Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє

Б.Чимид - Монгол Улсын гавъяат хуульч, доктор (Ph.D), профессор. “Хэвлэл мэдээллийн хууль, эрх зvйн шинэтгэл” тєслийн зєвлєх.

YЗЭЛ БОДЛОО ЧЄЛЄЄТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ БОЛОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ

1. Асуудлын утга учир

Энэ сонин хэвлэл дэндэж байна гэх буюу засаг тєр эзэгнэлээ, "хавчлаа" гэхчилэн маргах нь бий. Бичил орчин, зарим нэг асуудлаар тийм єє сэв байх л юм. Том бодлого, их орон зайд бол дандаа муу амлацгаахын хэрэг юу байхав.

Монголчууд бид 1990-ээд оноос ардчилсан дэглэм тогтоосноороо бахархан дээдлэх олон vнэт зvйлийг олж авсан. Юуны ємнє хvнийг дээдлэх ёсыг хvлээн зєвшєєрч, тvvний эрх, эрх чєлєєг олон улсын жишигт хvргэн тунхаглаж, Yндсэн хуулиараа бататган бэхжvvллээ. Энэ бол манай нийгмийн єнєєгийн бодит байдал, ирээдvйн єнгє тєрх, vндэсний бахархлын нэг даруй мєн. Yvнийг хvн бvр итгэл vнэмшилтэй байж vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх эрх чєлєєг жинхэнэ ёсоор баталгаажуулсан нэгэн баримтаар ч нотлон илэрхийлж болно. Ийм эрхийг тунхаглаж энэ хvрээнд урьд байсан цагдан хяналтыг (цензурыг) устгасны vр дvнд нэг намын хяналтад байсан цєєн тооны тогтмол хэвлэлийн оронд сонин, сэтгvvл "борооны дараахь мєєг шиг" олширч чєлєєт хэвлэл-мэдээллийн бvхэл бvтэн сvлжээ бий болов.

Манай улсад 2000 оны байдлаар 684 нэрийн сонин, 159 сэтгvvл, бvгд 843 сонин, сэтгvvл нийтлэгдэж байгаагийн дийлэнх олонхи нь чєлєєт хэвлэл юм. Мєн чєлєєт радио, телевизийн сувгууд ч бий болов. Энэчлэн бидэнд єєдрєгєєр харж, єсгєж єндийлгєх гэрэл гэгээтэй олон сайхан зvйл байна. Харин тэр бvхнийг vгvйсгэхийн сацуу бас "сvvдэр" дагалддагийг мартаж, алмайрч болохгvй. Єндєр сэрэмж, мэдрэмжтэй байж, сайн сайхны тєлєє тэмцэх л хэрэгтэй. Хvний эрх, эрх чєлєє бол бас тийм зvйл буюу. Жирийн олон эрхээ эдэлмээр байхад засаг тєрийн эрх мэдэлтнvvд хязгаарлах гээд байдаг. Тэр хязгаарлалт нь зvй ёсны байхаасаа дур зоргын байх нь цєєнгvй тохиолддогийг бодолцох л ёстой. Yvнд л асуудлын (тэмцлийн) утга учир оршино.

2. Хvний эрхийн тєлєєх тэмцлийн тэргvvн шугам дээр…

Хvн тєрєлхєєс насан хутаг орштол итгэл vнэмшилтэй байх, тvvнээ чєлєєтэй илэрхийлэх зэрэг заяамал эрхтэй байтал тvvнийг хааж боосон, нухчин дарсан дэглэмvvд оршсоор, нурсаар ирснийг тvvх мэднэ. Диспотизм, фашизм, тоталитаризм гэх нэг хvний хэмжээгvй эрхт ёс, нэгэн бvлэглэлийн vнэмлэхvй дарангуйлал, бvхнийг захиргаадах, нэгэн vзлийг монополчлох ёсыг хvн тєрєлхтєн, улс орон зуун зууныг дамжин амсаж, тэмцэж даван туулж ирсэн. Энэ тэмцлийн vрээр ХYШ зуунаас тэргvvний хєгжилтэй орнуудад ард тvмэн эрх чєлєєг олж, ардчилсан ёс тогтоосон бєгєєд хорьдугаар зууны 2 дугаар хагасаас хvний эрхийн тєлєєх тэмцэл нэгэн орны хvрээнээс хальж, даяарчлагдан олон улсын хамтын чармайлтын vйл хэрэг болов. Yvнийг єнєє vеийн хvмvvс ойлгохгvй байхын аргагvй. Ялангуяа итгэл vнэмшилд ёроол, vзэл бодолд хил хязгаар байхгvй билээ.

Хvний эрх гэгч яг л нэмэх, хасах цэнэгийн таталцал, "ижил цэнэг"-ийн тvлхэлцэл мэт нэгдэж, сєргєлдєж байдаг тvвэгтэй vзэгдэл мєн. Тэр дундаас "vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх", тvvний гол хэрэглvvр болсон хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь тэрхvv тэмцэл сєргєлдєєний тэргvvн шугамд байсаар ирсэн аж. Яагаад, ямар учраас гэж асууж болох. Учир юун гэвэл vзэл бодлоо илэрхийлэх эрх нь засаг тєрийн бодлого, vйл ажиллагааг хянаж цэгнэж, дэмжих эсэхийн дэнсэн дээр шvvн тунгааж, шvvмжилж “чимхэж” байгаагаар гол тєлєв хэрэгжин илэрдэгт оршино. Хууль зvйн ухааны доктор, профессор Г.Совд эдгээр эрхийг “Хvний оюун санааны Эрх чєлєєний гол цємийг єєртєє багтаасан улс тєрийн эрх, эрх чєлєєг илэрхийлэх нэлээд хурц хэлбэр мєн ” гэж тэмдэглэжээ. Нєгєє талаар манай оронд энэ талын уламжлал нэн хомс болохоор “хэтрvvлэх”, “цочирдох” хоёр зэрэгцэн гарсаар байна.1924 оны Yндсэн хуулиар “Хэвлэх, нийтлэх” эрх чєлєєг тунхагласан боловч Ардын хувьсгалын дараахнаас хэвлэл мэдээллийн бvх хэрэгсэл эрх баригч намын хяналт, тєрийн мэдэлд орж єнгєрсєн зууны 90-ээд он хvртэл намын дайчин зэвсэг гэгдэн, нэгэн vзэл суртлын ноёрхлоос гарч чадаагvй байсныг нуухын хэрэг юун. Ер нь Монголчууд саяхан болтол нам засагт халгаатай vгийг тєє зайгvй найз гэсэн хvндээ л шивнэж ярьдаг байснаа, гаж vзэлтнийг хорьж, цєлж байсныг ч мартах ёсгvй. Юун чєлєєтэй илэрхийлэх эрх байхав.

“Монгол Улсад социализмын vед хvний эрхийг зєрчиж байсан хамгийн гол хэлбэр нь “тэрс vзэлтэнтэй” эвлэршгvй тэмцэл явуулдаг байсанд оршино. Тэр vед эрх баригч хvчний бодлого, явуулж байгаа арга хэмжээнд шvvмжлэлтэй хандсан хvнийг “сэхээтний тєєрєгдєл”, “намын эсрэг бvлэг” мэтийн нэр томъёо єгч ажил албанаас халж, захиргааны журмаар нутаг зааж цєлєх, мэргэжлийн ажил эрхлэх болон улс тєрийн амьдралд оролцох эрхийг нь хасах зэргээр хэлмэгдvvлж байснаар барахгvй тєрийн эсрэг… онц хvнд гэмт хэрэг болгон хуульчилсан байсан билээ.”

Дєнгєж саянаас тухайлбал, 1990 оноос олон ургальч vзлийг хvлээн зєвшєєрч 1992 оны Yндсэн хуульд баталгаажуулснаар л энэ эрхийг бодитоор нь олж эхлэв. Тэр эрхийг чинь нам тєр олгосон юм гэх хvн тохиолддог. Єнгєц бодвол тийм л юм шиг. Гэтэл итгэл vнэмшилтэй байж, тvvнээ чєлєєтэй илэрхийлэх, хамгаалах гэдэг бол хvнд єєрт нь заяагдсан эрх болохоос хэн нэг єгєємєр сэтгэлтний єглєг, тэр дундаа засаг тєрийн олговор бишээ. Харин улс тєрийн ардчилсан дэглэмийн нєхцєлд засаг тєр нь уул эрхийг хvлээн зєвшєєрч хамгаалах, vvний тул элдэв хориг хязгаарлалтаас татгалзах vvрэг хvлээдэг нь ардчиллын алтан хууль мєн. Гэвч тэр хууль аяндаа хэрэгждэггvй.

Нєгєєтэйгvvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх гэдэг бол санаанд орсон бvхнээ ам мэдэн бурахын нэр огтхон ч биш. Тэгэх тусмаа "Долингор vхээд, чєтгєр болоод наашаа гарсан гэнэ. Хvнд битгий хэлээрэй яршиг" гэх маягийн ахуйн чанартай хувийн хов жив тєдийхєн зvйл ч биш, харин нийгэм, улс тєрийн гvн агуулга, онц учир холбогдолтой аж. Тvvнийг сайтар ухамсарлан vзэгдэл юмсад vнэн бодитой хандаж, бусдын халдашгvй эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндийг эрхэмлэн хvндэтгэж баймааж эл эрхийг ёсоор нь эдлэх учиртайг хэлэх юун. Юуны ємнє энэхvv эрх чинь юуг тээж, хаанаас хаашаа, хэнээс юунд чиглэж илэрдэг вэ? Хэнд ямар хэрэгтэй эд вэ гэдгийг гvн ухаарах нь чухал. Энэ тухайд гэвэл тєр, нийгмийн ач холбогдолтой, хvний ашиг сонирхолтой шууд холбоотой асуудлаар "доороос дээшээ" буюу иргэдээс засаг тєр рvv (эрх баригчид руу) чиглэж голчлон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлбэржиж илэрдэг гэж болно.

Эл учраас дээдсийн цєсийг ихэд хєдєлгєж ухаантайд нь тус хvргэж, урагшгvйд нь уур хилэн тєрvvлдэг байна. Ингээд л “тэргvvн шугамд” очих нь тэр.
Номын хэлээр єгvvлбэл "Yзэл бодлоо илэрхийлэх нь хувь хvн нийгэмтэй шууд харьцах харилцааны илэрхийлэл… нийтийн ач холбогдол бvхий асуудлыг чєлєєтэй ил тод хэлэлцэж, нийгмийн vзэл бодлыг бий

3. Єєрийн vзэл бодолтой байж, єєрєєр сэтгэхийн учир

Хvмvvс хvрээлж буй нийгмийн орчинд єєр єєрийн ертєнцийг vзэх vзэл, хандлагаар vнэлэлт дvгнэлт єгч, байр сууриа илэрхийлэхэд энэхvv эрх чиглэдэг. Yvний тулд бас vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх зэрэг бусад эрх чєлєєг зайлшгvй эдлэх ёстой болдог.

Хvний эрхийн тvгээмэл тунхаглалд "хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй " гэжээ. "Єєрийн" гэдэг бол орхиж, алгасаж болохгvй vг. Тэгэхээр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх гэдэг бол бусдын vгийг тоть мэт давтаж хvний хавсарга болж явна гэсэн хэрэг бус, харин vзэгдэл юмсад єєрийн байр сууринаас бие даан хандахыг чухалчилна. Yvнийг л хvлээн зєвшєєрвєл сая "єєрєєр сэтгэх" эрх чєлєєг эдлvvлэхээс зайлсхийх аргагvй. Энэ нь олон ургальч vзлийг салшгvй шинжээ болгосон ардчилсан нийгэм тєрийн оршин тогтнолын нэг vндэс болдог байна.

Засаг тєрийн байгууллага, албан тушаалтны vйл ажиллагаанд оршин байгаа нуугдмал хийгээд єнгєлєн далдлагдсан хэлбэрээр илэрдэг аливаа зєрчил, гэмт хэрэг, бусармаг явдлыг чухамхvv vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vvний тул vг хэлэх, хэвлэн нийтлэх замаар илчилж бvх нийтийн анхааралд толилуулан, олон тvмний хараа хяналтад оруулж баймааж нийгмийн євчнийг анагааж, эрvvл саруул орчин бий болгоно. Yvнд л vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн гол ач холбогдол оршино. Др Ж.Амарсанаа "Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє бол тvvнгvйгээр хvн хэвийн амьдарч чадахгvй, нийгэм эрvvл саруул оршин тогтнож… чадахгvй тийм орчин юм" гэсэн нь “эрvvл саруул” гэх утгаараа аргагvй vнэн билээ.

4. Хам шинж, тулах цэг

Монгол Улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:
16/ “Итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.
17/ Тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй.”
Монгол Улсын Yндсэн Хуулийн 16-р зvйлээс. (1992)

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийн агуулгыг дараах хэдэн шинжээр илэрхийлж болно. Тухайлбал эл эрх нь:

- хvний єєрийн итгэл vнэмшилд суурилдаг,
- хvний єєрийн буюу бие даасан байр суурийг нь илэрхийлдэг,
- нийгэм-тєр, тvvний байгууллага, албан тушаалтны vйл ажиллагааг vнэлж цэгнэх, ариусгахад болон хvний ашиг сонирхлыг хамгаалахад чиглэдэг,
- нийгмийг жолоодох, хянахад иргэний нийгмийн оролцох арга зам болдог,
- олон ургальч vзэл оршихуйн vндсэн нєхцєл болдог ,
- vг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, мэдээлэл хайх, олох, тvгээх зэрэг бусад эрх, эрх чєлєєгєєр дамжин илэрдэг гээд тvvнд байх єєр чухал уг шинжийг дурдаж болно.

"Итгэл vнэмшилд" гэж эхэнд дурдсан нь санамсаргvйнх биш. Угтаа бол хvн аливаад єєрийн гэсэн итгэл vнэмшилтэй баймааж тvvнийгээ саад тотгоргvй гадагшлуулсанаар сая vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж буй хэрэг. Єєрийн биш бол хvнийх л байж таарна. Харин бусдын санаа бодлыг шvvн тунгааж бие даан vнэлсний vндсэн дээр сайн дураар дэмжихийг vгvйсгэх аргагvй.

Хvний эрхийг заяамал, олдмол гэж ангилах нь буй. "Итгэл vнэмшилтэй байх" нь хvний заяамал буюу салшгvй эрх мєнийг Монгол Улсын Yндсэн хуулийн 18 дугаар зvйлд хvлээн зєвшєєрч, тvvнийг хэн ч, ямар ч нєхцєлд тэр дундаа онц болон дайны байдалд ч хязгаарлахыг хориглосон юм. Сvсэглэхээс єргєн агуулгатай хvний хувийн энэхvv салшгvй эрх нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх зэрэг дээр иш татсан " хэвлэл мэдээллийн эрх чєлєє" гэх бvлэгт багтах нийгэм, улс тєрийн бусад эрх, эрх чєлєєний тулах цэг суурь дэвсгэр нь хэмээн vзэж болох байхаа.

Yг хэлэх, хэвлэн нийтлэхгvйгээр vзэл бодлоо єргєн олонд чєлєєтэй илэрхийлэх арга мєхєс. Хvмvvс vзэл бодлоо илэрхийлэхгvй, мэдээлэл гаргаж дамжуулахгvйгээр хэвлэл мэдээллийн эрх чєлєє амьдрахгvй гэхчлэн ургуулж бодвол энэ бvлгийн эрх, эрх чєлєє нь хам шинжтэй, бие биенээ дамжин сэлбэж эрч хvчийг олдог байна. Чухам эндээс “хэвлэл мэдээллийн эрх чєлєє”, “хэвлэл мэдээллийн хэрэгсэл”, “тvvний чєлєєт байдал” гэх ойлголтууд цуван гардаг.

5. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухайд

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх бол хэвлэн нийтлэх зэрэг энэ бvлгийн бусад эрх, эрх чєлєєний vйлчлэлтэй хамсан байж засаг тєрийн vйл ажиллагаанд нийгэмшсэн хяналт тавьж хууль бус, шударга бус, бурангуй дур зоргын vйлдэл явдлыг олны сонорт хvргэж, тєр, нийгмийн ажил vйлсийг зєв гольдролоор нь оруулах шалгарсан хvчтэй боломж мєнийг дээр дурдсан.

Хэвлэл мэдээллийн гэж хураангуйлж болох бvлэг эрх, эрх чєлєє тус тусын агуулгатай, тодорхой хvрээтэй, хэрэгжих єєр єєрийн механизмтай билээ. Энэ тухай оюутанд лекц, иргэдэд зєвлєгєє єгч байгаа юм шиг нэгбvрчлэн тайлбарлахын оронд тvvний эрх зvйн орчин буюу баталгааны тухай єгvvлэх нь чухал биз ээ!
“Хэвлэн нийтлэх эрх чєлєє” гэдэгтэй “олон тvмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл” гэсэн институци бас амин чухал холбоотой нь мэдээж билээ. Єєрсдийн тєлєє, єргєн тvмний тєлєє, хvний тєлєє vзэл бодлоо єргєн дэлгэр илэрхийлэн дэмжлэг авах замаар тєр, засгийн газар тvvний байгууллага албан тушаалтнуудын vйл ажиллагаанд нєлєєлєх хvчтэй хэрэглvvр нь "Олон тvмний хэвлэл мэдээллийн хэрэгсэл" /ОТХМХ/ мєн. ОТХМХ-ийг чухамхvv тэр ач холбогдлоор нь "дєрєв дэх эрх мэдэл" гэж буй хэрэг. Гэтэл манайхан "засаглал" хэмээн андуурч, тєр тvvний байгууллагын нэг хэсэг мэт буюу аанай л бусдыг засагладаг, захирдаг, дэглэдэг хvч хэрэгсэл мэт ойлгуулан тэгснээр ард олноос хєндийрэхэд хvргэж болзошгvй байна. Юуны чинь засаглах вэ? Харин засаг тєрийг олны мэдээллийн хvчээр л хянаж ариусгах онцгой эрх мэдэл байхгvй юу !.

Хэвлэл мэдээлэлийн эрх чєлєєний тухай ярихдаа бид "vг дуугvй захирагдмал сонин хэвлэл", "vvрэггvй эрх", "хил хязгааргvй чєлєєт байдал"-ын аль алийг мєрєєдєх ёсгvй. Харин тєрєлхєєс заяасан итгэл vнэмшилтэй байх тvvнээ илэрхийлэх эрхэнд єнгєлзєн халдагч, тvvнийг vндэсгvй хязгаарлан єєрсдийн явцуу зорилгод ашиглагч хvчин зvйлсээс хамгаалахуйц эрх зvйн аятай орчин тєлєвшvvлэхийг эрмэлзэх нь зvйн хэрэг болно. Ардчиллын тєрсєн vр нь болох хэвлэл мэдээллийн эрх чєлєєг цензур хэмээх хойд эхийн гарт ил далдаар дахин оруулахгvй байхыг хичээх нь хэн бvхэнд эрхэм чухал.

Єнєєгийн тєлєв байдлыг ажиглахад vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх хамгийн тvгээмэл хэрэглvvр болсон сонин хэвлэл, радио телевизийн нийтлэлийг "явцуурсан", "дэндсэн", "хэтэрсэн" тухай голлон яриад, тэдгээр хэрэгсэл буюу байгууллага, ажилтны эрх зvйн статусын тухай, сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хууль зvйн механизмын тухай бодож сэтгэсэн нь нэн ховор, оролдлого байвч ихээхэн алгуурлаж vр дvн муутай, цагийг барж ирэв шvv.Чингэхлээр ажиллах л хэрэгтэй.Яаж ?

6. Эрх зvйн орчны тєлєв байдал

Бvхэлд нь vзвэл Монголд энэ тєрлийн эрх, эрх чєлєє урьдынхаас тэс єєр Yндсэн хуулийн баталгаатай болсон. Yндсэн хуулийн vзэл баримтлал /концепци/ бодит байдал дээр хэрэгжиж эхэлсэн гэж болно.
Ялангуяа 1998 онд "Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай" бяцхан боловч, суурь чанарын хууль гарсан нь чухал алхам болсон билээ. Тvvнд эргэн харж тодруулах зvйл бий ч гэсэн, тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад цагдан хяналт тогтоохыг, тийм хяналт тавих байгууллага байгуулахыг, мєн тийм хяналтын vйл ажиллагааг санхvvжvvлэхийг, тєрийн байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-тэй байхыг тус тус хориглож, ХМХ-ийг єєрийн нийтлэлийнхєє тєлєє хариуцлага хvлээж байхаар тогтоосноороо, ОТХМХ-ийг тєр ємчлєхєєс татгалзсанаараа шинэ vзэл санаа нэвтрvvлж байна.

Ялангуяа “Хэвлэл мэдээллийн эрх чєлєє, ХМХ-ийн чєлєєт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно.” гэсэн заалт энэ талын эрх зvйн хэм хэмжээнvvдийг бvхэлд нь эргэн харж дvйцvvлэн шинэтгэхийг шаардаж байгаа юм. НYБ-ын Хvний эрхийн хороо 2000 оны 3 дугаар сард "Иргэний ба улс тєрийн эрхийн пактын биелэлтийн тухай” Монгол Улсын Засгийн газрын илтгэлийг хэлэлцээд гаргасан дvгнэлтдээ “Монгол Улс хэвлэлийн эрх чєлєєний тухай” хууль гаргасныг тус хороо сайшааж байна" гэж тэмдэглэснийг дурдахад таатай, дэлхийн чихэнд Монголоо дуурсгаж байгаагаараа бахархууштай зvйл юм.

"Глоб интернейшнл" ТББ-ын залуучуудын судалснаар Монголд 1992 оноос хойш гарсан хуулиудын дотроос 90 гаруйд нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, энэ талын эрх чєлєєтэй холбоотой томъёолол заалтууд оржээ. Энэ бол манайд vйлчилж байгаа хуулиудын дєрєвний нэгээс илvv нь гэсэн vг. Тойруу замаар холбогдох хуулиудыг оролцуулбал бvр их тоо гарч болохоор бєгєєд хэвлэл, мэдээллийн эрх чєлєєний талаарх эрх зvйн эх сурвалж тооны хувьд чамлахааргvй байгааг харуулж байна. Гэвч чанар, vр дvн гэж нэг эрхэм чухал юм бий.

Орчин vеийн судлаачдын хэлдгээр бол давуу тал нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх хийгээд хэвлэл мэдээллийн бvлэг эрх чєлєєг vндсэн ба тулгуур хуулиар лавтай баталгаажуулж, цагдан хяналтыг халж, ОТХМХ-ийг тєр ємчлєхийг хориглон зогсоосон явдал юм. Сул тал нь гэвэл хуулийн биелэлт тааруу, суурь хуулиас ємнє ба дараа нь гарсан хуулиудад илvv хязгаарлалт, хориглолт, бас хийдэл байгаа явдал мєн гэх vндэс байна. Хэвлэл мэдээллийн хувьд олон тvмнийг хамгийн их хамарч байдаг хvчтэй хэрэгсэл болох vндэсний радио, телевиз, дээр нь 52 сонин, сэтгvvл засаг тєрийн байгууллагын ємчинд буюу эрх мэдэлд байна.

Олон тvмний мэдээллийн хэрэгслийг /ялангуяа нийтлэлийн бодлого, хєтєлбєр, албадыг/ тєр ємчлєхгvй байх нь угтаа хэвлэл мэдээллийн эрх чєлєєг дэмжсэн хэрэг, улмаар хэвлэл мэдээллийн бие даан чєлєєтэй хєгжих баталгаа болдог аж. "Tacис" хєтєлбєрєєр олон тvмний мэдээллийн хэрэгслийн Европын институтээс гаргасан нэгэн бvтээлд Роберт М.Этман бичихдээ "АНУ дахь олон тvмний мэдээллийн хэрэгслийг тохируулдаг хууль тогтоомж нь чєлєєт зах зээлийн хандлагад vндэслэсэнээрээ давуу талтайг тэмдэглэх хэрэгтэй", "Юуны ємнє олон тvмний мэдээллийн хэрэгсэл дээрх хувийн ємч нь сэтгvvлчдийн хараат бус байхад дєхєм vзvvлдэг. Тєрийн зvтгэлтнvvд нийтлэлд ялангуяа мэдээнд нєлєєлєхийг эрмэлздэг ч гэсэн тэдний оролдлого тэр бvр бvтдэггvй. Тэд мэдээллийн байгууллагад байнга дарамт vзvvлж, vйл ажиллагаанд нь хутгалдан орж чаддаггvй. Улс тєрчид, тєрийн зvтгэлтнvvд ерєнхийдєє мэдээлэл авах гэсэн сэтгvvлчийн хvсэлтэд хvндэтгэлтэй ханддаг" гэхчилэн єгvvлжээ.

Энэ тухайд би тєр, засгийн газрыг "юу ч vгvй хоослох" утгаар єгvvлж байгаа юм биш. Тєрийн хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны мэдээллийг шууд дамжуулдаг албан ёсны хэвлэл улс орон бvрд байдаг шvv дээ. Монголын "Тєрийн мэдээлэл" шиг албан сэтгvvл, АНУ, Герман, Орос гээд аль ч оронд байж л байдаг. Тэгэхээс ч аргагvй, албан ёсны бодлогоо олон тvмэнд шуурхай хvргэж vл чадах Засгийн газар гэж юу байх вэ? Энд би бодлого гэдгийг удирдах хvмvvсийн хэлсэн vг, сургаалийг, засгийн газрын магтаалыг биш харин хууль, зарлиг, тогтоол, тэдгээрийн албан ёсны тайлбар, "албан мэдээ" сэлтийг хамааруулж байгаа билээ. Ийм хэвлэлтэй барьцаж ноцолдох хэрэггvй юм. Тvvнчлэн манайх шиг хvчин чадал их биш орны хувьд Yндэсний телевиз, радио зэргийн хэрэгслийг тєр хангаж, харин нийтлэлийн бодлогод нь нєлєєлєхгvй, хянахгvй байхыг хуульчилж єгвєл одоохондоо зєв зохистой болохсон.

7. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх хийгээд хэвлэл мэдээллийн эрх чєлєєний талаархи хууль тогтоомжийн согогыг арилгах нь:

Олон улсын байгууллагын талархал, олон тvмний дэмжлэгийг хvлээж буй хуулиуд гарч хэрэгжиж буйг vгvйсгэхийн аргагvй ч уул эрх, эрх чєлєєг улам бататгаж, илvv єндєр тєвшинд хангахын тулд одоогийн хуулиудад байгаа “согогийг” судалж илрvvлэх, арилгахыг алгуурлах ёсгvй. Бидний дээр єгvvлсэн бvлэг эрх, эрх чєлєєний талаархи хууль тогтоомжинд хийсэн тvvвэр судалгаагаар илэрч буй зєрчилтэй буюу “эргэлзээ” тєрvvлж буй заалтуудыг “vvрэгдэлт”, “хориглолт”, “хязгаарлалт”, “хийдэл” гэсэн 4 хэсэгт хуваан vзэж болно. Одоо энэ 4 зvйлийн тухай баримтаар товч дурдъя. Yvнд:

7.1. Урьдын адил "vvрэгдэх", захиргаадах хандлага хараахан арилж гvйцээгvй байна. Єєрєєр хэлбэл, хувийн болсон чєлєєт хэвлэл мэдээллийн байгууллагуудад єєрийн харьяаных шиг vvрэг ногдуулдаг тєдийгvй, тvvнийгээ биелvvлэхгvй бол хууль зvйн хариуцлага хvлээлгэх тухай заадаг зуршил хууль тогтоох хvрээнд vзэгдсээр байна. Энэ бол зvгээр нэг их дансны завсар хавчуулагдаад vлдэж хоцорчихсон баримт биш. Харин захиргаадалтын хуучин арга, арга барилын амь бєхтэйн илрэл мєн. Тэгээд ч сvvлийн vед ийм арга хэлбэр нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь сэтгэл эмзэглvvлэх болов.

Сvvлчийн нэгэн баримт дурдахад, Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуульд "Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг олон нийтэд шуурхай мэдээлэх vvрэгтэй." гэсэн єєрчлєлт оруулжээ. Энэ бол 2001 оны єєрчлєлт, ємнє ч иймэрхvv заалт байсан. Жирийн бодоход зєв юм шиг атал тєрийн ємчид байгаа мэтээр хандаж байгаа нь дур зоргын шинжтэй гажуудал мєн.

Тодруулж хэлбэл, хууль ёсны vvрэг хvлээлгэсэн юм бол хууль зvйн vр дагавар заавал гардаг. Дээр дурдсан шиг vvргээс ямар vр дагавар гарч болох вэ? Хэрэв нийтэлсэн мэдээ худал ташаа байвал (“эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол”) иргэнийг 24000-25000 тєгрєгєєр, хэвлэл, мэдээллийн байгууллагыг 200 000 хvртэл тєгрєгєєр торгох" заалт амилж эхэлнэ. Ингэхээр vvрэгдсэний цаана ямар vр дагавар байдаг вэ? гэдгийг хууль зvйн vvднээс танин мэдэх нь чухал юм. Ажил хэргийг зєв явуулъя гэж байгаа мэт боловч цаанаа ямар нэг хvчний хvсэл зориг, ашиг сонирхлыг хамгаалсан шинжтэй єєр бусад заалт мэр сэр байна. Уг нь сонгуулийн бvх шатны хороо, штаб мэт сонгуулийн ажлыг эрхэлсэн байгууллага л тэрхvv дvн мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд vнэн зєвєєр шуурхай хvргэж байх vvрэгтэй гэх маягаар дээрхээс арай єєр ардчилсан аргаар хуульчилж болох шvv дээ.

7. 2. Хориглосон зарим заалт эргэлзээ тєрvvлэхээр байна. Энд бид зvй ёсны хоригийн тухай яриагvй. Иргэний болон улс тєрийн эрхийн тухай олон улсын пактын 19-д зааснаар хvний эрхийн хязгаарлалтыг зєвхєн хуулиар хийж болно. Тэгэхдээ дvр vзэмжээр бус харин " а/ Бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх б/ Аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай" байвал сая хориглон хязгаарлаж болно гэсэн тов тодорхой шалгуур тогтоосон нь бий. Гэтэл манай улсад сая дээр дурдсан хэдэн шалгуураас хальж хvрээг нь тэлчих гээд байгаагаараа эргэлзээ тєрvvлж байгаа юм. "Санал асуулга явуулах", "шоу тоглуулах", "спорт тоглоом зохиох" мэт нь зайлшгvй хориглох зvйл мєн vv.

Улсын Их Хурлын сонгуулийн хуульд 1996 онд хийсэн нэмэлтэд "…санал авах хvртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулахыг хориглоно." гэж заасан нь олон тvмний сонгуулийн талаар єєрийн санаа бодлоо илэрхийлэх эрхийг 7 хоногийн ємнє хасчихсан мэт ойлгогдож байна /УИХ-ын сонгуулийн хууль 21 дvгээр зvйлийн 2-т vз/.

Мєн сонгуулийн хуулийн 21 дvгээр зvйлийн 5-д "Нам, эвслийн харъяанд байгаа хэвлэлээс бусад нь аль нэг нам, эвслийн нэр дэвшигчийн талаар дагнасан сурталчилгаа явуулахыг хориглоно." гээд энэ заалтыг зєрчсєн хэвлэл мэдээллийн байгууллагыг шvvх 250 000 хvртэл тєгрєгєєр торгоно гэж заажээ.

Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн хуульд 2001 оны 2 дугаар сарын 1-нд оруулсан єєрчлєлтєд “Монгол Улсын Радио, Телевизээр сонгуулийн Ерєнхий хорооноос баталсан хуваарьт зааснаас єєр тєлбєртэй, тєлбєргvй нэвтрvvлэг явуулж болохгvй" гэж заажээ. Энэ нь улс тєрийн талаар ярихаа больё гэхэд "Мэдээлэл бол таваар мєн”, "хэвлэл бол бизнес мєн" гэсэн зах зээлийн жам ёс болох єрсєлдєєний хуультайгаа зєрчилдєж байгаа юм. Мєн сонгуулийн кампанийн vед урлагийн тоглолт, спортын тэмцээн, уралдаан явуулж болохгvй гэж байгаа нь "сонгогчид урлаг, спортын хvн байж болохгvй" гэсэнтэй утга дvйцэхvйц болжээ гэхэд нэг их хэтрэхгvй болов уу. Яагаад гэвэл єєрийн vзэл бодлоо уран сайхны хэлбэрээр илэрхийлж болохгvй болж байна. Энэ бол уг заалтаас урган гарч буй логик тайлбар мєн.

Манайхан асуудлыг хууль зvйн хувьд учир шалтгааны vvднээс авч vздэггvй гэнэн цагаанаар баталдаг тал бий. Yvнийг vгvйсгээд яахав, заавал санал зєрсєн болгоныг эсрэг этгээд мэтээр vзэх алба байхгvй.
Хориглох, хязгаарлах заалт тэр бvр ил байдаггvй, далд утгаар дамжин нєлєєлдєг гэдгийг мэдэж байх ёстой. Yvнтэй холбогдуулж бусдын жишээг тухайлбал, АНУ-ын Дээд шvvхийн нэгэн тайлбарыг харьцуулж хэлмээр байна. Тэнд Засгийн газраас сонгуулийн тєлбєртэй нэвтрvvлгийн хэмжээг хязгаарласан шийдвэр гаргасан аж. Гэтэл уг асуудлыг АНУ-ын Дээд шvvх авч vзээд энэ бол мєнгєний асуудал биш, харин хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарласан явдал юм гэсэн дvгнэлт гаргаж хvчингvй болгосон тухай бичсэн нь бий. Тэгэхээр ийм тойруу замаар эрх, эрх чєлєєг хязгаарлах, хориглох хандлага байдгийг мэдэхэд илvvдэхгvй. Ийнхvv хандвал учрыг нь ухмаар зvйл манайд нэлээд бий.

7.З. Yндэслэл муутай хязгаарлалт цєєнгvй vзэгдэнэ. Монголын хуулиар олон улсын хvний эрхийн баримт бичгvvдийн шаардлагад нийцсэн хязгаарлалт тогтоон хэрэгжvvлж буй нь бvрэн зvй ёсны vйл ажиллагаа мєн. "Хар тамхи", "янхандалт", "хvчирхийлэл" сурталчилсан "нууц задруулсан", "бусдын нэр тєр, алдар хvндийг зориуд гутаасан" гэх мэт нийтлэлийг хориглож байгаа нь дээр дурдсан "vндэсний аюулгvй байдал", "нийгмийн хэв журам", “хvн амын эрvvл мэнд”, "ард тvмний ёс суртахууны" зайлшгvй шаардлагад тохирч буй гэдэгтэй маргах нь дэмий хэрэг. Харин энэ бvхнийг далбаа болгож асуудлын голыг олохгvй єєр бусад єнгє аястай болгох ахул єєр хэрэг. Тийм єнгє аяс цухалзсаар байгааг бас ємгєєлєх хэрэггvй биз ээ. Зєвшєєрлийн тогтолцооноос эхлээд хязгаарлалт нь эргэлзээ тєрvvлэхээр байгааг НYБ-ын Хvний эрхийн хороо анхааруулсан байна. Сонин, сэтгvvл бvртгэх журмыг Засгийн газар баталсан. Тэнд бvртгэх, бvртгэхгvй хийгээд, бvртгэснийг хvчингvй болгох тухай тодорхой хязгаарлалт байж байгаа. Олон улсын хvний эрхийн дээр дурдсан Пактад зааснаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхийг зєвхєн хуулиар хязгаарлаж болно, єєрєєр байж болохгvй. Гэтэл энэхvv Пактад нэгдэн орсон Монгол улс иймэрхvv хязгаарлалтыг хуулийн доорхи буюу дэд актаар, єєрєєр хэлбэл хууль тогтоох бус гvйцэтгэх байгууллагын шийдвэрээр тогтоосон нь учир дутагдалтай юм. Энэ мэт гажгийг олж харахгvй, санахгvй байгаа юм уу, сануулахгvй байгаа ч байж болох юм.

Ер нь хязгаарлалт ганц энэ биш, юутай ч эргэж харж Монгол улсын олон улсын гэрээний хэм хэмжээнд нийцvvлэх шаардлагатай бєгєєд ихэнхдээ тойруу /дам/ замаар хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хязгаарласан єєр бусад заалт ч ажиглагдаж байна. Жишээ нь: Байгууллагын нууцын тухай хуульд "байгууллагын албан vйл ажиллагааны онцлогтой холбоотой… нууцыг" "байгууллага єєрєє тогтооно" гэжээ. /Уг хуулийн 3 дугаар зvйлийн 2, 4 дvгээр зvйлийн 2/.Энэ чинь хэвлэл мэдээлэлтэй ямар холбоотой юм бэ? гэвэл дарга, захирал бvрт нууцлахгvй юмыг нууцлах боломж олгож, энэ чанараараа хэвлэл мэдээллийн ажилтан-сэтгvvлчдээс мэдээлэлд нэвтрэх, олж авах тvгээх эрхийг нь vндэслэл муутай хязгаарлаж буй хэрэг гэсэн дvгнэлтэд хvргэж байна. Мєн хуулийн 5 дугаар зvйлийн 2-т: "Байгууллагын нууцыг мэргэжлийн vйл ажиллагааны дагуу … олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах vvрэгтэй". Хэрэв тэр энэ vvргээ зєрчиж, нууцыг нь "… задруулбал 20000-50000 тєгрєгєєр торгоно" /9-р зvйл/ гэжээ.
Сэтгvvлч аль нэг байгууллагын даргын тогтоосон нууцыг мэдчихээд нийтэлчихвэл торгуулийг хvлээх болж байнаа даа. Байгууллагын нууцыг мэргэжлийн vйл ажиллагааны дагуу олж мэдсэн этгээд гэдэгт сэтгvvлч оролгvй яах вэ? Учир нь сэтгvvлч бол "мэдээллийн машин" ч юм уу? лав л мэдээллийн хайгуулч мєн. Гэтэл сэтгvvлчдэд мэдээлэл олж авах эрх, тvvний vнэн зєвийг хариуцах vvрэг гэж байна уу? Энэ талаас авч vзвэл Монголын хуульд сэтгvvлчийг жирийн иргэнээс ялгаад тоймтой хэлчихээр юм бараг алга.

7.4. ОТХМХ, сэтгvvлчдийн эрх зvйн статусын талаар хуулийн хийдэл байгааг судалгаа харуулав. Энэ асуудлыг дор жич авч vзье.

8. ОТХМХ-ийн болон сэтгvvлчийн эрх зvйн статус гэж байна уу?
Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн буюу байгууллагын эрх зvйн статус, "Сэтгvvлчийн статус", "сэтгvvлчийн мэргэжлийн эрх, vvрэг" гэдэг асуудал манай хууль тогтоомжид хамгийн бvдэг бvрхэг зvйлийн нэг бєгєєд бидний ойлгож байгаагаар хуулийн томоохон хийдэл байж болзошгvй. Радио, телевизийн тухай хуулиар олон жил маргасан ч одоогоор vр дvнд хvрээгvй, эргэж буцсаар байна.

ХМХ-ийг байгууллага гэдэг утгаар vзвэл тэдгээр нь ялангуяа ОТХМХ нь бизнесийнх болно. Бизнесийн байгууллага юм бол эрх зvйн харилцаанд тодорхой эрх эдэлж, vvрэг хvлээж оролцох учиртай. Энэ утгаар тэдгээрийн статусыг зєв зохистой хуульчлахад анхаарууштай байна.

Сэтгvvлч нь бодитой, олонхи цєєнхийн хувьд vзэл бодол, vйл явдлыг алагчлалгvй шударгаар дамжуулах зарчмыг удирдлага болгох, мэдээлэл дамжуулах хэлбэрээ тvvний агуулга, бодит байдалд хор хvргэхгvйгээр сонгон авах эрхтэй, нууцлахаар тохирч авсан мэдээллийн эх сурвалжийн талаархи нууцыг хамгаалах vvрэгтэй байх зэрэг ёс зvйн хэм хэмжээг тооцохгvйгээр хууль зvйн хувьд ямар статустай байх вэ? Тvvнийг тодорхойлохгvйгээр хvнийхээ эрхийг хамгаалуулж болдог юмаа гэхэд сэтгvvлчийнхээ хувьд тийм хамгаалалт эрж хайх боломж байна уу гэвэл одоогоор норматив vндэстэй хариу єгєх боломж алга. Хуульгvй юм чинь.

Сэтгvvлч хэмээх хэвлэл мэдээллийн мэргэжлийн ажилтны эрх зvйн статусын гол суурь нь:

- хараат бус байх зарчим,
- мэдээлэл олж авах, тvгээх, мэдээлэлд єєрийн vнэлэмж, дvгнэлт єгєх, єєрийн ба болзолт /зохиомол/ нэрээр нийтлvvлэх эрх,
- мэдээллийн vнэн зєвийг шалгах, тvvнийг олж авсан эх сурвалжийн нууцыг хадгалах vvрэг,
- хууль зvй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх vvрэг ,
- хувийнхаа тайлбар санаа бодлыг мэргэжлийн vvднээс хариуцах ёс зэрэг болно.

Энэ талаар бусад орны жишгийг зєв зохистой харгалзахад илvvдэхгvй. Хэвлэлийн тоймоос vзэхэд Францад хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль 1881 онд, Хэвлэлийн vйлдвэрийн бєєгнєрєлийг хязгаарлах ба санхvvгийн ил тод байдал, олон ургальч vзлийг хангах тухай хууль 1984 онд, сонин, хэвлэлийн эрх зvйн байдлын шинэтгэлийн тухай, Харилцаа холбооны эрх чєлєєний тухай хуулиуд 1986 онд, Австрийн холбооны улсад Радио, телевизийн хараат бус байдлыг хангах тухай, радио ба телевизийн зорилт, зохион байгуулалтын тухай хууль 1974 онд, АНУ-д мэдээллийн эрх чєлєєний тухай хууль 1966 онд, Их Британид арилжааны телевизийн тухай хууль 1963 онд гарсан зэрэг бусад орны янз янзын практик арвин бололтой. Тэр бvхнийг судалж олон улсын хил хязгаар дамнасан эрх болох хэвлэл мэдээллийн эрх, эрх чєлєєг хангах хууль зvйн баталгааг улам сайжруулахад ашиг тустай арга механизмыг ашиглаж болох юм. Харин хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн эрх зvйн байдлыг хуульчлахаас болгоомжилдог Олон улсын зєвлєхvvд байдгийг бурханчлахгvй ч гэсэн "хэт хуульчилчих вий" гэдэг санаагаар тусган харгалзах хэрэгтэй юм.
Тухайлбал ОТХМХ-ийн болон сэтгvvлчийн статусын талаар хууль тогтоохдоо итгэл vнэмшилтэй байх эрхийг хязгаарлахаас, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг Yндсэн хууль ба Монгол Улсын нэгдэн орсон хvний эрхийн талаарх гэрээнvvдийн заалтыг зєрчин “хэтрvvлж“ илvvц хязгаарлахаас тус тус бvрэн зайлсхийж чадсан байх учиртай. Энэ бол гол vзэл баримтлал мєн. Жишээлбэл, бусдыг хvнд гэмт хэрэгт холбогдуулж гvтгэх гэх мэт Эрvvгийн хуулийн заалтад заавал “ХМХ, ажилтан” гэсэн тусгай субъект байхаар томъёолох нь vнэхээр илvvц болно.

9. Єєрєє удирдах, зохицуулах нь (товчхон)

Чєлєєт хэвлэл, олон тvмний мэдээллийн хэрэгсэл байна гэвэл гол итгэл найдвараа засаг тєрд тохох бус єєрєє удирдах ёсонд л хvлээлгэх нь зvйтэй. Элдэвт дарамтлуулахгvй, бусдад тvвэг болохгvй, бас хэнээс ч “гуйхгvй” биеэ авч яваад, vvргээ гvйцэтгээд байх тэр чадварыг бид єєрийн хэмээн тодотгож байгаа юм.
Єєрєє удирдах ёс гэдэг нь товчхондоо “єєрийнхєє хэргийг єєрєє шийдвэрлэж, хариуцах” гэсэн нэгэн утгатай. Энэ бол амин сvнс нь билээ. Тийм байхын тулд нэгд єєрсдийн амьдрал vйл ажиллагааны vндсэн асуудлыг єєрсдєє бие даан бvрэн тєгс шийдвэрлэх эрх бvхий байх, тэр шийдвэр нь “тогтолцооныхоо” (радио, телевизийн эсвэл сэтгvvлчдийн, сонинуудын холбооны гэх мэт ) хэмжээнд заавал биелvvлэх хvчинтэй гэж хvлээн зєвшєєрєгдсєн байх; хоёрт, бvгдээрээ хуран чуулж шийдвэрлэх боломжгvй олонлог бvхий тогтолцоонд бол єєрсдийн тєлєєлєх байгууллага, туслах алба тэргvvтэнтэй байх (редакцийн зєвлєл, удирдах зєвлєл, сэтгvvлчдийн холбоо, сонины холбоо, тэргvvлэгчид гэх мэт). гуравт, єєрийн гэсэн эд хєрєнгє, санхvvгийн бие даасан эх vvсвэртэй байх нь зайлшгvй гэж vздэг билээ.
Энэ гурав бол алив нарийн тvвэгтэй буюу нийлмэл тогтолцоон дахь єєрєє удирдах ёсны гол бvрдvvлбэр, оршин хэрэгжихvйн нєхцєл болдог. ОТХМХ-ийн хувьд єєрєє удирдах ёс нь уул хэрэгсэл буюу байгууллагыг бvрдvvлэгч хvмvvсийн сайн дурын холбоо, нэгдэл, тэдгээрийн салбар, нэгжийн хэлбэрээр зохион байгуулагдаж хэлбэржин биежих нь мэдээж юм. Харин сонин, сэтгvvл бvхэн бичил тvвшиндээ єєр єєрийн удирдлагатай байх бєгєєд тэр нь “редакцийн зєвлєл”, “сонины зєвлєл”, “удирдах зєвлєл” гэх мэт байдаг. Энэ бvхэн нь захиргаадлын vеийн даргадаа “зєвлєх эрхтэй” нам тєрийг тєлєєлсєн удирдах ажилтнуудаас бvрдсэн, ёс болгосон хэлбэр байх бус хамт олны амьдралыг жинхэнэ ёсоор чиглvvлж, зохицуулж, хєтєлж явуулдаг шийдвэрлэгч “эрхтэн” нь байх учиртайг умартаж болохгvй. Єєрєє удирдах ёс болохын уг чанар vvнд оршино. Зєвхєн даргад “тусалдаг” татан “оролцуулагч” тєдий байх нь vр нєлєє муутай.
ОТХМХ нь иргэний нийгмийн нэн чухал байгуулал /институци/ бєгєєд тэр нь тєрийн бус єєрєє удирдах ёсонд vндэслэж байгаа бол сая тэнд эрх чєлєєт байдал єндєр тvвшинд байгаа хэмээн тооцож болох юм.
Тvvнчлэн єєрєє удирдах байгууллага заавал ємнєх vеийн олон нийтийн байгууллага шиг “улсын” “аймаг, хотын”, “сум, дvvргийн” болон “vндсэн нэгж”, /vvр, салбар/ гэсэн 3-4 шатны босоо тєвлєрсєн тогтолцоо байх албагvй. Ер нь ч тийм байх нь зохисгvй. Харин тєрєлжсєн, дагнан мэргэшvvлсэн, биеэ даасан хамт олны, эсвэл орон нутгийн /нэгжийн/ хэмжээний “автономи” хэлбэрээр байх нь илvv vр нєлєєтэй, ардчилалтай юм. Хууль ёсоор гарч ирж эрх авчихаад эргээд дарангуйлдаг “олонхи” болчихгvйн тулд улсын хэмжээний ХМХ-ийн /радио, телевизийн зэрэг/ тогтолцоон дахь хамт олны хурал буюу тєлєєлєх байгууллагыг хєндлєнгийн “илгээлтээр” бvрдvvлдэг ёс журмыг нэвтрvvлбэл зохилтой.
“Yндэсний зєвлєл”, “удирдах зєвлєл” гэх мэт тєлєєлєх байгууллагад шийдвэрлэх эрх хэмжээгээ тєвлєрvvлэхийн хамт тvvний дор “гvйцэтгэх захирал” маягийн менежментийн аппаратаа “байрлуулж” залж ажиллуулах нь ажлыг шуурхай зохион байгуулах нєхцєл болдог. Энд хууль зvйн талаас нэлээд нухацтай бодож боловсруулах зvйл бол “телевиз, радиогийн Yндэсний зєвлєл” “сонин хэвлэлийн ёс зvйн хороо” гэж болох (“Counsil” гэж манайхны яриад буй) єєрийн хяналтын байгууллагын тухай асуудал юм. Yндэсний зєвлєлийг заавал засаг тєрєєс баталж, томилж байгуулах бус. Харин нам эвсэл, vйлдвэрчин, залуучууд, тєрийн бус бусад байгууллага, шашин, сvм хийд, хэвлэл мэдээллийн болон эрдэм шинжилгээний газруудын тєрєл тєрлєєрєє хэлэлцэн, тохиролцож дундаасаа тодруулж илгээсэн мэргэжил чадвар бvхий хvмvvсээс аяндаа бvрдэх, тэргvvнээ дотроосоо сонгох замаар байгуулах нь зєвийг Герман зэрэг Европын орнуудын туршлага харуулжээ. Нэг vгээр хэлбэл “єєрєє бvрэлдэх” арга журмыг хэрэглэж хэвшvvлэх нь тэдгээрийн бие даасан байдлыг хангах чухал нєхцєл болдог. Гэтэл захиргаадлын тогоонд чанагдсан бид чинь юм л бол Их хурал, Засгийн газраар батлуулж байж санаа амраад, эцэстээ нєлєєнд нь орчихдог муу зуршлаасаа салахгvй байна шvv дээ. Бас дээд газрууд маань дуртай нь аргагvй батлаад л, томилоод л бvрэлдэхvvний хувьд нь намчирхаад л байдаг. Энэ чинь нэг талаар “Yндэсний зєвлєл” мэтийг тєрийн ч биш, олон тvмний ч биш болгож хоёрдуулдаг, нєгєє талаар хараат болгож сєргєлдєхєд хvргэдэг муу vр дагавартай юм.
Хэвлэлийн ёс зvйн холбогдолтой маргааныг урьдчилан хянан шийдвэрлэдэг /хєндлєнгийн/ механизм хэрэгтэй бєгєєд тэр нь “Хэвлэлийн ёс зvйн хороо” буюу “консул” байж болох юм. Энэ талаар сэтгvvлч Д.Гантуг, Ч.Энхтуяа нарын бичсэнтэй санал нэгдэж болох мэт.
Харин хэвлэлийн эсрэг дэгдсэн маргааныг хэвлэлийн ёс зvйн хороо анхлан шийдвэрлээд тvvгээрээ зохицуулж дуусвал сайн хэрэг боловч хэрэв тvvний шийдвэрийг нэхэмжлэгч /гомдогч/ эс зєвшєєрвєл шvvхэд хандах эрх нь хэвээр vлдэнэ гэдгийг нэмж хэлvvштэй. Энэ бол иргэдийн vндсэн хуулийн эрх юм. /Монгол Улсын Yндсэн хууль, 16-гийн 14./
Иймд ёс зvйн хорооны дvрэм журмыг боловсруулахдаа хууль зvйн мэргэшлийн туслалцаа авах нь чухал буйзаа.
ХМХ-ийн єєрєє удирдах ёсны норматив vндэс нь хуульд “найдах” бус харин єєрсдийн тогтоосон олон нийт, заншлын хийгээд ёс зvйн хэм хэмжээ байх учиртай. Тvvний чухлыг Монголд Yндэсний бєхийн дvрэм журмаар ч тєсєєлєн ойлгож болох юм. Бєхийн барилдааныг яаж зохицуулахыг хуульчилдаггvй. Олон зууны заншил, шинэ зан vйл хоёрын хайлш болгон бєхчvvдийн холбоо их хурал зэргээрээ хэлэлцэн тогтоож, ёсчлон дагуулдаг билээ.
Хууль бол ОТХМХ-ийн “гадаад” харилцаанд хамаарахаас бус “дотоод” харилцаанд хутгалдан орох ёсгvй. Харин тvvнийг єєрсдийн тогтоосон заншил, ёс зvйн гэх “олон нийтийн” хэм хэмжээгээр зохицуулах нь бие даасан байдлаа хангах гол механизм болно. Энэ тухай бусад нилээд орны жишгийг бид жич нийтлэх болно.

Та бидэнд єргєн эрх, эрх чєлєє заяажээ. Тvvнийг Монголын ардчилсан Yндсэн хуулиар бататган бэхжvvлжээ. Одоо биднээс их зvйл шалтгаална.
“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг, “ Эрхийнхээ тєлєє тэмцэж сур” гэсэн сургамж ч байдаг. Хэвлэл мэдээллийнхэн хуулийн тухай асуудал бол тєр, хууль тогтоох байгууллагын ажил гэж хажгирхах, бид л мэргэжлийн юм чинь бусдад хамаагvй гэж зожгирхохын аль аль нь єрєєсгєл. Тэгээд чиг vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чєлєє чинь нийт иргэн, ард тvмнийх, тэдний баялаг мєн. Ийм болохоор энд нэгэн хэсгийн “ ємчлєл” байхгvй.
Иргэний нийгэм тэр чигээрээ санаа бодлоо нэгтгэж, хvч, оролцоогоо нэмэрлэвэл байгалиас заяаж хуулинд баталгаажуулсан энэ баялгаа арвижуулан эрvvл саруул нийгэм рvv улам ойртохоор санагдана.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116302 
 Энэ сард:9731 
 Өнөөдөр:107 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.