Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

2. YYСЭЛ, ХЄГЖИЛ

Тvvх

Тvvхийн урт хугацаанд Хойд Азийн нvvдэлчин ард маш єргєн уудам нутагт тархай бутархай оршиж нэгдэх тухай бодолгvй байжээ. Харин 13 дугаар зуунд Чингис хаан Монгол улсыг нэгтгэж дэлхийн тvvхэнд хамгийн том улс гvрнийг захирч байжээ. Yvнээс хойш 100 хvрэхгvй жилийн дараа хаант улс салан задарч 18 дугаар зуунд Монгол улс Манжийн ноёрхолд орсон байна. 1911 онд Хятадын Кинг овгийн хаант улс мєхсєнєєр Монгол улс дахин эрх чєлєєтэй болсон. Гэвч 1924 онд Монгол Улс дэлхийн 2 дахь коммунист орон болж, vvнээс хойшхи 70 жилийн турш Зєвлєлт Холбоот Улсын тунш улс нь байсан.

Ардчилсан шинэчлэл хуучин ЗХУ салан задарсанаар 1990 онд эхэлсэн. Ардчилсан хvчний эсэргvvцлийн дагуу Монгол Ардын Хувьсгалт Нам /МАХН/ Yндсэн Хуульд нэмэлт оруулж олон намын оролцоотой сонгууль явуулахыг зєвшєєрсєн. 1992 онд шинэ Yндсэн хуулийг баталж улс орныг vр дvнтэйгээр бие даасан, ардчилсан улс болгох замруу шилжvvлсэн. Парламентийн сонгуулийг 1992, 1996, 2000 онуудад явуулсан. 1992 онд болсон сонгуулиар МАХН Парламентийн 76 суудлын 71-ийг эзэлсэн. Харин 1996 оны сонгуулиар Ардчилсан Холбоо эвсэл 50 суудал эзэлж, МАХН 25 суудлаа хадгалж vлдсэн. 2000 оны сонгуулиар МАХН 76 суудлын 72 эзэлж эрх мэдлийг буцааж гартаа авсан.

Газар зvй, хvн ам, эдийн засаг

Монгол Улс 1.5 сая хавтгай дєрвєлжин километрийн газар нутагтай. Хvн ам нь харьцангуй цєєн 2.4 сая хvнтэй. Энэ Оросын Холбооны Улс, Хятад Улс гэсэн хоёр том их гvрний дунд оршдог. Хvн амын 1/3 нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Хєдєє амьдарч байгаа олон тооны хvн хуучин нvvдэлчдийн аж байдлаар амьдардаг.

Хvн амын ихэнх хэсэг нь монгол vндэстэн бєгєєд Буддын шашныг шvтдэг. Харин Монгол Улсын баруун хэсэгт vндэсний цєєнх лалын шашинтай хасаг иргэд оршин суудаг. Yндсэн хэл Монгол хэл. Гэвч хотод амьдардаг дунд насны ЗХУ-д боловсрол эзэмшсэн олон иргэд орос хэлээр чєлєєтэй ярьдаг. Коммунизмын vед устгасан хуучин Монгол бичгийг буцааж хэрэглэх чармайлт гаргаж байгаа ч Кирил vсгээр ихэнхдээ бичдэг.

Монгол Улс орлого багатай орон бєгєєд нэг хvнд оногдох жилийн дундаж орлого 390 $ тэнцvv байгаа гэсэн тооцоо гарсан. ЗХУ-ын дэмжлэг авахаа больсноос хойш эдийн засгийн байдал ядмаг байгаа. Олон улсын Валютын сан, бусад хандивлагч орны шаардсанаар Засгийн газар хувьчлалын болон чєлєєт эдийн засгийн хєтєлбєрийг хэрэгжvvлж байгаа. Гэвч эдийн засгийн єсєлт харьцангуй доогуур хадгалагдаж ажилгvйдлийн тєвшин єндєр байна.

Засгийн газар болон Улс тєрийн тогтолцоо

Монгол Улс Парламентийн засаглалтай. Монгол Улсын улс тєрийн дээд байгууллага нь Улсын Их Хурал. Улсын Их Хурал нь нэг танхимтай, 76 гишvvнтэй бєгєєд гишvvдыг сонгогчид 4 жилийн хугацаагаар шууд сонгодог. Засгийн газар буюу гvйцэтгэх байгууллага нь Ерєнхий сайд, кабинетийн гишvvдээс бvрддэг бєгєєд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг. Тєрийн тэргvvн нь Ерєнхийлєгч бєгєєд тvvний эрх мэдэл парламентийн тогтолцоогоор хязгаарлагддаг.

Монгол Улс захиргааны буюу нутаг дэвсгэрийн хувьд 21 аймаг болон нийслэл хот Улаанбаатарт хуваагддаг. Аймгууд нь сум болон багт хуваагддаг, Улаанбаатар хот нь дvvрэг болон хороонд хуваагддаг.Орон нутгийн байгууллагыг Иргэдийн Тєлєєлєгчдийн хурал удирддаг. Иргэдийн тєлєєлєгчдийн хурлаас дэвшvvлсэн Засаг даргыг Засгийн газар томилдог. Тэдгээр нь аймагт тєрийн эрх мэдлийг хэрэгжvvлдэг.

Эрх зvйн тогтолцоо болон хvний эрх

Монгол Улс хараат бус шvvхийн тогтолцоотой. Дээд шvvх нь эрvv, иргэн, захиргааны хэргийг давж заалдах эцсийн шатны журмаар шийдвэрлэдэг. Yндсэн хуультай холбогдсон асуудлыг Yндсэн хуулийн цэц шийдвэрлэдэг. Хvний эрхийг 1992 оны Yндсэн хуулиар хамгаалсан. бєгєєд 2000 онд Хvний эрхийн Yндэсний Комиссын тухай хууль батлагдсан.

Коммунист дэглэм тєгсгєл болсноор ємнє нь байсантай харьцуулахад маш олон тооны хvний эрхийг хамгаалахад чиглэгдсэн хууль батлагдсан. Энэ нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд мєн хамаарна. Эдгээрийн нэг жишээ нь 2002 оны 9 дvгээр сарын 1-нээс vйлчилж байгаа Эрvvгийн хуулийн 139.1 заалт юм. Энэ заалтын дагуу єєрийн ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийхийг гэмт хэрэгт тооцох болсон. Нєгєєтэйгvvр коммунист дэглэмийн vеээс vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг зохисгvйгээр хязгаарласан олон заалт хадгалагдаж vлдсэний дээр шинээр батлагдсан олон хуульд хязгаарлалтын хэмжээг хэтрvvлсэн заалтууд орсон.

Радио болон телевиз

Сvvлийн жилvvдэд радио, телевизийн єргєн нэвтрvvлэг тогтвортой єсєж ирсэн. 2001 оны 12 дугаар сарын байдлаар 31 телевизийн станц, 37 радио станц болон 9 кабелийн телевиз vйл ажиллагаа явуулж байсан. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль батлагдаж хэвлэл мэдээллийг тєрийн ємчид байхыг хориглосон боловч олон телевиз, радиогийн єргєн нэвтрvvлэг тєрийн эсхvл орон нутгийн засаг захиргаа эсхvл хурлын мэдэлд байна.

Цорын ганц vндэсний телевиз, радиогийн станц нь - Yндэсний телевиз /1967 онд байгуулагдсан/ болон Монголын Радио /1934 онд байгуулагдсан/ Монгол Улсын Засгийн газрын Радио,Телевизийн Хэрэг Эрхлэх газрын удирдлага дор vйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатарт 4 газар дээрх телевизийн станц байдаг: Монголын Yндэсний Телевиз, Радио, Монголын мэдээ компанийн -25 суваг, Монгол-Америкийн хамтарсан vйлдвэрийн – Eagle телевиз болон Улаанбаатар телевиз. Улаанбаатар телевизийг Улаанбаатар хотын орон нутгийн хурал эрхлэн ажиллуулдаг. Мєн кабелийн хэд хэдэн суваг байдаг. Радиогийн тухайд гэвэл Улаанбаатарт 12 радиостанц байдаг. Yvнд Монголын Радиогийн ємчилдєг FM 100.9 суваг, Хєх Тэнгэр радио болон хэд хэдэн хувийн радио станцыг нэрлэж болно. Улаанбаатраас гадна орших орон нутгийн телевизийн станцыг ихэнхдээ орон нутгийн засаг захиргаа эсхvл хурал эрхэлдэг. Гэхдээ мєн хувийн станцууд ч байдаг. Орон нутгийн радиогийн ємчлєл маш их холилдсон байдаг. Тєр, хувийн компани, гадаадын донор санхvvжvvлдэг станц бий.

Хууль зvй, дотоод хэргийн яам Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн тєсєл боловсруулж байгаа. Энэ тєслийн дагуу тєрийн єргєн нэвтрvvлгийг олон нийтэд vйлчилдэг єргєн нэвтрvvлэг болгон єєрчлєх юм. Гэхдээ хуулийн тєслийг одоогоор Парламентад єргєн бариагvй байгаа.

Сонин, хэвлэл

Сvvлийн жилvvдэд єдєр тутмын сонин, долоо хоног тутмын сэтгvvлийн тоо хэвээр хадгалагдсан ч гэсэн сонин, сэтгvvлийн тоо тогтвортой єсєж байгаа. 2001 оны 12 дугаар сарын байдлаар 178 сонин болон 50 сэтгvvл эргэлтэнд байсан. Єргєн нэвтрvvлгээс ялгаатай нь гэвэл тєрийн ємчлєлд байсан- Ардын эрх, Засгийн газрын мэдээ сонин хувьчлагдсан. Гэхдээ аймгуудад орон нутгийн хурлын байгууллага сонин хэвлэлийг ємчилсєн хэвээр байгаа. Монгол Улсад vндэсний хэмжээнд борлуулдаг єдєр тутмын 5 сонин байдаг: 4 хувийн сонин-Зууны мэдээ, Монголын мэдээ, Єдрийн сонин, Єнєєдєр. Харин Yнэн сонин засгийн эрхэнд байгаа МАХН ємчлєлд байдаг

Эдийн засгийн уур амьсгал

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эдийн засгийн уур амьсгал нилээд хvнд байгаа. Хууль зvй, дотоод хэргийн яаманд 1090 сонин, 234 сэтгvvл 120 телевизийн болон радио станц бvртгэгдсэн боловч 2001 оны байдлаар зєвхєн 178 сонин, 50 сэтгvvл, 31 телевизийн станц, 37 радио станц, 9 кабелийн телевиз vйл ажиллагаа явуулж байсан. Саяхан явуулсан судалгаагаар телевизийн станцын зєвхєн 20% ашигтай ажилласан, 40% зардлаа л нєхсєн, 40% алдагдалтай ажиллласан гэж мэдээлсэн. Радиогийн єргєн нэвтрvvлгийн станцын 5% ашигтай ажилласан, 95% зєвхєн зардлаа нєхсєн гэж мэдээлсэн. Хэвлэлийн тухайд сонины 68.75% зєвхєн зардлаа нєхсєн, 31.25% алдагдал орсон гэж мэдээлсэн.

2002 оны 5 дугаар сарын 30-нд Зар сурталчилгааны тухай хууль батлагдсан боловч нийтлэгдээгvй байгаа. Одоогоор ихэнх зар, сурталчилгаа тєрийн ємчийн vндэсний телевиз, радио болон томоохон сонинд очдог. Хэвлэл мэдээллийн олон байгууллага татварын тогтолцоо тэдний оршин тогнох санхvvгийн боломжийг vгvйсгэж байна гэж гомдолдог. Хэвлэл мэдээллийн байгууллага єргєн хvрээний татвар тєлдєг-НЄТ, гаалийн татвар, ажилтнуудынхаа хvн амын орлогын албан татвар г.м Гэхдээ цєєн тооны хєнгєлт, чєлєєлєлт ч бий. .

Хуулийг хэвлэл мэдээллийнхний эсрэг хэрэглэх нь

Сvvлийн жилvvдэд Монгол Улсын хэвлэл мэдээлэлийнхний санааг 2 тєрлийн асуудал зовоох болсон. Нэгдvгээрт гvтгэлгийн хэргийн тоо тогтвортой єссєн, хоёрдугаарт Засгийн газраас зарим сониныг хаасан.

Монгол Улсад 1990 ны эхэн vетэй харьцуулвал гvтгэлгийн хэрэг нилээд єссєн. 1991 онд 7 гvтгэлгийн хэрэг гарсан бол 2000 онд –39 ийм хэрэг гарсан. Мєн 1999-2000 оны хооронд гvтгэлгийн 4 хэргээр эрvvгийн хэрэг vvсгэсэн. 1999-2000 оны хугацаанд гvтгэлгийн иргэний хэргийн хариуцагчдын 59.5% гэм буруутайд тооцогдсон бєгєєд 29.1% буруугаа зєвшєєрч нэхэмжлэгчтэй эвлэрсэн. Эрvvгийн 4 хэрэгт 6 сэтгvvлчийг шvvн таслаж гэм буруутайг нь тогтоосон. Гэхдээ зєвхєн 1 сэтгvvлчид хорих ял оноож, тvvнийгээ тэнссэн.

2000 оны 9 дvгээр сард Хууль зvй, дотоод хэргийн яам, Yндэсний татварын газар, Хэвлэлийн хvрээлэн 150 сонин, 50 сэтгvvл, болон 70 бусад тєрлийн хэвлэл мэдэллийн хэрэгслийг тэдгээрийн vйл ажиллагаа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хор хєнєєлтэй тэмцэх тухай хуультай нийцэж байгаа эсэхийг хянасан. 21 сонин, 1 телевизийн станцад торгууль оногдуулж, 3 шар сонинг бvртгэлээс хасч, vйл ажиллагааг нь зогсоосон.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171058 
 Энэ сард:15439 
 Өнөөдөр:43 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.