Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

“ЧЄЛЄЄТЭЙ БЄГЄЄД ШУДАРГА БАЙХ НЬ”
ОЛОН НИЙТ, СЭТГVVЛЧДИЙН ДУНД ЯВУУЛСАН
СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ОРШИЛ
Монгол улсад ардчилсан сэтгvvл зvй хєгжиж, чєлєєт хэвлэлийн тогтолцоо бодит зvйл болоод 10 гаруй жил єнгєрч байгаа хэдий ч Монголын сэтгvvлчдийн нийтээр даган мєрдєх ёс зvйн зарчим батлагдаагvй, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг тууштай сахин хамгаалах, хараат бус сэтгvvл зvйг хєхиvлэн дэмжих хамгийн vр дvнтэй хэлбэр болох хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалт хараахан хєгжиж эхлээгvй байна.

"Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлтэй (МСНЭ) хамтран 2004 оны 4-р сарын 20-ноос 7-р сарын 20-ныг дуустал "Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" тєсєл хэрэгжvvлсэн юм. Тэнцвэртэй, шударга сурталчилгаа, мэдээллээр дамжуулан шударга сонгуулийг хєхиvлэн дэмжих зорилго бvхий энэхvv тєслийн хvрээнд МСНЭ, Монголын Сонины Холбоо (МоСХ), Монголын Чєлєєт Сонинуудын Холбоо (МЧСХ)-ны хамтарсан бага хурлаас 2004 оны "Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн дагаж мєрдєх ёс зvйн зарчим"-ыг баталж, Хэвлэлийн тvр цэц ажиллуулахаар тvvний дvрэм, бvрэлдэхvvнийг баталсан билээ.

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" тєслийн хэрэгжилтэд vнэлгээ, дvгнэлт єгєх, тvvний хvрээнд хийж гvйцэтгэсэн ажлын талаар иргэд, сэтгvvлчдийн ойлголт, хандлагыг судлах зорилгоор энэхvv судалгааг явуулав.

Иргэдийн дунд сонгуулийн кампанит ажлын ємнє, хойно 2 удаа нийт 500 хvнийг хамарсан судалгаа хийсэн бєгєєд дvнг нэгтгэн гаргасан болно. Сэтгvvлчдийн дунд явуулсан судалгаанд хэвлэл мэдээллийн 30 гаруй байгууллагад ажиллаж буй 200 сэтгvvлчийг хамруулсан нь монголын нийт сэтгvvлчдийн 10 орчим хувийг эзэлж байгаа юм. Энэ нь УИХ-ын сонгуулийн vеэр хамгийн идэвхтэй ажиллаж байсан сэтгvvлчдийг тєлєєлсєн юм.

Судалгаагаар " Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчим" батлагдсан тухай, сэтгvvлчид ёс зvйн зарчмыг мєрдєж ажилласан эсэх талаар єєрсдийнх нь болон олон нийтийн дvгнэлт, ойлголт, Хэвлэлийн тvр цэц ажилласан тухай мэдээлэл сэтгvvлчдэд аль хэр хvрсэн, сэтгvvлчдэд тулгарч буй бэрхшээл, цаашид мэргэжлийн ёс зvйн зарчмыг ердийн хэм хэмжээ болгоход анхаарах зvйлийн талаарх хандлагыг тандаж, илрvvлсэн болно.

Хэвлэлийн эрх чєлєє бол ардчиллын тулгуур зарчмын нэг, иргэдийн vндсэн эрх, эрх чєлєєний салшгvй хэсэг юм. Ийм ч учраас хэвлэл мэдээллийн талаарх олон нийтийн vнэлгээ, vнэлэмж нь цаашид хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олон нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн хоточ нохой байх vvргээ биелvvлэхэд нь чухал эх сурвалж, тулгуур баримт болох учиртай.

Энэ нь зєвхєн тухайн тєслийн тухай тандалт бус харин сэтгvvлчийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын талаар олон нийт, сэтгvvлчдийн дунд хийсэн анхны судалгаа болсноороо шинэлэг юм.
Сэтгvvлчийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын тухай олон нийт, сэтгvvлч, хэвлэл мэдээллийн удирдлагад ойлголт єгч, энэ чиглэлээр анхны бодит туршлага хуримтлуулсанд тєслийн гол ач холбогдол оршино.

Бидэнд энэ боломжийг олгож, санхvvгийн тусламж vзvvлсэн "Нээлттэй Нийгэм" Форумд гvн талархал илэрхийлье.

Тєслийн удирдагч Х.Наранжаргал

I. ОЛОН НИЙТИЙН VНЭЛЭМЖ

1.1. СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ХVРЭЭ
Ардчилсан шударга сонгуулийн vр дvн, олон нийтийн сонголтод нєлєєлдєг олон хvчин зvйл байдаг боловч хэвлэл мэдээллийн хэрэгсэл голлох vvрэг гvйцэтгэдэг. ХМХ-ийн сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл vнэн зєв, бодитой, тэнцвэртэй байх нь эн тэргvvний ач холбогдолтой юм. Vvний тулд хэвлэл мэдээлэл, улс тєрийн нам, эвсэл, хєдєлгєєнєєс хараат бус байж, мэргэжлийн тvвшинд ажиллан, гагцхvv сонгогч тvмний эрх ашигт vйлчлэх ёстой. Олон нийт сонгуульд оролцож буй бvх талуудын тухай vнэн бодитой, тэнцвэртэй мэдээллийг хvлээн эрхээ эдлэхэд чин шударгаар туслах нь сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ажилтнуудын vvрэг билээ. Энэ vvргээ нэр тєртэй биелvvлэхийн тулд мэргэжлийн ёс зvйгээ эрхэмлэн сахих нь хамгаас чухал билээ.

2004 оны УИХ-ын Сонгуулийн vеэр монголын сэтгvvлчид анх удаа Ёс зvйн зарчим баталсан бєгєєд тэд энэхvv зарчмаа аль хэр дагаж мєрдсєн тухай олон нийтийн vнэлэлт, дvгнэлтийг судлахад энэ судалгааны гол зорилго оршино.

Судалгаанд сонгуулийн насны ихэнх нь тєвлєрєн суудаг, ХМХ олноор байрладаг нийслэл хотын 500 хvнийг хамруулж, мэдээллийг хvн олноор цуглардаг газруудаар явж, анкет ашиглан цуглуулж, боловсруулсан болно.

Хvснэгт 1. Судалгаанд хамрагдагсдын насны байдал

Насны бvлэг
Тоон vзvvлэлт
Хувь
1. 18-25 нас 112 4%
2. 26-30 нас 123 24.6%
3. 31-35 нас 113 22.6%
4. 36-40 нас 74 14.8%
5. 41-ээс дээш нас 78 15.6%
Нийт 500 100%

Судалгаанд сонгуулийн насны бvх бvлэг хамрагдсан бєгєєд боловсролын хувьд ч гэсэн нийгмийн хамгийн идэвхитэй хэсгийг тєлєєлєх боломжтой гэж vзэж байна.

Хvснэгт 2.Судалгаанд хамрагдагсдын боловсролын байдал

Боловсрол
Тоон vзvvлэлт
Хувь
1. Бvрэн бус дунд 37 7.4%
2. Бvрэн дунд 153 30.6%
3. Дээд 222 44.4%
4. Тусгай 88 17.6%
Нийт 500 100%

1.2. СОНГУУЛИЙН VЕЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

ХЭРХЭН АЖИЛЛАСАН БЭ?
Сонгуулийн vеэр иргэдийн санаа бодолд хvчтэй нєлєє vзvvлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол єргєн нэвтрvvлэг (телевиз, радио) юм. Тэдгээрийн ашиглаж буй агаарын долгион нь нийт ард тvмний ємч бєгєєд єргєнєєр ашиглахад хязгаарлагдмал байдаг. Иймд єргєн нэвтрvvлгийн мэдээллийн хэрэгсэл нь сонгуулийн vеэр аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнд бус, сонгогчдын эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, шударга мэдээллээр хангах vvрэг хvлээдэг олон улсын хэм хэмжээ байдаг. Харин сонин хэвлэлийн хувьд аль нэг нам, эвсэл, хєдєлгєєнийг дэмжиж байгаагаа шууд илэрхийлэх эрхтэй байдаг ажээ.

Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 86% нь сонгуулийн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс, 14 хувь буюу 70 хvн бусад эх сурвалж, тухайлбал, сурталчилгааны хуудас, самбар зэргээс сонгуулийн тухай мэдээ, мэдээлэл авсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотроос єргєн нэвтрvvлэг, тухайлбал телевизээс судалгаанд хамрагдагсдын 91.4 хувь буюу 457 хvн мэдээлэл авсан байна. Энэ нь телевиз нийслэл хотод хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамгийн илvv хvртээмжтэйг нотолж байна.

График 1. Сонгуулийн мэдээлэл авч буй байдал

Тайлбар: Сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн дамжуулж, тvгээж буй мэдээлэл иргэдэд зєв сонголт хийхэд аль хэр тус болсныг тодруулбал 48.4% нь хангалттай гэж хариулжээ. Харин тєдийлєн хангалттай бус, хангалтгvй гэж vзэж байгаа хvмvvс 51.2%-ийг эзэлж байна.

График 2. Мэдээлэл сонголт хийхэд хангалттай байсан эсэх

"Мэдээлэл хангалтгvй, тєдийлєн хангалтгvй" гэсэн хvмvvсээс тухайлбал ямар мэдээлэл хvсэж байсныг тодруулахад намуудын мєрийн хєтєлбєрийг харьцуулсан дvн шинжилгээ, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн гэх мэт олон ургальч vзлийг эрхэмлэсэн, хараат бус мэдээлэл хангалтгvй байжээ.

Хvснэгт 3. Мэдээлэл хvссэн байдал

Мэдээллийн хэлбэр
Тоон vзvvлэлт
Хувь
1. Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн 162 63.3%
2. Намуудын мєрийн хєтєлбєрийн харьцуулсан
дvн шинжилгээ, мэдээлэл
106 41.4%
3. Сонгогчийн боловсролд зориулсан 42 17.2%
4. Бусад 23 8.9%

Жич: Нэг хvн нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, сонгогчийн боловсролд зориулсан мэдээлэл гэх мэт давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.

Судалгаанаас харахад хэвлэл мэдээллийн байгууллагууд 2004 оны сонгуулийн vеэр олон нийтийн эрх ашигт vйлчилж чадсангvй гэсэн дvгнэлт хийж болох юм. Сонгогчдын боловсролд зориулсан мэдээлэл хангалтгvй байсан гэж vзсэн хvн харьцангуй цєєн байсан нь сонирхол татаж байна. Энэ нь сонгуулийн vеэр хэвлэл мэдээллийн бас нэг чухал vvрэг болохыг судалгаанд хамрагдагсад тєдийлєн ойлгоогvй, эсвэл ач холбогдол єгєєгvйтэй холбоотой баж болох юм.

1.3. Сэтгvvлчид ёс зvйгээ хэрхэн баримталсан бэ?

Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 40.4 хувь /202 хvн/ нь сэтгvvлчид энэ сонгуулийн vеэр ёс зvйн зарчим батлан мєрдєж байгаа тухай мэдсэн, 59.6 хувь нь энэ тухай дуулаагvй байна. Энэ тухай сонссон хvмvvсийн 49.5% нь тухайн мэдээллийг телевизээс, 43% нь сурталчилгааны хуудаснаас олж авчээ.

График 3. Мэдээлэл авсан байдал


Тайлбар: Нэг оролцогч нэгээс хоёр эх сурвалж, тухайлбал, радио телевиз, сонин сурталчилгааны хуудас гэх мэт давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.

Олон нийт сэтгvvлчдийн энэ алхамыг дэмжиж байгаа нь судалгаанд хамрагдагсдын 67.8 хув? ?? ийн "тийм" гэж хариулснаас харагдаж байна.

Харин сэтгvvлчийн ёс зvйн зарчмын тухай сонссон, vгvйгээс vл хамааран судалгаанд хамрагдсан 500 хvний 67.8% нь тэд энэ сонгуулийн vеэр ёс зvйгээ баримтлан ажиллаж чадаагvй гэж дvгнэсэн байна. Энэ судалгааг бид "Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчим"-д тусгасан зvйл тус бvрээр санал асууж, хариултыг нэгтгэсэн болно.

График 3. Сонгуулийн vеийн ёс зvйн vнэлэмж

Сэтгvvлчид ёс зvйгээ баримтлан ажиллаж чадаагvй гэж vзсэн 335 хvн ёс зvйг хэрхэн зєрчсєн, энэ нь аль хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тvлхvv ажиглагдаж байсныг дvгнэхдээ 73.4 % нь "нэг намыг дагнан сурталчилж байсан" хэмээн санал нэгджээ.

Хvснэгт 4. Ёс зvйн зєрчил

Ёс зvйн зєрчил
Тоон vзvvлэлт
Хувь
1. Нэг намыг дагнан сурталчилж байна 246 73.4%
2. Мэдээлэл тэнцвэртэй бус байна 194 57.9%
3. Сонгогчдыг аль нэг намын тєлєє саналаа єгєхийг шууд уриалж байна 124 37%
4. Нийтлэл, нэвтрvvлгийг бичсэн, бvтээсэн сэтгvvлч нэрээ тавихгvй байна 112 33.4%
5. Єєрийн vзэл бодлыг хэт тулгаж байна 77 15.4%
6. Тєлбєртэй болон тєлбєргvй нэвтрvvлгийг зааглахгvй байна 74 22%
7. Сэтгvvлч эх сурвалжаа дурдахгvй байна 67 20%

Жич: Нэг оролцогч нэгээс хоёр ёс зvйг давхардуулан хариулсныг vзvvлэлт тус бvрд оруулан дvнг нэгтгэлээ.

Сэтгvvлчдийн энэ алдаа хэвлэл мэдээллийн аль хэрэгсэл дээр тvлхvv гарсныг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 92.5 хувь нь телевиз, vvнээс МVТВ дээр илvv ажиглагдсан гэж дvгнэсэн байна.

График 4. Телевиз

Телевизийг нэр зааж єгсєн санал нь телевиз гэж хариулсан нийт хариултын 48.1 хувийг, онцолж нэрлэлгvй телевиз гэсэн хувилбарыг сонгосон нь 51.9 хувийг эзэлж байна. Гэхдээ ихэнх оролцогч 2-3 телевизийн нэрийг бичсэн тул телевиз тус бvр дээр хvн бvрийн хариултыг оруулж дээрх дvнг тооцож гаргалаа.

Харин радио, сонины хувьд нийт оролцогчдын 15.2 хувь буюу 51 хvн радио гэж vзсэнээс 10 нь Монголын радио, 10 нь FM радио нэрлэсэн байна. Сонин гэж 335 хvнээс 58.5 хувь нь буюу 196 хvн нь сонгосон бєгєєд 156 хvн нэрлээгvй, 40 хvн 18 сонинг ёс зvйгvй ажилласан гэж vзсэнээ бичжээ. Vvнээс 32.5 хувийг “Єдрийн сонин”, 22.5 хувийг ”Vнэн”, 17.5 хувийг “Зууны мэдээ”, 12.5 хувийг “Сэрvvлэг”, “Хvмvvс”, “Монголын мэдээ” тус бvр 7.5 хувийг эзэлсэн байна.

Судалгааны дvнгээс харахад иргэд сонгуулийн тухай мэдээллийг ХМХ-ээс тvлхvv хvлээн авдаг ч энэ нь тэднийг сонголт хийхэд хангалтгvй байдаг ажээ. Єєрєєр хэлбэл, монголын хэвлэл мэдээлэл ардчилсан нийгмийн хамгийн гол vйл явдал болох сонгуулийн vеэр хэвлэл мэдээлэл олон нийтийн эрх ашигт бус, улс тєрийн нам, нэр дэвшигчдэд vйлчилдэг ажээ.

Олон нийтийн хамгийн илvv ашигладаг телевиз тэднийг хvссэн мэдээллээр нь хангаж чадаагvй, мэргэжлийн ёс зvйг баримтлаагvй байна. Энэ нь МVРТ єнєє хэр Засгийн газрын мэдэлд байж, тvvний хяналт дор ажиллаж буйтай холбоотой юм.

 

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173375 
 Энэ сард:14394 
 Өнөөдөр:24 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.