Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   

6. ЄРГЄН НЭВТРYYЛЭГ

Радиогийн єргєн нэвтрvvлгийг 1999 оны 6 дугаар сард баталсан Радио долгионы тухай хууль, 2001 оны 10 дугаар сарын 18-нд баталсан Коммуникацийн тухай хуулиар зохицуулсан. Эдгээр хууль нь єргєн нэвтрvvлгийн техникийн тєлєвийг зохицуулж, лицензийн тогтолцоог бvрдvvлсэн.

6.1.Олон нийтийн єргєн нэвтрvvлэг

Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн 4 дvгээр зvйлд Засгийн газрын байгууллагыг єєрийн хяналтад эсхvл удирдлагад хэвлэл мэдээллийн хэрэгсэл байлгахыг хориглосон. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлэхийн тухай Парламентаас гарсан тогтоолд:

4.Радио,телевизийн хэрэг эрхлэх газар /тєрийн радио, телевиз / болон МОНЦАМЭ агентлагийг Засгийн газрын зохицуулагч агентлаг байсныг нь єєрчилж vндэсний олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага болгосугай. гэжээ.

Радио Долгионы тухай хууль, Харилцаа холбооны хуулийн аль нь ч олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай заагаагvй. Yр дvнд нь тєрєєс санхvvждэг єргєн нэвтрvvлэг Засгийн газрын хяналтан дор vйл ажиллагаагаа явуулдаг байдал нь хэвээр хадгалагдаж байна. Олон нийтийн радио, телевизийн тухай шинэ хуулийн тєслийг Хууль зvй, дотоод хэргийн яам боловсруулж эхэлсээр 1 жил гаруй хугацаа єнгєрч байгаа ч одоо хvртэл Парламентад єргєн бариагvй байна.

ARTICLE 19 єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын талаар хэд хэдэн багц зарчим баталсан. Агаарын долгион хvртэх боломжтой байх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон єргєн нэвтрvvлгийн зарчмыг, олон улсын эрх зvй болон харьцуулсан эрх зvйд vндэслэн тогтоосон. Мєн Европын Зєвлєлийн Сайд нарын хороо Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хараат бус байдлыг хангах зєвлємж гаргасан. Дор дурдсан задлан шинжилгээг энэ багц зарчим болон салбарын бусад нэр хvндтэй стандартад тулгуурлан хийсэн.

Олон улсын стандартын єргєн нэвтрvvлэгт хамаарах нэн чухал тєлєв нь тєрийн єргєн нэвтрvvлэг олон нийтэд vйлчилдэг хараат бус єргєн нэвтрvvлэг болж олон нийтийн ашиг сонирхолд vйлчлэх мандатыг хэрэгжvvлэх ёстой гэсэн санаа юм. Европын Зєвлєлийн зєвлємжид олон нийтийн єргєн нэвтрvvлэг Засгийн газар болон арилжааны ашиг сонирхолоос бvрэн хараат бус байх шаардлагатай гэж заахдаа: "олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлгийг зохицуулж байгаа хууль тогтоомж нь тэдгээрийн редакторын бие даасан байдал болон байгууллагын автономит байдлыг нєхцєлдvvлсэн байх ёстой "гэсэн. Энэ нь "нэвтрvvлгийг найруулах, мэдээг болон сvvлийн vеийн vйл явдлын танилцуулах" –ыг оролцуулан бvх хvрээнд хамаарна.

ARTICLE 19-ээс тогтоосон зарчмын дагуу олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хараат бус байдлыг хангах хэд хэдэн арга зам байна.Yvнд тэдгээрт бие даасан байгууллага Захирагчдын зєвлєл хяналт тавих арга багтана. Байгууллагын автономит байдал болон хяналт тавих байгууллагын хараат бус байдлыг хуулиар дараахь байдлаар хамгаалж болно:

1.энэ байгууллагыг байгуулж байгаа хуульд тодорхой заах буюу болвол дvрмэнд нь энэ тухай заах,
2.хуулиар тухайн байгууллагын зорилт,эрх мэдэл болон vvргийг тодорхой зааж єгєх
3.гишvvдийг сонгох журмаар
4.олон намын бvрэлдэхvvнтэй байгууллагаар дамжуулан олон нийтэд тайлагнадаг болгох
5.редакцийн хараат бус байдлыг хvндэтгэх аргаар
6.санхvvжилтэд тавих шаардлагыг тогтоох замаар

6.1.1. Хараат бус байдал

Олон нийтийн радио, телевизийн тухай Монгол Улсын хуулийн тєсєлд vндэсний єргєн нэвтрvvлгийн хараат бус байдлыг хангахад чиглэгдсэн хэд хэдэн заалт орсон. Жишээ нь тєслийн 3.1.олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь зєвхєн нийтийн ашиг сонирхолд vйлчилнэ гэж заасан. 3.3. дугаар зvйлд тvvний vйл ажиллагаа нь хараат бус байх vндсэн дээр явагдана гэжээ. Тєсєлд єргєн хvрээний эрх мэдэлтэй тєлєєлєн удирдах зєвлєл байгуулах асуудлыг тусгажээ. 4.4. дvгээр зvйлд Засгийн газар зєвхєн онцгой тохиолдолд энэ байгууллагын шийдвэрт хориг тавина гэж заажээ.

Бvтэц

Хараат бус байдлыг хэд хэдэн аргаар vгvйсгэж болдог. Yндсэн асуудал нь радио,телевизийн бvтэц нь vндсэндээ Засгийн газрын хяналт дор байна уу гэдэгтэй холбоотой гарч ирнэ. Тєслийн 4.2. vvсгэн байгуулагч нь тєр байна, Засгийн газар тvvнийг байгуулна гэжээ. Энэ эрх мэдэл нь олон нийтийн єргєн нэвтрvvлгийг татан буулгах эрх мэдэл болж єргєжих эсэх нь тодорхой бус байна. Гэвч ихэнхдээ логик утгаараа байгууллагыг байгуулсан байгууллага нь татан буулгах эрхээ эдэлдэг. Тєслийн 4.3 дугаар зvйлийн дагуу Засгийн газар дvрмийг нь батлах эрхтэй бєгєєд 100% хувьцааг нь эзэмшинэ (6.2). Эцэст нь тєслийн 18.3. дугаар зvйлд Тєлєєлєлєн удирдах зєвлєлийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих Хяналтын комисстай байхаар заажээ. Энэ байгууллага нь яг ямар байгууллага юм,тvvний vvрэг нь ямар байх вэ, яагаад тvvнийг байгуулах шаардлагатай гэдэг тодорхой биш байна.

Олон улс оронд олон нийтийн єргєн нэвтрvvлэг нийтийн компани байдаг бєгєєд тєрийн , Засгийн газрын шууд хяналт, ємчлєлд байх шаардлагагvй. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг Монгол улсын хуулиар тогтоосон бvтэцтэй байвал зохино. Гэхдээ энэ бvтэц нь бие даасан байдлыг нь хангасан байх ёстой. Засгийн газар нийтийн компанийн бvх хувьцааг эзэмших нь зохимжгvй. Дvрмийн тухайд байдаг тvгээмэл загвар нь удирдах байгууллага дvрмээ баталдаг бєгєєд шийдвэр гаргах кворум, хурлыг хуралдуулах нєхцєл зэргийг зааж єгдєг.

Тєлєєлєн удирдах зєвлєлийг томилох

Олон нийтийн Радио , телевизийн тухай хуулийн тєслийн нэг тулгамдсан асуудал нь тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийг томилох асуудал юм. Тєслийн 12 дугаар зvйлд бие даасан Тєлєєлєн удирдах зєвлєл байгуулах тухай заасан. Тєслийн 13.3 дугаар зvйлийн дагуу ТУЗ-ын 9 гишvvнийг тєрєєс томилно: 3 Парламентаас, 3 Ерєнхийлєгчєєс, 3 Засгийн газраас. Энэ журмын дагуу хэд хэдэн тєрийн байгууллага гишvvдийг томилоход оролцож байгаа ч одоогийн Монголд тогтсон байдал, бусад оронд гардаг тохиолдолтой адил эдгээр бvх байгууллагад нэг нам ноёрхох боломжтой. Энэ процессийг нээлттэй болгох эсхvл иргэний нийгмийг оролцуулах талаар юv ч хийгдэхгvй байна.

Сайд нарын хорооны зєвлємжид удирдах зєвлєлийн гишvvдийг томилоход ямар бодлого баримтлахыг нарийвчлан тодорхойлсон байдаг. Тухайлбал:

· гишvvд нь нээлттэй, олон ургальч аргаар сонгогдсон байх ёстой,
· нийгмийн ерєнхий ашиг сонирхолыг хамтдаа тєлєєлдєг байх ёстой,
· хуульд зааснаас бусад тохиолдолд єєрийгєє томилсон байгууллагаас бусад хэнээс ч vvрэг, зааварчилга авахгvй,
· томилолтын хугацаанд томилсон байгууллагаас єєр ямар ч байгууллагын буюу этгээдийн шийдвэрээр халагдах, солигдох, эрхээ тvдгэлзvvлэх ёсгvй. Гэхдээ хяналтын байгууллага нь тухайн гишvvн vvргээ гvйцэтгэх чадваргvйг зохих ёсоор тогтоосны vндсэн дээр тvvнийг тухайн vvргийг гvйцэтгэхээс тvдгэлзvvлэж болно.
· гишvvн нь єєр хэвлэлийн байгууллагад шууд болон шууд бусаар ямар нэгэн чиг vvрэг гvйцэтгэдэг, тэдгээрээс хєлс авдаг эсхvл єєр ямар нэгэн ашиг сонирхолтой байх ёсгvй. Энэ нь удирдах байгууллагад ажиллахад сонирхолын зєрчилд хvргэх болно.

Тєсєлд санал болгосон томилох процесс нь эдгээр стандартыг хангахгvй байгаа нь тодорхой.

Иймд Ерєнхий сайд гишvvдийг томилохын оронд олон намын оролцоотой Парламентаас томилох нь илvv зохистой болов уу. Нєгєєтэйгvvр Ерєнхийлєгч, Засгийн газар зэрэг зєвхєн цэвэр улс тєрчдєд эрх мэдлийг олгох ёсгvй. Хууль тогтоогчид хvлээн зєвшєєрвєл иргэний нийгмийн байгууллагад мєн гишvvнээ томилох эрх мэдэл олгох шаардлагатай. Тєсєлд томилох процессийг ил тод болгох талаар тусгах нь зvйтэй. Ингэснээр олон нийт хийгдэж байгаа алхмуудын талаар мэдэх болно. Олон нийтийг энэ ажилд оролцуулах тухай тодорхой заалт хэрэгтэй. Yvнд нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтыг хэвлэж, олон нийтээс саналаа илэрхийлэх боломж олгох эсхvл бусад механизмыг бvрдvvлэх байж болно.
Олон улсын стандартад нийцсэн хуулийн нэг жишээ нь 1999 оны Ємнєд Африкийн єргєн нэвтрvvлгийн хууль юм. Тэдгээр нь удирдах байгууллагын гишvvдийг дараахь байдлаар томилдог:

13.Удирдах байгуллагын гишvvд
1/Удирдах байгууллагын гvйцэтгэгч биш 12 гишvvнийг Yндэсний Ассамблейн зєвлємжєєр Ерєнхийлєгч томилно,
2/Гvйцэтгэгч биш гишvvдийг дараахь нєхцєлийг хангаж томилно:
а/олон нийтийг нэр дэвшvvлэх процесст оролцуулах,
б/нээлттэй бєгєєд ил тод,
в/ энэ хуулийн зорилго, зарчмыг харгалзан нэр дэвшигчдын нэрсийн жагсаалтыг хэвлэн нийтлэх

Хуулийн тєсєлд хєтєлбєрийн бодлогыг томъёолоход зєвлєлгєє єгєх vvрэгтэй Хєтєлбєрийн бодлогын комисс байгуулах тухай заасан. Тєслийн 8.2-т зааснаар Хєтєлбєрийн бодлогын комисс гагцхvv зєвлєх vvрэгтэй бєгєєд 8.4.-т зааснаар Тєлєєлєн Удирдах Зєвлєл /ТУЗ/ тэр зєвлємжийг нь хvлээж авах vvрэгтэй болж байна. Энэ зєрчилдсєн заалтуудыг тодруулах шаардлагатай. Учир нь хєтєлбєрийн асуудлаар бие даасан байгууллага байгуулах нь ТУЗ-ын vр нєлєєг бууруулахгvй боловч энэ vндсэн байгууллагыг улс тєрийн нєлєєллєєс хамгаалах нь чухал.

Тєслийн 13.4,13.5 дугаар зvйлд ТУЗ-д сонгогдох гэж байгаа этгээдийн хангавал зохих шалгуурыг тогтоосон. Yvнд зохих дадлагатай, ял шийтгэлгvй, УИХ–д сонгогдоогvй, намыг тєлєєлєєгvй, єєр єргєн нэвтрvvлэгт ажилладаггvй этгээдийг сонгох тухай заасан. Эдгээр шалгуур нь маш зохистой. Харин ашиг сонирхолын зєрчилдєєний тухай саналыг vvнд нэмж оруулах шаардлагатай. Ингэснээр єргєн нэвтрvvлэг, телекоммуникацид єєрийн гэсэн ашиг сонирхолтой этгээдийг томилохоос хамгаална. Тєслийн 13.6-д гишvvнийг эрvvл мэнд нь муудсан, ял шийтгэгдсэнээс бусад нєхцєлд халж солихыг хориглосон. Энэ нь гишvvний хараат бус байдлыг хангах чухал арга юм. Гэхдээ гишvvнийг солих vндэслэлийг єргєжvvлэх асуудлыг авч vзэж 13.5-д заасан vндэслэл байвал тvvнийг халах тухай заах нь зvйтэй.

Зєвлємж :
· Олон нийтийн єргєн нэвтрvvлэгт тохирох єєр хуулийн этгээдийн хэлбэрийг сонгож тєрєєс хараат бус байх явдлыг хангах ёстой. Тухайлбал, Засгийн газар vvсгэн байгуулагч байх эсхvл єргєн нэвтрvvлэг эрхлэн явуулах мєн бvх хувьцааг эзэмших ёсгvй .
· Дvрмийг Засгийн газар биш ТУЗ єєрєє батлах ёстой, хуралтай холбоотой vндсэн заалтуудыг шууд хуульд тусгах нь зvйтэй.
· Хяналтын комиссын гvйцэтгэх vvргийг хуулиас хасах эсхvл энэ байгууллагын шинж чанар болон vvргийг ойлгомжтойгоор тодорхойлох
· ТУЗ-ын гишvvдийг Ерєнхий сайдтай адил хувь хvн биш хууль тогтоогчид томилдог байх ёстой.
· Нэр дэвшvvлэх эрх зєвхєн тєрийн улс тєрийн байгууллагад олгогдсон байх ёсгvй. Иргэний нийгмийн байгууллага нь мєн нэгэн адил нэр дэвшигчээ санал болгох эрхээр хангагдах ёстой.
· Томилох процедур нь нээлттэй байх шаардлагатай бєгєєд олон нийтэд нэр дэвшигчдийн талаар саналаа илэрхийлэх боломж олгогдох ёстой
· Хєтєлбєрийн бодлогын комиссын vvргийг тодотгох шаардлагатай
· Нэр дэвшигчийн шалгуурт сонирхлын зєрчлийн тухай нэмж тусгах нь зvйтэй
· Шалгуурт нийцээгvй нэр дэвшигчид гишvvнээс халах арга хэрэглэж болох тухай нэмж тусгах

6.1.2."Заавал нэвтрvvлэх" шаардлага

Тєслийн 10 дугаар зvйлд vндэсний єргєн нэвтрvvлгээс байгалийн болон нийтийн гамшгийн талаар шуурхай мэдээлж, онцгой байдалд Ерєнхийлєгч, Ерєнхий сайд, Парламентийн даргын хэлсэн vгийг нэвтрvvлж байхыг шаарджээ.

Энэ журмын vндэслэл нь ойлгомжтой боловч, эдгээр нь шаардлагагvй бєгєєд энэ заалтыг буруугаар ашиглах боломжийг бvрдvvлнэ. Учир нь мэдрэмжтэй єргєн нэвтрvvлэг нийтийн ач холбогдолтой мэдээллийг ямар ч шахалт шаардлагагvй нэн тэргvvнд нэвтрvvлдэг. Дэлхийн бvх л орны практик нь тєрийн болон хувийн єргєн нэвтрvvлэг онцгой байдал, байгалийн гамшгийг ийм vvрэг албан ёсоор хvлээдэггvй ч гэсэн хангалттай нэвтрvvлдэгийг харуулсан. Ийм vvрэг єргєн нэвтрvvлэгт хvлээлгэсэн улс орон маш ховор байдаг. Энэ асуудлыг єргєн нэвтрvvлэг орхигдуулна гэж vv? Орхигдуулсан байсан ч ТУЗ энэ асуудлыг нэвтрvvлэхийг шаардах vvрэгтэй.

Иймэрхvv заалт байгаа тохиолдолд эдгээрийг буруугаар ашиглах боломж нээгддэг. Тодорхой албан тушаалтнууд vvнийг бусад нєхцєлд зvй бусаар ашиглаж болно. Тєсєлд онцгой нєхцлийг тодорхойлоогvй бєгєєд vvнийг маш єргєн тохиолдолд ашиглаж болно. Бодит амьдрал дээр ийм онцгой байдал маш ховор vvсдэг. Олон нийт онцгой байдлын талаар єєрт хэрэгцээтэй зvйлээ мэдэж авах нь илvv чухал байдаг бєгєєд улс тєрчид юv ярих нь тєдийлєн чухал биш.

Зєвлємж:
Тєслєєс 10 дугаар зvйлийг хасах ёстой.

6.1.3. Санхvvжилт

Тєслийн 17 дугаар зvйлд тєрийн єргєн нэвтрvvлэг Улсын тєсєв, лицензийн тєлбєр, зар сурталчилгаа, хандив, тоног тєхєєрємжєє тvрээслvvсний орлого, нэвтрvvлгийн тєлбєр болон бусад хууль ёсны эх vvсвэрээр санхvvжиж болно гэж заажээ. 19 дvгээр зvйлд зар сурталчилгаа явуулах цагийг єдрийн нийт хєтєлбєрийн 5%тай тэнцэх хугацаагаар хязгаарласан байна.

Хараат бус байдлыг хангах, vvргээ биелvvлэхийн тулд тєрийн єргєн нэвтрvvлэг нь зохистой санхvvжилттэй байх ёстой бєгєєд санхvvжилтыг албадан хасах аргаас ангид байх явдлыг хангавал зохино. Сайд нарын хорооны зєвлємжид:

Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын санхvvжилтыг зохицуулсан дvрэм нь оролцогч улс орнуудаас зохистой, баталгаатай, ил тод санхvvжилтын хvрээг тогтоох буюу шаардлагатай бол ийм орчныг шинээр бvрдvvлэх зарчимд vндэслэсэн байх ёстой. Энэ нь тєрийн єргєн нэвтрvvлгийн байгууллагад єєрийн vvргийг биелvvлэх чухал арга хэрэгсэл болно.

Тєслийн 17 дугаар зvйл олон нийтийн єргєн нэвтрvvлгийг тєрийн ямар эх vvсвэрээс санхvvжvvлэхийг тодорхой заагаагvй. Тєслийн 17 дугаар зvйлд єргєн нэвтрvvлгийг лицензийн тєлбєрєєр голчлон санхvvжvvлнэ гэж заасан бол хараат бус байдлаа хадгалахад илvv зохимжтой байх байсан. Улсын тєсвєєс санхvvжих нь улс тєрийн нєлєєнд єртєхєд хvргэх нь мэдээж. Гэхдээ лицензийн тєлбєр, зар сурталчилгааны орлого санхvvжилтэд хvрэхгvй нєхцєлд энэ санхvvжилт хэрэгтэй. Улсаас шууд дэмжлэг авах шийдвэр гаргахын ємнє санхvvжилтын бусад эх vvсвэрийг судлах шаардлагатай. Санхvvжилтын нэг боломж нь олон нийтийн єргєн нэвтрvvлгийн долгионыг бусад єргєн нэвтрvvлэг ашигласны болон vйл ажиллагаа явуулсны тєлєє тєлж байгаа лицензийн тєлбєрийн тодорхой хувийг хvртэх байж болох юм. Тєрєєс нэвтрvvлэг санхvvжvvлэхийг хуулиар хориглож зєвхєн хєтєлбєрийн бус зардал єєрєєр хэлбэл нэвтрvvлэг цацах системийг авч явах зардлыг санхvvжvvлэхээр зааж болох юм. Энэ хандлагыг хэд хэдэн адчилалд шилжилт хийж байгаа орнуудад хэрэглэсэн. Энэ нь шууд санхvvжилт хийж улс тєрийн нєлєє vзvvлэх боломжийг хязгаарласан.

Зар сурталчилгааны хугацааг нийт эфирийн цагийн 5% хязгаарласан нь маш хатуу заалт болжээ. Єнєєдєр дэлхийн олон орны олон нийтйин єргєн нэвтрvvлэг зар сурталчилгааг оролцуулан олон эх vvсвэрээс санхvvждэг боловч ийм хатуу хязгаарлалт бараг байдаггvй. Зар сурталчилгаанаас олох санхvvжилт нь хэт их байж олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vvргийг vл ойшоох ёсгvй боловч ийм хатуу хязгаарлалт тогтоох нь тvvний орших боломжийг сулруулж байна. Европын хилийн чанд дахь телевизийн конвенцээр зар сурталчилгааны цагийн хугацааг 20% хязгаарласан, олон нийтйин єргєн нэвтрvvлгийн тухайд энэ хязгаарлалт ерєнхийдєє энэ хэмжээний тал хувьтай тэнцvv байдаг.

Зєвлємж:
· Тєслийн 17 дугаар зvйлд олон нийтийн єргєн нэвтрvvлгийн санхvvжих тєрийн эх vvсвэрийг илvv тодорхой зааж єгєх шаардлагатай бєгєєд лицензийн тєлбєрєєс тогтвортой санхvvжилт хийгдэхийг баталгаажуулах нь зvйтэй
· Тєрєєс шууд санхvvжихээс єєр ямар альтернатив байгааг авч vзэх. Шууд санхvvжилт хийхэд хязгаарлалт тавьж , тодорхой нэвтрvvлгийн хєтєлбєртэй холбогдсон санхvvжилт хийхээс урьдчилан сэргийлэх.
· 19 дvгээр зvйлд заасан 5% зар сурталчилгааны цагийн хязгаарлалтыг зєєлрvvлэх, хугацааг нэмэгдvvлж олон нийтийн єргєн нэвтрvvлгийн орших чадварыг сайжруулах

6.1.4 Тайлагнах механизм

Хуулийн тєсєлд тєрийн єргєн нэвтрvvлэг жил бvр vйл ажиллагаагаа тайлагнаж (12.2 ), санхvvгийнхээ тайланг аудитын байгууллагаар хянуулж байх ёстой (18 ) гэж заажээ. Эдгээр заалтыг дэлгэрvvлж ямар асуудлаар тайлагнахыг зааж єгснєєр ТУЗ-ын эрхийг хязгаарлаж болно.

Тєслийн 9 дvгээр зvйлд болон хэсэгчлэн 3 дугаар зvйлд нэвтрvvлгийн хєтєлбєрийн талаар хvлээх vvргийг заасан. Жишээ нь, хєтєлбєр нь бодитой, мэргэжлийн шаардлага хангасан, нийгмийн аюлгvй байдлыг хvндэтгэсэн, олон ургальч vзлийг хангасан,бодит баримтыг гуйвуулаагvй, найруулагчийн бие даасан байдлыг хvндэтгэсэн, vндэсний заншлыг сурталчилсан болон хуулиар хориглосон материал агуулаагvй байна. Энэ нь ашиг тустай бєгєєд илvv дэлгэрэнгvй эерэг хєтєлбєрийн vvрэг нь хэд хэдэн чиг vvргийг гvйцэтгэдэг. Тухайлбал, олон нийт болон ТУЗ-эд олон нийтийн єргєн нэвтрvvлэг юv хийх ёстой вэ гэсэн ойлголт єгнє, мєн хууль тогтоогчид иж бvрэн хєтєлбєрийн бодлого батлах боломжийг олгоно.

ARTICLE 19 тєрийн єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийн хvлээж болох vvргийг 37 дахь зарчимдаа дараахь байдлаар гаргав:

Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн эрх, vvрэг нь тvvний тєрєєс авдаг санхvvжилтээр тодорхойлогддог бєгєєд хуульд тодорхой тусгагдсан байх ёстой. Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь мэдээллийн, сургалтын, соёлын болон зугаа цэнгээний тєрєл бvрийн хєтєлбєр дамжуулах замаар єргєн нэвтрvvлэг єргєн цар хvрээтэй байх явдалд дэмжлэг vзvvлнэ. Тэдгээрийн эрх, vvрэгт дараахь зvйл хамаарна:
· чанартай, бие даасан хєтєлбєр явуулж олон ургальч vзэл санаанд дэмжлэг vзvvлэхийн зэрэгцээ, мэдээлэл бvхий олон нийтийг тєлєвшvvлнэ
· иж бvрэн мэдээ, цаг vеийн vйл явдлыг хараат бусаар, vнэн зєв, тэнцвэртэй дамжуулах хєтєлбєрєєр хангана
· єргєн нэвтрvvлгийг єргєн цар хvрээний материалаар хангаж єргєн олон нийтэд эсхvл явцуу хvрээнд тодорхой сонсогчдын хэрэгцээг хангасан хєтєлбєр тэнцвэртэй явуулна
· энэ нь бvх хvмvvст хvртээмжэй байх бєгєєд бvх бvс болон vндэсний цєєнхєд vйлчилнэ
· сургалтын хєтєлбєр, хvvхдэд зориулсан хєтєлбєрєєр хангана
· vндсэн нэвтрvvлэг бие даасан найруулагчийн хийсэн нэвтрvvлгийн доод квотыг тогтоож орон нутгийн нэвтрvvлэгт дэмжлэг vзvvлнэ

Хуульд тайлагнах єєр 2 механизмыг тусгах шаардлагатай. Нэгдvгээрт, олон нийтийн єргєн нэвтрvvлгийг єргєдєл гомдол хvлээж авах дотоодын механизмтай болгох асуудлыг авч vзэх. Энэ нь гомдол хvлээж авах ерєнхий тогтолцоо, бие даан зохицуулах тогтолцоонд нэмэлт болж хийгдэнэ. Хєтєлбєр зохисгvй болсон, шудрага биш болсон гэж vзсэн хувь хvн гомдлоо гаргах боломжтой бол уучлал хvлээж авах эсхvл буруу мэдээлэлд залруулга хийлгэх боломжтой болно. Хоёрдугаарт, олон нийтийн єргєн нэвтрvvлэг олон нийтийн байнгын хараанд байна. Ийм vvргийг Их Британийн ВВС нэвтрvvлэг олон нийтийн цуглаан зохион байгуулах, судалгаа явуулах зэргээр хvлээдэг.

Зєвлємж:
· Жил бvрийн илтгэлд орох асуудлыг хуульд нарийвчлан зохицуулах
· Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vvргийг хуульд илvv тодорхой болгож оруулах
· Цаашид хяналтын 2 механизмыг тогтоох асуудлыг авч vзэх, тухайлбал, дотоодын єргєдєл гомдлын журам болон олон нийтийн vзэл санааг тогтмол судлах

6.2. Хувийн єргєн нэвтрvvлэг

6.2.1.Зохицуулах байгууллага

Харилцаа холбооны хуулийн 8 дугаар зvйлд Харилцаа холбооны асуудлаар Зохицуулах хороо байгуулах тухай заасан. Мєн хуулийн 8.2, 8.3-т Зохицуулах хороо нь Харилцаа холбооны асуудал эрхэлсэн сайдын санал болгосноор Ерєнхий сайдын томилсон дарга, 6 гишvvнээс бvрдэнэ гэж заасан.

Энэ хороог олон улсын эрх зvйн дагуу сайн байгуулсан. Гэхдээ хэвлэл мэдээллийн салбарт зохицуулах болон удирдах эрх мэдэлтэй эдгээр байгууллага тєрєєс хараат бус байх ёстой. Европын Зєвлєлийн Сайд нарын Зєвлєлийн хороо нь Єргєн нэвтрvvлгийн салбарын зохицуулах байгууллагын хараат бус байдал, чиг vvргийн талаар зєвлємж гаргасан. Yvнд оролцогч улс нь "єргєн нэвтрvvлгийн салбарт хараат бус зохицуулах байгууллага байгуулах ёстой" мєн "хууль тогтоомждоо .. єєрийн vvргийг vр ашигтай, хараат бус, ил тод гvйцэтгэх боломжийг бvрдvvлэхvйц заалт тусгах ёстой."-гэж заасан. ARTICLE 19-ын зарчимд байгууллагын автономит байдал болон дээрх байгууллагын хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж, хамгаалах ёстой гэжээ. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хувьд дараахь арга замаар:

1.Энэ байгууллагыг байгуулж байгаа хуульд шууд заах
2.Єргєн нэвтрvvлгийн бодлогыг болон зохицуулах байгууллагын эрх мэдлийг тодорхой томъёолж
3.гишvvнчлэлтэй холбогдсон дvрмээр дамжуулж
4.олон нийтэд олон намын байгууллагаар дамжуулан тайлагнах замаар
5. санхvvжилтын механизмаар

Харилцаа холбооны тухай хуульд харилцаа холбооны асуудлыг хариуцсан Зохицуулах хорооны хараат бус байдлын талаар тодорхой заагаагvй. Тэр ч байтугай Радио долгионы тухай хуулийн 4 дvгээр зvйлд радио долгион нь тєрийн ємч бєгєєд тєрєєс радио долгионыг хэрэглэх эрхийг олгоно гэж заажээ. Мєн хуулийн 5.2 Хороог "холбооны асуудал эрхлэсэн Засгийн газрын байгууллага "гэж тодорхойлжээ, єєрєєр хэлбэл тэр нь хараат бус байх ёсгvй гэсэн vг. Тvvнчлэн Радио долгионы тухай хуулийн 10 дугаар зvйлд лиценз авахаар єргєдєл гаргагч аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргаас зєєвшєєрєл авсан байх тухай заажээ. Энэ нь хараат бус байдлыг баталгаажуулахгvй нь тодорхой юм.

Хараат бус байдлыг хангах талаар олон тєрлийн заалт байдаг ч . Дор дурдсан заалт бас нэг сонгох хувилбар байж болох юм:

Холбооны асуудлыг эрхлэн зохицуулах хороо нь аливаа хувь хvн, Засгийн газар бусад байгууллагыг оролцуулан хуулийн этгээдээс vйл ажиллагаа болон удирдлагын хувьд автономит шинжтэй байна. Хуульд зааснаас бусад тохиолдолд энэ автономит байдлыг байнга хvндэтгэх ёстой бєгєєд аливаа хувь хvн, хуулийн этгээд vvргээ гvйцэтгэж байгаа хорооны гишvvдэд нєлєєлєх, vйл ажиллагаанд нь хєндлєнгєєс оролцох ёсгvй.

Радио долгионы тухай хууль болон Харилцаа холбооны хуулийн аль нь ч єргєн нэвтрvvлгийн нэгдсэн бодлогын тухай дурьдаагvй. Иймд Зохицуулах байгууллагыг байгуулах тухай хуульд єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын бодлогын зорилтыг тодорхойлох шаардлагатай. Тухайлбал, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг сурталчлах, олон янзтай байх, vнэн зєв байх, алагчлалгvй байх, мэдээлэл бол vзэл санааны чєлєєт урсгалыг хангах. Зохицуулах байгууллага нь эдгээр бодлогыг анхаарч , бvхий vйл ажиллагаандаа хэрэгжvvлдэг бєгєєд байнга тєрийн ашиг сонирхолыг хангадаг байвал зохино. Энэ нь нэг талаасаа энэ байгууллагын vйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох, нєгєє талаасаа энэ байгуулагыг тєрийн бодлогыг єргєн нэвтрvvлгийн хvрээнд дэмжих замаар нийтийн ємнє тайлагнадаг болгох ач холбогдолтой.

Томилох процесс нь хараат бус, ил тод болон олон нийтийн оролцоотой явагдах нєхцєл хангагдаагvй байна. Удирдах байгууллагын гишvvд улс тєрийн болон арилжааны нєлєєнд автах эрсдэлээс ангид аргаар томилогдвол зохино. Сайд нарын хорооны зєвлємжид эдгээр байгууллагын дvрэмд орсон заалт нь гишvvд "ардчилсан аргаар болон ил тод томилогдох ёстой " гэж заасан. Энэ нь гишvvдийг томилох процесс аливаа улс тєрийн нам, болон арилжааны ашиг сонирхолын давамгайлалгvй бєгєєд олон нийтийн оролцоотой болон тэдгээртэй зєвшилцєх аргаар явагдах ёстой гэсэн vг. Yvнийг хангахын тулд гишvvдэд нэр дэвшигчийг гvйцэтгэх байгууллагаас биш тєлєєллийн байгууллагаас, тухайлбал, бvх намуудын парламентийн хорооноос дэвшvvлдэг байвал зохино. Нэр дэвшигчдын нэрсийн жагсаалтыг хэвлэж олон нийтийн саналыг сонсож энэ vйл ажиллагааг ил тод болговол зохино.

Харилцаа холбооны тухай хуулийн 8.6.2. Зохицуулах хорооны дарга болон гишvvд нь бэлтгэн нийлvvлэгчийн хувьцааны 20% буюу тvvнээс дээш хувийг эзэмшдэг эсхvл бэлтгэн нийлvvлэгчтэй нийтлэг ашиг сонирхолтой этгээд байж болохгvй гэж заасан. Энэ заалт нь зvйтэй ч, єєр нэмэлт журам тогтоох шаардлагатай. Сайд нарын хорооны Зєвлємжид :

Дараахь зvйлээс зайлсхийхэд чиглэсэн гишvvн байх тодорхой шалгуур тогтооно:

· Зохицуулах байгууллагыг улс тєрийн нєлєєнд автахаас хамгаалах
· Зохицуулах байгууллагын гишvvд хэвлэл мэдээллийн vйлдвэрлэлд эсхvл тvvнтэй холбогдох салбарт єєрийн ашиг сонирхолтой байхаас сэргийлэх. Ийм тохиолдолд зохицуулах байгууллагын гишvvн болох нь ашиг сонирхолын зєрчилд хvргэнэ.

ARTICLE 19-ын зарчимд vvнээс илvv хамгаалалт тогтоож дор дурдсан этгээдийг зохицуулах байгууллагад томилохыг хориглосон.

· тєрийн албанд эсхvл Засгийн газрын бусад салбарт ажилладаг,
· улс тєрийн намын удирдлагад тодорхой сонгуультай эсхvл тvvний аппаратад ажилладаг,
· олон улсын эрх зvйгээр хvлээн зєвшєєрсєн журмын дагуу хvчирхийллийн эсхvл залилан мэхлэх гэмт хэрэгт ял шийтгvvлсэн бєгєєд суллагдсанаас хойш 5 жил єнгєрєєгvй бол.

Харилцаа холбооны тухай хуулийн 8.4-т дарга болон гишvvдийн томилогдох хугацаа нь 6 жил байна гэж заасан. Гэхдээ энэ нь тэдгээрийг хугацаанаас ємнє чєлєєлєхєєс бvрэн хамгаалахгvй. Сайд нарын Зєвлєлийн зєвлємжид "гишvvдийг хугацаанаас ємнє чєлєєлєх нарийвчилсан журам тогтоож, халах солих явдлыг улс тєрийн шахалт vзvvлэх зорилгоор ашиглахаас зайлсхийх ёстой" гэж заасан. ARTICLE 19-ын зарчимд дор дурдсанаас бусад тохиолдолд аль ч гишvvнийг халахыг хориглоно гэж заасан:

· гишvvн байх шалгуурыг хангахаа больсон
· хуульд заасан єєрийн vvргийг ноцтой зєрчсєн буюу биелvvлээгvй
· vvргээ vр ашигтай биелvvлэх чадваргvй нь тодорхой бол

Зєвхєн тухайн этгээдийг томилсон байгууллага нь тvvнийг халах эрхтэй бєгєєд гаргасан шийдвэрийг шvvхээр хянуулах боломжтой байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 8.11-т Зохицуулах хороо нь тєсвийн зарцуулалт болон vйл ажиллагааны тайлангаа жил тутам Засгийн газарт гаргаж єгнє гэж заасан. Сайд нарын хорооны Зєвлємжид: "Зохицуулах байгууллага vйл ажиллагаагаа олон нийтэд тайлагнана " гэж заасан. Иймд зохицуулах хороо нь засгийн газарт биш парламентийн хороо г.м. олон намын байгууллагад тайлагнадаг байх нь зvйтэй.

8.11 дvгээр зvйлд мєн Засгийн газар жил бvр Зохицуулах хорооны тєсвийг баталж байхаар заасан. Энэ нь хорооны санхvvгийн бие даасан байдлыг маш сул хамгаалж байгаа эсхvл огт хамгаалахгvй байгаа. Сайд нарын Хорооны зєвлємжид:

· Зохицуулах байгууллагын санхvvжилтын асуудлыг хуульд .. ойлгомжтой тодорхойлсон тєлєвлєгєєний дагуу, зохицуулах байгууллагын vйл ажиллагааны зардлыг нь тогтоосны vндсэн дээр зааж, тэдгээрт чиг vvргээ иж бvрэн, бие дааж хэрэгжvvлэх боломжийг олгоно.
· Тєрийн байгууллага нь Зохицуулах байгууллагын санхvvжилтийн талаар шийдвэр гаргах эрхээ тэдгээрт нєлєєлєх зорилгоор хэрэглэх ёсгvй
· Боломжтой бєгєєд зохистой бол санхvvжилтын зохицуулалт нь тєрийн болон хувийн байгууллагын тухайн vеийн шийдвэрээс хамаардаггvй механизмаар тогтоогдвол зохино.

8.11 дvгээр зvйлд Зохицуулах хорооны хараат бус байдлыг хамгаалах эдгээр зарчмыг тусгавал зохино.

Зєвлємж:

· Радио долгионы болон Харилцаа холбооны тухай хуульд харилцаа, холбооны асуудлыг эрхлэн Зохицуулах хорооны хараат бус байдлыг нарийвчлан баталгаажуулах шаардлагатай
· лиценз авахаар єргєдєл єгсєн этгээд урьдчилан холбогдох Засаг даргаас зєвшєєрєл авсан байна гэж заасан Радио Долгионы тухай хуулийн 10 дугаар зvйлыг хvчингvй болгох
· Радио Долгионы тухай болон Харилцаа холбооны хуульд єргєн нэвтрvvлгийн нийтлэг бодлогын тухай заалт нэмж тусгах буюу Зохицуулах хороонд энэ бодлогыг хэрэгжvvлэх vvрэг ногдуулах
· Харилцаа холбооны тухай хуулийн 8.3-т єєрчлєлт оруулж Зохицуулах хорооны гишvvдийг олон намын парламентийн хорооноос олон нийтийн оролцоотой, ил тод томилдог болгох талаар заах
· 8.6 дугаар зvйлд заасан гишvvн болгох шалгуурт дээр дурьдсан ёсоор нэмэлт оруулах
· 8.4 дvгээр зvйлд дараахт нэмэлт оруулах:
-зохицуулах хорооны дарга, гишvvдийг дээр дурдьсан нєхцєл хангагдаагvй бол єєр шалтгаанаар халдаггvй байх журам тогтоох
-зєвхєн томилсон байгууллага халах эрхтэй байх ,
-халах шийдвэрийг шvvхээр хянадаг журам тогтоох
· 8.11 дvгээр зvйлийг єєрчлєн найруулж Зохицуулах хороо олон намын байгууллага болох Парламент эсхvл тvvний хороодод тайлагнадаг байх журмыг тогтоох
· 8.11 зvйлд Зохицуулах хорооны санхvvгийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон заалт нэмж оруулах

6.2.2 Лицензжvvлэх

Лиценз авах шаардлагыг Радио Долгионы тухай хуулийн 7 дугаар зvйлд, Харилцаа холбооны тухай хуулийн 12 дугаар зvйлд тогтоосон. Харилцаа холбооны тухай хуулийн 12.1-т

Зохицуулах хороо Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь тєрлийн vйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, иргэнд тусгай зєвшєєрєл олгоно:
12.1.1. харилцаа холбооны нийтйин vйлчилгээ эрхлэх
12.1.2.радио давтамж , радио давтамжийн зурвас ашиглах
12.1.3. шуудангийн vнэт цаас vйлдвэрлэх гэж заасан.

Єргєн нэвтрvvлгийн талаарх зохицуулалт нь улсын ба хувийн секторын радио, телевизий vйлчилгээг хамруулан єргєн нэвтрvvлгийг хvчтэй, олон тєрлийн болгоход дэмжлэг vзvvлэх vvрэгтэй. Европын Зєвлєлийн Сайд нарын хороо нь :

Єргєн нэвтрvvлгийн салбарт олон тєрлийн, хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгоход энэ салбарыг зохистой бєгєєд тэнцвэртэй зохицуулах нь чухал бєгєєд хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хангахдаа энэ эрх чєлєє болон бусад хууль ёсны эрх болон ашиг сонирхолыг тэнцвэртэй байлгах ёстой.

Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2-т Зохицуулах хороо лицензийг олгох, тvдгэлзvvлэх, буцааж авах эрхтэй болохыг заажээ. Гэхдээ лиценз олгох vндсэн агуулгын талаар маш цєєн шалгуур тогтоосон. 13 дугаар зvйлд єргєдєл гаргагч санхvvгийн, техникийн болон мэргэжлийн шинжтэй мэдээллийг єгнє гэж заажээ.14.3-т " нэг салбарт хэд хэдэн єргєдєл гаргасан бол линценз олгох байгууллагыг сонгох тендер зарлана" гэжээ. Энэ шалгуур тогтоож єргєдєл гаргагчдын асуудлыг шудрагаар, нийтийн сонирхолд нийцvvлэн шийдвэрлэж байгаа нь маш чухал. Европын Зєвлєлийн Сайд нарын хороо : "Єргєн нэвтрvvлгийн лиценз олгох, тvvнийг шинэчлэх vндсэн нєхцєл , шалгуурыг хуульд тодорхой заасан байх ёстой". Шалгуур нь боломжийн хирээр бодитой бєгєєд хvн амын бvх хэсэгт vзэл санаагаа илэрхийлэх боломжийг бvрдvvлсэн байна. Мєн єргєдєл гаргагчын ємчийн, санхvvгийн болон техникийн асуудалд хэт их ач холбогдол єгєєгvй байна.

Єргєн нэвтрvvлгийн vндсэн зарчим нь єргєн нэвтрvvлгийн лиценз олгох процесс ил тод, шудрага, ялгаварлан гадуурхалгvй байхад оршдог. Европын Зєвлєлийн зєвлємжид : "Єргєн нэвтрvvлгийн лиценз олгох журмыг зохицуулсан акт нь ойлгомжтой, тодорхой бєгєєд нээлттэй, ил тод, алагчлалгvй аргыг хэрэглэсэн байна" гэжээ. Нууцлагдмал, шудрага бус лицензжvvлэх механизм нь лиценз олгохыг удаан хугацаанд саатуулах, лиценз олгохоос vндэслэлгvй татгалзах, лицензийг зєвхєн Засгийн газрыг дэмждэг этгээдэд олгоход хvргэж болзошгvй. Иймд лиценз олгохыг хvссэн єргєдлийн давуу тал, ийм шийдвэр гаргасан байгууллагын vндэслэлийг нээлттэй хуралд сонсгож олон нийтэд энэ тухай мэдvvлэх, хэлэлцvvлэг єрнvvлэх боломж олговол зохино.

15 дугаар зvйлд Зохицуулах хороо нь лиценз эзэмшигчийн лицензийг эзэмшигч нь Харилцаа холбооны тухай хуулийг эсхvл гэрээгээ зєрчсєн, нууц мэдээллийг тvгээсэн, лиценз олгосноос хойш 1 жилийн дотор vйл ажиллагаа эхлээгvй эсхvл єєр хууль бус vйл ажиллагаа явуулсан бол хураах эрхтэй гэж: заажээ. 15 дугаар зvйлд vл маргалдах журмаар лицензийг тvдгэлзvvлэх тухай дурьджээ. Харин єєр санкц байхгvй.

Сайд нарын хорооны зєвлємжид : "Єргєн нэвтрvvлэг хуулийг болон лицензэд заасан нєхцєлийг хvндэтгэхгvй бол зохицуулах байгууллага хуулийн дагуу шийтгэл ногдуулах эрхтэй." Гэхдээ "шийтгэл нь буруутай vйлдэлд тохирсон" байх бєгєєд "сануулгаас эхлэн єргєн хvрээтэй байх" нь зvйтэй. Шийтгэл нь зєрчлєєс урьдчилан сэргийлэхээр томъёологдсон байна. Тухайлбал торгууль ногдуулах, лицензийг хураах, тvдгэлзvvлэх гэсэн илvv хатуу шийтгэл оногдуулах нєхцєлийг тодорхойлох ёстой. Ийм шийтгэлийг ємнє нь авсан арга хэмжээ vр дvнгээ єгєєгvй, эсхvл зєрчлийг давтан гаргасан эсхvл эрх мэдлээ ноцтойгоор хэтрvvлэн ашигласан бол ногдуулах нь зохимжтой. гэжээ.

Зєвлємж :
· Харилцаа холбооны тухай хуульд лиценз авахаар єрсєлдсєн нєхцєлд агуулгын шинжтэй ямар шалгуур тогтоохыг тусгах
· Харилцаа холбооны тухай хуульд лиценз олгох талаар шийдвэр гаргах хуралдааныг нээлттэй болгох, процессийг шудрага, ялгаварлан гадуурхахгvй явуулах тухай заалт нэмж оруулах
· 15 дугаар зvйлд шийтгэлийн тєрлийг нэмэгдvvлэх бєгєєд шийтгэлийг зєрчилд тохируулан ногдуулах тухай заах

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173002 
 Энэ сард:14021 
 Өнөөдөр:24 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.