Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Төсөл болон хөтөлбөрүүд
   Ил тод сайн засаглалыг хөхиүлэн дэмжих нь
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2002-2003 он
Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал, Олон улсын бага хурал 2004
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө 2004 он  
Тeрийн нууц ба Мэдээллийн эрх чeлee 2006 он (шинэ)
Төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлын мониторинг
Мэдээлэл авах боломжийг сайжруулан авлигатай тэмцэх нь
Шударга ёсны од
"Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл"
Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь /2012-2014/
Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь
"Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай" хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилт мониторинг
Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийх
Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага
9 дүгээр сарын 28 - Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр /2017/
   Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002
Yзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн өргөн нэвтрvvлэг 2003
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004
"Чөлөөтэй бөгөөд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2005/
"Шувууны томууг сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан сургалт, 2006
"Yндэсний цөөнхийн мэдээлэл хүлээн авах эрхийг хөхиүлэн дэмжих", 2006
"Хариуцлагатай хэвлэл мэдээлэл ба ёс зүй", Шведэд туршлага судлах, 2006
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/2006-2007/
Сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалах ба эрүүгийн хуулийн гутгэх, доромжлох заалтуудад өөрчлөлт оруулах
2008 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн хэвлэл мэдээллийн мониторинг  
Мэтгэлцээн ба сэтгүүл зүйн хэм хэмжээ  
7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг
Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерөнхийлөгчийн сонгууль 2009/
Нэр төр сэргээх хэрэг ба цензур /2009 - 2010/
“Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчин бүрдүүлэх нь“ /2010/
“Глоб Интернэшнл” ТББ, Киргиз улсын “Сэтгүүлчид” олон нийтийн холбоо харилцан туршлагаа солилцоно /2011/
“Таамагт суурилсан судалгаа” эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт /2011/
УИХ-ын 2012 оны сонгуулийн мониторинг
"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" /2010-2014/
“Aсууя!” кампанит ажил /2012-2013/
“Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь /2012/
Хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлт /2013/
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр - 2018
Хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэтгэл - 2016
УИХ-ын 2016 оны сонгуулийн мониторинг
   Олон нийтийг чадавхижуулах
Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай 2000 он
Та vгээ хэлнэ vv? 2001 он
Хvчирхийллийг илчилж, зогсооё, 2002-2003 он
Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ? 2003 он
Олон Улсын иргэний нийгмийн форум 2003 он
Тєв Азийн жендерийн уулзалт 2003 он
"Сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" 2004 он
"Дундын ємчлєлд тулгуурласан иргэний ардчилсан хєдєлгєєнийг єрнvvлэх" 2004 он
"Тусгал" Хvvхдийн эрхэд тулгуурласан театр хєгжvvлэх 2004 он
"ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТӨЛӨӨ" хэвлэл мэдээллийн аян дүгнэх нь, 2006
Олон нийтийн Зөвлөлийг чадавхжуулж авлигыг бууруулах нь /2009 он/
“Бизнесийн мэдээлэл” /2008-2010/
“UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төсөл /2010/
"Орон нутгийн засаглалын ил тод байдлыг дэмжиж авлигыг бууруулах нь" /2010-2011/
“Хүний эрхийн мэдээллээр дамжуулан иргэнийг чадавхжуулах нь”
“Оновчтой арга зүй, холбогдох бичиг баримтыг боловсруулж, сургалт зохион байгуулах” зөвлөх үйлчилгээ
“УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь”
Нутгийн радио
Орон нутгийн байгаль орчны сэдвээр кино бүтээгчдийн чадавхийг дээшлүүлэх нь
Хүйн радиогийн тогтвортой байдлыг дэмжих
“Нэг дэлхий, нэг сургууль” боловсролын хөтөлбөр /2012-2013/
Сайн засаглалын төлөө залуу элч нар
“НАЙЗ” кампанит ажил
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулсан "Хангай ба түүний нөхөд юу хэлэв?" аян /2014 он/
Ардчилсан сонгуулийн талаар залуучуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх
   Урлаг, нийгмийн шинэчлэл
Теле театр-30 2000 он
Олон улсын эмэгтэй киночдын наадам 2002 он
Шекспирийн Монгол нєхєд 2001-2004 он
Урлагийн боловсрол 2003 он
"48 цаг Монгол - 2011" бэсрэг кино наадам
Театр хүний эрхийн төлөө

Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Төсөл болон хөтөлбөрүүд » Хараат бус хэвлэл мэдээлэл » Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын төлөө 2004 он

Агуулгын судалгаа

Монголын 2 судлаач эрэн сурвалжлах сэтгvvл зvйн чиглэлээр нийтлэгдэж, нэвтрvvлж буй бvтээл, мэдээлэлд задлан шинжилгээ хийнэ. Агуулгын ийм чиглэлийн судалгааг манайд хийж байгаагvй юм.

Филиппиний Сэтгvvл зvй, харилцааны сургуулийн багш Вайолада Умали ирж, сэтгvvл зvйн багш нарт нэг єдрийн сургалт явуулж, монголын судлаачидтай хамтран задлан шинжилгээний арга зvйн талаар сургалт хийлээ.

Монголын 2 судлаач тєслийн хугацаанд гарсан материалуудад 10 сарын турш судалгаа хийнэ. Судлаачид тєслийн явцад 2 тайлан гаргаж, нийтэд танилцуулна.

Дунд хугацааны тайлан

Тєгсгєлийн тайлан

АГУУЛГЫН АНАЛИЗ ХИЙХ НЬ
(Сэтгvvл зvйн сургуулийн багш нарт зориулсан
сургалтын хєтєлбєр)

єдєр: 12 сарын 1-ний єдєр
байр: Монголын Хэвлэлийн Хvрэээлэн

Агуулгын задлан шинжилгээ хийх: Vндсэн ойлголт
а) агуулгын задлан шинжилгээний тодорхойлолт ба онцлог
б) агуулгын задлан шинжилгээний судалгааны хэлбэрvvд
в) агуулгын задлан шинжилгээний зорилго, хэрэглээ

Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд, агуулгын задлан шинжилгээний сэдэв, асуудал, зорилгоо тогтоох
- Агуулгын задлан шинжилгээний vзvvлэлт, хэмжvvрийг тогтоох
- Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг томъёолох
- Агуулгын задлан шинжилгээний хэрэглэгдэхvvнийг урьдчилан шалгах, кодлогч хоорондын найдвартай байдлыг тодорхойлох

Агуулгын задлан шинжилгээнд жишээг сонгох
- Агуулгын задлан шинжилгээнд мэдээлэл цуглуулах
- Агуулгын задлан шинжилгээний мэдээллийг боловсруулах, задлан шинжилгээ хийх ажиллагаа
- Агуулгын задлан шинжилгээгээр олж илрvvлсэн зvйлээ тайлбарлах
- Агуулгын задлан шинжилгээний тайлан бичих

"Агуулгын задлан шинжилгээг хийх нь"
сургалтын материал

1. Агуулгын задлан шинжилгээ хийх vндсэн ойлголт
Агуулгын задлан шинжилгээ нь Монголын хувьд шинэ ч Филиппиний хувьд 50 жилийн ємнєєс их дээд сургуулийн хєтєлбєрт орж ирсэн. Филиппин улс агуулгын задлан шинжилгээний туршлагыг АНУ-аас авсан. Ялангуяа дайны vед АНУ-д суралцаж байсан филиппин хvмvvс энэ аргыг оруулж ирсэн. 1910 онд анх агуулгын задлан шинжилгээг анх хэрэглэсэн гэж тvvхэнд vздэг. Улс тєрийн талаар гарч буй материалд агуулгын задлан шинжилгээ хийжээ.

Агуулгын задлан шинжилгээ гэж юу вэ?

Агуулгын задлан шинжилгээ гэдэг нь багц vйлдлvvдийн тусламжтайгаар текстээс vндэслэл бvхий дvгнэлтvvд гаргахад чиглэсэн судалгааны арга юм. (Weber 1990;9)

Агуулгын задлан шинжилгээ бол баримтаас тvvний сэдэвт хамаарах vндэслэл бvхий, давтагдах дvгнэлтvvдийг гаргахад чиглэсэн судалгааны арга техник юм. (Krippendorf, 1980; 21)

Агуулгын задлан шинжилгээ нь мессежийн шинж чанарыг бодитой, системтэй тодорхойлох замаар дvгнэлт гаргах арга техник юм. (Holsit 1969 ; 14)

Дээрхи томъёоллуудаас агуулгын задлан шинжилгээний дараах шинжvvдийг харж болно.
Vvнд:
1/ Судалгааны арга барил / судалгааны арга техник - єєрєєр хэлбэл агуулгын задлан шинжилгээ нь системтэй, бодитой, давтагдах чанартай юм.

2/ Агуулгын задлан шинжилгээ нь текст мессежид тєвлєрч байна – текст мессеж гэдэг бол бичмэл, дvрс эсвэл ярианы аливаа хэлбэрээр харилцааны хэрэгсэл болдог ном, сонин сэтгvvлийн єгvvлэл, хэлэх vг илтгэл, албан ёсны баримт, зураг, уран зураг, ТВ нэвтрvvлэг, радиогийн бичлэг, кино зэрэг болно.

3/ Агуулгын задлан шинжилгээний нэг зорилго бол текст мессежийг тайлбарлах явдал юм. Vvнийг дараах гурван арга замаар хийнэ.

3.1 мессежний агуулга, єєрєєр хэлбэл сэдэв, хамрагдаж буй гол хvмvvс, эдгээр хvмvvсийн шинж тєлєв, сэдэв болон хvмvvст хандах хандлага, бvтэц, материалын хэв маяг, урт богино хэмжээ, талбайн хэмжээ, хэрэглэсэн vсгийн фонд, дvрс зураг, дуу чимээний эффект
3.2 мессежийн чанар чансааг алдаа мадаггvй байгаа эсэх, бvрэн дvvрэн, ойлгомжтой, зорилтот бvлэгт тохирсон эсэх талаас нь vнэлэх
3.3 мессежийн олон эх vvсвэрvvдийг хооронд нь буюу цаг хугацааны хувьд харьцуулах. Нэг жилийн дотор тухайн сэдвээр гарсан материалууд нэлээд урт цаг хугацааг авч болно.

4/ Агуулгын задлан шинжилгээний єєр нэг зорилго нь дvгнэлтvvдийг дараах байдлаар гаргах явдал байдаг
Vvнд:
4.1. мессежийн эх vvсвэрийн гарал vvсэл
4.2. уншигч, сонсогч, vзэгчийн гарал vvсэл
4.3. мессежийн уншигч, сонсогч, vзэгчдэд vзvvлж болзошгvй нєлєє
4.4. мессежид тусгагдсан соёлын болон нийгмийн зан vйл
Мессежийг судлаад дзгнэлт гаргахдаа Засгийн газар, тєр засагтаа хэр хандаж байгааг мєн гаргаж болно. Мессежийг хvлээн авагч тэдний талаар дvгнэлт гаргаж болох юм. Уншигчдын сонирхолд нийцvvлэхийн тулд тийм материал гаргаж болох юм. Уншигчдын талаар дvгнэлт хийдээ хувцасны загвар гэх мэт зvйл байхад нь агуулгын задлан шинжилгээний талаар зохих дvгнэлт гаргаж болох юм. Жишээ нь авилгыг нэг талаас нь харуулвал иргэдэд авилгын талаар єрєєсгєл ойлголт тєрvvлж болох юм. Филлиппинд гарч байгаа уран сайхны кинонд агуулгын задлан шинжилгээ хийсэн. Киноноос єгч байгаа мессеж нь хvн сайн сайхан амьдрахын тулд аз, том аз хэрэгтэй юм гэсэн агуулгатай байжээ. Сугалаанд том хожих ч юм уу. Гэтэл vнэн амьдрал тийм биш. Улс орны зан vйл, онцлог хэрхэн гаргаж ирснийг агуулгын задлан шинжилгээгээр гаргаж болдог. Агуулгын задлан шинжилгээ яагаад чухал вэ гэдэг дээр хоёр шалтгаан гаргаж байна.

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн vйл ажиллагааны мониторнг хийх
2. Бид єєрєє єєрсдийгєє ойлгоход тус болно. Vндэстнийхээ хувьд бид ямар юм бэ? гэдгийг агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно.

Агуулгын задлан шинжилгээ аргууд / хувилбар

1. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс хамаарна. Тухайн агуулгын задлан шинжилгээг юун дээр хийхээс шалтгаална. Хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээ ангилж агуулгын задлан шинжилгээ хийж болно.
2. Зєвхєн агуулгыг ангилах.
3. Агуулгыг тайлбарлах. Амьдрал дээр 2,3 аргыг хослуулсан байдаг.
4. Баримт мэдээллийг шинж чанараар нь ангилах
А/ Статистик, тоон баримт
Б/ Чанарын шинж чанартай, текст, vг, єгvvлбэр
А/ Жишээ нь: Филлиппиний ерєнхийлєгчийг огцруулах талаас олон тоон дvгнэлт гаргасан. Vvнийг амьд болгохын тулд чанарын шинж чанараар нь авч vзэхэд авилгач, гэмт хэрэгтэн, тэнэг гэх мэт vг хэллэгийг тvлхvv хэрэглэж байсан. Агуулгын задлан шинжилгээг хийхдээ эдгээр ангиллыг бvгдийг ашигладаг. Агуулгын задлан шинжилгээ хийхэд практик талаас нь хандахдаа бид єєрсдийн нєєц бололцооноос хамаарна. Агуулгыг ангилах, агуулгыг тайлбарлах, баримт мэдээллийг шинж чанараар ангилах аргуудыг ашиглана. Жишээлэхэд: 2001 оны Филиппиний бvх нийтийн сонгуулийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд агуулгын задлан шинжилгээ хийхэд манай сургуулийн 50 оюутан оролцсон. Хамгийн том агуулгын задлан шинжилгээ бол Филиппиний их сургуулийн талаар 75 жилийн турш ямар мэдээлэл гарч байсан дээр хийсэн шинжилгээ юм. Нийт 400 гаруй хvн оролцсон. Агуулгын задлан шинжилгээ нь маш их хvч, цаг ордог. Гэхдээ энэ бол шантрах зvйл биш. Бага хэмжээнд ганц судлаач хийж болдог зvйл.

Агуулгын задлан шинжилгээ хийх ач холбогдол

А/ Хувь хvмvvс, бvлгvvд, байгууллагуудыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн дvрсэлсэн бэ гэдэгт тус болдог Ерєнхийлєгч, улс тєрч, эмэгтэйчvvд, хvvхдийн талаар хэрхэн мэдээлж байгаа, тэднийг гадуурхаж байна уу

Б/ Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээрх хvмvvс, байгууллагуудыг хэрхэн vзvvлэхээс гадна тэд єєрсдийнхєє талаар ямар имиж бvрдvvлэхийг хvсч байгааг агуулгын задлан шинжилгээний аргаар мэдэж болно. Жишээ нь Ерєнхийлєгчийн хэлсэн vгэн дээр, ярилцлагаас харагдаж болно. Улс тєрийн нэр дэвшигчдийн талаар агуулгын задлан шинжилгээ хийхэд мєрийн хєтєлбєрєє ярихаас илvv мэдлэгээ боловсролоо ярих, гэр бvлээ танилцуулах зэрэг нь илvv харагддаг. Уншигчийн захидал гэдэг буланд залуучуудын мэдэхийг хvсч байгаа байдал, юу сонирхож байгаа имижийг таньж болдог.

В/ Тухайн асуудалд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрхэн хандаж байгаа хандлагыг гаргаж болно. Маргаантай асуудалд яаж хандаж байгааг тухайлбал нэг талыг барьж байна уу, дэмжиж байна уу, эсэргvvцэж байна уу, тэнцвэртэй байна уу гэх мэт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийн хандлагын жишээ: Сонгуулийг хэрхэн сурвалжилсныг судалж vзэхэд морин уралдаан сурвалжилж байгаа мэт байдал гарчээ. Энэ судалгааг ТББ хийсэн.

Г/ Ямар асуудал хэвлэл мэдээлэл болон юу болохыг ХМХ-ээс мэдэж болно. Аль асуудлыг чухалчилж, илvv хандаж байгааг мэдэж болно. Сонины хувьд нэгдvгээр нvvрт том гарчигаар бичсэн бол тухайн асуудлыг чухалчилж байна гэсэн vг юм.
Агуулгын задлан шинжилгээ хийсний vндсэн дээр ХМХ Филиппиний нийслэл Манилад болж буй vйл явдлыг бичсэн байна. Энэ нь Манила тєвтэй ХМХ болсон байсан. Орон нутгийн vйл явдлаас бичигдэхгvй байсан.

Д/ Ямар асуудал орхигдуулж, vл тоож байгааг гаргаж ирж болно. Жишээ нь: хvvхэд залуучуудын асуудал огт орхигддог.

Е/ Єєр єєр ХМХ хvмvvс байгууллага vйл явдалд хэрхэн хандаж байгаа ялгааг мэдэж болно. Тухайлбал авилга, сонгуулийг сонин хэвлэл, TV, радио хэрхэн тусгаж байгаа ялгааг гаргаж болно. Жишээ нь эмэгтэйчvvдийг дvрсэлж байна вэ, олон ангит кинонд эмэгтэйчvvдийг Япон, Солонгос, Филиппинд ямар ялгаа байгааг судалж гаргасан. Филиппиний кинонд гэмт хэрэгтэнг хэрхэн дvрсэлж байгааг судалж байсан.

Ё/ Цаг хугацааны явцад тусгахдаа тухайн ХМХ хэрхэн єєрчлєгдєж байгааг ажиглаж болно. Ерєнхийлєгчийг огцруулах шvvх хурал хvртэл сарын хугацаанд эхний vед болгоомжилж байсан бол шvvх хурлын vед улам шvvмжлэлтэй, хурц болж ирсэн. Эдгээрийг дvгнэж хэлэхэд янз бvрийн зорилготой, ангилалтай агуулгын задлан шинжилгээг хийж болно. Тєсєв зардал бага ордог. Агуулгын задлан шинжилгээ хийхэд сонин хэвлэл болон киноны хувьд хийхэд амар байдаг. Радио, телевизийн хувьд бэрхшээлтэй байдаг.

Агуулгын задлан шинжилгээ хийх алхамууд / бvрэлдэхvvн хэсэг

Аливаа судалгааны ажлын нэг адил бvтэц, бvрэлдэхvvнтэй.
1. Сэдэвээ тодорхойлох. Асуудал зорилгоо тодорхойлох
2. Хэмжигдэхvvн, vзvvлэлт
3. Аргачлал
4. Урьдчилсан туршилт, сорилт /кодлох/
5. Жишээ сонгох, юу авахаа сонгох
6. Баримтаа нэгтгэн цуглуулах
7. Баримт мэдээллээ боловсруулах
8. Vр дvнгээ тайлбарлаж, дvгнэлт гаргах
9. Тайлан бичих
Бусад судалгаанаас ялгаатай нэг зvйл нь гол харьцах зvйл маань ХМХ-vvд дотор байгаа мэдээлэл, мессеж.
Єєртєє тавих асуулт буюу хєтєч асуулт
Тухайн сэдэв асуудлаа томъёолж зорилгоо тодорхойлох. Агуулгын задлан шинжилгээний сонгодог хэлбэр энэ асуудлыг ХМХ хэрхэн тусгаж, харуулж байгаа, эсвэл энэ хvнийг аль талаас нь ХМХ харуулж байгааг судална.
Сэдэв асуудалдаа сонголт хийхдээ
- Ямар асуудлаар агуулгын задлан шинжилгээ хийхээ тодорхойлох, эмэгтэйчvvд, авилга, хvvхэд
- Ямар ХМХ-ийг судлах вэ? сонин, радио, эсвэл хосолсон
- Судалгааны зорилго маань юу вэ? гэж тодорхойлно.
Зорилгын хувьд vнэлгээ єгсєн агуулгын задлан шинжилгээ хийж болно. Зєвлємж гаргах зорилготой байж болно.
- Яагаад агуулгын задлан шинжилгээг хийх болсон бэ?
- Надад агуулгын задлан шинжилгээ хийх боломж, бололцоо байна уу?
Эдгээр асуултад хариулснаар ямар агуулгын задлан шинжилгээ хийхээ мэдэж болох юм.

Vзvvлэлт болон хэмжигдэхvvн
Vvнийг гаргаж ирэхдээ сэдэв зорилго юу вэ гэдэгтээ уялдуулж гаргаж ирнэ. Сэдэв маань авилга гэж бодъё. ХМХ тухайн асуудалд хэдий хэмжээний зай гаргаж байгаа, энэ асуудалтай холбоотой хувь хvн, байгууллага, тусгагдаж ямар хандлагаар гаргаж байгааг гаргаж ирнэ. Мєн нийтлэл, нэвтрvvлгийн хэлбэр, жанрыг авч vзнэ. Ач холбогдлыг хэмжиж болно. Сонины хувьд нэгдvгээрт нvvрт байна уу, товч байна уу, том байна уу гэх мэт. Мєн сэдвийн давтамж, тоогоор харьцуулдаг, бас бусад материалтай харьцуулан vзнэ. Мэдээ материалын чанарыг хэмжихдээ асуудлыг бvх талаас харуулсан, агуулга vнэн зєв vv, уншигчдад ойлгомжтой байна уу гэх зэрэг олон зvйлээр хэмжиж болно. Материалын чанарын тvвшинг тодорхойлох нь маш хэцvv байдаг. Жишээ нь авилга. Vvний тоо баримт vнэн эсэхийг vнэлэх хэцvv. Харин тvvхийн баримт бичиг бол тvvнд байгаа тоо баримт нь vнэн болохыг мэдэх боломжтой. Бас нэгэн vзvvлэлт бол тухайн сэдвээ бvрэн дvvрэн тусгасан эсэхийг гаргахдаа олон ХМХ-ийг харьцуулснаар vvнийг гаргаж ирж болох юм. /Орхигдуулсан талыг нєгєєтэй нь харьцуулах замаар/ уншигчдад ойлгомжтой байх vзvvлэлтийг яаж хэмжих нь харьцангуй асуудал юм. Уншигчид маань єєрсдєє олон тvвшинд хvлээж авдаг. Тухайн материал хэнд зориулагдсан байна тэр тvвшний бvлгийг бий болгож тэдэнд уншуулж vнэлгээ хийж болдог. Уншигчдадааатохирсон эсэхийг vнэлэхийн тулд мєн л бvлгийн аргыг хэрэглэж болдог. Судалгааны хэсэг болгон тань vзvvлэлттэй, хэмжиж болох хэмжигдэхvvнтэй байх ёстой.

Vзvvлэлтээ жагсаана. Vзvvлэлтvvдээ нарийн томъёог хувь хvнд хэдхэн хандаж байгааг эерэг, эсрэг, дундыг баримталсан байгааг тоон vзvvлэлтээр гаргана. Vг бvрийг тоолж аль нь их байгааг гаргаж ирнэ. Тоогоор хэмжиж болох хэмжигдэхvvний vзvvлэлт гаргаж болно. Чанарын талын vзvvлэлт нэлээд бэрхшээлтэй.

Жишээлэхэд, Ерєнхийлєгчийг огцруулах гэсэн сэдвийг авч vзэхдээ:
1-рт ач холбогдол
2-рт огцруулахтай холбоотой ямар vйлдлvvдийг vзvvлэлт болгон авч vзсэн
3-рт шvvх хуралдаанд аль асуудлыг голлон авч vзсэн
4-рт нийт огцруулах vйл явцад ямар ямар хvн оролцсон
5-рт Гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслvvд, сонинд хандах хандлагыг авч vзжээ. Ингэхэд ерєнхийлєгчийг огцруулах шvvх хуралдаанд их ач холбогдол єгсєн байна. Шvvх хуралдааны vед бvх нэвтрvvлгээ зогсоож, шууд нэвтрvvлгvvдийг явуулж байсан бєгєєд энэ шvvх хурал нь TВ-ийн олон ангит кино vзэж байгаа мэт сэтгэгдлийг хvмvvст тєрvvлжээ.

Энэ таван vзvvлэлтийг задлаад дор бичье.
1. байрлал – мэдээлэл нэгдvгээр нvvрт vv, хоёрдугаар нvvрт vv
2. гол материал мєн vv, биш vv
3. сонины дээр байрласан уу, доор байрласан уу
4. хэдэн инч багана байна гэдгээр хэмжинэ
5. сонины нийтлэл дотор тухайн сэдвээр хэд байна вэ? /тухайн дугаарт/

Хоёрдугаарт, аль талыг илvv тусгасан байна вэ?
2.1. Ерєнхийлєгчийг юунд буруутгаж байна вэ? Буруутгаж байгаа vндэслэлийг ямар байдлаар оруулсан бэ?
2.2. Ерєнхийлєгч ямар байдлаар хариулсан
2.3. Тухайн огцруулах vйл явцын хууль эрх зvйн тал нь хэрхэн тусгагдсан
2.4. Олон нийтийн байр суурь
2.5. Бусад

Гуравдугаарт, Шvvх хуралдааны явцын талаар
3.1. Хэрхэн тусгаж байна
3.2. Сенаторын оролцоо
3.3. Шvvгчид хэрхэн оролцож байгаа
3.4. ХМХ-ийн оролцоо
3.5. Олон нийтийн байр суурь
3.6. Бусад

Дєрєвдvгээрт, Шvvх хуралдаанд оролцсон хувь хvн, байгууллага, ерєнхийлєгч, ємгєєлєгч, сенатор, ХМХ, иргэний болон бусад байгууллагууд, ерєнхийлєгчийн гэр бvл

Тавдугаарт, хандлага
5.1. Эерэг
5.2. Сєрєг
5.3. Дундаж
Энэ бол агуулгын задлан шинжилгээний хоёр алхам болох vзvvлэлт юм.

Гуравдугаар алхам
Арга хэрэгсэл маань хоёр хэсгээс бvрдэнэ.
1. Маягт, форум. Энэ нь анкеттай ойролцоо.
Эхний хуудасны дээд хэсэгт кодлогчийн овог нэр, дараа тухайн сонины талаархи гол мэдээлэл орно. Хэвлэгдсэн он сар єдєр, гариг. Тухайн дугаарт нийтлэгдсэн єгvvллvvд дотор энэ сэдвээр хэдэн єгvvлэл орсон бэ? Нийтлэлийн хэлбэр, жанр, маягтыг бєглєж байгаа хvний ажлаа эхлэсэн, дуусгасан цаг.
Vзvvлэлтийг заасан ач холбогдол 1-4-т бичнэ.
1. Нvvр – гол мэдээлэл мєн vv?
2. Байрлал
3. Хэмжээ
4. Аль талыг тусгасан байна вэ?
- Ерєнхийлєгчийн байр суурь
- Хууль эрх зvй
- Олон нийтийн vзэл бодол
- Бусад /эдгээрийг бvгдийг тэмдэглэнэ/

Сэдвvvд
Товчлол
   
Хоёр дугаар хуудас.
Энэ маягт маань харьцангуй энгийн хэлбэртэй байна. Цєєн тооны vзvvлэлт байна. Нэг сонин, нэг асуудлын хvрээнд авч vзэж байна. Энэ маягтыг боловсруулахын тулд сэдвээ тогтоож, зорилгоо тодорхойлсоны дараа энэ маягтыг боловсруулах хэрэгтэй болно.

Агуулгын задлан шинжилгээ хийх аргачлалд кодлох зааварчилгаа байна. Аль болох дэлгэрэнгvй, тайлбарласан ойлгомжтой байх ёстой.

Нэгдvгээрт тухайн сонины vндсэн хэсэгт байгаа нийтлэлийг авна. Бизнес сурталчилгаа, соёл урлаг vзэхгvй. Хоёрдугаарт vндсэн хэсгээс тухайн сэдэвт холбоотой материалыг тэмдэглэж авна.

Кодлох ажлыг маш нягт нямбай хийх ёстой. Бvх олсон материалдаа дугаар єгнє. Тэгээд сайтар уншсаны дараа маягтын дагуу бєглєнє. Ингэхдээ балын харандаа хэрэглэнэ.

Маягтыг бєглєхын тулд мэргэжлийн хvнээс зєвєлгєє авах юм уу, мэдлэг олгох шаардлагатай. Маягтын заалт vзvvлэлт болгон дээр зааварчилгаа єгнє. Гол хувь хvн, байгууллагыг жагсаана. Овог нэр, байгууллагын дэлгэрэнгvй нэрийг бичнэ. Товчилсон, хураангуйлсан vгийг бичихгvй.

- Vг хэллэгvvдийг тvvж аваад тоогоор нь харьцуулж хандлагыг vнэлнэ.
- Тайлбарт мэргэжлийн vг хэллэг их, уншихад хэцvv байсан гэж тайлбар орно.

Кодлох зааварчилгааг дэлгэрэнгvй, ойлгомжтой хийснээс агуулгын задлан шинжилгээний vр дvн их хамаарна. Кодлогчид мэдэхгvй эргэлзэх байдал гаргахгvйгээр зааварчилгаа хийх хэрэгтэй. Кодлогчдоо оролцуулсан сургалт хийж, цаасан дээр буулгасан зааварчилгааг мєн єгєх хэрэгтэй. Энэ зааварчилгааг бичихдээ цаг зав гаргаж нэлээд хянамгай хийж єгєх шаардлагатай.

Кодлогч хvн
1. Vнэнч шударга – хєлсєєр ажиллуулах - vvрэг хариуцлага – ач холбогдолыг ойлгуулах
2. Мэдлэгтэй байх ёстой
- Хувийн байгууллага
- Олон улсын байгууллага судалгааг санхvvжvvлдэг. Судалгааг хийхдээ илvv шинжлэх ухааны тал руугаа гvнзгийрсэн судалгаа хийхийг шаарддаг бєгєєд зарим сонингуудад судалгаа хийж єгч тусладаг.

Хэд хэдэн кодлогч текстийг ашиглаж маягт бєглєхийг кодлогчийн хийх ойлголцол гэж нэрлээд байна. Vзvvлэлтийг маш тодорхой томъёолоод хэмжигдэхvvнийг зєв тодорхойлсон бол кодлогчид ижил мэдээлэл тэмдэглэсэн байна.
Урьдчилсан сорилыг хийхдээ
1. Нэг нийтлэл сонго
2. Хэд хэдэн кодлогчийг тусад нь бєглvvлэх /маятыг боловсруулсан хvн байж болохгvй/
3. Маягтаа бєглєсний дараа тэдгээрийг нэг бvрчлэн заалт болгон дээр харьцуулж vз.
4. Бєглєх vед зєрvvтэй зvйл гарсан бол тайлбарлаж єгєх. Зааварчилгаандаа загвар оруулах хэрэгтэй. Урьдчилсан сорилыг хийснээ дараа эргэлзэх зvйл их гарвал дахин сорилыг єєр материал дээр бєглvvлж vзэх хэрэгтэй. Кодлогч нарын холбох ойлголцлыг аль болох єндєр тvвшинд хvргэхийн тулд томъёогоор гаргаж єгч болдог.
5. Ойлголцлын хувь 0-1 гэсэн байна. Шинжлэх ухааны шаардлага хангасан хувь 0.8-аас дээш байна.
- Ямар тєрлийн материалыг судалгаандаа оруулах вэ?
- Хамрах хугацаа
- Тухайн сэдвээр гарсан бvх материалыг тvvвэрчлэн авах уу?
- Тvvвэрлэлтээ яаж сонгох вэ? – Мэдрэмж, мэдлэг шаардагдана. Оновчтой тvvвэрлэлт хийхийн тулд мэдлэг, мэдрэмжтэй байх ёстой.
Баримт мэдээлэл цуглуулах
Маягтын судалгаан дээр vндэслэгдэж хийгдэнэ. Хэвлэмэл материал хялбар хийгддэг. Харин радио, телевиз, онлайн хэвлэлvvд хэцvv байдаг. Агуулгын задлан шинжилгээ хийх нь сонирхол татах ажил бишээ.

Мэдээллээ боловсруулж задлан шинжилгээ хийх
Энэ vйл явцын эхний шат нь кодын зааварчилгааг томъёолох, хоёрдугаар шат нь мэдээллийн сан байгуулах, гуравдугаар шат нь мэдээлэл боловсруулахад гол тєлєв компьютерийн программаар хийнэ. SPS

Кодлох зааварчилгаа /SPS программ дээр/
1. Vзvvлэлт болгондоо дугаар єгєєд хvснэгтэнд оруулна
2. Баганад vзvvлэлтийн нэр /8 тэмдэгтэд багтааж нэр єгєх/
3. Баганад тухайн vзvvлэлтийн тайлбар, ярилга
4. Код болон кодын утга

Задлан шинжилгээ
1. Давтамж
2. Cross tabulations – харьцуулах
3. Таамаглал дэвшvvлсэн бол таамаглалаа статистикийн тоо баримтаар нотлох, статистик тоо баримт гаргаж авах
4. Vр дvнг тайлбарлах. Тайлбар дvгнэлт гаргах
5. Судалгааны эхэнд зорилго, зорилтууд тавьсан. Vvндээ хариулт авах
6. Яагаад ийм vр дvн гарсан талаар тайлбар хийх. Шалтгааныг тайлбарлахдаа єєрийн бусад мэдлэгийг ашиглан агуулгын задлан шинжилгээнээсээ гадуурхи vйл явц, мэдлэгээ ашиглах хэрэгтэй.
7. Vр дvн нь нийгэмд ямар нєлєє vзvvлж, ямар vvрэг гvйцэтгэж байна вэ?
8. Зєвлємж гаргана. Vр дvнг хэрхэн єєрчлєх вэ гэдэг талаар зєвлємж бэлтгэнэ. /Судалгаагаа нягт нямбай хийх хэрэгтэй. Vр дvнгээ хамгаалж байх хэрэгтэй юм./

Судалгааны тайлан бичих
1. Тайлан хэвлэл мэдээллээр цацаглах учраас хэн бvхэнд ойлгомжтой байх ёстой.
2. Тайланд агуулгын задлан шинжилгээ хийх vе шат, vйл явц багтсан байх ёстой.
Ийм тайлангийн жишээ болгож доорхи сайтаас сонирхоно уу.
http:/www.anticorruption.bg/eng/monitoring/case/rurno.html
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянах хэлбэр нь агуулгын задлан шинжилгээ юм. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн ойлголтын талаар мэдлэгийг дээшлvvлэх ач холбогдолтой. Энэ нь єєрсдийгєє илvv сайн ойлгоход тусалдаг.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156027 
 Энэ сард:12545 
 Өнөөдөр:13 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.