Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

7. МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧЄЛЄЄ

Монгол Улсад тєрийн болон хувийн нууц єргєн хvрээнд хуулиар хамгаалагдсан. Гэхдээ тєрийн байгууллагаас мэдээлэл авах тухай ерєнхий хууль байхгvй бєгєєд нууцын тухай хуульд мэдээллийн эрх чєлєєний асуудлыг огт харгалзаж vзээгvй.

Олон улсын эрх зvйд мэдээллийн эрх чєлєєг, тєрийн байгуулагаас мэдээлэл авахыг оролцуулан, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний нэг тєлєв болгон баталгаажуулсан. Мэдээлийн эрх чєлєєнд тогтоосон аливаа хязгаарлалтыг, тухайлбал, vндэсний аюулгvй байдал болон хувь хvний нууцыг, явцуу хvрээнд тайлбарлаж зєвхєн ардчилсан нийгэмд шаардлагатай vед тогтоож болно.

7.1.Мэдээлэл авах боломжийн талаархи хууль тогтоомж

Мэдээллийн эрх чєлєєг иж бvрэн баталгаажуулсан хууль практикт байхгvй. Энэ талаар зарим хуульд зарим заалт орсрн. Тухайлбал:
· Засгийн газрын тогтоол, Ерєнхий сайдын захирамжийг Тєрийн мэдээлэлд нийтэлнэ /Засгийн газрын тухай хууль, 31.1/
· Байгууллага нь хvн амын эрvvл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулж болзошгvй болон гэмт хэргийн тухай мэдээлийг нууцлах ёсгvй /Байгуулллагын нууцын тухай хууль, 6/
· орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нутгийн захиргааны байгууллагаас мэдээлэл авах эрхтэй /Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн тєлєєлєгчдын хурлын сонгуулийн тухай хууль 25.1 /
· Тєрийн ємчийн хороо улсын vйлдвэрийг хувьчлахын ємнє энэ тухай нийтэд мэдээлэх ёстой /Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хууль 6.1./
· Улсын Их Хурлын хуралдаан нээлттэй байх ёстой бєгєєд шийдвэрийг нь нийтлэвэл зохино /Улсын Их хурлын хуралдааны дэгийн тухай хууль 4.9/
· Улсын Их хурлын хууль, бусад шийдвэр, Ерєнхийлєгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, Яамдын эрх зvйн актыг Тєрийн мэдээлэлд нийтэлнэ. /Улсын Их хурлын хуралдааны дэгийн тухай хууль , 46.1/

Эдгээр арга хэмжээ нь эерэг боловч тэдгээр нь хангалтгvй бєгєєд практик дээр жирийн иргэд зохих холбоог сvлбээгvй бол улсын байгууллагаас мэдээлэл авахад хvнд байдаг. Энэ чухал эрхийг практик дээр хангахад иж бvрэн хууль тогтоомж хэрэгтэй гэдгийг сvvлийн vед хvлээн зєвшєєрдєг болсон. 1995 онд НYБ-ын vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний асуудлаархи илтгэгч:

Хvн бvрийн мэдээлэл, vзэл санааг хvлээж авах эрх нь ,, зєвхєн мэдээллэл тvгээх эрх чєлєєгєєр хязгаарлагдахгvй. Мэдээлэл хайх, хvлээн авах эрх нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх эрх чєлєєний чухал бvрэлдэхvvн хэсэг нь юм. гэж цохон тэмдэглэсэн.

1998 оны илтгэлдээ тусгай илтгэгч мэдээллийн эрх чєлєє нь тєрийн байгууллаас мэдээлэл олж авах эрхийг багтаан гэж заасан. "Мэдээллийг хайх, хvлээж авах, тvгээх эрх нь тєрд мэдээллийг иргэдэд хvртээмжтэй болгох позитив vvрэг ногдуулдаг, ялангуяа Засгийн газрын эзэмшилд байгаа бvх тєрлийн архив, мэдээллийг нєхєн сэргээх байгууллагын мэдээллийн тухайд" Энэ vзэл бодлыг НYБ-ын Хvний эрхийн комисс дэмжсэн.

Тусгай илтгэгч Хvний эрхийн комиссд 2000 онд явуулсан жилийн илтгэлдээ мэдээллийн эрх чєлєєний тухай єєрийн тайлбарыг дэлгэрvvлж оруулахдаа тєрийн мэдээлэл хvртээмжтэй байх нь ардчилал, эрх чєлєєг хєгжvvлэхэд ач холбогдолтой нь дээр хєгжих эрхийг хэрэгжvvлэхэд оролцох эрхийг эдлvvлэхэд нэн чухал болохыг тэмдэглэсэн. Тэр давтаж хэлэхдээ "Засгийн газар, тvvний байгууллага хvмvvст байвал зохих мэдээллийг олгохгvй байх хандлагтай байдагт санаа зовж байгаагаа " илэрхийлжээ.

Европын Зєвлєлийн Сайд нарын хороо саяхан Албан ёсны мэдээллийг хvртээмжтэй болгох тухай шинэ зєвлємж баталсан.

Албан ёсны бичиг баримтыг vзэх боломжийн тухай ерєнхий зарчим:

Гишvvн орнууд хvн бvрт тєрийн байгууллагад байгаа албан ёсны баримтыг шаардсан vед нь vзvvлэх эрхийг баталгаажуулах ёстой. Энэ зарчмыг хэрэглэхдээ яс vндэсийг хамруулан ямар нэгэн vндэслэлээр ялгаварлан гадуурхах ёсгvй.

ARTICLE 19 энэ сэдвээр стандарт тогтоох vндсэн ажлын жагсаалтыг нийтлэсэн. Олон нийтийн мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний хууль тогтоомжийн зарчим. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний тусгай илгэгч эдгээр зарчмыг бусад зарчмын адил єєрийн 2000 онд тавьсан илтгэлдээ дэмжсэн. Эдгээр зарчмыг дараахь байдлаар дvгнэн хэлж болно:

1. Мэдээллийг аль болох нээлтэй болгох: Хууль тогтоомжид мэдээллийг боломжийн дээд хэмжээнд нээлттэй болгох тухай заалт оруулах.

2. Нийтлэх vvрэг: тєрийн байгууллага нь єєрийн саналаар vндсэн мэдээллийг нийтлэх vvрэгтэй байх.

3. Нээлттэй тєрд дэмжлэг vзvvлэх: тєрийн байгууллага нь нээлттэй тєрд идэвхтэй дэмжлэг vзvvлнэ .

4. Хамаарахгvй зvйлийн хvрээг хязгаарлах: Хамаарахгvй зvйлийг явцуу хvрээнд тєрийн "ашиг сонирхол"-д "хохирол" учруулахгvй байх vvднээс тодорхойлж заах.

5. Мэдээлэл олж мэдэх процесст дэмжлэг vзvvлэх: Мэдээлэл олгохыг хvссэн шаардлагыг аль болох шуурхай, шудрага биелvvлэх, мэдээлэл олгохоос татгалзсан тохиолдолд хараат бус байгууллагад энэ шийдвэрийг давж заалдах эрхээр хангагдах.

5. Зардал: Хувь хvний мэдээлэл хvсэх эрхийг хэт єндєр vнэ тогтоож хязгаарлах ёсгvй.

6. Нээлттэй хурал: тєрийн байгууллагын хурал нийтэд нээлттэй байх ёстой.

7. Мэдээллийг нээлттэй болгох жишиг тогтоох: Мэдээллийг боломжийн хирээр дээд хэмжээнд нээлттэй болгох зарчимд нийцэхгvй хуулийг єєрчлєх.

8. Шvгэлдэгчийг хамгаалах: Шvгэлдэгч буюу болж бvтэхгvй зvйлийн талаар мэдээлсэн этгээдийг хамгаалах ёстой.

Зєвлємж:
· Мэдээллийн хvртээмжтэй байдлын тухай хууль тогтоомж нь дээр дурьдсан зарчмын дагуу боловсруулагдсан байх ёстой: Ингэснээр хvн бvрт тєрийн мэдээлэл нээлттэй болох баталгаа бvрдэнэ.

7.2.Нууцлалын тухай заалт

7.2.1. Тєрийн нууц

Тєрийн нууцыг Тєрийн нууцын тухай хуулиар хамгаална. Хуулийн 5 дугаар зvйлд нууцлалын 5 хvрээг тогтоосон: vндэсний аюулгvй байдал; батлан хамгаалах; эдийн засаг, шинжлэх ухаан ба технологи; нууц ажиллагаа болон сєрєг тагнуул, цаазаар авах ялыг гvйцэтгэх. Хуульд нууцлах баримт, эд зvйлийн иж бvрэн жагсаалтыг хавсаргасан.

Бусад хууль нь тєрийн нууцыг янз бvрийн замаар хамгаалсан:

· Дор дурьдсан хувь хvн, аж ахуйн нэгж тєрийн нууцыг хадгалах vvрэгтэй:
-худалдааны компани, албан тушаалтан, байгууллага /8.3.Улсын Аюулгvй байдлыг хангах тухай хууль/
-иргэд /9.1. Улсын Аюулгvй байдлыг хангах тухай хууль/
-тєрийн албан хаагчид /13.7.Тєрийн албаны тухай хууль/
-єргєдєл, гомдлын нууцыг тєрийн байгууллага, албан тушаалтан хадгалах vvрэгтэй /7.1.5. Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл гомдлыг шийдвэрлэх тухай хууль/
-шvvн таслах ажиллагааны мэдээллийг шvvх, арбитрын байгууллага болон оролцогчид /Гадаад худалдааны арбитрын тухай хууль 13.2 ба 13.3/
-албан ёсны статистик мэдээллийн байгууллагад ажилладаг ажилтнууд /Статисткийн тухай хууль 22.1./
· Тєрийн нууцыг хамгаалах vvднээс шvvх хуралдааныг хаалттай явуулж болно /ЭБШХ19, Гадаад худалдааны Арбитрын тухай хууль 13.2., Yндсэн хуулийн цэцийн тухай хууль 4 дvгээр зvйл/
· тєрийн нууцын асуудлыг хэлэлцэх vед Улсын Их хурлын чуулганы хуралдааныг хаалттай явуулна /Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, 10.1/
· тєрийн нууцыг задлах нь 8 жилийн хорих ял ногдуулах эрvvгийн гэмт хэрэг болно /Эрvvгийн хууль, 71/
· Ерєнхий сайд болон Засгийн газрын гишvvдийн ажилтай холбоотой захидал харилцааг нууцлана /Засгийн газрын тухай хууль 25.4./
· Ерєнхийлєгчийн ажилтай холбоотой захидал харилцааг нууцлана /Ерєнхийлєгчийн тухай хууль 16.5/
· Эрдэнэсийн сангийн бvртгэл нь улсын нууцад хамаарна /Нийслэлийн эрх зvйн байдлын тухай хууль 12.2./
· Нууц объектын байрлалыг заасан газрын зураг болон мэдээллийг зохих зєвшєєрєлгvй хуулбарлахыг хориглоно /12.1.4 Геодези,зураг зvйн тухай хууль/
· Цэргийн дайчлалын зорилт, хvрээ болон аргын талаарх мэдээлэл /Дайчилгааны тухай хууль 34/

Архивын тухай хуулийн 25.7 болон 25.8-д тєрийн нууцыг статусаас хамаарч 30,50,70 жилийн дараа нээлттэй болгох тухай заасан.

Yндэсний аюулгvй байдал, хувь хvний нууц болон бусад ашиг сонирхолын vvднээс мэдээллийн чєлєєтэй урсгалыг олон улсын эрх зvйн дагуу хязгаарлаж болно. Гэхдээ vндэсний аюулгvй байдлыг эрх бvхий байгууллагаас єргєн хvрээнд буруу ашиглаж ирсэн тvvхтэй. Иймд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон мэдээллийн эрх чєлєєг хангахын тулд vндэсний аюулгvй байдлын хvрээг тодорхой, явцуу хvрээнд тодорхойлвол зохино. ARTICLE 19 энэ сэдвээр багц зарчим баталсан. Ёханесбургийн зарчим: Yндэсний аюулгvй байдал, Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє болон Мэдээлэл хvртэх боломж. Эдгээр зарчмууд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг vндэсний аюулгvй байдлын vvднээс дараахь нєхцєлд хязгаарлаж болно гэж заасан. Хэрэв нь энэ нь "тухайн улс оршин тогтноход эсхvл газар нутагт нь хvч хэрэглэхээр заналхийлэхэд болон тэр заналхийлд хариу цохилт єгєхєд " нєлєєлж байгаа бол.

Тєрєєс vндэсний аюулгvй байдалтай холбогдолтой бvх мэдээллийг олгохоос татгалзах ёсгvй. Харин Yндэсний аюулгvй байдалд бодитойгоор хохирол учруулж болзошгvй явцуу категорийн мэдээллийг тогтоох ёстой. Єєрєєр хэлбэл, хохирол бодитойгоор заналхийлж байвал мэдээллийн эрх чєлєєг хязгаарлана. Зарим тохиолдолд мэдээллийг задлах нь vр ашигтай эсхvл хохиролтой байж болзошгvй. Жишээ нь батлан хамгаалах салбарт хээль хахууль авдаг тухай мэдээлэх нь энэ салбарыг сулруулж магадгvй. Харин тодорхой хугацаа єнгєрсєний дараа энэ мэдээлэл нь хээль хахуулийг устгаж батлан хамгаалахыг бэхжvvлэхэд хvргэж болно. Зарим тохиолдолд мэдээллийг хууль ёсны зорилгоор нууцлах нь vндсэн зорилгод хохирол учруулах vр дvнд хvргэж болзошгvй.

Yндэсний аюлгvй байдалд учруулах хохирол болон бусад хууль ёсны зорилго олон нийтийн мэдээллэлтэй байх зорилгоос давамгайлсанаас бусад тохиолдолд мэдээллийг нээлттэй болгох нь зvйтэй. Учир нь олон нийтийн ашиг сонирхол байнга давамгайлдаг. Yндэсний аюулгvй байдалд хохирол учирах нь тодорхой байсан ч олон нийтэд мэдээллийг нээх нь илvv vр ашигтай байвал мэдээллийг задлана. Ийм тохиолдолд vндэсний аюулгvй байдалд учирах хохирлыг мэдээлэлтэй байх олон нийтийн ашиг сонирхолтой харьцуулан жигнэж vзвэл зохино.

Хуулийн 5 дугаар зvйлийн ихэнх заалт нь их єргєн утгатай. Зохисгvй нууцын зарим жишээг дор дурьдав:

· жил тутам цэрэгт элсvvлдэг хvмvvсийн тоо /5.2.7./
· Улсын нєєцийн хэмжээ /5.3.2./
· цаазаар авах ялыг гvйцэтгэх журам /5.5/

Ийм мэдээллийг ихэнх ардчилсан оронд олж vзэх боломжтой байдаг бєгєєд Монгол Улсад vvнийг тєрийн нууцад хамруулах vндэслэлийг олоход тєвєгтэй. Ихэнх тохиолдолд эдгээр мэдээллийг нээлттэй болгох олон шалтгаан байдаг. Жишээ нь улсын нєєцийн тухай мэдээллийг задлах нь эдийн засгийн хєгжилд тустай байж болно. Дvгнэж хэлэхэд тєрєєс мэдээлэл нууцлах зарим шалтгааныг тогтоосон ч гэсэн олон нийтийн аливаа зvйлийг мэдэх ашиг сонирхол байнга давамгайлдаг.

Тєрийн нууцын тухай хуульд хохирол учрах болон олон нийтийн ашиг сонирхол давамгайлах 2 шалгуур хоёул байхгvй.

Эрvvгийн хуульд тєрийн нууцыг задруулсан этгээдэд 8 жилийн хорих ял ногдуулах тухай заасан. Ёханесбургийн зарчимд 1/ мэдээллийг задруулах нь бодит хохирол учруулахгvй, 2/ олон нийтийн энэ талаар мэдэх ашиг сонирхол учрах хохирлоос давамгайлж байвал ийм мэдээллийг задруулсан этгээдийг шийтгэж болохгvй. гэж заасан. Энэ хамгаалалтыг Эрvvгийн хуульд тусгах ёстой.

Зєвлємж:
· Тєрийн нууцын тухай хуулийн нууцын тухай заалт, бусад хуульд орсон нууцын тухай заалтыг дахин хянан vзэж тэдгээр нь хууль ёсны зорилгод нийцэхгvй байвал єєрчлєх. Жишээ нь , дээр дурьдсан ёсоор Тєрийн нууцын тухай хуулийн 5.2.7., 5.3.2. болон 5.5 зvйлээр тогтоосон хязгаарлалтыг хvчингvй болгох шаардлагатай.
· Нууцын тухай бvх заалтад vлэмж хэмжээний хохирол гэсэн шалгуур оруулж , энэ хохирол нь олон нийтийн мэдээлэл хvртэх ашиг сонирхолоос давж байх ёстой гэсэн шаардлагыг нэмж оруулах

7.2.2 Байгуулагын нууцын тухай

Байгууллагын нууцын тухай хууль нь нууцын дэглэмийг байгууллагад хамруулсан. Yvнд байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна.Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг єєрєє тогтоож мєрдєнє гэж заасан. /5.1/ Энэ хатуу заалтыг 6 дугаар зvйлээр зєєлрvvлэх оролдого хийж нууцлахыг хориглох мэдээллийн жагсаалтыг баталсан. /дээр дурьдсан мэдээлэл хvртээмжтэй байх хууль тогтоомжийг vз./ Энэ заалтыг 2002 оны 9 дvгээр сарын 1-нээс дагаж мєрдєх шинэчлэн найруулсан Эрvvгийн хуулийн 136 дугаар зvйл улам хvчтэй болгож хуулиар хамгаалагдсан хувь хvний нууцыг задруулвал баривчлах хvртэл ял оногдуулах болсон.
Шинэчлэн найруулсан Эрvvгийн хуулийн 227.1-ийн дагуу компьютер, мэдээллийн сvлжээнд хадгалагдаж байгаа мэдээллийг зєвшєєрєлгvй хуулбарлахыг гэмт хэрэгт тооцох болсон. 164.1-ийн дагуу санхvvгийн холбогдолтой мэдээллийг хууль бусаар олж авахдаа шунахай буюу хувийн бусад сэдэлтээр ашигласан бол эрvvгийн хариуцлага хvлээнэ. Харин 227.1-т ийм хамгаалалт тогтоогоогvй байна. Энэ нь материаллаг талаасаа ач холбогдолтой байж болно. Жишээ нь сэтгvvлчийг мєрдєх vед тэр нь мэдээллийг сэжигтэй арга замаар олж авсан боловч энэ хувийн ашиг хонжоо хайхад чиглэгдээгvй олон нийтийн ашиг сонирхолын vvднээс хийгдсэн байж болно.Хувийн байгууллага зарим мэдээллээ нууцлах нь хууль ёсны ч гэсэн vvнийг хуулиар тогтоох эсхvл дэмжих шаардлагагvй. Бусад ардчилсан оронд хувийн мэдээллээс бусад байгууллагын нууц цэвэр дотооддоо шийдвэрлэх асуудал байдаг.

Зєвлємж:
· Байгууллагын нууцын тухай хуулийн нууцтай холбоотой заалтуудыг хvчингvй болгох ёстой.

7.3 Хувь хvний нууцын тухай

Yндсэн хуулийн 16.13-т, Хувь хvний нууцын тухай хуульд болон бусад хуулийн заалтаар Монгол Улсад хувь хvний нууцыг маш хvчтэй хамгаалсан.

Yндсэн хуулийн 16.13-т “Иргэний хувийн ба гэр бvл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална.”гэж заасан. Хувь хvний нууцын тухай хуулийн 1 дvгээр бvлгийн 2 дугаар зvйлд “хувийн нууц ” гэдэгт “хувь хvний хууль ёсны ашиг сонирхол, нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ, баримт бичиг, биет зvйл”–ийг ойлгоно гэж тодорхойлсон. 2 дугаар бvлгийн 1 дvгээр зvйлд хувийн нууцыг дараахь тєрєлтэй байдаг гэж заасан: захидал харилцааны нууц, эрvvл мэндийн нууц, хєрєнгийн нууц, гэр бvлийн нууц болон хуулиар тогтоосон бусад нууц. 2 дугаар бvлгийн 5 дугаар зvйлд итгэмжлэлийн vндсэн дээр мэдээллийг мэдсэн этгээд энэ мэдээллийг задруулах ёсгvй гэж заасан. Хуулийн 6 дугаар зvйлд vндэсний аюулгvй байдал болон батлан хамгаалах ашиг сонирхолын vvднээс хувийн нууцыг задруулж болно гэж заасан.

Бусад хуульд хувийн нууцыг мєн нэгэн адил хамгаалсан заалт бий:

§ Дараахь этгээд хувийн нууцтай холбогдолтой мэдээллийг хамгаалах vvрэгтэй.

-тєрийн албан хаагч /Тєрийн албаны тухай хуулийн 13 /
-єргєдєл гомдолтой холбогдсон мэдээллийг тєрийн байгууллга, албан тушаалтан /Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх тухай 7.1.5\
-Улсын аюулгvйн байдлыг хамгаалах тогтолцооны ажилтнууд /Тєрийн тусгай хамгаалалтын тухай хууль 17.1.2/
-статистикийн байгууллагын ажилтнууд /Статистикийн хууль 22.1/

· Одоо мєрдєж байгаа Эрvvгийн хуулийн 1461 зvйлд хувь хvний нууцыг задруулсаны шийтгэлд 3 жил хvртэл хорих ял оногдуулахаар заасан.

Олон улсын эрх зvйд хувь хvний нууцыг хамгаалах vvднээс мэдээллийн эрх чєлєєг хязгаарлахыг хvлээн зєвшєєрдєг. Мэдээллийн эрх чєлєєнд давуу байдал олгоно гэсэн презумпцийн дагуу тєрєєс хувь хvний ашиг сонирхолд ноцтой хохирол учруулахаас бусад тохиолдолд мэдээллийг нээлттэй байлгах нь зvйтэй гэж vздэг. Хувийн ашиг сонирхолтой холбогдсон заалт нь нийтийн ашиг сонирхлоос давамгайлах ёсгvй. Олон нийтийн мэдээлэл хvртэх ашиг сонирхол нь хувь хvний хамгаалагдсан нууцыг задруулахад учирч болох хохирлоос давамгайлж байвал мэдээллийг нээлттэй болгох шаардлагатай. Энэ зарчмыг дэлхий нийтэд єргєн хvрээнд хvлээн зєвшєєрдєг. Ингээгvй тохиолдолд хувь хvний нууцын тухай хууль нь мєрдєн байцаалтыг ноцтойгоор баринтаглана. Практикт авилгалын vе шат тус бvрт хувийн ашиг сонирхол хєндєгддєг. Мєн хувь хvн єєрийн тухай мэдээллийг нээлттэй болгохыг зєвшєєрсєн нєхцєлд ямар нэгэн шалгуур тогтоолгvй мэдээллийг нээлттэй болгож болно.

Монгол Улсын хуульд хvмvvсийн хоорондох захидал харилцааг хянахад нууцыг хамгаалах асуудалд тєдийлєн ач холбогдол єгдєггvй бололтой. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12.1.1-д тагнуулын байгууллага бусдын захидал харилцаа, утсан холбоог хуулийн дагуу нууцаар хянаж болно гэж заажээ. Хуульд хяналтын нєхцлийг тодорхой заагаагvй учраас хяналтыг зохих шvvхийн байгууллагын зєвшєєрєлтэйгээр эсхvл онцгой тохиолдолд шууд хэрэгжvvлэх тухай заалт оруулах шаардлагатай.

ЗЄВЛЄМЖ:
· Хувь хvний нууцын тухай хууль болон хувь хvний нууцыг хамгаалахтай холбогдсон бусад хуульд :
- мэдээллийг нууцлахыг зєвхєн тэр мэдээллийг задруулах нь тухайн хvний хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах болон олон нийтийн мэдээлэлтэй байх эрх чєлєєнєєс тэр хохирол нь давамгайлсан нєхцєлд зєвшєєрєх тухай заалт оруулах,
- мэдээллийг задруулахыг хувь хvн зєвшєєрсєн бол нууц мэдээллийг ч нээлттэй болгож болно.
- Хувийн захидал харилцааг зєвхєн дээр дурдсан нєхцлийг хангаж хянадаг журам тогтоох.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165465 
 Энэ сард:12377 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.