Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » "Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

МСНЭ-гийн дэргэдэх ХЭВЛЭЛИЙН ЦЭЦ-ийн ажлын тайлан

1. Товч танилцуулга:
“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” тєслийн хvрээнд батлагдсан “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ыг дагаж мєрдсєнтэй холбогдуулан нэр дэвшигч, сэтгvvлчдийн хоорондын маргааныг эвлэрvvлэн шийдвэрлэх зорилго бvхий Хэвлэлийн Цэцийг 2004 оны 4-р сарын 14-нєєс 07-р сарын 10-ныг хvртэл тvр хугацаагаар ажиллууллаа.

Хэвлэлийн Цэц нь тєслийн хугацаанд хоёр гомдол хvлээн авч, гомдлын дагуу дєрвєн удаа хуралдаж шийдвэр гаргав.

Гомдол №1.

Гомдол гаргагч: Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ханддолгор
Гомдол гаргасан огноо: 2004.06.03

Гомдлын агуулга: “…УИХ-ын ээлжит сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш МАХН-ын шууд нєлєє бvхий гэгдэн гадуур олон хувиар vнэ тєлбєргvй тараагдаж буй, улсын бvртгэлийн 1154 дугаартай МАХН-ын тєв байранд байрладаг боловч редакцийн хаяг, эрхлэгчийн нэр, харилцах утасгvй “Монгол араншин” сонин сэтгvvлчийн ёс зvйг зєрчин “Эх орон-Ардчилал” эвсэл, Ардчилсан нам, тvvний удирдагчдын нэр хvндийг гутаахыг оролдсон гvтгэлгийг удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. …Энэ бvхэн нь сонгуулийн хуулийг бvдvvлгээр зєрчсєн, улс тєрийн ганц намд vйлчилсэн, сэтгvvлчдийн ёс зvйг гажуудуулсан, илт гvжирдсэн vйл ажиллагаа байх юм” гэжээ.

Хуралдаан №1
Хэвлэлийн Цэц 2004 оны 06-р сарын 04-ний єдрийн эхний хурлаараа анхны гомдлыг хэлэлцлээ. Цэцийн хуульч гишvvдээс “Энэ гомдол цэцийн дvрмийн vйлчлэх хvрээнд хамаарахгvй байна. Дvрэмд “Нэр дэвшигч, сэтгvvлч нь гомдол гаргагч байна” гэж заасан. Гэтэл энэ гомдлын хувьд АН-ын хэсэг бvлэг хvний нэр дээр намын ХМА-ны даргаас хандаж байгаа гомдол байна. Энэ нь бидний хэлэлцэх асуудал биш байна” гэж vзэж байв. Гэсэн ч Цэцийн дарга Ц.Бат-Оршихийн “Цэцэд хандсан анхны гомдол учраас энэ хэрэг дээр Цэц ажиллах нь зvйтэй” гэсэн саналыг гишvvд дэмжсэн юм.

Гомдлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож, “Монгол араншин” сонинг ХЗДХЯ-нд хэний хvсэлтээр бvртгэсэн, хэвлэх vйлдвэрт хэний гарын vсгээр, хичнээн хувь хэвлэдэг, мэргэжлийн сэтгvvлч ажилладаг эсэх талаар мэдээлэл цуглуулж, МАХН-ын захиалгаар хийгддэг болохыг олж тогтоов. Ингээд МАХН-ын ХМА-ны дарга Ц.Баярт дараагийн хурлаас ємнє тайлбар хийхийг хvссэн мэдэгдэл хvргvvлж, ирсэн тайлбар дээр vндэслэн гомдлыг шийдвэрлэхээр тогтсон.

ШИЙДВЭР
АН-ын гомдлыг хэвлэлийн цэц хvлээн авч шийдвэрлэх болсон, тухайн гомдолд дурдагдсан сонин нь МАХН-ын сонин болохтой холбогдуулан тус намын ХМА-ны дарга Ц.Баярт тайлбар хийхийг хvссэн албан бичгийг 2004 оны 06-р сарын 04-нд биечлэн хvргvvлэхээр тогтов.

Хуралдаан №2
Хариуцагч талаас ирэх тайлбар, хариуг vзэж байж дараагийн шийдвэрээ гаргахаар зєвшилцсєн хэдий ч хоёр дахь хурлын vед МАХН-аас ямар нэгэн байдлаар хариу єгч, тайлбар хийгээгvй тул АН-ын ХМА-ы дарга Б.Ханддолгорын гомдлыг хэрхэн шийдвэрлэх тухай гишvvд санал солилцоод, энэ асуудал нь цэцэд харъяалагдахгvй болохыг мэдэгдэхээр шийдвэрлэв.

ШИЙДВЭР
“Монгол араншин” сонин нь МАХН-ын хvсэлтээр ХЗДХЯ-д бvртгvvлсэн, тус намын шууд харъяалалтай болох нь тогтоогдлоо. Хэвлэлийн Цэцээс МАХН-ын ХМА-ын дарга Ц.Баяраад мэдэгдэл хvргvvлэн, хариу хvссэн боловч єнєєг хvртэл хариу єгч, тайлбар хийсэнгvй. Хэвлэлийн Цэцээс уг гомдлыг нэг намаас нєгєє намыг буруутгаж гаргасан гомдол гэж vзсэн тул энэ асуудал нь Цэцэд харъяалагдахгvй болохыг мэдэгдэж байна.

Цэцийн дарга гомдол, хуралдаан, тvvнийг шийдвэрийн талаар хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэв.

Гомдол 2.

Гомдол гаргагч: УИХ-ын 53-р тойрогт АН-аас нэр дэвшигч М.Сономпил
Гомдол гаргасан огноо: 2004.06.11

Гомдлын агуулга: “Манай сонгуулийн тойрогт МАХН-аас Дэржээгийн Цэвээнжав нэр дэвшиж байгаа билээ. Нэр дэвшигч Д.Цэвээнжавын сонгуулийн vйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа хvмvvс нь нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан миний тухай илтэд гvжирдэн гvтгэсэн хэт нэг талыг барьж, тэнцвэрт байдлыг алдагдуулсан сурталчилгаа хийж байгаа нь танай цэцэд хандах vндэслэлийг бvрдvvлж байна. “Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ын 1, 2, 3, 6 дахь зарчмыг vргэлж зєрчиж байгаа энэ vйлдэлд Нинжжамц гэдэг эмэгтэйг буруутай гэж vзэж байна...” гэжээ.
Гомдол гаргагч гомдлын нотлох баримт болгон А-4 хэмжээтэй 4 нvvрээр хэвлэгдсэн материалыг хавсаргасан байв. Энэ нь “Монголын нэг єдєр”, “Хvмvvс”, “Єнєєдєр”, ”Зєвхєн эрчvvдэд”, “4 дэх засаглал” сонингуудад гарсан материалуудыг эмхэтгэж, зурагжуулсан материал байв.

Хуралдаан №3

Цэцийн дарга холбогдох материалтай танилцаж, хурлыг 2004 оны 06-р сарын 14-ний єдєр товлов. Хурлын эхэнд Цэцийн дарга Ц.Бат-Орших Л.Нинжжамцад хандан гомдолд Цэцийн гишvvн Л.Нинжжамцын нэр дурдагдсан тул тайлбар хийхийг хvсэв.

Л.Нинжжамц: “Нинжжамц гэдэг нь би мєн vv, биш vv гэдгийг тодруулахыг хvсч байна. Хєлсєєр ажиллаж байгаа гэдгийг яаж баталж байгаа юм бэ?, “Нотлох баримтыг хавсаргав” гэсэн материалыг vзэхэд надтай ямар холбоотой гэдгийг нь ойлгохгvй байна. Харин дєрєвдvгээр нvvрт гарсан “Дєрєв дэх засаглал” сонины мэдээллийг надтай холбож байгаа бол эрхлэгчээр нь дамжуулан тайлбар єгєх боломжтой. Уг материалд олон сонины нэр дурдсан байна. Д.Цэвээнжавыг би дэмжиж олон нийтийг хамарсан шоу, спорт, урлагийн арга хэмжээнд хєтлєгч байдлаар оролцож байгаагаас сэтгvvлч талаасаа ажиллаагvй...” хэмээн тайлбар хийсэн.

Цэцийн гишvvд Л.Нинжжамцын єгсєн аман тайлбар, ирvvлсэн гомдол, хавсгаргасан материалтай танилцаад гомдол гаргагчийн хавсаргасан материал хэргийг шийдвэрлэхэд хангалтгvй гэж vзэн М.Сономпилээс дахин нотлох баримт хvссэн албан бичиг явуулах, Д.Цэвээнжавын сурталчилгаанд яаж оролцож байгаагаа бичгээр тайлбар єгєхийг Л.Нинжжамцаас хvсэв.
Нэр дэвшигч М.Сономпилээс
· Нинжжамц гэдэг хvний талаар тодорхой мэдээлэл єгєх. Yvнд: овог нэр, эрхэлж буй ажил, албан тушаал гэх мэт;
· Нотлох баримт болгон хавсаргасан материалыг хэн, хаана, хэдэн хувиар хэвлvvлж, тараасан;
· Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг тодруулах, нотлох баримтаа тодорхой дурдах; зэрэг нотолгоог хvссэн албан бичиг явуулав.
Нэр дэвшигч М.Сономпил нь Дархан хотоос 2004 оны 06-р сарын 15-ны єдєр нотолгоо болгож
1. “Нинжжамц гэдэг эмэгтэйн хувьд тэрээр “Фейс Пи Ар” нэртэй агентлагийг ажиллуулдаг бєгєєд “4 дэх Засаглал” сонины эрхлэгч бололтой юм.
2. Нотлох баримт болгон илгээсэн хуудсыг хаана хэвлvvлснийг мэдэхгvй, энэ талаар судлаагvй. Л.Нинжжамц л сайн мэдэж байгаа байх, vvнийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж vзэхгvй байна.
3. Нотлох баримтад хавсаргасан материалд хэвлэгдсэн эх сурвалжуудаас “4 дэх Засаглал” сонинг нотлох баримтаар татаж vзнэ vv” гэсэн хариуг хэвлэлийн цэцэд ирvvлэв.
Л.Нинжжамцын хувьд ємнєх хуралд дээр хийж байсан аман тайлбараа бичгээр ирvvлсэн байлаа.

Хуралдаан №4

Цэцийн гишvvд хоёр талаас ирvvлсэн нэмэлт материал, энэ єдєр хэвлэлийн Цэцэд хандан ирvvлсэн МоСХ-ны “Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, хувь хvний ятгалганд автаж, дотоод асуудлаа олон нийтэд цацаж, улс тєржих алхамыг удаа дараа хийж байна. Дахин ийм алхам хийвэл МоСХ болон гишvvнээ хэвлэлийн цэцээс эргvvлэн татах болно...” гэсэн мэдэгдэлтэй танилцлаа.
Хурлын vеэр гишvvдээс:
- Нотлох баримтаар татсан материалыг хэн хийсэн, Л.Нинжжамц vvнд холбоотой, хийсэн гэдэг нь тодорхойгvй, нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж vзэх vндэслэл байхгvй;
- Тодорхой баримт иш татаагvй, хvний нэрийг гутаалаа гэсэн тодорхой заалтгvй;
- “4 дэх засаглал” сонинд гарсан материалын дагуу бид мєрдєєд явах боломжгvй, хоёр тал хоёулаа байсан бол нэг нэгээр нь тусад нь уулзаад, хоёуланг нь уулзуулаад хариу єгєх боломж байсан. Харин цаасан дээрхи материалд vндэслэж байгаа тул боломжгvй;
- Сэтгvvлч єєрийгєє буруутай гэж хvлээн зєвшєєрєєгvй байна. Нєгєє талаас Л.Нинжжамцад хариуцлага хvлээлгэх нотолгоо шууд алга;
- МоСХ “Єдрийн сонин”-д гарсан мэдээллийг vндэслээд єєрийн гишvvнийг ємгєєлсєн мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлд мєн хариу явуулъя” гэсэн санал гарсан.

ШИЙДВЭР

Гишvvдийн дээрхи саналд тулгуурлан “Цэцийн хvрээнд авч vзэх асуудал биш гэсэн албан бичиг єгєхєєр шийдвэрлэв. Албан бичигт:

1. Таны гаргасан гомдол нь манай Цэцийн дvрмийн vйлчлэх хvрээнд байгаа хэдий ч буруутай гэж vзэж байгаа Нинжжамцыг тухайн гаргасан мэдээлэл буюу дєрвєн нvvр бvхий хуудас материалыг эрхэлж, эмхэтгэсэн, нийтэлсэн болох нь нотлогдохгvй байна.
2. Дээрх материал нь єєрєє албан ёсны, vйл ажиллагаа эрхлэх зєвшєєрєлтэй, хариуцсан этгээд бvхий мэдээллийн хэрэгсэл биш байх бєгєєд энэ нь сэтгvvлчдийн vйл ажиллагаагаа тогтмол эрхлэн явуулдаг мэдээллийн хэрэгсэл гэсэн ойлголтыг тєрvvлэхгvй байна.
3. Л.Нинжжамц нь “тухайн тойрогт єрсєлдєж байгаа нэр дэвшигч Д.Цэвээнжавын олон нийтийг хамарсан шоу vдэшлэгийг зохион байгуулж, хєтлєгчийн vvргийг хvлээж байгаа, би сурталчилгаа, мэдээллийн ажлыг хариуцаагvй буюу таны гаргасан гомдолд єєрийгєє холбогдолгvй” хэмээн тайлбар єглєє.
Иймээс нэгэнт хариуцах эзэн нь тогтоогдохгvй, холбогдох баримт байхгvй асуудлаар Цэц дvгнэлт хийж, дvрэмдээ зааснаар талуудыг эвлэрvvлсэн шийдвэр гаргах боломжгvй” гэж мэдэгдлээ.
МоСХ-нд “…Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, эвсэл бусдын ятгалгад vл автан, vйл ажиллагаа явуулж буй бєгєєд цаашид ч шийдвэрлэх асуудлуудад бодит vнэлэлтийг єгч ажиллах болно гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Тvvнчлэн бид Цэцийн гишvvний бvрэн эрхийг vл хvндэтгэж, дотоод асуудлаа олон нийтэд дэлгэж, улс тєржих алхмуудыг хийгээгvй билээ” гэсэн хариуг єглєє.

Тvр байгуулагдсан Цэцийн ажиллах дvрмийг тухайн vед хэлэлцэж баталсан боловч амьдрал дээр зарим нь хэт явцуу, зарим нь хэт єргєн хvрээтэй учир бидэнд ирvvлсэн хоёр гомдлын аль аль нь уг цэцээр авч хэлэлцэх асуудал биш мэт хэлбэр талаасаа харагдаж байв. Гэвч ямар нэг хэмжээнд гарц хайж, гомдолд хvндэтгэлтэй хандах зарчмыг Цэц барьж ажиллалаа.

2. Хэвлэлийн цэц ажиллах хугацаанд гарсан хvндрэл бэрхшээлvvд:
Хэвлэлийн Цэц нь туршилтын хэлбэрээр тvр хугацаанд ажилласан хэдий ч
бидэнд ирvvлсэн гомдлоос харахад “Хэвлэлийн Цэц нь Монгол улсад байх ёстой байгууллага юм байна” гэсэн дvгнэлтэд хvрлээ.
Бидний ажилласан энэ хугацаанд хэрхэн ажиллаж, гомдол хэрхэн шийдвэрлэгдэж, шийдвэр нь хэр жинтэй, бодитой байгаа, ямар арга замаар хэрэгжиж байна вэ? гэдгийг хэвлэл мэдээллийнхэн болон сонгуульд єрсєлдєж буй улс тєрийн хvчин, нэр дэвшигчид сонирхон ажиглаж байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.
Бид энэ чиглэлээр анхны оролдлого хийж байгаа болохоор нэлээдгvй дутагдалтай тал, урьдчилан харж, тооцоолоогvй асуудал, бэрхшээл гарч ирж байлаа. Тухайлбал:
1. “Хэвлэлийн Цэцийн гишvvн нь сонгуулийн vеэр аль нэг нам, нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд оролцохгvй байна” гэдгийг бид дvрэмдээ нарийн зааж єгєєгvйгээс манай Цэцийн гишvvн Л.Нинжжамцтай холбоотой ийм асуудал гарч ирсэн. Энэ тохиолдолд Цэцийн дарга болон бусад гишvvд ямар байр суурьтай байх, тvvний гишvvний асуудлыг хэвээр нь vлдээх vv эсвэл татгалзуулах уу гэдгийг мєн зааж єгєєгvйгээс Цэцийн гишvvд зєвхєн дvрэмд заасны дагуу ажилласан бєгєєд єєрийн гишvvний ёс зvйн асуудлыг шийдвэрлэж чадаагvй;
2. Хэлэлцэх асуудал, хvлээн авч шийдвэрлэх гомдлоо нарийвчлан тусгаагvйгээс Цэцэд ирсэн гомдлуудыг шийдвэрлэх боломжгvй байлаа.
3. Цэцийн шийдвэрийг хэрэгжvvлэх тогтолцоог бий болгож чадаагvйгээс чухам ямар асуудлыг, ямар хvрээнд шийдвэрлэх, гаргасан шийдвэрийг хэн, хаана, ямар хэлбэрээр хэрэгжvvлэх нь тодорхойгvй vлдсэн юм.

3. Зєвлємж:
Цаашид Хэвлэлийн Цэцийг тогтмол vйл ажиллагаатай, бие даасан байгууллага болон ажиллавал дараах саналыг дэвшvvлж байна.
1. Хэвлэлийн цэцийг хvлээн зєвшєєрєгдсєн, хараат бус байдлаар тогтмол vйл ажиллагаатай болгох;
2. Энэхvv байгууллагын санхvvжилтийн зохистой хэлбэрийг сонгох; (УИХ-аас тєсєвлєгдєж, хянагдаж байх)
3. Хэвлэлийн цэцийн бvтэц, шийдвэрлэх єргєдєл гомдлыг тодорхой нарийвчлан, илvv оновчтой тогтоох;
4. Хэвлэлийн Цэцийн гишvvд аливаа улс тєрийн намаас хараат бус байх, єєрєєр хэлбэл, дvрэм нь сонирхлын зєрчлийг зохицуулсан байх;
5. Цэцийн гишvvд аль болох олон тєлєєлєлтэй байх;
6. Дvрэм нь нєєц гишvvнтэй байх, чєлєєлєх зэрэг гишvvнчлэлтэй холбоотой бvх зvйлийг зохицуулсан байх;
7. Хэвлэлийн Цэцийн хариуцлага, шийдвэрийг биелvvлэх механизмыг тодорхой тусгах;

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167745 
 Энэ сард:12309 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.