Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   

9. АГУУЛГАД ХЯЗГААРЛАЛТ ТАВИХ

9.1. Агуулгын ерєнхий хязгаарлалт

Монгол Улсын хэд хэдэн хуульд нийтлэх болон нэвтрvvлэх зvйлийн агуулгад хязгаарлалт тавсан байдаг. Ихэнх тохиолдолд хуулиар хууль ёсны зорилгыг хамгаалдаг. Гэхдээ тvvнийг эсхvл хэт єргєн эсхvл хэт бvрхэг тодорхойлдог учраас буруугаар хэрэглэх боломж бvрддэг. Садар самууныг сурталчилахыг хориглосон заалт хэд хэдэн хуульд орсон. Тухайлбал:
· Садар самуун хэвлэл, кино, дvрс бичлэгийг насанд хvрээгvй хvмvvст худалдах эсхvл бусад аргаар тараах /Эрvvгийн хуулийн 256/
· Садар самууны зvйлийг хэвлэх, тvгээх эсхvл худалдах /Шинэ Эрvvгийн хуулийн 123/
· Садар самууныг сурталчлах /Захиргааны хариуцлагын тухай хууль , 41 /
· Садар самууныг сурталчилсан соёлын арга хэмжээ зохион байгуулах /Соёлын тухай хууль 19.3/
· гэмт хэрэг, порнографи, хvvхдийн хvчирхийллийг харуулсан материалыг тvгээх /Хvvхдийн эрхийг хамгаалах тухай хууль 6.5/
· садар самууныг аливаа аргаар сурталчлах /Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль 5 дугаар зvйл /

Энд vvсч байгаа нэг хvндрэл нь садар самууны тухай заалт єєр єєр хуульд байгаатай холбоотой. Иймд садар самууны хvрээг єєр єєр хуульд янз бvрээр тайлбарлаж болно. Ингэснээр энэ салбарт олон стандартыг хэрэглэж болно. Хувь хvмvvс чухам юvг хориглосныг мэдэхэд хvндрэлтэй бєгєєд єєрєє єєрийгєє хянах хэт болгоомжлох хандлагыг vvсгэнэ. Садар самууны холбогдолтой бvх заалтыг нэг хуульд нэгтгэж оруулвал зохино.

Нєгєєтэйгvvр садар самуун нь маш субьектив нэр томъёо бєгєєд тvvнийг хаана ч тодорхойлоогvй. Энэ нь хийхэд хvндрэлтэй боловч хуульд садар самууныг хvрээг тодорхойлсон заалт тусгах шаардлагатай . Ингээгvй нєхцєлд шvvгч болгон садар самууныг янз бvрээр тайлбарлах болно. Энэ байдлыг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 9 дvгээр зvйл улам бvр хурцатгасан. Учир нь садар самууны шинжгvй эротик материалыг хэвлэн нийтлэхийг зєвшєєрсєн. Мєн хуулийн 9.3-т эротик материалыг тєрийн захиргааны тєв байгууллагын дэргэдэхи Зєвлєлєєр хянуулсны дараа нийтэлж болох тухай заасан. Урьдчилан хянуулах журмыг олон орны эрх зvйн тогтооцоонд хориглосон байдаг бєгєєд бусад оронд хяналтад /цензурт/ их сэжигтэй ханддаг.Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний єнцгєєс харахад садар самуун гэсэн субьектив шинжтэй асуудлын тухайд урьдчилан цензур тогтоох нь маш хvндрэлтэй.

· Эцэст нь хэлэхэд эдгээр заалтыг хэрэгжvvлэх арга замын тухайд хvндрэл учирдаг. 1997 онд 5 сонин, сэтгvvлийг садар самууныг сурталчилсан vндэслэлээр хаасан. 2000 онд 3 –ыг хаасан. Yvнийг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13.2.3-т зєвшєєрсєн . Бидний бодлоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахыг хэзээ ч зєвтгєх боломжгvй. Энэ тєрлийн зєрчилд торгууль оногдуулах, буруутай этгээдийн эсрэг гэмт хэрэг vvсгэх нь зvйтэй Эдгээр арга хэмжээ нь хуулийг буруу хэрэглэхээс хамгаалахад хангалттай бєгєєд хэт туйлширсан хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах арга хэмжээнд хvргэхгvй асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Бусад хуульд агуулгыг илvv ерєнхий байдлаар тодорхойлсон. Тухайлбал Соёлын тухай хуулийн 19.3-т дайн, тvрэмгийллийг сурталчилсан болон Монгол Улсын тусгаар тогнолд заналхийлсэн соёлын арга хэмжээ зохиохыг хориглосон. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.4-т зааснаар хvн амьны гэмт хэргийг оролцуулан аливаа гэмт хэргийг сурталчлах, тэдгээрийн талаар нарийвчилсан мэдээлэл нийтлэхийг хориглосон. Шинэчлэн найруулсан Эрvvгийн хуулийн 86 дугаар зvйлд арьсны єнгєєр ялгаварлан дайсагнуулах болон ялгаварлан гадуурхах vзлийг сурталчилахыг, 144 дvгээр зvйл "харгис шашны номлолыг " тvгээхийг, 298.1 дайн єдєєхийг хориглосон.

Энд маш том хууль ёсны зорилт тавигдаж байгаа боловч энэ тухай заалт нь хэтэрхий єргєн хvрээтэй эсхvл хэтэрхий бvрхэг байна. Маргаантай нийтлэл болон учирч болох хохирлын хооронд тодорхой холбоо байгааг тогтоох ёстой. Хvчирхийлэлд эсхvл дайнд уриалсан гэх нь хангалтгvй бєгєєд ийм нийтлэл нь шууд хvчирхийлэл гэмт хэргийг бодитойгоор єдєєсєн байхыг хэлнэ. Мєн гэмт хэргийн талаар тодорхой мэдээлэл єгєхийг хориглох ёсгvй . Учир нь олон нийт ийм мэдээлэлтэй байх эрхтэй. "Харгис шашны vзлийг" тvгээх гэдэг нь хэт бvрхэг заалт бєгєєд хvн бvрийн хувьд єєр єєр утгаар ойлгогдож болох талтай.

Зєвлємж:
· Садар самуунтай холбогдолтой хуулийн заалтыг нэг хуульд нэгтгэх
· Садар самуун гэсэн нэр томъёог хуулиар тодорхойлох
· Садар самууны болон эротик нийтлэлд урьдчилсан цензур хэрэглэхээс тvдгэлзэх
· Садар самуун зvйл нийтлэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаахаас тvдгэлзэж торгох арга хэмжээ авч, асуудлыг шvvхээр шийдвэрлэдэг болох
· Тvрэмгийлэл, дайн болон гэмт хэргийг єдєєсєн агуулгатай нийтлэлийг хориглохдоо зєвхєн шууд єдєєн хатгасан хvрээгээр хязгаарлагдах
· Гэмт хэргийн талаар дэлгэрэнгvй нийтлэл гаргахыг хориглох ёсгvй.

9.2.Шvvн таслах ажиллагааг хамгаалах

9.2.1. Зарим тєрлийн материал нийтлэхийг хориглох

Монгол Улсын хэд хэдэн хуульд шvvн таслах ажиллагааг хамгаалах vvднээс хязгаарлалт тогтоох заалт орсон .Yvнд:

· Урьдчилан мєрдєн байцаалт, хэрэг бvртгэлтийн мэдээ баримтыг прокурор, мєрдєн байцаагч, хэрэг бvртгэж байгаа этгээдийн зєвшєєрєлгvй задруулахыг хориглосон /Эрvvгийн хуулийн 209, шинэчлэн найруулсан Эрvvгийн хуулийн 257.1 дvгээр зvйл/.
· Шvvх хуралдаан нь тєрийн болон хувь хvний нууц, бусдын нэр тєр болон нийгмийн хэв журмыг хангах vvднээс хаалттай явуулах шаардлагатайгаас бусад тохиолдолд нээлттэй байна /Хуучин Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 19 дvгээр зvйл/.
· Шvvх таслан шийдвэрлэх тогтоолыг зєвлєлдєх тасалгаанд хэлэлцэхэд зєвхєн шvvх бvрэлдэхvvн байлцах бєгєєд єєр хvн байж болохгvй. (Хуучин Эрvvгийн байцаан шийтгэх хуулийн 294 дvгээр зvйл.)
· Цэцийн vйл ажиллагаанд саад учруулах хууль бусаар нєлєєлєхийг хориглосон. (Yндсэн хуулийн цэцийн тухай хууль, 23.3 зvйл)
· Арбитр єєрийн санааачилгаар эсхvл бусдын шаардлагаар Арбитрын хуралдааныг хаалттай явуулж болно. (Гадаад худалдааны Арбитрын тухай хууль, 13.2 зvйл)
· Шvvхийн шийдвэр гараагvй тохиолдолд тухайн этгээд нь гэм буруутай эсэх талаар саналаа илэрхийлэхийг хориглосон. (Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн, 11.5 зvйл)

Хэргийн талаар нийтлэхийг хоёр зорилгоор зєвтгєж болно. Тухайлбал: Шvvхийн нэр хvндийг хадгалаж vлдэх болон гэм буруугvйн презумцийг хамруулан яллагдагчийн шударга шvvхээр шvvгдэх эрхийг хамгаалах. Дээр дурьдсантай холбогдуулаад vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахдаа тєрийн байгууллагын нэр хvндийг дэмжих зорилгыг зєвхєн агуулахгvй харин тухайн тєрийн байгууллагын шvvн таслах vvргээ хэрэгжvvлэх боломжийг хангах зорилгыг агуулна. Иймд шvvх эрх мэдлийн нэр хvндийг хангах vvднээс vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд хязгаарлалт тавих нь нийгэмд хууль бусаар маргааныг шийдвэрлэх аргыг хэрэглэхийн оронд шvvхэд итгэлтэй байхад шаардагдах хэмжээнд байгаа нєхцєлд хууль ёсны байна.

Жишээ нь: АНУ-д хэвлэл мэдээллийнхэн шvvгчдыг бvхэлд нь чєлєєтэй шvvмжлэх эрхтэй боловч энэ нь шvvхийн нэр хvндэд муугаар нєлєєлдєггvй.
Article 19 болон Globe International-ийн vзэж байгаагаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг зєвхєн шvvхийн нэр хvндийг хадгалаж vлдэх vvднээс хязгаарлахыг зохистойд тооцох ёсгvй.

Хэвлэл мэдээлэлд хязгаарлалт тогтоож зарим зvйлийг нууцлах аргыг зєвхєн ялагдагчийн шударга шvvхээр шvvгдэх эрхийг vгvйсгэж, шvvхийн процесст нєлєєлж болохуйц нєхцєл vvсэн vед хэрэглэж болно. Гэхдээ ихэнх шатанд нь ийм vр дvнд хvргэхээргvй нєхцєлд хязгаарлалт тогтоосон байгаа. Шvvх болон жюри нь ухаалаг прокурорын стратеги нь зєвхєн хувь хvнд шийтгэл оногдуулах зорилготой байдаг гэсэн vндэслэл хэлдэг. Энэ єнцгєєс харах юм бол хэвлэл мэдээлэлд хэргийн тухай нийтлэх нь шvvхээс хэргийг урьдаас тааварлан шийдвэрлэхэд хvргэж болзошгvй. Гэхдээ чиглэсэн хэвлэл мэдээллийн компани єрнvvлээгvй нєхцєлд хэвлэл мэдээллийн нийтлэл нь шvvхээс асуудлыг урьдаас тааварлан шийдвэрлэх vр дvнд хvргэх нь ховор тохиолддог. Энэ салбард явуулсан бэсрэг социологийн судалгаа нь жюри хэвлэл мэдээллийн нийтлэл автдаггvй болохыг харуулсан.

Монгол Улсын дvрэм журамд хууль ёсны зорилгыг хvлээн зєвшєєрдєг. Гэхдээ vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахад нэмэлт шалгуур тогтоох ёстой. Тухайлбал, учирч болох гэм хорын шалгуур байж болох юм. Жишээ нь: Арбитр хуралдаанд оролцогчдын хууль ёсны ашиг сонирхолд гэм хор учирна гэдгийг нотлохоос бусад тохиолдолд хуралдааныг хаалттай явуулах ёсгvй. Энэ нь мєн яллагдаж байгаа этгээдийн гэм буруугvйн асуудалд хамаарна.

Монгол Улсын дvрэм журамд хууль ёсны зорилгыг хvлээн зєвшєєрдєг. Гэхдээ vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлахад нэмэлт шалгуур тогтоох ёстой. Тухайлбал, учирч болох гэм хорын шалгуур байж болох юм. Жишээ нь: Арбитр хуралдаанд оролцогчдын хууль ёсны ашиг сонирхолд гэм хор учирна гэдгийг нотлохоос бусад тохиолдолд хуралдааныг хаалттай явуулах ёсгvй. Энэ нь мєн яллагдаж байгаа этгээдийн гэм буруугvйн асуудалд хамаарна.

Зєвлємж:
· Дээр дурьдсан хязгаарлалтыг зєвхєн шvvн таслах ажиллагааг явуулахад болон яллагдаж буй этгээдэд ноцтой гэм хор учруулах эрсдэл байгаа нєхцєлд хэрэглэнэ.

9.2.2 Зарим албан тушаалтан vзэл бодлоо илэрхийлэхэд нь хязгаарлалт тавих

Монгол Улсын хуульд зарим албан тушаалтан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэхэд хязгаарлалт тогтоосон хэд хэдэн заалт байдаг. Дараахи албан тушаалтнууд шашин шvтэх эс шvтэх эрхийг багтаан vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхээ эдлэхдээ єєрийн албан тушаалыг хvндэтгэх vvрэгтэй. Yvнд:

· Шvvгч (Шvvхийн тухай хууль, 62.2),
· улсын прокурор ( Прокурорын байгууллагын тухай хууль, 62.2)
· цагдаа (Цагдаагийн байгууллагын тухай хууль, 21.2)
· Хvний эрхийн vндэсний комиссын гишvvн (ХЭYК-ын тухай хууль, 23.3)

Бусад оронд ийм тєрлийн мэргэжлийн хязгаарлалтыг эрvvгийн буюу хагас эрvvгийн шинжтэй заалтаар тогтоодоггvй, харин мэргэжлийн байгууллагаар дамжуулан тогтоодог. Энэ нь шийтгэл зохистой бєгєєд мэргэжлийн хэрэгцээний хувьд ухаалаг байх ёстой. Монгол Улсын хуульд тогтоосон хязгаарлалт нь хэт єргєн хvрээтэй байна. Мэргэжлийн хvмvvст мэргэжлийн vvргээ гvйцэтгэхтэй холбоотойгоор зарим хэлбэрээр ярихыг хориглосон нєхцєлд мэргэжилдээ хvндэтгэлтэй хандсан байдлаар ярихыг шаардах нь хууль бус.

Зєвлємж:
· Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх мэргэжлийн эрхэд тавьсан дээр дурьдсан хязгаарлалтыг хvчингvй болгох. Энэ асуудлыг эрvvгийн хуулиар биш мэргэжлийн байгууллагаар дамжуулан хэрэгжvvлэх ёстой.

Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.