Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2017
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он

ОЛОН НИЙТЭД YЙЛЧИЛДЭГ ТЕЛЕВИЗ РАДИО: ХУУЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА

Тоби Мендель Хуулийн Хєтєлбєрийн Дарга “19 ДYГЭЭР ЗYЙЛ” байгууллага

ОРШИЛ

Тvvхийн явцад олон нийтийн хэтэвчээс санхvvждэг vндэсний телевиз радиогийн байгууллагууд ихэнхи орнуудад тус салбарын зайлшгvй чухал нэг хэсэг болж хєгжсєн бєгєєд арилжааны телевиз радиогийн нэвтрvvлгээс ялгаатай шинж чанартай нэвтрvvлгийн сvлжээгээ олон нийтэд хvргэх эдгээр байгууллагуудын зорилго нь одоо хvртэл хvчтэй хэвээр байна. Нєгєєтэйгvvр, олон нийтээс санхvvждэг телевиз радиогийн байгууллагуудад дараахи хоёр зvйл аюул учруулдаг. Нэгдvгээрт, эрх баригч хvчнvvд олон нийтээс санхvvждэг телевиз радиогийн байгууллагуудад тавих хяналтаа улам чангалах оролдлого байнга хийдэг нь тэдгээр байгууллагуудын хараат бус байдлыг алдагдуулж, мэдээ болон бусад нэвтрvvлгийн чанарыг бууруулах явдал олон орнуудад ажиглагддаг. Хоёрдугаарт, аливаа засгийн газарт уг байгууллагуудын vйл ажиллагааны тєсвийг хасах хvсэл тогтмол байдаг бєгєєд энэ нь тэдгээрийн олон нийтийн санхvvжилтийн дарамтыг ихэсгэдэг ба санхvvжилтийн бусад эх vvсвэр хайхад хvргэдэг юм.

Энэ судалгаа нь vндэсний, олон нийтээс санхvvждэг телевиз радиог ихээхэн дэмждэг Австрали, Канад, Франц, Япон, Ємнєд Африк болон Нэгдсэн Вант Улс зэрэг зургаан оронд эдгээр байгууллагуудын удирдлагын ба санхvvжилтийн хувьд хэрхэн зохион байгуулдаг туршлагаас уншигч Таньд толилуулах болно. Судалгааны гол чиглэл нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн эдгээр байгууллагуудын олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг, удирдлагын бvтэц ба санхvvжилтийн журам зэрэг хууль эрх зvй болон зохион байгуулалтын асуудлууд юм. Судалгаа нь дээр дурдсан аюултай хэрхэн тэмцэж, тvvнчлэн тус байгууллагуудын нийтлэлийн эрх чєлєє, хараат бус байдлыг баталгаажуулахын зэрэгцээ олон нийтийн ємнє хvлээсэн vvргийг хэрхэн тооцож санхvvжилтийг олгох нєхцлийг хэрхэн бvрдvvлсэн талаар танилцуулах болно.

Єнгєрсєн vед олон нийтээс санхvvждэг тєвийн байгууллага нь цорын ганц vндэсний радио, телевиз байсан болоод дэлхийн ихэнх орнуудад энэхvv байгууллагууд одоо хvртэл ноёрхож байна. Тvvнчлэн, олон орнуудад нийт олон тvмэн олон нийтээс санхvvждэг телевиз радиод vнэнч хэвээрээ бєгєєд энэ нь олон нийтийн дэмжлэг, засгийн газрын санхvvжилт болон сонсогч vзэгчдийн тоогоор илэрхийлэгддэг. Yvнд хэд хэд vндэслэл шалтгаан бий. Тус байгууллагууд нийгмийн бvх бvлэг, хэсэг хvмvvсийн хэрэгцээг хангасан єргєн хvрээний чанартай нэвтрvvлэг бэлтгэн олон тvмний хvртээлд цацах баталгаа гаргаж єгєх чадалтай. Тус салбар дахь бусад байгууллагууд, vvний дотор арилжааны сувгууд зохих хэмжээнд хангахгvй байгаа мэдээллийн хэрэгцээ ба сонирхолыг олон нийтийн телевиз радио хангаж vр ашигтай vйл ажиллагаа явуулах боломжтой. Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн тэргvvлэх байгууллагууд нь єргєн хvрээний нэвтрvvлгийн сvлжээг ажиллуулж аливаа зvйлийг мэдэх олон нийтийн эрх чєлєєг хэрэгжvvлэхэд чухал хувь нэмэр оруулдаг юм. Мєн vндэснийн vзэл бодол болон ардчилсан ба аливаа эрх чєлєєг хvндэтгэх соёл заншлийг хєхvvлэн дэмжих тєв болон vйл ажиллагаагаа явуулдаг.
Гэвч олон орнуудын засгийн газар тєрєєс санхvvждэг телевиз радиод тавих хяналтаа улам єргєжvvлэх бодлого явуулдаг бєгєєд олон нийтэд мэдээлэл хvргэх зорилго бус харин засгийн газрын цагаан хоолой мэтээр эдгээр байгууллагуудыг ашигладаг. Хараат бус байдал болон олон нийтэд vйлчлэх vvргээ хууль зvй болон зохион байгуулалтын хувьд баталгаажуулсан тохиолдолд л эдгээр байгууллагууд нь олон нийтийн сонирхолд vйлчилж олон талт чанартай мэдээллийг олон нийтэд тvгээдэг боломжтой болдог билээ.
Арилжааны болон телевиз радиогийн бусад хэлбэр маш хурдацтай хєгжиж байгаа нь олон нийтээс санхvvждэг телевиз радиогийн ємнє шинэ зорилт тавьж байна. Технологийн хєгжил телевиз радиогийн салбарыг vндсээр нь єєрчилж дэлхийн олон орнуудад нэг єрх арав ба тvvнээс дээш суваг хvлээн авах боломжтой боллоо. Дижитал технологи нь хязгаарагдмал давтамжтай долгионоор олон тооны сигнал хvлээн авах боломж олгож агаарын долгионыг олон тооны телевиз радиогийн байгууллагуудад нээлттэй болгосон билээ. Хиймэл дагуулыг болон кабелийн сvлжээний хєгжил ахиц нь телевиз радио дэлхий даяр улам нээлттэй болгоход маш их нєлєє vзvvлж байна. Мєн дээрхи технологийн хєгжилтэй холбоотой єєрчлєлтийн зэрэгцээ телевиз радио vvсгэн байгуулахтай холбоотой зардал ч улам багасаж байна. Интернетийн сvлжээ одоо байгаагаас илvv сонирхолтой бєгєєд хялбар боломжуудийг олгож удахгvй тусгай бус харин суурь тоног тєхєєрємжтэй хvн бvр телевиз радиогийн vйл ажиллагаа эрхлэх болно.
Дээр дурдсан хєгжлийн хандлагууд засгийн газрын хяналтын дор vйл ажиллагаагаа явуулдаг телевиз радиод аюул учруулж байгаа юм. Олон тооны иргэд засгийн газрын цагаан хоолой болох vндэсний телевиз радио гэхээсээ илvv, боломжтой бол хараат бус арилжааны сувгууд vзэх сонирхолтой байдаг. Энэ нь олон нийтээс санхvvждэг телевиз радиод vзvvлэх дэмжлэгийг багасгаж, яваандаа олон нийтийн ашиг сонирхолыг шамшигдуулах аюултай. Ийм нєхцєлд засгийн газрын хяналт нь хvсэж хvлээж буй vр дvнд хvрэхээ больсон гэдгийг сонсогч vзэгчдийн тоо буурч буй статистикийн тоо мэдээ илэрхийлдэг бєгєєд эцэст нь засгийн газрын дэмжлэг ч багасахад хvргэдэг.
Засгийн газрын уламжлалт vvргийн тухай давамгайлсан ойлголт єєрчлєгдєж буйтай холбогдоод олон нийтээс санхvvждэг телевиз радиогийн хувьд шинэ сорилтууд бий болж байна. Засгийн газрыг цомотгох ба тєрийн ємчийн vйлдвэрлэлийн салбар болон байгууллагуудыг хувьчлах, vйл ажиллагааг нь арилжааны чиглэлтэй болгон єєрчлєх хандлага сvvлийн vед хvчтэй хэрэгжиж байна. Зам засвар болон нийтийн vйлчилгээ зэрэг олон нийтийн эх vvсвэрээс уламжлалт ёсоор санхvvждэг vйл ажиллагаа хvртэл энэхvv хандлагад автагдсан юм. Yvний зэрэгцээ, жишээлвэл эрvvл мэндийн vйлчилгээ болон боловсрол зэрэг салбаруудад олгох санхvvжилтийн хэмжээг ихэсгэх шаардлага хурцаар тавигдаж байгаа нь олон нийтийн эзэмшил дэхь санхvvгийн хомс эх vvсвэрт улам их дарамт vзvvлж байна.
Дээрхи нєхцєлд vндэсний телевиз радиод олон нийтийн зvгээс vзvvлэх шууд тусламжийн хvрээ болон эх vvсвэрийн тухай асуудал улам хурцдаж буй бєгєєд зарим орнуудад арилжааны шинж чанартай нэвтрvvлгийн сvлжээг нєхєн орлох шинэ арга замыг эрчимтэй судлахад хvргэсэн билээ. Энэхvv бусад арга замын нэг нь хувийн телевиз радиод олон нийтийн ємнє хvлээх зарим vvргийг даалгах явдал мєн. Олон орнуудад энэхvv шийдлийг vйл ажиллагаа явуулах эрх бvхий бvх телевиз радиогийн байгууллагын хувьд хэрэгжvvлдэг боловч хууль эрх зvйн орчныг єєрчлєн тус салбарын байгууллагуудад vйл ажиллагаагаа явуулахад нь таатай нєхцєл бvрдvvлэх ерєнхий хандлага бий болоод байна. Учир нь vндэсний засгийн газруудын хувьд тус салбарын vйл ажиллагааг vр ашигтай зохицуулахад улам их хvндрэл гарч байгаатай холбоотой юм.
Олон нийтийн сонирхол хэрэгцээг хангадаг аливаа нэг нэвтрvvлгийн сvлжээнд олон нийтийн санхvvжилт олгох бусад хэлбэрийг хайх нь бас нэг шийдэл болно. Зарим орнуудад телевиз радиогийн тодорхой байгууллагад харьяалагдахгvй, хараат бус нэвтрvvлгийн продюсер зарим нэг нэвтрvvлэгтээ олон нийтээс санхvvжилт авч болох нь энэхvv хэлбэрvvдийн нэг юм. Нєгєє талаас, хувийн телевиз радиогийн байгууллага нь олон нийтийн хэрэгцээнд зориулан бэлтгэн цацдаг зарим нэвтрvvлэгтээ олон нийтээс санхvvжилт авах захиалга єгєх хэлбэр байж болно. Телевиз радиогийн бусад байгууллагууд хангахгvй байгаа нийгмийн ба олон нийтийн хэрэгцээг коммюнити телевиз радио хангаж улам чухал vvрэг гvйцэтгэх болоод байна. Хараат бус продюсеруудаас бэлтгэн гаргасан нэвтрvvлгийг єєрийн нэвтрvvлгийн сvлжээнд тодорхой хэмжээгээр оруулахыг олон нийтээс санхvvждэг телевиз радиогийн байгууллагуудаас шаардах нь нийтлэг туршлага болсон билээ.
Дээр дурьдсан бусад арга зам, хэлбэрvvдийн ач холбогдол єсєж шинэ боломж vvсэж байгаа боловч дэлхийн ихэнх орнуудад vндэсний телевиз радиогийн байгууллага буюу олон нийтээс санхvvждэг хэд хэдэн телевиз радиогийн байгууллагууд энэ салбар дахь олон нийтийн хэрэгцээг голчлон хангаж байна. Дээрх байгууллагуудын зарим нь олон нийтийн зvгээс хvчтэй дэмжлэг авдагийн учир нь эдгээр байгууллагууд засгийн газар болон бусад нєлєєллєєс хараат бус байдлаар vйл ажиллагаагаа явуулж, хувийн телевиз радиогийн нэвтрvvлгийг нєхєн орлох чанартай нэвтрvvлгийн сvлжээг бий болгон нэвтрvvлж буйд оршино.
Дээрх нєхцлийг хангаж vйл ажиллагаагаа явуулдаг телевиз радиог “олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага” гэж нэрлэдэг бєгєєд тэдгээр нь хэд хэдэг онцлог шинж чанартай байдаг. Энэ судалгааны эхний бvлэгт дээрхи онцгой шинж чанарыг товч тайлбарлах болно. Хоёр дахь бvлэг нь тєрєл бvрийн шvvх танхим болон албаны байгууллагуудаас тодорхойлсон хvний эрх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє зэрэг асуудалтай холбоотой олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд мєрдвєл зохих олон улсын стандартыг танилцуулна.
Судалгааны дараа дараагийн бvлгvvдэд тухайн орны олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага буюу байгууллагуудын дvн шинжилгээг уншигч Таньд толилуулна. Орон орны бvлэг бvр “Оршил”, Yйл Ажиллагаа”, “Олон Нийтэд Yйлчлэх Yvрэг”, “Удирлагын Тогтолцоо \Дотоод Удирлага ба Зохицуулах механизм\” болон “Санхvvжилт” гэсэн таван гол сэдвээр тус тус хуваагдсан болно. “Yйл ажиллагаа” нэртэй хэсэг нь vндэсний олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын гол vйлчилгээ, нэвтрvvлгийн сувгийг танилцуулна. “Олон нийтэд vйлчлэх vvрэг” нь тус байгууллагуудын хуулийн болон захиргааны тусгай vvрэг хариуцлагыг тайлбарлана. “Удирлагын тогтолцоо” нь хоёр хэсэгт хуваагдсан бєгєєд эхний хэсэг тухайн байгууллагуудын дотоод удирдлага, тvvний зохион байгуулалт, хоёр дахь хэсэг нь тэдгээрийг удирдаж хянах vvрэг бvхий бусад байгууллага, этгээдийг танилцуулах болно. Сvvлийн хэсэг тус байгууллагуудын санхvvжилтийн гол эх vvсвэрийг Та бvхэнд танилцуулна.
Судалгаанд хамрагдсан зургаан орны олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудыг танилцуулсан бvлгvvдийн дараагийн бvлэгт тус байгууллагуудын туршлага, зохион байгуулалтыг харьцуулсан хоёр хvснэгт багтана. Yvний дараа олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын зорилгуудыг vнэлэн шинжилсэн, орон бvрийн туршлага, зохион байгуулалтын эерэг болон сєрєг талыг танилцуулна.

ОЛОН НИЙТЭД YЙЛЧИЛДЭГ ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОНЦГОЙ ШИНЖ ЧАНАР

Тєрєєс санхvvждэг телевиз радиогийн байгууллагууд дэлхийн ихэнхи орнуудад байдаг. Гэвч эдгээр телевиз радиогийн зєвхєн зарим хэсэг нь л олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудад хамаарах стандарт, жишигт нийцvvлэн vйл ажиллагаагаа явуулдаг юм. Судалгааны энэхvv хэсэг олон нийтэд vйлчилдэг байгууллагуудын нийтлэг шинж чанарыг танилцуулж байна.
Ерєнхийдєє, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд хэд хэдэн онцгой шинж чанартай бєгєєд тэдгээр нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаанд vндэслэсэн байдаг. Нэмж хэлэхэд, эдгээр онцлогууд нь телевиз радиогийн ажиллагаа тодорхой нийтлэг зарчмын дагуу олон нийтийн эх vvсвэрээс санхvvждэгтэй холбоотой юм. Эрик Барентын тэмдэглэсний дагуу олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага доорхи гол зургаан онцлогтой . Yvнд:
• Газар зvйн тархалт
• Yндэсний vзэл бодол болон соёлыг илэрхийлсэн бодлого
• Тєрийн болон арилжааны сонирхолоос хараат бус байдал
• Аливаа нэгэн талын vзэл бодлыг баримтлахгvй нэвтрvvлгийн бодлого
• Нэвтрvvлгийн єргєн хvрээ болон тєрєл
• Хэрэглэгчдийн хураамжаас ордог их хэмжээний санхvvжилт
зэрэг зургаан онцлог багтана.
Энэ зургаан онцлогийг Нэгдсэн Вант улсын засгийн газрын 1994 оны Би Би Си Корпорацийн ирээдvйн тухай тайланд тодорхой тусгасан байдаг билээ.
Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын эхний онцлог нь тус vйлчилгээний олон нийтийн мєн чанартай шууд холбоотой юм. Бvс нутаг болгонд ижил тєрлийн vйлчилгээ vзvvлэхгvй боловч олон нийтийн vйлчилгээг тухайн хvн амын зєвхєн нэг хэсэгт зориулан бий болгох нь буруу зvйл. Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд аливаа зvйлийг мэдэх олон нийтийн эрх чєлєєг тус улсын нутаг даяар ижил тэгш хангах vvрэгтэй болохоор энэхvv онцлог шинж чанар нь тус байгууллагуудын хувьд чухал юм.
Хоёр дахь онцлог болох vндэсний vзэл бодол ба соёлыг илэрхийлж тусгасан бодлого нь олон орнуудад олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын маш чухал, зайлшгvй хvлээх vvрэг хариуцлага байсан бєгєєд одоо хvртэл ч хэвээрээ байгаа юм. Энэ нь vндэсний vзэл бодол, vндэсний бахархал болон vндэсний vйл хэрэгт хамаарах сэтгэлгээг бий болгох тус байгууллагуудын vvргийг илэрхийлж байгаа билээ. Нєгєєтэйгvvр, энэхvv онцлог нь vндэсний ардчилсан, аливаа эрхийг хvндэтгэсэн соёлыг хєхvvлэн дэмжих, илvv єргєн утгатай олон нийтийн телевиз радиогийн байгууллагуудын vvрэг юм. Yvний зэрэгцээ, энэхvv vvрэг сєрєг талтай бєгєєд нийтлэлийн эрх чєлєєг хязгаарлахын зэрэгцээ хэт vндсэрхэх vзэл бодлын эх vvсвэр болох аюултай. Гэвч єнєє vед vндэсний vзэл бодлыг дэмжих бодлогыг зєвхєн тухайн оронд давамгайлж буй соёл уламжлалыг хєхvvлэн дэмжих гэсэн явцуу ойлголт vгvй болж тэрхvv бодлого нь олон талт соёлыг хєгжvvлэх гэдэг утгаар олон орнуудад хэрэгжиж байна.
Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын гол зорилго нь тухайн улсын хvн амын олон тєрлийн болон єргєн хэрэгцээг тусгасан мэдээлэл, цэнгээнт ба боловсрол танин мэдэхvйн чанартай нэвтрvvлгээр хангахад оршино. Олон нийтийн телевиз радиогийн байгууллагууд арилжааны телевиз радиотай нэгэн адил арга замаар санхvvжилтийн тєлєє єрсєлдєнє гэвэл энэхvv зорилгодоо хvрч чадахгvй нь ойлгомжтой. Арилжааны чанартай vйл ажиллагаа давамгайлж буй нєхцєлд олон нийтийн телевиз радио нэвтрvvлгийн бодлого єєрчлєгдєж, олон нийтийн сонирхол бус харин тухайн нэвтрvvлгvvдийн сонсогч vзэгчдийн тоон дээр vндэслэн гол шийдвэрvvдээ гаргах нь зайлшгvй. Єнєєгийн байдлаар, олон нийтэд vйлчилдэг олон тооны телевиз радиогийн байгууллагууд олон нийт ба арилжааны vйл ажиллагаанаас олсон санхvvжилтийг хоёуланг ашиглаж байгаа боловч хувийн санхvvжилтаас хамааралтай байснаар тэдгээр байгууллагууд нь олон ургальч vзэл бодол болон дээр дурдсан бусад зорилгын хэрэгжилтийг шамшигдуулах нь ойлгомжтой. Иймд, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хувьд арилжааны аливаа сонирхлоос хараат бус байж vйл ажиллагаагаа явуулах нь маш чухал зарчим юм.
Олон орнуудад олон нийтийн чанартай телевиз радиод учирч буй гол аюул нь тєрєєс санхvvждэг телевиз радиог хяналтандаа байлгаж, єєрийн сонирхолд ашиглах гэсэн засгийн газрын оролдлогууд юм. Тєрєєс санхvvждэг телевиз радиог олон нийтийн сонирхолыг шамшигдуулж, олон талт мэдээ мэдээллийг хvлээн авах иргэдийн эрхийг зєрчин засгийн газрын цагаан хоолой болон vйл ажиллагаагаа явуулдаг гэж шvvмжилдэг. Олон нийтээс санхvvжиж буй олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагад тухайн засгийн газар эсвэл тєрийн аль нэгэн байгууллага нєлєє vзvvлэх нь зvй бус гэдэг нь ойлгомжтой бєгєєд vvнийг олон улсын ба тусгай хуулиуудад хvлээн зєвшєєрсєн билээ. Гэвч арилжааны сонирхлоос хараат бус байснаар тус байгууллагууд олон нийтийн санхvvжилтээс хамааралтай болж, улмаар засгийн газрын нєлєєнд автагдах аюулд учирдаг юм.
Аливаа нэгэн талын vзэл бодлыг баримтлахгvй бодлого нь хараат бус байдлын зарчимтай нягт холбоотой зvйл болно. Засгийн газар олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагад олгож буй олон нийтийн санхvvжилтийг ашиглан єєрийн vзэл бодлын сурталчилах нь буруу гэж байгаа бол олон нийтийн ємнє vvрэг хvлээж буй олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага ч гэсэн аливаа нэгэн vзэл бодол эсвэл аливаа нэгэн улс тєрийн намыг тусгайлан дэмжих нь бас буруу.
Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын тав дахь онцлог нь єргєн хvрээний ба олон тєрлийн нэвтрvvлгийн сvлжээ ажиллуулж vvн дотроо боловсрол танин мэдэхvй ба мэдээллийн чанартай нэтрvvлгvvдийг уг сvлжээндээ зайлшгvй багтаахад оршино. Энэ талаараа олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд дэлхийн олон орнууд дахь хувийн телевиз радиогоос ялгаатай бєгєєд хувийн байгууллагуудын хувьд кино болон шоу зэрэг бага єртєгтэй нэвтрvvлэгт vйл ажиллагаагаа чиглvvлэх хандлага ихэссэж байна. Єргєн хvрээний, олон тєрлийн нэвтрvvлгийн сvлжээтэй байх олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын vvрэг нь аливаа зvйлийг мэдэх олон нийтийн эрх чєлєєнд тулгуурладаг ба єргєн хvрээний сэдэв ба тулгамдсан асуудлаар мэдээлэл авах боломжийг ард тvмэнд баталгаажуулж єгдєг юм.
Барентд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын зургаа дахь онцлог нь хэрэглэгчдийн хураамжаас бvрддэг тэдгээрийн санхvvжилт гэж заасан. Доор тайлбарласнаар, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд бvгдээрээ бус харин зарим нь л тухайн орны хууль эрх зvйн дагуу хэрэглэгчдийн хураамж эсвэл vйл ажиллагааны эрхийн хураамжаар санхvvждэг. Yvний оронд, олон орнуудад vндэсний хууль тогтоогч байгууллага буюу парламент нь тус байгууллагуудын тєсвийг шууд санал хураалтаар шийдэж олгодог туршлага бий. Yйл ажиллагааны эрхийн хураамж vvнээс илvv тогтвортой санхvvжилтийн хэлбэр бєгєєд тєрийн байгууллагууд энэхvv хураамжийн хэмжээнд хязгаарлалт тогтоож олон нийтийн телевиз радиогийн байгууллагуудын хооронд хуваариладаг боловч засгийн газрын хєндлєнгийн нєлєє багатай санхvvжилтийн хэлбэр мєн. Нєгєєтэйгvvр, хураамжийг цуглуулах vйл ажиллагаа хvндрэлтэй ба єндєр єртєгтєй байдгийн зэрэгцээ энэхvv санхvvжилтийн хэлбэр нэвтрээгvй орнуудад хураамжийн тухай асуудал улс тєрийн хувьд хэцvv шийдвэр болж хувирдаг нь батлагдсан билээ. Нэмж хэлэхэд, ерєнхий хураамжаар санхvvжиж буй байгууллагууд нэвтрvvлгийн чанараа сайжруулан, хvрээгээ єргєжvvлэхийн оронд хураамжийн хуваарилалтыг єсгєх vvднээс рэйтингийн тєлєє єрсєлдєєнд автагдах нь ажиглагддаг.

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаа

Хvний Эрх Тvгээмэл Тунхаглал \ХЭТТ\ нь олон улсын хуулинд тооцогддог олон улсын хvний эрхийн тухай гол баримт бичиг болоод дэлхийн улс орон бvр тvvнийг мєрдєх ёстой. Энэхvv Тунхаглал vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг дараахь байдлаар тусгадаг. Yvнд:

Хvн бvр єєрийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєтєй. Yvнд гадны аливаа оролцоогvйгээр єєрийн vзэл бодолтой байх, хэл хязгаарыг vл харгалзан бvхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан аливаа мэдээлэл ба vзэл санааг эрэн хайх, хvлээж авах болон ашиглах эрх чєлєє мєн орно.

гэж заасан байдаг.
Олон Улсын Иргэний болон Улс Тєрийн Эрхийн Пакт /ОУИУТЭП\ 145 орон гарын vзэг зурж хvлээн зєвшєєрсєн, олон улсын гэрээ бєгєєд ХЭТТ-д заасан хэд хэдэн хvний эрхтэй холбоотой заалтыг мєрдvvлэх зорилго бvхий хууль эрх зvйн баримт бичиг юм. Тус баримт бичгийн 19 Дvгээр зvйлд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг ХЭЧТТ-ай ижил тєстєй хэлбэрээр баталгаажуулсан байдаг. Yзэл бодлоо илэрхийлэх эрхийг бvс нутгийн чанартай хvний эрхийн гол гурван баримт бичиг болох Хvний ба Ард Тvмний Эрхийн тухай Африкийн Гэрээний 9 Дvгээр зvйл, Хvний Эрх ба Суурь Эрх Чєлєєг Хамгаалах Европын Конвенцийн 10 Дугаар зvйл, Хvний Эрх Чєлєєний тухай Америкийн Конвенцийн 13 Дугаар зvйлд мєн тусгаж баталгаажуулсан байдаг.
Ардчилалын хєгжлийг дэмжихэд суурь vvрэг гvйцэтгэдгийн хувьд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь ОУИУТЭП болон хvний эрхийн бусад олон улсын гэрээнд баталгаажуулсан хамгийн чухал эрх чєлєєний нэг мєн. Нэгдсэн Yндэсний Байгууллагын Ерєнхий Чуулган 1946 онд болсон хамгийн анхны хурлаараа баталсан 59(I) Дvгээр Тогтоолдоо “Мэдээллийн эрх чєлєє нь хvний суурь эрх бєгєєд ... Нэгдсэн Yндэсний Байгууллагын мєрдєж хамгаалах .. эрх чєлєєнvvдийн гол нь мєн” гэж заасан билээ. Хvний Эрхийн Европын Шvvх Танхим нь vvнийг илэрхийлэхдээ Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь \ардчилсан\ нийгмийн амин суурь бєгєєд тvvний дэвшил ба хvн бvрийн хєгжлийн гол нєхцєл мєн .... Энэ нь зєвхєн эерэгээр хvлээж авах буюу эерэг нєлєєтэй бус харин тєр засаг эсвэл нийгмийн аливаа хэсгийг доромжилон, цочирдуулсан буюу сатааруулсан “мэдээлэл” ба “санаа бодолд” хамаарна. Энэхvv эрх чєлєє нь олон ургальч vзэл бодол, бусдын vзэл бодлыг хvлээн зєвшєєрєх чанар болон олон талт vзэл бодлыг хvлээж авах чадвар зэрэг ардчилсан нийгэмд зайлшгvй шаардлагатай нєхцлийн дор хэрэгжинэ.” гэж тусгасан байдаг.
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаа нь ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, vvн дотроо телевиз, радио болон олон нийтэд vйлчилдэг телевиз, радиогийн байгууллагуудаар дамжуулан хэрэгждэг. Жишээлбэл, Хvний Эрхийн Нэгдсэн Америкийн Шvvх Танхим нь “ Yзэл бодлоо илэхийлэх эрх чєлєєг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан бодит амьдралд хэрэгжvvлдэг” гэж тунхагласан билээ. Хvний Эрхийн Европын Шvvх Танхим “хуулийг дээдлэн хvндэтгэдэг Улсад хэвлэл мэдээлэл нь голлох vvрэг гvйцэтгэдэг” гэж заасан байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний дор хамгаалалтын онцгой vvрэг гvйцэтгэдэг нь “олон нийтийн сонирхол бvхий мэдээ, мэдээлэл ба санаа бодлыг” олон нийтийн хvртээлд хvргэх vvрэгтэй нэг талаар холбоотой юм. Хэвлэл мэдээлэл нь энэхvv мэдээ мэдээлэл болон санаа бодлыг олон нийтэд хvргээд зогсохгvй олон нийт ч мєн тэдгээрийг хvлээн авах эрхтэй. Эсрэг тохиолдолд хэвлэл мэдээлэл нь “олон нийтийн сонирхлыг хамгаалах хоточ нохойны” vvргээ хэрэгжvvлж чадахгvй.
Yзэл болдоо илэрхийлэх эрх чєлєєг хvндэтгэн хэрэгжvvлэх vvрэг хэвлэл мэдээллийн эрх зvйн vvрэг бус харин Тєр засгийн vvрэг гэдгийг энд тэмдэглэх нь чухал. Гэвч энэхvv vvрэг тєрєєс санхvvждэг телевиз радиогийн хувьд онцгой хамааралтай нь эдгээр байгууллагууд Тєр засагтай хууль эрх зvйн холбоотой бєгєєд хvний эрхийн олон улсын хууль эрх зvйн баталгаа, заалтыг хэрэгжvvлэх тэдгээрийн vvрэгт шууд vндэслэдэг болно. Нэмж хэлэхэд, тєрєєс санхvvждэг телевиз радиогийн байгууллагууд олон нийтийн аливаа зvйлийг мэдэх эрх чєлєєг ханган хэрэгжvvлэх онцгой байр суурь баримталж олон ургальч vзэл бодлыг баталгаажуулах ба сурталчилах vvрэгтэй учир эрх чєлєєний дээрхи тєрлийг хєхvvлэн дэмжих нь тэгээрийн хувьд зайлшгvй ач холбогдолтой юм.

Олон ургальч vзэл бодол

ОУИУТЭП-ын 2 Зvйлийн дагуу аливаа Тєр засаг “Тунхаглалд заасан эрх чєлєєг vр ашигтай хэрэгжvvлэхэд шаардлагатай хуулийн ба бусад бvхий л арга хэмжээ, нєхцлийг бvрдvvлэх” vvрэгтэй. Yvнийг тайлбарлахад, аливаа Тєр засаг нь дээрхи эрх чєлєєг хэрэгжvvлэхэд хєндлєнгєєс оролцох бус харин vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє зэрэг бусад ач холбогдол бvхий эрх чєлєєг баталгаажуулхад эерэг алхамыг авах нь зvйтэй гэж ойлгоно. Yvний vр дvнд аливаа засгийн газар нь олон талт, хараат бус хэвлэл мэдээлэл цэцэглэн хєгжиж олон нийтийн аливаа зvйлийг мэдэх эрхийг зохистой биелvvлхэд тохиромжтой таатай нєхцлийг бvрдvvлэх vvрэгтэй юм.
Yзэл бодлоо илэрхийлэх ба хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхvvлэн дэмжих Тєр засгийн vvргийн нэг чухал хэсэг нь хэвлэл мэдээллийн хvрээнд олон ургальч vзэл бодлыг дэмжиж хvн бvр хэвлэл мэдээллийн аливаа хэлбэрийг ижил тэгш нєхцлєєр хvлээн авахыг баталгаажуулахад оршино. Хvний Эрхийн Европын Шvvх Танхимын тогтоосноор “Олон ургальч vзэл бодлын зарчимд тулгуурлаагvй нєхцєлд олон нийтийн ерєнхий сонирхол бvхий мэдээ мэдээлэл ба санаа бодлыг тvгээх vvрэг амжилттай хэрэгжих боломжгvй”. Хvний Эрхийн Нэгдсэн Америкийн Шvvх Танхим зааснаар vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь “харилцаа холбооны чанартай хэвлэл мэдээллийн хэрэгслvvд ялгаварлан гадуурхах аливаа бодлогогvйгээр хvн бvрийн хvртээлд нээлтэй байх ёстой бєгєєд хувь хvн бvр энэхvv хэвлэл мэдээллийг хvлээж авахад аливаа хязгаарлал байх ёсгvй” гэсэн нєхцлийг шаарддаг.
Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын vйл ажиллагааны гол зарчмын нэг нь тэдгээр байгууллагууд олон ургальч vзэл бодлыг хэрэгжvvлхэд чухал хувь нэмэр оруулхад оршино. Герман улсын Холбооны Yндсэн Хуулийн Цэц нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудад хэд хэдэн vvрэг ноогдуулж тvvнийг vндсэн хуульд тусгасан билээ. Уг шалтгааны улмаас олон улсын хэд хэдэн тогтолцоо нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын ач холбогдол ба олон талт, олон ургальч vзэл бодлыг дэмжихэд оруулах эдгээр байгууллагуудын хувь нэмрийг онцгойлон заасан байдаг. Эдгээр тогтоолцоо бvгд зайлшгvй мєрдєх ёстой хууль эрх зvйн чанартай биш боловч олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє ба ардчиллыг хєхvvлэн дэмжих vvргийг улам бататгаж байгаа явдал юм.
Жишээлбэл, Европын Зєвлєл Зєвлєл ба Гишvvн Орнуудын Засгийн газрын Тєлєєлєгчдийн Тогтоолдоо олон тєрлийн эх сурвалжаас vvсэл гаралтай мэдээллийн урсгалыг олон нийтийн хvртээлд хvргэх олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын ач холбогдол бvхий vvргийг хvлээн зєвшєєрсєн билээ. Европын Зєвлєл зах зээл ба мєнгєний нэгдсэн байдлыг бvрэн дэмжиж буй 15 гишvvн орноос бvрддэг. Тус зєвлєлийн Протоколд зааснаар олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд нь ардчилал, нийгмийн ба соёл уламжлалын хэрэгцээ болон хэвлэл мэдээлэл дэхь олон ургальч vзэл бодлыг дэмжих vйл ажиллагаанд шууд хамааралтай. Yvний дагуу гишvvн орнууд дахь эдгээр байгууллагуудын тєрєєс авдаг санхvvжилт нь Амстердамын Гэрээний ерєнхий заалтаас чєлєєлєгдсєн байдаг. Мєн энэ шалтгааны улмаас ЮНЕСКО-гийн ивээл дор байгуулагдсан 1992 оны Алма Ата-гийн Тунхаглал нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудыг хєхvvлэн дэмжихийг бvх Тєр засагт уриалсан билээ.
Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Бодлогын асуудлаар зохион байгуулагдсан Европ тивийн Сайд нарын Зєвлєлийн 4 дvгээр уулзалтаас гаргасан “Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн салбарын ирээдvй” нэртэй 1 дугаар Тогтоол дээрхи заасантай адил зарчмыг мєн дэмжсэн юм. Энэ Тогтоол хvний эрх ба нийт ардчиллын хувьд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд чухал vvрэг биелvvлдэгийг тэмдэглэхийн зэрэгцээ тэдгээр байгууллагууд нь єргєн хvрээний асуудлаар хэлэлцvvлэг олон нийтийн дунд єрнvvлэх, зах зээл арилжааны сонирхол бус нэвтрvvлгийн шинэ хэлбэрvvдийг зохион сэдэх, телевиз радиогийн vндэсний vйлвэрлэлийг дэмжихэд єєрийн vvргийг гvйцэтгэх ёстой гэж заасан билээ. Иймд тус Тогтоол бvх олон нийтэд хvртээлтэй, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн хамгийн наад зах нь нэг байгууллага ажиллуулан vйл ажиллагааг нь баталгаажуулхыг гишvvн орнуудын Тєр засагт зєвлємж болгосон юм.

Хараат бус байдал ба санхvvжилт

Олон ургальч vзэл бодол болон мэдээ мэдээлэл, санаа бодлын чєлєєт урсгалыг олон аргаар, тvvний дотор хэвлэл мэдээллээр дамжуулан бий болгон дэмжих Тєр засгийн vvрэг нь телевиз радиогийн байгууллагуудын vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд халдахыг зєвшєєрдєггvй юм. Yйл ажиллагааны эрх олгох зохицуулалт нь агаарын долгионыг зєв зохистой ашиглахад чиглvvлсэн vйл ажиллагаа боловч vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаан дор явагддаг бєгєєд vvнийг телевиз радио, тvvний дотор тєрєєс санхvvждэг телевиз радиогийн байгууллагуудын vйл ажиллагаанд хяналт тавихад ашиглаж болохгvй. Хvний Эрхийн Европын Шvvх Танхим vйл ажиллагааны эрх олгохоор дамжуулан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах тохиолдол бvр нь энэхvv хязгаарлалтыг хянан шалгах олон улсын хуулийн хvрээнд тогтоогдсон журмаар зохицуулагдах ёстой гэж шийдвэрлэж байсан билээ. Жишээлвэл, аливаа хязгаарлалт нь хууль эрх зvйн нэг буюу хэд хэдэн vндэслэлтэй байх ёстойгоос гадна энэ vндэслэлийг ч гэсэн мєн хамгаалж батлах шаардлагатай. Yvний адил Хил Дамжсан Телевизийн тухай Европын Конвенцийн оршил хэсэгт зааснаар Тєр засаг нь “мэдээ, мэдээлэл ба санаа бодлын чєлєєт урсгалын зарчимд vнэнч байж телевиз радиогийн хараат бус байдлыг баталгаажуулах” ёстой.
Энэ баталгааны чухал нєхцлийн нэг нь телевиз радиогийн хэрэг эрхлэх газар эсвэл тєрєєс санхvvждэг телевиз радиогийн удирдах зєвлєл зэрэг эдгээр байгууллагуудын vйл ажиллагааг зохицуулах бєгєєд бусад аргаар хянадаг хууль зvйн этгээд нь бусдаас хараат бус байх нєхцєл юм. Энэ зарчмыг олон улсын хэд хэдэн эрх зvйн актаар баталсан байдаг.
Дээрхи актуудаас магадгvй хамгийн чухал нь Европын Зєвлєлийн Сайд нарын Зєвлєлєєс баталсан Олон Нийтэд Yйлчилдэг Телевиз Радиогийн Байгууллагуудын Хараат Бус Байдлын Баталгааны R(96)10 тоот Зєвлємж юм. Єнєєгийн байдлаар Европын Зєвлєл нь 41 гишvvн орноос бvрддэг бєгєєд гишvvн орнуудын хvний эрх болон нийгмийн хєгжлийг дэмжих зорилго бvхий байгууллага юм. Энэхvv баримт бичгийн нэрээс харахад тус байгууллага ба тvvний гишvvн орнууд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хараат бус байдалд хэр их ач холбогдол єгч буй нь илэрхий. Телевиз радиогийн тэрхvv байгууллагуудыг удирдах ба хянах байгууллагуудын эрх мэдлийг хуулиар тодорхойлж, эдгээр нь нэвтрvvлгийн холбогдолтой асуудалд хєндлєгєєс оролцохгvй байх шаардлагатай гэж тус Зєвлємжид заасан юм. Олон ургальч vзэл бодол, ажлаас халах ба сонирхлын зєрчлийн тухай асуудлуудыг нарийвчлан тусгасан, гишvvдийг ил нээлтэй байдлаар томилох журам зэрэг аргаар дамжуулан удирдах байгууллагуудыг vйл ажиллагааны эрсдэл, тэдгээрийн vйл ажиллагаанд хєндлєнгийн оролцоог багасгах нєхцлийг баталгаажуулах нь чухал.
ЮНЕСКО-гийн ивээл дор батлагдсан хэд хэдэн Тунхаглалд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн хараат бус байгууллагуудын ач холбогдлыг онцгойлон тэмдэглэсэн байдаг. 1996 оны Санагийн Тунхаглал олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд хараат бус байдлаар vйл ажиллагаагаа явуулж буй нєхцєлд л тэдгээрт дэмжлэг тусламж vзvvлэхийг олон улсын нийгэмлэгт хандан уриалсан бєгєєд Тєр засаг бvр энэхvv хараат бус байдлыг хангах нь зvйтэй гэж заасан билээ. 1997 оны Софиягийн Тунхаглал тєрийн эзэмшлийн телевиз радиог нэвтрvvлгийн хараат бус байдлыг баталгаажуулсан, хараат бус удирдах хянах байгууллагуудтай олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд болгон шинэчлэх шаардлага байгааг тэмдэглэсэн юм.
Дээр дурьдсан Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн Бодлогын асуудлаар зохион байгуулагдсан Европ тивийн Сайд нарын Зєвлєлийн 4 дvгээр уулзалтаас гаргасан “Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн салбарын ирээдvй” нэртэй 1 дvгээр Тогтоол нь удирдах байгууллагуудын хараат бус байдал, нэвтрvvлэг нийтлэлийн хараат бус байдал, зохих хэмжээний санхvvжилт зэрэг дээрхи зарчмуудыг мєн онцгойлон тусгасан юм. Засгийн газраас хараат бус байдал, vvний дотор санхvvгийн хараат бус байдал зэрэг нєхцлийг заасан эдгээр зєвлємжvvд олон нийтийн хэвлэл мэдээллийн асуудлаар зохион байгууллагдсан Европын Зєвлєлийн Парламентийн Ассамблей болон Сайд нарын уулзалтаас гаргасан хэд хэдэн тогтоол ба зєвлємжєєр баталгаажсан байдаг.
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах зорилго бvхий 19 Дvгээр Зvйл, Чєлєєт Илэрхийллийн Дэлхийн Кампанит Ажил нэртэй тєрийн бус байгууллагаас телевиз радиогийн vйл ажиллагаатай холбоотой олон улсын хууль болон туршлага дээр тулгуурлан Телевиз Радиогийн Эрх Чєлєєг Дэмжих ба Хамгаалах Зорилго бvхий Арга Хэмжээ гэсэн нэртэй цогц зєвлємж гаргасан байна. Уг баримт бичгийн 1 тоот Зєвлємж нь дээр дурьдсан зарчмуудыг тусгаж “Олон нийтийн телевиз радиогийн удирдах байгууллагын хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан байх ёстой” гэж заасан байдаг.
Дээрх зарчмууд vндэсний шvvх танхимуудаас гаргасан хэд хэдэн шийдвэрт тусгагдаж байсан юм. Жишээлбэл, Шри Ланка улсын Дээд Шvvх телевиз радиогийн тухай хуулийн тєсєл Yндсэн хуульд заасан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зарчимд нийцэхгvй болохыг тогтоож байсан билээ. Энэхvv хуулийн тєслийн дагуу телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулагч байгууллагын удирдах зєвлєлийн гишvvдийг томилоход ихээхэн хэмжээний эрх мэдлийг засгийн газрын Сайдад олгосон байжээ. Дээд Шvvх “тус удирдах зєвлєл нь хvн бvрийн хvлээн зєвшєєрч буйн дагуу аливаа санаа бодолд нєлєєлєх чадвартай электрон хэвлэл мэдээллийг зохицуулах vvрэг бvхий байгууллагад шаардлагатай хараат бус байдлын зарчмыг хангахгvй байна” гэж шийдвэрлэсэн юм.
Yvнтэй адилаар Гана улсын Дээд Шvvх “Тєрийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд vндэсний хєрєнгє баялаг мєн бєгєєд тэдгээр нь нийгмийн нэг тустай хэсэг болох Тєр засаг бус харин бvхий л нийгмийн эзэмшилд байж тєр барьж буй засгийн газар эсвэл намд vйлчлэх ёсгvй. Хэрэв энэхvv vндэсний хєрєнгє баялагийг дээр дурьдсан эрх мэдэл бvхий аливаа этгээд эсвэл тэдгээрийн эвслийн сонирхол, vзэл бодлын цагаан хоолой болгон ашиглах юм бол ардчилал гэдэг нь худал хуурамч зvйл болж хувирна” гэж тэмдэглэсэн байдаг. Удирдах байгууллага болох Yндэсний Хэвлэл Мэдээллийн Зєвлєлийн талаар тус Дээд Шvvх “тєрийн хэвлэл мэдээлэл хараат бус амьсгалаар амьсгалж, Засгийн газрын хяналтаас чєлєєт бус байдлаар vйл ажиллагаагаа явуулахыг баталгаажуулах нь Зєвлєлийн vvрэг мєн” гэж тогтоосон билээ.
Дээр дурьдсан олон улсын стандарт тогтоож буй баримт бичгvvд удирдах байгууллагуудын хараат бус байдлыг тусгахын зэрэгцээ vvнтэй холбоотой боловч арай єєр агуулгатай олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын нэвтрvvлгийн хараат бус байдлыг хууль болон зохион байгуулалтаар баталгаажуулах санааг агуулж байгаа юм.
Телевиз Радиогийн Эрх Чєлєєг Дэмжих ба Хамгаалах Зорилго бvхий Арга Хэмжээний 2 тоот Зєвлємж “Нэвтрvvлгийн хараат бус байдлыг хуулиар баталгаажуулсан байх ёстой” гэж заасан. Бодит амьдралд нэвтрvvлгийн хараат бус байдлыг ихэнх тохиолдолд телевиз радиогийн vйл ажиллагааг ерєнхийд нь хянан удирдах vvрэг бvхий удирдах байгууллага, єдєр тутмын vйл ажиллагааг гардан гvйцэтгэж нэвтрvvлэгтэй холбогдох єдєр тутмын шийдвэр гаргах vvрэг бvхий удирдах ажилтнууд, редакторуудын эрх мэдэл, vvргийг салгаж заагласнаар хангадаг юм. Удирдах байгууллага нь бодлого ба vйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог бєгєєд зєвхєн онцгой тохиолдолд л тухайн нэвтрvvлэгтэй холбоотой асуудлыг шийдэж хєндлєнгєєс оролцоно.
Энэ зарчим Европын Зєвлєлийн R(96)10 тоот Зєвлємжийн 1 дvгээр Зvйлд тусгасан бєгєєд нэвтрvvлгийн хараат бус байдал болон нэвтрvvлгийн хуваарь, нэвтрvvлгийн агуулга, мэдээ ба зарим бусад асуудлын талаархи байгууллагын бvрэн эрхт байдлыг олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын vйл ажиллагааг зохицуулах хууль эрх зvйн баримт бичгvvдээр баталгаажуулах ёстой гэсэн байдаг. Улмаар, тус Зєвлємжийн дагуу телевиз радиогийн удирдлага єдєр тутмын vйл ажиллагааг дангаараа хариуцаж, хянах байгууллагууд ба аливаа шvvхийн ємнє хvлээх vvрэг хариуцлагыг хязгаарлах зэрэг замаар улс тєрийн нєлєєний эрсдлээс удирдлагагыг хамгаалах нь чухал гэж тусгасан юм. Yvнтэй холбоотойгоор дээрхи Зєвлємжийн 20-22 Дугаар зvйл мэдээний нэвтрvvлгvvд аливаа баримтыг шударгаар тусгаж, єєрийн vзэл бодлыг чєлєєтэйгээр бий болгох боломжийг хvн бvрт олгох ёстой гэж заасан байдаг. Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд аливаа мэдээ мэдээлийг зєвхєн онцгой нєхцєлд байдалд л бусдын шаардлагаар нэвтрvvлэх ёстой.
Yvнтэй адилаар, санхvvжилтийн асуудал засгийн газрын хяналтаас хараат бус байсан нєхцєлд л жинхэнэ бодит хараат бус байдал бий болдог бєгєєд энэ санааг дээр дурьдсан олон улсын хэд хэдэн стандартад тусгасан юм. Нэмж хэлэхэд, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ хангалттай санхvvжилт авж буй тохиолдолд л биелvvлж чаддаг. Европын Зєвлєлийн R(96)10 тоот Зєвлємжийн 17-19 дvгээр Зvйл олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудад олгож буй санхvvжилт нь олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг даалгаварт нийцэх хэмжээгээр олгогдож, олгож буй арга нь ил тод, нээлттэй байх нь зvйтэй гэж заасан. Санхvvжилтийг нэвтрvvлгийн хараат бус байдал эсвэл байгууллагын бvрэн эрхт байдалд сєрєг нєлєє vзvvлэхvйц зохион байгуулалт, аргаар олгох ёсгvй.
19 ДYГЭЭР ЗYЙЛИЙН 3 тоот Зєвлємж энэхvv санхvvжилтийн асуудлыг тусгасан бєгєєд “олон нийтэд vйлчилдэг телевиз радио зохих хэмжээгээр болон тус байгууллагуудын тєсвийн хуваарилалтад vзvvлэх хєндлєнгийн зохицуулах нєлєєнєєс хараат бус аргаар санхvvждэг байх ёстой” гэж тэмдэглэсэн билээ. Yvний адилаар, Италийн Yндсэн Хуулийн Цэц vндсэн хуулийн хvрээнд олгосон vзэл бодлоо илэхийлэх эрх чєлєєний дор тус улсын засгийн газар нь vйл ажиллагаагаа зохих хэмжээнд явуулах нєхцлийг хангах vvднээс олон нийтийн телевиз радиод хангалттай санхvvжилт олгох vvрэгтэй гэж тогтоосон юм.

АВСТРАЛИ

Танилцуулга

Австрали улсад олон нийтэд vйлчилдэг хоёр тусдаа байгууллага байдгийн нэг нь Австралийн Телевиз Радиогийн Корпораци (АТРК), нєгєє нь Телевиз Радиогийн Тусгай Yйлчилгээний Корпораци (ТРТYК) юм. АТРК нь мэдээлэл ба цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээг телевиз болон радиогоор дамжуулан олон нийтийн ерєнхий сонирхолд зориулан нэвтрvvлдэг байхад ТРТYК нь АТРК-тай харьцуулахад жижиг байгууллага бєгєєд Австрали улсын олон vндэстэн угсаатан бvхий нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгцээг хангах тусгай vvрэг гvйцэтгэдэг юм. Тус хоёр байгууллага Австралийн холбооны Парламентаас баталсан Дvрмийн дагуу vйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн байгууллага юм. Тус байгууллагуудын олон нийтээс авч буй санхvvжилтийн зарцуулалтын талаар засгийн газрын ємнє шууд хариуцлага хvлээдэг боловч тэдгээр нь засгийн газрын хяналтаас хараат бус бєгєєд уран бvтээл, нэвтрvvлгийн ихээхэн хэмжээний эрх чєлєєг эдэлдэг. Судалгааны энэхvv бvлэгт эдгээр байгууллагуудын vйл ажиллагааны онцлог, олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг, удирдлага болон санхvvжилтийн зохион байгуулалтыг тус тус танилцуулах болно.

АВСТРАЛИЙН ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН КОРПОРАЦИ \АТРК\

I. Yйл ажиллагаа

АТРК орон нутаг даяар цацагддаг газрын дамжуулалттай vндэсний телевизийн сvлжээг ажиллуулдаг (ABC-TV). Энэ сvлжээ Австрали улсын мужийн нийслэл бvр, vндэсний нийслэл Канберра, Дарвин хотуудад єєрийн салбар, дамжуулах тєв ажиллуулдагаараа Австралийн иргэн бvрт нэвтрvvлгээ хvргэх боломжтой. ABC-Radio аудио-радиогийн зургаан суваг ажиллуулдаг бєгєєд vvнд: Муж нутаг бvрт нэг, Дарвин, Канберра, Ньюкасл хотуудад тус бvр нэг, нийт есєн радио станцаас бvрддэг Метрополитен Радио мэдээ сvvлийн vеийн vйл явдал шуурхай мэдээ, яриа хэлэлцvvлэг, мэдээлэл, спорт ба цэнгээнт нэвтрvvлгийн сvлжээтэй юм. Бvс Нутгийн Радио урт долгионы 70, богино долгионы 180 станц болон муж ба vндэсний хэмжээний сансарын дамжуулах станцийн vйл ажиллагаанаас бvрддэг бєгєєд бvс нутаг, муж, тухайн хотын болон vндэсний нэвтрvvлгийг хосолсон сvлжээгээр нийслэл хотын бус сонсогчдод vйлчилдэг байгууллага юм. Yvн дээр нэмээд, АТРК дєрвєн тусгай нэвтрvvлгийн радио ажиллуулдагийн нэг нь Yндэсний Радио ба тус байгууллага урлаг соёл, шашин, улс тєр, хууль, мэдээ болон шуурхай мэдээ, сvvлийн vеийн vйл явдал, шинжлэх ухаан ба технологи, тvvх, эрvvл мэнд, насанд хvрэгчдийн боловсрол ба нийгмийн єєрчлєлт шинэчлэл, олон улсын явдал, эдийн засгийн нэвтрvvлэг цацдаг. Классик FM зєвхєн сонгодог хєгжим нэвтрvvлдэг байхад Трипл Жей нь залуучуудад зориулсан радио бєгєєд ихэвчлэн орчин vеийн хєгжим нэвтрvvлдэгийн зэрэгцээ мэдээ болон сvvлийн vеийн vйл явдал, инээдмийн болон тусгай нэвтрvvлгvvдийг єєрийн сонсогчдод хvргэдэг болно. Эцэст нь, Эй Ви Си Ньюс Радио нь мэдээ болон сvvлийн vеийн vйл явдлыг тогтмол сурвалжилдагаас гадна Парламентын сурвалжлага шууд нэвтрvvлдэг радио юм.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

Австралийн Телевиз Радиогийн Корпорацийн Актын 6 дугаар Хэсэгт батлагдсан АТРК-ийн Дvрэмд заасны дагуу Корпорацийн vйл ажиллагааны vvрэг нь “Автсралийн телевиз радиогийн салбар ба vндэсний, арилжааны болон олон нийтийн зэрэг хэсгээс бvрдсэн телевизийн тогтолцооны нэгэн хэсэг болох шинэлэг болон олон талт, єргєн хvрээний телевиз радиогийн нэвтрvvлгийн сvлжээг бий болгон vйл ажиллагаагаа явуулж, телевизийн vйлчилгээг чанарын єндєр тvвшинд Австрали улсын газар нутаг даяар vзvvлэхэд оршино”. Yvнийг тодруулбал, АТРК-ийн Дvрэмд АТРК нь хєгжим, драм болон бусад Австрали улсад хєгжиж буй урлагийн хэлбэрийг хєхvvлэн дэмжсэнээр vндэсний бахархал, vзэл бодлын хєгжилд хувь нэмэр оруулах, мэдээ мэдээлэл, цэнгээнт болон Автсралийн нийгмийн олон vндэстэн угсаатны соёл иргэншлийн онцлогийг тусгасан нэвтрvvлгийн сvлжээг ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Мєн Дvрэмд АТРК нь нэвтрvvлгийн сvлжээний ихээхэн хувийг эзлэх боловсрол танин мэдэхvйн чанартай нэвтрvvлгийг цацах vvрэгтэй гэж тусгасан байдаг.
АТРК нь олон улсын чанартай тодорхой vvрэг хариуцлага хvлээдэг бєгєєд vvнд: 1\ гадаад орнууд дахь vзэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл ба цэнгээнт нэвтрvvлгээрээ дамжуулан Автсрали орныг гадаадад сурталчлан таниулах бєгєєд дэлхийд болж буй vйл явдлын талаар Австрали улсын байр суурийг мэдvvлэх, 2\ гадаадад оршин сууж буй болон гадаадад аялаж буй Австрали иргэдэд зориулан Австралид болж буй vйл явдын талаар мэдээ мэдээлэл хvргэх зэрэг vvрэг багтана. Ингэснээр олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн тус байгууллага нь нэг талаас, vндэсний амьдралыг єєрєєрєє дамжуулан тусгах, нєгєє талаас Австрали орны амьдрал, соёл иргэншлийг дэлхийн ард тvмэнд таниулах чухал хоёр vvргийн гvйцэтгэдэг юм.
АТРК-ийн Дvрэм тус байгууллагын vvргийг хэвлэл мэдээллийн ширvvн єрсєлдєєн бvхий орчны хvрээнд ч мєн тодорхойлсон байдаг. Энэ асуудлын хvрээнд АТРК нь Австралийн телевиз радио ба телевизийн тогтолцоонд багтах арилжааны болон олон нийтийн телевиз радиогийн бусад байгууллагуудын vйл ажиллагааг єєрийн нэвтрvvлгээрээ нєхєн орлуулах зорилгыг тавих нь зvйтэй. Дvрэмд зааснаар АТРК хараат бус vндэсний телевиз радио болон телевизийн vйл ажиллагаа явуулдагийн хувьд “єргєн хvрээний болон тусгай телевиз радиогийн нэвтрvvлэг, телевизийн нэвтрvvлгvvдийг хооронд нь тэнцвэржvvлэх” vvрэгтэй. Олон нийтэд vйлчлэх vvргийн хvрээнд АТРК нь Австралийн нийгмийн олон vндэстэн угсаатны мєн чанарыг бvхий л vйл ажиллагаандаа тусгах шаардлагатай.
Тодруулж хэлэхэд, АТРК нэвтрvvлгийн асуудлаар хэд хэдэн vvрэг хvлээх ёстой бєгєєд, жишээлбэл, тус байгууллага нь мэдээ мэдээллийн хараат бус сvлжээг бий болгон ажиллуулж, Австрали улс болон дэлхийд болж буй vйл явдлын талаар vндэсний бvх радио болон телевизийн станцаар дамжуулан, єдєр бvр, тогтмол vндсэн дээр шуурхай мэдээ мэдээлэл нэвтрvvлэх vvрэгтэй.
1946 оны Парламентын Хуралдааныг Телевиз Радиогоор Нэвтрvvлэх тухай Актын 4 дvгээр Хэсэгт заасны дагуу АТРК нь Сенат болон Тєлєєлєгчдийн Танхим эсвэл Хамтын Нийгэмлэгийн хоёр Танхимын хамтарсан Парламентын Хуралдааныг Телевиз Радиогоор Нэвтрvvлэх асуудал хариуцсан Хамтарсан Зєвлєл шийдвэрлэсэн тодорхой єдрvvд болон хугацаанд нэвтрvvлэх vvрэгтэй. Хуралдааныг муж нутаг бvрийн нийслэл хот ба Ньюкасл хотод байрлах дундаж долгионы радио станц бvр, бусад шаардлагатай станц бvрээр дамжуулан нэвтрvvлнэ.

III. Удирдлагын тогтолцоо

А. Дотоод зохион байгуулалт

АТРК-ийн Акт нь vндэсний телевиз радиогийн vйл ажиллагааг бvрэн хэмжээгээр явуулахтай холбогдох эрхийг тус байгууллагад олгосон байдаг. АТРК-ийг дээрхи Актын дагуу vvсгэн байгуулсан Захирлуудын зєвлєл удирддаг бєгєєд тvvний бvрэлдэхvvнд тус зєвлєлєєс таван жилийн хугацаатай томилогдсон Гvйцэтгэх захирал, Ерєнхий Захирагч \нэг ёсоор Засгийн газрын танхим гэсэн vг\-ийн томилсон зургаагаас найман Захирал ордог. Нэр дэвшигч тухай албан тушаалд тохирох эсэхийг тэдгээрийн мэргэжлийн шалгуураар vнэлдэг бєгєєд vvнд тухайн нэг дэвшигч нь телевиз радио эсвэл холбоо харилцаа эсвэл удирдлагын ухаантай холбоотой туршлагатай эсэх, санхvv ба техникийн мэдлэгтэй эсэх, соёл болон олон нийтэд vйлчилдэг байгууллагын vйл ажиллагаанд тохирох бусад туршлагатай эсэх зэрэг шалгуураар сонгоно. Эдгээр шалгуурт нийцэхгvй улс тєрийн нэр дэвшигчдийг жагсаалтаас хасна. Аливаа зохисгvй vйлдэл гаргасан, сэтгэл зvй болон эрvvл мэндийн шалтгаанаар ажил vvргээ гvйцэтгэх чадваргvй болсон, дампуурсан, албан vvргээ гvйцэтгэх чадваргvй гэдгийг нотолсон, Зєвлєлийн хурлыг дараалаад гурван удаа Зєвлєлийн даргын зєвшєєрєлгvйгээр тасалсан тохиолдолд л Захирлуудыг vvрэгт ажлаас нь хална.
Тус Актын 8 дугаар бvлэгт зааснаар Зєвлєл дараах vvргийг хvлээнэ. Yvнд: а\ Корпораци vйл ажиллагаагаа vр бvтээлийн єндєр тvвшинд, Австралийн нийт ард тvмний эрх ашгийн тєлєє явуулж байгааг хянах; б\ Корпорацийн хараат бус байдал, нэр тєрийг хамгаалан хадгалах; в\ Корпорацийн мэдээ мэдээллийг бэлтгэн цацах аргачлал нь vнэн зєв, аливаа нэг талын байр суурийг баримтлаагvй, сэтгvvл зvйн олон нийтээр зєвшєєрєгдсєн бодит зарчмыг баримталж буйг баталгаажуулхын зэрэгцээ Корпораци нь телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулах хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулж байгаа эсэх зэрэг vvрэг багтана. Мэргэжлийн зєвлєлгєє авах боломжийг ашиглах vvднээс тус хуулийн 11 бvлэгт зааснаар Захирлуудын зєвлєл нь телевиз радиогийн тусгай асуудал болон телевизийн нэвтрvvлгийн талаар зєвлєлгєє єгєх vvрэг бvхий Зєвлємжийн Зєвлєл дэргэдээ байгуулах эрхтэй. Энэхvv Зєвлєлєєс гаргасан саналыг Захирлуудын зєвлєл зєвхєн мэдээлэл ба ажлын удирдамж болгож ашигладаг бєгєєд заавал мєрдєх ёсгvй. Захирлуудын зєвлєл нь иймэрхvv Зєвлєлийг Австрали улсын аливаа муж, бvс нутаг эсвэл тус улсад харьяалагдах газар нутагт байгуулж болно.

Б. Зохицуулах механизм

Австралийн Холбооны Засгийн газар нь телевиз радиогийн vйл ажиллагааны хуулийн зохицуулалтыг шийдвэрлэх эрхтэй бєгєєд АТРК-ийн vйл ажиллагааг хянах бvрэн эрхийг эдэлнэ. Гэвч, олон талт хараат бус мэдээ мэдээллийг Австралийн бvх иргэдэд хvргэх vvрэг болон Корпорацийн Захирлуудыг томилох нєхцлийг тодорхойлсон АТРК-ийн Дvрмийн заалтууд нийлээд тус байгууллагын нэвтрvvлгийг Засгийн газраас ихээхэн хэмжээний хараат бус байдлыг баталгаажуулдаг юм. Дээрх заалтуудыг бодит амьдралд хvндэтгэн хэрэгжvvлдэг бєгєєд Засгийн газар олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагад нєлєє vзvvлэх гэсэн тохиолдол нь тус орны олон жилийн уламжлал болсон улс тєрийн хэв хэмжээг зєрчсєн явдал болно.
Австралийн Дээд Шvvх тогтоосны дагуу тус улсын vндсэн хуулийн хvрээнд vvсгэн байгуулагдсан Австралийн ардчиллын суурь байгууллагууд нь улс тєрийн харилцаа холбооны эрх чєлєєг vvсгэдэг бєгєєд тєр баригч аливаа засгийн газар vvнийг хvчингvй болгох эрхгvй. Энэхvv хууль эрх зvйн баримт бичигт тодорхойлогдсон эрх чєлєєний заалтууд нь бодит амьдралаар шалгагдаж, засгийн газрын зvгээс олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудад тавих хяналтын асуудлын хvрээнд ашиглагдаж байгаагvй ч Австралийн олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хараат бус байдлыг улам баталгаажуулж хамгаалах заалтууд мєн.
Єнєєгийн байдлаар Австралийн телевиз радиогийн хувьд улс тєрийн хяналт хурцаар тавигдаж буй асуудал биш боловч дутуу санхvvжилтийн улмаас нэвтрvvлгийн чанар, тvvний итгvvлэх чадавхи ба нэр хvнд буурах магадлал одоо хvртэл айдас тєрvvлж байгаа юм. Эрх мэдлийн хамгийн гол хєшvvрэг нь олон нийтээс авах санхvvжилтэд засгийн газрын зvгээс тавих хяналт бєгєєд АТРК-ийн vйл ажиллагаа энэ санхvvжилтээс ихээхэн хамааралтай юм.
АТРК-ийн Актын 78 дугаар бvлэгт заасны дагуу Харилцаа Холбооны Сайд vндэсний ашиг сонирхол бvхий гэж vзсэн зарим мэдээ мэдээлэл, нэвтрvvлгийг vнэгvй цацахыг АТРК-аас шаардах эрх мэдэлтэй байдаг. Гэвч, ингэх тохиолдолд сайд уг асуудлын шалтгаан, чиглэлийг Хамтын Нийгэмлэгийн Парламентад нарийвчлан танилцуулах ёстой. Засгийн газар vндэсний ашиг сонирхол бvхий мэдээ мэдээлэл эсвэл бусад хуулинд заасан тохиолдлоос бусад аливаа тохиолдолд АТРК-ийн нэвтрvvлэгтэй холбоотой vйл ажиллагаанд оролцохгvй гэж хуулинд заасан байдаг.
Олон нийт ч гэсэн АТРК-ийн vйл ажиллагаанд хязгаарагдмал хэмжээний хяналт тавих эрхтэй. Энэ хяналт нь олон нийтээс ирж буй санал гомдлыг барагдуулах vйл ажиллагаагаар дамжуулж хэрэгждэг. АТРК-ийн Актын дагуу нэвтрvvлэгт баримтын алдаа гарсан тухай албан ёсны \бичгээр\ гомдол сонсогч vзэгчдээс ирсэн тохиолдолд АТРК тvvнийг олон нийттэй харьцах vvрэг бvхий єєрийн албан тушаалтанд аль болохоор хурдан дамжуулах ёстой. Тухайн албан тушаалтан энэ гомдлыг хэр ноцтой болохыг шалган, vvний vндсэн дээр тvvнийг vргэлжлvvлэн шалгах эсэхийг шийднэ. Энэ албан тушаалтан нь цаашдын шалгалтаараа гомдол хэр vндэслэлтэй гэдгийг нотолж, энэ тухай олон нийтдээ харьцах ахмад албан тушаалтанд мэдээлэх vvрэгтэй. Энэхvv албан тушаалтан нь тухайн гомдлыг vндэслэлтэй гэж vзсэн тохиолдолд гомдол гаргасан этгээд болон АТРК-ийн гvйцэтгэх захиралд энэ тухай мэдэгдэнэ. Уг мэдэгдлийн vндсэн дээр гvйцэтгэх захирал нь энэ тухай олон нийтэд мэдэгдэж эсвэл зохих ёсоор уучлал хvсэх АТРК-ийн vvргийг аль болохоор хурдан биелvvлхэд хяналт тавина.
Yндэсний телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулдгийн хувьд Австралийн Телевиз Радиогийн Хэрэг Эрхлэх Газар \АТРХЭГ\ нь АТРК-ийн vйл ажиллагааг хянах хязгаарагдмал эрхтэй байдаг. АТРК єєрийн нэвтрvvлгийн асуудалтай холбоотой vйл ажиллагаандаа мєрдєх журам боловсруулж АТРХЭГ-т танилцуулах ёстой.
Телевиз Радиогийн Yйл Ажиллагааны тухай 1992 оны Актын дагуу АТРХЭГ нь АТРК болон ОНYТК-ийн vйл ажиллагааны талаар санал гомдол хvлээж авах эрхтэй. Гэвч энэ нь санал гомдол хvлээж авах хамгийн эцсийн шатны байгууллага юм. Учир нь эхлээд АТРК эсвэл ОНYТК-д шууд гаргаж, тус байгууллага нь vйл ажиллагааны журмыг зєрчин гомдол гаргасан этгээдэд 60 хоногийн дотор хариу єгєєгvй буюу илгээсэн хариуг гомдол гаргасан этгээд хангалтгvй гэж vзсэн тохиодолд л тухайн гомдлыг Хэрэг Эрхлэх Газар хvлээж авна. Энэ тохиолдолд гомдолтой\хохирогч тал нь АТРХЭГ-т албан ёсоор хандаж, тус байгууллага зєвхєн vндэслэлтэй, зохистой шалтгааны улмаас гаргасан гомдлыг цаашид шалгах vvрэгтэй бєгєєд vйл ажиллагааны журмаар зохицуулагдахгvй асуудлаар гаргасан гомдлыг шалгахгvй.
Ийм боловч АТРХЭГ нь vндэсний телевиз радиогийн талаар гаргасан гомдлыг барагдуулах маш хязгаарагдмал эрх мэдэлтэй байдаг. 1992 Актад заасны дагуу тус байгууллага гомдол vндэслэлтэй болох, тvvнийг vйл ажиллагааны журмын хvрээнд барагдуулах шаардлагатай гэдгийг тогтоосны дараа vйл ажиллагааны журмыг мєрдєх буюу алдаа гомдлын тухай олон нийтэд зарлах болон уучлал хvсэх зэрэг зохих арга хэмжээ авахыг vндэсний телевиз радиогийн байгууллагад санал болгоно. Хэрэг Эрхлэх Газарт єєрийн саналыг хэрэгжvvлэх шууд эрх мэдэл байхгvй. Гэвч, тус байгууллагын саналыг vндэсний телевиз радиогийн байгууллага нь 30 хоногийн дотор хэрэгжvvлээгvй тохиолдолд АТРХЭГ энэ тухай Харилцаа Холбооны Сайдад мэдэгдэж, тэрээр уг мэдэгдлийн нэг хувийг Парламентын хоёр танхимд хоёуланд нь ажлын 7 хоногийн дотор дамжуулах vvрэгтэй.
АТРК-ийн Актын 19 дvгээр Бvлэгт заасны дагуу тус байгууллага нь жилийн тайлан боловсруулах vvрэгтэй бєгєєд энэхvv тайландаа Сайдын захирамжаар нэвтрvvлсэн мэдээ мэдээлэл бvрийн тухай нарийвчилсан тайлбар, vйл ажиллагааны зарчим, жилийн хугацаанд хvлээж авсан бэлэг, хандив, бусад материаллаг зvйлс, Зєвлємжийн зєвлєлєєс гаргасан зєвлємж тус бvр, олон нийттэй харьцах vvрэг бvхий ажилтнуудын хийсэн ажлын тухай нэгдсэн тайлан ба санал гомдлын талаар авсан арга хэмжээ тус бvрийн тухай мэдээллийг тусгасан байх ёстой.

IV. Санхvvжилт

АТРК-ийн Актын 4-р хэсэг бvхлээрээ тус байгууллагын санхvvжилтэй холбоотой асуудлыг зохицуулдаг юм. Энэхvv хуулийн дагуу АТРК арилжаа зар сурталчилгааг телевиз радиогоор нэвтрvvлхийг хориглодог учраас тус байгууллагын vйл ажиллагаа нь тєрийн санхvvжилтээс ихээхэн хэмжээгээр хамаардаг. АТРК нь 1999 оны 06 сарын 30 єдєр хvртлэх нэг жилийн хугацаанд ойролцоогоор 600 сая австрали доллар буюу нийт санхvvжилтийн 80 хувийг засгийн газраас авсан бєгєєд санхvvжилтийн vлдсэн 20 хувийг сvлжээний vйлчилгээ ба концерт зэрэг єєрийн vйл ажиллагаанаас олсон орлогоор бvрдvvлсэн байна. Тус байгууллагын Удирдах зєвлєл нь АТРК-гийн санхvvгийн ирэх жилийн орлого, зарлагын тєсвийг боловсруулж Парламентад жил бvр єргєн барьдаг бєгєєд Парламент уг тєсвийг хэлэлцvvлэн батлаж хєрєнгийн хуваарилалтыг шийдвэрлэдэг юм.
90-ээд оны сvvлээр АТРК болон гадаадын хэд хэдэн орны тєрєєс санхvvждэг телевиз радиогийн санхvvжилтийн хэмжээг шат дараалан бууруулсан явдал гарч байсан тvvхтэй. 1997 оны 4 дvгээр сард АТРК-ийн Зєвлєл нь тогтвортой санхvvжилтийг баталгаажуулхыг уриалсан мэдэгдлийг засгийн газарт хандан хэвлэл мэдээллээр гаргасан юм. Зєвлєл энэхvv мэдэгдэлдээ санхvvжилтийн тодорхой бус асуудлыг шийдвэрлэхгvй бол АТРК мэдээний нэвтрvvлэг болон шуурхай мэдээ, нийт vндэсний ач холбогдол, сэдэв бvхий нэвтрvvлэг, хєтєлбєрvvдийг багасгаж, бvс нутгийн радио станцуудыг хаах зэрэг хатуу арга хэмжээ авахад хvрнэ гэдгийг дурьджээ. Хэдийгээр АТРК нь нэвтрvvлэгтэй холбоотой vйл ажиллагааныхаа хvрээнд vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг бvрэн эдэлж байгаа боловч тус байгууллагын энэхvv эрх чєлєєг бодит амьдралд хэрэгжvvлэх, тvvнчлэн олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх чадвар нь эдийн засгийн бодит байдлаас хамаарч, улмаар аюул учруулж байгаа юм.

ТЕЛЕВИЗ РАДИОГИЙН ТУСГАЙ YЙЛЧИЛГЭЭНИЙ КОРПОРАЦИ \ТРТYК\

ТРТYК нь 1975 онд vvсгэн байгуулагдсан Австрали орны олон vндэстэн угсаатны тєрєл бvрийн сонирхолд vйлчилж, олон vндэстний соёлыг таниулан сурталчилах зорилго бvхий олон талт соёл иргэншлийн онцлогийг тусгасан, vндэстэн угсаатны олон хэлээр нэвтрvvлгээ цацдаг олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн бусдаас онцгой байгуулага юм. Телевиз Радиогийн Тусгай Yйлчилгээний тухай Актад \ТРТY Акт\ зааснаар ТРТYК нь єєрийн Дvрмийн дагуу vйл ажиллагаагаа явуулах корпораци бєгєєд тус Актын 6-р хэсэгт зааснаар энэхvv байгууллага нь Австралийн ард тvмэн vндэстний онцлогийг тусгасан, тусгай vйлчилгээтэй телевиз радиогийн байгууллагатай болох Парламентаар дамжуулан уламжилсан хэрэгцээний илэрхийлэл юм. ТРТYК-ний Дvрэмд зааснаар тус байгууллагын vндсэн vvрэг нь “олон vндэстний болон олон хэл дээр радио телевизийн vйл ажиллагааг нийт Австралийн ард тvмний хэрэгцээнд нийцсэн мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй, цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээгээрээ дамжуулан явуулж, ингэснээр олон угсаатан vндэстнээс бvрдсэн Австралийн нийгмийг хэрэгцээг энэхvv нэвтрvvлгийн сvлжээндээ тусгахад оршино”.

Yйл ажиллагаа

ТРТYК нь ТРТYК ТВ нэртэй телевизийн суваг ажиллуулдаг бєгєєд энэ суваг бусдаас худалдаж авсан ба тусгайлан бэлтгэсэн нэвтрvvлгийн сvлжээнээс бvрддэг. ТРТYК-ийн хуваарьт нэвтрvvлгvvдийн тал хувь нь англиас бусад хэлээр цацагддаг болон эдгээр нэвтрvvлгийг долоо хоногт 4.6 сая Австралчууд vздэг. Yvнээс гадна, ТРТYК нь Радио Мельбурн 1 ба 2, Сидней Радио 1 ба 2, Yндэсний Радиогийн Сvлжээ гэсэн 5 радио сувагтай. Эдгээр сувагийн бvх нэвтрvvлэг мэдээгээр эхэлдэг бєгєєд сvvлийн vеийн vйл явдал, яриа ба vзэл бодол, спорт, нийгмийн мэдээлэл ба хєгжим зэрэг тєрєл бvрийн хєтєлбєрєєс бvрддэг.

Олон нийтэд vйлчлэх

ТРТYК-ийн Дvрэмд зааснаар тус байгууллагын vндсэн vvрэг нь олон vндэстний болон олон хэл дээр радио телевизийн vйл ажиллагааг нийт Австралийн ард тvмний хэрэгцээнд нийцсэн мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй, цэнгээнт нэвтрvvлгийн vйлчилгээгээрээ дамжуулан явуулж, ингэснээр олон угсаатан vндэстнээс бvрдсэн Австралийн нийгмийг хэрэгцээг энэхvv нэвтрvvлгийн сvлжээндээ тусгахад оршино. Тус Дvрэм нь ТРТYК-ийн олон нийтэд vйлчлэх vvргийг vйл ажиллагаагаараа дамжуулан хэрхэн хэрэгжvvлхийг тодорхой тусгасан байдаг. Энэ Дvрмийн дагуу ТРТYК нь “Австралийн оршин суух бvх vндэстэн угсаатан, уугуул иргэд ба Torres Straight Islander зэрэг олон vндэстэн угсаатнаас бvрдсэн нийгмийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг хангахад зохих хувь нэмрээ оруулах; олон тєрлийн соёл иргэншлийн Австралийн нийгмийн тууштай хєгжил дэвшилд оруулах хувь нэмрийг олон нийтэд таниулах; Австралийн нийгэм дэхь олон тєрлийн соёл, хэл, угсаа зvйг хvндэтгэн хvлээн зєвшєєрєх vзэл бодлыг хєхvvлэн дэмжих; олон тєрлийн хэл ба соёл иргэншлийг илэрхийлэх бусад хэлбэрийн хєгжилд хувь нэмрээ оруулах; мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй болон цэнгээнт нэвтрvvлгээ Австрали олон vндэстэн угсаатны иргэдийн хvссэн хэлээр явуулахыг аль болохоор эрмэлзэх; Австрали иргэдийн олон тєрлийн уран бvтээлч нєєц баялгийг ашиглах; АТРК болон олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн салбарын vйлчилгээний хvрээг харгалзан Австралийн телевиз радиогийн vйлчилгээний хvрээг улам тэлэх; Австралийн телевиз радиогийн vйлчилгээний цар хvрээг єргєжvvлэхдээ олон ургальч vзэл бодлын vvднээс асуудлыг тайлбарлах ба vvнийг илэрхийлэх шинэлэг хэлбэрvvдийг нэвтрvvлэн Австрали улсын нийгмийн єєрчлєгдєж буй шинж чанарыг тусгах ёстой.

Удирдлагын бvтэц

А. Дотоод удирдлага

Дотоод бvтэц, зохион байгуулалтын хувьд ТРТYК-ийн vйл ажиллагааг Гvйцэтгэх захирал ба дєрвєєс найман захирлуудаас бvрдсэн Захирлуудын Зєвлєл удирдана. Гvйцэтгэх захирлаас бусад захирлууд орон тооны бус бєгєєд тэдгээрийг Ерєнхий Захирагч 5 жилийн хугацаатайгаар 2-оос дээшгvй удаа томилно. Ерєнхий Захирагч захирлуудыг томилохдоо Захирлуудын зєвлєлийн нийт гишvvд нь ТРТYК-г vр ашигтай удирдахад шаардлагатай Австралийн олон vндэстэн угсаатнаас бvрдсэн тус байгууллагын сонсогч vзэгчдийн хэрэгцээ сонирхлыг тэнцвэржvvлэн хангах чадвар бvхий бvрэлдэхvvнтэй байх зарчмыг баримтална. Эдгээр захирлууд нь єєрсдєє гарал vvслийн хувьд тєрєл бvрийн vндэстэн угсаатныг тєлєєлсєн байх ёстой. АТРК-ийн Захирлууудын зєвлєлтєй нэгэн адил захирлуудыг тодорхой заасан шалтгааны улмаас л vvрэгт ажлаас нь халж болох бєгєєд Зєвлєлийн vйл ажиллагаа нь засгийн газраас хараат бус байна.

ТРТYК-ийн Зєвлєлийн эрх мэдэл, vvрэг хариуцлагын хvрээ нь дээр дурьдсан АТРК-ийн Зєвлєлийн эрх мэдэл, vvрэг хариуцлагын хvрээтэй адилхан болно. Yvний зэрэгцээ, хуулийн 50 дугаар Хэсэгт зааснаар ТРТYК нь Дvрэмд тодорхойлсон асуудалд хамааралтай асуудлаар нийгмийн тєрєл бvрийн хэсэг, бvлгийн хэрэгцээ ба vзэл бодлыг ойлгон хvндэтгэж, шаардлагыг нь хангах vvргийг хэрэгжvvлхэд хувь нэмэр оруулах коммьюнити зєвлємжийн зєвлєл байгуулах шаардлагатай.
Хуулийн 47 дугаар Хэсэгт зааснаар тус Зєвлєл нь ТРТYК-ийн зорилтыг тодорхойлон, тус байгууллагын стратеги болон бодлогыг тусгасан vйл ажиллагааны нэгдсэн тєлєвлєгєє боловсруулах vvрэгтэй. Энэ тєлєвлєгєєнд орлого, зарлага, зээлийн тєсєв, vйл ажиллагааны vр дvн болон тvvний vр ашгийг хэмжих vзvvлэлт, Дvрэмд тодорхойлсон асуудалд хамааралтай асуудлаар нийгмийн тєрєл бvрийн хэсэг, бvлгийн хэрэгцээ ба vзэл бодлыг ойлгон хvндэтгэж, шаардлагыг нь хангахын тулд авах арга хэмжээ зэрэг зvйл тусгагдсан байх ёстой. Дээрх тєлєвлєгєєний нэг хувийг Сайдад єргєн барина. Хуулийн 51 дугаар Хэсэгт заасны дагуу тус тєлєвлєгєєнд тусгасан зорилт, стратеги ба бодлого, орлого зарлагын тєсвийн зохистой хэрэгжvvлэлтэд саад учруулах эсвэл сєрєг нєлєє vзvvлэх асуудал vvссэн гэж vзэж буй тохиолдолд Зєвлєл энэ талаар Сайдад яаралтай мэдэгдэх ба єєрийн байр суурийг vндэслэлтэй тайлбарлана.

Б. Зохицуулах механизм

ТРТYК-ийн Актын 13 дугаар Хэсэгт телевиз радиогийн тус байгууллагын нэвтрvvлэг болон уран бvтээлийн нэвтрvvлгийн хараат бус байдлыг баталгаажуулсан байдаг. Тус салбарыг хариуцсан Сайд энэ байгууллагуудын vйл ажиллагааны гvйцэтгэлийн талаархи єєрийн захирамжийг бичгээр гаргаж болох боловч энэхvv эрх мэдэл нь тодорхой хязгаарлалттай байдаг. Хуулийн 11 дугаар Хэсэгт заасны дагуу Сайд зєвхєн Зєвлєлтэй зєвшилцсєний дараа ТРТYК-ийн олон нийтийн ємнє хvлээсэн vvргийн зохистой хэрэгжvvлэлттэй холбоотой асуудлаар л єєрийн захирамжийг гаргах эрхтэй бєгєєд нэвтрvvлгийн агуулга эсвэл хуваарийн талаар аливаа захирамж гаргах эрхгvй. Хуулийн 12 дугаар хэсэгт зааснаар тухайн мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлэг нь vндэсний эрх ашигт хамааралтай гэж vзэж буй тохиолдолд Сайд энэхvv мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг ТРТYК-ийн бvх эсвэл зарим сонгосон станцаар дамжуулан цацахыг тус байгууллагаас шаардах эрхтэй. Энэ нєхцєлд ТРТYК тухайн мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг Сайдаас гарсан захирамжийн дагуу vнэгvй нэвтрvvлэх бєгєєд Сайд энэхvv мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлгийг ямар хэлээр цацахыг заасан тохиолдолд тухайн хэлээр цацах ёстой.

Хуулийн 91 дvгээр Хэсэгт зааснаар Зєвлєл жилийн тайлан боловсруулж Парламентад єргєн барина. Жилийн тайланд Сайдаас гаргасан захирамж, энэхvv захирамжийн дагуу цацсан мэдээ мэдээлэл эсвэл нэвтрvvлэг, ТРТYК-ийн тухайн жилд бусдаас хvлээж авсан бэлэг, хандив, vнэт зvйлс, жилийн хугацаанд хэрэгжvvлсэн vйл ажиллагаа нь Дvрэмд тодорхойлсон тус байгууллагын зорилготой хэрхэн уялдан нийцсэн, зар сурталчилгаа ба ивээн тэтгэгчдээс олсон орлогын хэмжээ зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байх ёстой.

ТРТYК-ийн Зєвлєл нь нэвтрvvлгийн vйл ажиллаагааны талаар баримтлах журам боловсруулж, уг журмыг АТРХЭГ-т танилцуулах vvрэгтэй. Гэхдээ ТРТYК нь АТРХЭГ-аас баталсан нэвтрvvлгийн стандартыг заавал мєрдєх шаардлагагvй. Гэвч, аливаа иргэн нь ТРТYК єєрийн vйл ажиллагааны журмыг зєрчсєн гэж vзсэний vндсэн дээр тус байгууллагад гомдол гаргаж, зохистой хариу тайлбар аваагvй тохиолдолд уг иргэн АТРХЭГ-т энэ талаар гомдол гаргаж болно. Гомдол хvлээж авах, барагдуулах vйл ажиллагаа нь дээр дурьдсан АТРК-ийнхтай адил зарчмаар хэрэгжинэ.

Санхvvжилт

АТРК-тай нэгэн адил ТРТYК-ийн орлогын гол эх vvсвэр нь тєрєєс жил бvр хуваарилдаг тєсєв юм. Гэхдээ АТРК-тай ялгагдах нэг зvйл нь ТРТYК цагт таван минутын зар сурталчилгаа нэвтрvvлэх эрхтэй бєгєєд энэ нь байгууллагын нэмэлт орлого болдог болно. ТРТYК-ний Актын 45 дугаар Хэсэгт зааснаар тус байгууллага нь нэвтрvvлгийн ємнє ба дараа эсвэл нэвтрvvлэг хоорондын завсарлагаар эфирийн аливаа цагт таваас хэтрэхгvй минутны зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлал нэвтрvvлэх эрхтэй. Тус байгууллагын Зєвлєл нь зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлалын талаар журам боловсруулж нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан хvргэх vvрэгтэй бєгєєд зар сурталчилгаа болон ивээн тэтгэгчдийн зар зарлалыг нэвтрvvлэх хугацаа ба тvvний байрлал, тєрєл, зар сурталчилгаа агуулж болох нэвтрvvлгийн тєрєл зэрэг энэ асуудалтай холбоотой бусад асуудлыг зохицуулах журам гаргаж болно. Тус Зєвлєл нь нийгмийн тєрєл бvрийн хэсэг бvлгээс гаргасан мэдээ мэдээлэл, тэдгээрийг сурталчилах материалыг нэвтрvvлэх талаар журам боловсруулж, нийтэд хэвлэл мэдээллээр дамжуулан хvргэх ёстой.
1999 оны 6 дугаар сар хvртэл нэг жилийн хугацаанд ТРТYК нь єєрийн нийт орлогын 77хувь буюу 90 сая австрали долларын санхvvжилтийг тєрєєс авсан бєгєєд vлдсэн орлогыг зар сурталчилгааны vйл ажиллагаанаас олжээ.

КАНАД

Танилцуулга

Канадын Yндсэн Хуульд зааснаар радио, телевизийн vйл ажиллагаа нь энэ салбарын vндэсний хэмжээний ач холбогдлыг харгалзан холбооны хууль тогтоомжоор зохицуулагддаг. Телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулах зохистой тогтолцоо Холбооны Шvvх дараах байдлаар шийдвэрлсэнээр бий болсон билээ. Yvнд: “телевиз радиогийн улс орны амьдралд гvйцэтгэх ач холбогдлыг Телевиз Радиогийн Актын 3-р зvйлд “Канад улсын телевиз радиогийн системыг Канадын иргэд эзэмшин хянах ёстой бєгєєд энэхvv тогтолцоо нь тус улсын соёл иргэншил, улс тєр, нийгэм ба эдийн засгийг хєгжvvлэн дэмжихэд чиглvvлсэн vйл ажиллагаа явуулна” гэсэн заалтаар тодорхойлсон юм”.

Канадын телевиз радиогийн байгууллагуудын vvрэг хариуцлага болон мєн чанар, утгыг тодорхойлох 1991 оны Телевиз Радиогийн Акт (ТРA) нь энэ салбар дахь эрх зvйн тогтолцооны суурь баримт бичиг юм. Энэ хуулийн дагуу телевиз радиогийн vндэсний бодлогыг хянах болон хэрэгжvvлэх vvрэг бvхий Канадын Радио Телевиз болон Харилцаа Холбооны Зєвлєл (КРТХХЗ) гэсэн нэртэй хараат бус захиргааны агентлаг vvсгэн байгуулагдсан. Мєн хуулиар Канадын Телевиз Радиогийн Корпораци (КТРК)-г олон нийтэд vйлчилдэг Канадын радио телевизийн байгууллага гэж тодорхойлсон юм. Судалгааны энэхvv хэсэгт КТРК-ийн олон нийтийн vйлчлэх vvрэг, тvvний vйл ажиллагаа, санхvvжилтийн тогтолцоо болон олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын хувьд КРТК нь телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулдаг КРТХХЗ болон телевиз радиогийн бодлого, vйл ажиллагааг хянах бvрэн эрхт Парламенттай ямар харилцаа холбоотой байдгыг танилцуулах болно.

I. Yйл ажиллагаа

КТРК-ийг анх vндэсний радио бий болгох зорилгоор 1936 онд Парламентын шийдвэрээр байгуулсан бєгєєд Америкийн радио Канадын агаарын долгионд цар хvрээгээ ихээхэн хэмжээгээр тэлж, тvvний ноёрхолоос болгоомжилсон нь уг Корпорацийг байгуулах нэг шалтгаан байсан юм. Єнєєдєр КТРК єргєн хvрээний мэдээлэл, цэнгээнт нэвтрvvлгийн сvлжээг газраар дамжуулах болон кабелийн телевиз, урт болон богино долгионы радио ба олон улсын богино долгионоор дамжуулан албан ёсны хэл болох Франц, Англи хэлээр ажиллууж байна.

КТРК нь ерєнхий болон тусгай нэвтрvvлэг цацдаг Эс Би Си Телевижн \Англи хэлээр\ ба Ла Телевизион де Радио Канада \Франц хэлээр\ хоёр телевизийн сvлжээ, єєрєє єєрийгєє санхvvжvvлдэг кабел мэдээ ба мэдээллийн хоёр сvлжээ, англи хэлээр Си Би Си Ньюсвєрлд, франц хэлээр Le Reseau de l`information-ыг ажиллуулж байна. Радиогийн салбар тус байгууллага нь vндэсний дєрвєн сvлжээ, Англи болон Франци хэлээр мэдээлэл ба ерєнхий сонирхлын нэвтрvvлэг цацдаг урт долгионы сvлжээ болон мєн хоёр хэлээр сонгодог хєгжим, соёр урлагийн нэвтрvvлэг цацдаг богино долгионы сvлжээ ажиллуулж байна.
Тvvнчлэн, алслагдмал хойд бvс нутагт оршин суугчдын онцгой хэрэгцээг хангах vvднээс КТРК Англи, Франц болон уугуул нутгийн найман хэлээр нэтрvvлгээ явуулдаг бvсийн радио, телевизийг ажиллуулдаг. Yvний зэрэгцээ тус байгууллага долоон хэлээр нэвтрvvлгээ цацдаг Радио Канада Интернэйшнл гэж нэрлэх олон улсын богино долгионы радиогийн vйл ажиллагаа явуулдаг.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

КТРК-ийн олон нийтэд vйлчилэх vvргийг ТР Актын 3(1)(1) ба (m) зvйлд заасан байдаг. Yндэсний олон нийтэд vйлчилдэг радио телевизийн байгууллага нь “мэдээлэл олгох, гэгээрvvлэх болон цэнгээх зорилготой єргєн хvрээний радио телевизийн нэвтрvvлэг” олон нийтэд хvргэх vvрэгтэй. Тvvнчлэн, Корпораци нь нэвтрvvлгийн сvлжээндээ “Канадын онцлогийг голчлон тусгаж, тус улс болон тvvний бvс нутгийг vндэсний ба орон нутгийн сонсогч vзэгчдэд танилцуулхын зэрэгцээ бvс нутгийн онцлог сонирхолд нийцсэн, соёл урлагийн солилцоо ба урсгалыг дэмжин хєхvvлсэн, Англи ба Франц хэлээр ижил тэгш чанартай нэвтрvvлэг цацаж, албан ёсны тус хоёр хэлээр ярьдаг ард иргэдийн бvлэг хэсэг тус бvрийн сонирхолд нийцсэн, vндэсний бахархал ба нэгдмэл байдлыг хєгжvvлэхэд хувь нэмрээ оруулсан, хамгийн зєв зохистой, vр ашигтай арга аргачлал, нєєцийг ашиглан Канадын газар нутаг даяар нэвтрvvлгээ цацаж, Канад улсын олон vндэстэн угсаатны нийгмийн мєн чанарыг тусгах ёстой.”

КТРК байгууллагынхаа vvргийг “Канадын улсын аж амьдралыг vнэн бодит байдлаар тусгах” гэж тодорхойлдог. Канадчуудад олон нийтэд ач холбогдол бvхий vйл явдлыг мэдээлэх vvргийнхээ хvрээнд КТРК нь Сэтгvvл Зvйн Бодлогын Гарын Авлага боловсруулж мэдээ болон єнєєгийн шуурхай vйл явдлын нэвтрvvлгээ энэхvv баримт бичгийн дагуу бэлтгэж цацдаг юм. Ингэснээр Корпораци “Канад улсын нийт иргэдийг олон талт, єндєр чанартай мэдээллээр хангах vvргээ” хэрэгжvvлдэг. КТРК нэгдсэн зорилтоо олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын vvрэг дээр vндэслэн боловсруулсан бєгєєд энэхvv зорилтыг зах зээлийн єнєєгийн шаардлага бус харин олон нийтэд vйлчлэх vvрэгт тулгуурлан хэрэгжvvлдэг гэдгээ сурталчилдаг.

III. Удирдлагын тогтолцоо

А. Дотоод удирдлага

КТРК нь Канадын Засгийн газар, энэ утгаараа Канад улсын иргэдийн, бvрэн эзэмшилд байдаг толгой байгууллага юм. Энэ утгаараа, Холбооны засгийн газар нь КТРК-ийн vйл ажиллагааны нєхцлийг єєрийн хууль эрх зvйн эрх мэдлээр дамжуулан хянадаг. Энэхvv байгууллага нь тусгай хууль зvйн баримт бичгийн дагуу vvсгэн байгуулагдсан компанийн тухай ерєнхий хуулийн дагуу бус харин ТР Актад заасан тусгай нєхцлийн дагуу удирдлагын тогтолцоогоо бvрдvvлдэг. ТР Акт тус Корпорацийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулж сэтгvvл зvй болон нэвтрvvлгийн хараат бус байдлыг улс тєр, санхvvгийн сонирхлоос салган ангижруулсан нь маш ач холбогдолтой юм. Ингэснээр КТРК аж ахуйн нэгжийн тухай хууль эрх зvйн зарчмын дагуу vйл ажиллагаагаа явуулж буй хувийн телевиз радиотой адил бус байгууллагын “эзэмшигчдийн” сонирхлоос єєрийгєє хамгаалж чаддаг байна.

Тус байгууллагын Захирлуудын зєвлєл хууль, эрvvл мэнд, санхvv, бизнес, урлагийн салбарын бvс нутаг тус бvрийг тєлєєлсєн нийгэмд нэр хvнд бvхий иргэдээс бvрдсэн 12 хvртлэх гишvvнтэй бєгєєд КТРК-ийн vйл ажиллагааг ерєнхийд нь удирдан хянах vvрэгтэй. Корпорацийн єдєр тутмын vйл ажиллагааг мэргэжлийн хvмvvс, албан хаагч, ажилтнууд гардан явуулдаг. Захирлуудын зєвлєлийн гишvvдийг Зєвлєлийн Захирагч \Холбооны засгийн газар\ 5 жилийн хугацаагаар томилдог бєгєєд тэдгээр нь нєхєн сонгогдож болно. Ерєнхийлэгч, Зєвлєлийн дарга болон бусад бvх захирлууд сайн ажиллаж, аливаа ноцтой алдаа дутагдал гаргаагvй нєхцєлд тэдгээрийг ажлаас нь халах ёсгvй. Хувийн корпорациудын нэгэн адил захирлууд тус байгууллагад vнэнчээр зvтгэх, засгийн газрын эрх ашгийн тєлєє бус харин КТРК болон тvvний олон нийтэд vйлчлэх vvргийн хэрэгжvvлхийн тєлєє ажиллах ёстой. Иймээс тэдгээр нь КТРК-ийн сонирхол, эрх ашигтай зєрчилдєхvйц телевиз радиогийн бусад байгууллагатай хамтран ажиллах буюу дотор нь ажиллаж болохгvй.
Байгууллагын бодлогын хvрээнд КТРК олон нийтэд vйлчлэх vvргийг ноцтойгоор зєрчсєн тухай иргэдээс гарч буй шийдвэрлэгдээгvй санал гомдлыг хянах vvрэг бvхий, Корпорацын удирдлагаас хараат бус Омбудсмэн ажиллуулдаг. Тус Омбудсмэн Ерєнхийлєгчид шууд харъяалагдаг боловч тэрээр хууль эрх зvй буюу аливаа бусад эрх мэдэл байхгvй.

Б. Зохицуулах механизм

Аж ахуйн байгууллагын хувьд КТРК vйл ажиллагаатай нь холбогдох хуулийн ерєнхий хvрээнд захирагддаг. Гэвч Парламент болон КРТХХЗ нь КТРК–ийн vйл ажиллагааг хянах онцгой эрх vvрэгтэй. Нэгэнт Парламент телевиз радиогийн тогтолцоог зохицуулах эрх зvйн эрх мэдэлтэй учир энэ салбарын vйл ажиллагааны ерєнхий зарчмыг тодорхойлох эрхтэй. ТР Актын зvйл ёсоор КТРК нь Парламентад захирагдан, 71-р хэсэгт заасны дагуу жилийн тайлангаа Канадын Єв Уламжлал, Соёлын Сайдаар дамжуулан Парламентад єргєн барих vvрэгтэй хэдий ч тус байгууллагын сэтгvvл зvйн эрх чєлєєг мєн баталгаажуулсан байдаг.

ТР Актын хvрээнд засгийн газар КТРК-ийн vйл ажиллагааг хянах ихээхэн эрх мэдэлтэй, тус байгууллага нь олон нийтээс ихээхэн хэмжээний санхvvжилт авдаг боловч Корпораци бvрэн хэмжээний хараат бус, биеэ даасан байгууллага бєгєєд олонхийн саналаар Канадын хамгийн сайн мэдээллийн сувагт тооцогддог. КТРК-ийн сэтгvvлчид дотоодын улс тєрийн асуудалд ихээхэн анхаарч засгийн газрын vйл ажиллагааны талаар эрэн сурвалжлаж шvvмжлэлтэй хандадгаарай бусдыг тэргvvлдэг юм. Энэхvv хараат бус байдал нь тохиолдлын зvйл бус харин ТР Актад баталгаажуулсан статус мєн. Тус хуулийн 46(5)-р хэсэгт “єєрийн зорилтыг болон хуулиар олгосон эрх мэдлийг хэрэгжvvлэх vvднээс Корпораци нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, сэтгvvл зvй, нийтлэл ба нэвтрvvлгийн хараат бус бодлоготой байна” гэж заажээ.
КТРК нь Эдлэх Эрх ба Эрх Чєлєєний тухай Дvрмийг мєрдєх зорилго бvхий засгийн газрын салбар байгууллага болох эсэх талаар дvгнэлт гаргах vvднээс Хатан Хааны Алберта Шvvх Танхим телевиз радиогийн байгууллагын хараат бус байдалд дараах ажиглалт хийсэн билээ. Yvнд:

ТР Актын 53-70–р хэсэгт тусгасан санхvvжилтийн асуудлаар ч хvртэл Парламент КТРК нь олон нийтэд vйлчлэх vvргийнхаа хvрээнд тусгаар тогтносон байдлаар vйл ажиллагаагаа явуулах баталгааг гаргаж єгєхєд ихээхэн чармайсан. Парламент нь КТРК-ийн сэтгvvл зvй, нийтлэл ба нэвтрvvлгийн хараат бус байдлыг єєрийн мэргэн цэц ухаанаар 1991 оны хуулиар баталгаажуулсан бєгєєд ардчилсан нийгмийн тулгуур болох телевиз радио засгийн газрын нєлєєллєєс чєлєєтэй байх ёстой гэдэг зарчмыг хvлээн зєвшєєрсєн.

Дээр дурьдсанчлан, Парламент КТРК-ийн Захирлууд, зєвлєлийн гишvvдийг томилох эрхтэй. Захиралд нэр дэвшигчдийг сонгоход намын нєлєєлєл зохих нєлєє vзvvлж болзошгvй ч томилогдсон захирлууд улс тєрийн нєлєє vзvvлэх оролдого гаргах тохиолдолд энэ нь ТК Акт болон Эдлэх Эрх ба Эрх Чєлєєний тухай Дvрмийн заалт ба мєн чанарыг бvдvvлгээр зєрчсєн явдал болно. КТРК-ийн vйл ажиллагаанд улс тєрийн дарамт vзvvлэх явдал гарах юм бол энэ нь олон нийт, улс тєрийн хvрээнийхний дунд маш их дургvйцэл vvсгэх нь гарцаагvй. Yvнтэй холбогдуулаад, Либерал нам хоёр дахь хугацаандаа засгийн эрх барьж байгаа хэдий ч Брайян Мулронэйгийн Консерватив намын засгийн газрын гишvvн асан Пэррин Бийти КТРК-ийн Ерєнхийлєгчєєр саяхныг хvртэл ажиллаж байсан нь сонирхолтой.

Канадын телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулагч КРТХХЗ нь захиргааны ба хязгаарагдмал хvрээнд эрх зvйн эрх мэдэл бvхий, засгийн газартай ойр хамтран ажиллаж Канадын Єв уламжлал, соёлын сайдаар дамжуулан Парламендад vйл ажиллагаагаа тайлагнадаг бие даасан байгууллага юм. Энэхvv агентлагийн гол зорилт нь “зохицуулалт, хяналт болон олон нийттэй харилцах холбоогоороо дамжуулан Канадын харилцаа холбооны тогтолцооны Канад улсын эдийн засаг, нийгэм ба соёлын цэцэглэлтэнд оруулах хувь нэмрийг нь баталгаажуулахад” оршино. Тус байгууллага Засгийн газраас 5 жилийн хугацаатай томилогддог 13 орон тооны, гэрээгээр ажилладаг 6 хянагчдаас бvрддэг бєгєєд тэдгээрийг нєхєн сонгож болно. КРТХХЗ-ийн зорилго нь “телевиз радиогийн нэгдсэн бодлого хэрэгжvvлэх vvднээс Канадын радио телевизийн салбар дахь бvхий л асуудлыг зохицуулж хянахад” оршдог бєгєєд хянагчид жилд 6-гаас доошгvй удаа хуралдах vvрэгтэй.

ТР Актын 28-р хэсэгт заасны дагуу засгийн газар КРТХХЗ-ийн шийдвэрийг єєрчлєх эрхтэй хэдий ч энэ нь ховор vзэгдэл юм. Энэхvv хуульд зааснаар Засгийн газар нь дээрхи алхмыг Канадын телевиз радиогийн тогтолцооны ТР Актад тусгасан бодлогын хvрээн дахь зорилтыг зєрчсєн гэж баталсан тохиолдолд л хийх эрхтэй. Нєгєєтэйгvvр, энэхvv заалт засгийн газарт шударга ёс зvйн тодорхой зарчим боловсруулж, тvvнийг мєрдєх vvрэг ноогдуулж байгаа бєгєєд ингэснээр тус этгээдийн бvрэн эрхийг хязгаарлаж байгаа явдал юм. Одоо мєрдєж буй ТР Актын 28(5)-р хэсэгт засгийн газар КРТХХЗ-ийн хураамжийн талаарх гаргасан шийдвэрийг хvчингvй болгосон vндэслэлийг танилцуулах ёстой гэж заасан байдаг. Засгийн газар дээрхи эрх мэдлийг vндэслэлгvй ашиглаж КТРК-ийн vйл ажиллагаанд улс тєрийн нєлєє vзvvлэхийг завдваас Канад улсын Эдлэх Эрх ба Эрх Чєлєєний Дvрмийн 2(б) хэсэгт тунхагласан vзэл бодлоо илэрхийлэх ба хэвлэлийн эрх чєлєєний баталгааг бvдvvлгээр зєрчсєн явдал болох болно.

КРТХХЗ нь КТРК болон бусад радио телевизийн байгууллагын нэвтрvvлгийг хянах эрх мэдэлгvй бєгєєд ТР Акт ба олон нийтийн ашиг сонирхолд vндэслэн радио телевизийн vйлчилгээний эрх олгож, эрхийг сунгаж, мєн эрхийг хvчингvй болгох эрх мэдлээрээ дамжуулан тус салбарын ерєнхий стандартыг тогтоодог. Гэвч эдгээр эрхээс хамгийн хатуу нь болох эрхийг хvчингvй болгох vйлдлийг дээрхи байгууллага одоо хvртэл хэзээ ч хэрэгжvvлж байгаагvй юм. Мєн КРТХХЗ телевиз радиогийн байгууллагуудад зєвлємж болохуйц удирдамж ба мэдэгдэл гаргаж болно. Олон нийтэд vйлчилдэг байгууллагын хувьд КРТХХЗ радио телевиз эрхлэгчдийн єнгєрсєн болон хэтийн vйл ажиллагааны талаар иргэд, хувь хvмvvсээс санал хvсэлтийг тогтмол хvлээн авдаг. ТР Актын 18-р хэсэгт зааснаар КРТХХЗ vйл ажиллагааны эрх олгохыг хvссэн, тvvнийг сунгахыг хvссэн єргєдєл хvлээж авсан тохиолдол бvрт олон нийтийн зєвлєлдєєн зохион байгуулж саналыг нь тусгах ёстой.

КРТХХЗ нь КТРК-ийг хувийн телевиз радио байгууллагуудтай адилтгаж vздэг ба Корпорци vйл ажиллагааны эрх олгох, эрхийг сунгах асуудлаар тус байгууллагад ханддаг хэдий ч, КРТХХЗ нь Корпорацийн аль нэгэн vйл ажиллагааны эрхийг нєхцєлтэйгєєр олгох тохиолдолд хоёр байгууллага энэ асуудлаар зєвшилцєхийг ТР Актад тусгасан байдаг. КТРК эдгээр нєхцєл байгууллагын vйл ажиллагаанд сєрєг нєлєє vзvvлнэ гэдэгт итгэлтэй байвал тус асуудлаар Харилцаа Холбооны сайдад хандаж энэ талаар зєвлєлдєж болно. Yvнтэй адил, КТРК-д олгосон аливаа эрхийг тус байгууллагатай зєвшилцєлгvйгээр тvр буюу байнгын хугацаагаар хvчингvй болгох эрх КРТХХЗ-д байхгvй. Иймээс КТРК КРТХХЗ-д хандаж vйл ажиллагааныхаа эрхийг сунгуулах нь тогтмол хугацаанд явагддаг ёс тєдий асуудал бєгєєд, нєгєєтэйгvvр, КТРК-ийн дээд удирдлагыг олон нийтийн хяналтад байлгаж, хариуцлага тооцох болон шvvмжлэх бололцоог олгож байгаа явдал мєн.

ТР Актын 25-р бvлэгт тусгасанчлан, КТРК нь vйл ажиллагааны эрх, vvрэг, дvрэм журмын аливаа нєхцлийг эс хангасан гэж vзвэл КРТХХЗ энэ тухай Харилцаа Холбооны Сайдад илтгэх ба тэрээр Парламентийн хоёр танхимд тус бvр энэхvv илтгэлийн нэг нэг хувийг танилцуулах vvрэгтэй. Энэ заалт КТРК-ийн КРТХХЗ-ийн хууль зvйн эрх мэдлээс vл хамаарах байдлыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа юм. Мєн ТР Актын 26(1)(б)-д заасны дагуу Засгийн газар КТРК-д суваг, долгионыг хуваарилах талаар КРТХХЗ удирдамж єгдєг эрхтэй. Засгийн газар нь олон нийтэд онцгой чухал ач холбогдолтой гэж vзэх нэвтрvvлгийг цацах шийдвэр гаргаж тvvнийг биелvvлэхийг КТРК болон бусад телевиз радиогийн vйл ажиллагаа явуулах эрх бvхий байгууллагуудаас КРТХХЗ-єєр дамжуулан шаардах эрхтэй.

IV. Санхvvжилт

КТРК ихэвчлэн олон нийтээс санхvvждэг байгууллага юм. Тус байгууллага дараа жилийн нэгдсэн тєлєвлєгєє болон тvvнд нэг хэсэг болох санхvvгийн жилийн тєсвєє Харилцаа Холбооны Сайдад жил бvр єргєн барьдаг. Тэрхvv тєсвийг Канад улсын Сангийн Яам, тvvнчлэн Парламент баталж, эсвэл vл зєвшєєрдєг бєгєєд баталсан тохиолдолд КТРК олгосон санхvvжилтийн хэмжээний дагуу шинэчлэсэн нэгдсэн тайланг дахин єргєн барина.

1999 онд КТРК-ийн тєсвийн 66 хувь буюу 935 сая Канад доллар холбооны улсын тєсєв, 23 хувь нь зар сурталчилгааны арилжааны vйл ажиллагаа ба vйлдсэн 11 хувь нь “бусад” vйл ажиллагаанаас олсон орлогоос бvрдсэн. Тус байгууллагын тєсвийн бvрдэлтийн энэхvv хувийг албан ёсоор тогтоож заадаггvй бєгєєд 1990 оноос хойш засгийн газрын хvндрэл, хязгаарлалтын улмаас олон нийтээс авдаг санхvvжилтийн хувь ихээхэн багассан билээ. Тэр vеэс хойш Канадын телевиз радиог дэмжигч болох “Канадын аудио ба vзвэрийн тогтолцооны хvрээнд Канад нэвтрvvлгийн чанар болон хэмжээ”-тэй холбогдох олон нийтийн эрх ашгийг хамгаалагч, олон нийтийн сонирхлыг тєлєєлсєн бvлэг нь засгийн газар олгож буй санхvvжилтээрээ дамжуулан КТРК-ийн олон нийтэд vйлчлэх vvргээ бvрэн дvvрэн биелvvлж чадахгvйд хvрсэн гэж шvvмжилж ирсэн юм. Yнэхээр, санхvvгийн эх vvсвэр хумигдсанаар КТРК-ийн ажилтан болон нэвтрvvлгийн хэмжээ vлэмж багассан нь эрх зvйн баримт бичигт санхvvжилтийн талаар зохистой дvрэм, заалт албан ёсоор тусгах нь Канадын олон нийтийн телевиз радиод тулгарч буй хамгийн гол асуудал болоод байна.

ФРАНЦ

Танилцуулга

Бусад хууль эрх зvйн тогтолцоотой адил бус Франц улсын хуулийн дагуу телевиз радиогийн олон нийтэд vйлчлэх vvргийг хэд хэдэн улсын компани гvйцэтгэдэг. Эдгээр байгууллагуудыг vvсгэн байгуулах, vйл ажиллагаа явуулах зэрэг асуудал 1986 батлагдсан Харилцаа Холбооны Эрх Чєлєєний тухай хуулиар зохицуулагддаг. Радио телевизийн нэвтрvvлгийн бодлого боловсруулах, нэвтрvvлэг цацах, бэлтгэх болон нэвтрvvлгийн архив санг баяжуулан хадгалах vйл ажиллагааг єєр єєр компаниуд тус тус хариуцдаг. Тус салбар дахь гол зохицуулагч байгууллага болох 1989 оны хуулиар vvсгэн байгуулагдсан Conseil Superior de l`Audiovisual (CSA) нэртэй байгууллага нь бие даасан хууль хяналтын байгууллага юм. Телевиз радиогийн салбарт vйлчилдэг хуулиуд бодол санаа ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаа болсон 1789 оны Хvний Эрхийн Тунхагийн 11-р зvйлээр зохицуулагддаг юм. Conseil constitutionnel (Yндсэн хуулийн цэц) 11-р Зvйлийг тус салбарын эрх зvйн хэд хэдэн дvрэм журамд ашигласан бєгєєд ингэхдээ хуучирсан, тохирохгvй заалт зvйлийг єєрчлєн шинэчлэж, зарим тохиолдолд vл харгалзаж байсан билээ.

Телевиз радиогийн vйл ажиллагаанд хамааралтай хэд хэдэн ач холбогдол бvхий єєрчлєлт Франц улсад саяхан гарсан юм. 1945-аас 1982 он хvртэл Тєр радио телевизийн салбарт ноёрхож байсан билээ. 1964 он хvртэл засгийн газар тус улсын телевиз радиог шууд хянадаг байсан бєгєєд зєвхєн 1982 онд бие даасан Дээд Захиргааг байгуулсанаар тус салбарын эрх зvйн хараат бус байдлыг хvлээн зєвшєєрсєн. 1986 онд Ширакийн засгийн газар Дээд Захиргааг халж, тус байгууллагын vvргийг ихээхэн єєрчлєн, тvvний оронд єєр этгээд томилсон юм. Yvний дараа 1989 онд Рокардийн засгийн газар уг этгээдийг мєн халж CSA-г томилсон нь телезиз радиогийн эрх зvйн зохицуулалтыг улс тєрийн хєл бємбєгийн тоглоом болгон хувиргасан билээ. Yндсэн хуулийн Цэц 1986 болон 1989 Хуулийг тус тус хэлэлцэж байсан бєгєєд ингэхдээ олон тооны мэдээллийн эх сурвалжийн зарчмыг хvлээн зєвшєєрч дээрх хуулиудын тодорхой заалтыг энэ зарчмын дагуу дахин vнэлэн дvгнэх шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийн хvрээнд хоёр хуулийн хоёулангийх нь хувьд нэлээд хэдэн єєрчлєлт оруулах шаардлагатай байлаа.

I. Yйл ажиллагаа

1974 он хvртэл Францын олон нийтийн телевиз радиогийн vйл ажиллагааг засгийн газарт харьяалагддаг нэг байгууллагаа дангаараа явуулж байсан. Тухайн жил уг байгууллагыг “vндэсний нэвтрvvлэг эрхэлсэн” бие даасан долоон компаниудад хувааж тус бvрт тодорхой vйл ажиллагааг хариуцуулсан юм. Єнєєгийн байдлаар 1986 оны хуулийн хvрээнд vvсгэн байгуулагдаж vндэсний нэвтрvvлэг эрхэлсэн таван компани, 1994 оны хуулиар vvсгэн байгуулагдсан нэг компани, нийтдээ зургаан компани vйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр компанийн гурван нь телевиз, vлдсэн гурав нь радиогийн vйл ажиллагаа эрхэлдэг бєгєєд дор дурьдваас:

• Франц 2 компани тус улсын бvх томоохон хот, тєв суурин газрын хэмжээнд телевизийн vйл ажиллагаа эрхэлдэг;
• Франц 3 компани томоохон хот, тєв суурин газрын хэмжээнд vндэсний болон бvс нутгийн чанартай телевизийн vйл ажилллагаа эрхэлдэг;
• La cinquieme компани соёл урлаг болон танин мэдэхvйн чиглэлийн нэвтрvvлэг цацах онцгой vvрэгтэй телевизийн байгууллага;
• Радио Франц компани радиогийн нэвтрvvлэг цацах ерєнхий vvрэг бvхий байгууллага;
• Radio-France-Outre-Мer компани гадаад орнууд дахь салбар байгууллага ба тус улсын харьяалал бvхий газар нутгийн хэмжээнд радио телевизийн нэвтрvvлэг цацах vvрэгтэй байгууллага;
• Radio-France-Internationale компани олон улсын радио нэвтрvvлэг цацах vvрэг бvхий байгууллага.

Yvний дээр, соёл урлаг болон Европын нутаг дэвсгэрийн хэмжээнд нэвтрvvлэг цацдаг олон нийтээс санхvvждэг La Sept-ARTE сансрын суваг байдаг.
Мєн 1986 оны хуулиар радио телевизтэй холбогдох vйл ажиллагаа эрхэлсэн хэд хэдэн компаниуд vvсгэн байгуулагдаж vйл ажиллагаагаа явуулж байна. Тус хуулийн 51-р зvйлд заасны дагуу хєрєнгийн дийлэнхи хувь нь олон нийтийн эзэмшилд байдаг нэвтрvvлэг дамжуулах vvрэг бvхий Teledifusion de France хамтарсан компани байгуулагдаж vйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн гол vvрэг нь олон нийтийн салбарын сувгуудыг дамжуулан нэвтрvvлхэд оршдог боловч арилжааны компаниудад мєн vйлчилгээг vзvvлж болох юм. Хуулийн 49-р зvйл ёсоор нэвтрvvлгийн сан архивыг баяжуулан хадгалах бєгєєд эдгээр материалаар бусдад vйлчлэх vvргийг олон нийтийн байгууллага болох Istitute national de l`audiovisuel (INA) хэрэгжvvлдэг. Нэвтрvvлэг бэлтгэн гаргах vйл ажиллагааг Societe francise de production et de creation audiovisuelles нэртэй хамтарсан компани эрхэлдэг бєгєєд тvvний vйл ажиллагаа нь vндсэндээ олон нийтийн сувгуудад зориулагдсан байдаг.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

Ижил тэгш зарчмаар vйл ажиллагаагаа явуулдаг арилжааны телевиз радио олон нийтэд vйлчлэх хандлага Францад єнєєг хvртэл хvчтэй оршин тогтносоор иржээ. Олон нийтэд vйлчлэх vvргийн гол зарчмыг “Гол Зvйл” хэмээн нэрлэсэн 1986 оны хуулийн 1-р зvйлд тодорхойлсон байдаг. Энэхvv зvйлд CSA нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хараат бус байдлыг баталгаажуулж, радио телевизийн бvхий л байгууллагууд чанартай болон єргєн хvрээний нэвтрvvлэг цацах явдлыг хянаж, vндэсний дурс, дуу авианы нэвтрvvлэг бэлтгэх vйл ажиллагаа, Франц хэл болон соёл урлагийг хєхvvлэн дэмжихийг голлон анхаарах ёстой гэж заасан байдаг.

1986 оны хуульд тусгагдсан олон нийтэд vйлчлэх vvргийн ихэнх нь хувийн болон тєрєєс санхvvждэг телевиз радио хоёуланд нь хамаардаг. Жишээлвэл, Conseil d`Etat (захиргааны дээд шvvх танхим)-тай зєвшилцєж, CSA-аас єгсєн зєвлєлгєєнд vндэслэж баталсан журмууд зар сурталчилгаа, оргил цагаар цацах Франц болон Европын телевиз радиогийн нэвтрvvлэгт хамааралтай байдаг бєгєєд vндэсний дvрс, дуу авианы нэвтрvvлэг бэлтгэх vйл ажиллагаанд зохих хувь нэмэр оруулдаг. Хуулийн 15-р зvйл зааснаар CSA нь хувийн болон олон нийтийн компанийн сувгаар цацаж буй нэвтрvvлгvvд хvvхэд ба єсвєр насныханд сєрєг нєлєє vзvvлэхгvйг хянах vvрэгтэй. 14-р зvйл улс тєрийн сурталчилгааг бvрэн хориглосон байдаг. 1986 оны хуулийн тусгай заалт, тус хуульд хамаарах тогтоол ба vйл ажиллагааны эрх олгох журмаар дамжуулан хувийн телевиз радиогийн байгууллагуудад нэмэлт vvрэг хариуцлага ноогдуулсан юм. 1986 онд хувьчлагдсан Television Francaise (TF1) олон нийтийн тэргvvлэх суваг нь олон нийтэд vйлчлэх бусад байгууллагуудаас илvv хатуу vvрэг хариуцлага хvлээдэг.

Олон нийтэд vйлчлэх хэд хэдэн vvрэг зєвхєн vндэсний хэмжээнд vйл ажиллагаагаа явуулдаг компаниудад хамаардаг болно. Yvнд: олон ургальч vзэл бодлыг хvндэтгэн дээдлэн, сонгуулийн сурталчилгаатай холбоотой тусгай vvрэг хvлээх; найрал дуу ба найрал хєгжим, боловсрол танин мэдэхvй, нийгмийн хєгжил болон соёл урлагийг хєхvvлэн дэмжих ерєнхий хариуцлага, vндэсний дvрс, дуу авианы vзвэрийн архив санг хадгалан ашиглах, парламентийн vйл ажиллагаа ба улс тєрийн нам, холбоо эвсэл болон мэргэжлийн байгууллагуудын vзэл бодлыг олон нийтэд хvргэх, Ням гариг бvр шашны нэвтрvvлэг явуулах зэрэг орно. Хуулийн 20-р заалтын дагуу vндэсний нэвтрvvлгийн компаниуд vндэсний дvрс, дуу авианы vзвэрийн vйл ажиллагааны хєгжилд зохих хувь нэмрээ оруулах ёстой.

III. Удирдлагын тогтолцоо

А. Дотоод удирдлага

1986 оны хуулийн 44-р зvйлийн дагуу vvсгэн байгуулагдсан дээр дурьсан vндэсний нэвтрvvлгийн таван компани бvгд ижил статустайгаар vйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр байгууллагуудын vйл ажиллагаа 1986 оны хуулийн заалттай зєрчилдєх тогтолцоо болон хєрєнгє оруулалтад тавих шаардлага зэрэг асуудлаас бусад асуудлаар арилжааны зохих хуулиар зохицуулагддаг. Тус байгууллагуудын хувьд зєвхєн нэг эзэмшигчтэй байдаг бєгєєд тэр нь тєр юм. A caheir des charges буюу тус байгууллагуудын Дvрэм эдгээр компаниудийн нэвтрvvлэгт тавих vvрэг хариуцлагыг тодорхойлдог бєгєєд энэхvv vvрэг хариуцлага тэдгээрийн ялангуяа боловсрол, соёл, нийгмийн чиглэлийн vйл ажиллагаанд хамаардаг. Энэхvv Дvрэм нь CSA-ийн санал дээр vндэслэн гаргасан Ерєнхий сайд эсвэл Ерєнхийлєгчийн тогтоолоор батлагддаг туслах чанарын хууль юм. Caheirs des charges ба CSA-ийн саналыг Албаны Ёсны Сэтгvvлтэй дvйцэхvйц хэвлэл болох Journal officiel de la Republic francaise-д нийтэлсэн байх ёстой.

Yндэсний нэвтрvvлгийн компаниудын caheirs des charges буюу Дvрэм ерєнхийдєє тєстэй бєгєєд тус компануудын тус бvрийн vvрэг хариуцлагыг тусгаж, бvгд 1986 оны хуулиар батлагдсан vvрэг хариуцлагад vндэслэгдсэн байдаг. Жишээлвэл, France-2 болон France–3-ын Дvрэм 1994 оны 9 сарын 16-ны тогтоолоор батлагдаж, тус бvрийн хариуцлагын дагуу олон нийтийн бvх салбарыг хамаарсан мэдээлэл, соёл урлаг ба цэнгээнт нэвтрvvлэг цацах vvргийг эдгээр сувгуудад ноогдуулсан байдаг. Тус Дvрэм дээрхи байгууллагуудын мєрдєх ёстой ерєнхий vvргийг тусгасан байдаг бєгєєд vvнд хvvхэд єсвєр vеийнхнийг хамгаалах; ялангуяа мэдээ болон улс тєрийн нэвтрvvлгийн хувьд vнэнч шударга ёс, хараат бус байдал, олон ургальч vзэл бодлыг хєхvvлэн дэмжих; ижил тэгш эрх, хvний нэр хvнд ба CSA-ийн зєвлємжийг хvндэтгэх зарчмыг баримтлах; Франц хэл болон соёл урлагийг хєхvvлэн дэмжихэд хувь нэмрээ оруулах зэрэг vvрэг багтдаг. Энэхvv баримт бичгvvд Засгийн газрын мэдэгдэл, сонгуулийн сурталчилгаа, Парламентийн vйл ажиллагаа, vйлдвэрчний эвлэлийн vзэл бодол, шашны нэвтрvvлэг, боловсрол танин мэдэхvй ба нийгмийн чанартай тусгай нэвтрvvлэг зэрэг 1986 оны хуульд тусгайлсан vvргийг мєн нарийвчлан тайлбарладаг.

1986 оны хуулийн дагуу 44-р зvйл ёсоор vvсгэн байгуулагдсан нэвтрvvлгийн компаниуд Захирлуудын зєвлєлтэй байх ёстой. Захирлуудын зєвлєл 3 жилийн хугацаатай сонгогдсон 12 гишvvнтэй бєгєєд бvрэлдэхvvнд нь Парламентийн танхим бvрийг тєлєєлсєн нэг гишvvн, тєрийн тєлєєлєгч дєрвєн гишvvн, CSA-ээс нэр дэвшvvлсэн мэргэжлийн дєрвєн гишvvн ба компанийн ажилтан ажилчдыг тєлєєлсєн хоёр хvн ордог. Ерєнхийлєгчдєд нэр дэвшигчдийг CSA сонгодог ба тэдгээрийг ажлаас чєлєєлєх эрхийг ч мєн эдэлдэг. France-2, France-3 хоёр байгууллага дундаа нэг Ерєнхийлєгчтэй. Yндэсний нэвтрvvлгийн байгууллагууд нийгмийн єргєн хvрээг тєлєєлєх, тэдгээрийн vйл ажиллагааг аливаа нэгэн улс тєрийн хvчний нєлєєнєєс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрхи тогтолцоог бий болгосон ажээ.

TDF, INA, SFPCA болон 44-р зvйлийн дагуу vvсгэн байгуулагдаагvй vндэсний нэвтрvvлгийн хоёр компани зэрэг олон нийтэд vйлчилдэг бусад радио телевизийн компаниудын хувьцааны дийлэнх буюу 100 хувийг нь тєр эзэмшдэг хэдий ч, vйл ажиллагаагаа нь аж ахуйн нэгжийн тухай ерєнхий хуулийн дагуу зохицуулагддаг. INA, TDF зэрэг зарим байгууллагууд caheirs des charges буюу байгууллагын Дvрэмд захирагддаг байхад SFPCA зэрэг нь хувийн хэвшлийн компанийн зарчмаар байгуулагдаж vйл ажиллагаагаа явуулдаг. INA нь мєн Захирлуудын зєвлєлтэй бєгєєд тvvнийг 44-р зvйлийн дагуу vvсгэн байгуулагдсан нэвтрvvлгийн компаниудын зєвлєлийг томилдог зарчимтай ижил тєстєй зарчмаар томилдог.

Б. Зохицуулах механизм

Парламент, засгийн газар болон CSA гэсэн гурван хууль засаглалын байгууллага Францын олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудыг удирдан зохицуулдаг. Парламент радио телевизийн vйл ажиллагааг зохицуулах хууль эрх зvйн хvрээг боловсруулах бvрэн эрхтэй бєгєєд шууд хянах эрх нь хязгаарагдмал. Парламент нь мєн санхvvгийн асуудлаар ихээхэн эрх мэдэлтэй байдаг ба парламентийн vйл ажиллагааг нэвтрvvлэх зарчмыг тодорхойлох эрхтэй.

Телевиз радиогийн салбарыг засгийн газрын зvгээс зохицуулах эрх мэдэл нь дээр дурьдсан caheirs des charges зэрэг баримт бичиг, тогтоол гаргахад оршдог. Урьд єгvvлсэн олон нийтэд vйлчлэх, тухайлбал зар сурталчилгаа болон оргил цагаар Франц нэвтрvvлэг цацах зэрэг vvргийн ихэнхийг нь засгийн газраас гаргасан тогтоолоор зохицуулдаг. 1986 оны хуулийн 54-р зvйлийн дагуу засгийн газар нь шаардлагатай гэж vзсэн аливаа мэдээлэл мэдээг нэвтрvvлхийг дээрхи байгууллагуудаас шаардах эрхтэй.

CSA нь хувийн болон олон нийтийн телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулах гол байгууллага юм. Дээр дурьдсанчлан, энэхvv байгууллагын тогтолцоо болон эрх мэдлийн хvрээ нь сvvлийн хэдэн жил анхаарлын тєвд байсан бєгєєд одоогийн байгууллага нь 1989 онд 1986 оны хуулинд оруулсан нэмэлт єєрчлєлтийн дагуу vvсгэн байгуулагдсан болно. Тус байгууллагын хараат бус байдлыг хуулийн Гол Зvйлд баталгаажуулж, энэхvv хараат бус байдлыг баталгаажуулан бэхжvvлэх тогтолцоог бий болгоход чиглvvлсэн заалтууд ч энэхvv хуулинд тусгагдсан билээ. Тус байгууллага есєн гишvvнтэй ба тэдгээрийг ижил тэгш пропорцоор Бvгд Найрамдах Улсын Ерєнхийлєгч, Yндэсний Ассамблэй болон Сенатаас нэр дэвшvvлсэний vндсэн дээр Ерєнхийлєгч томилдог. Гишvvдийг зургаан жилийн хугацаагаар томилж, томилолтын хугацааг сунгаж буюу хvчингvй болгохыг хориглосон. CSA-ийн Ерєнхийлєгчийг Бvгд Найрамдах улсын Ерєнхийлєгч томилдог. Хуулийн 5 ба 8-р зvйл ёсоор CSA-ийн гишvvд сонирхлын зєрчил, мэргэжлийн нууцын хатуу зарчимд захирагддаг ба энэхvv зарчмын дагуу тэдгээрийн vvрэг хариуцлагад vл нийцэх vйл ажиллагаанд оролцох (жишээлвэл, сонгуульт ажил эрхлэх) болон CSA-ийн хэлэлцэж байсан буюу хэлэлцэж буй асуудлаар vзэл бодлоо илэрхийлэх эрхгvй байдаг. CSA-ийн vйл ажиллагааг бvхэлд нь тєрєєс санхvvжvvлдэг.

CSA олон нийтэд vйлчлэх vvрэг, vндэсний нэвтрvvлгийн компаниудын Дvрэм болон Захирлуулын зєвлєлийн Ерєнхийлєгчдийг томилох талаар єргєн хvрээний эрх мэдэлтэй байдаг. Зєвлєлийн Ерєнхийлєгчдийг томилох болон тэдгээрийн гишvvдэд нэр дэвшvvлэх эрхтэй боловч vндэсний нэвтрvvлгийн компаниудын удирдлагад хєндлєнгєєс оролцох эрх CSA-д байхгvй. Тус байгууллага дараахи гурван чиглэлээр дvрэм журам тогтоох шууд эрх мэдэлтэй. Yvнд: сонгуулийн vеийн радио телевизийн нэвтрvvлэг, санал гомдолд хариу єгєх, улс тєрийн нам, vндэсний холбоо зєвлєл ба мэргэжлийн байгууллагуудын vзэл бодлыг олон нийтэд дамжуулах зэрэг орно. Мєн зар сурталчилгаа нэвтрvvлэх журам зэрэг олон нийтэд vйлчлэх vvрэгт хамаарагдах асуудлаар саналаа єгєх эрхтэй. CSA-д зар сурталчилгаа болон ивээн тэтгэх асуудлаар ихээхэн хэмжээний эрх мэдэл олгох оролдлого 1989 онд vндсэн хуультай зєрчилдєж буй гэсэн vндэслэлээр батлагдаагvй болно.

1986 оны хуулийн 18-р зvйлд зааснаар CSA жилийн тайлангаа Бvгд Найрамдах улсын Ерєнхийлєгч, Засгийн газар болон Парламентад єргєн барих ёстой. Тайланд уг байгууллагын vйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт болон олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд энэ хугацаанд vvрэг хариуцлагаа хэрхэн биелvvлсэн талаар мэдээлэл орсон байна. Тус байгууллага нь хуулийн буюу эрх зvйн єєрчлєлт оруулах санал, vйл ажиллагаа явуулах эрхийн хураамж болон зар сурталчилгааны орлогыг олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хооронд хэрхэн хуваарилах талаарх ажиглалтаа энэхvv тайланд мєн оруулж болно.

Yндэсний нэвтрvvлгийн компаниуд хуулийг сахиулахтай холбогдох асуудлаар CSA нь тодорхой хэмжээний эрх мэдэлтэй. 1986 оны 20-р зvйлд зааснаар тус байгууллагын Ерєнхийлєгч нь нарийвчлан шалгаж дvгнэлт гаргасны vндсэн дээр vvрэг хариуцлагаа зєрчсєн аливаа хэргийг Тєрийн нэрийн ємнєєс шvvхэд шилжvvлэх эрхтэй. Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага vvргээ ноцтой зєрчсєн тохиолдолд CSA олон нийтийн хяналтыг тогтоож, тус байгууллагын Захирлуудын зєвлєлд хандаж болно. Мєн caheir des charges \тус байгууллагын Дvрмийн\-ийг ноцтой зєрчсєн тохиолдол гарваас CSA нь тодорхой цаг хугацаанд хэрэгжvvлвэл зохих арга хэмжээ авахыг байгууллагын Ерєнхийлєгчид удирдамж болгох эрхтэй.

1986 оны хуульд 1994 онд оруулсан нэмэлт єєрчлєлт CSA-ийн vндсэний нэвтрvvлгийн компаниудын хууль хэрэгжvvлэх асуудалд тавих хяналтыг улам бэхжvvлсэн юм. Энэхvv нэмэлт єєрчлєлтийн дагуу тус байгууллага нь хуулиар заасан vvргээ сахихыг дээрхи компаниудаас шаардах, энэхvv vvргээ биелvvлээгvй тохиолдол гарч vvний талаар сануулга єгсний дараа тухай байгууллагын нэвтрvvлгийн зарим хэсгийг нэг сар хvртэлх хугацаагаар зогсоох буюу торгууль тавих эрхийг эдэлдэг. Мєн vvргээ хариуцлага зєрчсєн гэдэг мэдэгдлийг єєрийн сувгаар дамжуулан нэвтрvvлэх шаардлага тавьж, vл тэгвээс торгууль ноогдуулна. Тухайн компани CSA-ийн уг шийдвэрийг Counseil d’Etst-д шийдвэр гарсанаас хоёр сарын дотор давж заалдаж болно.

IV. Санхvvжилт

Францын олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн санхvvгийн гол их vvсвэр нь телевиз эзэмшигч бvр жилд ойролцоогоор 150 америк доллар тєлдєг хураамж бєгєєд энэ нь тус салбар дахь орлогын 70 орчим хувийг эзэлдэг. 1998 онд энэхvv хураамжаас олсон орлого 11 тэрбум франк болохоор тєлєвлєгдсєн ба єнгєрсєн жилтэй харьцуулвал энэ нь 7%-иар нэмэгдэх юм. Yлдсэн орлогын зонхилох хэсэг зар сурталчилгааны vйл ажиллагаа болон ивээн тэтгэлэгээс бvрддэг. Мєн vндэсний нэвтрvvлгийн компаниуд эрхийг нь авсан тохиодолд аудио видео vзвэрийн уран бvтээлээ бусдад худалдаж болно.

Хураамжийн хэмжээг Парламент жил бvр тогтоодог бєгєєд хураамжаас олсон орлогыг vндэсний нэвтрvvлгийн компаниуд ба INA дунд хуваарилах зарчмыг баталдаг. Энэхvv хуваарилалтыг хийхдээ тухайн компанийн тєсєвлєгдсєн тєсєв, нєєц, телевиз радиогийн нэвтрvvлгийн vйлдвэрлэлийг дэмжих vйлсэд оруулсан хувь нэмэр, олон нийтэд vйлчлэх vvргээ хэрхэн хэрэгжvvлж ирсэн зэрэг vзvvлэлтийг харгалзана. Компани тус бvрийн нийт тєсєвт эзлэх хураамжийн орлогын хувь янз бvр байдаг бєгєєд 1998 онд хамгийн доод тал нь France-2 хувьд 48 хувь, дээд тал нь Radio-France-Internationale ба La Sept-ARTE 99 хувьд хvрч байсан юм (доорхи хvснэгтийг vзнэ vv). Тус улсын хамгийн нєлєє бvхий олон нийтийн хоёр суваг орлогынхоо ихэнх хувийг зар сурталчилгааны vйл ажиллагаанаас олдогийг хvснэгтээс харж болно.

1997
1998
INA
54.7
57.9
France 2
47.9
47.6
France 3
60.7
60.2
La Sept-Arte
98.4
98.8
La Cinquieme
95.4
96.1
Radio France
92.4
92.5
RFO
94.2
93.2
RFI
98.6
98.9
Нийт
69.1
69

Yндэсний нэвтрvvлгийн компаниудын зар сурталчилгааны vйл ажиллагаанаас олсон орлого хатуу хяналтан дор байдаг. Парламент зар сурталчилгааны орлогод 1987 онд хязгаар тогтоосон. 1986 оны хуулийн олон заалтад зар сурталчилгааны агуулгыг хязгаарлах эсвэл засгийн газрын хяналтан дор нэвтрvvлхийг тусгасан байдаг. 73-р зvйлийн дагуу киноны дундуур зар сурталчилгаа нэвтрvvлхийг хориглосон болно. 48-р зvйл зар сурталчилгааг хэрхэн нэвтрvvлэх, зар сурталчилгааны зєвшєєрєгдсєн дээд хэмжээг cahiers des charges–д тусгасан байхыг шаардлага болгодог. Жишээлвэл, France-2-ын хувьд зар сурталчилгааг цагт дунджаар зургаан минут, хамгийн дээд хязгаар нь цагт арван хоёр минут нэвтрvvлэх эрхтэй бол France–3–ын хувьд энэхvv хэмжээ нь тус тус тав болон арван минут байдаг юм. Ихэнхи сahiers des charges зар сурталчилгааг франц хэл дээр нэвтрvvлхийг заасан байдаг. Дээрхи хязгаарлалтыг олон нийтийн аюулгvй байдал ба хэв журам, vнэн зєв ёс, шударга ёс, хvнийг хvндэтгэх, хэрэглэгчдийн ба хvvхдийн эрх ашгийг хамгаалах vvднээс тавьдаг ажээ. 1992 оны 3 сарын 27-ны Тогтоол нь зар сурталчилгааны талаархи ерєнхий зарчмыг нэвтрvvлж зарим бvтээгдэхvvний сурталчилгааг хориглох, сурталчилгаа ойлгомжтой тодорхой байх, тогтмол нэвтрvvлгийн дундуур сурталчилгаа явуулахгvй байх зэрэг нєхцлийг тусгасан юм.

Yндэсний нэвтрvvлгийн компаниуд тэдгээрийн зєвхєн боловсрол танин мэдэхvй, нийгэм соёл урлагийг дэмжих зорилгод нь нийцсэн мэдээллийн бус зарим нэвтрvvлгээ бусдаар ивээн тэтгvvлж болдог. 1992 оны Тогтоолд ивээн тэтгэлэг нь єєрийн брэнд, нэр, дvр тєрх болон vйл ажиллагааг сурталчлуулах зорилгоор телевизийн программыг санхvvжvvлэх явдал гэж тодорхойлжээ. Ивээн тэтгэх vйл ажиллагаа нь бvтээгдэхvvн худалдан авах уриа, бvтээгдэхvvний борлуулалтыг урамшуулсан мэдээлэл агуулж болохгvй. Зарим тєрлийн компаниуд ивээн тэтгэлэг хvлээж авах эрхгvй байдаг ба ивээн тэтгэлгээр санхvvжсэн нэвтрvvлгийг ил тодоор зарлах vvрэгтэй.

ЯПОН

Танилцуулга

Японы олон нийтэд vйлчилдэг Телевиз Радиогийн байгууллага болох Ниппон Хосо Кёкай буюу Эн-Эйч-Кей нь анх 1926 онд хотын хэмжээнд vйл ажиллагаагаа явуулдаг байсан гурван радио нэгдсэнээр vvсэн байгуулагдсан. Тэр vеэс хойш уг байгууллага хєгжин ахисаар дэлхийн хамгийн сайн санхvvжилтийн тогтолцоотой олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага болж чадсан гэж хэлж болно. 1999 оны нийт зардал нь л гэхэд 625 тэрбум иен буюу ойролцоогоор 6 тэрбум америк доллараас давж байв. Єнєєгийн байдлаар Эн-Эйч-Кей нь 1950 оны Телевиз Радиогийн Хуульд оруулсан єєрчлєлтийн дагуу олон нийтэд vйлчилдэг телезиз радиогийн байгууллагын сонгодог загвараар vйл ажиллагаагаа явуулж байна.

I. Yйл ажиллагаа

Эн-Эйч-Кей нь vндэсний 5 телевиз, 3 радиогоор нэвтрvvлэг бэлтгэн цацдаг. Мєн Эн-Эйч-Кей Уєлд Ти Ви, Эн-Эйч-Кей Уєлд Премиум болон Эн-Эйч-Кей Уєлд Японы Радио зэргийг багтаасан дэлхийн хэмжээнд нэвтрvvлгийн сvлжээтэй. ЭН-ЭЙч-КЕЙ нь Ерєнхий Суваг, Боловсролын Телевиз гэсэн газрын дамжуулалттай хоёр телевизтэй юм. Ерєнхий суваг нь ЭН-ЭЙЧ-КЕЙ-ийн телевизийн гол суваг бєгєєд мэдээ мэдээлэл, боловсрол, соёлын болоод цэнгээнт нэвтрvvлгийг тэнцвэртэйгээр агуулсан сvлжээтэй юм. 1997 оны байдлаар сvлжээний 41%-г нь мэдээ, 19%-г боловсрол, 29%-г нь соёл, 11%-ийг цэнгээнт нэвтрvvлэг эзэлж байжээ.

Боловсролын суваг нь голдуу сургалт танин мэдэхvйн (77%) болон соёл урлагийн (20%) нэвтрvvлгийг явуулдаг. Бусад гурван телевизийн хувьд нэвтрvvлгээ хиймэл дагуулаар дамжуулан захиалсан хэрэглэгчдэд хvргэдэг бєгєєд нийтдээ 9 гаруй сая vзэгчтэй юм. Ди Би Эс-1 телевиз нь мэдээ, баримтат болон спортын нэвтрvvлэг цацдаг бол Ди Би Эс-2 ийн суваг нь цэнгээнт болон урлаг уран сайхны нэвтрvvлгийг голчилдог. Хай-Вижн буюу дvрс дууны єндєр технологийн дамжуулалт бvхий телевиз нь 1994 оноос нэвтрvvлгээ цацаж эхэлжээ.
Радио-1 нь мэдээ, шуурхай мэдээллийн суваг юм. Уг радио шуурхай мэдээ явуулахаас гадна байгалийн гамшиг болон бусад гамшиг, онцгой тохиолдлын vед цаг хоромтой єрсєн мэдээлэл хvргэх уян хатан сvлжээтэйгээрээ бахархдаг. Радио-2 нь боловсрол танин мэдэхvйн чиглэлтэй байхын зэрэгцээ гадаад хэл дээр нэвтрvvлгээ явуулдаг. Эн-Эйч-Кей-гийн FM радио нь сонгодог хєгжмийн болон бvс нутгийн хєтєлбєр бэлтгэдэг хєгжмийн суваг юм.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

Эн-Эйч-Кей нь Японы бvх телевиз радиогийн байгууллагуудын хvлээх нийтлэг vvргээс гадна олон нийтийн нэвтрvvлэг явуулдаг байгууллагын хувьд тусгай vvргvvдийг бас хvлээдэг. Телевиз Радиогийн хуулийн 3.2-р зvйлд заасны дагуу, телевиз радиогийн байгууллага нь олон нийтийн аюулгvй байдал, ёс суртахууны хэв ёсыг эвдэхгvй бєгєєд улс тєрийн нєлєєнєєс ангид, vнэн зєв мэдээлэлтэй, аливаа асуудлыг тал бvрээс нь авч vзэх зарчмыг баримтлах vvрэгтэй. Телевиз радиогийн байгууллага сvлжээндээ соёл, боловсрол танин мэдэхvй, мэдээ болон цэнгээнт гэхчилэн тєрєл бvрийн нэвтрvvлэг оруулж байх ёстой. Тэд хараагvй хvмvvст дуу авианы, харин сонсголгvй хvмvvст дvрсээр дамжуулан телевизийн хєтєлбєрийг ойлгоход нь бололцооны хэрээр тус дэм болж байх vvрэгтэй. 3.3-р зvйлийн дагуу телевиз радиогийн байгууллага нь нэвтрvvлгийн тєрєл бvрт тохирохуйц олон нийтийн нэвтрvvлгийн нийтлэг стандартыг тогтоон мєрдєх ёстой.

Дээр дурдсан хуулийн 7-р зvйлд зааснаар Эн-Эйч-Кей-ийн ерєнхий зорилтууд нь олон нийтийн сайн сайхны тєлєє дотооддоо єндєр чанартай баялаг нэвтрvvлгийг Япон улсын нутаг даяар хvлээн авч болохуйцаар бэлтгэн цацах болон гадаадад нэвтрvvлгээ цацах явдал юм. 44-р зvйл нь 3.2-р зvйлд заасан телевиз радиогийн бvх байгууллагын vvрэг хариуцлагын ерєнхий зарчим дээр нэмээд Эн-Эйч-Кей-ийн олон нийтийн нэвтрvvлгийн нэмэлт vvргийг тодорхойлж єгсєн байдаг. Эдгээр нэмэлт vvргийн дотор ард иргэдийн хvсэл сонирхолд нийцvvлсэн нэвтрvvлэг явуулах, соёл иргэншлийн тvвшинг нэмэгдvvлэх, бvс нутгийн болон улс орны хэмжээний нэвтрvvлэг явуулах, орчин цагийн дэвшилтэт зvйлийг танилцуулах болон тvvхийн сайн сайхныг хадгалан vлдээх зэрэг багтана. Гадаад нэвтрvvлэг нь гадаад орнуудад Япон улс, Японы соёлыг сурталчилан таниулах замаар олон улсын эв найрамдал, эдийн засгийн харилцааг хєгжvvлхийн зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй Япончуудын сонирхолд нийцсэн мэдээллээр хангах зорилготой байна.

III. Удирдлагын зохион байгуулалт

А. Дотоод удирдлага

Телевиз Радиогийн хуулийн 8-р зvйлд заасны дагуу Эн-Эйч-Кей нь Токио хотноо байрлах тєв бvхий хуулийн этгээд юм. 11-р зvйлийн дагуу Корпорацийн Дvрэмд Эн-Эйч-Кей нь Захирагчдын Зєвлєл, Захирлуудын Зєвлєлтєй байх ба vvний дээр 24-р зvйлд зааснаар Ерєнхийлєгч, дэд Ерєнхийлєгч, ЭН-ЭЙч-КЕЙ-ийн ажилтанд тооцогдох гурван аудиторын орон тоотой байна. Телевиз радиогийн бvх байгууллагууд, тэр дундаа ЭН-ЭЙч-КЕЙ-ийн хараат бус байдлыг 3-р зvйлийн заалт хангаж єгдєг. Энэхvv заалт хуульд єєрєєр заагаагvй бол нэвтрvvлгийн хєтєлбєрт аливаа этгээд хєндлєнгєєс оролцох буюу зохицуулахыг хориглосон байдаг.
Захирагчдын Зєвлєлийн vvрэг удирдлага, бодлого болон ЭН-ЭЙч-КЕЙ-тэй холбоотой бусад чухал асуудлаар шийдвэр гаргахад оршино. 14-р зvйл ёсоор захирагчид тєсєв болон санхvv тєлєвлєлтийн бусад асуудал, нэвтрvvлгийн станцуудын тєлєвлєгєє, 3.3-р зvйлд заасан нэвтрvvлгийн стандарт болон ажилтнуудын цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэх vvрэгтэй. Мєн захирагчид нийт 12 гишvvний 9-єєс доошгvй санал хураалтаар Ерєнхийлєгч болон аудиторуудыг томилохоос гадна Ерєнхийлєгчєєс Дэд ерєнхийлєгч болон захирлуудыг томилсныг баталдаг.

Нийт 12 захирагч байх бєгєєд тэд дотроосоо даргаа сонгоно. 16-р зvйлд заасны дагуу захирагч нарыг хоёр Танхимын хоёулангийх нь зєвшєєрєлтэйгєєр Ерєнхий сайд боловсрол, соёл, шинжлэх ухаан аж vйлдвэрийн мэдлэг туршлагатай, шудрага шийдвэр гаргах чадвартай хvмvvсээс сонгон томилно. Хавсралтын жагсаалтад орсон 8 дvvрэг бvрээс нэг захирагчийг сонгон томилсон байх ёстой. Ял эдэлж байсан, эс бєгєєс сvvлийн хоёр жил дотор зохисгvй vйлдлийн улмаас олон нийтийн салбарын, тєрийн ажлаас халагдаж байсан, vндэсний тєрийн ажилтан буюу улс тєрийн аль нэг намын удирдлагын гишvvн, эсвэл телевиз радио болон тvvнтэй холбогдолтой vйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын их хэмжээний эзэмшигч хэн ч болов захирагчаар томилогдож болохгvй. 20–р зvйлийн дагуу, дєрвєєс дээшгvй захирагч ямарваа нэг намын харъяалалтай байна.

Ерєнхий сайд нь томилсоны шалгуур нєхцєлд нийцэхгvй болсон, ажил vvргээ гvйцэтгэх чадваргvй гэж vзсэн, эсвэл албан vvрэгтээ харш vйлдэл хийсэн буюу хууль бус vйл ажиллагаа явуулж захирагчийн албан тушаалд тохирохгvй гэдгээ харуулсан тохиолдолд 20–р зvйлийн дагуу хоёр Танхимын хоёулангийх нь зєвшєєрєлтєйгєєр vvрэгт ажлаас чєлєєлж болно. Эдгээрээс бусад нєхцєлд 21–р зvйлд заасны дагуу захирагчийг єєрийн хvсэлтийг vл харгалзан ажлаас нь чєлєєлхийг хориглоно.
Захирлуудын зєвлєл нь Захирлууд, Ерєнхийлєгч, Дэд Ерєнхийлєгчєєс бvрдэх ба ЭН-ЭЙч-КЕЙн vйл ажиллагааны гvйцэтгэлтэй холбогдсон асуудлыг хариуцна. 26–р зvйлийн дагуу Ерєнхийлєгч нь Эн-Эйч-Кей–г тєлєєлєх ба зєвлєлийн даргаар ажиллана. 16–р зvйлийн дагуу захирагч байхыг хориглосон нєхцєл мєн Ерєнхийлєгч, Дэд Ерєнхийлєгч, Захирлууд болон аудиторуудад тус тус хамаарна.
29–р зvйлийн дагуу Захирагчдын зєвлєл албан тушаалдаа тэнцэхгvй гэдгээ харуулсан, эсвэл албан vvрэгтээ харш vйлдэл хийсэн, эсвэл хууль бус vйл ажиллагаа явуулж албан vvрэгтээ тэнцэхгvйгээ харуулсан Ерєнхийлєгч, эсвэл аудиторыг vvрэгт ажлаас чєлєєлєх эрхтэй. Мєн энэ шалтгаанаар Ерєнхийлєгч захирагч нартай зєвшилцсєний vндсэн дээр Дэд Ерєхийлєгч эсвэл Захирлыг vvрэгт ажлаас нь чєлєєлж болно.

Б. Зохицуулах механизм

3.4–р зvйлийн дагуу телевиз радиогийн аль ч байгууллага нэвтрvvлгийн чанар vйлчилгээг хянах зорилгоор Зєвлєх Нэгжийг байгуулах ёстой. 3.3–р зvйлд заасан нэвтрvvлгийн стандартыг сайжруулах, нэмэлт єєрчлєлт оруулахдаа энэхvv Зєвлєх нэгжтэй зєвшилцєх vvрэгтэй бєгєєд байгууллага нь хуулийн дагуу уг нэгжийн санал зєвлємжийг тусгах vvрэгтэй. Зєвлєх нэгжийн vйл ажиллагааг дэмжих vvднээс телевиз радиогийн байгууллага нь энэхvv нэгжийг бvх тєрлийн мэдээллээр, тэр дундаа уг нэгжийн зєвлємжийг хэрхэн тусгаж ажил хэрэг болгосон талаарх мэдээ сэлтээр хангах ёстой юм.

Эдгээр vvрэг шаардлагуудыг 44.2-р зvйлд нарийвчлан заасан бєгєєд Эн-Эйч-Кей–д тавигдах онцгой шаардлага нь дотоод, гадаад нэвтрvvлгийг хянах vvрэг бvхий зєвлєх тєв нэгж болон бvс нутгийн зєвлєх нэгжvvдийг байгуулах явдал юм. Эдгээр нэгжийн гишvvдийг тухайн газар нутагт оршин суудаг шалгуур, мэдлэг туршлагынх нь дагуу Ерєнхийлєгч Захирагчдын зєвлєлтэй хэлэлцсэний vндсэн дээр нэр дэвшvvлнэ. Yvний зэрэгцээ, Эн-Эйч-Кей шинжлэх ухааны vндэслэлтэй судалгааг тогтмол явуулж, vр дvнг нь олон нийтэд зарлах vvрэгтэй байдаг. 9(6)–р зvйлд зааснаар Эн-Эйч-Кей нь телевиз радиод мэдлэг туршлагатай буюу холбоотой хvмvvсийн байгууллагын цаашдын хєгжилд нь ахиц хувь нэмэр оруулах бvхий саналыг хvлээн авч тусгах vvрэгтэй.

4-р зvйлийн заалт ёсоор vнэн бус мэдээлэл нэвтрvvлгээр явснаас хохирсон хvн бvр тухайн мэдээлэл явуулсан байгууллагаас хариу авах эрхтэй бєгєєд байгууллага нь хєтєлбєртєє буруу ташаа мэдээлэл орсныг мэдмэгц залруулж байх vvрэгтэй. Энэхvv эрхийг нэвтрvvлэг цацагдсанаас хойш 3 сарын дотор эдлэх боломжтой бєгєєд энэ зорилгоор хvvлийн 5–р зvйлд нэвтрvvлгийн гарснаас хойш материалыг 3 сарын турш архивлан хадгалж байхаар заажээ.

33–р зvйлийн дагуу Шуудан Харилцаа Холбооны сайд Эн-Эйч-Кей-д гадаад нэвтрvvлэг явуулах vvрэг єгч болно. Мєн 34-р заалт ёсоор Сайд Эн-Эйч-Кей-д нэвтрvvлэг, vйл ажиллагааг сайжруулан хєгжvvлэх зорилгоор судалгаа хийх vvрэг єгєх эрхтэй. Дээр дурдсан хоёр vvрэгтэй холбоотой зардлыг тєрєєс гаргах ёстой.

Эн-Эйч-Кей нь Сангийн сайдаас урьдчилан зєвшєєрєл авсан тохиолдолд бонд гаргах бєгєєд Шуудан Харилцаа Холбооны Сайдын зєвшєєрєлгvйгээр єєрийн тоног тєхєєрємжийг бусдад шилжvvлэх буюу тvрээслvvлэх эрхгvй. Мєн vvний адилаар, Эн-Эйч-Кей Шуудан Харилцаа Холбооны сайдаас зєвшєєрєл аваагvй тохиолдолд єєрийн нэвтрvvлгийн аль ч станцын vйл ажиллагааг хаах буюу 12 цагаас дээш хугацаагаар тvр зогсоон саатуулахыг хориглоно. 2-2–р зvйл ёсоор уг Сайд нэвтрvvлгийн станцуудтай холбоотой хэд хэдэн асуудлыг багтаан ерєнхий тєлєвлєгєєг боловсруулах vvргийг хvлээнэ. Сонгуулийн сурталчилгааны vеэр Эн-Эйч-Кей нэр дэвшигчдэд vзэл бодлоо илэрхийлэх боломжийг нь олгож болох бєгєєд ингэхдээ бvх нэр дэвшигчдэд ижил бололцоог олгох ёстой. Эн-Эйч-Кей нь жил бvрийн орлого зарлагын тайлан болон жилийн ерєнхий тайланг боловсруулж Шуудан Харилцаа Холбооны сайдад єргєн барих vvрэгтэй. Сайд уг тайланг Засгийн газраар уламжлан єєрийн дvгнэлт болон аудиторуудын vзэл бодлыг хамтатган Парламентад єргєн барина.

IV. Санхvvжилт

9 (4)–р заалт нь Эн-Эйч-Кей ашиг орлогын vйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Мєн 46–р заалт ёсоор Эн-Эйч-Кей тєлбєрт реклам зар сурталчилгаа явуулах ёсгvй. Харин 32–р заалтын дагуу Эн-Эйч-Кей–ийн нэвтрvvлгийг хvлээн авах тєхєєрємжтэй хvн бvр Эн-Эйч-Кей–д хураамж тєлєх ёстой бєгєєд энэ нь уг байгууллагын орлогын дийлэнх хэсгийг бvрдvvлдэг. Эн-Эйч-Кей–ийн 1999 оны тайланд тус байгууллагын 1999 оны 635 тэрбум иений нийт орлогынх нь 98 хувь тэрхvv хураамжаас бvрдсэн байв. 1998 онд 36 сая айл єрх Эн-Эйч-Кей–д хураамж тєлж байсны дээр Эн-Эйч-Кей–ийн хиймэл дагуулын нэвтрvvлгийг 9 сая хэрэглэгч захиалж байжээ.

ЄМНЄД АФРИК

Танилцуулга

Ємнєд Африкийн Телевиз Радиогийн Корпораци (ЄАТРК) нь тус улсын тєрийн болон олон нийтийн байгууллагуудын нэгэн адил сvvлийн хэдэн жилийн дотор томоохон єєрчлєлтvvдийг нэвтрvvлж шинэ цагийн ардчиллын хєгжилтэй хєл нийлvvлэн Ємнєд Африкийн бvх иргэдэд vйлчлэх зорилго тавьж ажиллаад байна. ЄАТРК-ийн vйл ажиллагааны гол мєрдлєг болсон Телевиз Радиогийн тухай шинэ хууль 1999 онд батлагдсан бєгєєд (цаашид 1999 оны Акт гэх) урьд мєрдєж байсан 1976 оны хуулийн заалтуудыг багагvй єєрчилж шинэчилж хэрэгжилт нь дєнгєж эхлээд байна.

1999 оны хуулийн дагуу ЄАТРК-ийн статусыг хувьцаат хєрєнгє бvхий хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж тодорхойлсон бєгєєд vvнтэй уялдан vйл ажиллагаа нь Аж Ахуйн Нэгжийн хуулиар зохицуулагдах учиртай хэдий ч Телевиз Радиогийн хуулийн 7-р бvлэгт ЄАТРК-г аж ахуйн нэгжийн хувьд євєрмєц vйл ажиллагаатайг нь харгалзан аж ахуйн бусад нэгжvvдэд хамаарах журмыг єєрчлєн тус байгууллагад мєрдлєг болгоно гэж тусгаж єгсєн юм. Тухайлбал, дээрх хуулийн 19 (1)-р бvлэгт заасны дагуу тєр ЄАТРК-ийн 100%-ийн хувьцааг эзэмшдэг нь 7 буюу тvvнээс дээш хувьцаа эзэмшигчтэй байна гэсэн аж ахуйн бусад нэгжийн зохицуулалтыг єєрчилж, тусгайлан авч vзсэн нь илт байна. Уг хуулийн 9-р бvлэгт заасны дагуу ЄАТРК дотроо олон нийтийн vйлчилгээ болон арилжааны vйл ажиллагаа гэсэн хоёр тусдаа хуваагддаг бєгєєд энэхvv салбарууд нь дээрээ нэг удирдлагатай. Арилжааны салбар бусад арилжааны телевиз радиогийн байгууллагуудтай адилтган vзнэ, харин олон нийтэд vйлчилдэг салбарын vйл ажиллагааг тусгайлсан хууль журмаар зохицуулна.

Телевиз Радиогийн Хараат Бус Захиргаа (ТРХБЗ)-г 1993 онд батлагдсан хуулийн (1993 Акт гэх) дагуу vvсгэн байгуулагдсэн байгууллага юм. ТРХБЗ нь телевиз радиогийн байгууллагуудын vйл ажиллагааг, ялангуяа хураамжийн асуудлыг зохицуулах эрх бvхий байгууллага байхын зэрэгцээ 1993 оны хуулиар хувийн хэвшлийн телевиз радиогийн vйл ажиллагааны зохицуулалтыг vндсээр нь єєрчилсєн юм. ТРХБЗ нь ЄАТРК-ийн vйл ажиллагааг ч бас тодорхой хэмжээгээр зохицуулах эрхтэй байдаг. Дээр дурьдсан томоохон єєрчлєлт шинэчлэл гарсантай холбогдон ЄАТРК одоогоор ид шилжилтийн vедээ явж байгаа гэж хэлж болно. Эдгээр єєрчлєлт шинэчлэлтийн vр шим одоогоор бvрэн гарч амжаагvй байгаа юм. Yvний зэрэгцээ, ЄАТРК учирч буй санхvvгийн бэрхшээлийг даван туулахын тулд, энэхvv судалгаанд хамрагдсан олон нийтэд vйлчилдэг бусад байгууллагуудтай адил олон нийтээс авч буй хураамжийг хєрєнгийн эх vvсвэр болгох бус, харин ихэвчлэн зар сурталчилгааныхаа орлогоор єєрийгєє санхvvжvvлж байна. Цаашид тус байгууллагын урт хугацааны гол зорилт нь vйл ажиллагаагаа олон нийтийн болон арилжааны салбарыг тусгаарлан, арилжааны салбар нь нєгєєгєє санхvvжvvлэх системтэй болох явдал юм. Энэ єєрчлєлт шинэчлэл хэр vр дvнтэй болох хийгээд аль хэр явцтай байх нь одоогоор тодорхойгvй байна.

I. Yйл ажиллагаа

Дээр дурьдсанчлан, 1999 оны хуулиар ЄАТРК-ийн vйл ажиллагааг ерєнхийд нь олон нийтийн болон арилжааны чиглэлээр хуваана. Одоогийн байдлаар ЄАТРК-ийн чухам аль хэсгийг олон нийтийнх гэж vзэх, алиныг нь арилжааныхад тооцох эсэхийг тодорхой тогтоож товлоогvй байна. Ийм тодорхойгvй нєхцєл байдал vvссэн гол шалтгааны нэг бол 1999 оны хуулийн 1-р бvлгийн заалт юм. Учир нь уг заалтын дагуу “Олон нийтэд vзvvлэх телевиз радиогийн vйлчилгээ” гэдэг ойлголтод ЄАТРК-ийн бvхий л vйлчилгээ, тvvний дотор арилжааны чиглэлийн vйл ажиллагааг ч багтаасан байтал, 9 (1) бvлгийн заалт нийт vйл ажиллагааг нь “олон нийтийн vйлчилгээ” болон “арилжааны vйл ажиллагаа” гэж хоёр зааглаж ялгасан байдаг. Лиценз буюу хураамжийн хувьд, ТРХБЗ нь vйлчилгээг “олон нийтийн”, “арилжааны” болон “community” гэж ангилах шаардлага тавьдаг.

Хэдийгээр телевизор, нэвтрvvлэг хvлээн авагчийн тоо ширхэг цєєнтэйн дээр хєдєє орон нутагт эрчим хvчний дутагдалтайн улмаас Ємнєд Африкийн хvн амын цєєн хувь телевизийн нэвтрvvлэг vзэх боломжтой боловч, одоогоор ЄАТРК нь Эс Эй Би Си-1, Эс Эй Би Си-2, Эс Эй Би Си-3 гэсэн телевизийн гурван сувагтай бєгєєд улсын нийт нутаг дэвсгэрийн 80%-д нэвтрvvлгээ цацаж байна. 1998 онд хийсэн судалгааны дvнгээс vзэхэд нийт 40 гаруй сая хvн амаас 14 орчим сая нь єдєр бvр ЄАТРК-ийн телевизийн хєтєлбєрийг vзэж байв. Мєн судалгаагаар, Yзэгчдийн тоогоороо Эс Эй Би Си-1 хамгийн олон vзэгчтэй, удаад нь Эс Эй Би Си-2, хамгийн бага нь Эс Эй Би Си-3 телевизийн суваг орж байжээ. Цаашид Эс Эй Би Си-2 олон нийтэд vйлчилдэг суваг, харин Эс Эй Би Си-1, Эс Эй Би Си-3-ыг арилжааны зарчмаар ажиллуулах магадлал бий.

ЄАТРК нь vндэсний сvлжээнд багтах 19 радио станцтай. Эдгээрээс 11 станци нь тус улсын 11 албан ёсны хэлээр (9 Африк хэл, Англи хэл болон Африкан хэл) нэвтрvvлгээ явуулдгаас гадна, 1 гадаад нэвтрvvлэг, бvс нутгийн цєєн хэдэн станцийн зэрэгцээ хєгжмийн нэвтрvvлэг голдуу явуулдаг Англи хэлний хэд хэдэн станци байдаг. ЄАТРК-ийн эдгээр станцууд нь нийлээд єдєрт 14 сая сонсогчдод vйлчилдэг ба тэдгээр сонсогчдын дийлэнх нь Африкийн хэлээр нэвтрvvлгээ цацдаг 9 станцийг сонсдог юм.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

1999 оны хуулийн 8-р бvлгийн заалт нь ЄАТРК-ийн ерєнхий vйл ажиллагаа, vvний дотор олон нийтийн vйлчилгээ болон арилжааны vйл ажиллагааг аль алиныг нь багтаасан ерєнхий зорилт, чиг шугамыг тодорхойлж єгсєн байдаг. Тvvнчлэн 10, 11-р бvлгийн заалтууд нь олон нийтийн болон арилжааны vйл ажиллагааны зорилгыг тус тусд нь нарийвчлан тодорхойлдог.

8-р бvлэгт заасаар дагуу олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын vvрэг хариуцлагын зарчмын дагуу ЄАТРК нэвтрvvлгээ Ємнєд Африк улсын нутаг дэвсгэр даяар чєлєєтэй цацах бєгєєд мэдээлэл, сургалт танин мэдэхvй болон цэнгээнт хєтєлбєрийг нэвтрvvлгийн сvлжээндээ оруулж єгєх vvрэгтэй юм. Мєн хуулийн 8-р зvйлийн заалтад дурьдсанаар ЄАТРК нь єєрийн зорилго чиглэлдээ нийцсэн номын сан болон архивтай байх, мэдээ мэдээлэл цуглуулах, мэдээллийн агентлаг байгуулах буюу захиалгаар мэдээлэл авах, шинэ технологийн судалгаа хийж, Ємнєд Африкийн авъяастнуудыг хєхvvлэн дэмжих, хvн амын vйлдвэрлэлийн чадавхи чадварыг дээшлvvлэх сургалт явуулах vvргийг хvлээнэ.

10-р бvлэгт заасны дагуу, уг байгууллагын олон нийтэд vйлчлэх vvрэг бvхий нэвтрvvлгvvд албан ёсны бvх хэлээр явагдах ёстой бєгєєд байгууллага нь Ємнєд Африкийн нэгдмэл байдал, соёлын єв болон хэлний онцлогийг тусгасан, улс орныхоо уламжлалт болон орчин цагийн соёлын євийг баяжуулахад vйл ажиллагаагаа чиглvvлэх ёстой. Олон нийтэд vзvvлэх vйлчилгээ нь бvх хэлээр нэгэн адил чанарын єндєр тvвшинд бэлтгэгдэж, ингэхдээ сэтгvvл зvйн єндєр тvвшний шударга, нэгдмэл, тэнцвэртэй, Засгийн Газар, бизнес болон бусад ашиг сонирхлоос ангид нэвтрvvлэг, мэдээлэл хvргэхийг зорино. Yvний дээр, олон нийтийн нэвтрvvлгийн хvрээнд сургалт танин мэдэхvй болоод vндэсний ба цєєнх угсаатан, спортын хєтєлбєр, мєн хvvхдvvд, эмэгтэйчvvд, залуус болон тахир дутуу хvмvvст зориулж тусгайлан бэлтгэсэн нэвтрvvлгийг тvлхvv оруулж байх учиртай. Эцэст нь, олон нийтийн нэвтрvvлгийн сvлжээндээ тус байгууллагын бэлтгэсэн нэвтрvvлгvvдээс гадна бие даасан бусад хэвлэл мэдээллийн байгууллагаас худалдан авсан нэвтрvvлгийг нийтийн хvртээл болгож байх vvрэгтэй.

III. Удирдлагын зохион байгуулалт

А. Дотоод удирдлага

Дээр дурьдсанчлан 1999 оны ЄАТРК нь хязгаарлагдмал хариуцлагатай корпорац бєгєєд vйл ажиллагааг нь байгууллагын онцлогт тохируулан Аж Ахуйн Нэгжийн хуулиар зохицуулна. Корпорацийг Зєвлєл болон Гvйцэтгэх Хороо удирдана. Гvйцэтгэх Хорооны гишvvд Зєвлєлийн зарим гишvvдээс бvрдэх бєгєєд энэхvv хоёр нэгж хоёулаа дээрх хуульд заасан зорилт, дvрэм журамд нийцvvлэн vйл ажиллагаагаа явуулна. 6(2)-р бvлэг нь ЄАТРК-ийн vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, сэтгvvл зvй, уран бvтээл, нэвтрvvлгийн бодлогын хараат бус байдлыг албан ёсоор хангаж єгсєн бєгєєд Зєвлєл тэрхvv эрх чєлєє, бие даасан байдлыг нь хамгаалах зорилготойг мєн заажээ.

12-р бvлэгт заасанчлан, Зєвлєл орон тооны бус 12 гишvvнтэй байхаас гадна Бvлгийн Гvйцэтгэх захирал, vйл ажиллагааны дарга, Санхvvгийн даргатай байна. Зєвлєлийн орон тооны бус 12 гишvvдэд нэр дэвшигчдийн жагсаалтыг хэвлэлд нийтэлснээс хойш Ерєнхийлєгч Yндэсний Ассамблейтэй зєвшилцсєний vндсэн дээр нээлттэй, ил тод байдлаар шалгаруулан тэдгээрийг томилно. 14-р бvлэгт заасны дагуу Зєвлєл нь Гvйцэтгэх Хороог томилох бєгєєд, Хорооны бvрэлдэхvvнд Гvйцэтгэх захирлаас гадна Зєвлєлийн 6 гишvvн багтана. Хороо нь Зєвлєлд ажлаа тайлагнах бєгєєд Зєвлєлєєс тодорхойлж єгсєн ажил vvргийг гvйцэтгэнэ.

Нийтэд нь аваад vзвэл, 13-р бvлэгт заасны дагуу Зєвлєлийн гишvvд нь зохих мэргэжил, мэргэшил эзэмшсэн, телевиз радиогийн салбарт ажилласан туршлагатай байхын дээр шударга ёс, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє, ЄАТРК-ийн зорилгыг дээдлэн сахих хариуцлагатай хvмvvс байх бєгєєд хvн амын єргєн хvрээ давхаргыг тєлєєлж байх ёстой. Хvн тус бvрт авч vзвэл, Зєвлєлийн гишvvн нь Ємнєд Африкийн иргэн эсвэл байнгын оршин суугч байх ба, шvvхээр сэтгэл мэдрэлийн эмгэгvйг нь баталгаажуулсан байх ёстой. Мєн хуулийн ямарваа гэмт vйлдэл, залилан болон єєр бусад ноцтой гэмт хэрэг vйлдэж байгаагvй хvн байх шаардлагатай гэж 16-р бvлэгт заажээ. 15-р бvлэгт зааснаар томилогч нэгж нь Зєвлєлийн гишvvнийг зохисгvй vйлдэл хийсэн, эсвэл vvрэг хариуцлагаа биелvvлэх чадаргvй гэж vзвэл урьдчилсан шалгалт хийж vvнийг нотлон Зєвлєлтэй зєвшилцсєний vндсэн дээр vрэгт ажлаас нь чєлєєлєх эрхтэй юм. Тус хууль сонирхлын зєрчилийн тухай асуудлыг хатуу зохицуулдаг бєгєєд 17-р бvлэгт аливаа сонирхлын зєрчил гарсан тохиолдолд vvнд холбогдох гишvvн нь уг хэлэлцvvлгийг орхин гарч, бусад гишvvд энэ асуудлаар шийдвэр гаргана гэж заасан байдаг.

1999 оны хууль Зєвлєл нь ЄАТРК-ийн vйл ажиллагааг хянах бєгєєд Гvйцэтгэх Хороо Зєвлєлд ажлаа тайлагнана гэж заасан байна. Yvнээс vзэхэд, Зєвлєл болон тvvний удирдлага доорхи Гvйцэтгэх Хороо нь ЄАТРК-ийн vйл ажиллагааг бvхэлд нь удирдан хянаж байгаа нь тодорхой. Гэтэл энэ байдал нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє болон сэтгvvл зvй, уран бvтээл, нэвтрvvлгийн сvлжээний бие даасан байдлыг хангах, мєн Зєвлєл энэ эрх чєлєє, бие даасан байдлыг хамгаална гэсэн зарчимтай хэрхэн уялдаж байгаа нь тодорхой бус байгаа юм. Тэгэхлээр, ЄАТРК нь Зєвлєлийг тvvний єдєр тутмын ажилд ялангуяа нэвтрvvлгийн сvлжээ, мэдээний сонголтонд хєндлєнгєєс оролцохоос урьдчилан сэргийлж ЄАТРК-ийн зорилго, чиглэл, гол бодлого тєлєвлєлтийг Зєвлєлєєр тодорхойлуулан ажиллах нь зvйтэй болов уу.

Б. Зохицуулах механизм

ЄАТРК-ийн vйл ажиллагаа нь Парламентаас гаргасан шийдвэрээр зохицуулагдах нь тодорхой бєгєєд Парламент хууль эрхийн холбогдох баримт бичигт нэмэлт єєрчлєлт оруулах, тэр ч бvv хэл хvчин тєгєлдєр болгосон хуулиа хvчингvй болгох бvрэн эрхтэй. ЄАТРК-д нєлєєлж чадахуйц бусад бие хvн, хуулийн этгээдийн тоонд уг 1999 оны Актыг хариуцах сайд, єєрєєр хэлбэл Харилцаа Холбооны сайд, болон ТРХБЗ зvй ёсоор орно. Холбогдох бусад байгууллагын тоонд 1999 оны хуулиар байгуулагдсан Давтамж Зохицуулалтын Алба болон Ємнєд Африкийн Телевиз Радиогийн Зєвлєх Захиргаа орох юм.

1999 оны хуулийн 3(2) бvлэгт заасны дагуу Сайд нь телевиз радиогийн бодлого хєгжvvлэх чиглэлийг тодорхойлхоос гадна, ЄАТР-тай холбогдох хэд хэдэн vvргийг хvлээдэг. Сайд арилжааны тус корпорацийн салбараас олон нийтийн vйлчилгээний салбарт олгох татаасын хэмжээг Зєвлєлєєс санал болгосны vндсэн батлах эрхтэйн зэрэгцээ Сангийн сайдтай зєвлєлдєн ЄАТРК-ийн санхvvгийн аливаа зохицуулалт, журам болон нэмэлт хєрєнгє оруулалтыг батлах эрхтэй. Харилцаа холбооны сайд Сангийн сайдтай зєвшилцсєний ЄАТРК-ийн нийт vнэлгээ болон хувьцааны тоо ширхэгийг тодорхойлхоос гадна, мєн Сангийн сайдтай хамтран ЄАТРК-ийн аливаа зээлийг батлах ёстой аж. Харилцаа Холбооны Сайд ЄАТРК-ийн жилийн тайлан, санхvvгийн дvгнэлтийг хэрхэн гаргах талаар мєн зааварчилгаа єгєх эрхтэй.

ТРХБЗ нь ЄАТРК-ийн хувьд багагvй нєлєєтэй байгууллага юм. 6(2) бvлэгт зааснаар ТРХБЗ нь 1999 оны хуулийн гол заалтуудыг тусгасан Дvрмийг ЄАТРК чанд сахин биелvvлж байгаа эсэхийг хянан баталгаажуулах vvрэгтэй. 1999 оны хуулийн 3 (5)(ф) бvлэгт зааснаар, телевиз радиогийн бvх байгууллагууд, тэр дундаа ЄАТРК нь ТРХБЗ-аас хэрэгжvvлдэг ТРХБЗ-ын хуулийн 1-р заалтад тусгагдсан Yйл Ажиллагааны Журмыг баримтлах vvрэгтэй. Уг Журам мэдээ, нэвтрvvлгийн ёс зvй болон vнэн бодит байдал, нэгдмэл байдал зэргийг зохицуулдаг юм. 21-р бvлэгт зааснаар ЄАТРК нь ТРХБЗ-аас тусгай зєвшєєрєл \лизенз\ авах шаардлагатай боловч ТРХБЗ нь уг зєвшєєрлийг тєлбєр хийдмэгц саадгvй олгох vvрэгтэй юм.

1999 оны Хуулийн 37-р бvлгийн заалт нь Харилцаа Холбооны Департаментийн дотор Давтамж Зохицуулалтын алба (ДЗА) байгуулах хууль эрх зvйн vндэс суурь болдог. ДЗА нь радио давтамжийн спектр хэмжээтэй холбогдолтой бодлого чиглэлийг боловсруулахын зэрэгцээ давтамжуудыг бvх хэрэглэгчийн эрэлт шаардлагад нийцvvлж зохистой ашиглах явдлыг хянан баталгаажуулах vvрэгтэй. Иймээс ЄАТРК олон тооны сонсогчидтай байгууллага учраас ДЗА нь vйл ажиллагаанд нєлєєлдєг гэсэн vг. Yvний зэрэгцээ ДЗА нь vйл ажиллагаагаа явуулахдаа ЄАТРК болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг байх ёстой. 1999 оны Хуулийн 38-р бvлгийн заалтын дагуу, Харилцаа Холбооны Сайд нь орон нутгийн телевиз, радиог хэрхэн хєгжvvлэх талаар зєвлєгєє авах vvднээс Ємнєд Африкийн Нэвтрvvлгийн Зєвлєх Захиргааг байгуулах ёстой юм. Энэ нь ЄАТРК-ийн орон нутгийн авъяастнуудыг дэмжих, албан ёсны бvх хэлээр нэвтрvvлэг явуулах vvрэгтэй илт давхардаж байгаа юм.
ЄАТРК нь Сайдад жилийн санхvvгийн тайлан тооцоо, ажлын тайлангаа тавих vvрэгтэй. Тухайн жилийн ажлын тайланд уг Корпорацийн ємнєх жилийн vйл ажиллагааны тайлан болон корпорацийн эзэмшилд багтах бvх ємчийн vнэлгээ зэргийг багтаасан санхvvгийн зарим нэг тодорхой мэдээллvvд орсон байх ёстой юм. Сайд эдгээр жилийн тайлангуудыг долоо хоногийн дотор Парламентад танилцуулж хэлэлцvvлэх vvрэгтэй.

IV. Санхvvжилт

1999 оны хуулийн 8-р бvлэгт зааснаар, ЄАТРК нь зар сурталчилгаа, захиалга, ивээн тэтгэлэг, хураамж авах болон бусад арга замаар єєрийнхєє vйл ажиллагааг санхvvжvvлж болно. Хэдийгээр уг хуулинд олон нийтийн чиглэлийн vйл ажиллагааг санхvvжvvлэх эх vvсвэрийн жагсаалтыг хязгаарлах эсэхийг тодорхой тусгаагvй хэдий ч, ЄАТРК нь нэвтрvvлгийн нийт сvлжээндээ vнэ тєлбєргvй нэвтрvvлгийн цагийг оруулж єгнє гэж заажээ. Yvний зэрэгцээ дээрх хуулийн 11(д) бvлэгт тус байгууллагын арилжааны салбар нь олон нийтийн vйлчилдэг салбартаа татаас тэтгэмж олгохоор заажээ. Одоогоор дээрхи хоёр салбарыг тодорхой зааглаагvй байгаа тул дээрх зарчим яг хэрхэн хэрэгжих нь тодорхойгvй байна.

1999 оны хуулийн 27-р бvлэгт заасны дагуу хувьдаа телевизор, нэвтрvvлэг хvлээн авагч эзэмшигч бvр, мєн тодорхой бvлэглэлийн бизнес аж ахуйн нэгжvvд хураамж тєлєхєєр заасан байгаа. Бодит байдал дээр, 1999 оны байдлаар л гэхэд энэ хураамж ЄАТРК-ийн vйл ажиллагааны нийт зардлын дєнгєж 13,5%-тай тэнцэж байсны учир шалтгаан нь хулгайгаар нэвтрvvлэг vзэх хvмvvсийн тоо их байсны дээр хураамжийн хэмжээ бага байсантай холбоотой байжээ. Нийт орлогын 10% болох 206 сая рандийг Засгийн Газрын санхvvжилтээр, харин vлдсэн 76,5%-ийг зар сурталчилгаа болон арилжааны бусад vйл ажиллагаагаар олсон байна. Ингэхлээр, ЄАТРК нь олон нийтээс маш бага хэмжээгээр санхvvжиж байна.

НЭГДСЭН ВАНТ УЛС

Танилцуулга

Британий Телевиз Радиогийн Корпораци \Би Би Си\ нь Хааны Зарлигийн дагуу 1926 онд vvсгэн байгуулагдсан бєгєєд єдгєєг хvртэл энэ статустайгаар vйл ажиллагаагаа явуулж байна. Энэ байгууллага нь 1926 онд байгуулагдсанаасаа хойш 1954 он хvртэл телевиз радиогийн салбарт дан ганцаараа ноёрхож байлаа. 1954 оноос хойш ч гэсэн радио нэвтрvvлгийн салбарт \тус салбар нь энэ байгууллагын уламжлалт салбар, зах зээл гэж тооцогддог\ ноёрхож байсан ба харин телевизийн хувьд хараат бус байгууллагад нэвтрvvлэг явуулах эрхийг олгосон билээ. 1981 он хvртэл энэ бие даасан телевиз Би Би Си-гийн нэгэн адил "сургалт, мэдээлэл, цэнгээнт нэвтрvvлэг явуулах олон нийтийн” vvрэг гvйцэтгэж байв. 1973 оноос орон нутгийн чанартай арилжааны радио байгуулагдсан билээ.

Хааны Зарлигийг нилээд хэдэн жилийн хугацаатайгаар батлан гаргадаг ба хамгийн сvvлчийн зарлигийг 1996 оны 5 сард 10 жилийн хугацаатайгаар баталжээ. Хааны Зарлигийг ялангуяа онцгой эрх бухий vйл ажиллагаа явуулах зорилготойгоор эрх баригчаас гаргадаг бєгєєд Хааны Зарлигаар дvрэм баталж, тvvнийг хэрэгжvvлэх явдал байдаг. Би Би Си-гийн Дvрмийн тєслийг Yндэсний Сангийн тєрийн нарийн бичгийн дарга боловсруулдаг. Зарчмын хувьд энэхvv Дvрэм нь туслах чанарын хуульд тооцогддог учир тvvнийг заавал Парламентаар хэлэлцэн батлах шаардлагагvй бєгєєд Дvрмийн дагуу байгуулагдсан албадаас гаргасан шийдвэрvvдийг хуулийн хvрээнд дахин нягтлан vзэх шаардлагагvй юм. Дvрмийг тодорхой хугацааны дараа шинэчилж єєрчлєлт оруулдаг ба тэгээд ч энэ нь туслах чанарын хууль зvйн баримт бичиг учраас Би Би Си-гийн vйл ажиллагааны баталгаа нь бусад хуулийн дагуу vйл ажиллагаагаа явуулдаг олон нийтийн телевиз радиогийн бусад байгууллагуудтай харьцуулахад тийм ч тогтвортой биш байдаг.
Yндэсний Сангийн тєрийн нарийн бичгийн дарга, Би Би Си-гийн Захирагчдийн зєвлєлийн хоорондын байгуулдаг Лизензийн Гэрээнд \Гэрээ\ Би Би Си-гийн удирдлага, зохион байгуулалт, vйл ажиллагааны талаар нарийвчлан тодорхойлсон байдаг. Энэхvv Гэрээ нь Сайд болон Захирагчид хоорондын тохиролцоо бєгєєд хамгийн сvvлчийн гэрээг 1996 онд байгуулсан байна. Иймд энэхvv Гэрээг аль нэгэн тал нь зєрчиж хууль эрх зvйн зохицуулалт шаардлагатай болсон тохиолдолд Гэрээний тухай хуулиар зохицуулагдана. Одоо хvчин тєгєлдєр буй Гэрээний 18-р зvйл зааснаар тус Гэрээ нь Тєлєєлєгчдийн танхимын тогтоолоор батлагдсаны дараа хvчин тєгєлдєр болно.

Дээр дурьдсанчлан хамгийн сvvлчийн Дvрэм ба Гэрээг 1996 онд баталсан юм. Хэдийгээр эдгээр хоёр баримт бичгийг хvчин тєгєлдєр болгоход тусгай vе шаттай процедур шаардлагагvй боловч дээрхи хоёр баримтыг батлахад Засгийн газрын оролцоо их байв. Тухайлбал, Засгийн газар нь Тєлєєлєгчдийн танхим, Yндэсний Сангийн сонгон шалгаруулах хороо, Засгийн газрын хэлэлцvvлэг зохион байгуулж дvгнэлт гарган 1996 оны Дvрэм болон Гэрээг баталсан билээ. Засгийн газар Би Би Си-гийн хариуцлагыг єндєржvvлэх vvднээс энэхvv баримт бичгvvдэд хэд хэдэн єєрчлєлт оруулсан юм. Тухайлбал, нэвтрvvлгийн стандартад тавих шаардлагуудыг Гэрээнд шууд тусгаж, мєн Би Би Си-гийн жилийн тайланг маш тодорхой гаргаж байхыг шаардсан зvйлийг тусгасан байна. Yvний зэрэгцээ Захирагч, Yндэсний зєвлєлvvд болон Гадаад ба Хамтын Нєхєрлєлийн Хэргийн Яамны vvргийг тодруулах гэх мэт удирдлагын зарим асуудлаар єєрчлєлт оруулсан юм.

I .Yйл ажиллагаа

Гэрээний дагуу Би Би Си газраар дамжуулах телевизийн хоёр суваг, радиогийн таван станцаар дамжуулан Их Британи даяар нэвтрvvлэг цацаж єргєн хvрээний телевиз радиогийн vйлчилгээ vзvvлэхээс гадна Шотланд, Умард Ирландад тус тусд нь зориулсан нэг, Уэйлст зориулсан хоёр нэмэлт радио, орон нутгийн хэд хэдэн радио станцуудыг ажиллуулдаг. Дээрхи vйлчилгээг Дотоод нэвтрvvлэг гэж нэрлэдэг. Мєн Би Би Си гадаад орнууд дахь сонсогчдод зориулан нэвтрvvлгvvдийг хэд хэдэн хэлээр телевиз радиогоор дамжуулан хvргэдэг бєгєєд тvvнийг Гадаад нэвтрvvлэг гэж нэрлэдэг. Эдгээр бvх нэвтрvvлгийг Би Би Си гэсэн нэгдмэл нэрийн дор явуулдаг.

II. Олон нийтэд vйлчлэх vvрэг

Би Би Си-гийн олон нийтэд vйлчлэх vvргийг Дvрэм болон Гэрээний хэд хэдэн заалтаар тодорхойлсон байдаг. Дvрмийн 3-р зvйл нь Би Би Си олон нийтэд vйлчилдэг байгууллагын хувьд мэдээлэл, боловсрол танин мэдэхvй, цэнгээнт нэвтрvvлгийг радио, телевизээр дамжуулан явуулах vvрэгтэй гэж заасан юм. Би Би Си-гийн vйл ажиллагааг уулзалт, семинар гэх мэт аргаар дамжуулан олон нийтийн зvгээс тогтмол хянадаг. Нэвтрvvлэгт аливаа нэгэн бодит єєрчлєлт оруулахаас ємнє олон нийтээр урьдчилан хэлэлцvvлсэн байх шаардлагатай.

Нэвтрvvлэг, тvvний агуулгын талаархи нарийвчилсан заалтыг Гэрээнд тусгасан байдаг. Гэрээний 3-р зvйлд заасны дагуу Дотоод Нэвтрvvлэг нь чанарын єндєр шаардлагыг хангасан байх бєгєєд энэ нь ялангуяа нэвтрvvлгийн агуулга, чанар, vнэ зєв байдал зэрэгт хамаарах ба єргєн хvрээний сэдвээр бэлтгэгдэнэ. 5-р зvйл эдгээр стандартыг тодорхой тусгаж, тухайлбал Би Би Си Дотоод Нэвтрvvлгийн тэнцвэрийг хангаж, сонсогчдын тєрєл бvрийн сонирхол, шаардлагад нийцvvлэн, улмаар vзэгчдийн сэтгэл хєдлєлийн байдлыг буруугаар ашиглаж байгаа эсэх, шашны тєрєл бvрийн vзэл бодлыг шамшигдуулж байгаа эсэх, ёс зvйн шалгуурт нийцэж байгаа эсэх, олон нийтийн сэтгэл санаанд буруугаар нєлєєлж байгаа эсэх, гэмт хэрэг, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулхад хvргэсэн зvйл нэвтрvvлэгт орж байгаа эсэх тал дээр хяналттай ажиллах ёстой. Yvний зэрэгцээгээр, маргаантай асуудлуудад нягт нарийн хандаж аль нэг талын байр суурийг баримтлахаас татгалзаж хандахаас гадна цаг vеийн шуурхай мэдээ эсвэл олон нийтийн бодлогын чанартай асуудлуудаар Би Би Си-гийн байр суурийг зарим нэгэн онцгой тохиолдлоос бусад тохиолдолд илэрхийлж болохгvй гэж заасан байдаг. Би Би Си эдгээр зарчим, ялангуяа шударга ёс, аливаа асуудлыг тал бvрээс нь авч vзэх тухай зарчмыг ханган vйл ажиллагаагаа явуулж нэвтрvvлгээ хэрхэн бэлтгэх талаар єєрийн дотоод журам гаргах ёстой.

Мєн Би Би Си нь Телевиз Радиогийн Стандартын Коммис \ТРСК\ ємнє эрх зvйн хувьд хариуцлага хvлээдэг. ТРСК хууль бус шударга бус явдал, хувийн эрх чєлєєнд халдах, ёс зvй гоо зvйн стандарт, хvчирхийлэл, садар самууныг нэвтрvvлгээр сурталчлахгvй байх зэрэг асуудлаар журам гаргах vvрэгтэй байгууллага юм. Тус байгууллага нэвтрvvлэгт хяналт тавьж зєрчил гарсан тохиолдолд олон нийтэд энэ талаар мэдээлэх эрхтэй. Зєрчил гарсан тохиолдолд ТРСК энэ асуудлаар гаргасан шийдвэрээ Би Би Си-д мэдэгдэж хэрэгжvvлvvлэх эрхтэй. Жишээлвэл, 1996 онд ТРСК-ийн ємнєх байгууллага болон Нэвтрvvлгийн Талаар Санал Гомдол Хvлээн Авах Хороо ба ТР Стандартын Зєвлєлєєс Би Би Си-гийн талаар нийт 685 санал гомдол ирснийг мэдэгдсэн. Дурьдсан хугацаанд 78 санал гомдлыг хэсэгчлэн болон бvхэлд нь шийдвэрлэсэн байна.

Дотоод Нэвтрvvлгийн албанд хамааралтай хэд хэдэн тусгай заалтууд байдаг. Тухайлбал, урлаг болон олон талт соёлын vйл ажиллагааг хєхvvлэн дэмжих, єргєн хvрээтэй баталгаатай олон талт мэдээ болон шуурхай мэлээлэл, спортын болон бусад чєлєєт цагийн vйл ажиллагаа, боловсрол сургалт танин мэдэхvйн, хvvхдийн гэсэн чанарын єндєр тvвшинд бэлтгэгдсэн нэвтрvvлэг цацахдаа сонсогч vзэгчдийн амьдрал ахуй болон тэдгээрийн санаа сэтгэлийг тvгшээж байгаа асуудлыг нэвтрvvлэгтээ тусгах нь Дотоод Нэвтрvvлгийн vvрэг мєн. Тvvнчлэн Умард Ирланд, Шотланд, Уэйлсийн болон Лондонгийн гаднах Англи дvvргvvд ба Єрнєд, Дорнодын сонсогч vзэгчдэд зориулсан орон нутгийн чанартай нэвтрvvлгийг тодорхой хэмжээгээр нэвтрvvлгийн сvлжээндээ оруулах vvрэгтэй гэсэн байдаг. Yvнээс нэмэхэд, Би Би Си Парламентын хоёр танхимын хуралдаанаас єдєр бvр нэг талыг баримталсан бус шуурхай сурвалжлага нэвтрvvлэх vvрэгтэй.

Гадаад Нэвтрvvлэг агуулга чанарын хувьд єндєр тvвшний, vнэн зєв байдлыг тусгасан нэвтрvvлэг цацах Би Би Си-гийн ерєнхий зарчмыг баримтлан vйл ажиллагаа явуулна гэж Гэрээнд заасан юм. 9.4-р зvйлд Би Би Си нь Гадаад болон Хамтын Нєхєрлєлийн Хэргийн яамтай тохиролцсоны дагуу vнэн зєв, баттай хараат бус мэдээ цацаж, “эдгээр vйл явдлын талаар Британийн тэнцвэрт байр суурийг илэрхийлж, Британийн ард тvмний амьдрал, тогтолцоо, байгууллага, амжилтыг vр єгєєжтєй vнэ зєвєєр” мэдээлнэ гэж тусгасан байдаг.
Би Би Си нэвтрvvлгийн архив байгуулж тvvнийг хєгжvvлэн тєлбєртєй ба тєлбєргvй vйлчилгээг олон нийтэд vзvvлэх ёстой. Эцэст нь Гэрээний 12 зvйлд зааснаар тус Корпораци єєрийн ерєнхий зорилгод нийцvvлэн судалгаа хєгжлийн хєтєлбєр боловсруулхад чиглvvлсэн vйл ажиллагаа явуулах vvрэг хvлээдэг.

III. Удирдлагын зохион байгуулалт

Дvрэмд заасны дагуу Би Би Си нь Захирагчдын зєвлєлєєр удирдуулсан нэгдсэн байгууллага мєн. Би Би Си-гийн бие даасан хараат бус байдлыг Дvрмийн Оршилд тодорхойлсон байдаг бєгєєд Гэрээний 2.1-р зvйлд дараахи байдлаар баталгаажуулсан юм. Yvнд:

Корпораци нь нэвтрvvлгийн агуулга, нэвтрvvлэг дамжуулах цаг болон дотоод хэргийн удирдлагатай холбоотой бvх асуудлаар бие даан vйл ажиллагаагаа явуулна.

Yндэсний гурав ба хэд хэдэн тооны Англи Орон Нутгийн зєвлєлvvд єєрийн орон нутгийн хэмжээнд Корпорацийн vйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг vзvvлж зєвлєгєє єгдєг. Yvний зэрэгцээ Тєрийн нарийн бичгийн дарга, Гадаад Нэвтрvvлгийн хувьд Гадаад болон Хамтын Нєхєрлєлийн Хэргийн Яам тус байгууллагын vйл ажиллагааны талаар онцгой эрх мэдэлтэй юм. Тодорхой мэдээлэл, тvvний дотор Парламентаар хэлэлцvvлэх Жилийн тайланд орох мэдээллийг хэвлvvлэх Би Би Си-гийн vvрэг нь энэхvv байгууллагын удирдлагын тогтолцооны нэгэн хэсэг юм.

Удирдлагын тогтолцоо нь vнэн хэрэгтээ Би Би Си-гийн бие даасан хараат бус байдлыг хvндэтгэх асуудалтай нийцдэггvй зєвхєн ёс тєдий баталгаа болдог нь vнэн. Засгийн газарт тус байгууллагыг хянах хэтэрхий их эрх мэдэл тєвлєрсєн нь Захирагч нарыг шууд болон шууд бусаар томилдогоор илэрч байгаа юм. Засгийн газар Би Би Си-гийн vйл ажиллагаанд хєндлєнгєєс бvдvvлгээр оролцсон ил тод баримт байхгvй хэдий ч тодорхой хэмжээний дарамт vзvvлдэг нь илэрхий бєгєєд энэ асуудал маргаан vvсгэж ирсэн билээ. Гэвч 1994 онд Засгийн газрын тайланг хэлэлцэх vед Засгийн газрын хяналтыг багасгах vvднээс хараат бус телевиз радиогийн зєвлєл байгуулан тvvнд одоогийн Засгийн газрын хэрэгжvvлж байгаа эрх vvргийг шилжvvлж эсвэл Би Би Си-г хараат бус телевиз радиогийн vйл ажиллагааг зохицуулдаг хууль эрх зvйн хvрээнд шилжvvлэх тухай асуудал олны дэмжлэг аваагvй билээ.

А. Дотоод удирдлага

Захирагчдын зєвлєл байгуулах тухай асуудлыг Би Би Си-гийн Дvрэмд заасан байдаг. Тус Дvрмийн 7-р зvйлд зааснаар Зєвлєл нь байгууллагын тодорхой зорилтыг батлах, тэдгээрийн хэрэгжилтийг хянах, шударга ёс зvй, эд хєрєнгє захиран зарцуулах талаар стандартын єндєр шаардлага тавьж тэдгээрийн хэрхэн хэрэгжvvлж байгаа эсэхэд хяналт тавих бєгєєд Дотоод, Гадаад Нэвтрvvлэг болон Арилжааны vйл ажиллагааны стратегийг боловсруулах гэсэн vндсэн vvргийг хvлээдэг. Дотоод Нэвтрvvлгийн хувьд энэхvv стратегийг боловсруулахдаа Корпорацийн vндсэн болон бусад vйл ажиллагаа, нэвтрvvлэг нь олон нийтийн эрх ашиг, сонирхлыг тусгасан байна. Захирагчид тєрєл бvрийн Зєвлєлvvдтэй зохих ёсоор хамтран ажиллаж, сонсогчдын санал бодлыг vйл ажиллагаандаа тусгах, эрх зvй болон гэрээний дагуу хvлээсэн хариуцлагын биелэлтэд хяналт тавих болон Ерєнхий захирал, дээд удирдлагын бусад гишvvдийг томилох зэрэг vvрэгтэй. Хэдийгээр Захирагчид болон Би Би Си-гийн ажилтнуудын хоорондын зохих харилцааг Дvрэм ба Гэрээ аль нэгэнд нарийн тусгаагvй ч тэдгээрийн vvрэг хариуцлага сvvлийн жилvvдэд илvv тодорхой болсон юм. Дээрхи баримт бичгvvдэд Ерєнхий захирлын албан тушаалын томилолтын хугацааг заагаагvй бєгєєд vvний улмаас Ерєнхий захирал асан Аласдаир Милнэг 1987 онд гэнэт албан тушаалаас нь халсан тохиолдол гарсан. Хэдийгээр Захирагчид тус байгууллагын нэвтрvvлэгт хяналт тавих эрхийг эрх зvйн зохицуулалтын дагуу эдэлдэг ч vнэн хэрэгтээ тэд энэ эрхээ зєвхєн онцгой тохиолдолд л хэрэгжvvлдэг.

Захирагчдыг Хааны онцгой эрх мэдлийн хvрээнд \vнэн хэрэгтээ Ерєнхий Сайдын томилолтоор\ таван жил хvртэлх хугацаагаар томилдог ба тэд нєхєн томилогдох эрхтэй байдаг. Дор дурьдсанчлан Yндэсний захирагчдыг томилохоос бусад тохиолдолд энэхvv эрх мэдэлд аливаа албан ёсны нєхцєл байдаггvй. Захирагчдын зєвлєлийн дарга ба орлогч даргыг томилох эрх мєн л Хааны онцгой эрх мэдэлд хамаардаг. Захирагч нь тэдгээрийн vvрэгт харшлах сонирхлын зєрчилтэй болсон, дампуурсан, сэтгэцийн євчтэй болсон буюу Корпорацийн зєвшєєрєлгvйгээр 3-аас дээш сарын хугацаагаар хуралд оролцоогvй эсвэл єєрийн хvсэлтээр огцорсон тохиолдолд тvvнийг Хааны онцгой эрх мэдлийн хvрээнд vvрэгт ажлаас нь чєлєєлнє.

“Тухайн орон нутагт болж буй vйл явдал, хvмvvс, тэдгээрийн зан чанар, соёлын талаарх мэдлэгээ, тус орон нутгийн хvн амын vзэл бодолтой хэрхэн холбоо харилцаатай байдаг эсэхээрээ” шалгарсан нэг хvнийг Умард Ирланд, Шотланд, Уэйлсийн Yндэсний захирагчаар тодорхойлдог. Зєвлєлийн хурлыг дээрхи орон нутаг тус бvр болон Англид хуралдуулдаг. Тєрийн нарийн бичгийн дарга хурал хvчин тєгєлдєрт тооцох ирцийг тодорхойлдог бєгєєд шийдвэрийг энгийн олонхийн саналаар баталдаг.
Дvрмийн 14 ба 15-р зvйл зааснаар ажилтнуудыг томилох, шагнал урамшууллын хэмжээг тогтоох, ажиллах нєхцєлийг тодорхойлох эрхийг ажилтнуудын эрх ашгийг хєндсєн асуудлаар тэдгээрийн санал бодлыг тусгах ерєнхий зарчмыг баримталсаны vндсэн дээр Корпораци єєрєє эдэлдэг.
Би Би Си-гийн радио нэвтрvvлгийн дийлэнхи хувь, телевизийн нэвтрvvлгийн 75 орчим хувийг Их Британийн сонсогч, vзэгчдэд зориулсан vндсэн \єєрийн бэлгэсэн\ нэвтрvvлэг эзэлдэг. 1990 онд баталсан Телевиз Радиогийн Акт нь Би Би Си телевизийн нэвтрvvлгийнхээ сvлжээний 25 хvртэлх хувийг бие даасан студээс бvрдvvлхээр заасан байдаг ба 1997 оны байдлаар энэ vзvvлэлт 4 орчим хувиар давсан байна.

Б. Зохицуулах механизм

Дээр дурдсан Дvрэмд Би Би Си нь олон нийтийн хэрэгцээнд нийцсэн vйл ажиллагаа явуулж, олон нийтийн ємнє тайлагнах зарчмыг баталгаажуулах хэд хэдэн механизмыг тодорхойлж єгсєн байдаг. Энэ нь дараах vндсэн 3 хэсэгт багтана. Yvнд: Хяналтын Зєвлєлvvдийн vvрэг, Тєрийн нарийн бичгийн дарга болон засгийн газрын бусад сайд нарын эрх мэдэл, Би Би Си-гийн vзэгч олон болон Парламентын мэдээллээр хангах vvрэг.
Дvрмийн 12-р зvйлийн дагуу Ємнєд Ирланд, Шотланд, Уэйлс тус бvрт нэг, нийтдээ 3 Yндэсний Телевиз Радиогийн Зєвлєлтэй байхаар заасан бол, 13-р зvйл Англи дахь бvс нутгийн телевизийн нэвтрvvлгийг хариуцах Бvс нутгийн зєвлєлтєй байхаар заажээ. Би Би Си эдгээр Зєвлєлvvдийн зардлыг даадаг. Эл Зєвлєлvvд нийт Би Би Си-гийн vйл ажиллагааг захирах албан ёсны эрх мэдэл байхгvй бєгєєд гол нь Би Би Си-д орон нутгийн шинж чанартай асуудлаар зєвлєлгєє єгєх vvрэгтэй.

Yндэсний Зєвлєлийн дарга нар харьяа нутгийн Yндэсний Захирагч \Захирагчдын зєвлєлийн гишvvн\ байх ба тэд Зєвлєлийн vлдсэн гишvvдийг тєлєєллийн байгууллагуудтай зєвшилцєн томилдог. Эдгээр Зєвлєлvvд vйл ажиллагаа болон боловсон хvчнийг ажилд авах зэрэг дотоод асуудлаа єєрсдєє зохицуулдаг. Ноцтой нєхцєл vvссэн буюу олон нийтийн ашиг сонирхол хєндєгдєж буй тохиолдолд Тєрийн нарийн бичгийн дарга албан бичгээр Yндэсний нэг буюу тvvнээс дээш зєвлєлийн vйл ажиллагааг зогсоож болно. Yндэсний зєвлєлvvд тухай орон нутгийн онцлогийг харгалзан дараах ажил vvргийг гvйцэтгэнэ. Yvнд: олон нийтийн санал бодолд мониторинг хийх, уг санал бодлыг нэвтрvvлгийн сvлжээнд тусгаж байгаа эсэхийг баталгаажуулах, vндэсний хэрэглэгчдийн сонирхлыг тусгах талаар Би Би Си-д зєвлєгєє єгєх, vндэсний нийт сонсогч vзэгчдэд зориулсан нэвтрvvлгvvдийн зорилго чиглэлийг тодорхойлоход нь Би-Би-Сид тус дєхєм болох, бvс нутгийн нэвтрvvлэг бэлтгэдэг байгууллагуудын талаар тус байгууллагад зєвлєгєє єгєх зэрэг багтана. Yндэсний зєвлєл бvр Би Би Си-д жил бvр тайлан гаргаж єгєхєєс гадна Би Би Си шаардсан тохиолдолд нарийвчилсан тайланг тусгайлан гаргаж єгєх vvрэгтэй.
Бvс нутгийн зєвлєлийн дарга нарыг Би Би Си томилох бєгєєд гишvvдийг олон нийтийн єргєн хvрээний тєлєєлєлийг харгалзан Корпораци томилно. Бvс нутгийн зєвлєлvvд орон нутагтаа хvлээн авч буй нэвтрvvлгvvдийн зорилгын талаар зєвлєлгєє єгєх, тус зорилго хэрхэн хэрэгжиж буйг хянах, бvс нутгийн хvмvvсийн ашиг сонирхолтой холбоотой бусад асуудлаар Би Би Си-д зєвлєх эрхтэй.
Дvрэм болон Гэрээний дагуу засгийн газрын сайд нар, ялангуяа Тєрийн нарийн бичгийн дарга, Би Би Си-гийн зарим vйл ажиллагааг зохицуулах эсвэл тодорхой арга хэмжээ авахыг шаардах эрхтэй байдаг. Дvрмийн 5-р заалтын дагуу Би Би Си Худалдаа аж vйлдвэрийн тєрийн нарийн бичгийн даргын зєвшєєрлєєр эсвэл Гадаад болон Хамтын Нєхєрлєлийн Хэргийн тєрийн нарийн бичгийн даргатай байгуулсан гэрээний дагуу нэвтрvvлгээ цацах ёстой.

20(2)-р зvйлийн заалт ёсоор Тєрийн нарийн бичгийн дарга Би Би Си-гээс Дvрмийн заалтуудыг ханган биелvvлсэн байхыг шаардах бєгєєд эс тэгвээс уг Дvрмийг хvчингvй болгох эрхтэй. 15-р заалтын дагуу Тєрийн нарийн бичгийн дарга Би Би Си-г нэвтрvvлгээ vр дvнтэй цацах vvргээ сахин биелvvлээгvй, заалтыг зєрчиж тодорхой хугацаанд энэ алдаа дутагдлаа засах арга хэмжээ аваагvй гэж vзвэл гэрээг цуцалж болно.

Тєрийн нарийн бичгийн дарга нэвтрvvлэг явуулах хугацааны дээд болон доод хэмжээг тогтоохтой холбогдсон зааварчлагаа єгєх, Би Би Си-гээс нэмэлт станц байгуулахыг шаардах, аливаа нэг хууль бус мэдээллийг нэвтрvvлэхгvй байхыг шаардах эрх эдэлнэ. Энэхvv хамгийн сvvлийн заалтыг телевиз радиогийн бvх байгууллага, тэр дундаа Би Би Си-г албан ёсоор хориглосон Шин Фейн байгууллагатай холбогдсон дvрс болон vг хэллэгийг нэвтрvvлхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1988 онд хэрэгжvvлсэн билээ. Энэхvv хоригыг Хvний Эрхийн Европын Комисст давж заалдсан нь амжилтгvй болсон юм. Гэрээний 8.3-р зvйлийн дагуу Тєрийн нарийн бичгийн дарга олон нийтийн ашиг сонирхол хєндєгдсєн онцгой нєхцєл vvссэн гэж vзвэл Эрхэм Дээдсийн нэрийн ємнєєс Би Би Си-гийн станцуудыг удирдах эрхтэй гэдэг нь дээр дурдсан заалтаас ч илvv хатуу заалт юм.

Аливаа нэг асуудлаар онцгой нєхцєл vvссэн гэж vзвэл аливаа сайд нь vvнтэй холбоотой зар мэдээг нэвтрvvлэх эсвэл аливаа єєрийн даалгаврыг биелvvлхийг Би Би Си-гээс шаардаж болно. Ийм тохиолдлуудад дээрхтэй холбогдсон бvх зардлыг Би Би Си гаргана. Гэрээний 9-р зvйл ёсоор Гадаад болон Хамтын Нєхєрлєлийн хэргийн яам Би Би Си-гийн Гадаад Нэвтрvvлэгт нилээд хэмжээний нєлєєтэй байдаг. Би Би Си нь Гадаад болон Хамтын Нєхєрлєлийн Хэргийн Яамтай тодорхой хугацаанд зєвшилцэн тогтсон vндсэн зорилго чиглэлд нийцvvлсэн vйл ажиллагаа явуулах vvрэгтэй. Мєн яамтай зєвшилцсєний дагуу нэвтрvvлгийн дамжуулалтын хяналт эсвэл бичлэг гэх мэт нэмэлт материалыг уг яаманд єгєх vvргийг Би Би Си хvлээнэ. Би Би Си урт хугацааны ерєнхий зорилтыг тус яамтай зєвшилцєн баталж олон тvмний хvртээлд нийтлэх vvрэгтэй. Эцэст нь “vндэсний ашиг сонирхолд” нийцсэн олон улсын vйл явдал, засгийн газрын бодлогын талаар нэвтрvvлэг бэлтгэхдээ Би Би Си дээрх яамтай зєвлєлдєж хамтран ажиллах vvргийг давхар хvлээнэ.

Би Би Си-гээс хэвлэн гаргадаг гол тайлан бол Жилийн тайлан бєгєєд vvнд аудитаар баталгаажуулсан санхvvгийн тайлан мєн санхvv, захиргаа, нэвтрvvлгийн стандарт, энэ стандартад нийцvvлэхээр авсан арга хэмжээ, хэрэгжvvлсэн судалгаа зєвлєгєєн, сонсогч vзэгчдээс ирсэн санал гомдол болон нэвтрvvлгийн сvлжээний дvн шинжилгээг багтаасан байх учиртай. Урьд ємнє мєрдєж бvй Дvрэм болон Гэрээтэй харьцуулахад одоо мєрдєж бvй Дvрэм, Гэрээнд ийнхvv vvргийг илvv нарийвчилж тодорхойлсон байгаа. Жилийн ерєнхий тайлан болон Yндэсний зєвлєлvvдийн гаргасан тайланг Тєрийн нарийн бичгийн даргад єргєн барих бєгєєд тэрээр энэхvv баримт бичгvvдийг Парламентад єргєн барьж танилцуулна. Мєн Би Би Си vйлчилгээ, vйл ажиллагаа, стандарт, зорилго чиглэлээ тусгасан тайланг vзэгч сонсогчдынхоо ємнє авсан Амлалт гэсэн хэлбэрээр бvх хураамж тєлєєлєгчдєдєє хvргэх vvрэгтэй.

IV. Санхvvжилт

Дотоод Нэвтрvvлэг ба тvvний дэлхий дэхь арилжааны vйл ажиллагааг багтаасан Дотоод Нэвтрvvлгийн Групп болон Гадаад Нэвтрvvлгийн санхvvжилт тус тусдаа байдаг. Дотоод болон Гадаад Нэвтрvvлгийн хоёулангийх нь санхvvжилтийн гол эх vvсвэр олон нийтээс авдаг хураамж байдаг. Дvрмийн 16-р зvйлд заасны дагуу Дотоод Нэвтрvvлэг дангаараа хураамжын орлогыг авах эрхтэй байдаг ба 1999 оны байдлаар энэ сан нь 2,2 тэрбум фунт буюу Дотоод Нэвтрvvлгийн Группын нийт тєсвийн 82 хувьтай тэнцэж байжээ. Yvн дээр нэмээд 17 хувь нь арилжааны vйл ажиллагаанаас олсон орлого, харин орлогын 1хувь нь бусад эх сурвалжаас орж ирсэн байв. Гэрээний 10.1(б) зvйлийн дагуу Тєрийн нарийн бичгийн даргаас урьдчилан зєвшєєрєл аваагvй тохиолдолд хураамжын орлогыг бусад эх сурвалжаас олсон санхvvжилттэй холилдуулхыг хоригложээ. Ингэснээр Би Би Си-г нэвтрvvлгийн vеэр зар сурталчилгаа явуулхыг хориглож байгаа юм. Гадаад Нэвтрvvлгийн 89 хувийг Парламентын сангаас гаргадаг.

Хураамжын орлогын 62 гаруй хувийг телевизэд зарцуулдаг. Yvнд: 35 хувийг Би Би Си-1-д, 19 хувийг Би Би Си-2-д, 8 хувийг бvс нутгийн телевизvvдэд зарцуулдаг. Yлдсэн хэсгээс 21хувь нь тєрєл бvрийн радио станцуудад хуваарилагддаг ба vлдэгдэл 17хувийг хураамж бvрдvvлэх болон бусад зардалд зарцуулдаг.
Сvvлийн vед Би Би Си-гийн санхvvжилтийн асуудлаар нэлээд их маргаан гарч байгаа бєгєєд Засгийн газрын хамгийн сvvлийн албан ёсны тайланд уг асуудлыг тусгайлан авч хяналтанд байлгах нь зvйтэй гэж дvгнэжээ. Yг шийдвэрийн vр дvнгийн нэг жишээ бол Гэрээний 10.2 зvйл ёсоор 2002 оны 4-р сарын 1-нээс хойш Тєрийн нарийн бичгийн дарга Би Би Си-гийн Дотоод Нэвтрvvлгийн санхvvжилтийн аргачлалыг дахин авч vзэж шинэчлэх эрхтэй болсон. Гэсэн хэдий ч 18-р зvйл ёсоор санхvvжилтийн аргачлалд оруулах аливаа єєрчлєлтийг эхлээд Парламентаар хэлэлцvvлэн баталсан байх ёстой. Тvvнчлэн, арилжааны vйл ажиллагаа, тvvнээс олсон орлогыг нэмэгдvvлэх санаа сvvлийн vед голчлох болсон юм. Жишээлбэл, энэ асуудал 1990 оны Телевиз Радиогийн Актад нэмэлт болж орсон, 1996 оноос мєрдєж буй заалтын дагуу Би Би Си нь дангаараа буюу хамтран Бие Даасан Телевизийн Комиссийн зєвшєєрєл бvхий хувийн телевиз радиогийн байгууллагуудтай хамтран бие даасан арилжааны чиглэлийн телевиз радиогийн vйл ажиллагаа явуулах боломжтой болжээ. Yvнийг Дvрмийн 3(у) зvйлд баталгаажуулсан бєгєєд энэ заалт ёсоор Тєрийн нарийн бичгийн даргаас урьдчилан зєвшєєрєл авсны vндсэн дээр Би Би Си нь Корпорацийн зорилгыг хэрэгжvvлэх vvднээс бусад компаниутай хамтран ажиллаж хамтарсан аж ахуйн нэгж байгуулах эрхтэй.

ХАРЬЦУУЛСАН ДYН ШИНЖИЛГЭЭ

Телевиз, радиогийн ардчилсан бодлогыг хєгжvvлэх vндсэн зарчим нь нэвтрvvлгийн долгион ард тvмний эзэмшилд байж тэдний ашиг сонирхол, тусын тулд ашиглагдахад оршино. Урьд ємнє тєсєєлєшгvй асар их нєєц боломжийг технологийн дэвшил бидэнд нээж байгаа єнєє vед олон нийтийн болон хувийн телевиз, радиогийн байгуулагуудын нєєц баялаг, ур чадвар, євєрмєц онцлогыг нэгтгэсэн телевиз, радиогийн нэгдсэн бодлого нэвтрvvлснээр олон нийтийн эрх ашгийг дээд тvвшинд ханган vйлчлэх болно гэдэг нь олон тvмэнд илэрхий болсон билээ. Германы Yндсэн Хуулийн Цэцийн онцолсноор хэвлэл мэдээлэл нь “тєр, засгийн газар эсвэл нийгмийн аливаа бvлгийн аль альнийх нь ч эрхшээлд байж болохгvй”. Тvvнтэй нэгэн адил Хvний Эрхийн Европын Шvvх нь Австрийн тєр засаг тус улсын телевиз радиог монополчилсан нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг бvдvvлгээр зєрчиж байгаа явдал бєгєєд хэвлэл мэдээлэл нь олон нийтийг мэдээллээр хангах зайлшгvй чухал vvргээ “зєвхєн тєр засгийн зvгээс баталгаажуулж чадах олон ургальч vзэл бодолд тулгуурлах зарчим” зєрчигдсєн нєхцєлд биелvvлж чадахгvй гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Олон нийтэд vйлчилдэг телевиз, радиогийн оршин тогтнох бодит vндэслэл

Хэдийгээр телевиз радиогийн хєгжлийн явцын эхэнд оршин тогтнож байсан энэхvv салбар дахь олон нийтийн монополь ялангуяа ардчилал хєгжсєн орнуудад их хэмжээгээр устаж vгvй болсон ч мэдээлэл ба санаа бодлын чєлєєт урсгалыг бий болгоход олон нийтэд vйлчлэх телевиз радиогийн байгууллагуудын гvйцэтгэж чадах ба гvйцэтгэх ёстой чухал vvргийг олон нийт єнєєг хvртэл хvлээн зєвшєєрсєн хэвээр байна. Технологийн дэвшил эрчимтэй хєгжиж, хувийн хэвшлийн телевиз радиогийн хvчин чадал олон нийтийн vvрд єсєж буй єргєн хvрээний хvсэл хэрэгцээ, сонирхлыг хангаж байгаа хэдийч, энэхvv vйлчилгээг олон нийтийн телевиз радио давхар гvйцэтгэх шаардлагатай зарим чухал салбарууд єнєє хvртэл хэвээр байна.

Yндсэндээ, зах зээл ба бусад хувийн хэвшлийн байгууллагууд олон нийтийн мэдээллийн хэрэгцээг бvрэн хангаж чадахгvй байгаа учир олон нийтэд vйлчилдэг телевиз радио vйл ажиллагаагаа давхар явуулах шаардлага vvсдэг юм. Нэг талаас, энэ vзэгдэл нь эдийн засгийн хvчин зvйлтэй хамааралтай бєгєєд зарим нэвтрvvлэг бэлтгэн явуулахад хэт єндєр єртєгтэй эсвэл сонсогч vзэгчдийн тоо цєєн учир орлогоороо зарлагаа нєхєж чадахгvй байдал vvсдэг. Нєгєє талаас, энэ нь vндэсний vзэл бодлыг тєлєвшvvлэх, ардчилсан болон нийгмийн бусад vнэт зvйлийг хєхvvлэн дэмжих замаар єндєр чанарын мэдээ, мэдээллийн цєм болж бусдыг манлайлан тэргvvлдэг олон нийтийн телевиз радиогийн vvрэгтэй холбоотой байдаг.
Хувийн телевиз радиогийн нэвтрvvлгийн сvлжээг нєхєн, нэмэлт vйлчилгээ vзvvлэх олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн vйл ажиллагааг дэмжих арга Тєр засагт хэд хэд байдаг. Yvнд нэвтрvvлгийнх нь сvлжээний сонгосон хэдэн салбарт санхvvгийн дэмжлэг vзvvлэх замаар хувийн телевиз радиод олон нийтэд vйлчлэх vvрэг ноогдуулах эрх зvйн орчин бvрдvvлэх болон коммьюнити телевиз радиог дэмжих арга замууд орно. Ингэснээр мэдээ, мэдээлэл болон санаа бодлын чєлєєт урсгал олон нийтийн дунд бий болгон хєгжvvлэх vйлсэд чухал хувь нэмэр оруулах нь эргэлзээгvй. Гэвч зєвхєн олон нийтэд vйлчлэх vндэсний хэмжээний телевиз радио энэхvv vйлсийг удирдан манлайлж, vндэстнийг хєгжvvлэх vvргийг гvйцэтгэж чадах бєгєєд энэ нь олон нийтийн телевиз радио дэлхий дахинд оршин тогтнож vйл ажиллагаагаа явуулж буйн шалтгаан юм.

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын ерєнхий зорилго нь олон талын vзэл бодлыг тусгасан, єргєн хvрээний, тэнцвэртэй болон чанарын єндєр тvвшинд бэлтгэгдсэн телевиз радиогийн нэвтрvvлгийн сvлжээг бvх хvмvvсийн хvртээлд зориулан цацахад оршино. Энэхvv ерєнхий зорилго дотор олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хэд хэдэн онцлог vvргvvд багтсан байдаг. Yvнд: мэдээ мэдээллийн тогтмол vйлчилгээ, боловсрол танин мэдэхvйтэй холбогдох vндсэн vvрэг, vндэсний соёл урлаг болон vндэсний vзэл бодлыг хєхvvлэн дэмжих vvрэг, цэнгээнт нэврvvлгийн vvрэг, нийгмийн цєєнхи ба сонирхлын бусад бvлгvvдийн хэрэгцээ шаардлагыг хангах vvргvvд орно.

Магадгvй хамгийн чухал шаардлага нь олон нийтийн итгэл хvлээхvйц vнэн зєв, аль нэг талын vзэл бодлыг vл баримталсан, олон талын асуудлыг тусгасан олон нийтэд ач холбогдол бvхий мэдээ мэдээлэл, шуурхай vйл явдлыг сонсогч vзэгчиддээ хvргэх vvрэг юм. Иргэн тус бvр ба нэр хvндтэй амьдралын асуудалд ач холбогдол бvхий нийгмийн мэдээлэл болох аль нэр дэвшигчдэд саналаа єгєх улс тєрийн мэдээллээс эхлэн гэр бvлээрээ нэг єдрийн зугаалгаар явах эсэх талаар хамгийн энгийн єдєр тумын шийдвэр гаргахад дєхєм болох найдвартай бодит мэдээллээр хангах нь тус байгууллагуудын бас нэг чухал vvрэг мєн. Ийм ч учраас мэдээллийн vйлчилгээ vзvvлэх vvрэг нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хувьд маш чухал vvрэг юм.

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд нь боловсрол танин мэдэхvй болон vндэсний хєгжилд зайлшгvй чухал vvрэг гvйцэтгэдэг. Тус байгууллагуудын нэвтрvvлгийн сvлжээ телевиз радиогийн технологи ба орчин vеийн соёл урлагийн баялаг нєєцийг ашиглах замаар vндэсний vзэл бодлыг єєдрєг сэтгэл мєн шvvмжлэх байр сууринаас хоёулангийг нь хєхvvлэн дэмжих ёстой. Ингэснээр ардчиллын vнэт зvйлийг бэхжvvлэх, бусдыг хvндлэх, нийт иргэдийн нэгдмэл байдлыг бий болгодог. Ерєнхий асуудлын хvрээнд, олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд нийгэм, байгаль орчин, эдийн засаг гэх мэтчилэн єргєн хvрээний vндэсний болон олон улсын чухал асуудлын талаар мэдээлэл, мэдлэг бий болгохоос гадна vндэсний соёл урлагийг хєгжvvлэхэд хувь нэмрээ оруулах ёстой.
Хэдийгээр мэдээллийн нэвтрvvлгийн сvлжээ чухал ач холбогдолтой боловч ихэнхи орнуудад хєгжим, драмт нэвтрvvлэг эсвэл бусад тєрлийн цэнгээнт нэвтрvvлгvvд нэвтрvvлгийн сvлжээний дийлэнх хувийг эзэлдэг. Гэвч нэвтрvvлгийн дээрх тєрлийг тусд нь ангилан бусдаас салган авч vзэх нь буруу юм. Учир нь цэнгээнт нэвтрvvлгvvд сурган хvмvvжил болон vндэсний соёл нийгмийн сэтгэлгээг тєлєвшvvлэн, vндэсний тvvх ба тvvний хєгжлийн тухай ойлголтыг єргєжvvлж, vндэсний соёлыг орчныг эрчимтэй хєгжлийг хєхvvлэн дэмждэг.

Соёл нийгмийн олон тєрлийн урсгалууд хєгжиж буй єнєєгийн цаг vед уугуул ба шинээр vvссэн цєєнх нийгмийн бvлгvvдийн хэрэгцээ шаардлагыг хангах, зах зээлд чиглэсэн арилжааны телевиз радио зохих ёсоор хангаж чадахгvй байгаа бусад бvлэг хэсгvvдийн ашиг сонирхолд vйлчлэхийн тулд ажиллах зайлшгvй шаардлага олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын ємнє тавигдаад байна. Дээрх хэрэгцээ шаардлагыг хангах арга зам тvvний агууллагаас шалтгаалан олон нийтийн телевиз радио тус бvрийн хувьд єєр єєр байх бєгєєд цєєнх vндэстэнд зориулсан тэдгээрийн хэлээр нэвтрvvлэг цацах, орон нутгийн чанартай нэвтрvvлгийн сvлжээг хєгжvvлэх зэрэг хэлбэрээр хэрэгжиж болно.

Yйл ажиллагааны зохицуулалтад учирах саад бэрхшээл

Олон нийтийн мэдээллийн хэрэгцээг хангахдаа олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага нь нэн тvрvvнд олон нийтэд vйлчлэх vvргээ голлон vйл ажиллагаагаа явуулах бєгєєд засгийн газар буюу эсвэл зах зээлийн шаардлагыг vл харгалзана. Гэвч олон нийтийн нэвтрvvлгийн vйл ажиллагаа нь ашиг олох єєрийн чадавхаас илvv хэмжээний нєєц шаарддаг, єндєр єртєгтэй байдаг. Тиймээс, олон нийтэд vйлчилдэг єндєр чанартай телевиз радио олон нийтийн санхvvжилтээс хамааралтай юм. Олон нийтээс санхvvжиж байгаагийн хувьд, мєн агаарын долгионоор дамжуулан олон нийтийн эрх ашгийг хамгаалж буй итгэмжлэгдсэн этгээдийн хувьд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага нь єєрт хуваарилагдсан санхvvжилтийн ашиглалт, vйл ажиллагааныхаа талаар хариуцлага хvлээх ёстой. Yvний зэрэгцээ, санхvvжилт ба хариуцлага тооцох механизм нь тєрийн зохисгvй хяналт vvсгэж эсвэл нийтлэл, нэвтрvvлгийн хараат бус байдалд сєрєг нєлєє vзvvлэх ёсгvй. Эдгээр нь зохистой, эрх чєлєєг хєхvvлэн дэмжсэн олон нийтэд vйлчлэх телевиз радиогийн бодлогын хувьд шийдвэрлэхэд зvйтэй тулгуур зєрчлvvд мєн. Хараат бус байдал, олон нийтийн ємнє хариуцлага хvлээх ба зохих санхvvжилт хvлээж авах гэсэн энэхvv гурван зvйл олон нийтийн телевиз радиог зохицуулах vйл ажиллагаанд нєлєє vзvvvлэх гол хvчин зvйл болно.

Энэ судалгаанд хамрагдсан хууль эрх зvйн тогтолцооны хvрээнд нэвтрvvлгийн ба нийтлэлийн харьцангуй єндєр тvвшний хараат бус байдалтай, хэт єндєр биш ч гэсэн хангалттай хэмжээний санхvvжилттэй, олон нийтийн ємнє хvлээсэн хариуцлагыг зохих тvвшинд тооцдог олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд vйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр байгууллагуудыг давуу сайн талыг нэгтгэх юм бол энэ нь олон нийтэд vйлчилдэг телевиз радио єєрийн тогтолцоо бий болгож буй ардчиллыг шинээр vvсгэн байгуулж эсвэл шилжилтийн vеийг туулж буй орнуудад туршлага, санал бодлын vр ашигтай суурь vндэс болж болох юм.

Дээр дурьдсан жишээг судлахдаа уншигч бvр нэг зvйлийг анхааралдаа авах ёстой. Энэ судлагаа нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн хууль зvйн орчинг судалхыг голлосон юм. Судалгаанд хамрагдсан ихэнх орнууд \бvгдээрээ гэж хэлэхэд хэлсдэхгvй\ олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн маш хvчтэй уламжлалтай бєгєєд энэ нь vндэсний улс тєрийн тогтолцооны салшгvй хэсэг болсон билээ. Ингэснээр дээрх орнуудын засгийн газрын хувьд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын vйл ажиллагаанд хєндлєгєєс оролцоход хvндрэлтэй байдаг бєгєєд улмаар олон нийтийн ємнє хvлээсэн хариуцлагын хэрэгжvvлэлтийг хянах тєрєл бvрийн механизм тогтолцоо байдаг. Жишээ нь, Нэгдсэн Вант улсын Би Би Си-ийн хараат бус байдлыг хуулиар хvчтэй баталгаажуулаагvй боловч дээрх дурьдсан зарчмууд адил vйлчилдэг бєгєєд vvний шалтгаан нь ардчилсан нийгэмд гvнзгий суурьшсан уламжлалтай холбоотой юм. Ардчилалыг шинээр vvсгэн байгуулж эсвэл шилжилтийн vеийг туулж буй орнуудын хувьд энэ уламжлал, практик бий болоогvй байна. Иймээс эдгээр орнуудад олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын хараат бус байдал, санхvvжилтийн найдвартай тогтолцоо, олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг хариуцлага тооцох зэрэг хамгаас чухал зарчмыг хууль эрх зvйн талаас баталгаажуулан бэхжvvлж энэ нь олон нийтийн телевиз радиог дэмжих vндэсний сэтгэлгээ бий болгоно гэдэгт найдах хэрэгтэй.

Хараат бус байдал

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллага нь хариуцлагатай ажиллах ёстой бол нєгєє талаас vйл ажиллагаагаа хараат бус байдлаар явуулах эрх чєлєєтэй байх нь зvйтэй. Эдгээр байгууллагууд засгийн газар, улс тєрийн нам, засгийн газар буюу тєрийн харьяа байгууллага, хувийн хvчтэй сонирхлоос хараат бус байж мэдээ мэдээлэл, цэнгээт болон бусад нэвтрvvлгийг олон нийтэд хvргэх vvргээ нэвтрvvлгийн бvрэн эрх чєлєєгєєрєє дамжуулан зохистой байдлаар хvргэнэ.

Зарим талаар хараат бус байдал гэдэг нь ардчилал ба хvний эрхийг дээдлэгч тогтолцооны салшгvй vндэс суурь болсон, vзэл бодлоо илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєний гол хэсэг болох хэвлэлийн мэдээллийн эрх чєлєєний асуудалтай холбоотой юм. Европын Шvvх Танхим “vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє нь ардчилсан нийгмийн чухал vндэс суурь бєгєєд vvнийг хэвлэл мэдээлээр дамжуулан баталгаажуулах нь онцгой ач холбогдолтой юм” гэдгийг олон удаа цохон тэмдэглэжээ. Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд энэхvv баталгаанд хамрагдах нь гарцаагvй.

Хараат бус байдал нь тус байгууллагуудын олон нийтэд vйлчлэх vvргээ хэрэгжvvлэхэд мєн чухал ач холбогдолтой болно. Олон нийтийн байгууллагын хувьд тэдгээр байгууллагууд нь сонгогдмол хэсэг бvлэг хvмvvсийн сонирхол бус харин нийт ард тvмэнд vйлчилж хариуцлага хvлээнэ. 19-р ЗYЙЛ гэдэг нэртэй хvний эрхийн тєлєє тєрийн бус байгууллага тєрєєс санхvvжиж буй телевиз радиогийн тухай тэмдэглэхдээ ”засгийн газар нь дээрх хэвлэл мэдээллийн байгуулагууд олон нийтийн эрх ашигт хамааралтай асуудлаар олон нийтэд мэдээлэл хvргэх ба засгийн газрын “хоточ нохой” болон ажиллах ихэр хоёр vvргийг хоёулангийг нь биелvvлж байгаа эсэхэд хяналт тавих” онцгой хариуцлага хvлээнэ” гэсэн билээ.

Хараат бус байдлыг баталгаажуулах нэгэн эерэг хандлага нь Канад, Ємнєд Африк, Нэгдсэн Вант Улс дахь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын vйл ажиллагааны хууль эрх зvйн баримт бичигт хараат бус байдал ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулсан зvйл ангийг холбогдох хууль тогтоомжинд оруулсан явдал юм. Дээрх зvйл анги нь тус байгууллагуудын дээд удирдлагын шийдвэр ба тусгай нэвтрvvлгийн сонголт, агуулгыг тєрийн байгууллага ба тэдгээрийн тєлєєлєгчдийн хєндлєнгийн оролцоо болон хяналтаас хамгаалдаг болно.

Yvнээс гадна, хэвлэл мэдээлэл ба vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг ихэнхи vндсэн хуулинд баталгаажуулсан юм. Ингэсний vр дvнд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд хуулинд баталгаажуулсан хэвлэл мэдээллийн эрх чєлєєний vр ашгийг бvрэн ашиглаж, энэ эрх чєлєєг боогдуулж заналхийлсэн Тєр засгийн аливаа vйл ажиллагааны эсрэг хуулийн хvрээнд арга хэмжээ авах бvрэн эрхтэй болсон билээ. Канадын Телевиз Радиогийн Корпораци нь Yндсэн хуулиар баталгаажуулсан хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах тэргvvлэгч байгууллага бєгєєд жишээ нь нэвтрvvлгийн хориг, гэмт хэрэг болон Парламентийн vйл ажиллагааг сурвалжлахыг хязгаарлахын эсрэг байнга тэмцдэг. Єєрийг нь санхvvжvvлэгч ба эзэмшигч Тєр засгийн эсрэг олон нийтийн телевиз радиогийн байгууллагын энэхvv тэмцэл нь тус байгууллагын олон нийтийн ємнє хvлээсэн vvргийг хэрэгжvvлж байгаагийн илрэл мєн.

Хэдийгээр албан ёсны болон vндсэн хуулийн хvрээн дэхь баталгаа чухал боловч практик дээр олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын хараат бус байдлыг дэмжин баталгаажуулах гол тогтолцоо нь Захирлуудын буюу Захирагчдын зєвлєлийн vйл ажиллагаа байдаг. Энэ судалгаанд хамрагдсан олон нийтийн телевиз радиогийн байгууллагууд бvгд хуулийн, бодлогын ба бусад хариуцлага хvлээдэг зєвлєлєєр удирдуулдаг. Дээрх зєвлєлvvдийн гол vvргийн нэг нь олон нийтийн ємнє хvлээсэн хариуцлагыг хэрэгжvvлэхийн зэрэгцээ засгийн газрын хєндлєнгийн оролцооноос тус байгууллагыг хамгаалхад оршино. Yнэндээ, Австрали, Ємнєд Африк зэрэг орнуудад тус зєвлєл нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын хараат бус байдлыг хєхvvлэн дэмжих ба хадгалах хууль эрх зvйн vvрэг хvлээдэг.
Тvvнчлэн, зєвлєл нь єєрєє аливаа улс тєрийн хvчнээс хараат бус байдлаар vйл ажиллагаагаа явуулах нєхцєлтєй байж телевиз радиогийн байгууллагын хараат бус байдлыг хамгаалж чадна. Энэ нь хэнд ч ил тод бєгєєд уг нєхцлийг Европын Зєвлєл нь

“Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагыг удирдаж буй зєвлєлийн статус, ялангуяа тvvний гишvvнчлэлтэй холбоотой асуудлыг зохицуулах дvрэм нь аливаа улс тєрийн буюу бусад хvчний хєндлєнгийн оролцооны эрсдлийг урьдчилан сэргийлэх зарчмаар боловсруулагдсан байх ёстой”
гэж зєвлємждєє маш тодорхой илэрхийлсэн юм.

Улс орон тус бvрт зєвлєлийн бие даасан хараат бус байдлыг баталгаажуулахын тулд олон тєрлийн аргыг нэвтрvvлж ашиглдагаас хамгийн чухал нь зєвлєлийн гишvvнээр томилогдож буй хувь хvмvvсийг сонгох зарчмыг тодорхойлох нийтлэг арга юм. Yvнд зєвхєн ерєнхийлєгч эсвэл ерєнхий сайдын vзэл бодол бус харин нєлєє бvхий улс тєрийн бvх хvчний єргєн хvрээний байр суурийг тєлєєлсєн хvмvvсийг гишvvдийг томилох vйл явцад оролцуулах нь маш чухал. Мєн энэхvv vйл явцад vйл ажиллагаанд оролцох хvрээг улам єргєсєх болон нууцаар нэр дэвшvvлэхийг урьдчилан сэргийлэх vvднээс иргэний нийгмийн тєлєєлєгчдийн оролцоог хангасан байх ёстой. Yvнээс гадна, бас нэг анхаарах чухал зvйл нь зєвлєлийн гишvvдэд нийтэд нь болон гишvvн тус бvрт тавих шаардлагыг тодорхойлох явдал юм. Yvнд мэргэжлийн тусгай шаардлага хангасан, улс тєрч бус эсвэл ноцтой гэмт хэрэг vйлдэж байгаагvй хvмvvсийг томилох ба сонирхлын зєрчлийн тухай журам болоод зєвлєлийн гишvvд нийтээрээ нийгмийг бvхэлд нь тєлєєлєх зарчмын шаардлага орно. Засгийн газрын зvгээс зєвлєлийн гишvvдийн vйл ажиллагаанд нєлєє vзvvлэх, дарамтлахыг урьдчилан сэргийлхийн тулд тэдгээрийг томилох хугацааг баталгаажуулах нь зvйтэй. Эцэст нь зєвлєлийн гишvvдийн шагнал урамшуулалын хэмжээг ч мєн улс тєрийн нєлєєнєєс хамааралгvй байлгах шаардлагатай.

Зєвлєлийн хараат бус байдлыг нь зарим талаараа телевиз, радиогийн байгууллагын жинхэнэ зорилго болох нэвтрvvлгийн эрх чєлєє, хараат бус байдлаас ялгах нь зvйтэй. Нэвтрvvлгийн эрх чєлєє, хараат бус байдлыг хангах vvднээс ихэнхи орнуудад зєвлєлийн vйл ажиллагааг ерєнхий хяналтын vvргээр хязгаарладаг бєгєєд зєвлєл байгууллагын нэвтрvvлгийн асуудалтай холбоотой єдєр тутмын шийдвэрт хєндлєгєєс оролцох эрхгvй байдаг. Ингэснээр зєвлєл телевиз радиогийн байгууллага болон тєр засгийн газрын хооронд холбогч болон ажиллаж нэвтрvvлгийн эрх чєлєє, хараат бус байлдыг хадгалах бололцоог бvрдvvлдэг. Иймд засгийн газар єєрийн эсрэг мэдээ явуулсан талаархи гомдлыг Мэдээний Редакторт тавибал энэ нь зохисгvй явдал бєгєєд энэхvv гомдлыг харин зєвлєлд гаргавал илvv тохиромжтой болно.

Хариуцлага хvлээх

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд засгийн газрын хєндлєнгийн оролцооноос хараат бус байх ёстой ч нєгєє талаас тэдгээр нь олон нийтийн ємнє хариуцлага хvлээж, олон нийтэд vйлчлэх vvрэг болон олон нийтийн эрх ашгийг дээдлэн vйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхийг хянах механизмууд мєн байх ёстой. Эс тэгвээс зєвлєл, удирдах ажилтнууд эсвэл тэдгээр байгууллагуудын ажилтнуудын эрх ашиг олон нийтийн эрх ашгаас дээгvvр тавигдан шамшигдуулахад хvргэнэ. Yvрэг хариуцлагыг тооцох, биелэлтийг нь хянах хэд хэдэн механизм байдгийг доор дурьдая.
Ерєнхий тvвшинд ихэнх олон нийтийн телевиз радио нийгэм дэхь хувь хvмvvс, байгууллага, компаниудын харилцаа холбоо, vйл ажиллагааг нийтэд нь зохицуулах хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулна. Yvнд гэрээ хэлэлцээр ба бусдын эрх ашгийг шамшигдуулсан \худал хуурамч мэдээлэл vvнд мєн хамаарагдана\ тохиолдолд хvлээх vvрэг хариуцлагын тухай ерєнхий хууль болон бусад холбогдох хуулиудаас цєєнхийг нэрлэхэд садар самуун, vзэн ядах vг хэлэхийн эсрэг хууль, хєдєлмєрийн харилцааны тухай болоод байгаль орчны стандартын тухай хуулиуд багтана. Товчоор хэлэхэд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд энгийн иргэдийн нэгэн адил ерєнхий vvрэг, хариуцлага хvлээнэ.

Энэхvv судалгаанд хамрагдсан олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын зєвлєл нь vvрэг хариуцлагын хэрэгжvvлэлтэд хяналт тавихад гол vvрэг гvйцэтгэдэг нь хамгаас илvv ач холбогдолтой зvйл мєн. Дээрх зєвлєлvvд телевиз радиогийн байгууллагын єдєр тутмын vйл ажиллагаанд оролцдоггvй нь тус байгууллагуудын vйл ажиллагааг бодитоор vнэлэх нєхцєлийг бvрдvvлдэг. Yvнээс гадна эдгээр зєвлєлvvд нэвтрvvлгийн эрх чєлєє, хараат бус байдлыг зєрчихгvйгээр засгийн газрын дэмжлэг авах боломжтой. Олон тєрлийн аргаар дамжуулан олон нийтийн vзэл бодлыг vйл ажиллагаандаа vргэлж тусгаж ажиллах нь тэдгээрийн vvрэг мєн. Жишээлбэл, дээр дурьдсан зєвлєх байгуулагуудаас гадна судалгаа, санал асуулга, семинар, олон нийтийн уулзалт тогтмол зохион байгуулах нь зєвлєлийн vvрэг болно.

Ихэнхи орнуудад олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын зєвлєл албан ёсоор, эсвэл хууль тогтоогч дээд байгууллага, эсвэл Парламентад vйл ажиллагаагаа тайлагнадаг. Зєвлєл жилийн тайлангаа Парламент эсвэл олон этгээдээс бvрдсэн бусад байгууллагад єргєн барьдаг. Жилийн тайлан нь аудитын хєндлєнгийн байгууллагаар баталгаажуулсан санхvvгийн тайлан болон олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг, єєрийн зорилго зорилтын хэрхэн биелvvлсэн, олон нийтээс ирсэн санал гомдлыг хэрхэн барагдуулсан талаар нарийвчилсан мэдээллийг багтаасан байх шаардлагатай. Парламент зєвлєлийн гишvvд эсвэл даргыг дуудаж гарсан асуудлаар хариу болон тайлбар єгєхийг шаардах эрхтэй. Энэ нь хууль тогтоогчид, тєрийн эрх баригчдад зєвлєлийн vйл ажиллагааны талаар єєрийн санал бодлоо илэрхийлэх боломжийг олгодог.

Ач холбогдол бvхий зарим сонсогч vзэгчдийн хэсэг бvлгийн хэрэгцээ шаардлагын талаар олон нийтийн телевиз радиогийн байгууллагад зєвєлгєє єгєх байгууллагууд vvсгэн байгуулах хандлага ихэсч байгаа нь ажиглагдаж байна. Зєвєлгєє єгєх байгууллагууд нь цєєнх эсвэл тухайн орон нутгийг тєлєєлсєн байдлаар байгуулагдаж болохоос гадна олон нийтийн телевиз радиогийн зарим онцгой асуудал болон олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ хэрхэн хэрэгжvvлж байгаа талаар хэлэлцэх зорилготойгоор тvр байгуулагдаж болно. Нэгдсэн Вант Улс, Япон, Ємнєд Африк, Автрали зэрэг орнуудын хуулинд зєвєлгєє єгєх байгуулагууд байнгын vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулна гэж заасан байдаг. Сонсогч vзэгчдийн єргєн хvрээг бvхэлд нь тєлєєлсєн, улс тєрийн болон аливаа бусад талуудын аливаа нєлєєлєєс хамгаалагдсан бvтэц ба гишvvдийг томилох журамтай байж чадвал эдгээр байгуулагууд нь vр бvтээлтэй, албадлагын бус шинж чанартай vvрэг хариуцлагыг тооцох механизмыг бvрдvvлдэг.

Энэ судалгаанд хамрагдсан олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд vйл ажиллагаа явуулах эрх ба долгион давтамж хуваарилах эрх бvхий холбогдох зохицуулагч байгууллагуудтай тус бvр єєрийн харилцаа холбоотой байдаг. Ихэнхи олон нийтийн телевиз радиогийн байгууллагуудын хувьд хувийн хэвшлийн телевиз радиотай харьцуулхад vйл ажиллагааны эрх авах эсвэл долгион давтамж хуваарилхын тулд єрсєлдєх шаардлага байдаггvй. Зарим олон нийтийн телевиз радио нь эрх олгох\ шинэчлэхтэй холбоотой ёс тєдий vйл процессд оролцох шаардлагатай байдаг нь зохицуулагч байгууллагууд ба олон нийтэд эдгээр байгууллагуудын vйл ажиллагааг хэлэлцэж шvvмжлэх боломжийг олгодог. Зарим тохиолдолд, жишээлбэл Ємнєд Африкт, эрх олгох\ шинэчлэх нь зєвхєн ёс тєдий бус харин албан ёсны єндєр тvвшинд тавигддаг шаардлага юм. Энэхvv процесс нь нэг талаас телевиз радиогийн vvрэг хариуцлагыг тооцох vр ашигтай vйл ажиллагаа боловч нєгєє талаас эдгээр байгууллагуудын vйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцох боломжийг засгийн газарт олгодог. Цогц, хатуу зохицуулалтын систем нь “техникийн” шалтгаан дээр vндэслэсэн телевиз радиогийн vйл ажиллагааг зохисгvй байдлаар хянах боломж олгодог. Хэдийгээр энэ нь боломжтой боловч олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг хариуцлагыг тусгай болоод нээлттэй vйл ажиллагаагаар дамжуулан илvv сайн тооцож болох бєгєєд олон нийтийн телевиз радиогийн байгууллагад олгох vйл ажиллагааны эрх ба давтамж долгионы хуваарилалтыг хуулиар баталгаажуулдаг.

Санал гомдол хvлээж авах vйл ажиллагааг хэрэгжvvлэх замаар олон нийтийн ємнє шууд хариуцлага хvлээх хэлбэр нь тvгээмэл болоод байна. Тодорхой шалтгааны улмаас тухайн телевиз, радиогийн байгууллагад ноцтой гомдол иргэд, нийгмийн тєлєєлєгчид асуудлыг тус байгууллага эсвэл гуравдагч тал болох ихэнхи тохиолдолд vндэсний телевиз радиогийн стандарт тогтоох агентлаг эсвэл хоёуланд нь тавин шийдвэрлvvлэх боломжтой. Австралийн жишээг авж vзэхэд АТРК нь гомдол саналыг хангалттай тvвшинд барагдуулж чадаагvй тохиолдолд л Австралийн Телевиз Радиогийн Удирдах Газар хэмээх хараат бус байгууллага уучлал хvлцэл хvсэх, алдааг засах талаар шийдвэр гарган тvvнийг хэрэгжvvлхийг шаардах эрхтэй байдаг. Гэхдээ нэвтрvvлгийн байр суурь буюу улс тєрийн vзэл бодлын талаархи маргааны шинжтэй санал гомдлыг авч хэлэлцэхгvй байх vvднээс хvлээж авах санал гомдлын хvрээг маш нарийн тодорхойлох нь зvйтэй. Жишээ нь, Австрали улсад телевиз радиогийн байгууллага єєрийн зорилго, vvргийг биелvvлж чадаагvйтэй холбоотой санал гомдлыг л зєвхєн хvлээн авч хэлэлцдэг болно.
Yvрэг хариуцлагыг тооцох албан бус механизмын ач холбогдлыг vл ойшоож болохгvй. Хэвлэл мэдээллийн бусад байгууллагууд, хэрэглэгчдийн бvлэг, боловсрол сургалтын болон тєрийн бус байууллагууд зэрэг иргэний нийгмийн тєлєєлєгчид нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ хэрхэн биелvvлж байгаад мєн хяналт тавьдаг. Yvнтэй холбогдуулаад ил тод байдал ба олон нийтэд хvргэж буй байгууллагын сурталчилгаа олон нийтийн телевиз радио бvрийн хувьд шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг нь тус байгууллагуудын цаашдын оршин тогтнол ба санхvvжилт эцсийн эцэст олон нийтээс олгож буй дэмжлэгээс хамааралтай холбоотой.

Санхvvжилт

Ардчилал хєгжсєн орнуудад олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын засгийн газрын хєндлєнгийн оролцооноос хараат бус байх эрх чєлєє нь хууль эрх зvйн хувьд ч, албан ёсны практик vйл ажиллагаанд ч харьцангуй баталгаажсан байдаг. Єнєєдрийн хувьд олон нийтийн телевиз радиогийн байгууллагуудын єєрийн vvргийг хэрэгжvvлэх vйл явцад учирч буй гол аюул нь тэдгээрт vзvvлж буй санхvvгийн шахалт дарамт юм. Засгийн газрын тусламжийг багасгах санал бодол ерєнхийдєє ноёрхож буй ийм цаг vед олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн олон байгууллагуудад нэг талаас vйлчилгээний чанар болон тvвшинг урьдынхтай адил хэвээр нь баримтлах шаардлага тавьж байгаагийн зэрэгцээ, нєгєє талаас тєрийн санхvvжилтийн хэмжээ нь багасч байна.

Уламжлал ёсоор, судалгаанд хамрагдсан Ємнєд Африкаас бусад орнуудад олон нийтийн телевиз радиогийн vйл ажиллагааг нэг бол засгийн газрын нэгдсэн нєєцєєс эсвэл телевиз радиогийн хураамжаар голчлон санхvvжvvлдэг. Олон нийтээс олгож буй санхvvжилтийн энэ хоёр тєрєл нь тус бvр єєрийн давуу ба сул талтай. Хэрэглэгчдэд ноогдуулах телевиз радиогийн хураамж засгийн газрын хєндлєнгийн оролцооноос харьцангуй хамгаалагдсан бєгєєд санхvvжилтийн тvвшинг яваандаа хангалттай хэмжээнд барьж чаддаг. Хураамж хураах зардал гардаг боловч цахилгаан хэрэглэгчдээс хураадаг тєлбєрийн сvлжээ зэрэг тєлбєр тєлєх одоогийн тогтолцоог давхар ашиглаж зардлыг хэмнэх боломжтой. Yvнээс илvv ноцтой асуудал нь телевиз радиогийн хураамжийн урьдын уламжлалгvй орнуудад хураамж нэвтрvvлж эхлэх явдал нь улс тєрийн шалтгааны улмаас хэцvv шийдвэр гэдэг нь батлагдсан билээ. Нєгєєтэйгvvр, энэхvv хураамж нь телевиз радиогийн байгууллагуудад сонсогч, vзэгчдийн тоог ихэсгэж єєртєє татах шахалт vзvvлж, улмаар олон нийтийн ємнє хvлээсэн vvргийг хэрэгжvvлхэд нь сєрєг нєлєє vзvvлэх магадлалтай.

Судалгаанд хамрагдсан орнуудын дунд олон нийтэд vйлчилдэг байгууллагууд нь олон нийтийн ємнє хvлээсэн vvрэгтэй vнэнч, харьцангуй сайн хэрэгжvvлдэг боловч зєвхєн Япон улсад л олон нийтийн телевиз радиогийн санхvvжилтын дийлэнх ихэнхийг нь олон нийтийн сангаас гаргадаг юм. Засгийн газрын бvрэн санхvvжилтийг тодорхой хэмжээгээр орлох зорилгоор олон нийтэд vйлчилдэг олон тооны телевиз радио арилжааны vйл ажиллагаа болох зар сурталчилгаа хийхээс гадна дvрс бичлэг, ном зэрэг салбарт хєл тавьж орлого олох боллоо. Єнєєгийн байдлаар зар сурталчилгааны vйл ажиллагаа нь зєвхєн телевизийн салбарт хєгжиж тархаад байгаа нь нэг талаасаа радиогийн салбартай харьцуулахад телевизийн зардал маш єндєртэй холбоотой юм.

Хэдийгээр олон нийтийн долгионоор зар сурталчилгаа явуулахад буруу байхгvй боловч vvнд хэд хэдэн эрсдэл байдаг. Телевиз радиогийн байгууллага єдєрт тодорхой хэмжээний нэвтрvvлэг явуулах хязгаартай бєгєєд чанартай нэвтрvvлэг олон байх тусмаа сайн. Арилжааны vйл ажиллагаа нь олон нийтийн телевиз радиог хувийн байгууллагуудыг дууриахад хvргэдэг бєгєєд нэвтрvvлгийн сонголтыг хийхдээ чанарыг дээдлэх бус харин тухайн нэвтрvvлэг хэр олон тооны vзэгчид цуглуулдаг дээр тулгуурлан шийдвэрээ гаргах томоохон эрсдэл бий. Ингэснээр нэвтрvvлгийн чанар буурч, нэвтрvvлгийн тєрєл багасч юуны тvрvvнд олон нийтийн телевиз радио оршин тогтнох бодит vндэслэлийг vгvй болгоно. Нєгєєтэйгvvр, олон орнуудын жишээнээс харахад санхvvгийн бэрхшээл болон тєрийн санхvvжилт буурч буй нь нэмэлт орлогын эх vvсвэрийг нээхээс нааш олон нийтийн телевиз радиогийн байгууллага єєрийн нэвтрvvлгийн сvлжээг чанарын єндєр тvвшинд болон шаардлагатай хэмжээнд хадгалж чадахгvйд хvргэж байна. Yvнийг тэнцвэржvvлэхийн тулд арилжааны чанартай зар сурталчилгаанд хязгаарлагдмал цаг олгохын зэрэгцээ нєгєє талаас санхvvгийн эх vvсвэрийн дийлэнхи хувийг тєрєєс гаргах шийдэл юм.
Бидний бодлоор, олон нийтэд vйлчилдэг телевиз радио олон нийтээс голлон санхvvжих ёстой бєгєєд бид энэ байр сууриндаа vнэнч хэвээр байна. Хэрэв олон нийтийн телевиз радиогийн байгууллагууд зах зээлд єрсєлдєхєд хvрвэл тэд єєрсдийн єрсєлдєгч болох хувийн телевиз радиог дууриаж нэгэн адил болохоос єєр аргагvй байдалд хvргэж, улмаар олон нийтэд vйлчлэх vvрэг болон оршин тогтнох зорилгоо vгvйсгэн мартах хэрэгтэй болно.

ДYГНЭЛТ

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд хувийн телевиз радиогийн нэвтрvvлгийн сvлжээг нєхєж, улмаар тэдгээрийг тэргvvлснээр єргєн хvрээний мэдээ мэдээлэл, vзэл санааг хvлээн авах олон нийтийн эрхийг баталгаажуулхад зайлшгvй чухал vvрэг гvйцэтгэдэг. Олон нийтэд vйлчилдэг шилдэг байгууллагууд мэдээ болон шуурхай нэвтрvvлгийг чанарын єндєр тvвшинд бэлтгэн цацаж, vндэсний vзэл бодол, ардчилал ба нийгмийн бусад vнэт зvйлсийг хєхvvлэн дэмжиж, боловсрол танин мэдэхvй ба мэдээллийн чанартай нэвтрvvлгийн сvлжээг хєгжvvлж, нийгэм дэхь цєєнх болон бусад євєрмєц бvлгvvдийн хэрэгцээг хангах vvргийг хvлээн гvйцэтгэдэг.

Олон нийтэд vйлчлэх телевиз радиогийн vvргийн хэрэгжvvлэлтийн чанар нь дараах гурван нєхцлєєс бvрддэг. Yvнд: мэдээ мэдээлэл, боловсрол танин мэдэхvй ба цэнгээнт нэвтрvvлгийн чанартай сvлжээ бvхий олон нийтийн ємнє хvлээсэн vvрэг болон олон нийтийн санхvvжилтийн зарцуулалтын талаар олон нийтийн ємнє хариуцлага хvлээх чєлєєтэй ба хараат бус телевиз радиогийн байгууллагууд багтана. Хууль эрх зvйн хvрээнд тусгасан баталгаа болон хараат бус удирдах байгууллагууд нь олон нийтийн телевиз радиогийн байгууллагуудын хараат бус статусыг дэмжих хамгийн баталгаатай арга зам болно. Эдгээр удирдах байгууллагууд хариуцлага хvлээх болон тооцох гол механизм болж ажилладаг бєгєєд vйл ажиллагаагаа тайлагнах арга зам, санал гомдол хvлээн авах зохион байгуулалт, зєвлєх байгууллагууд ба судалгаа явуулах зэрэг аргаар олон нийтийг татан оролцуулж, зохицуулагч хараат бус байгууллагаар дамжуулан тус олон нийтийн байгууллагуудын vйл ажиллагааг хянах нь тэдгээрийн vvргийн хэрэгжvvлэлтийн нєхцлийг хангахад чиглvvлсэн vйл ажиллагаа мєн. Санхvvжvvлтийн асуудал нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын ємнє тулгараад байгаа хамгийн хэцvv асуудал. Хэдийгээр тєрийн санхvvжилт зарим давуу талтай боловч бодит амьдралд энэхvv санхvvжvvлтийн эх vvсвэрийн хэмжээ багассаар байгаа бєгєєд ихэнх олон нийтэд vйлчилдэг телевиз радио нь санхvvгийн нэмэлт эх vvсвэр хайх шаардлагад хvрээд байна. Тєрийн санхvvжилтийг голлон тvvний зэрэгцээ арилжааны vйл ажиллагаанаас орлого олох санхvvжилтийн арга зам нь олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагуудын дунд тvгээмэл хэлбэр болжээ.

Дээрхи нєхцєл бvрдсэн тохиодолд олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагууд олон нийтийн аливаа зvйлийг мэдэх, єргєн хvрээний, олон талт ба олон ургальч телевиз радиогийн нэвтрvvлэг хvлээж авах эрхийг хэрэгжvvлхэд ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулдаг. Эдгээр байгууллагууд олон нийтийн ашиг сонирхлыг хангах, мэдээ мэдээллэл, vзэл санааны чєлєєт урсгалыг бий болгоход чухал болоод онцгой vvрэг гvйцэтгэдэг бєгєєд засгийн газар болон бусад олон нийтэд vйлчилдэг аливаа байгууллага, этгээд нь олон нийтэд vйлчлэх зорилго бvхий энэхvv тогтолцоог тогтвортой санхvvжилтээр хангах ёстой.

Хавсралт А

Олон нийтэд vйлчилдэг телевиз радиогийн байгууллагын vйл ажиллагааны нэг хvн амд ноогдох орлого \фунт стерлинг, 1996 оны байдлаар\

Орон
Хураамж
Засгийн газрын санхїїжилт
Зар сурталчилгаа
Бусад
Япон \NHK\
100
0
0
0
Норвеги \NRK\
99
0
1
0
Швед \SVT\
98
0
1
1
Австрали \ABC\
98
0
2
0
Нэгдсэн Вант Улс \BBC\
97
0
3
0
Дани \DR\
91
0
1
8
Герман \ARD\
82
0
9
9
Турк \TRT\
59
21
5
15
Бельги \VRT\
77
0
22
1
Канад \CBC\
0
75
22
3
Герман \ZDF\
73
0
17
10
Бельги \RTBF\
72
0
20
8
Нидерланд \NOS\
69
0
23
8
Франц \F3\
66
2
32
0
Чех \CT\
61
0
24
15
Итали |RAI\
59
0
37
4
Франц \F2\
50
0
50
0
Португали \RTP\
0
48
48
4
Польш \TVP\
32
0
37
31
Дани \TV2\
25
0
72
3
Испани \RTVE\
0
25
64
11
Ємнєд Африк \SABC\
18
0
78
4
Шинэ Зеланд \TVNZ\
0
0
100
0
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:116302 
 Энэ сард:9731 
 Өнөөдөр:107 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.