Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

5.БYРТГYYYЛЭХ ЕРЄНХИЙ ШААРДЛАГА

Монгол Улсад бvх хэвлэл мэдээлллийн хэрэгсэл бvртгэлтэй байх ёстой. Засгийн газрын тухай хуулийн 20.4.2.3-т Хууль зvй, дотоод хэргийн сайд хэвлэл мэдээллийг хэрэгслийг бvртгэх ажлыг хариуцан зохион байгуулна гэж заасан. Засгийн газрын 267 дугаар тогтоолоор хэвлэл мэдээлллийг бvртгэх шаардлага, журам, нєхцєлийг тогтоосон. 267 дугаар тогтоолын 5 дугаар хэсэгт хэвлэл мэдээллийн байгууллага бvртгvvлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтыг батласан. Тухайлбал:
· хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, зорилго, vйл ажиллагааны тєлєвлєгєє
· бvртгvvлэх тухай vvсгэн байгуулагчдын шийдвэр
· vvсгэн байгуулагчид, нийтлэгч болон редакцийн зєвлєлийн гишvvдийн нэр, хаяг ба
· хэвлэлийн тоо, хэмжээ болон санхvvгийн эх vvсвэр

Мєн тогтоолын 7 дугаар хэсэгт хэрэв бvртгvvлэхээр єгсєн мэдээлэл иж бvрэн биш эсхvл хэвлэл мэдээллийн байгууллагын бодлого, зорилго, vйл ажиллагаа нь Монгол улсын хуулийг зєрчиж байвал тvvнийг бvртгэхээс татгалзаж болно гэж заасан. Тогтоолын 1 дvгээр хэсэгт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Yндсэн хуулийн vзэл санаанд нийцсэн, тєрийн тусгаар тогтнол, vндэсний эв нэгдлийн тухай vзэл баримтлалыг зєрчєєгvй, тєрийн нууцыг дэлгээгvй, садар самуун, аллага болон терроризмыг сурталчилаагvй байх ёстой гэж заасан.

Олон улсын эрх зvйн дагуу техникийн суурь нь vнэхээр ядмаг байгаагаас бусад нєхцєлд хэвлэлийн байгууллагад лиценз олгохоос татгалзахыг хууль бус гэж vздэг. Лиценз авах шаардлага нь мэдээллийн чєлєєтэй урсгалыг ноцтойгоор боймолж болзошгvй учраас тvvнийг хууль ёсны гэж цагаатгах боломжгvй юм. Лицензжvvлэх нь олон улсын эрх зvйд хvлээн зєвшєєрсєн аль ч хууль ёсны зорилгыг агуулдаггvй бєгєєд vvнийг зєвтгєх практик шалтгаан ч байхгvй. Харин єргєн нэвтрvvлгийн тухайд хязгаарлагдмал долгионы тоо лицензжvvлэх шаардлагыг зєвтгєдєг.

Харин зєвхєн техникийн шинжтэй бvртгэл явуулах нь vндсэн агуулгаараа vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг дараахь шаардлагыг хангасан нєхцєлд зєрчихгvй:

· шаардлагатай мэдээллийг єгсєн нєхцєлд бvртгэлийн байгууллага бvртгэхээс татгалзах эрх мэдэлгvй бол,
· хэвлэлийн тухайд тогтолцоо нь vндсэн асуудлын талаар тодорхой нєхцєл болзол тавьдаггvй бол,
· бvртгэх тогтолцоо нь хэт тєвєгтэй биш болон
· бvртгэх тогтолцоог Засгийн газраас хараат бус байгууллага эрхэлж явуулдаг бол

Гэвч хэвлэлийн тухайд тvvнийг бvртгэх нь эрх мэдлээ буруугаар ашиглахад хvргэдэг учраас шаардлагагvй гэж олон оронд vздэг. Article 19 ба Globe International хэвлэлийг бvртгэх шаардлагагvй гэж зєвлєж байна. НYБ-ын Хvний эрхийн хороо: " Ийм хяналт тогтоохоос хамгаалж vр ашигтай арга хэмжээ авах ёстой. Учир нь энэ нь хvн бvрийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд халдахад хvргэж болзошгvй " –гэж тэмдэглэсэн.

Засгийн газрын хууль болон Засгийн газрын 267 дугаар тогтоолоор тогтоосон бvртгэлийн тогтолцоо нь зєвхєн хэвлэлийн байгууллагын тухайд авч vзэхэд наад заахын шаардлагыг хангахгvй байгаа бєгєєд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зєрчиж байгаа. Нэгдvгээрт, Засгийн газрын хуулийн 20.4.3 заалт нь хэвлэл мэдээллийн хэрэгслийг Хууль зvй, дотоод хэргийн яаманд бvртгvvлэх шаардлага тавьдаг. Бvртгэлийн тогтолцоо нь Засгийн газраас бие даасан хараат бус байгууллагын удирдлага дор явагдах ёстой. Хоёрдугаарт, Засгийн газрын 267 дугаар тогтоолын 7 болон 1 дэх хэсэгт бvрдvvлсэн материал нь хэд хэдэн нєхцєл хангахгvй бол бvртгэхээс татгалзах тухай заасан. Бvртгэлийн тогтолцоо нийтлэлийн vндсэн асуудалд хамаарах нєхцєл тогтоох ёсгvй.

НYБ-ын Хvний эрхийн хороо цєєн хувь гардаг хэвлэлийг бvртгэх заалт нь хууль бус гэж тогтоосон. Саяхан шийдвэрлэсэн хэрэгт 200 хувь гардаг нийтлэлийн зохиогчийг бvртгvvлэхийг шаардах нь хэт тєвєгтэй, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд сэв суулгасан хэрэг ба ардчилсан нийгэмд зохистой гэж зєвтгєх боломжгvй зvйл юм гэсэн шийдвэр гаргасан.
Тухайлбал хороо:

Тогтмол хэвлэл эрхлэгчид хэвлэлийн байгууллагын индекс, бvртгэлийн дугаар зэрэг тодорхой мэдээллийг заасан байх ёстой бєгєєд гомдол гаргагчийн vзэж байгаагаар тэдгээрийг зєвхєн эрх бvхий захиргааны байгууллагаас авч болно. Хорооны vзэж байгаагаар 200% гарах танилцуулгыг бvртгvvлэхийг шаардах нь зохиогчийн мэдээлэл тvгээх эрхийг боогдуулж байгаа хэрэг юм.

Монгол Улсын хуулиар цєєн хувиар гардаг хэвлэлийг бvртгэлээс чєлєєлєєгvй.

Бvртгvvлэх шаардлага мєн єргєн нэвтрvvлэгт хамаардаг. Бvртгvvлэх заалт нь Радио долгионы тухай хууль болон Харилцаа холбооны тухай хуульд заасан линценз олгох журамтай адил. Ийм учраас тэдгээрт нэмэлт захиргааны шаардлага тавих шаардлагагvй.

Зєвлємж:
· Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зvйл болон Засгийн газрын 267 дугаар тогтоолд заасан бvртгэлийн тогтолцоог хvчингvй болгох нь зvйтэй.
· Энэ тогтолцоог хэвээр нь vлдээвэл:
-бvртгэлийг Засгийн газраас хараат бус байгууллагаар эрхлvvлэх (Засгийн газрын тухай хуулийн 20.4.3 єєрчлєлт оруулах),
-vндсэн асуудлаар нєхцєл тогтоохгvй байх (Засгийн газрын 267 дугаар тогтоолын 7 болон 1 дэх хэсгийг хvчингvй болгох)
-цєєн хувиар гардаг нийтлэлийг бvртгэлээс чєлєєлєх
· Єргєн нэвтрvvлэг лиценз авдаг учраас бvртгvvлэх шаардлагагvй.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.