Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » "Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ - СОНГУУЛЬ

“”Чєлєєт бєгєєд шударга байх нь,, сэтгvvлчдийн дугуй ширээний уулзалт ярилцлагад тавих vндсэн илтгэл

Илтгэгч нь : МСНЭ- ийн дэд ерєнхийлєгч Д.ЦЭНДЖАВ

Эрхэм vзэг нэгт нєхдийнхєє энэ єдрийн амрыг эрье. Та бvхний анхаарлыг єнєє цагийн тулгамдсан нэн эгзэгтэй асуудалд чиглvvлж, санал бодлыг тань нээн сонсохоор энэхvv илтгэлийг бэлтгэлээ. Улс тєрийн сонгууль хаяанд иржээ. Монголын хувьд ,,улс тєрийн хавар,, гэсэн томьёолол байдаг бєгєєд энэ нь нэн хуйсагнуур, нэн олон ааштайг та бид мэдэхээрээ нэг болсон.Сонгуулийн товыг албан ёсоор зарлаагvй боловч улс тєрийн намууд сонгуулийг албан бус байдлаар аль хэдийнэ эхэлснийг сэтгvvлч та нєхєд мэдэж байгаа. Чухамхуу ийм нєхцєлд сэтгvvлчид бид яаж ажиллах ёстой вэ, сэтгvvлч хvн vvрэг хариуцлагаа хэрхэн ухамсарлах ёстой вэ гэдэгт та бvхний анхаарлыг чиглvvлэхийг хvсч байна.

Аливаа улс тєрийн сонгууль хєгжингvй болоод буурай аль ч улс оронд олон нийтийн анхаарлыг хурцаар татдаг маш чухал тvvхэн vйл явдал болдог. Яагаад вэ? гэвэл тухайн орны эгэл жирийн ард тvмэнд олдож байгаа маш ховор, хоосон алдаж болохгvй хамгийн дээд эрх мэдэл юм. Ард олон тєрийн эрхийг зєвхєн ганцхан єдєр, магадгvй ганцхан минутад л барилцдаг. Тэр бол улс тєрийн сонголт юм. Ємнєх тогтолцоонд сонгууль хоосон тунхаг тєдий байсан сонгогчийн эрх мэдэл одоо жинхэнэ сонгодог хэлбэрээр хэвшин тогтжээ. Тєр засгийг єєрчилж ч чадах, итгэл хvлээлгэн vргэлжлvvлэн ажиллуулж ч чадах тийм онцгой эрх дарх Монголын ард тvмний хувьд дєрвєн жилд нэг удаа л тохиолддог. Эрх баригч намынхан энэхvv дєрвєн жилд юу хийснээ олон нийтэд шалгуулдаг. Алдаа оноо байдаг нь бараг жам ёсны зvйл. Тэмцэж яваад алдав уу, тэгэхээс тэгж алдав уу гэдэг нь бол єєр хэрэг. Улс эх орондоо чухам юу хийж бvтээв, ард тvмэн яаж хожив, хvмvvсийн амьдрал ємнєхєєсєє дээшлэв vv гэдэгт л гол анхаарлаа хандуулдаг.

Тэрхvv ард тvмэн гэгч vнэндээ цул бат нэг vзэл бодолгvй, зохион байгуулагдаагvй эргэлзэн тээнэгэлзсэн олонхийг аль нэг улс тєрийн хvчин єєртєє татахын тулд янз бvрийн ов арга хэрэглэж, Засгийн эрхийг ардчилсан, тайван замаар авахыг чармайдаг нь сонгуулийн кампанийн гол vйл явдал гэхэд болно. Энэ нь шударга ба шударга бус замаар явж иржээ. Цэвэр шударга, ямар ч маргаан тэмцэлгvй, єєгvй тунгалаг улс тєрийн сонгууль хаа ч байхгvй. Ийм vед улс тєрийн намуудын єрсєлдєєн, учир утга муутай талцаан , маргаан тэмцэл дээд хэмжээндээ хvрдэг болохоор янз бvрийн бохир арга хэрэглэх , бие биеэ дайрч доромжлох, худал хуурмаг зохиомол мэдээлэл тараах, єєрсдийгєє сєргєлдєгч талаасаа хамаагvй илvvд тавих, биелэгдэх бололцоогvй , тооцоо муутай амлалтаар олныг хуурах, хvмvvсийн саналыг хахуульдан авах, хувь хvмvvсийн нэр тєрд халдах зэргээр ширvvн тэмцэлддэгийг Монголын ард тvмэн сvvлийн арав гаруй жилийн тvvхээс сургамж авчээ. Улс тєрийнхний энэхvv хурц тэмцэл маргааны дунд Монголын улсынхаа vндэсний эрх ашигт аюул хvргэхээр нийгмийн замбараагvй, санамсаргvй цочмог байдал vvсгэхгvй байх нь эрхэм дээд зорилго мєн. Сонгуулийг дан ганц Монголын ард тvмэн єєрсдєє хийдэг гэвэл бас єрєєсгєл болно. Гаднаас єєр орноос шууд ба шууд бусаар нєлєєлж ч болохыг vгvйсгэх аргагvй. Сонгуулийн vйл ажиллагаа явцын дунд чухам хэн хяналт тавьж, зєв зvйтэй бvхнийг дэмжиж, бурууг шvvмжлэн залруулж ард олныхоо тєлєє ажиллаж чадах вэ? гэвэл гагцхvv шударга vнэнийг баримталсан сэтгvvлчид, прагматик vзлийг чиглэл болгосон хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.

2000 оны УИХ-ын сонгуулиас vлдсэн сэтгэлийн шарх сорви нь одоо ч зарим нэгийх нь хувьд аниагvй хэвээрээ л байна. Хэт туйлширсан vзэл, шуугиан дуулианд шимтэн дурлагсад, дарамтлагч сэтгэлгээ, хvний мєсгvй явдал , vндэслэлгvй мушгин гуйвуулсан єдий тєдий баримт,, мэдээ материал хэвлэлийн хуудснаа бараан мєр vлдээн хоцорчээ. Тvvнийг хэвлэлийн хуудснаас хэзээ ч арчиж арилгаж чадахгvй. Сэтгvvлч бид сонгууль болгоноор ийм бараан зам мєр vлдээсээр байх уу? Сонгуулийг маргаан тэмцэлтэй,хурц єрсєлдєєнтэй боловч басчиг соёлтой, тєрт ёсоо дээдэлсэн журамлаг, хvлээцтэй явуулдаг олон улсын туршлага байгааг эрхбиш харгалзмаар байна.

Нийгэм олон тvмний сэтгэл санааны хєєрєл оргилж буцалсан, vзэл бодлын хуваагдмал байдал ерийн хэмжээнээс хэтэрсэн ийм нєхцєл байдалд манай хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлч сурвалжлагчид хэрхэн яаж ажиллавал зохистой вэ? Энэ талаар та бvхэнтэй санал бодлоо хуваалцья.

Хэвлэл мэдээллээс ангид ямар ч улс тєрийн сонгууль явагддаггvйг та бид мэднэ. Сэтгvvлчдийн, хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн гvн гvнзгий нєлєєтэй оролцдог зvйл бол УИХ-ын сонгууль яах аргагvй мєн юм. Нэр дэвшигчид олон тvмэнд єєрийгєє ойлгуулахын тулд , бусдаас дэмжлэг авахын тулд мэдээллийн хэрэгслээр тодруулж хэлбэл, радио, телевиз, сонин, сэтгvvл, цаасгvй сонин болох интернетээр дамжуулж сурталчилгаагаа явуулдаг. Yvнээс єєр арга байхгvй. Хvн бvхний гарт байдаг гар утас нэгэн тєрлийн мэдээллийн хэрэгсэл болжээ. Сонин хэвлэлvvд олонхи цєєнхид мэдээллээр vйлчилж, сєрєг ба эерэг янз бvрийн л vvрэг гvйцэтгэж оролцдог байх юм. Уг нь ялангуяа vндэсний хэмжээний томоохон сонин, радио телевизvvд хэт нэг талыг барих нь єєрийн нэр хvндэд болоод сонгогч олны сонголтод хор хохирол учруулдагийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй байна. Нэг талыг барьсан ОНМХХ хэзээ ч нэр тєрєє сэргээдэггvй тєдийгvй, vй олон уншигч , vзэгч, сонсогчоо єм цєм алдаж болох аюултай .

АНУ-д сонгуулийн сурталчилгааг аль мэдээллийн хэрэгслээр тvлхvv илvv явуулдаг талаар судалж vзэхэд , телевиз, сонины харьцаа 2:1 жишигтэй гарсан байх юм. Энд ихээхэн ялгаа ажиглагдаж байна. ,,Телевизийн хаанчлал,, шинэ зуунд ч хэвээрээ байна. Yvнээс vзвэл , намууд, нэр дэвшигчид єєрийнхєє сурталчилгаанд телевизэд илvv анхаарал тавих боловч энэ нь тогтмол хэвлэгддэг сонины ач холбогдолыг єчvvхэн ч бууруулж байгаа хэрэг бишээ. Сонин олон сайн талтай. Гарт баригдана. Дуртай vедээ хvмvvс тааваараа vзнэ. Ширээнээсээ салгахгvй хадгалж болно. Сонин нэг удаа харагдаад, сонсогдоод єнгєрєхгvй захиалагчдаа дєхvv vнэнч мэдээллийн хэрэгсэл. Тиймээс цаастай сонины эрэлт хэрэгцээ, нэр нєлєє єнєє хэр олон улсын тавцанд электрон сэтгvvлзvйд шахагдаагvй байр суурь нь ганхаагvй хэвээрээ байгаа юм. Гарт уншихаасаа vзэх нь, сонсох нь илvv болчихсон одоогийн оюуны залхуурлын цаг vед сонин телевизийн чансааны харьцаа манайд єєр vзvvлэлттэй ч байж болох юм.

Телевизийн нэвтрvvлэг vндэсний хэмжээнд улс орныг бvхэлд нь хамраагvй , ялангуяа хєдєєд ийм техникийн бололцоо байхгvй байгаа нєхцєлд цаастай сонин урдын адил чухал vvрэг гvйцэтгэх нь мэдээж. Єнгєрсєн жил хэд хэдэн хувийн телевиз шинээр байгуулагдсан нь Монголын сэтгvvлзvйд шинэ vзэгдэл болсон байна. Телевизvvдийн нэвтрvvлгийн бодлого, чиг хандлага, баримжаалал улс тєрчдийн бvх анхаарлыг татаж байгаа vед энэ жилийн сонгууль ,,Телевизvvдийн ёс зvйн шалгуурын ,, сонгууль болж єнгєрєх нь ээ. Улс тєрийн нам хvчинvvд ялангуяа тєрийн мэдэлд байгаа радио, телевизэд бvр илvv анхаарал тавьж, мэдээлэл тэнцvv явах эсэхэд эргэлзэж, тэдний сэтгэлийг зовоож байгаа байдал ажиглагдаж байна. Эрх барьж байгаа нам ч сонгуулийн ємнє Монголын vндэсний телевизийг олон нийтийн телевиз болгохоор хууль боловсруулах ажлыг ид хийж байгаа сонсогдоно. Эндээс ямар vр дагавар vvсэхийг єнєєдєр тааж хэлэхэд тєвєгтэй. Хэрвээ Монголын vндэсний телевиз сонгодог утгаараа, олон улсын жишгээр олон нийтийн телевиз болж єєрчлєгдвєл сонгогч олонд, ард тvмэнд ашигтай нь мэдээж.

Єнєєдєр ШУДАРГА, YНЭН , БОДИТОЙ гэдэг vгvvдэд их эргэлзээтэй ханддаг болжээ. Олон тvмэн, нийгмээрээ гутарсан vедээ шударга vнэнд эргэлзэж эхэлдэг. Ийм гутрангуй vзлийг бий болгоход манай сэтгvvлчид чамгvй vvрэг гvйцэтгэсэн. Зоосны нvхээр харсан арилжааны сэтгvvлзvй их нэмэр хачир болсон. Одоо YНЭН гэдэг vгийн агуу их хvчийг , ШУДАРГА гэдэг vгийн хэн нэгний ємнє хvлээх эрхэм хатуу ёс зvй, мєн чанарыг ард тvмэнд эргvvлэн авчирч олны оюун санаанд хуучин хэвд нь суулгахад сэтгvvлч бидний vvрэг хариуцлага их юм. Сэтгvvлзvй гагцхvv YНЭНД тулгуурлаж хєгждєг. Сэтгvvлзvй бол YНЭНЭЭС єєр юу ч биш.Ийм шалгуур итгэл vнэмшил, мєн чанар байхгvй бол хэнд ч хэрэггvй зvгээр л нvцгэн эрээн цаас болж vлдэх болно. Yнэн юм гэж байхгvй гэдэг гутрангуй vзлээ орхих хэрэгтэй байна. Yнэн аяндаа ирэхгvй. Магадгvй их удаан, чамгvй бэрхшээлийг туулж ирэх бизээ. Эцсийн эцэст их мєнгє олсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь амжилт олж ялахгvй, яагаад гэвэл тэд нэр тєрєє худалдсан учраас тэр. Харин шударга vнэн, хуулийн дагуу явсан нь ялна. Ийм итгэл vнэмшил энэ танхимд байгаа сэтгvvлч та бvхэнд байгаа гэдэгт эргэлзэхгvй байна.

Монголын vндэсний Радио хvчтэй хэрэгсэл хэвээрээ байна. Радио єргєн нэвтрvvлэг Монголын агаарын долгионд хязгааргvй ноёрхож ямар ч алс холын хязгаарт ямар ч саадгvйгээр зvйрлэшгvй хурдтай очдог мэдээллийн хэрэгсэл юм. Иймээс ялангуяа хєдєє орон нутагт єрсєлдєж байгаа нэр дэвшигчид радиог єргєн ашиглах нь мэдээж . Ердийн vед бол тєдий л анхаарал татдаггvй , цєєхєн хувиар хэвлэгддэг орон нутгийн сонин ч хєдєє орон нутгаас нэр дэвшиж байгаа хvмvvст маш хvртээлтэй чухал зэвсэг юм. Америк зэрэг єрнєдийн орнуудад бvс нутгийн сонин захиалгынхаа тоогоор, хvртээмжээр єдєр тумын сониноо байнга айлгаж байдаг бол манайд єєр. Ингэхлээр мэдээллийн бvх хэрэгсэл энэ жилийн сонгуульд татагдан орохоос єєр аргагvй болж байна.

Социализмын vед хэвлэл мэдээлэл vзэл суртлын зэвсэг болж байсан бол єнєєдєр чухамдаа сонгуулийн зэвсэг болж хувираад байна. Мєнгє л єгч байвал аль ч намд vйлчлэхээс татгалзахгvй нєхцєл байдал vvсээд байна. Энэ vйл явц дунд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр зэргийн ноён нуруутай, хэр зэргийн соёлтой, хэр зэргийн хариуцлагатай, хэр зэргийн шударга vнэнийг баримталдаг болох нь шалгагдана. Хувийн телевиз, радио, сонин хэвлэлийн хувьд хэнээ дэмжих, сонгуульд ямар байр суурь эзлэхийг хэн ч зааж захирахгvй боловч vvнд тухайн хэрэгслийг эзэмшигчдийн гагцхvv олны ємнє хvлээх ёс зvйд найдахаас єєр аргагvй. Хэдий хувийнх ч гэлээ Монголынхоо нийтийн агаарын орон зайг эзэмшиж, ашиглаж байгаа нь харь хамаагvй зvйл бишээ. Энэхvv агаарын орон зай зангирч бараантсан vvл шиг биш, хиргvй тунгалаг, цэлмэг саруул , гэрэлтэй байх учиртай. Хувийн хэвшлийн чєлєєт сонинууд ч гэсэн цаг vеийнхєє хєгжлийг дагаад улам нийгэмших, улам иргэнших зvй тогтолтоой. Ёс зvй, нийгмийн ємнє хvлээх хариуцлагаа ухамсарладаг хэвлэл мэдээлэл бол олон тvмэндээ vйлчилж, мэдээллийг нvvр тал харалгvй, зулгуйдалгvй, аль болохоор vнэ бодитойгоор ханддаг. Тєрийн мэдэлд байгаа ялангуяа радио, телевиз улстєрийнхэн ч , олон нийтийн ч анхаарлыг улам их татах нь мэдээж. Аль нам нь сурталчилгаагаа эхлэх, оргил цагт хэнийг хуваарилах, шууд биш боловч дам нєлєєтэй сурталчилгааны хэлбэртэй мэдээ явуулах, сонгогч иргэдийг хэр оролцуулах зэргээр программын тохиролцоог шударгаар явуулах нь чухал болж байна. Сонгуулийн vед бол Сонгуулийн Ерєнхий хороо шиг эрх мэдэлтэй байгууллага чухамдаа байхгvй. Энэ байгууллага хуулийнхаа дагуу тєрийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн байгууллага хэр чєлєєтэй бєгєєд шударга ажиллаж байгаа, мэдээллийн тэнцвэрт харьцааг хангаж чадаж байна уу гэдэгт ажиглалт судалгаа явуулж маргааныг зєв шударгаар тасалж байх хэрэгтэй нь мэдээж. Yvнд хэвлэл мэдээлийн хяналт ч чухал.

Энд би 2000 оны сонгуулиар хэвлэл, мэдээлийн хэрэгслvvд яаж ажилласан, юунд алдсан зэргийг шvvмжлэн ярихгvй. Энэ талаар тусгай илтгэх хvн бий. Манай хэвлэл мэдээллийнхэн , сэтгvvлч сурвалжлагчид 2004 оны УИХ-ын сонгуульд ямар зарчим баримтлах вэ? яавал зохистой вэ? гэдэг талаар тоймлон єгvvлье.

НЭГ. ХЭВЛЭЛ , МЭДЭЭЛЛИЙН ЗАХИРАГЧ, ЭРХЛЭГЧДИЙН ЭРХ МЭДЭЛ , YYРЭГ

Єнєєдрийн бидний ярилцаж байгаа энэхvv ,, Чєлєєтэй бєгєєд шударга байх,, зарчмыг амьдрал дээр жинхэнэ харуулж чадах чухамхуу эзэд нь бол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн Эрхлэн гаргагчид, эзэд, Ерєнхий эрхлэгч, , Ерєнхий захирлууд юм. Хэчнээн шударга байя гээд тэдний оролдлого эрхлэгчдийн ємнє нэн ялангуяа залуу сэтгvvлчдийн эрх хэмжээ, арал цар дэндvv жижигдэнэ. Энэхvv зєрчлийг давж гарах чадамж тэдэнд байхгvй, магадгvй амьдралаараа хохироод vлдэж болох юм. Сонин, телевиз, радиогийн наана ярьж байгаа, бичиж байгаа нь эгэл жирийн сурвалжлагчид боловч цаана нь эрхлэгчдийн vнэн нvvр царай, vзэл бодол, итгэл vнэмшил єєрийн эрхгvй мэдрэгдээд байдаг. Єнєєдєр нам, тєрийн хяналттай сэтгvvлзvйгээс эрхлэгчийн хяналттай сэтгvvлзvй рvv орсон гэдэгтээ маргахгvй бизээ. Зах зээлийн єєрєєрєє амьдрах энэхvv хатуу шалгууртай нєхцєлд эрхлэгчдийн эрх мэдэл хавьгvй илvv байх нь мэдээж бєгєєд ойлгомжтой. Эрхлэгчид єнєєдєр тєрийн ямар ч том эрх мэдэлтнээс vvрэг даалгавар авахгvй, тvvний ємнє ажлаа тайлагнахгvй онцгой эрх дархтай. Харин хэрэглэгч, уншигч , олон тvмний ємнє яах аргагvй хариуцлага хvлээхээс єєр аргагvй. Магадгvй ,,Хэрэглэгч хаан,, учраас тэд санаанд оромгvй шаардлага ч тавьж болно. Бичсэн, vзvvлсэн ,сонсгосон зvйл тэдний сэтгэлд нийцэж байвал зах зээлийн хурц єрсєлдєєнд амжилт олох нь тодорхой. Хєлєг онгоцны жолоодогч мєсєн уулын холуур ч аюулгvйгээр тойрч гарах уу, эсвэл халз ємнєєс нь тосч, шvргэх шахуу явж уран жолоодлогын хvчээр гарах уу? гэдэг нь энэ хvмvvсийн удирдлагын ур чадвартай холбоотой юм. Манай хэвлэл мэдээллийг шилдэг сэтгvvлчид атгаж байгааг ойлгож байгаа боловч тэдний ёс зvй, нийгмийн ємнє хvлээх хариуцлагыг тэр бvр мэдэрч таних хэцvv юм . Чєлєєт хэвлэлийг эрхэмлэдэг, жинхэнэ ардчилсан тууштай vзэлтэй, тал бvрээрээ хєгжсєн эрхлэгчид єєрийнхєє сониныхоо талбайд сурвалжлагч нараа чєлєєтэй ,,тоглуулдаг,, . Ихэнхдээ хамтран тоглогчийн vvрэг гvйцэтгэнэ. Ер нь сэтгvvлзvйд Ерєнхий эрхлэгчдийг ,,хєл бємбєгинй хаалгачтай,, шууд зvйрлэдэг юм билээ . Хаалга руу єшиглєсєн болгоныг оруулахгvй байх vvрэгтэй. Хэвлэл дан ганц нээлттэй байх зvйл бишээ. Заримд хаалттай байх нь ч илvv нэр тєр авчирдаг. Ялангуяа сонгуулийн vеэр элдэв хатгаас, гvтгэлэг дайрал давшил, заль мэх, эсэн бусын хогон мэдээлэл маш ихээр орж ирнэ. Ялангуяа єдєр тутмын томоохон сонинууд буурь суурьтай, ард тvмэнд vнэн зєв мэдээлэл єгч, тэдний улс тєрийн сонголтод туслах vvрэгтэй оролцоно гэдэгт итгэж байна. Томоохон мэдээллийн хэрэгслийн толгой самуурвал, сонгогчдын толгой самуурна. Сонгууль эцэс тєгсгєлгvй vргэлжилдэг зvйл бишээ. Маш богино хугацаанд сайндаа л ердєє сар гаруйхны багахан хугацааны тэмцэл юм. Зvйрлэвэл ердєє 100 метрийн гvйлтийн тэмцээн шиг дvрэлзээд єнгєрдєг зvйл. Энэхvv улс тєрийн богино боловч асар их ачаалалттай сунгаанд хариуцсан радио, телевиз сониныхоо нэр тєрєєр бизнес хийж, эрэмдэг зэрэмдэг болгож vлдэх vv? Эсвэл энэхvv зєрчил дээр менежментийн уран гоё, ухаалаг тоглолт хийж, ємнєхєсєє ч илvv олон бишрэн дагагч уншигчидтай, ємнєхєєсєє ч илvv хvч чадалтай, ємнєхєєсєє ч илvv нэр хvндтэй болж vлдэх vv гэдэг нь эрхлэгчдээс шууд шалтгаална. Эрхлэгчид ёс зvйгээ ард олныхоо ємнє шалгуулах цаг тул иржээ. Єєр тэднээс юугаар ч шалгалт авах билээ.

ХОЁР. ШИНИЙГ ЭРЖ ХАЙХ НЬ:

Сонгуулийн сурталчилгаанд, сонгуулийн бичлэгт, сонгуулийн хєтєлбєрт эрс єєрчлєлт хийх шаардлагатай болжээ. Нvvр нvvр ярилцлага, сонины энгээр нэг тавьсан гэрэл зураг, нэр дэвшигчийг vлгэрийн баатрын дайтай улаан цайм ерєєсєн цагаан магтаал нь гагцхvv , ,,Монголынх,, гэхээр сэтгvvлзvйн євєрмєц тєрєл жанр болоод байна. Их магтаал нэрд халтай. ,,Магтах тусам эргэлздэг, шvvмжлэх тусам єрєвддєг,, ард тvмнийхээ уламжлалт сэтгэлгээг эрхбиш тэнцvvлэх хэрэгтэй болов уу? Сонгуулийн сурталчилгаанд энэ жилээс эхлээд євєрмєц аргыг туршиж, улиг болсон хэвшлийг vгvй хийж, мэдээллийн эрс шинэчлэл хийх ёстой болов уу? Овсгоотой хэвлэлvvд олны дунд сэтгvvлзvйн социологийн судалгаа явуулж, нийтлэл нэвтрvvлэгдээ тусгавал тvvн шиг vнэ цэнтэй зvйл байхгvй. Ийм судалгаанаас халирч дальдрах хэрэггvй. Єєрийгєє толинд байн байн харж байхгvй бол танихаа байчихдаг удаа бий. Иймээс олны санаанд тулгуурласан нийтлэлийн шинэ бодлогын тэсрэлт гаргамаар байгаа юм. Шинэ гарц зам хайх, сонины талбай, телевизийн эфирээ хайрлах, хэрэглэгчээ хvндэтгэх нь хэвлэл мэдээллийн нэр тєр, гол vvрэг юм. ,,Бvх гайхамшгийн дотроос хэм хэмжээ,, шиг агуу зvйл vгvй. Дутааж ч болохгvй, хэтрvvлж болохгvй тийм хэм хэмжээ норм, стандартыг мэдээллийн хэрэгслvvд баримтлах нь зvйтэй мэт санагдана. Харин хэн шинэ сонин эрэл хайгуул хийж, хэн сонирхолтой талаас нь харж, хэн цагаан магтаалаас зайлсхийж борог боловч бодит vнэнийг нээж харуулсан нь vй олны анхаарал татна. Одоо ялангуяа телевизvvдийн нэвтрvvлгийг нэр сvрээр биш, хэн уг юмыг ур чадвартай, нээлттэй сонирхолтой , хvчтэй, туйлширалгvй илэрхийлснээрээ vзэгчдийг дэлгэцийн ємнє удаан барьдаг vе иржээ. Сонгуулийн vйл ажиллагааны сурталчилгаагаар телевизvvд хайр найргvй єрсєлдєнє. Энэ єрсєлдєєнд ялан дийлэгч байх арга ухааныг єнєєдєр л сийлэх ёстой. Эс тэгвэл хожимдоно. Олон улсын хэмжээнд гэхэд ,,Сонгууль- нэвтрvvлэг,, гэсэн бvхэл бvтэн цогц тєсєл боловсруулсан телевизvvд байдаг. Сонинууд ,,Кофе уух зуур,, гэсэн булан нээж нэр дэвшигчийг маш сонин онцлогтой талаас нь нээж харуулдаг хэлбэр байна. Хууран мэхэлсэн, биелэхийн аргагvй сонгогчийг илбэдсэн, єнгєлєн далдалсан нэр дэвшигчийн далбагар хєтєлбєрийг нь биш, vндэстний ємнє тулгарсан хурц асуудлыг аль талаас нь шийдэх вэ? гэсэн цуваа асуулт гаргаж харилцан мэтгэлцvvлбэл vр дvнтэй болдогийг хєрш ОХУ-ын хэвлэл мэдээллийн туршлага харуулж байна. Сонгогчоо уйдаан жигшvvлэхгvй сонин гоё хувилбар, хєтєлбєр ялангуяа vндэсний телевизэд амин чухал юм. Чухам энэ нь л олон тvмэнд улс тєрийн vнэн ,шийдвэртэй сонголт хийх тэрхvv арга замыг нээж єгнє.

ГУРАВ. ЧЄЛЄЄТЭЙ ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС БАЙХ НЬ

Чєлєєт хэвлэлийг дэндvv их ярьсаар байгаад сvvлдээ дэндvv хялбарчилж ойлгодог болжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэний ч нєлєєнд авталгvй чєлєєтэй байх, дуу хоолойгоо ямар нэгэн хяналтгvйгээр илэрхийлэх талаар сvvлийн арав гаруй жилийн туршлага, ойлголт, сургамж чамгvй бий. Яг хэрэг дээрээ хэвлэл мэдээлэл чєлєєт байх асуудлаа хэвлэл мэдээлэлийнхэн маань єєрснєє бvдгэрvvлээд , дуу хоолойг нь султгаад, аль нэг улс тєрийн хvчинд хєтлєгдєєд байна шvv дээ. Энэ нь сонин, хэвлэл, радио телевизvvд улс тєрийн аливаа хvчинд , эрх мэдэлтэнvvдэд хуваагдчихсан бараг ємчлєгдчихсєн нь харваас илэрхий .,,Тvvний толгойг зєвхєн мєнгє л залдаг,, гэсэн яриа дvгнэлт сонсогддог. Энэ бол хэвлэл єєрєє єєртєє итгэл vнэмшилгvй, олон нvvр царайтай, хєрєнгє мєнгєєр гайгvй боловч сэтгэлээрээ хэзээд ядуу зvдvv байгааг харуулж байгаа хэрэг юм.

Сэтгvvлчийг ёс зvйгvй юм бичvvлэхэд улс тєрчид уруу татдаг. Ёс зvйгvй, соёлгvй байдлыг ганц сэтгvvлч ч vvрэх ёсгvй. Улс тєрчид бас vvрэх ёстой. Тэдний толгой тархинаас янз бvрийн єєдгvй санаа ундардаг нь нууц биш юм. Yvндээ хэвлэлийг ямар ч vнээр хамаагvй ашиглахыг санаархана. Сэтгvvлч бидний авч vлдэх цорын ганц зvйл бол бусдын ямар ч нєлєєнд автахгvй, зєвхєн Монгол орноо гэсэн шударга байр суурь, vнэн бодитой хандах явдал єнєєгийн нийгмийн маш чухал захиалга билээ. Ийм сонин хэвлэл мэдээллийн байгууллага байдгийг, хэрхэн тєв шударга ажиллаж болдогийг ємнєх сонгуулиар харуулж чадсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл цєєн боловч бий.

Монголын сэтгvvлзvйг цоо шинэ шатанд гаргах, хэрэглэгчдэдээ итгэл vнэмшил тєрvvлэх, сэтгvvлчдийн нэр тєрийг єргєх найдвартай арга зам бол хариуцлагатай сэтгvvлзvйг хєгжvvлэх явдал бид vзсээр ирсэн. Єнєєдєр ч vvнийгээ нотолж байна. Yvний нэг чухал vзvvлэлт болох бид удаан жилээр ярьсаар ирсэн ,, Монголын сэтгvvлзvйн ёс зvйн зарчмыг ,, МСНЭ бvр сонгууль эхлэхээс ємнє боловсруулан батлуулахаар чармайж байгааг vзэг нэгт эрхэм Та бvхэн дэмжинэ гэдэгт итгэж байна. Энэхvv маш чухал ажил хэргийг Нээлттэй нийгмийн хvрээлэнгийн Нээлттэй нийгэм форум, Глоб интернэйшнль тєрийн бус байгууллагын хамтарсан нэгдсэн ажиллагаагаар хийж байгаа юм. Сэтгvvлчид бид бичиж байгаа зvйлдээ, єєртєє цензvvр тавихыг шинэ зууны шинэ цаг vе нэхэж байна. Бид шинээр харж, шинээр тєсєєлж, шинээр ажиллах хэрэгтэй болжээ. Энэ бол тєр засгийн хяналт биш, сэтгvvлчийн єєрийнх нь ёсзvйн хяналт мєн. Ёсзvйн зарчимаа баталсны дараа Монголын хэвлэлийн консулыг байгуулах хэрэгтэй байгаа юм. Сэтгvvлчид маань хvний тєлєє, бусдын тєлєє, улс орныхоо тєлєє тэмцэж явах vедээ мэргэжлийн ажилдаа алдаа эндэгдэл гаргах нь цєєнгvй юм. Юм л бол шvvхэд дуудагдах, дааж давшгvй торгууль сонсох, бvр цаашилбал, хийж байгаа ажлынхаа тєлєєнєє шоронгийн хаалга татаж магадгvй болоод байна. Сэтгvvлчид хохирохгvй байхад ийм байгууллага их тустай. Сэтгvvлчид єєрєє єєртєє хяналт тавьдаг байгууллагатай болох нь олон улсын хамгийн дэвшил, жишгийг дагаж байгаа хэрэг болно. Энэ талаар ахиц дэвшил гарч байна. Монголын сонины холбоо, Монголын чєлєєт чєлєєт холбоо зэрэг хэвлэл мэдээлллийн бусад байгууллагатай МСНЭ санал бодлоо солилцож зєвшилд хvрээд байгаа юм. "Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" сэтгvvлч та бидний хувь заяагаараа сонгож авсан зам юм. Хатуу хэцvv ч , vvнээс єєр зам байхгvй.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189096 
 Энэ сард:13038 
 Өнөөдөр:31 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.