Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

Гvйцэтгэгчийн дvгнэлт

Энэ илтгэл vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєний тухай Монгол Улсын хууль болон практикийг олон улсын болон харьцуулсан стандарттай харьцуулан задлан шинжилсэн. Монгол Улс хэдийгээр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг багтаасан хvний эрхийг хvндэтгэхэд чиглэсэн vндсэн алхмыг хийсэн боловч олон улсын эрх зvйд бvрэн нийцvvлэхийн тулд их зvйлийг цаашид хийх шаардлагатай. Хуучин коммунист засаглалын vед гарсан зарим хуульд маш єргєн хvрээний хязгаарлалтыг тогтоосон, ялангуяа нууцтай холбоотой асуудлаар.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулсан олон улсын голлох заалт Хvний эрхийн тvгээмэл Тунхаглалын 19 дvгээр зvйлд байдаг бєгєєд "мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар ирж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх" эрхийг баталгаажуулдаг. Монгол Улс мєн Иргэний ба Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пактыг соёрхон баталсан. Энэ заавал биелvvлэх шинжтэй олон улсын гэрээ бєгєєд Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглалтай адил нєхцєлєєр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг батагаажуулсан.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулах нь хvн бvрт хамааралтай бєгєєд олон улсын шvvх нь мэдээлэл болон vзэл санааны чєлєєтэй урсгалд хэвлэл мэдээллийн байгууллагын гvйцэтгэх vvргийг чухалчлан заасан. Жишээ нь Хvний эрхийн Европын шvvх нь "эрх зvйт тєрд хэвлэл мэдээллэл нь давамгайлах vvрэг гvйцэтгэдэг" гэж цохон тэмдэглэсэн. Хэвлэл мэдээллийн энэ vvргийн цаана орших гол концепц нь олон тєрлийн хэвлэл мэдээллэлтэй байх явдлыг хангах, ингэснээр олон тєрлийн мэдээллийн болон vзэл бодлын эх сурвалжтай болох. Хэвлэл мэдээллийн эрх чєлєє нь Засгийн газрын хяналтаас чєлєєтэй байх явдлаас хамаардаг. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнєєс vvдэлтэй єєр нэг vндсэн концепц бол хэвлэл мэдээллийг зохицуулах эрх мэдэл бvхий байгууллага нь, тухайлбал єргєн нэвтрvvлгийн лиценз олгох байгууллага г.м. улс тєрийн болон арилжааны халдлагаас хамгаалагдсан байх ёстой.

Олон улсын эрх зvй нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зєвхєн дараахь 3 шаардлагыг хангахаас бусад нєхцєлд хязгаарлахыг зєвшєєрдєггvй. Нэгдvгээрт, ямар ч хязгаарлалт нь гагцхvv хуулиар тогтоогдсон байна. Хоёрдугаарт, аливаа хязгаарлалт олон улсын эрх зvйгээр тогтоосон хууль ёсны зорилгод нийцсэн байна. Yvнд: нийтийн ашиг сонирхол буюу нийгмийн аюулгvй байдал, бусдын эрх болон нийгмийн хэв журам хамаарна. Гуравдугаарх, ба хамгийн чухал шаардлага нь аливаа хязгаарлалт тавьж буй зорилгод пропорционал эсхvл тэнцвэртэй байх ёстой бєгєєд энэ хязгаараас давах ёсгvй.

Энэ илтгэлд Монгол Улсын хуулийг агуулгын талаас нь 9 хэсэгт задлан шинжилсэн. Нэгдvгээр хэсэг нь 4 дvгээр бvлгээс эхэлж байгаа бєгєєд энд Монгол Улсын Yндсэн хуульд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг яаж баталгаажуулсныг авч vзсэн. Энэ баталгааны vндсэн дутагдал нь дээр заасан хууль ёсны зорилгыг хангах vvднээс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахыг шаардаагvй байна. Энэ нь Yндсэн хуулийн баталгааны ноцтой сул тал юм. Гэхдээ vvнийг шvvхийн тайлбараар зєєлрvvлж болно.
Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бvртгэх асуудалд задлан шинжилгээ хийсэн. Энэ шаардлага нь єєрєє шууд олон улсын эрх зvйг зєрчдєггvй боловч заавал бvртгэх тогтолцоо шаардлагагvй учраас ARTICLE 19 болон Globe International энэ журмыг хvчингvй болгохыг санал болгосон. Ямар ч тохиолдолд бvртгэлийн тогтолцоог єєрчлєх шаардлагатай бєгєєд бvртгэлийг Засгийн газраас хараат бус байгууллага гvйцэтгэдэг байвал зохино.

Мєн одоогийн байгаа тогтолцоо нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэд хэдэн нєхцєл тавьж байгаа бєгєєд тэдгээр нь олон улсын эрх зvйг зєрчиж байгаа юм.

6 дугаар бvлэг улсын болон хувийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудлыг авч vзсэн. Илтгэл Хууль зvй, Дотоод Хэргийн яамнаас боловсруулсан боловч улсын Их Хуралд єргєн бариагvй байгаа Улсын радио, телевизийн хуулийн тєсєлд задлан шинжилгээ хийсэн. Энэ тєслийг батлах юм бол одоогийн байдал нэлээд сайжрах нь дамжиггvй боловч энэ тєсєл нь тєрийн єргєн нэвтрvvлгийн бие даасан байдлыг зохистой баталгаажуулахгvй байгаа юм. Тєслийн єєр нэг сул тал нь гэвэл зохих удирдах албан тушаалтны хэлсэн зvйлийг єргєн нэвтрvvлэг дамжуулах vvрэгтэй бєгєєд эдгээр нь яаж санхvvжих болон хэрхэн тайлагнах талаар тусгагдаагvй байна.

Хувийн єргєн нэвтрvvлэг vvнтэй адил асуудалтай тулгарч байна. Зохицуулах байгууллага нь Засгийн газраас хараат бус биш; Ерєнхий сайд бvх гишvvдийг нь томилдог. Энэ нь улс тєрийн нєлєєнд автах боломжийг бvрдvvлж байна. Єєр нэг тулгамдсан асуудал бол лиценз авахаар єрсєлдсєн нєхцєлд асуудлыг шийдвэрлэх тодорхой журам байхгvй учраас улс тєрийн нєлєєнд автах боломж бvрдэж байна. Єргєдєл гаргах журам ил тод байх тухай болон энэ vйл ажиллагаанд олон нийт оролцох тухай заалт байхгvй байна.

Монгол Улсад оршиж байгаа єєр нэн чухал асуудал гэвэл тєрийн байгууллагын нээлттэй биш байдал. Энэ сэдвийг мэдээллийн эрх чєлєє 7 дугаар бvлэгт хєндєж байгаа. Монгол улсад тєрийн байгууллагаас мэдээллэл авах эрх чєлєєг баталгаажуулсан хууль тогтоомж байхгvй бєгєєд чанд нууцлах соёл тєрийн албанд нэвчсэн байдаг. Тэр байтугай нууцлалын єргєн хvрээтэй заалт зєвхєн тєрийн албан тушаалтанд хамаараад зогсохгvй хувийн байгууллагад ч хамаардаг. Албаны зарим зvйлийг нууцлахыг хэдийгээр хууль ёсны гэж vздэг ч Монгол Улсад хэрэглэж байгаа хуулийн заалт нь олон улсын эрх зvйгээр зєвшєєрєгдсєн хир хэмжээнээс хэт давсан байна. Иймд эдгээр заалтыг нэн тэргvvнд шинээр авч vзэх шаардлагатай.

Гvтгэлгийн хэрэг Монгол Улсад тvгээмэл байдаг. Єнгєрсєн 3 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 6 дvvрэгт гvтгэлгийн 83 хэргийг шийдвэрлэсэн. 8 дугаар бvлэгт гvтгэлгийн тухай Монгол улсын эрvvгийн болон иргэний хуулийн заалтад задлан шинжилгээ хийсэн. ARTICLE 19 болон Globe International гvтгэлгийн тухай заалт шинж чанараараа зєвхєн иргэний хуульд байвал зохистой болохыг зєвлєж байна. Учир нь ингэснээр хvний нэр тєрийг зохистой хамгаалах боломжтой. Иймд эрvvгийн хуулийн заалтыг бvхэлд нь хvчингvй болгох шаардлагатай. Мєн иргэний хуулийн заалтад хэд хэдэн дутагдалтай зvйл байна. Тухайлбал, хамгаалах заалт хангалтгvй байна. Зарим хэргийн талаарх нийтлэлд маргалдаж байгаа асуудал хуурамч байх болзошгvй боловч тэдгээрийг нийтлэх нь ямар ч нєхцєлд ухаалаг шийдвэр байсан тохиолдолд хамгаалалт тогтоогоогvй байна.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд тогтоосон єєр тєрлийн хязгаарлалт нь хэвлэн нийтэлсэн, нэвтрvvлсэн зvйлийн агуулгатай холбоотой. Эдгээр хязгаарлалтыг 9 дvгээр бvлэгт задлан шинжилсэн. Садар самууныг сурталчлах, шvvхийн процесстэй холбогдсон мэдэгдэл гаргах, дайн болон арьсны єнгєєр ялгаварлан гадуурхах vзлийг сурталчлахыг хориглосон. Ихэнх тохиолдолд эдгээр хязгаарлалт нь хууль ёсны зорилго агуулсан. Энд оршиж байгаа гол дутагдал нь тэдгээр нь эсхvл хэт єргєн утгатай эсхvл хэт тодорхой биш байгаад оршиж байна. Энэ эдгээр заалтыг улс тєрийн эсхvл хууль бус зорилгод ашиглах боломж бvрдvvлж байна. Зарим тохиолдолд садар самууны нийтлэл хэвлэсэн гэж зарим сониныг хаасан. Энэ хэт хатуу шийтгэл бєгєєд ARTICLE 19 болон Globe International –ийн бодлоор шаардлагагvй зvйл байсан. Энэ арга хэмжээг дахин давтан зєрчил гаргасан эсхvл ноцтой зєрчил гаргасан тохиолдолд шvvхийн шийдвэрээр авбал зохино.

Монгол Улсын хуулиар хэвлэл мэдээллийнхэнд нийгмийн тодорхой зорилтод хvрэх, удирдах албан тушаалтны хэлсэн зvйлийг нийтэд тvгээх зэрэг зарим позитив vvрэг ногдуулсан байна. Энэ асуудлыг 10 дугаар бvлэгт задлан шинжилсэн. Ийм vvрэг ногдуулах хэрэгцээгvй. Учир нь олон тєрлийн, мэдрэмж сайтай хэвлэл ямар ч тохиолдолд эдгээр зорилтыг биелvvлэх бєгєєд vндэсний хувьд чухал ач холбогдолтой vйл явдлыг мэдээлэх болно. Нєгєєтэйгvvр албан тушаалтан хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруугаар ашиглаж, улс тєрийн мэдэгдэл хийхэд нээлттэй болно. Иймд бид энэ бvх vvргийг хуулиас авч хаяхыг санал болгож байна.

Монгол улсын хууль нь єрийн мэдээллийн эх vvсвэрийг нээхгvй байх сэтгvvлчийн эрхийг хамгаалахгvй байгаа. Ийм эрх нь мэдээллийг эх vvсвэрээс сэтгvvлчид хvрэх, дараа нь нийтэд хvрэх боломжийг нээдэг бєгєєд олон улсын эрх зvй, vндэсний хууль, шvvхээс єргєн хэмжээнд хvлээн зєвшєєрєгдсєн. Хуулийн энэ цоорхойг 11 дvгээр бvлэгт нухацтай авч хэлэлцсэн.

Хамгийн сvvлд хєндсєн сэдэв бол сонгуулийг хэвлэл мэдээллээр тайлбарлан таниулах асуудал юм. Сонгуулийн vед сонгогчдод саналаа яаж єгєх тухай болон улс тєрийн намуудын тухай, нэр дэвшигчдийн тухай сонгуулийн компантай холбогдолтой бусад асуудлын талаар мэдээлэлтэй байх нь чухал байдаг. Єргєн нэвтрvvлэг нь, ялангуяа тєрийн єргєн нэвтрvvлэг сонгуулийн vед болон бусад vед ч хараат бус, тэнцвэртэй байх нь чухал. Сонгогчид єєр єєр намын болон нэр дэвшигчдын vзэл бодлыг сонсох шаардлагатай. Энэ зорилтыг биелvvлэхийн тулд нэр дэвшигчдэд єєрийн vзэл бодол, байр суурийг илэрхийлэх боломжийг тэгш олгох vндсэн дээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хvртээмжтэй байвал зохино. Монгол Улсын сонгуулийн талаарх хэд хэдэн хуульд энэ эрхийг хангах заалтууд орсон. Гэвч эдгээрийг боловсронгуй болгоход чиглэсэн зарим єєрчлєлтийг хийх шаардлагатай. Энэ асуудлыг 12 дугаар бvлэгт задлан шинжилсэн.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.