Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   

4.YНДСЭН ХУУЛИЙН БАТАЛГАА

Монгол Улсын Yндсэн хуулийн 16 дугаар зvйлд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хамгаалж дор дурдсан заалтаар баталгаажуулсан:

Монгол Улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдлэнэ:

16/итгэл vнэмшилтэй байх , vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно,
17/*тєр , тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. Хvний эрх,нэр тєр, алдар хvнд,улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална.

Дээр дурьдсан ёсоор олон улсын эрх зvйн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє нь "хил хязгаарыг vл харгалзан " мэдээлэл "хайх, хvлээн авах болон тvгээх " эрхээс бvрддэг. Yндсэн хуулийн 16,17 дугаар зvйлд мэдээллийг "хайх, хvлээн авах" эрхийг хамгаалсан боловч мэдээллийг "тvгээх" эрхийг оруулаагvй байна. Мєн "хил хязгаарыг vл харгалзан " гэснийг энэ эрхэд оруулж баталгаажуулаагvй.

Олон улсын эрх зvйн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд тогтоох ямар ч хязгаарлалт хуульд заасан, хууль ёсны зорилго агуулсан, ардчилсан нийгэмд шаардлагатай байх ёстой. Yндсэн хуулийн 16,17 дугаар зvйлд хязгаарлалтыг хуульд заасан болон хууль ёсны зорилго агуулсан байх ёстой гэснийг тусгасан. Харин "ардчилсан нийгэмд шаардлагатай байна" гэснийг орхигдуулсан. Практик дээр Засгийн газраас vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахаас хамгаалахад энэ нь хамгийн чухал хаалт болдог учраас Yндсэн хуульд vvнийг орхигдуулсан нь ноцтой алдаа юм.

Yндсэн хулийн 10 дугаар зvйлийн 3-т

"3. Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ."-гэж заасан

Энэ баталгаа нь олон улсын гэрээг vндэсний хууль тогтоомжтой адил сууринд тавьж байгаа юм. Yvнээс хvчтэй заалт бусад хуульд байдаг. Жишээ нь Харилцаа холбооны тухай хуулийн 2.2.-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мєрдєнє." Мєн vvнтэй адил заалт Хvний эрхийн Yндэсний комиссын тухай хуулийн 2.2-т орсон.

Yндсэн хуулийн заалтаар олон улсын эрх зvйг хvлээн зєвшєєрсєн бєгєєд хvний эрхийн олон улсын гэрээг vндэсний хууль тогтоомжтой зєвхєн адил vйлчилнэ гэж vзээд зогсохгvй тэдгээрийн заалтууд зєрчилдсєн тохиолдолд Харилцаа холбооны хуульд заасан шиг олон улсын гэрээ давамгайлах ёстой.

Хvний эрхийн Yндэсний комиссын тухай хуулиар Yндсэн хууль, бусад хууль олон улсын хvний эрхийн гэрээгээр баталгаажуулсан хvний эрхийг хангах, хамгаалах vvрэг бvхий байгууллагыг байгуулсан. /3.1 дvгээр зvйл/ Комисс нь бусад чиг vvргийн зэрэгцээ хvний эрхийг зєрчсєнтэй холбогдолтой гомдлыг хvлээж авдаг. Одоогийн байдлаар комисс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зєрчсєн тухай гомдол нэгийг ч болов авч vзсэн л байгаа болов уу. ХЭYК нь хvний эрхийг сайтар мэдэж гомдол гаргагчдыг эвлэрvvлэх процессийг єрнvvлэх нь гомдлыг шийдвэрлэх эерэг арга юм.

Зєвлємж:
16.16 болон 16.17 зvйлд дараахь нэмэлт оруулах
· "Хил хязгаарыг vл харгалзан" мэдээллэл хайх, хvлээн авах, "тvгээх" эрхийг баталгаажуулна
· vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлах нь "ардчилсан нийгэмд шаардлагатай " байх , ба
· олон улсын хvний эрхийн гэрээ нь vндэсний хууль тогтоомжоос давуутай vйлчилнэ.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.