 онд батлагдсан " Хувь хvний нууцын тухай хуулиар " хамгаалсан байна. Энэ хуулийн 2, 3-р зvйлд тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг " хувь хvний нууц" гэнэ гээд нууцын тєрлийг захидал харилцааны, эрvvл мэндийн, хєрєнгийн, гэр бvлийн гэж тодорхойлжээ. Эдгээр нууцыг энэ хуулийн 5-р зvйлээр хамгаалж, " Хувь хvний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно" гэж заасан байна. Хувь хvний нууцад хамаарах бас нэг заалт Авилгалын эсрэг хуульд байна. 1996 онд батлагдсан энэ хуулийн 11 дvгээр зvйлийн 1,2- р хэсэгт" Хєрєнгє, орлогын мэдvvлэг хувь хvний нууцад хамаарна" ," Хєрєнгє, орлогын мэдvvлгийн нууцыг хамгаалах, тvvнийг ил болгох асуудлыг Хувь хvний нууцын тухай хуулиар зохицуулна" гэжээ.

Мєн Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай 7 дугаар зvйлд " єргєдєл, гомдолд дурдсан тєр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах" тухай заасан бєгєєд Тєрийн тусгай хамгаалалтын тухай хуулинд " хамгаалуулагчийн тухай єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага єгєх, хувийн нууцынх нь талаар хэвлэн нийтлэх" –ийг хоригложээ.

Ийнхvv хамгаалсан нууцыг задруулсан бол Эрvvгийн хуулийн 146 дугаар зvйлд зааснаар " нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу арван мянгаас жаран мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ" гэжээ.
Монгол улсын Yндсэн хуулийн 16-р зvйлийн 13-д " иргэд болон тэдний гэр бvлийнхэн, хувийн захидал, харилцаа , орон байр"-ны тухай ерєнхий эрх агуулагдсан байна. Мєн энд “ Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн мєшгєх, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.

Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, хvнлэг бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгvй.
Баривчилсан шалтгаан, vндэслэлийг баривчлагдсан хvн, тvvний гэр бvлийнхэн, ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бvл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална” гэжээ.

Хувийн нууцыг хамгаалах эрхийг vзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн эрх чєлєєтэй сєргvvлэн тавихдаа олон нийтийн эрх ашгийн ємнє хэвлэл мэдээллийн хэрэгслийн хvлээсэн vvргийг харгалзан тэнцвэржvvлэх хэрэгтэй юм.
Ардчилсан орны улс тєр, олон нийтийн зvтгэлтнvvд єєрийнх нь хувийн нууцад жирийн хvмvvсийнхээс илvv халдана, албан тушаал нь єндєр, чухал байхын хэрээр шvvмжлэл, мэдээлэлд илvv ихээр єртєнє гэдгийг хvлээн зєвшєєрдєг байна.

Нэг талаас vзэл бодлын эрх чєлєє болон олон нийтийн аливааг олж мэдэх эрх, нєгєє талаас хувийн нууцын эрх хоёрыг дэнсэлж vзвэл нийгмийн хоточ нохой байх хэвлэлийн vvрэг илvv давуу болохыг Европын шvvх єєрийн зарчимд баримталдаг ажээ. Австри, Голланд, Швед, Герман, Америк, Норвеги, Франц зэрэг улсад сэтгvvлчид тєр, засгийн газрын мэдээллийн санд буй, тєрийн нууцад хамаарахаас бусад бvх мэдээлэлд нэвтэрч , vзэж танилцах хууль ёсны эрх эдэлдэг байна. Хувийн амьдралтай холбоотой мэдээллийн хувьд нийгмийн ач холбогдол бvхий мэдээлэл, єєрєєр хэлбэл, нийгэмд нэр хvндтэй хvмvvсийн тухай мэдээллийг олж авахыг хvмvvс илvv сонирхдог. Олон нийтийн шахалтаар бус, єєрсдийн сонголтоор удирдах албан тушаалд дэвшсэн хvмvvс нийгэмд єндєр байр суурь эзэлж, жирийн иргэдийг бодвол илvv хариуцлага хvлээдэг. Хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь олон нийтэд тэдний тухай мэдээллээр хангах, ажил хэргийг нь vнэлж дvгнэх боломж олгодог. Тийм ч учраас улс тєрч, нийгмийн зvтгэлтэн, олны танил хvмvvсийн шvvмжлэлд єртєх хvрээ єргєн бєгєєд тэд vvнд тэвчээртэй хандах ёстой гэж олон улсын практикт vздэг. Гэхдээ мэдээлэл нь нийгэмд ач холбогдолтой, бодит vнэнд нийцсэн байх ёстойг бас харгалзан vздэг юм.

в. Бусад хязгаарлалт

Иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хязгаарласан заалт мєн Байгууллагын тухай, Эрvvгийн хууль болон зарим салбарын шинжтэй хууль тогтоомжид мэр сэр байна. Тухайлбал, Геодези, зураг зvйн тухай хуулийн 12-р зvйлийн 1.1-д " Нууцын зэрэглэлтэй байр зvйн зураг, тоон мэдээллийг геодези, зураг зvйн тєрийн захиргааны байгууллагын зєвшєєрєлгvйгээр хэвлэн нийтлэх, хувилах, олшруулах, сурталчилгаанд ашиглах, бусдад дамжуулах" –ыг хоригложээ.

Монгол улсын Эрvvгийн хуулийн " Урьдчилсан мєрдєн байцаалт, хэрэг бvртгэлтийн мэдээ баримтыг задруулах" гэсэн 2О9 дvгээр зvйлд "урьдчилсан мєрдєн байцаалт, хэрэг бvртгэлтийн мэдээ баримтыг прокурор, мєрдєн байцаагч болон хэрэг бvртгэж байгаа этгээдийн зєвшєєрєлгvйгээр" задруулж болохгvй гэсэн бєгєєд энэ заалтыг зєрчсєн тохиолдолд " зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх буюу арван мянгаас тавин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ" гэжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зvйлийн 4-д "Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хvчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг vйлдэхийг єєгшvvлэн сурталчилсан, гэмт хэрэг vйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, нэвтрvvлэг хийхийг" 5-р зvйлд " Шvvхээр гэм буруутай нь нотлогдоогvй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг" тус тус хоригложээ.

Байгууллагын тухай хуулийн "Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах" гэсэн 2-р бvлгийн З дугаар зvйлийн 2 дахь хэсэгт " хамаарах нууцыг байгууллага єєрєє тогтооно" гэсэн бєгєєд 5 дугаар зvйлийн 1-д " Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцvvлэн єєрєє тогтоож мєрдєнє" гэсэн байна. Мєн зvйлийн З-д " Байгууллага нь эрхэлж буй vйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хvний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална" гэжээ.

Энэ бvхнээс vзэхэд єнєєдєр Монгол улсад иргэд тєр, засгийн газрын болон хувийн аль ч байгууллагаас хvссэн мэдээллээ олж авах бололцоо алга байна. Энэ нь ялангуяа сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын олон нийтийн ємнє " тэдний ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл тvгээх "-ээр хvлээсэн vvргээ биелvvлэхэд хамгийн их саад бэрхшээл учруулж байгаа юм. Хvний эрхийн тухай Олон улсын Пактуудад заасан шалгуураар нууцлах зvйлс улс орнуудад бий боловч тvvнийг єргєсгєх буюу бvдvvвчлэх нь албаны бvх мэдээллийг нууц гэж vзэхэд хvргэж байна. Энэ нь эрх зvйн сєрєг vр дагавартай байх нь тодорхой.
Ардчилсан улс орнуудад тєр, засгийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээлэл хvмvvст нээлттэй байх ёстой гэсэн зарчим баримталдаг.

г. Мэдээллийн эх сурвалжаа нууцлах сэтгvvлчийн эрх

Сэтгvvлчид бусад иргэдийн адил мэдээлэлд нэвтрэх(олж авах ) эрхтэй бєгєєд мэдээллийн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн онцгой бєгєєд цорын ганц эрх юм. Yvнийг баталгаажуулсан хууль одоогоор Монгол улсад байхгvй.

Одоо манай улсад ажиллаж байгаа сэтгvvлчдийн хоёр байгууллагын гишvvд 1954 онд Их хурлаараа баталж, 1986 онд шинэчлэн найруулсан " Олон улсын сэтгvvлчдийн баримтлах зарчим" Тунхаглалыг хvлээн зєвшєєрсєн бєгєєд vvнд: " Итгэл олж авсан мэдээллийн эх сурвалжтай холбогдох нууцыг сэтгvvлч хамгаална" гэсэн байдаг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь олон нийтийн мэдээлэлд нэвтрэх (олж авах) эрхийг хамгаалах, тэдний ашиг сонирхлыг дээдлэх талаар шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг билээ. Энэ утгаар сэтгvvлч нь хувь хvнээс илvv vзэл бодлын эрх чєлєє эдэлдэг. Дэлхийн олон улсад мэдээллийн эх сурвалжийг нууцлах, хамгаалах сэтгvvлчийн эрхийг дэмжиж хамгаалдаг байна. Австри, Франц, Герман, Швед зэрэг орон мэдээллийн эх сурвалжийн нууц байдлыг хамгаалах хатуу хуультай ажээ. Япон, Нигерийн шvvх эх сурвалжаа хамгаалахыг сэтгvvлчдэд зєвшєєрєхийн ач холбогдлыг тодорхой заасан байдаг. АНУ-д хэвлэл мэдээлэл, хувь хvмvvсийн эх сурвалжийн хамгаалалт єндєр тvвшинд байдаг ажээ. Европын орнуудад сэтгvvлч саармаг мэдээ цацах нь багасч, шvvх ч тэднээс эх сурвалжийг нь албадан хэлvvлэхийг оролдох нь цєєрчээ. Ялангуяа эх сурвалжтай холбоотой асуудлаар шоронгоор сvрдvvлэх нь нэн ховор болсон байна.

Европын зєвлєл " Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах асуудал нь ардчилсан нийгэмд олон нийтийн хоточ нохой байх чухал vvргээ биелvvлэхэд нь хэвлэл мэдээлэлд боломж олгох vндсэн арга юм. Сэтгvvлчид эх сурвалжаа илчлэх албадлагад єртвєл олон нийтийн ашиг сонирхол бvхий хэрэг явдлын талаар мэдээлэл єгєх vvрэгт нь хvндрэл учирна. Иймд олон нийтийн болон хувь хvний ашиг сонирхол мухардмал шинжтэй болох нєхцєл байдал vvсч болзошгvй тул аливаа албадлагыг хязгаардах ёстой " гэжээ.
Эх сурвалжийн энэхvv хамгаалалтыг олон нийтийн ашиг сонирхол бvхий vйл явдал, хэрэг явдал, буруутай этгээд, буруутай vйлдлийг нотолсон, илчилсэн материалыг хэвлэл мэдээлэл ил тод болгох нь нийгэм эрvvл саруул байж, цэвэршихэд илvv чухал ач холбогдолтой гэж vзсэний vндсэн дээр хэрэгжvvлдэг байна.

Гурав. Гvтгэлэг, нэр тєр сэргээх

Хувь хvн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг хамгаалах заалтууд манайд бий. 1995 оны 1-р сарын 1-нээс vйлчилж эхэлсэн Иргэний хуулийн 7-р зvйлд дараахь зvйлийг заасан байна.

1. Иргэн хуулийн этгээд єєрийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндээ гутаагдсан гэж vзвэл уг мэдээг няцаалгах, ийнхvv гутаагдсанаас учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

2.Энэ зvйлийн нэг дэх хэсэгт заасан мэдээ тараасан этгээд тvvнийхээ vнэн зєвийг нотолж чадахгvй бол учирсан гэм хорыг арилгах vvрэгтэй.

3.Нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутааснаас учирсан гэм хорын хэмжээ, арилгах аргыг энэ хуульд заасан vндэслэл, журмын дагуу шvvх тодорхойлно.

Дээрх заалтыг зєрчсєн тохиолдолд Эрvvгийн хуулийн 117 дугаар зvйлд зааснаар " Бусдын нэр тєр, алдар хvндийг гутаасан илт худал гvжирдлэг тараасан бол нэг жил хvртэл хугацаагаар хорих буюу мєн хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, арван мянгаас тавин мянга хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ" 118 дугаар зvйлд заасны дагуу " Бусдын нэр тєр, алдар хvндийг амаар, бичгээр буюу бусад хэлбэрээр зориуд доромжилсон бол зургаан сар хvртэл хугацаагаар засан хvмvvжvvлэх ажил хийлгэх, арван мянган хvртэл тєгрєгєєр торгох ял шийтгэнэ" гэжээ.

Иргэний болон Эрvvгийн хуулийн гvтгэлэг, доромжлолын тухай заалт хvний эрхийг хамгаалахад чиглэгдсэн боловч эрх баригчид, албан тушаалтан, тєр, засгийн байгууллагын талаар шvvмжлэлт материал нийтлvvлсэн сэтгvvлчдийн эсрэг ашиглах оролдлого гарсаар байгаа юм. Практик дээр ч ийм байдал ажиглагддаг. Аливаа шvvмжлэгдсэн этгээд єєрийгєє доромжилсон гэж vзэн шvvхэд хандан зарга vvсгэх боломж єргєн байна. Энэ нь ардчилсан нийгэм дэх хэвлэл мэдээллийн олон нийтийн ємнє хvлээсэн vvргийн дагуу авилга, гэмт хэрэг, хvний эрхийн зєрчил зэрэг аливаа нуугдмал, бугшмал баримт сэлтийг сурвалжлан илрvvлэх, эрэн сурвалжилж олон нийтэд дэлгэн тавих шvvмжлэлт сэтгvvл зvйн зарчимд харшилж, ингэснээр сэтгvvлчдийн мэргэжлийн эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж байгаа юм.

Сvvлийн хэлэлцэгдэж буй Эрvvгийн хуулийн шинэ тєсєлд гvтгэх гэмт хэргийн тухай заахдаа гvтгэлгийг зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан тохиолдолд гэмт хэрэгт тооцох, бас хариуцлагы нь нэмэгдvvлэхээр заажээ. Энэ нь зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслийн боломжийг хаах сонирхол мэт ажиглагдаж байгаа юм. Зарим сэтгvvлч шvvмжлэлт материал тавихдаа тухайн хvний тухай ташаа мэдээлэл гаргах, нотолгоо vндэслэл муутай баримт сэлт ашиглах явдал тохиолддог. Yvнийг нийтлэг зvйл мэт vзэж, гагцхvv хэвлэл мэдээллийн байгууллагад буруу єгєх зорилгоор хуулинд єєрчлєлт хийх нь туйлын зохисгvй юм.

Гvтгэлгийн тухай асуудлыг Европын Хvний Эрхийн Шvvх тодорхой авч vзсэн бєгєєд шийдвэрvvд нь олон улсын хэм хэмжээнд бvрэн нийцдэг юм. Хууль эрхийн цуврал баримт бичигтээ Шvvх “хувь хvмvvс нь улс тєрийн удирдагч, нийгмийн зvтгэлтэн, албан тушаалтнууд, засгийн газар болон тєрийн байгууллагуудыг шvvмжлэх эрхтэй ” гэсэн бєгєєд " ор vндэсгvй худал, хэрээс хэтэрсэн доромжлол бол шийтгэл хvлээж болох юм " гэжээ. Европын Хvний Эрхийн Шvvх тvvнчлэн засгийн газар, албан байгууллага, албан тушаалтныг шvvмжилсний тєлєє шоронд суулгах нь Европын зєвлєлийн гишvvдийн хувьд vл нийцэх, хvлээн зєвшєєрч болохгvй зvйл гэдгийг тодотгосон байдаг. Энэ баримт бичгvvдэд Монгол улс нэгдээгvй ч гэсэн энэ бол олон улсын жишиг юм.

Сvvлийн 10 жилд Европын орнуудаас гvтгэлгийн хэргээр нэг ч хvн шоронд ороогvй байна. Манай улсын гvтгэлэг, доромжлол, нэр тєртэй холбоотой хуулийн заалтуудад мэдээллийг няцаах эрхийг баталгаажуулаагvй байна. Мєн нэр тєрд нь халдсан мэдээллийг худал, хортой, буруу болохыг нотлох тухай тодорхой заагаагvй байна.

Нэр тєр сэргээлгэхээр гаргасан нэхэмжлэлийн хариуд сэтгvvлч,хэвлэл мэдээллийн байгууллага тухайн хэргийг vнэн бодитойгоор шударга ёс, олон нийтийн эрх ашгийн тєлєє сурвалжилсан, шударга тайлбар єгсєн зэрэг vндэслэлээр єєрийгєє ємгєєлєхийг зєвшєєрєх нь олон улсын жишигт бvрэн нийцэж байгаа юм.

Дєрєв. Сонгуулийн хууль

Сонгуулийн явцад иргэдийн vзэл бодлоо илэрхийлэх эрх, мэдээллийн эрх чєлєє, сонгох, сонгогдох, санал хураалтад оролцох эрх зэрэг хvний суурь эрхvvд чухал болж ирдэг. Эдгээр эрхийг хослуулсны vндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс тєрийн нам болон нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєр, мєн чанар зэрэг сонгуулийн компанийн гол гол vйл явдлыг мэдээлэх vvрэгтэй. Энэ vvрэг нь тухайн улс тєрийн нам, нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєрийн тухай олон нийтийг бодитой мэдээллээр хангаснаар тэдэнд зєв сонголт хийхэд нь туслахад чиглэгдэнэ. Мєн хэвлэл мэдээлэл нь улс тєрийн нам, нэр дэвшигчдийг хэвлэл мэдээллээр танилцуулах боломжийг хангах ёстой. Энэ vvднээс Ерєнхийлєгчийн Сонгуулийн тухай, УИХ-ын Сонгуулийн тухай, Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Орон нутгийн Сонгуулийн тухай хуулийг судлав.

Дээр нэрлэсэн хуульд тухайн сонгуулийн кампанийн vйл ажиллагаа, санал хураалттай холбоотой цогц vйл ажиллагааг зохицуулснаас гадна хэвлэл мэдээлэлд хамаатай заалт цєєнгvй байна.

Сонгуулийн хуулиуд, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд сонгуулийн бэлтгэл ажлын тухай, сонгуулийн явцад ажиглалт хийхийг зєвшєєрсєн заалтууд байгаа бєгєєд бас хэвлэл мэдээллийн байгууллагын тvvнд оролцох эрхийг онцгойлон тэмдэглэж, ил тод байдлыг хангах vvднээс хэвлэл мэдээллийнхнийг санал хураалт, тооллогод байлцахыг зєвшєєрсєн нь дэвшилттэй хандлага юм.

а. Сонгуульд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх vvрэг

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 21, Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 6, Аймаг, нийслэл,сум дvvргийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19,23, Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн 9-р зvйлд " сонгууль, санал асуулгын бэлтгэл ажил, дvнг олон нийтэд шуурхай хvргэх vvрэгтэй " гэж хэвлэл мэдээллийн vvргийг тодорхойлжээ. Мєн сонгуулийн зардлын тайланг сонин хэвлэлд нийтлэх vvрэг ноогдуулсан байна. Єєрийн ємчийн байгууллагад даалгаж буй ийм заалт бол захиргаадлын уламжлал хадгалагдаж vлдсэний баримт мєн.

Мєн улс тєрийн нам, нэр дэвшигчдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийх сурталчилгаа адил тэгш байх тухай Сонгуулийн хуулиудад заасан байна. Ерєнхийлєгчийн сонгуулийн хуулийн 28-р зvйлийн 3-д 2001 онд Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє хийсэн єєрчлєлтєд " Сонгуулийн ерєнхий хороо нь Ерєнхийлєгчид нэр дэвшvvлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч Монголын vндэсний радио, телевизээр тєлбєртэй болон тєлбєргvй явуулах хугацаа, боломж нь адил байхаар тооцон хуваарь хийж, санал авах єдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална" гээд " МYРТ-ээр Сонгуулийн Ерєнхий хорооны баталсан хуваарьт зааснаас єєр тєлбєртэй ба тєлбєргvй нэвтрvvлэг явуулж vл болно " гэж заажээ. Гэтэл 4 дэх хэсэгт " Сонгуулийн ерєнхий хорооноос тогтоож олгосон хугацаанаас бусад цагт улсын радио, телевиз, тєрийн байгууллагын харъяалал бvхий сонин, сэтгvvлээр нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулбал vнэ тєлбєрийг тєлнє " гэсэн заалтыг хэвээр vлдээсэн байна.

Сонгуулийн компанийн бэлтгэлийн явц болон дvнгийн тухай олон нийтэд мэдээлэх vvргийг бvх хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ноогдуулсан нь зохимжгvй юм. Єнєєдєр Монголд 1000 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бvртгэлтэй бєгєєд Yндэсний радио, телевиз болон орон нутгийн хэвлэл мэдээллийн албадаас бусад нь хувийн ємчийн, тєр, тvvний байгууллагаас хараат бус юм. Мєн эдгээр хэвлэл мэдээлэл нь шинжлэх ухаан, соёл, урлаг, хvvхэд, залуучуудын гэсэн єєр єєрийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг бєгєєд сонгуулийн кампанийн гол гол vйл явдлыг сурвалжлах, улс тєрийн маргааны тоймыг тусгах, нэр дэвшигчийн тухай сурталчлах эсэх нь тухайн байгууллагын эрх мэдлийн асуудал юм. Ийм vvрэг хариуцлагыг тєр, засаг зєвхєн єєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд л ноогдуулж болно.

Мєн " Тєв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл vнэн зєв байвал зохино " гэсэн шаардлага тавигдсан байна. Олон улсын хэмжээтэй нийцvvлье гэвэл vvнийг гагцхvv тєр, засгаас санхvvждэг хэвлэл мэдээллээс л шаардаж болно.

б. Yзэл бодлын ерєнхий эрх чєлєє

Сонгуулийн хуулиудад нэр дэвшигчийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулж, " хэвлэл мэдээллийн хэрэгслээр мєрийн хєтєлбєрєє танилцуулах, vзэл бодол, байр сууриа илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, сонгуулийн тойргийнхоо холбогдох, байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх " -ийг хангасан байна.

Гэтэл УИХ-ын сонгуулийн 21-р зvйлийн 6-д “сонгогчдыг сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль зєрчсєн бусад vйлдэл хийхийг уриалсан сурталчилгаа явуулах, сонгуулийн сурталчилгаанд шашны зан vйл ашиглахыг хориглоно” гэжээ.

Сонгогчдыг сонгуульд оролцохоос татгалзахыг уриалахыг хориглох нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг “онцын шаардлагагvйгээр” vл хязгаарлах тухай олон улсын жишигт нийцэхгvй байна. Сонгуулийн vеэр тєдийгvй ер нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хувьд уламжлалт буюу шашны зан vйлийн тодорхойлолтыг тусгаагvй бол энэ заалт эргэлзээтэй болно.

в. Сонгууль, хэвлэл мэдээллийн хязгаарлалт

" Сонгуулийн сурталчилгааг санал авах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно. Энэ vеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал авах єдєр хvртэлх 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглох " тухай заалт дээр дурьдсан хуулиудад тусгагдсан байна.

Тєр, засгийн газрын хэвлэл мэдээллийн хэрэгслийн vvрэг хариуцлагыг тодорхойлохын зэрэгцээ " Улс
тєрийн намуудын харьяалалд байгаагаас бусад ємчийн аль ч хэлбэрийн радио, телевиз, сонин, сэтгvvлээр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно" хэмээн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 21-р зvйлийн 5-д заасан бєгєєд энэ нь орон нутгийн сонгуульд мєн хамааралтай байна.

Мєн УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 4О дvгээр зvйлийн 3-д " Дахин санал авах ажлыг дуустал ухуулга сурталчилгаа хийхийг хориглоно" гэсэн байна. Харин Ерєнхийлєгчийн сонгуулийн хуульд энэ талаар онцлон дурьдалгvй уг хуулийн заалтуудыг мєрдєхєєр тусгасан ажээ. Эдгээр хязгаарлалт нь сонгуулийн кампанийн сvvлийн 24 цагийн vйл ажиллагаанд оролцохоос эхлээд нам болон нэр дэвшигчийн компанитай холбоотой тусгай мэдэгдлийг нийтлэх, нэвтрvvлэх хvртэл бvх зvйлд хориг тавьсан байна.

Сонгуулийн хуулиудад " Нэр дэвшигчийг гvтгэх, доромжлох, нэр тєрийг нь гутаах, тvvний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно" гэжээ. Хуулиудад тусгаснаар хэвлэл, мэдээллийн байгууллага дээрх заалтуудыг зєрчвєл " шvvх 250 000 хvртэл тєгрєгєєр торгох " ажээ.

Тав. Зар сурталчилгаа

Манай улсад зар сурталчилгааны хууль байхгvй. Ийм хууль боловсруулах тухай УИХ дээр яригдаж, тогтоол гарч байсан боловч биелэлээ олоогvй. Харин Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хор хєнєєлийн тухай, Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар зар сурталчилгаанд хязгаарлалт тавьсан байна. Тухайлбал, " согтууруулах ундаа худалдах, худалдан борлуулах, хэрэглэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх"(9-р зvйлийн 2 дахь хэсэг), " хэвлэл, зурагт хуудас, кино, радио, ханын самбар, зар чимэглэл, чєлєєт загвар болон бусад шууд хэлбэрээр биет байдлаар сурталчлах, хvvхдэд тамхи татахыг зааж, сургах, сурталчлах, тамхины vйлдвэрлэл эрхэлдэг, дагнан борлуулдаг аж ахуйн нэгж ивээн тэтгэгчээр оролцож сурталчилгаа явуулахыг ( 6-р зvйлийн 1,2,4 дэх хэсэг) хориглосон байна.

Хvvхдийн эрхийг хамгаалах хуулийн " Хvvхдийн хєгжих эрх" гэсэн 6-р зvйлийн 5-д " эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хvvхэд єєрєє хvсээгvй бол хvvхдийг сурталчилгаанд ашиглахыг хориглоно" гэсэн байна.

Зургаа. Садар самуун, хvчирхийлэл

Садар самуун, хvчирхийллийг сурталчлахтай холбоотой заалтууд манай улсын Соёлын тухай, Хvvхдийн эрхийг хамгаалах тухай, Садар самуун явдалтай тэмцэх тухай, Захиргааны хариуцлагын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон Эрvvгийн хуульд тусгагдсан байна.

Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 6-р зvйлийн 5-д " Хvvхдэд гэмт хэрэг, садар самуун, хvчирхийллийг сурталчлах"-ыг хоригложээ. Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль 1998 оноос хvчин тєгєлдєр vйлчилж байна. Эротик, садар самууны сурталчилгаанд тавих хяналтыг уг хуульд зааснаар " тєрийн захиргааны тєв байгууллагуудын дэргэдэх зєвлєл хэрэгжvvлнэ" гэсэн бєгєєд тэдгээрийг зєвхєн энэ Зєвлєлєєр хянуулсны дараа хэвлэн нийтлэх, нийтэд vзvvлэхийг зєвшєєрсєн байна. Энэ хуулийн ємнє 1996 онд Хууль зvйн сайдын 202 тоот тушаалаар Хvчирхийлэл, садар самууныг сурталчлахын эсрэг хяналтын зєвлєл байгуулагдаж зєвлєлийн ажиллах журмыг хавсралтаар баталсан байна. Энэ журмын 5-д заасны дагуу Зєвлєл нь " сонин хэвлэлд vзлэг хийх, хаах, хариуцлага хvлээлгэхээр хуулийн байгууллагад шилжvvлэх " эрхтэй байна.

Yvний дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэлд 1997, 2000 онд шалгалт явуулсан бєгєєд эхний шалгалтаар 55 сонинг садар самуун сурталчилсан хэргээр хаасан юм. 2000 оны шалгалтад нийслэлд vйл ажиллагаа явуулж буй 52 сонин, 6 сэтгvvл, 5 радио, 5 телевиз, 7 кабелийн телевизийг хамааруулжээ, Шалгалтын дvнг Хууль зvй, Дотоод Хэргийн Яамны Сайдын зєвлєлийн хурлаар хэлэлцэж, дараахь шийдвэр гаргасан байна.

1. Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдээлэл олж авах боломжийг нэмэгдvvлэх, тэднийг vнэн зєв мэдээлэл олж, нийтэлснийх нь тєлєє элдэв дарамт шахалтаас хамгаалах чиглэлээр тэдний санал хvсэлтийг хvлээн авч санал боловсруулах ажлыг зохион байгуулах, шаардлагатай бол холбогдох хуульд нэмэлт єєрчлєлт оруулах асуудлыг судалж шийдвэр гаргах

2. Хэвлэлийн зєвлєл байгуулах талаар Монголын Сэтгvvлчдийн Холбоо, МЧАСЭ, МХХ, МСХ, МЧСХ-той хамтран ажиллах

3. Засгийн газрын 1991 оны 257 дугаар тотоолоор батлагдсан "Хэвлэл мэдээллийн хэрэгслийг бvртгэх " журмыг хянан vзэж, шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгуулгын ажилтнуудын оролцоотой байгуулж, ажиллуулах

4. Эротик сурталчилгаанд хяналт тавих зєвлєлтэй хамтран садар самуун, эротикийн зааг ялгааны талаар тvvнчлэн "гэмт хэрэг єєгшvvлэн сурталчилсан" гэдэг хуулийн заалтын талаар тус тус Улсын Дээд Шvvхээр албан ёсны тайлбар гаргуулах

5. Садар самуунтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн холбогдох заалтыг дугаар бvртээ зєрчсєн нэр бvхий 3 сонины vйл ажиллагааг зогсоолгохоор шvvхэд шилжvvлэх

6. Садар самуунтай тэмцэх хуулийн холбогдох заалтыг удаа дараа зєрчсєн нэр бvхий 11 сонинг торгуулахаар шvvхэд шилжvvлэх

7. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн хуулийн холбогдох заалтыг удаа дараа зєрчсєн нэр бvхий 5 сонинг торгуулахаар шvvхэд шилжvvлэх

Сvvлд нь " Чоно", "Дуулиант хэрэг", "Жигшvvрт хэрэг" сонин шvvхийн шийдвэрээр хаагджээ.

а. Садар самуунтай холбоотой Монгол улсын хуулийн заалт

Садар самууны тухай хуулийн З дугаар зvйлийн 1-д садар самууны тухай тодорхойлолтыг заасан байна.

3.1.1."садар самууныг сурталчлах" гэж бэлгийн дур хvслийг єдєєх зорилгоор хурьцал vйлдэхийг болон хvний бэлэг эрхтнийг илтээр хэвлэл, ном зохиол, кино, дvрс, дуу авианы бичлэг болон бусад хэлбэрээр уншуулах, сонсгох, vзvvлэхийг;
3.1.2."садар самуун явдал" гэж биеэ vнэлж явалдах, тvvнд бусдыг уруу татах, биеэ vнэлэхийг зохион байгуулах, зуучлах, тvvнчлэн садар самууныг сурталчлахыг;
3.1.3."эротик" гэж гоо сайхны таашаал тєрvvлэх зорилгоор хvний нvцгэн биеийг урлаг, уран сайхны хэлбэрээр vзvvлэхийг тус тус хэлнэ гэжээ.

6 дугаар зvйлийн 1-д хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бусад аж ахуйн нэгж, байгууллагын нэг адил " садар самуун явдлын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах, бэлэгсийн халдварт болон дархлалын олдмол хомсдол євчнєєс урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулах" vvрэг ноогдуулжээ.

б. Хязгаарлалт

7 дугаар зvйлийн 2-ийн 1,2,3-д эротик хэвлэл, ном зохиол, дvрс бичлэгийг албан байгууллага, гудамж, талбай, хvvхдийн байгууллага, цэцэрлэг, сургууль, оюутан, сурагчдын дотуур байр, хvнс, барааны зах, худалдаа, vзвэр vйлчилгээний газар, гар дээрээс худалдах болон 18 насанд хvрээгvй хvнээр худалдуулах, 18 насанд хvрээгvй хvнд худалдахыг, 8-р зvйлд эротик кино, дvрс бичлэг, жvжиг, бvжгийг " телевизийн нийтийн сувгаар дамжуулах"-ыг тус тус хориглосон байна. Харин хуулийн 7-р зvйлийн 1-д эротик хэвлэл, ном зохиол, дvрс бичлэгийг " аймаг нийслэлийн Засаг даргаас тогтоосон цэгт худалдах " тухай заасан байна.

Уг хуулийн 5 дугаар зvйлийн 2,3-д " садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дvрс бичлэг, бусад зvйлийг бэлтгэх, тараах, борлуулах, энэ зорилгоор хадгалах, улсын хилээр нэвтрvvлэх " -ийг хоригложээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн 11-р зvйлийн 4-д " хэвлэл мэдээллийн хэрэгслээр хvчирхийлэл, аллага, хядлага, садар самуун, гэмт хэрэг vйлдэхийг єєгшvvлэн сурталчилсан… нийтлэл, нэвтрvvлэг хийхийг хориглоно " гэжээ.

в. Хариуцлага

Садар самуун явдалтай тэмцэх хуулийн 11 дvгээр зvйлд эротик хэвлэл, ном зохиол, дvрс бичлэг худалдсан буюу тєлбєртэй ашиглуулсан, эротик тоглолт явуулсан vйлчилгээний орлогод татвар ногдуулахаар заагаад Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуульд уг орлогын 40 хувиар татварын хэмжээг тогтоожээ. Мєн хуульд " зєрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан бол эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ" гэсэн бєгєєд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол " олсон орлогыг хурааж, гэм буруутай албан тушаалтныг 40000-60000 хvртэл тєгрєгєєр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 000-150 000 хvртэл тєгрєгєєр торгох, энэ зєрчлийг нэг жилийн дотор давтан гаргасан бол хэвлэл, мэдээллийн байгууллагын vйл ажиллагааг зогсоох", Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар 100000 тєгрєгийн торгууль ногдуулахаар тус тус заажээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23-р зvйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зєрчсєн " хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 000- 150000 тєгрєгєєр торгох, тvvнчлэн уг зєрчлийг удаа дараа зєрчвєл байгууллагын vйл ажиллагааг зогсоох шийдвэрийг шvvгч ноогдуулна " гэсэн байна.


Долоо. Ерєнхий дvгнэлт, зєвлємж

Бид энэхvv тайланд Монгол улсын хуулиудад орсон бєгєєд хэвлэл мэдээллийн эрх, эрх чєлєєг хєндсєн зарим vvрэг, хязгаарлалт, хориглолтын тухай єгvvлэхдээ "зєв", "буруу" гэж оношлох буюу vндэслэлийн дvгнэлт хийж, vнэлгээ єгєхийг зориогvй, харин тєлєв байдлыг тодорхойлоход хэрэгтэй мэдээллийн багцыг л бvрдvvлж, цаашдын судалгааны эх сурвалж болгохыг эрмэлзсэн болно. Иймд засаг тєрийн байгууллагууд тэдгээр эх сурвалжийг анхааралдаа авч, дvгнэлт хийнэ хэмээн толилуулж байгаа билээ.

Хэвлэлийн эрх чєлєєг Yндсэн хуулиар тунхаглаж, уул эрх чєлєєний тухай тусгай хууль гаргаснаар Монгол улс ардчилал руу хийсэн чухал алхам болж, энэ талаархи эрх зvйн орчинг бvрдvvлэх суурийг тавьжээ. Гэсэн ч хэтэрхий болгоомжлол, хуучинсаг хандлагаас бvрэн гvйцэд ангижраагvй байна. Иймд мэдээллийн болон хэвлэлийн эрх чєлєєг улам бэхжvvлэх, чєлєєт хэвлэл хєгжих эрх зvйн орчинг таатай болгохын тулд тvvний ардчилсан ёсны зарчмуудыг бvрнээ хvлээн зєвшєєрсний vндсэн дээр засаг, тєрийн зvгээс дорвитой зарим арга хэмжээ авч хэрэгжvvлэх шаардлагатай байна.

Yvнд энэхvv тайлан, тvvний хавсралт болох зєвлємж, саналыг харгалзан vзэхийг хvсэж байна. Yvнд:

7.1. УИХ, Засгийн газарт

а. Хэвлэлийн эрх чєлєєг баталгаажуулсан 1998 оны суурь хуулийн vндэслэл зарчмаас єчvvхэн ч ухралт хийхгvй байхын хамт тvvний ємнє гарсан хуулиудын хуучирсан бєгєєд дээрх хуульд нийцээгvй заалтуудыг хасах (хvчингvй болгох)

б. Тєрєєс олон тvмний мэдээллийн хэрэгсэл ємчилж vл болох тухай заалтыг эргэж буцалтгvй хэрэгжvvлэх, юуны ємнє Радио, телевизийн хэргийг vндэсний, хараат бус тогтолцоонд шилжvvлэх зэргээр хуулийн механизмыг vлгэр жишээчээр хангах

в. Хэвлэлийн эрх чєлєєг хєндсєн єдгєєгийн хуульд байгаа vндэслэл, хэрэгцээ муутай буюу эргэлзээтэй зарим хязгаарлалтыг эргэж харахын сацуу ер нь зайлшгvй хязгаарлалтыг зєвхєн " Иргэний болон улс тєрийн эрхийн тухай Олон улсын Пактын болон Монгол улсын олон улсын гэрээнд заасан "шалгуурыг" чанд баримтлах, vvнтэй уялдуулан хоёрдмол утга бvхий vндэслэл муутай заалтаас зайлсхийх

г. Эрvvгийн зарим хуулийн шинэ тєсєлд буй "гvтгэлэг доромжлол" зэрэг хэргийн бvрэлдэхvvнд зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгслийг онцлон дурьдсныг эргэн харж, олон улсын жишигт нийцvvлэх, сэтгvvлчийн эрх ашгийг хамгаалах хууль боловсруулах

д. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэгэнт тєрийн бус болсонтой холбогдуулж, тэдгээрт тєрийн мэдлийнх шигээр vvрэг ноогдуулдаг практикаас татгалзаж, энэ талаар хуулийн заалтаа эргэн харж засаг тєрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй эрх тэгш харилцан ажиллах ардчилсан дэг журам санаачлан тогтоох

е. Хvний эрхийг хамгаалах талаарх тєр, Засгийн газрын хєтєлбєрт хэвлэл мэдээллийн эрх чєлєєг бэхжvvлэх асуудлыг тухайлан тусгаж байх

ё. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой бодлого, тєсєл боловсруулах, хэлэлцэх, батлах, єєрчлєлт хийхдээ хараат бус шинжээч, мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн зєвлєл, баг байгуулан санал зєвлємжий нь тусгавал зохино. Энэ ажилд мєн хэвлэл мэдээллийн салбарт vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн болон сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын санал зєвлєгєєг тусгавал илvv vр дvнд хvрнэ гэдэгт итгэж байна.

7.2. Монголын сэтгvvлч, хэвлэн нийтлэгчдийн мэргэжлийн байгууллагуудад

а. Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын мэргэжлийн эрхийг баталгаажуулсан ёс зvйн тєрєлжvvлсэн журам (кодекс), чєлєєт хэвлэлийн зарчмын талаарх олон улсын хэм хэмжээг баримтлах, энэ талаар Засгийн газар, тvvний харъяа байгууллагуудад мэдээлэл, зєвлєгєє байнга єгч байхыг зєвлєж байна.
б. Yзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєнд хууль тогтоомжоор тавьсан аливаа хязгаарлалт, хориг, цагдан хяналтад анхаарал тавьж, сэтгvvлчдийн мэдээлэлд нэвтрэх, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх эдлэхэд нь туслах талаар чармайлт тавьж, зохих байгууллагуудтай нєлєєллийн болон зєвшилцєх, тохиролцох vйл ажиллагаа явуулах нь зvйтэй байна.
в. Сэтгvvлч аль нэг нам, улс тєрийн хvчний хавсарга дуу хоолой болох ёс зvйн гажуудалтай тэмцэх, сэргийлэх

7.3. Олон улсын байгууллагуудад

а. НYБ, ЮНЕСКО, зэрэг байгууллага Монголд хvний эрхийг хамгаалах ажлыг эрчимжvvлэх, хэвлэлийн эрх чєлєєний асуудлыг єндєр тvвшинд анхаарахыг зєвлєж байна. Дэлхийн банк, Азийн хєгжлийн банк зэрэг байгууллага, Монгол улстай худалдааны, тусламжийн бусад гэрээ хэлэлцээртэй гадаад орнуудын Засгийн газар гэрээ, хэлэлцээртээ vзэл бодлын болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг дээдлэн хvндэтгэх, тvvнд " "онцын шаардлагагvй" хязгаарлалт, хориглолт хийхгvй байх нєхцєл болзол тавьдаг заншлаа хэвээр хадгалах
б. Хvний эрх, vзэл бодол, мэдээллийн болон хэвлэлийн эрх чєлєєний чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд хэвлэл мэдээллийн асуудлаар судалгаа, дvн шижилгээ хийх, сургалт, семинар, уулзалт ярилцлага зохион байгуулах ажлаар дамжуулан Монгол дахь хэвлэлийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих ажлаа vргэлжлvvлэхийг хичээнгvйлэн хvснэ.

Тайлан бичсэн: Х. Наранжаргал
Зєвлєх: Б. Чимид
Судалгаа хийсэн: Ж. Туул, Д. Оросоо
Туслах: Д. Мєнхбvрэн

Тайланг Будапешт дахь "Нээлттэй нийгэм" хvрээлэнгийн Хэвлэл мэдээллийн хєтєлбєрийн санхvvжилтээр бэлтгэв.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116302 
 Энэ сард:9731 
 Өнөөдөр:107 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.