Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
   
Мэдээлэл хvртэх нь- зарчмууд, хэвлэл мэдээлэл ба мэдээллийн эрх чєлєє

Галина Арапова (хуульч, ОХУ)

Мэдээлэл хvртэх тухай асуудлыг эрх зvйн зохицуулалтын талаар авч vзье. Vvнийг жишээн дээр тайлбарлая.
Жишээ 1. Сэтгvvлчид шvvн таслах хурлын vйл ажиллагааны vеэр аудио бичлэг хийжээ. Гэтэл тэр хурлын нэг хэсэг нь хаалттай болсон бєгєєд шvvгч сэтгvvлчээс шvvх хурлын танхимаас гарахынхаа ємнє хурлын vеэр хийсэн бичлэгээ арилгахыг шаарджээ. Гэхдээ хурал хаалттай хийгдэхээс ємнє болон дараа нь хийсэн бvх бичлэгээ арилгахыг шаардсан байна. Энэ тохиолдолд шvvгчийн тавьсан шаардлага хууль ёсны мєн vv?
Жишээ 2. Телевизийн сэтгvvлч хууль тогтоох байгууллагын vйл ажиллагааг сурвалжлахаар очжээ. Гэтэл vvднийх нь харуул тvvнийг оруулахгvй, «хэрэв орвол видео камераа vлдээгээд ор» гэсэн шаардлага тавьжээ. Гэвч сэтгvvлч камераа vлдээхийг зєвшєєрєєгvй учир харуул цагдаа дуудаж, сэтгvvлчийг тєрийн ордноос хvчээр хєєж гаргасан байна. Энэ vед видео камер газар унаж эвдэрчээ. Энэ тохиолдолд ордны харуул болон цагдаагийн ажилтны vйл ажиллагаа хууль ёсны байж чадах уу? Сэтгvvлч тєрийн ордонд орохын тулд заавал зєвшєєрєл авах ёстой юу, эсвэл чєлєєтэй нэвтрэх эрхтэй юу?

Жишээ 3. Парламентийн байрны гадаа цуглаан болжээ. Тэнд сонины нэг сэтгvvлч сурвалжлага авч, хэд хэдэн зураг дарсан байна. Гэтэл цуглаанд оролцож байсан нэгэн иргэн, мєн бас нэг цагдаа сэтгvvлч дээр ирж, «бидний дvрс орчихсон учир наад хальсаа устга» гэсэн ижил утгатай шаардлага тавьжээ. Тэд зургаа сонинд нийтлэгдэхийг хvсээгvй бєгєєд сэтгvvлчийг єєрсдийнхєє хувийн амьдралд оролцож байна гэж vзжээ. Энэ тохиолдолд цагдаа болон цуглаанд оролцогч хоёр хvний шаардлага хууль ёсны мєн vv? Жишээ 4. Сэтгvvлч орон нутгийн засаг захиргаанд хандаж бvсийн эдийн засгийн болон экологийн тоо баримт, мэдээлэл єгєхийг хvсчээ. Гэвч засаг захиргааны ажилтан татгалзсан хариу єгсєн байна. Учир нь бvсийн эдийн засаг, экологийн тоо баримт, мэдээний эмхэтгэл дээр нь засаг даргын шийдвэрээр «энэхvv мэдээлэл нь хэвлэл мэдээлэлд зориулагдаагvй» гэсэн тэмдэг дарсан байжээ. Энэ тохиолдолд нэгдvгээрт, ёсонд нийцэх vv?, хоёрдугаарт, сэтгvvлч энэ мэдээллийг шаардах эрхтэй байсан уу? Бид ОХУ болон олон улсын хууль тогтоомжоор иймэрхvv асуудлуудыг хэрхэн зохицуулдагыг авч vзэхийн тулд дээрхи дєрвєн тохиолдлыг жишээ болгон авлаа. Мєн ОХУ болон Европын бусад оронд мэдээлэл хvртэх зарчим ямар байдаг тухай ярих болно.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чєлєєний талаар нийтээр хvлээн зєвшєєрч, тогтож хэвшсэн нийтлэг жишиг, хэмжvvр байдаг бєгєєд эдгээр нь ихэвчлэн vндсэн хуулиар тогтоогдсон байдаг. Ялангуяа єєрсдийгєє ямар нэгэн байдлаар чєлєєтэй гэж vздэг улс орны vндсэн хуулиндаа vvнийг тусгасан байдаг. Танай, манай хоёр орны vндсэн хуулинд «хvн болгон тєрийн нууцаас бусад асуудалтай холбоотой мэдээллийг олж авах эрхтэй» гэж заасан байдаг. Энэ бол улс орны иргэн бvрт хамааралтай, нийтлэг журам юм.

Мэдээлэл гэдэг нь хийсвэр ойлголт учраас тvvний статус, зэрэглэл нь хуулиар маш нарийн заагдсан байх ёстой. Мэдээллийг зvгээр нэг мэдлэг олж авах хэрэгсэл гэж ойлгож болохгvй юм. Vvнийг нэг талаар эд бараа, єєрєєр хэлбэл, худалдаж, худалдан авч болон гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Орост саяхан шинэ Иргэний хууль батлан гаргаснаар энэ тухай ойлголт тодорхой болсон. Харин Европын бусад улс орны хувьд энэ нь нэгэнт тогтчихсон хэм хэмжээ юм.

Тэгэхээр бид єнєєдєр мэдээллийг эд бараа талаас нь биш, хамгийн гол нь сэтгvvлчид болон иргэдийн анхаарлаа хандуулж байдаг объект гэдэг талаас нь авч vзэх юм. Нийтлэг журмаар мэдээлэл нь бvх нийтэд нээлттэй бєгєєд хамгийн гол нь хуульчлагдса байх ёстой. Гэхдээ энд тєрийн нууц болон бусад хуулиар хамгаалагдсан нууцууд хамаарахгvй. Тvvнчлэн хориглоогvй бол зєвшєєрнє гэсэн зарчим vйлчилнэ.

Орост дєрвєн жилийн ємнє мэдээллийн эрх чєлєєг хамгаалах хууль батлагдан гарсан. Энэ хуулинд мэдээллийн зэрэглэлийг нарийвчлан тогтоосон ба мэдээлэлтэй холбоотой бvх зvйлийг хуульчилсан. Энэ хууль гарснаар зєвхєн иргэд тєдийгvй сэтгvvлчдийн хувьд мэдээлэл олж авахад маш хялбар болсон. Ер нь энэ хууль нь мэдээлэл гэдэг ойлголтоор хvмvvсийн нvдийг нээсэн гэж хэлж болно.

Мэдээлэл хvртэх хоёр ерєнхий зарчим байдаг. Vvнд:
1. Чєлєєтэй хvртэх зарчим
2. Хязгаарлалттай хvртэх зарчим
Хоёр дахь хязгаарлалттай мэдээлэл хvртэх зарчимд нь тєрийн нууц, худийн нууц орно.

А. Тєрийн нууцын хувьд заавал Тєрийн нууцын тухай хууль байх ёстой бєгєєд энэ хуулиар дараахь 3 гол зvйлийг тодорхойлдог. Vvнд:

1. Тєрийн нууц гэж юуг хэлэх
2. Тєрийн нууцад юу юу хамаарагдах
3. Тєрийн нууцыг хэн хvртэх

Ийм хууль батлах зайлшгvй шаардлагатай. Яагаад гэвэл тєрийн нууцтай харьцах хvний тоо хязгаарлагдмал байдаг. Єєрєєр хэлбэл, тєрийн нууцын мэдээлэл явцуу хvрээнд тархдаг. Тєрийн нууцад улс орны тусгаар тогтнол, газар нутгийн бvрэн бvтэн байдал, нийгмийн болон vндэсний аюулгvй байдалтай холбоотой зvйлvvд ордог. Тийм учраас мэдээллийн хvрээ хязгаарыг хуулиар тогтоосон байх хэрэгтэй. Хэрвээ энэ хvрээ хязгаар тогтоогдоогvй, єєрєєр хэлбэл, нууцын жагсаалтыг тогтоогоогvй байвал нууц задрах асуудал гарч ирнэ. Иймээс хуулинд тєрийн нууцын жагсаалт маш тодорхой байх ёстой. Жишээлбэл, тєрийн нууцад орох шаардлагагvй зvйлvvдэд эдийн засаг, эрvvл мэнд, хvрээлэн буй орчны асуудал зэрэг байж болно.

Б. Хувийн нууц нь хэд хэдэн салбарт ангилагддаг. Ерєнхий журмаар тєрийн нууцыг хvртэх асуудал хориотой байдаг бол хувийн нууцын хувьд зvгээр л хязгаарлалт байдаг. Гэхдээ энэ хязгаарлалт гол нь иргэдийн болон байгууллагын эрх ашгийг хамгаалах vvднээс тавигдсан байдаг. Жишээ нь, арилжааны нууц, хувийн амьдралын нууц, нотариатын нууц, эмчилгээний нууц гэх мэт зvйл энэ нууцад ордог.

Иргэдийн амьдралын нэг чухал хэсэг нь тэдний хувийн амьдрал юм. Бvхний тухай хvн болгон заавал мэдэх албагvй. Хэдийгээр энэ нь нийгэмд, нийтэд сонирхолтой ч гэсэн хувийн амьдрал гэдэг зvйлд чухам юу орох вэ гэдгийг бид мэдэж байх ёстой. Тvvнчлэн энэ нь зєвхєн сэтгvvлчдэд ч биш, бvх хvмvvст хамааралтай юм. Хэрвээ хуулиар тєрийн юм уу, хувийн чанартай нууц гэж тогтоогдоогvй бол ямар ч мэдээллийг хайх эрх бvгдэд адил тэгш бий. Ганцхан ялгаа нь, тєрийн нууцыг хэн дуртай нь хvртэх, тvгээх боломжгvй байдаг. Харин хувийн чанартай нууцын хувьд ямар нэгэн байдлаар хvртэх боломжтой байдаг. Хvн эрхэлж буй ажил мэргэжлийнхээ шаардлагаар бусад хvмvvсийн хувийн амьдралын тухай мэдэж болдог. Мєн бид санамсаргvйгээр хувийн чанартай мэдээллийг олоод мэдчих тохиолдол ч байдаг. Гэхдээ энэ нь тvvнийг тараан дэлгэрvvлэх ёстой гэсэн vг биш юм. Хэрэв хvний хувийн нууцыг задруулсан бол хуулиар хариуцлага тооцох ёстой. Энэ нийтлэг журам нь ялангуяа сэтгvvлчдэд их хамааралтай юм. Дараагийн зарчим нь тєрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээлэл хvмvvст нээлттэй байх ёстой гэсэн зарчим юм. Єєрєєр хэлбэл, тєрийн байгууллагууд нь иргэдийг єєрийн vйл ажиллагааны талаарх мэдээллийг олж авах боломжоор хангах vvрэгтэй гэсэн утгаар энэ зарчмын агуулгыг тайлбарлаж болно. Зарим улс оронд энэ мэдээлэл нт нээлттэй, нийтэд ил тод байдаг. Иргэд єєрсдийнхєє эрх ашигтай холбоотой бvх асуудлаар чєлєєтэй мэдээлэл хvртэх эрхтэй байх ёстой. Бид иргэдийн эрх, vvргийн талаар мэддэг бол тvvнд ямар мэдээлэл нєлєєлєх вэ гэдгийг бас мэдэж байх ёстой. Тэгэхээр vvн дээр vндэслэн экологи, хvрээлэн буй орчин, бvс нутгийн эдийн засаг, аж vйлдвэр, эрvvл мэнд· боловсролын асуудлууд бvгд иргэдийн ємнє нээлттэй байх ёстой.

Энэ зарчим дээр vндэслэн шvvн таслах ажиллагаа ил тод байх зарчим гарч ирдэг. Иргэд шударга шvvхээр шvvгдэх ёстой. Шvvн таслах ажиллагаа ямар зарчмаар, ямар шугамаар явдгийг иргэд мэдэх ёстой. Тодорхой салбаруудаас жишээ авч яръя. Улс орон бvрт янз бvрийн зарчим vйлчилдэг. Бид одоо ОХУ-д vйлчилдэг зарчмын тухай яръя. Орост хаалттай гэж зарлагдсанаас бусад тохиолдолд хvн бvр шvvх хурлын танхимд нэвтрэх эрхтэй байдаг. Хаалттай хуралдаан нь vндсэндээ мэдээлэл хvртэх нэг хязгаарлалт болдог. Ийм учраас хаалттай байх vндэслэлvvдийг хуулиар тодорхой тогтоосон байх ёстой. Єєрєєр хэлбэл энэ нь шvvгчийн vзэмж, хvслээр биш зєвхєн хуулиар тогтоогдсон байх ёстой. Шvvгч зєвхєн хуулийн хvрээнд л хаалттай хуралдааныг явуулна. Бусад бvх тохиолдолд дурын иргэн тэр дундаа сэтгvvлчид шvvн таслах хуралдаанд чєлєєтэй орох эрхтэй. Орост vйлчилдэг бас нэг журам нь сэтгvvлч шvvх хуралдаанд оролцохын зэрэгцээ бичлэг хийх эрхтэй. Ерєнхий журмаар сэтгvvлч шvvгчээс заавал зєвшєєрєл авах шаардлагагvй байдаг. Харин цорын ганц нєхцєл нь хэн ч гэсэн шvvх хурлын танхимд журам сахих хатуу vvрэгтэй байдаг.

Мэдээллийг баталгаажуулах 4 тєрєл байна. Vvнд:

1. Тэмдэглэл хєтлєх
2. Аудио бичлэг хийх
3. Видео бичлэг хийх
4. Фото зураг авах

Тэмдэглэл хєтлєх, аудио бичлэг хийх нь хэнд ч саад болохгvй. Яагаад гэвэл чимээ гаргадаггvй. Харин видео бичлэг хийх болон фото зураг авах vед чимээ гарч, шvvх хуралд саад учруулж болох юм. Ийм учраас ерєнхий журмаар эхний хоёр vйлдлийг хийхэд ерєнхий шvvгчээс заавал зєвшєєрєл авах шаардлагагvй. Харин сvvлийн хоёрын хувьд заавал зєвшєєрєл авах ёстой. Ийм журам Орост vйлчилдэг бєгєєд энэ нь ОХУ-ын хууль тогтоомжоор зохицуулагдсан байдаг. Хэвлэл мэдээллийн хуулинд дvрс бичлэг хийх болон фото зураг авах нь сэтгvvлчийн салшгvй эрх гэж заасан. Тvvнээс гадна бичлэг хийж байгаа хэрэгсэл нь сэтгvvлчийн хувийн ємч учир тvvнийг хэн ч хурааж авах эрхгvй юм.

Харин АНУ-д ямар ч тохиолдолд шvvх хуралдааны vеэр дvрс бичлэг хийх, фото зураг авахыг зєвшєєрдєггvй. Зєвхєн зураачид л зурж болдог. Шvvх хуралдааны танхимд хэн дуртай нь чєлєєтэй нэвтрэн орох боломжтой байдаг. Шvvгч хэзээ ч тэнд ирсэн хvмvvсээс юу хийж явааг нь асуудаггvй. Харин Орост харамсалтай нь заримдаа асуух, шалгаах, шалгах тохиолдол гардаг.

Хувийн амьдралтай холбоотой мэдээллийн хувьд хvмvvс хувийн амьдрал гэж яг юуг хэлдэг, тvvнд ямар мэдээллvvд хамаардаг болохыг сайн ойлгодоггvй. Урьд нь бvх зvйл ниитийнх байсан учир хvн болгон юм болгоны тухай мэддэг байсан. Гэтэл одоо нийгмийн ач холбогдол бvхий мэдээлэл, єєрєєр хэлбэл, нийгэмд нэр хvндтэй хvмvvсийн тухай мэдээллийг олж авах сонирхол илvv болж байна. Тийм учраас юуг хувийн нууц, ямар мэдээллийг хувийн амьдралтай холбоотой мэдээлэл гэж хэлэх вэ гэдгийг тодорхой болгон хуульчилж, шvvхийн практикт тогтоох хэрэгтэй. Гэхдээ тохиолдол бvрт єєр єєрєєр хандах ёстой. Тухайн асуудал нь нэг хvний хувьд хувийн чанартай асуудал байхад бусад хvмvvсийн хувьд огт єєрєєр ойлгогдоно. Єєрєєр хэлбэл, бусад хvмvvс vvнийг нийгмийн амьдрал л гэж ойлгодог. Жишээлбэл, сонгуульд єрсєлдєєд ялдагдах явдал. Жирийн хvний хувьд энэ нь тvvний хувийн хэрэг. Гэтэл жирийн биш иргэн, тухайлбал, нэр дэвшигч нь нийгмийн зvтгэлтэн байвал бусад хvмvvс тvvний тухай, тvvнийг хэн бэ гэдгийг мэдэхийг хvсдэг. Тэр хvн олон нийтийн арга хэмжээнд оролцож, нийгмийн тєлєє vйл ажиллагаа явуулснаар єєрийнх нь хувийн амьдралын хил хязгаар нэлээд буурдаг.

Тєрийн байгууллагын vйл ажиллагааны талаарх мэдээлэл хvртэх тухай ярья. Зєвшєєрєл, итгэмжлэл авах нь мэдээлэл хvртэх асуудалтай тодорхой хэмжээгээр холбоотой. Энэ нь бидний хувьд туйлын чухал асуудал юм. Итгэмжлэл нь итгэл хvлээлгэх гэсэн утгатай Патени акреда гэдэг vгнээс гаралтай, эртний Ром, Грект байсан итгэмжлэлийн институтээс vvсэлтэй юм. Тухайн vед бусад орны тєлєєлєгчид тэр улсад байхын тулд итгэмжлэл авдаг байсан ба энэ нь одоогийн бидний ярьдгаар дипломатууд байжээ. Харин саяхнаас энэ нь сэтгvvл зvйн институт болж хувирсан. Харамсалтай нь, янз бvрийн шалтгаанаар итгэмжлэл гэдэг ойлголт утга агуулгаа алдаж эхэлсэн. Ихэнх тохиолдолд тєрийн байгууллагууд ямар нэгэн хязгаарлалтын хэлбэрээр vvнийг ашиглах болжээ. Итгэмжлэлийн бодит зориулалт нь тухайн байгууллагын vйл ажиллагааны тvшиг тулгуур байх ёстой. Энэ бол зvгээр нэг онолын чанартай vг биш.

Хэвлэл мэдээллийн тухай болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль тогтоомжийн vндсэн дээр итгэмжлэл нь ямар байх ёстойг авч vзье. Парламент болон бусад ямар нэгэн байгууллага итгэмжлэл гаргах эрхтэй байлаа гэж бодвол итгэмжлэл авсан хvмvvс нь тэр байгууллагын хvрээнд vйл ажиллагаа явуулна гэдгээ ухамсарлаж, тодорхой vvрэг хvлээх ёстой. Итгэмжлэгдсэн сэтгvvлчид нэмэлт мэдээлэл хvртэх эрхтэй бєгєєд аливаа товлогдсон хуралдааныг тэдэнд урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Парламентын хэвлэл мэдээллийн алба итгэмжлэгдсэн сэтгvvлчдэд хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлын нэг хувийг єгнє. Итгэмжлэл олгосон байгууллага нь сэтгvvлчдийг техникийн бололцоогоор хангах vvрэг хvлээнэ. Vvнд итгэмжлэгдсэн сэтгvvлч хэд байх нь хамаагvй. Бvх л боломж, бололцоогоор хангах vvрэг хvлээнэ. Жишээлбэл, нэг хуралдаан дээр 5 итгэмжлэгдсэн сэтгvvлч ирээд 5-уулаа видео бичлэг хийнэ гэвэл сэтгvvлч тус бvрт хvрэлцэх цахилгаан, тог, гэрэл, сандал, ширээ, бусад тоног тєхєєрємжєєр хангаж єгєх ёстой. Хэрэв 50 итгэмжлэгдсэн сэтгvvлч ирвэл тэднийг багтахааргvй жижигхэн єрєєнд хуралдааныг явуулах ёсгvй гэх мэт. Гэхдээ хамгийн гол нь парламентын танхимд зєвхєн итгэмжлэгдсэн тєдийгvй бусад бvх сэтгvvлч нэвтрэн орох эрхтэй байх ёстой. Энэ бол туйлын чухал, хэрэгтэй зvйл юм. Итгэмжлэгдсэн сэтгvvлч, жирийн сэтгvvлч хоёрын ялгаа нь итгэмжлэгдсэн сэтгvvлч бvхий л нєхцєл бололцоогоор хангагдсан байдаг бол жирийн сэтгvvлч єєрєє бvх боломж, бололцоогоо бvрдvvлдэгт байдаг. Итгэмжлэл олгох журмыг тогтоохдоо сэтгvvлчдийн эрхийг хєндєж болохгvй. Єєрєєр хэлбэл, хууль тогтоомжоор тогтоосон ерєнхий зарчмыг зєрчиж болохгvй. Мєн итгэмжлэл олгож байгаа байгууллага нь сэтгvvлчдээс хувийн чанартай мэдээллvvдийг шаардах эрхгvй юм. жишээлбэл, гэрийн хаяг, боловсрол, нууц нэр гэх мэт. Итгэмжлэл олгоход зєвхєн тухайн сэтгvvлчтэй харилцахад хэрэг болох утасны дугаар, байгууллагын хаяг болон нэр байхад л хангалттай. Бусад мэдээллийн хувьд нэг их шаардлагагvй юм. ОХУ-д итгэмжлэл олгох эрх бvхий байгууллага нь журамдаа сэтгvvлчдэд дараахь шаардлагыг тавьдаг.

Vvнд:

1. Зохиомол болон нууц нэр ил тод байх
2. Сvvлийн 3 жилийн дотор бичиж нийтлvvлсэн бvтээлvvдийн жагсаалт
3. Сонин хэвлэлд нийтлvvлсэн материал нь хэвлэл мэдээллийн албаныхны сэтгэлд нийцээгvй тохиолдолд тухайн байгууллага сэтгvvлчийн итгэмжлэгдсэн эрхийг хасах эрхтэй байна. (Энэ нь маш бvдvvлэг заалт учир итгэмжлэл олгох журамд vvнийг аль болох оруулахгvй байх хэрэгтэй.)
4. Субъектив шинжээр сэтгvvлчдийн сонголтыг явуулна. Єєрєєр хэлбэл, итгэмжлэл олгохдоо парламентын vйл ажиллагаа болон тvvний гишvvдийн талаар «бодит бус мэдээлэл»-ийг тараахгvй байх гэсэн зарчмыг баримталдаг. Энэ бол маг утгагvй зvйл юм. «Бодит бус мэдээлэл» гэдэгт чухам юуг хамруулах нь ойлгомжгvй юм.

Итгэмжлэл олгох vйл ажиллагаа нь ердийн бvртгэх журмаар явагдах ёстой. Хэн хvссэн, саналаа ирvvлсэнд нь итгэмжлэлийг олгож болно. Гэтэл энэ журмаас харахад парламентын талаар зєвхєн сайн сайхныг бичдэг сэтгvvлчдэд итгэмжлэл олгоод, шvvмжилдэг сэтгvvлчдэд нь олгохгvй болж таарч байна. Итгэмжлэл нь сэтгvvлчдийг шvvх шvvлтvvр буюу парламентад нэвтрэх эрхийг нь хязгаарладаг хязгаарлалт биш юм. Энэ нь зvгээр л сэтгvvлчдэд нэмэлт боломж олгоно гэсэн vг юм.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1296 
 Нийт хандалт:118622 
 Энэ сард:8646 
 Өнөөдөр:90 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.