Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

3.ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

3.1.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулах нь

Хvний эрхийн Тvгээмэл тунхаглалын /ХЭТТ/ 19 дvгээр зvйлд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг дараахь байдлаар баталгаажуулсан:

Хvн бvр єєрийн vзэл бодолтой байж, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, vvнд vзэл бодлоо ямар ч хориг цээргvй баримтлах, аливаа vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан боломжтой арга замаар эрж сурвалжлах, олж ашиглах, тvгээн дэлгэрvvлэх эрх багтана.

ХЭТТ, НYБ-ын Ерєнхий Ассамблейн шийдвэрийн хувьд заавал биелvvлэх шинжтэй олон улсын гэрээ биш. Гэвч тvvний зарим хэсэг нь 19 дvгээр зvйлийг хамруулан 1948 онд батлагдсанаасаа хойш олон улсын заншлын хэм хэмжээ болж хувирсан.
Иргэний ба Улс тєрийн эрхийн тухай олон улсын Пакт (ИУТЭОУП )-ыг Монгол Улсыг оролцуулан 145 улс орон баталсан. Энэ Пактаар оролцогч улсын заавал биелvvлэх vvргийг тогтоосон бєгєєд ХЭТТ-д заасан олон эрхийг дэлгэрэнгvй болгон боловсруулж оруулсан. ИУТЭОУП-ын 19 дvгээр зvйлд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг ХЭТТ-ын 19 дvгээр зvйлд заасантай адил томъёолсон:

1. Хvн бvр єєрийн санал бодлыг чєлєєтэй баримтлах эрхтэй.
2. Хvн бvр санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрх нь тєрєл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхvл уран сайхны хэлбэрээр, тvvнчлэн єєрийн сонгосон бусад аргаар чєлєєтэй эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтаана.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє Европын Хvний эрхийн Конвенцийн /ЕХЭК/ 10 дугаар зvйлээр хамгаалсан. Yvнд:

1. Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэд єєрийн гэсэн vзэл бодолтой байх, мэдээллийг хил хязгаарыг vл харгалзан, тєрийн байгууллагын гадны нєлєєгvй хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєє багтана. Энэ зvйл нь єргєн нэвтрvvлэг, телевиз болон киноны vйлдвэрийг лицензжvvлэх шаардлагыг тєрєєс тавихад саад болохгvй.


Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулсан заалтыг хvний эрхийн бvсийн хоёр ч баримтаас олж vзэж болно: Хvний эрхийн Америкийн конвенцийн 13 дугаар зvйл, Хvний болон Ард тvмний эрхийн Африкийн Чартерийн 9 дvгээр зvйл.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь хvний нэн чухал эрх бєгєєд ардчиллыг хєгжvvлэхэд чухал vvрэгтэй. НYБ-ын 1946 онд болсон анхдугаар чуулганаар баталсан 59 (1) шийдвэртээ “Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь суурь эрх.. бєгєєд НYБ-ын эрхэм зорилго болсон эрх чєлєєний тулгуур чулуу болдог. ” гэжээ. Европын Хvний Эрхийн шvvх :

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь ардчилсан нийгмийн чухал суурь бvрэлдэхvvн бєгєєд тvvний хєгжлийн болон хvн бvрийн хєгжлийн vндсэн нєхцєл болдог.. Энэ нь зєвхєн таатай хvлээж авдаг эсхvл гэмгvй “мэдээлэл” , “vзэл санаа”-аас бvрдэдгvй мєн тєр болон хvн амын аль нэг хэсгийг хєндсєн, vймээсэн болон тэднийг цочроосон мэдээллээс бvрддэг. Ийм олон ургалч vзэл, асуудалд тэвчээртэй хандах байдал, єргєн цар хvрээний сэтгэлгээгvйгээр ардчилсан нийгэм гэж байдаггvй. -гэж заасан.

3.2. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон хэвлэл мэдээлэл

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний баталгаа нь ялангуяа єргєн нэвтрvvлэг болон олон нийтийн vйлчилгээний єргєн нэвтрvvлгийг хамарсан хэвлэл мэдээллийн байгууллагад хэрэглэгддэг. Европын Хvний эрхийн шvvх нь “ эрх зvйт тєрд хэвлэл мэдээлэл давамгайлах vvрэгтэй байдаг“ гэж тэмдэглэсэн Мєн:

Хэвлэлийн эрх чєлєє нь олон нийтэд єєрийн улс тєрийн удирдагчдийн vзэл санаа болон асуудалд хандах байр суурийг нээх хамгийн сайн арга хэрэгсэл болдог. Тухайлбал, улс тєрчдєд нийтийн санаа бодлыг зовоосон асуудлыг тусган авч єєрийн тайлбарыг хэлэх, хvн бvхэнд чєлєєт улс тєрийн маргаанд оролцох боломжийг олгодог. Энэ нь ардчилсан нийгмийн vндсэн концепцэд нийцдэг.

Хvний эрхийн Америк улсуудын шvvх нь : “Хэвлэл мэдээлэл нь хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг бодитой болгосон.”-гэж тэмдэглэсэн.

Хэвлэл мэдээлийн хэрэгсэл нь “нийтийн сонирхолыг татсан мэдээллийг тvгээсний гавьяаг хэсэгчлэн эдлэнэ. Учир нь зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдгээр vзэл санааг тvгээх vvрэг байдаггvй: олон нийт эдгээрийг хvлээж авах эрхтэй байдаг. Мэдээллийг хvлээж авахгvй бол хэвлэл нь олон нийтийн манаач нохой байх амин чухал vvргээ гvйцэтгэж чадахгvй.”

Европын Хvний эрхийн шvvх олон нийтийн сонирхолын бvх салбарт мэдээлэл тvгээх нь хэвлэл мэдээллийн vvрэг гэж заасан. Мєн :

Хэвлэл мэдээлэл нь тогтоосон хязгаарыг даваж болохгvй ч /10(2) зvйлд заасан ашиг сонирхолын vvднээс / ...олон нийтийн сонирхолыг татсан мэдээлэл, vзэл санааг тvгээн дэлгэрvvлэх єєрт оногдсон vvргээс чєлєєлєгдєхгvй бєгєєд. Зєвхєн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ийм мэдээлэл, vзэл санааг тvгээх vvрэгтэй байгаад зогсохгvй, олон нийт эдгээрийг хvлээж авах эрхтэй байна. Yvнээс єєрєєр байсан тохиолдолд хэвлэл мэдээлэл “олон нийтийн манаач нохой байх ” єєрийн эрхэм vvргийг биелvvлж чадахгvй.

Мєн шvvх нь 10 дугаар зvйл зєвхєн vзэл бодлоо илэрхийлэх агуулгад хэрэглэгдээд зогсохгvй , тvгээх болон хvлээн авах арга хэрэгсэл ч хамаарна гэсэн шийдвэр гаргасан.

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хvндэтгэх vvрэг нь єєрєє хэвлэл мэдээллийнхний vvрэг биш тєрийн vvрэг юм. Гэвч тєрєєс санхvvждэг єргєн нэвтрvvлэг энэ vvргийг хvлээнэ. Учир нь тэдгээр нь тєртэй холбоотой бєгєєд хvний эрхийг батагаажуулах олон улсын гэрээг шууд биелvvлэх vvрэгтэй. Тvvнчлэн тєрєєс санхvvждэг єргєн нэвтрvvлэг олон нийтийн аливаа зvйлийг мэдэх эрхийг хангах, олон ургальч vзэл, хэвлэл мэдээлэлд хvртээмжтэй байхыг баталгаажуулахад тусгай байр суурь эзэлдэг бєгєєд тэдгээр нь эдгээр эрхийг сурталчлах нь нэн чухал.

3.3. Олон ургальч vзэл

ИУЭОУП-ын 2 дугаар зvйлд "Энэхvv Пактад оролцогч улс бvр тvvгээр хvлээн зєвшєрсєн эрхийг хэрэгжvvлэхэд шаардагдах хууль тогтоомж буюу бусад шаардлагатай арга хэмжээг авах vvрэгтэй." гэж заасан. Энэ нь Оролцогч улс ямар нэгэн эрхийг зєрчих vйлдлээс зєвхєн тvдгэлзээд зогсохгvй vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хvндэтгэхийг оролцуулан тэдгээрийг хангах позитив алхам хийх ёстой гэсэн vг. Yр дvнд нь Засгийн газар олон тєрлийн, хараат бус хэвлэл мэдээллийг хєгжин дэвжих орчныг бvрдvvлсэнээр олон нийтийн аливаа зvйлийг мэдэх эрхийг хангах vvрэгтэй.

Тєрийн позитив vvргийн нэг тєлєв нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд болон хэвлэл мэдээлэлд дэмжлэг vзvvлэх, мєн энэ хvрээнд олон ургальч vзлийг дэлгэрvvлж, хэвлэл мэдээлэл нь бvх хvнд адил хvртээмжтэй байх явдлыг хангахад оршино. Хvний эрхийн Европын шvvх тэмдэглэснээр : "нийтийн сонирхож байгаа мэдээлэл, vзэл санааг тvгээх нь олон ургальч vзэл дээр тулгуурлаагvй бол амжилттай хэрэгжиж чадахгvй." Америк Улсуудын шvvх шийдвэртээ vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хангахын тулд "коммуникацын хэвлэл бvх хvмvvст ямар ч ялгаварлалгvй нээлттэй байна. Тодруулж хэлбэл, энэ мэдээлэлд хvрэх боломж хvртэхээс нэг ч хувь хvн болон бvлгийг хасах ёсгvй ." гэж тэмдэглэсэн.

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь олон ургальч vзлийг дэлгэрvvлэхэд чухал хувь нэмэр оруулдаг. Ийм учир олон улсын олон гэрээнд олон нийтийн єргєн нэвтрvvлгийн ач холбогдол, тэдгээр нь олон ургальч vзэл санааг дэлгэрvvлэхэд чухал хувь нэмэр оруулдагийг цохон тэмдэглэдэг.

3.4. Хэвлэл мэдээллийн хараат бус байдал

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хамгаалахын тулд хэвлэл мэдээлэл нь Засгийн газрын хяналтаас ангид байх нь зайлшгvй шаардлагатай. Энэ нь хэвлэл мэдээлэлд олон нийтийн "манаач нохой " байх vvргээ биелvvлэх боломжийг олгож, ялангуяа олон нийтийн ашиг сонирхолтой холбогдолтой асуудлаар єргєн хvрээний vзэл бодлын талаархи мэдээллийг олон нийт хvртэж мэдэх явдлыг хангадаг.

Олон улсын эрх зvйн дагуу тєрийн болон хувийн єргєн нэвтрvvлгийг зохицуулах, удирдах эрх мэдэл бvхий байгууллагууд хараат бус, улс тєрийн халдлагаас хамгаалагдсан байх ёстой. Жишээлбэл, Хилийн чанадын телевизийн тухай Европын конвенцийн оршилд оролцогч улсууд "мэдээлэл, vзэл санаа хилээр чєлєєтэй нэвтэрч байх болон єргєн нэвтрvvлэг хараат бус байх явдлыг хангах ёстой " гэсэн зарчмыг дахин баталгаажуулсан. Европын Зєвлєл хэвлэл мэдээллийн зохицуулагч байгууллага хараат бус байх нь маш чухал болохыг тодруулж хэлсэн. Єргєн нэвтрvvлгийн зохицуулах байгууллагын хараат бус байдал, чиг vvргийн тухай зєвлємжийн оршилд Зєвлєлийн Сайд нарын хороо:

"Єргєн нэвтрvvлгийн салбарт олон тєрлийн хараат бус болон автономит хэвлэл мэдээлэлтэй байх явдлыг хангахад.. энэ салбарт экспертийн мэдлэгтэй хараат бус зохицуулах байгууллагатай байх нь хуулийн хvрээнд чухал vvрэг гvйцэтгэдэг." - гэж заасан.

Зєвлємжид оролцогч улсуудад хараат бус зохицуулах байгууллага байгуулахыг санал болгосон. Мєн зохицуулах байгууллагын vйл ажиллагааг саадгvй хангах болон тэдгээрийн хараат бус байдлыг баталгаажуулахын тулд оролцогч улсууд эрх зvйн орчин бvрдvvлэх шаардлагатайг удирдамж болгосон. Зєвлємжид цаашид энэ эрх зvйн орчин нь зохицуулах байгууллагын гишvvд ардчилсан аргаар, ил тод сонгогдох явдлыг баталгаажуулах ёстой гэж заасан.

Сайд нарын Хорооноос баталсан Олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлгийн хараат бус байдлыг хангах зєвлємжид энэ талаар нэмэлт удирдамж єгсєн. Энэ зєвлємжид зааснаар тєрєєс санхvvждэг єргєн нэвтрvvлгийн зохицуулах байгууллагын гишvvдийг нээлттэй, олон ургальч аргаар сонгох ёстой бєгєєд тэдгээр байгууллагын дvрэм нь зохицуулах байгууллагыг улс тєрийн эсхvл бусад нєлєєнд автахгvйгээр томъёологдсон байх ёстой гэжээ.

3.5.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд хязгаарлалт тавих

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє туйлын шинжтэй биш. Олон улсын эрх зvй болон ихэнх орны Yндсэн хуульд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгарлаж болох тухай заасан байдаг. Гэхдээ хязгаарлалт нь шууд тодорхойлсон заагтай байх ёстой. ИУЭОУП-ын 19(3)-т vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах нєхцєл нь ямар шаардлагыг хангах ёстойг заасан:

"Энэхvv зvйлийн 2-т дурьдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг хариуцлагыг ногдуулна. Энэ нь гагцхvv хуулиар тогтоосон зарим хязгаарлалтай холбоотой бєгєєд тэдгээр нь:
а/ бусдын эрх, алдар хvндийг хvндэтгэх,
б/vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс суртахууныг хамгаалахад зайлшгvй шаардлагатай байна."

Европын хvний эрхийн Конвенцийн 10(2)-т vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зарим тохиолдолд хязгаарлаж болно гэж заасан:

"Энэ эрх чєлєєг эдлэхэд тодорхой vvрэг, хариуцлага хvлээх учраас хуулиар тодорхойлсон, ардчилсан нийгэмд шаардлагатай, vндэсний аюулгvй байдал, газар нутгийн бvрэн бvтэн байдал, нийтийн хэв журам, нийтийн эмх замбараагvй байдал дэгдэх, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах, бусдын нэр тєр буюу эрхийг хамгаалах, нууц мэдээллийг ил болгохоос хамгаалах, шvvхийн эрх мэдэл, хараат бус байдлыг хадгалах ашиг сонирхлын vvднээс хязгаарлаж, буруутай этгээдэд шийтгэл оногдуулж болно." гэжээ.

Хязгаарлалт нь 3 шалгуурыг хангасан байна. Олон Улсын шvvхийн практикт энэ шалгуур нь єндєр хэмжээнд байх бєгєєд тvvнийг хангах ёстой болохыг онцлон тэмдэглэсэн. Хvний эрхийн Европын шvvх :

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг 10 дугаар зvйлд тогтоосон хязгаарлалтаар тодорхой орон зайд багтаасан боловч тэдгээр онцгой тохиолдыг маш явцуу тайлбарлаж, хязгаарлалт тогтоох шаардлага байгаа эсэхийг сайтар тогтоох ёстой. гэжээ.

Нэгдvгээрт, хязгаарлалтыг хуулиар тогтоосон байх ёстой. Европын Хvний эрхийн шvvх нь энэ шаардлагыг зєвхєн хууль хvмvvст хvртээмжтэй бєгєєд "иргэдэд єєрийн зан vйлдлийг зохицуулах боломжийг бvрдvvлэхvйц тодорхой томъёологдсон" нєхцєлд хангагдана гэж vзсэн. Хоёрдугаарт, хууль ёсны зорилго агуулсан байх ёстой. Эдгээр зорилгын жагсаалтыг ИУЭОУП-ын 19 (3), Европын Хvний эрхийн конвенцийн 10(2)-т гаргасан бєгєєд энэ жагсаалт нь бvрэн тєгс, єєрєєр хэлбэл ямар ч єєр зорилгыг vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах хууль ёсны зорилго гэж vзэхгvй. Гуравдугаарт, хязгаарлалт нь эдгээр зорилгын аль нэгийг хангах vvднээс шаардлагатай байна. "Шаардлагатай "гэдэг vгийг ийм хязгаарлалт тогтоохыг "нийгмийн хэрэгцээ шахан шаардаж " байна гэсэн утгаар ойлгоно. Тєрєєс хязгаарлалтыг зєвтгєх гэж хэлж байгаа шалгаан нь "тохиромжтой бєгєєд vр ашигтай байх " ёстой. Тогтоосон хязгаарлалт нь хvрэх гэсэн зорилготойгоо пропорционал байх ёстой.

3.6. Олон Улсын эрх зvйг мєрдлєг болгох vvрэг

Монгол Улс НYБ-ын гишvvн бєгєєд ИУЭОУП-ын оролцогч улс. Иймд Монгол Улс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг олон улсын эрх зvйн дагуу хамгаалах vvрэгтэй.

Yvнийг Монгол Улсын Yндсэн хуулийн 10 дугаар зvйлд албан ёсоор хvлээн зєвшєєрсєн:

1. Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2. Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ.
3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ.
4. Монгол Улс Yндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй.

Иймд олон улсын эрх зvй, Монгол Улсын Yндсэн хууль хоёулаа дотоодын хууль болон практикийг Монгол Улсын ИУЭОУП-ын дагуу хvлээсэн vvрэгт нийцсэн байхыг шаардаж байна.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.